2007-12-01

Дэлхийн мэдээ 2007 12 01 БЯМБА ГАРАГ

Лид 1: 12р сарын 1. Энэ өдөр болон ДОХын эсрэг дэлхий нийт дуу хоолой нэгтгэж эрүүл амьдрахын утга учрыг өөр бусдадаа илэрхийлдэг. Энэ өдөр Хятадын засгийн газар, НҮБтай ДОХын эсрэг эрчимтэй тэмцэх гэрээнд гарын үсэг зурсан байна.
Дүрс: Манай урд хөрш Хятад нь ДОХын тохиолдлоороо дэлхий улс орнуудын дунд толгой цохидог. Энэ ч утгаараа энэ өдрийг Хятад, улс орон даяараа өргөн хүрээтэй зохион байгуулалттайгаар тэмдэглэн өнгөрөөж байна. Өчигдөр Хятадын засгийн газар, Хятадын Боловсрол, Шинжлэх Ухаан Соёлын яам болон Бүх ард Түмний эрүүл мэндийн яам хамтран ДОХын эсрэг үндэсний хөтөлбөрийг НҮБын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэхүү хөтөлбөрийн үнэ нэг сая америк доллар байх бөгөөд Хятадын засгийн газар болон НҮБын Хөгжлийн Хөтөлбөрийнхөн ижил тэгшээрээ санхүүжилтийг гаргах гэнэ. 2007 оны 10р сарын байдлаар 223501 хүн дархлал хомсдолын өвчтэй буюу эдгээрээ 62838 нь ДОХын халдвар тээгч гэсэн албан ёсны бүртгэл байдаг юм байна. Гэхдээ хамгийн сүүлд авсан албан ёсны мэдээллээр Хятад орон даяар 700 000 гаруй хүн ДОХ өвчнөөр өвчилсөн байгаа гэнэ.
Лид 2: Хятадын чингэлэг тээврийн худалдааны эрчтэй өсөлт нь дэлхийн эдийн засгийн өсөлтөнд эерэгээр нөлөөлж байгаа тухай олон улсын эдийн засагчид мэдээлж байна.
Дүрс. 1973 онд, Хятадад анх чингэлэг тээврийн худалдаа эхлэж байсан түүхтэй юм. Харин 1990иод оноос хойш Хятадын чингэлэг тээврийн худалдаа, асар хурдтай өсөн нэмэгдэж өнөөдөр хамгийн их чингэлэг тээврийн худалдаа эрхлэдэг улсаар хятад зүй ёсоор тооцогдох болоод байна. Хятадын чингэлэг тээврийн худалдаа өсөн нэмэгдэж байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг интеграчлан басхүү олон улсын худалдаа богино хугацаанд нэмэгдэхэд маш их үүрэг гүйцэтгэх болсон байна. Дэлхийн Банкны хамгийн сүүлд хийсэн судалгаанаас харахад, Хятадын чингэлэг тээврийн худалдаа нь дэлхийн эдийн засагт 100 тэрбум долларын ашигийг тогтмол оруулах болсон гэнэ. Чингэлэг тээврийн худалдаа нь аюулгүйгээс гадна, цаг хугацаа хэмнэдэг учраас олон улсын худалдаа эрхлэдэг компаниуд чингэлэг тээвэр зуучлалыг сонгохдоо дуртай байдаг байна.
Лид 3: Венесуелийн ерөнхийлөгч Уго Чавес, Ням гарагт улс орон даяар болох Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай бүх нийтийн санал асуулгад ард иргэдээ идэвхитэй оролцохыг уриаллаа.
Дүрс: Венесуелийн ерөнхийлөгч Уго Чавес, улс орныхоо эдийн засгийн нийгмийг системийг бүхэлд нь өөрчлөж коммунист замналаар явуулахад бүх анхаарлаа хандуулан ажиллаж байгаа билээ. Энэ долоо хоногт Уго Чавесийг дэмжигчдийн жагсаал болох үеэр Уго Чавес, АНУ руу экспортлодог нефтийн нийлүүлэлтийг бүр мөсөн зогсоохыг уриалсан. Венесуелийн ерөнхийлөгч Уго Чавес, ойрын хугацаанд хэд хэдэн томоохон өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байгаа юм. Тус өөрчлөлтүүдийн дунд нэг хүн ерөнхийлөгчөөр хэдэн ч удаа сонгогдож байхаар үндсэн хуульд өөрчлөлт хийхээс гадна Венесуелийн Төв Банкны бүрэн эрхийг хязгаарлах санал мөн багтаж байгаа билээ. Үндсэн хуульд дээрх өөрчлөлтүүдийг хийснээр ард түмэнд төр барих эрх мэдэл эргэн ирнэ гэж үзэж байгаа юм.
Лид 4: Лалын шашиныг доромжилсон хэргээр шоронд хоригдоод байгаа Британий багш эмэгтэйг сулалуулахаар Исламын хөдөлмөрийн намыхан жагсаал цуглаан хийж байна.
Дүрс: Энэ долоо хоногт 54н настай багш эмэгтэй Жиллиан Гиббонс ангийнхаа сурагчидадаа тоглоом бамбаруушдаа, Мухаммад гэж нэр өгөхийг зөвшөөрсөнийхөө төлөө шоронд хоригдох болсон юм. Багш эмэгтэй Жиллиан Гиббонсийн хүү, “манай ээж Лалын шашиныг санаатайгаар доромжлох” гэж энэ алхамыг хийгээгүй гэдэгт итгэлтэй байна гэж хэлсэн байна. Багш эмэгтэйг, суллалуулах асуудлаар Исламын Хөдөлмөрийн намын тэргүүн Лорд Ахмед, Суданы ерөнхийлөгч Омар ал Башир болон Суданы шүүгчтэй уулзахаар төлөвлөж байгаа гэнэ. Тэрбээр өөрийн дэмжигдийг дагуулан Суданы нийслэл Картумд очихоор болсон байна.
Лид 5: Өчигдөр орон нутгийн цагаар 1 цагийн үед нэгэн үл таних этгээд Хиллари Клинтоны ажлын байранд нэвтрэн орж АНУын тэргүүн хатагтай асан Хиллар Клинтоны ажилчдыг барьцаалсан хэрэг гарчээ. Азаар, тэргүүн хатагтай асаны ажилчид бэртэж шархдаагүй байна.

Дүрс: АНУын тэргүүн хатагтай асан, 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байгаа Хиллари Клинтоны ерөнхийлөгчийн кампанит ажлын төв байр нь Нью Хамсперийн Рочестерэд байрлаж байгаа юм байна. Харин өчигдөр орон нутгийн цагаар 1 цагийн үед, биендээ бөмбөг зүүсэн гэж сүрдүүлсэн нэгэн этгээд Клинтоны сонгуулийн төв байранд нэвтэрч, тэнд байсан ажилчдыг барьцаалсан байна. Тэрбээр хатагтай Клинтонтой ярилцахыг шаардсан боловч тэр үеэр Хиллари байрандаа байгаагүй байсан байна. Азаар тус этгээд Хилларигийн ажилчдыг барьцаалсанаас хойш дөрвөн цагийн дараа цагдаагийн ажилчид шуурхай ажиллаж барьцаалагч этгээдийг баривчилжээ. Хуулийн байгууллагыхны мэдэгдэж байгаагаар, барьцаалагч этгээд нь сэтгэл мэдрэлийн өвчтэй гэсэн шалтгаанаар эмнэлэгт хэвтэж үзүүлж байсан байна. Иймээс түүний энэ үйлдэл нь хэн нэгний явуулга биш байж болох талтай гэнэ.

Лид6. Италийн нийтийн тээврийн хэрэгслийнхэн ажил хаялт зарлажээ. Итали даяар галт тэрэг, автобус, метро нисэх онгоц үйлчилгээгээ зогсоогоод байна.
Ийм том хэмжээний ажил хаялт Итали улсад сүүлийн 25 жилд болж байгаагүй юм.
Нийтийн тээврийн хэрэгслийнхэн ажил хаялт зарлснаар олон сая италичуудад маш чирэгдэл учруулжээ. Нийтийн тээврийнхэн ажил хаясан мөчөөс эхлэн авто зам дээр олон арван км үргэлжилсэн түгжрэл үүсжээ. Оюутнууд сургуульдаа очиж амжаагүй тул их сургуулийн захиргааныхан хичээл сургалтыг албан ёсоор цуцалжээ. Ажил хаялт эхэлсэн 11 сарын 30 ний өдрийг Италичууд хар баасан гараг гэж нэрлэжээ. Засгийн газар нийтийн тээврийн компанид хийх хөрөнгө оруулалт жил ирэх бүр багасаж, ажилчидын цалин хөлс үнийн өсөлтийг гүйцэхгүй байгаагийн улмаас ажил хаялт зарласан юм байна.
Энэ өдөр
Одоогоос 246 жилийн өмнө буюу 1761 оны энэ өдөр Мари Тюссо мэндэлжээ. Тэр Лондон хотод лааны тосон баримаоын хөшөөг үүсгэн байгуулж байсан юм.
207 жилийн өмнө 1800 оны энэ өдөр Вашингтон хот АНУ ын нийслэл гэж албан ёсоор зарласан байна.
1835 оны энэ өдөр зохиолч Ханс Кристан Андерсон анхны үлгэрээ хэвлүүлсэн байна.
1918 оны энэ өдөр Исланд улс тусгаар тогтнолоо зарласан байна.
1945 оны энэ өдөр олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо байгуулагджээ.
1959 оны энэ өдөр Австрал, Аргентин, Бельги, Их Британи, Шинэ Зеланд, Норвеги,ЗХУ, АНУ, Франц, Чили, ӨАБНАУ, Япон гээд дэлхийн 12 ороны төлөөлөгчид Вашигтон хотод Антарктид тивийг энхийн зорилгоор ашиглах гэрээнд гарын үсэг зурсан байна.
1988 оны энэ өдөр НҮБ ын ерөнхий ассамблейн хуралдаанаар жил бүрийн 12 сарын 1 өдрийг ДОХ той тэмцэх өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргажээ. ДОХ өвчиний анхны тохиолдол АНУ д 1981 онд бүртгэгдэж байсан бол 1983 онд францын эрдэмтэд ДОХ ын вирусыг илрүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар манай гариг дээр хорьдугаар зууны тахал гэгддэг ДОХ ын халдвартай 40 сая хүн амьдарч байна.

No comments: