2007-12-11

Дэлхийн мэдээ 2007 12 11 Мягмар гараг

Лид1. ОХУ ын ерөнхийлөгч Путины бүрэн эрхийн хугацаа ирэх хавар дуусаж байгаа билээ. Орос орныг ирэх дөрвөн жилдхэн удирдах вэ гэдэг асуулт олон хүний анхаарлыг татаж, сониуч зантай сэтгүүлчид янз бүрийн таамаглал дэвшүүлж байсан. Тэгвэл Путиныг ирээдүйд залгамжлах хүн тодорлоо гэж өнөөдөр барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна.
ОХУ ын Төрийн ДУМ ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан Нэгдсэн Орос нам 2008 оны хавар болох ерөнхийлөгчийн сонгуульд одоо ОХУ ын шадар сайдын албан тушаалыг хашиж байгаа Дмитрий Медведовыг нэр дэвшүүлэх болжээ. Нэгдсэн Орос намын санал болгосон нэр дэвшигчийг Шудрага Орос нам, Оросын хөдөө аж ахуйн нам, Иргэний хүч нам дэмжих болно гэдгээ мэдэгдээд байсан юм. Дмитрий Медведов улс орны нийгэм, хүм амын амжииргааны түвшинг сайн мэдэх хүн гэж Нэгдсэн Орос намын дарга Борис Грызлов хэлсэн байна. Нэгдсэн Орос нам ирэх 4 жилд хүн ам ын амжиргааны түвшинг сайжруулахыг гол зорилгоо болгоно гэж тунхаглаад байгаа юм. Дмитрий Медведовыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхэд татгалзах зүйлгүй гэж өнөөгийн ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Дмитрий Медведов, Владимир Путин нар сүүлийн 17 жилийн турш хамт ажиллаж байгаа юм. Оросын улс төрд томоохон байр суурь эзэлдэг намууд Дмитрий Медведовыг төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөхөд нь дэмжих гэж байгаа нь сүүлийн 7 жилд явуулсан улс орныг хөгжүүлэх бодлогын эрчийг нь сулруулахгүй байхад маш чухал гэж ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн байна.

Лид2. Дмитрий Медведовыг ОХУ ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх гэж байгаа тухай мэдээлэл Оросын санхүүгийн зах зээлд эерэг нөлөө үзүүлжээ.
Дмитрий Медведов нь Оросын Газпром компаний захиралуудын зөвлөлийн гишүүн юм. Нэгдсэн Орос нам 12 сарын 17 нд Их хурлаа хийхдээ Дмитрий Медведовыг ерөнхийглөгчийн сонгуульд нэр дэвшигч гэж албан ёсоор зарлах юм байна. ОХУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 2008 оны 3 сарын 2 нд болно. Удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд нэгдсэн орос намаас Дмитрий Медведовыг нэр дэвшүүүлэх гэж байгаа тухай мэдээлэл барууны орнуудын томоохон сонин хэвлэлийн тэргүүн нүүрэнд хэвлэгдэн гарсан байна. Тухайлбал, хэрвээ Дмитрий Медведов оросын төрийн тэргүүн болох юм бол Орос, Европын холбооны орнуудын харилцаа хамтын ажиллагаа сайжирна гэж ТАЙМС сонинд бичжээ. Дмитрий Медведов одоо оросын төрийн удирдлагад ажиллаж байгаа хүмүүсээс, хамгийн либерал үзэл бодолтой хүн гэж барууны орны эрх баригчид үздэг юм. Дмитрий Медведов Ленинград хотод төрсөн. Энэ жил 42 настай. Ленинградын Улсын их сургуулийн хууль зүйн тэнхимийг төгсөөд эрдмийн зэрэг хамгаалж багшаар ажиллаж байсан. 1990 онд 25 настай байсан Дмитрий Медведов Лениград хотын зөвлөлд удирдах ажилд томилогдоод дараа нь Санкт Петербургийн амбан захирагчын ажлын албанд олон улсын эрх зүйн мэргэжилтэний албан тушаалд шилжсэн байна. Энэ үед Владимир Путинтай танилцжээ. 1999 онд Борис Ельцин Владимир Путиныг ерөнхий сайдаар томилох үед Дмитрий Медведов Москвад шилжиж амьдрах болжээ. Путин түүнийг засгийн газрын багт дараа нь ерөнхийлөгч болсон хойноо өөрийнхөө багт авч ажиллуулсан байна. Газпром компаний захирлуудын зөвлөлд 2000, 2002 онд сонгогдож байсан. 2006 онд Дмитрий Медведов ОХУ ын засгийн газрын шадар сайд буюу ерөнхий сайдын нэгдүгээр орлогч болжээ. Тэр хөдөө аж ахуй, боловсрол, орн сууц, эрүүл мэндийг хамгаалах зорилготой засгийн газрын хэрэгжүүлж байгаа Үндэсний Хөтөлбөрийг хариуцан ажиллах болсон юм.
ТОВЧ
ОХУ ын Страв полийн хязгаарын Невин номсск хотод хот хоорондын үйлчилгээний автобусанд халдлага үйлдсэн байж болох хоёр хүнийг цагдаа нар эрэн сурвалжилж байна. Мэргэжилтнүүд 500 грамм тротилийн хүчтэй дэлбэрэлт болжээ гэж тогтоосон байна. Дэлбэрэлтийн үеэр хоёр эмэгтэй нас барж 9 хүн шархадсан юм.

Лид3. Өчигдөр орой Лондон хотод домогт Лед Зеппелинг хамтлаг тоглолтоо хийсэн байна. Нэг цаг гучинм минтут үргэлжилсэн энэ тоглолт тус хамтлагийн хамгийн анхны дебют цомгийн Good Times Bad Times дуугаар эхэлсэн байна.
Тоглолтын тасалбарыг олох нь маш хэцүү байсан бөгөөд шүтэн биширдэг хамтлагийнхаа тоглолтыг үзэх гэсэн нэг сая хүнээс зөвхөн 20 мянга нь л тоглолтын тасалбарыг авч чадсан байна. Тоглотыг тасалбарыг авах эрх олгох сугалаанд дэлхийн 100 гаруй орны иргэд хамрагдсанаас 70 орны иргэнд аз таарчээ. Тоглолт үзэх гэсэн хүний тоо хэт их байсан тул сугалаа явуулжээ. 1960-аад оны үед алдарын оргилд хүрч байсан энэ хамтлаг 1980 онд бөмбөрчин Жон Бонэмыг нас барсаны дараа тарсан юм. Тэд хамгийн сүүлд одоогоос 27 жилийн өмнө тайзнаа гарч байсан юм. Лед Зепелинг хамтлагийн тоглолтын тасалбарын дамын үнэ нь 2000 фужнт хзрсэн байна. Тасалбар авсан хүмүүсийн бугуйнд тусгай бугувчйг зүүлгэж тоглолт дуустал бугуйвчаа тайлахыг хориглосон байна. Өчигдөр Лондон хотод болсон тоглолтод хамтлагийн гоцлол дуучин Роберт Плант, гитарчин Жимми Пэйдж,бас-гитаричин Жон Пол Жонс бас хорвогийн мөнх бусыг үзүлсэн бөмбөрчин Бонэмийн хүү эцгийнхээ оронд тоглолтод оролцосн байна. Тэд тоглолтоо 11 сарын 26 нд хийхээр төлөвлөж байсан ч Жимми Пэйж хуруугаа гэмтээсэн тул тоглотоыг хойшлуулж байсан юм.

Лид4. Туркийн баруун эрэгт, Эгийн тэнгист хууль бус цагаачидын сууж явсан усанм онгоц живсэн байна.
Усанд живж нас барсан хүмүүсийн цогцосыг Туркийн Измир хотод аваачсан гэж аврах албаныхан мэдээлжээ. Усан онноц дээр байсан 6 хүний амийг аварч чадсан байна. Усан онгоцонд нийтдээ 60 орчим хүн байжээ. Хууль бус цагаачид Европын холбооны орнуудад хүрэхийн тулд Эгийн тэнгисээр дамжин явдаг байна. Хууль бус цагаачдыг Туркээс Грек руу хүргэхдээ хуучирч муудсан усан онгоцоор даац хэтрүүлэн тээвэрлэдэг гэнэ. Энэ удаа хууль бусаар европын холбоо руу цагаачлах гэсэн хүмүүсийн дотор хоёр Палестин хүн байгаа юм байна.
Лид5. Ливаны үндсэн хулийн дагуу тус улсын ерөнхийлөгчийг бүх ард түмний сонгуулиар бус, харин парламентын гишүүд нь сонгодог юм. Парламентын гишүүд нь зөвшилцаж чадахгүй байгаагийн улмаас ерөнхийлөгчөө сонгож чадахгүй байгаа юм.

Өнөөдөр Ливан парламент ерөнхийлөгчийг сонгох санал хураалт хийхээр төвлөөд байсан юм. Гэтэл парламентад суудалтай намууд нь нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй байгаагаас санал хураалтыг хойшлуулжээ. Ливаны парламент нь 127 гишүүнтэй. үүнээс наад зах нь 87 гишүүний дэмжлэг хүлээж байж төрийн тэргүүн сонгогдох боломжтой юм. Ливаны төрийн тэргүүн Эмиль Лахуд 2007 оны 11 сарын 23 нд албан тушаалаасаа огцорсон юм. Ливаны ерөнхийлөгчийг сонгох санал хураалт найм дахь удаагаа хойшилж байна. Энэ жилдээ багтаж Ливанчууд ерөнхийлөгчөө сонгож чадахгүй гэж улс төрчид үзэж байна.

Лид6. АНУ ын Чикаго хотын шүүх хэвлэлийн магнат Конрад Блэкид 6,5 жил шоронд хорихм шийдвэр гаргасан байна. Түүнийг өнгөрсөн зун бусдыг мэхэлсэн гэж Чикаго хотын шүүх үзжээ.
Хэвлэлийн магнат 21 сая долларын барьцаа гаргахгүй бол ойрын 12 долоо хоногийн дотор шорон руу явах болж байна. Шүүхээс түүнийг шоронд хорихоос гадна 125 мянган доллараар торгож байгаа юм байна. Тэр өнгөрсөн зун сонины активыг борлуулсан орлогын мөнгийг захирлуудын зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр хувьдаа ашигласан юм байна. Чикаго хотын прокурорын газар түүнд 24 жилийн ял оноохыг санал болгосон ч өмгөөлөгчийн ачаар ялийг хөнгөрүүлсэн шийдвэр гаргасан байна. Түүний мэдэлд Дэйл Ньюс сонин байдаг юм.

Лид7. АНУ ын Оклахама, Мисури мужид их хэмжээний цас оржээ. Цаг агаар огцом хүйтэрснээр цахилгаан дамжуулах шугам утас хөлдөж тасарсан байна.
Байгалийн онц ноцтой үзэгдэл болсон АНУ ын дээрх хоёр мужид 400 мянган хүн гэрэл цахилгаангүй өдөр хоногийг өнгөрүүлж байна. Оклохама, Мисури мужид 2,5 сантиметрийн зузаан цасан бүрхүүл тогтжээ. Эдгээр мужуудын амбан захирагч нар онц байдал зарласан байна. Их хэмжээний цас орсон нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд бэрхшээл учрууулж 11 машин мөргөлджээ. Мисурид болсон зам тээврийн ослын үеэр нэг хүн нас барсан байна. Тэгвэл Оклахама мужид нэг хүн хөлдөж үхжээ. АНУ ын Чикаго, Талса, Канзас-Сити, Сент-Луиса, Оклазома-Сити хотуудын нисэх буудал үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм байна. АНУ ын цаг уурын хүрээлэн Миссури, Канзас, Небраска, Айова, Иллинойс, Техас мужид цасан шуурга болно гэж анхааруулжээ.

Лид8. Ливийн ерөнхийлөгч Муармара Каддафи Франц улсад албан ёсный айлчлал хийж байна. Ливи Европын холбооны харилцаа маш хурцадмал байдалд байгаа энэ үед Ливийн төрийн тэргүүн Франц улсад айлчлал хийж байгаа юм.
Ирэх оны 6 сараас хойш Франц улс Европын Холбоог даргалах гэж байгаа юм. Ливийн төрийн тэргүүнийг Францын ерөнхийлөгч Николя Саркози халуун дотноор хүлээн авч уулзжээ. Тэдний яриа хэлэлцээрийн гол сэдэв нь цэргийн зориулалттай тоног төхөөрөмж, Атомын цахилгаан станцид хэрэглэх багаж, того төхөөрөсжийн сэлбэг , зэр зэвсэг худалдан авах асуудал гэж Франс Пресс агентлаг уламжилж байна. Ливийн ерөнхийлөгч Каддафигийн Францад хийж байгаа айлчлалыг Францын нийгэмд янү бүрээр хүлээн авчээ. Каддафиг Францын парламентад үг хэлэх үед парламентын зарим гишүүд нь танхимаас гарч яьж эсэргүүцэжбайгаагаа илэрхийлсэн байна. Ливи улсад хүний эрх зөрчигдөж байгаа гэж Францын хуульчид, хүний эрхийг хамгаалагчид үздэг юм. Тэд Ливийн ерөнхийлөгчид хандан хүний эрхийг хүндэтгэн дээдлэхийг шаардсан байна. Хүний эрхийг хамгаалагчид Ливийн ерөнхийлөгчийг явах замд нь эсэргүүцлийн жагсаалыг ч хийжээ. Гэвч цагдаа нарын шаардлагаар жагсагчид цуглаанаа зогсоожээ. Ливийн ерөнхийлөгч Каддафи Франц улсаас 10 тэрбум еврогийн зэвсэг худалдан авах гэрээ байгуулах гэж байгаа юм байна. Үүнээас өмнө Ливи улс Францаас Эйрбус загварын 3 онгоц худалдан авах гэж байгаа тухай Франсе Пресс агентлаг мэдээлж байлаа.


Лид9. Өчигдөр Осло хотод 2007 оны Нобелийн энх тайвны шагнал гардуулах ёслол болжээ.
2007 онд Нобелийн шагнал хүртсэн хүмүүс 10 сая швед кроын эзэн болцгоосон байна. Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналыг АНУ ын дэд ерөнхийлөгч асан Альберт Гор, НҮБ ын цаг уурыг өөрчлөлтийн судалгааны багийгн тэргүүн Ражендра Пачаури нар хүртжээ. Тэд дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг хийж байгаа тэмцэлээрээ энэ шагналыг хүрч байга юм. Харин Стокольм хотод анагаах ухаан, хими, физик, эдийн засгийн салбарт чухал нээлт хийэн эрдэмтэд шагналаа гардан авсан байна.
ЭНЭ ӨДӨР
1816 оны энэ өдөр Индиана АНУ ын 19 дэхь муж болжээ.
1866 оны энэ өдөр Атлантын далхайг хөндлөн гулд туулах дарвуулт завиний тэмцээн болж байжээ.
1894 оны энэ өдөр Парис хотод дэлхийн түүхэнд анх удаа автомашиныг үзэсгэлэн худалдаа болж байжээ.
Одоогоос 60 жилийн өмнө буюу 1948 оны энэ өдөр НҮБ ийн салбар Юнисеф байгуулагджээ. Энэ байгуулага нь хүүхэд тусламж үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.
1997 оны энэ өдөр Японы Киото хотод цаг уурын өөрчлөлтийн асуудлаар олон улсын хурал болж байсан юм. Хуралд оролцогчид хүлэмжийн хийг багасгах тухай Киотогийн протоколыг баталжээ.

No comments: