2007-12-11

Дэлхийн мэдээ 2007 12 10 Даваа гараг

Лид1. ОХУ ын Стравполийн хязгаарт хот хоорондын үйлчилгээний автобус дэлбэрсэн байна.
Пятигорск хотоос Стравполь хотын хооронд явдаг хууваарьт автобус зогсоол дээр зогсож байх үед дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтийн үеэр 2 эмэгтэй нас барж 13 хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн тавыг нь эмнэлэгт хүргэсэн байна. Хот хоорондын автобусанд жолооччын хамт 34 хүн байсан юм байна. Хэргийн газар ажиллаж байгаа цагдаа нар автобусанд тэсрэх төхөөрөмж суурилуулсан байжээ гэсэн дүгнэлт хийжээ. Цагдаагийн ажилтаны мэдээлснээр бол тэсрэх төхөөрөмж автобусны арын суудлын доор ажиллагаанд орсон вм байна. Дэлбэрэлттийн хүч нь150 тритоль байжээ. Дэлбэрэлтийн дараа автобусын бүхээгт гал түймэр гарсан бөгөөд 15 минутын дараа унтаарсан байна. Хот хоорондын автобусанд дэлбэрэлт гарсан хэргээр эрүүгийн хуулийн алан хядлага гэдэг заалтыг үнэдслэж хавтаст хэрэг үүсгэсэн байна.
Лид2. Чехийн иргэний агаарын тээврийн бага оврын нисэх онгоц Укрианы нутаг дэвсгэрт осолджээ.
Укрианы тээврийн яамны мэдээлснээр нисэх онгоц чиглэлээсээ хоёр ч удаа хазайж агаарбын өр урсгалд орж Укрианы нисэлгийг удирдах газраас анхааруулага авсан юм байна. Чехийн Градек Крадлод хотоос Укрианы нийслэлийг зорьж явсан чартерын нислэг хийсэн онгоц газардах зөвшөөрөл авсанаасаа хойш хэдхэн хоромын дараа агаарт дэлбэрсэн байна. Онгоц нисэх буудалд дөхөж ирэх үед цаг агаарын нөхцөлд тааруу, үзэгдэх орчин 30 метрээс хэтрээгүй байжээ. Ослын шалтгааныг нарийвчилсан үзлэг хийсний дараа тодруулах болно гэж Укрианы тээврийн сайд мэдэгдсэн байна. Онгоцны бүхээгт байсан чехийн таван иргэн бүгд амь үрэгдсэн байна.
Лид3. АНУ ын сансрын уудмыг шинжлэн судлах төвийнхөн олон дахин ашиглах боломжтой Атлантис хөлгийг ирэх оны нэгдүгээр сард хөөргөх шийдвэр гаргасан байна.
Атлантис хөлөг 12 сарын 7 нд хөөрөх ёстой байсан ч тоног төхөөрөмжийн доголдолоос болж нислэгийг хойшлуулсан юм. 2008 оны 1 сарын 2 өдөр Атлантис хөлгийг хөөргөх шийдвэрийг НАСА ийн мэргэжилтнүүд гаргсан байна. ансрын хөлгийн шатахууны саванд доголдол гарсныг илрүүлсэн юм байна. Ус төрөгчөс дүүргэсэн савыг хоосон байна гэсэн дохио өгч байсан нь нислэгийг хойшлуулах үндсэн шалтгаан болсон юм. Атланитис сансрын хөлөг дэлхийн тойрогт замл ажиллаж байгаа олон улсын сансрын станцид Европын сансрын судалгааны Коломбус станцыг шинэ модулийн хамт хүргэх даалгавартай байсан юм. Атлантис хөлгөөр германы нисэгч Ханс Шлегенс, францын сансрын нисэгч Лоепольд Эартс нар аялаж олон улсын сансрын станцид хүрэх байсан юм.
Лид4. Өнгөрсөн амралтын өдөр Сербид ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болж өнгөрсөн байна. Даваа гарагийн өглөө сонгуулийн ерөнхий хороо санал хураалтын урьдчилсан дүнг танилцуулжээ.
Сербийн хараат бус социал демократ намаас нэр дэвшигч Райко Кузманович бусад өрсөлдөгчидөөсөө давуу санал авч чадсан байна. Сербийн төрийн тэргүүнээр 2006 оноос хойш ажиллаж байсан 51 настай Милан Елич 2007 оны 9 сарын 30 нд зуурдаар нас барсан тул ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө зарласан юм. Милан Елич зурхний шигдээс өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Сербийн төрийн тэргүүнээр сонгогдсон Райко Кузманович нь энэ жил 71 настай. Тэр нийт сонгогчдийн 45 хувийн саналыг авсан бол түүний гол өрсөлдөгч Ардчилсан намаас нэр дэвшигч Огнен Тадич 33 хувийн санал авчээ. Энэ удаа ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд 10 хүн нэр дэвшиж өрсөлдсөн юм. Сербийн сонгуулийн ерөнхий хороо 12 сарын 24 оос өмнө сонгуульд ялалт байгуулсан хүнийг албан ёсоор зарлах юм байна. Серб улс нь Босни Герцоговин улсын бүрэлдэхүүнд багтаж байгаад 1995 онд тусгаар тогтнолоо зарласан юм.

Лид5. Пакистаны мусульманы лиг намын тэргүүн, пакистаны экс ерөнхий сайд Наваз Шариф удахгүй болох парламентын сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдсэн байна.
Үүнээс өмнө Наваз Шариф парламентын сонгуульд бойкот зарлана гэж мэдэгдэж байсан юм. Хууль тогтоох төрийн дээд байгуулага Пакистаны парламенитын сонгууль 2008 оны 1 сарын 8 нд болно. Пакистаны сөрөг хүчний намын тэргүүн экс ерөнхий сайд Беназир Бхуто ирэх оны эхээр болох сонгуульд оролцох болно гэдгээ өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн юм. Наваз Шарфиф хатагтай Беназир Бхутог сонгуульд битгий оролц гэж ятгасан ч амжилтад хүрээгүй байна. Иймээс Наваз Шарифын нам дангаараа парламентын сонгуульд бойткот зарлах нь утгагүй гэж үзсэн бололтой. Пакистаны ерөнхийлөч улс орондоо онц байдал тогтоосон нөхцөлд сонгууль шудрага болох боломжгүй гэж сөрөг хүчнийхэн үзэж байсан юм. Гэвч хожим Беназир Бхуто өөрийн бодлоо өөрчилжээ.Пакистаны сонгуулийн ерөнхий хороо ч Наваз Шарифыг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэн авахаас татгалзаж байсан юм. Пакистанд тогтоосон онц байдал 12 сарын 15 нд цуцлагдах болжээ.

Лид6. Иракын Басра хотод Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын ерөнхий сайд Гордон Браун гэнэтийн айлчлал хийсэн байна.
Тэр Басра хотоос холгүй байдаг агаарын нисэх хүчний цэргийн баазад зочлохдоо Басра хотыг ирэх 14 хоногт багтаан Иракын талд шилжүүлэн өгнө гэж мэдэгдсэн байна. Их Британий ерөнхий сайд Иракт алба хааж байгаа цэргүүдэд талархал илэрхийлжээ. Одоо Их Британий 5500 цэргийгн албан хаагч Иракт алба хааж байгаа юм. 2007 оны сүүлээр иракт байх их британий цэргийн тоо 1000 аар бууруулах юм байна. 2008 оны 6 сар гэхэд Их Британи Улс 2500 цэргээ Иракт байлгах юм байна.

Энэ өдөр
1799 оны энэ өдөр Франц улсад уртыг хэмжэхдээ метр гэдэг хэмжигдэхүүнийг ашиглах болжээ.
1901 оны энэ өдөр Нобелитйн шагнал гардуулах анхны ёслол болж байжээ.
1948 оны энэ өдөр хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсан байна. Өнөөдөр дэлхий даяар хүний эрхийн өдрийг тэмдэглэж байна.
1959 оны энэ өдөр ПлейБой сэтгүүлийн анхын дугаар хэвлэгдэн гарчээ.

No comments: