2007-12-06

Дэлхйин мэдээ 2007 12 06 Пүрэв гараг

Лид1. АНУд олныг цочроосон аймшигтай гэмт хэрэг гарсан байна. АНУ ын Небраска мужын Омахи хотын худалдааны төвд нэгэн этгээд гал нээж 8 хүний амийг хороож, таван хүнийг шархдуулсан байна. Гэрчүүдийн хэлснээр тэр худалдааны төв ийн гуравдугаар давхарын тагтан дээрээс винтов буугаар хүмүүс рүү ойролцоогоор 40 гаруй удаа гал нээжээ. Энэ үед худалдааны төвд явж байсан хүмүүс сандралдаж хаа тааралдсан газраа нуугдахыг оролдсон байна. Аллага үйлдсэн этгээд дараа нь өөрийгөө буудаж амиа хорложээ.
Эм.Бид ойролцоогоор дөч орчм удаа буун дуу сонссон. Дараа нь цахилгаан урсгал шатан дээр цусанд будагдсан хүмүүсийг хэвтэж байхыг харсан. Үнэхээр аймшигтай байлаа.
Омахи хотын цагдаагийн газар энэ хэргийг 20 настай Роберт Хоукинс гэдэг залуу үйлдсэн болохыг тогтоосон байна. Цагдаагийхан залуугийн гэрээс гоё байдлаар үхмээр байна гэсэн утгатай зурас цаас олжээ. Цагдаа нар эхэндээ Хоукинс гэмт хэргийг өөр хэн нэгэнтэй хамтарч үйлдсэн гэж сэжиглэж байсан ч энэ мэдээлэл нотлогдоогүй байна. Аймшигт гэмт хэрэг гарахаас нэг цагийн өмнө ерөнхийлөгч Жорж Буш энэ хотоос явжээ. АЙмшигт хэрэг гарсанд АНУ ын ерөнхийлөгч гүнээ харамсаж, эмгэнэж байна гэж Цагаан ордоны хэвлэлийн албанаас тараасан эмгэнэлд бичжээ. Худалдааны төвд аллага болох мөчид худалдан авагчидаар дүүрэн байжээ. Зул сарын баярын өмнө АНУ ын бүх дэлгүүр хоршоо үйлчлүүлэгч ихтэй байдаг юм. АНУ д галт зэвсэг чөлөөтэй худалдддаг бөгөөд үүний улмаас жил бүр олон зуун хүн амиа алддаг байна. Хамгийн сүүлд өнгөрсөн 4 сард АНУ ын Виржинигийн Техникийн их сургуулийн солонгос оюутан 32 хүнийг буудан хороож дараа нь өөрийгөө егүүтгэж байсан юм.
Лид2. Өнөөдөр Иркутс хотод одоогоос 10 жилийн өмнө болж байсан онгоцны ослыг эргэн дурсаж байна.
1997 оны энэ өдөр Иркутс хотын дээгүүр нислэг үйлдэж байсан АН 124 загварын цэргийн онгоц хүн амь олноороо суурьшсан газар осолдож 68 хүн нас барж байсан юм. Онгоц осолдсон газар сүм босгожээ. Өнөөдөр энэ сүмийн лам хуврагууд нь мөргөл үйлдэж байна. АН 124 онгоц Иркутс хотын нисэх онгоцны буудлаас хөөрөөд 12 секундын дараа орон сууцны байшин дээр унасан юм. АН 124 онгоцоор СУ 27 загварын хоёр ширхэг сөнөөгч онгоцыг Вьетнам улс руу тээвэрлэж байжээ. Ослын шалтгааныг тогтоох хороо одоо болтол нэгдсэн дүгнэлтэд хүрээгрүй юм байна.
Лид3. АНУ ын батлан хамгаалахйн сайд Роберт Гейтс Иракт хүрэлцэн иржээ. Ардчилал, шудрага ёс, амар амгалан байдал бий болгох нь ойрын зорилт гэж Роберт Гейтс хэлсэн байна.
АНУ ын батлан хамгаалахын сайд Роберт Гейтс Иракт 6 дахь удаагаа ирж байгаа нь энэ юм. Тэр Багдад хотын ногоон бүсэд очиж Иракын төр засгийн өндөрлөгүүдтэй уулзалт хийсэн байна. Бас Ирак дахь АНУ ын цэргийн командалалын дарга генерал Дэвид Петреустай уулзалт хийсэн байна. Сүүлийн хоёр жилд Иракт гарч байгаа халдлага цус урсгасан мөргөлдөөн буурсан тухай генерал Дэвид Петреус илтгэсэн байна. АНУ ын батлан хамгаалахын сайдыг Багдад хотод ирэхээс хоёр цагийн өмнө сүмийн гадаа машин дэлбэрч 15 хүн нас баржээ. Иракт алба хааж байгаа америкийн цэргийн албан хаагчидын тоог үе шаттайгаар бууруулж байгаа юм. Энгийн номхон иргэд алан хядах үйл ажиллагааны золиос болох нь ч эрс багассан үзүүлэлт гарчээ.
Товч
Аргентины Рио Кварто хотын нэгэн их сургуулийн химийн лабораторт цувралд дэлбэрэлт болжээ. Химийн. Бодис дэлбэрсэн гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Дэлбэрэлтийн үеэр 12 хүн гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна. Химийн лабораторт хадгалагдаж байсан хортой бодис алагдаж дэлбэрэлт болсон гэж мэргэжилтнүүд урьдчилсан дүгнэлт гаргасан байна.
АНУ ын Нью Йорк хотод одоогоос 5000 жилийн өмнө бүтээгдсэн гэж үзэж байгаа эртний урлагийн бүтээлийг дуудлага худалдаагар 57 сая доллараа зарсан байна. Энэ арслангийн дүр бүхий барималыг худалдан авсан хүний нэрийг нууцалсан байна. Эрдэмтэд энэ арслангийн дүр нь эртний Месопотамын эзэнт гүрний үеийн бүтээл гэж таамаглажээ. Арслангийн баримлын и бие нь хүний цээжийг санагдуулахуйц гэнэ.
Өнөөдөр Оросын нэрт кино найруулагч Владимир Наумовын наян наян насны ойгоо тэмдэглэж байна. Өнөөдөр түүний хувьд ер бусын ажлын өдөр гэж хэлжээ. Учир нь өглөө нь ажилаа хийж үдэш нь хамт олноосоо баярын мэндчилгээ хүлээн авч, орой нь баярын ширээний хойморт суух юми. Найруулагч Наумов өөрийн төарсөн өдрөө жил заримдаа бүр ер бусын байдалд ч тэмдэглэн өнгөрүүлж байсан гэнэ. Нэрт найруулагчын бүтээсэн олон арван киноноос одоо ч үзэгчид уйдаагүй байна.
Лид4.Гуантаномо шоронд хоригдож байгаа хүмүүсийн эрхий зүйн асуудлыг тодорхойлох гэж байна. Дэлхий даяараа олон улсын алан хядлагатай дайн хийж байгаа энэ үед хүнд ноцтой гэмт хэрэг хийсэн, алан хядагч этгээдийн эрхийг хязгаарлах бодлого явуулах нь зүйтэй гэж АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш үзэж байгаа юм.
Одоо америкийн Гуантаномо шоронд 305 хоригдол ял эдлэж байгаа юм байна. Гуантаномо шоронд хоригдож байгаа хүмүүсийг өмгөөлөгчгүйгээр хорьдог, байцаадаг нь хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг гэж хүний эрхийг хамгаалагчид үзэж байгаа юм. Энэ асуудлаар АНУ ын дээд шүүхэд олон жилийн турш хэлэлцүүлэг үргэлжилж байгаа юм. АНУ ын шүүхийн статтистикийн газрын албан мэдээгээр одоо АНУ д 100 мянган хүн тутмын 750 нь шоронд ял эдлэж байгаа юм байна. Энэ нь АНУ шоронгийн хоригдолынхоо тоогоор дэлхийд үнэмлэхүй дээгшүүр байр эзлэж байна гэсэн үг гэж Ройтер агентлаг уламжилж байна. Сүүлийн 30 жилд шоронгийн хоригдолын тоо 5 дахин нэмэгдсэн байна. Харин оросын холбооны улс хоригдолынхоо тоогоор дэлхийд 3 р байранд яьж байгаа гэнэ.
Лид5. Гүржийн эрх баригчид 11 сарын 7 нд сөрөг хүчний дуу хоолой болдог Имеди телевизийн үйл ажиллагааг зогсоосон юм.
Гүржийн шинэ ерөнхий сайд Ладо Гурнизе Имеди телевизийн компаний үйл ажиллагааг 12 сарын хоёр дахь долоо хоногийн сүүлээр сэргээнэ гэж мэдэгдсэн байна. Одоо гүржийн ерөнхий сайд Брюссельд айлчлал хийж байгаа юм. 11 сарын 7 нд Гүржид бүх нийтийг хамарсан томоохон жагсаал болох үеэр Гүржийн төрийн тэргүүн Михаил Саакашвили улс орондоо онц байдал тогтоож сөрөг хүчний дуу хоолой болдог телевизийн үйл ажиллагааг зогсоосон юм.
Лид6. Германы амьтны хүрээлэнгийн хамгийн хүнтэй оршин суугч гэж хэлж болох цагаан баавгайн төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн байна.
Кнут нэртэй энэ цагаан баавгай нь Германы Гамбур хотын амьтны хүрээлэнд одоогоо нэг жилийн өмнө мэндэлсэн юм. Кнут баавгай Гамбург хотын иргэд төдийгүй, германчуудын хамгийн хайртай амьтан нь болоод байгаа юм. Өнөөдөр хүүхдүүд Кнут баавгайн торны өмнө цугларч түүнд төрсөн өдрийн баярхүргэж дуу дуулжээ.
Лид7. Ираны цөмийн хөтөлбөрийн талаар АНУ ын тагнуулын төв газрын мэргэжилтнүүд нууцын зэрэглэлд багтаж байсан илтгэлээ танилцуулсан билээ.
Америкийн тагнуулын газрын илтгэлд Иран улс цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөрөө 2003 онд зогсоосон гэж онцлон тэмдэглэсэн байсан юм. Олон улсыйн цөмийн эрчим хүчний агентлаг Иран улс өөрийгөө ямар нэгэн хэмжээгээр цагаатгаж чадсан гэж үзэж байна. Олон мулсын цөмийн эрчим хүчний агентлагийг ерөнхий захирал Мухамаед Аль Барадей Бразилд байхдаа хэлсэн байна. Иран улс цөмийн зэвсэг үйлдвэрлэхийг санаархаагүй ч уран баяжуулж байгаа юм.
Лид.8 ОХУ ын гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмжөө зүүн европт байрлуулах төлөвлөгөөгөө бичгийн хэлбэрээр ОХУ д илгээсэн байна.
Энэ төлөвлөгөөтэй танилцсан ОХУ ын гадаад хэргийн сайд Сергей Лавров
байр сууриа илэрхийлсэн байна. Өнгөрсөн 10 сард АНУ ын албаны хүмүүс пуужингийн төхөөрөмж суурилуулах асуудлаар оросын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж хэд хэдэн тохиролцоо хийсэн юм. Гэвч одоо америкчууд энэ тохиролцооноосоо буцаж тэс ондоо төлөвлөгөө гаргасан байна гэж Оросын батлан хамгаалахын сайд мэдэгджээ. Тухайлбал Польш Чехэд байрлах пуужингийн повтолгооноос хамгаалах стратегийн объектод оросын мэргэжилтнүүд ажиглагчын хувиар ажиллах тухай ганц үг өгүүлбэр ороогүй байна. Үүнээс гадна АНУ пуужингаас хамгаалах төхөөрөмжийг удирдан ажиллуулахдаа европын холбоо болон ОХУ д урьдчилан мэдэгдэнэ гэсэн заалт оруулаагүй байна.

Энэ өдөр
1240 оны энэ өдөр Монгол Татарын цэргүүд Киев хот руу довтолсон байна.
1768 оны энэ өдөр Шотландад Их Британий нэвтэрхий толийг хэвлэсэн байна.
1884 оны энэ өдөр АНУ ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтонд зориулсан гэрэлт цамхагийг босгож байжээ.
1917 оны энэ өдөр Финлянд улс тусгаар тогтнолоо зарласан байна.
1945 оны энэ өдөр богино долгионы цахилгаан халаагуур зохион бүтээсэн байна.
Үдшийн мэдээ
Лид9. Испаний цагдаа нар одоогоос 10 жилийн өмнө алдагдсан эртний үнэт эдлэлүүдийг олсон байна.
4000 жилийн өмнө өмнөд америкийн нутгийн уугуул иргэдийн хэрэглэж байсан байж боох алтан эдлэл Перугийн газар нутгаас олдож байсан юм. Үнэт эдлэлүүд 1997 онд Испани улсад болсон латин америкийн соёлын үзэсгэлэнгийн үеэр алдагдсан юм. Эргэж олсон эртний үнэт эдлэлийг Мадрид хотын музейд одоогоор хадгалуулж байгаа юм. Тун удахгүй үнэт эдлэлийг Перу улсад шилжүүлэн өгөх болно.
Лид 10 Энэ оны сүүлээр Венесуэль улсад шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд гарах гэж байна.
Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес улс орноо социализмын замаар хөгжшүүлэх төлөвлөгөөгөө гүнзгийрүүлэхийн тулд стратегийн ач хобогдолтой орд газар, үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг улсын мэдэлд авч, улмаар эдийн засгийн тогтолцоог төвлөрүүлэх алхамыг хийсэн юм. Социалист өөрчөлтийг гүнзгшийрүүлэхийн тулд Уго Чавес шинэ мөнгөн тэмдэгт гаргах болжээ. Венесуэль улсад энэ оны сүүлээс эхлэн шинэ мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гарах юм байна. Нэг шинэ боливар нь хуучны 100 боливартай т энцэх юм байна.
Лид11. Гүрж улс ажилгүйчүүдхээ тоогоор бүс нутагтаа нэгдүгээр байранд орж байна. Гүржийн олон сая ажилгүй иргэдийн хувьд хөдөлмөрийн биржид хандаж бүртгүүлэх нь хамгийн том асуудалд болж хувирсан байна.
Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили ажилгүйдлийг багасгахын тулд үндэсний хөтөлбөр баталж хэрэгжүүлж эхэлсэн ч энэ нь ямар үр дүнгүй байна. Ажилгүй иргэдийг хөдөлмөрийн биржид бүртгэж сард 200 ларигийн тэтгэмж олгодог байна. Тэтгэмжийн мөнгө авах гэсэн хүмүүс хөдөлмөрийн бирж рүү дайрч, хүчний байгуулагынхан ирсэн ч байдыг хяналтандаа авч хүчрэхгүй байгаа гэнэ. Хөдөлмөрийн биржид бүртгүүлэхэаэр ирсэн хорин настай залуу бүсгүйн зүрх нь хаагдаж нас барсан эмгэнэлтэй явдал хэдхэн өдрийн өмнө болжээ. Түргэн тусламжын машин хөдөлмөрийн биржийн гадаа байсан ч зүрх нь гэнэт зогссон эмэгтэйд тусламж үзүүлж чадаагүй байна. Гүржид үйлдвэр аж ахуйн нэгжүүд хаагдаж, ахиухан цалин хөлстэй ажилд орохын тулд гүрж залуус хилийн чанадыг зорих болжээ. Дундад Азийн бүс нутагт гүрж улс ажилчин экспортлогч болж хувирсан байна.

No comments: