2007-12-06

Дэлхийн мэдээ 2007 12 05 Лхагва гараг

Лид1 Ээлжит бус сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдсэн Украины парламентын гишүүд Дээд Радагийн даргаа сонгсон байна.
Украин улсын хууль тогтоох байгуулагын даргаар Арсения Яценюка сонгогджээ. Тэр ерөнхийлөгчийн талыг баримталдаг Манай Укриан, Юлия Тимошенко блокийн эвсэлээс нэр дэвшиж сонгуульд ялалт байгуулсан юм. Нууцаар санал хураалт явуулахад 227 гишүүн түүнийг дэмжсэн байна. Харин Укрианы Бүс нутгийн намынхан энэ санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ. Жүржийн хувьсгалчидын фракцынхан санал нэгтэйгээр дэмжсэн 33 настай Яценюк нь урьд өмнө нь улс төрийн томоохон албан тушаал хашиж байжээ. Тэр Укрианы гадаад хэргийн сайдаар ажиллаж байжээ. Үүний дараа Укрианы парламент ерөнхий сайдаа томиож засгийн газар байгуулах ажилд орох юм байна.
Лид2. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын таван иргэнийг Иракт 2007 оны 5 сард барьцаалсан юм. Тэгвэл барьцаалагдсан хүмүүсийг харуулсан дүрс бичлэгийг Аль Арабия телеивээр 12 сарын 4 нд үзүүлсний дараа Их Британий засгийн газар албан ёсны мэдэгдэл гаргажээ.
Их Британий гадаад хэргийн яамны мэргэжилтнүүд дүрс бичлэгийг хэзээ хийснийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Дүср бичлэгийг 11 сарын 18 нд хийсэн гэсэн тоо дэлгэц дээр харагдаж байгаа нь шинжээчдийг төөрөгдүүлээд байгаа юм. Зэвсэгт бүлэглэлийнхэн Их Британи улс цэргүүдээ 10 хоногийн дотор эргүүлэн татахгүй бол барьцаалагдсан хүмүүсийг хорооно гэж заналхийлжээ. Тулган шаардалтын хугацаа хэзээ эхлэж байгаа нь тодорхойгүй байна. Их Бртитаний иргэд Багдад хот дахь Иракын сангийн яамны өмнө явж байгаад зэвсэглэсэн хүмүүст барьцаалагдсан гэхээс өөр тодорхой мэдээлэл одоогоор алга байна. Их Британий иргэд барьцаалагдсан тухай мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр төдийлөн дэлгэрэнгүй мэдээлээгүй юм байна.
Лид3. АНУ ын ихэнхи бүс нутгаар цаг агаарын таагүй байдал үргэлжилж байна.Тухайлбал ням гаригаас хойш АНУ ЫН Ореган мужын Вернониа хотын орчимд аадар бороо тасралтгүй орж үер буужээ.
Үндэсний гвардынхан тус хотын иргэдийг өөр газар руу нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Үндэсний гвардынхан хотыг орхихоос татгалзсан ойролцоогоор 700 хүнийг тусгай бэхлэлттэй хоргодох байранд оруулсан байна. Даваа гаригаас мягмари гаригт шилжих шөнө цаг агаарын байдал бүүр ч дордож салхиний хурд нэмэгдэж 100 км цагт хүря ширүүсжээ. Уулархаг бүс нутагт оршдог Вернониа хотын зам талбай усаар дүүрч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бүрэн зогсохоос өөр аргагүй болжээ. Салхиний хурд ширүүсэх үед наад зах нь 5 хүн нас барсан байна. Ореган мужын ам бан захирагч өөрийн муждаа онц байдал зарласан байна. Ореган мужид тавин мянган хүн гэрэл цахилгаангүй болжээ. Сүүлийн хоёр хоногт Вашингтон, Ореган мужуудад 15 см хур тунадас буужээ. Тэгвэл АНУ ын хойдп болон төвийн мужуудаар цасан шуурга болж байна. Энэм үеэр 17 хүн хөлдаж нас баржээ. Зам дээр халтиргаа гулгаа үүсэж олон зуун авто осол гарсан байна. Төмөр замын хөдөлгөөн саатаж, ерөнхий боовсролыгн сургуулийн хичээлийг зогсоосон байна. Халтиргаанаас гадна үзэгдэх орчин муу байгаа нь зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлжээ. Хүчтэй хуй салхины улмаас цахилгаан дамжуулах утас тасарч хэдэн хэдэн хот тэр аяараа гэрэл цахилгаангүй болоод байна.
Лид4. Чихмэл тоглоомыг лалын шашны нэрт зүтгэлтний нэрээр нэрлэснийхэ төлөө Суданы шүүхээс 15 хоног шоронд хоригдох ял аваад байсан англи хэлний багш Их Британий иргэн Жулиана Гиббонс эх орондоо эргэж иржээ. Түүнд Суданы ерөнхийлөгч өршөөл үзүүлсэн юм. Тэр Лондон хотын Хитроу олон улсын нисэх буудалд газардсаны дараа хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд ярилцлага өгсөн байна. 54 настай багш эмэгтэйг Суданаас эх орондоо эргэж ирэхэд нь Их Британий лордын танхимын төлөөлөгч Саид Варёи, лорд Назир Ахмед нар гол үүрэг гүйцэтгэжээ.
Эм. Би одоо амрахыг хүсэж байна. Замаа их ядарлаа
Гэж сэтгүүлчдэд хамгийн түрүүнд хэлжээ. Багш эмэгтэй лалын шашныг гутаан доромжлохыг огт хүсээгүй. Хэзээ ч толгойд нь ийм бодол орж байгаагүй гэж мэдэгдсэн байна. Ийм хэрэг гарсанд тэр үнэхээр харамсаж байгаагаа илэрхийлжээ. Суданны төрийн тэргүүн жирийн багш эмэгтэйг суллах шийдвэр гаргасан нь зөв шийдвэр гэж Их Британий ерөнхий сайд Гордон Браун хэлсэн байна. Их Британий иргэнийг сулласаны дараа Суданы Хартум хотод ерөнхийлөгчийн шийдвэрийг эсэргүүцсэн олон мянган хүний жагсаал цуглаан болж өнгөрсөн юм.
Лид5. Испаний Мадрид, Барселона гээд томоохон хотуудад олон алан хядах ажиллагааны эсрэг бүх нийтийн жагсаал цуглаан болжээ. Жагсагчид Испаний салан тусгаарлагч бүлэглэл ЭТА ийн үйл ажиллагааг буруушаасан байна.
Испаний Эта бүлэглэл нь баск үндэстнүүдийн байгуулага бөгөөд тусгаар улс байгуулахаар олон жилийн турш тэмцэл хийж, тэр ч бүү хэл цуст алан хядлага зохион байгуулж байсан юм. Өнөөдрийн энэ жагсаалыг Испаний эрх баригч болон сөрөг хүчнийхэн хамтран зохион байгуулж байгаа анхны үйл ажиллагаа юм. Урьд нь Испаний социалист, болон барууны талыг баримтладаг улс төрийн намууд хамтарч томоохон цуглаан зохион байгуулж байгаагүй юм. Өнгөрсөн бямба гаригт ЭТА бүлэглэийн гишүүдийн гарт нэг хүн нас барж өөр нэг хүн хүнд шархадсан юм.
Лид6. ОХУ, Европын холбоо, АНУ ын төлөөлөгчид Белград, Приштон хотууд ажлын айлчлал хийсэн байна.
Косовогийн статусыг тодорхойлох олон улсын гурвалын хамгийн сүүлчийн ажлын айлчлал нь энэ болж байгаа юм. 12 сарын 10 нд НҮБ-д тэд Косовогийнэ хязгаарын нөхцөл байдлын тухай илтгэл танилцуулах юм. Серб, Косовогийн албаничууд газар нутгийн асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй юм. Сербийн тал Косовогийн хязгаарт тусгаар тогтнол олгохгүй гэж мэдэгдэж байгаа бол Косовочууд ямар ч үнээр хамаагүй тусгаар тогтнолоо тунхалана гэж ярьцгааж байна.
Эр. Бид энэ асуудлыг шийдэх үед гарч болох бүх л боломыг судлан үзлээ. Маргалдагч талуудын хооронд эв зүйгээ ололцоход нь туслах гэж хичээсэн.
ТОВЧ.
Сомалигийн ерөнхийлөгя Абдалла Йусуф ням гаригт Кени улсын нийслэл Найроби хотын эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ жил 72 настай Сомали улсын ерөнхийлөгчийн биеийн байдал маш тааруухан байгаа гэнэ. Түүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэнээс хойш эмнэлэгийн хяналтад байдаг болжээ.
Рио Де Жанейро хотын төвд байдаг тэнгэр баганадсан өндөр барилгийг нэгэн өвөрмөц үзүүлбэрийн тайз болгож хувиргасан байна. Бат бэх тросс утаснаас бэхлэгдсэн Германы жүжигчид нэгэн зэрэг сонирхолтой үзүүлбэрийг хийжээ. Германы жүжигчдийг Бразилийн нэгэн бизнесмэн урьсан юм байна.
Удахгүй болох зул сарын баяраар Ватиканы төв талбайд сүндэрлэх гацуур модыг ойгоос авч ирсэн байна. Өнөөдөр сүлд модыг чимэглэх ажил эхлэж байгаа гэнэ. Дэлхийн хамгийн жижигхэн Ватикан улсын гэгээнг Петрийн талбайд үзэгч таны харж байгаа энэхүү 40 метрийн өндөр сүлд мод сүндэрлэх юм байна. Ажилчид модыг засахдаа маш анхаарал болгоомжтой ажиллаж, мөчир салааг нь гэмтээхгүйг хичээж байна.
Чехийн боловсролын салбарыннхан ажил хаялт зарлажээ. Өнөөдөр хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нар ажилдаа гараагүй байна. Өөрөөр хэлбэл Чех даяар боловсролын бүх байгуулагууд үүд хаалгаа барьсан гэсэн үг юм . Багш нар цалингаа гурав дахин нэмэгдүүлэхийг хүсэж байна. Багш нарын зарим төлөөлөгчид Чехийн парламентын өмнө жагсаал хийсэн байна.
Лид7. Өнөөдөр Францын нийслэл Парис хотод анхаарал татсан нэгэн шүх хурал эхолэж байна. Францын ерөнхийлөгч Николя Саркозигийн хүү Жана Саркози шүүх хурлыг гол баатар нь учраас францчууд бүгдээрээ анхаарлаа хандуулаад байгаа юм.
Одоогоос хоёр жилийн өмнө Николя Саркозигийн анхны эхнэрээс нь гарсан хүү Жана Саркози зам тээрийн осол гаргаж хэргийн газраас зугатан явж байжээ. Одоо Францын шүүгчид Жана Саркози зам тээврийн осол үйлдсэн эсэхийг нь тогтоох юм байна. Тухайн үед зам тээврийг ослыг харсан гэрчүүд, эд мөрийн баримт эргэж олдох ьн эргэлзээтэй юм.
Хэрвээ Жана Саркози буруутай нь нотлогдпох юм бол түүнийг 4260 еврогоор торгох юм байна. Николя Саркозигийн ууган хүү 20 настай Жана Саркози гэнэтхэн л гэмт хэрэгт холбогдсондоо маш их гайхаж байгаа гэнэ. Францын төрийн тэргүүний хүүгийн хэргийг 2008 оны 6 сарын 25 нд дахин хэлэлцэх юм байна. Тэр болтол энэ хэрэг шийдэгдэхгүй хүлээгдэх болж байна.
Эр. Би өөрийгөө буруугүй гэдийг мэдэж байгаа болохоор шүүхийн танхимд ирлээ.
Жана Саркози зам тээврийн ослын хэрэгт холбогдсоноосоо нэг жилийн дараа машинаа зарсан юм байна.
Лид8. АНУ ын тагнуулын төв газрын мэргэжилтнүүдийн гаргасан илтгэлийг Ираны эрх баригчид сайшаасан мэдэгдэл хийсэн байна. Иран улс одоогоос бүр 3 жилийн өмнө өөрийн цөмийн зэвсэг хийх хөтөлбөрөө зогсоосон тухай дурьдсан юм. Гэвч Иран улс цөмийн зэвсэг хийх гэж хэзээ ч оролдож байгаагүй гэж мэдэгдэж байна.
Эр. Иран улс цөмийн зэвсэггүй гэдгийг барууны орнууд хүлээн зөвшөөрсөний нотолгоо гэж би үзэж байна.
АНУ ын тагнуулыг албаныханы бэлтгэсэн энэ илтгэл ерөнхийлөгч Жорж Бушын Иран улсад явуулах бодлгод ямар ч нөлөө үзүүлэхгүй гэж Цагаан ордоны төлөөлөгч мэдэгдсэн байна. АНУ Ираны эсрэг шинэ хориг тогтоохын тулд НҮБ хандах гэж байгаа юм. Иран улс цөмийн зэвсэгггүй ч уран баяжуулсаар байгаа гэж Цагаан ордон үзэж байна. НҮБ дахь АНУ ын суурин төлөөлөгч ойрын хугацаанд ираны эсрэг шинэ хориг тогтоох тухай төсөлийг өргөн барих гэж байгаа юм байна.
Ираны цөмийн хөтөлбөрийн тухай илтгэл түүхий эдийн бирж дээр газрын тосны үнэ ч бас нөлөөлжээ. Одоо нэг баррель хар алтыг 88 доллар 89 центээр зарж байна. Ираны тогтвортой байдал нь газрын тосны үнэд нөлөөлдөг гол хүчин зүйл юм.
Лид9. Америкчууд эрх чөлөөний хөшөөгөөрөө бахархдаг бол монголчууд тун удахгүй Чингис хааны асар том хөшөөг бахархалаа болгох гэж байна. Ийм тодотголтой мэдээллийг өнөөдөр оросын НТВ телевиз дамжууллаа.
Эр. Энэ хөшөөний барилгийн ажил хэрхэн явагдаж байгааг монгол орон даяар анхааралтай ажиглаж байгаа юм. Хөшөөг барихад үнэт металл ч ашиглаж байгаа юм байна.
Соёл үйлчилгээний цогцолборыг барих ажил хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа юм. Энэ байгууламжыг барихад орос, чех, японы мэргэжилтнүүд ч оролцож байна. Хөшөөг монголын төрт улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан барьж эхэлжээ. Ирэх оны 6 сард энэ байгууламж ашиглалтд орж монгол улсын нэгэн бахархал болох юм. 300 тонн жинтэй, ойролцоогоор 45 метрийн өндөр энэ хөшөөний дээр алсыг харах цэг, доор нь ресторан нээгдэх юм. Энэ хүн Улаанбаатарын уугуул оршин суугчын нэг. Социализмын үед Чингис хааны түүхэнд үлдээсэн гавъяаны талаар ярих хориотой байлаа гэж өгүүлж байна. Харин одоо байдал өөрчлөгдаж түүний тухай кино хийж, ном хэвлэгдэн гарч байна.
Эр. Монголчуудын дотор ийм хүн байсанд би бахархдаг. Ихэнхи хүмүүс түүнийг дэлхийн талыг эзэлдсэн дарангуйлагч гэдэг. Гэвч түүнийг хувь хүн талаас нь харах хэрэгтэй юм. Нялх байхдаа өнчирсөн хүү монгол улсыг байгуулж нүүдэлчдийн дунд төрт улс гэдэг ойлголтыг бий болгож чадсан юм.
Улаанбаатарт байдаг Монголын түүхийн музейд Чингис хаанд зориулсан
үзмэр гээд байх зүйл маш ховор. Энд эзэнт улсын үеийн хэд хэдэн зураг, газын зураг, эзэн хааны гэрэгэ, эртний баатарын хувцасны загвар, цэргийн хар сүлд, гэмт хэрэгтнийг хорьдог байсан авдар л энэ музейд байдаг юм. Монголын түүхийн хамгийн гол эх сурвалж монголын нууц товчооны анхны эх нь монгол бичгээр олдож байгаагүй юм. Харин эртний хятад хэл дээр монголын нууц товчоо байдаг юм.
Харин энэ барилгад өмнө нь Ленины музей ажиллаж байжээ. Энд музей байхад Ленинд зорилсан хавьгүй олон үзмэр байжээ. Харин одоо музейг хааж барилгад нь Ардын намын нийслэл дэх хороо үйл ажиллагаагаа явуулдаг байна. Сүүлийн үед Улаанбаатарт Чингис хааны музейгш байгуулах тухай ярих болжээ.
Улаанбаатарын төв талбайд цугларсан сургуулийн сурагчдад төрийн дуулалыг зааж, цэргийн алба хаахыг уриалж байна. Яг Чингис хаан шиг цэргийн алба хаах хэрэгтэй гэж ухуулах болжээ.
ЭНЭ ӨДӨР
225 жилийн өмнө буюу 1782 оны энэ өдөр АНУ ын найм дахь ерөнхийлөгч Мартин ВАН БУРЕН мэндэлж байжээ. Тэр Америкийн газар нутаг дээр мэндэлсэн анхны ерөнхийлөгч юм. 1848 оны энэ өдөр АНУ ын ерөнхийлөгч Жеймс ПОЛК Калифорини мужид их хэмжээний алтны орд газар байгааг нотолсон байна.
1854 оны оны энэ өдөр Болстон хотын иргэн Аарон Аллен театрт тавих зориулалттай түшлэгтэй сандал бүтээж патент авсан байна.
1945 оны энэ өдөр АНУ ын 6 онгоц Бермудын гурвалжингийн ойролцоо алга болж байжээ
Үдшийн мэдээ
Лид1. АНУ ын ерөнхий нарийн бичгийн даргын туслах Кристофер Хилл БНАСАУ д ажиллаж байгаа юм. Тэр Йонбен дэхь цөмийн байгууламжтай танилцаад Пхеньян хотод эргэж ирсэн байна. БНАСАУ ын эрх баригчид ноён Кристофер Хиллийн Пхеньян хотын метроны сүлжээтэй танилцах боломж олгожээ.
Саяханыг хүртэл гадаадынханы хувьд метроны сүлжээ нь хаалттай бүсэд тооцогдож байсан юм. Метроны сүлжээтэй танилсандаа Кристофер Хилл сэтгэл ханамжтой үлдсэн юм. Йонбен дэхв цөмийн байгууламжтай танилцсанаар БНАСАУ ын цөмийн хөтөлбөрийн асуудал, олон улсын байгуулагын өмнө хүлээсэн үүргээ БНАСАУ хэрхэн биелүүлж байгааг Кристофер Хилл өөрйин биеэр харсан байна. Коммунист дэглэмтэй хойд солонгос барууны орнуудаас эдийн засгийн тусламж авахын тулд цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж байгаа юм. Хэрвээ ингэх юм бол хойд солонгос америкийн харилцаа ч хэвийн болж магадгүй юм. АНУ алан хядлагыг дэмждэг орнуудын жагсаалтаас хойд солонгосыг хасах болно гэж амлаад байгаа билээ.
Лид2. АНУ ын арилжааны телевизээр бага ангийн хүүхдүүийн дунд Чи тавдугаар ангийн хүүхдүүдээс илүү ухаантай юу гэдэг нэртэй асуулт хариултын нэвтрүүлэг гардаг байна. Энэ нэвьрүүлэгт оролцосон нэгэн охин өөрийн мэдлэгээрээ үзэгчдийг бишрүүлж чадсан байна.
Хөтлөгч түүнээс Будпаешт европын аль улсын нийслэл вэ гэж асуухад охин би европыг улс гэж боддог. Харин Будпапешт гэж сонсоогүй юм байна. Би тусламж авах эрхээ эдлэея гэж хэлжээ. Та өөрөө хариулах гэж оролдох юм бигш үү гэж асуухад тэр би өөртөө итгэлгүй байна. За яахав Франц гээд үзье. Хөтлөгч Франц бие даасан улс гэдэг чинь зөв. Гэхдээ зөв хариулт нь Унгар.Энэ үед оролцогч охин хөтлөгчөөс дахин харилтыг лавлаад энэ үг англи хэлний өлслөж байна гэпэгш үгтэй их төстэй юм гэж хэлжээ.
Турк гэдэг улс байдгийг мэднэ. Харин Унгар гэж би огт сонсож байгаагүй юм байна.
Лид3. Нэрт хөгжмийн зохиолч Моцартын хэрэглэж байсан нотны дэвтэрийг Лондон хотод болсон дуудлага худалдааны төвд зуун арван нэгэн мянга 900 фунт стерлинг буюу хоёр зуун хорин нэгэн мянган 800 доллараар зарсан байна.
Нот тэмдэглэж үлдээсэн ноорог дэвтэрийг хамгийн сүүлд 1998 онд дуудлага худалдаагаар зарж байсан юм. Моцартын нотны дэвтэрийг худалдан авсан хүн нэрээ хэлэхээс татгалзжээ. Моцарт энэ дэвтэрийг 1779 онд 23 настай байхдаа хэрэглэж, бишгүүр хөгжим зориулсан бүтээлээ бичиж тэмдэглэж үлдээж байжээ. Их хөгжмийн зохиолч 1791 оны 12 сарын 5 нд хорвоогийн мөнх бусыг үзүүлж байсан юм. Моцартын үхлийн шалтгаан нь өнөөгм хүртэл хамгийн учир битүүлэг хэргийн тоонд ордог юм байна. Моцартыг австрийн хөгжмийн зохиолч Антанио Сальвери хордуулж хөнөөсөн гэдэг таамаглал ч байдаг гэнэ.Гэвч ихэнхи ном хэвлэлд Моцарт бөөрний өвчний улмаас нас барсан гэж бичиж үлдээсэн байдаг.
Лид4. Шинэ жил, Зул сарын баярын хамгийн гол дүр төрх яахын аргагүй Санта Клаус байдаг. Тэгвэл Шведийн зөвлөгөөний нэгэ компани өвлийн өвгөн дэлхийн аль удсад амьдрах нь хамгийн тохиромжтой вюэ гэдэг асуултын хариутыг олохыг хичээсэн байна.
Мэргэжилтнүүд энэс асуултын хариуг олохдоо маш олон хүчин зүйлүүдийг харгалзан үзжээ. Тухайлбал дэлхийн эргэх хурд, бүс нутагт байгаа хүн амын тоо, хүүхдийн эзлэх хувь хэмжээг нарийвчлан тооцсон байна. Санта Клаус, өвлийн өвгөний амьдрах хамгийн тохиромжтоый газар нь Киргиз, Казахстаны хилийн зааг газар бахйх ёстой юм байна гэдэг дүгнэлтийг мэргэжилтнүүд хийжээ. Шинэ жилийн шөнөдөө багтаж өвлийн өвгөн бүх хүүхдүүдэд амжиж бэлэг өгөхийн тулд нэг секундэд 6000 км -ын хурдтайгаар явах ёстой юм байна гэдгийг ч комьютерээр тооцоолж гаргажээ.
Лид5 Тайландын хаан Бхумибол Адулядежийн 80н насны төрсөн өдрийн баярыг Тайланд даяар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тайландын хаан нь орчин үеийн иргэншсэн хүн төрлөхтөний түүхэнд хамгийн олон жил хааныг эрхийг барьж байгаа хүн юм.
Тайландын нийслэл Бангкок хотод байрлах хааны ордоны гадаа олон мянган иргэд цугларч хаандаа хүндэтгэл үзүүлсэн байна. Нас сүүдэр 80 хүрч байгаа Тайландын хаан Бхумиболыг бие тэнхээ чилээрхий байгаа хэдий ч, түүний төрсөн өдрийг Тайландын ард түмэн баяр хөөртэй тэмдэглэж байгаа юм. Сүүлийн 61н жилийн турш Тайландын хаант засгийг удирдаж байгаа хаан Бхумиболгүйгээр тайландын хэт ирээдүйг төсөөлөхөд бэрх гэж Тайландын ард түмний дийлэнхи үздэг. Гэхдээ барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн мэдээллэж байгаагаар Тайландад сүүлийн 10н жилийн турш иргэний оролцоо бүхий засаг захиргааг илүүд үзэх болсоноос хойш Тайландын хааны бүрэн эрх хязгаарлагдмал байдалд ороод байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл сүүлийн жилүүдэд Тайландын цэргийн эрх мэдэлтэнүүд болон иргэний нийгмийн төлөөллийн дунд улс төрийн хүндхэн нөхцөл байдал үүсэж хоорондоо дайсагналцах нь их болсон юм. Тайландын хаан Бхумибол Адулядеж, өөрийн төрсөн өдрөө тохиолдуулан энэ Мягмар гарагт ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ цэргийн эрх мэдэлтэнүүд болон иргэний нийгмийн төлөөллийг хоорондоо эвтэй найртай байхыг уриалсан байна. Тайландын ард түмний дунд ардчилсан нийгмийг илүүд үзэх үзэл түгээмэл болсон хэдий ч, хааны гэр бүлийн бүрэн эрхт байдлыг хөндөхийг Тайчууд төдийлөн хүсэхгүй байгаа нь олон мянган жилийн турш уламжлагдан ирсэн ёс заншилтай холбоотой юм.

No comments: