2007-12-24

Дэлхийн мэдээ 2007 12 24 Даваа гараг

Лид1. Изриалийн засгийн газар ням гаригийн шуурхай хуралдаанаараа агаарын довтолгооноос сэргийлэх төхөөрөмж байгуулах шийдвэр гаргасан байна.
Пуужингийн гэнэтийн довтолгооноос урьдчилан сэргийлэх байгууламж барьж байгуулахад, бас шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад 207 сая доллар зарцуулах болжээ. нэ агаарын пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмж нь Палестины нутаг дэвсгэрээс заналхийлж байгаа гэнэтийн халдлагаас сэргийлэх зорилгоор барих гэж байгаа юм байна. Палестины өөртөө засах орны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зэвсэгт бүлэглэлүүд Кассам, Катюш загварын пужинг ихэвчилэн хэрэглэдэг юм. Пуужингийн довтолгооноос сэргийлэх төхөөрөмж нь дайсны зүгээс ирж байгаа пуужинг замд нь устгах чадвартай байх гэнэ. Изриаль улс хоёр жил гаруйн дараа пуужингийн довтолгооноос сэргийлэх төхөөрөмжөө ашиглалтад оруулахаар төвлөжээ.

Лид2. Өнгөрсөн ням гарагт буюу 12 сарын 23 нд Узбекистан улсад ерөнхийлөгчийн сонгууль болжээ. Узбекистаны сонгуулийн эрхтэй иргэдийн 90,6 хувь нь санал хураалтанд оролцсон байна.
Узбекистаны сонгуулийн ерөнхий хорооны дарга Мирза Улугбекийн хэлснээр сонгуулийн үеэр ноцтой зөрчил гараагүй, сонгууль олон улсын стандартын дагуу болсон гэж мэдэгдсэн байна. Одоо Узбекистанд сонгуулийн саналыг тоолох ажил үргэлжилж байгаа бөгөөд сонгуулийн эцсийн дүн өнөөдөр орон нутгийн цагаар 18 цагт гарах юм байна. Узбекистаны ерөнхийлөгчийн сонгуульд дөрьөн хүн нэрээ дэвшүүлж өрсөлдсөн юм байна. Узекистаны иргэдээс хамгийн олон санал авсан хүн төрийн тэргүүний албан тушаалд ажиллах юм. Сонгуульд бизнесийн эрхлэгчдийн хөдөлгөөнөөс нэр дэвшиж байгаа өнөөгийн ерөнхийлөгч Ислам Каримов улиран сонгогдох магадлал өндөр байсан гэж Би Би Си телевиз мэдээлжээ. Узбекистаны ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг дэлхийнэ 30 орон, олон улсын таван байгуулагын төлөөлөгчид ажигласан байна. Исдам Каримов Узбекистаны ерөнхийлөгчөөр сүүлийн 18 жилд ажиллахдаа барууны орнуудын зүгээс нэг ч удаа шүүмжлэлд өртөж байгаагүй юм байна. Узбекистаны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь 7 жил байдаг юм. Узбекистан улс нь өмнө нь Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан Төв Азийн буурай хөгжилтэй орон юм. Узбекистан улс байгалийн баялаг ихтэй ч тус улсын иргэдийн ихэнхи хэсэг нь ОХУ д хар ажил эрхэлж амьдралаа залгуулдаг байна.

Лид3. Өнгөрсөн ням гаригт Туркийн нисэх хүчний онгоцнууд Хойд Ирак руу агаараас цохилт өгсөн байна.
Туркийн нисэх хүчнийхэн Хойд Иракт байрладаг Курдын ажилчины намын төв байрыг утсгах зориглоор тусмгай ажиллагаа явуулсан юм байна. Курдын ажилчны намын хэвлэлийн албанаас тараасан мэдээнд Туркийн нисэх хүчний 3 онгоц уулархаг бүс нутагт бөмбөг хаясан юм байна. Агаараас цохилт өгөх үеэр хүний амь нас эрсдээгүй байна. Туркийн ерөнхий сайд Эрдоган энэ бол олон улсын алан хядлагатай хийж байгаа тэмцэлийн нэг хэсэг гэж сэтгүүлчдэд тайлбарлажээ.
Лид4. АНУ ын зүүн хойд болон төвийн мужуудаар цасан шуурга үргэлжилж байна. Цасан шуурганы үеэр 9 хүн нас барж, олон мянган хүн гэрэл цахилгаангүй болжээ.
Цасан шуурганы үеэр нас барсан хүмүүс бүгд зам тээврийн осолд өртсөн юм байна. Миннесота мужид болсон зам тээврийн осолд гурван хүн нас барсан бол, Техас, Канзас, Висконсин мужуудад цасан шуурганы үеэр зам тээврийн осол гарахад тус бүр нэг хүн нас барсан байна. АНУ ын Техас мужид цасан шуурганы үеэр нэгэн зэрэг 50 суудлын болон ачааны автомашин мөргөлдсөн томоохон осол гарчээ. Осолдож гэмтэж бэртсэн 16 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Техаст болсон осод өртсөн хүмүүсийн ихэнхи нь амралтын өдөр гэр бүлээрээ зугаалахаар явж байжээ.
АНУ ын Висконсин мужид 30 см зузаан цасан бүрхэвч тогтоод байгаа гэнэ. Хэрвээ цас үргэлжилэн орсоор байх юм бол цасан бүрхүүлийн зузаан хоёр дахин нэмэгдэж болзошгүй гэж цаг уурчид сэрэмжлүүлж байна.

ТОВЧ
Өнөөдөр ОХУ ын шинээр байгуулагдсан Төрийн ДУМ анхын хуралдаанаа хийх юм байна. Төрийн ДУМ-ын даргаар Борис Грызлов улиран сонгогдсон бөгөөд тэр 10 орлогчтой байх гэнэ. 12 сарын 2 нд болсон сонгуулийн үр дүнгээр Нэгдсэн Орос нам 315 суудал, Коммунитст нам 57, Либерал Ардчилсан нам 40, Шудрага Орос нам 38 суудалыг тус тус авсан юм.

ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин Үндсэн хуулийн цэцийг Санкт Петербург хот рүү нүүлгэн шилжүүлэх зарлигт гарын үсэг зурсан байна. Оросын Холбооны улсын үндсэн хуулийн цэц нь 2008 оны 5 сарын 20-оос Санкт-Петербург хотоос ажиллаж эхлэх юм байна. Оросын Үндсэн хуулийн цэц нь Оросын төдийгүй дэлхийн хамгийн сор болмон шилдэг архитектуртай барилгад байрлах болжээ.

12 сарын 23-нд Байконурын сансрын буудлаас Союз сансрын хөлөг хөөрсөн байна. Союз сансрын хөлөгт “Прогресс М 62” гэдэг ачааны тээшийг холбожээ. Ачааны тээшинд нь ундны цэвэр ус, эрдэм шинжилгээний тоног төхөөрөмж, шатахуун, хүнсний бараа бүтээгдэхүүн, сансрын нисэгчдийн ар гэрээс нь бэлтгэсэн үинэ жилийн баярын бэлэг нь байгаа юм байна. Союз хөлөг 3 өдрийн дараа олон улсын сансрын станцтай залгагдах юм байна.

Тажикстан улсад уулын цас нурж цасан хунгарт 200 гаруй машин дарагдсан байна. Гамшмг болсон бүс нутагт дахин цас орж эхэлсэн тул аврах албаныхан үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Уулын цас нцрах үед дөрвөн хүн дарагдаж нас барсан тухай НТВ удамжлиж байна.

Италийн Неополь хотын хог цэвэрлэх байгууламжын ажилчид ажил хаялт зарлажээ. Үүний уршигаар Неополь хот тэр аяараа хогонд дарагдсан байна. Хотын эрх баригчдын мэдээлснээр одоо Неополь хотын төвд ойролцоогоор 3 мянган тонн хог хуримтлагдаад байгаа гэнэ. Хотын иргэд хогноосоо салахын тулд шууд л гудамжинд шатааж эхэлсэн нь байгаль орчинд бүр ч сөрөг нөлөө үзүүлэх болжээ. Энэ нь гал унтраах албаны ажлын ачааллыг давхар нэмэгдүүлсэн байна.

Өнөөдөр католик шашинтнууд Адвентын лааг асаах ёслолыг үйлдэж байна. Энэ ёслол нь 14 хоног үргэлжилдэг. Энэ хугацаанд сонирхолтой яармаг, үзэсгэлэг зохиог байгуулагдаж хүмүүс зул сарын баяраар ойр дотны хүмүүстээ өгөх бэлгээ ч цуглуулдаг байна. Латвичууд энэ өдөр Христийг аврагчдад зориулан 4 ширхэг лаа асааж дараа нь сүмд шашны ёслол үйлддэг заншил тогтжээ.

Лид5. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Их Британий Хитроу нисэх онгоцны буудалын орчимд манатай байсан тул орон нутгийн болон олон улсын 100 гаруй нислэгийг хойшлуулсан байна.
Цаг агаарын нөхцөлөөс болж 10 мянган гаруй зорчигч зорьсан газраа товлосон хугацаандаа хүрч чадаагүй гэнэ. 12 сарын 22, 23 нь зул сарын баярын өмнөх амралтын өдрүүд байсан юм. Иймээс энэ үеэр зорчигчдын урсгал хөдөлгөөн их, нисэх буудлууд өндөр ачаалалтай байдаг гэнэ. 12 сарын 22 нд Хитроу нисэх буудал 181 мянган зорчигч хүлээн авч үдэх ёсттой байсан бол 12 сарын 23-нд 214 мянган хүнд үйлчилэх ёстой байжээ. Өнөөдөр Лондон хотод бүрхэг, цаг агаарын байдал тийм ч сайнгүй байгаа юм байна. Хитроу нисэх буудалд даваа гарагт 118 мянган зорчигч үйлчлүүлэх юм байна. Лондон хотын хоёр дахь том нисэх буудалд Гэтвик ч 88 нислэгийг хойшлуулжээ. Зул сарын баяраас өмнө Их Британиас 3 сая 500 мянган хүн Европт үинэ оныг угтахаар явах юм байна. Цаг агаарын байдлаас гадна зорчигчид зорьсон газраа хүрч чадахгүй байгаа өөр нэг хүчин зүйл бол нисэх буудлынханы ажил хаялт болох гэж байгаа нь нөлөөлжээ. 2008 оны эхээр Их Британий Хитроу, Гэтвика, Стэнстэда, Саутгемптона, Глазго, Эдинбурга и Абердины нисэх буудлын ажилчид цалингаа нэмэгдүүлэх зорилгоор ажил хаялт зарлаж байгаа юм байна.

Лид6. Балбын вант улс ойрын үед хаант засаглалаас татгалзаж магадгүй байна. Балбын вант улсын засгийн газар хаант засаглалаас татгалзах нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргажээ.
Балба улс нь эзэн хаант засаглалтай болоод 240 жилийн нүүр үзэж байгаа юм. Бараг бүтэн хоёр сар үргэлжилсэн олон нийтийн хэлэлцүүлгийн үр дүнд Балбын хамгийг том хоёр улс төрийн нам саяханыг хүртэл босогчид гэж тооцогдож байсан маоист бүлэглэлийн шахалтаар ийм алхам хийжээ. Маоист бүлэглэлүүд парламентын сонгуулиас өмнө улс орноос бүгд найрамдах засаглалтай болгохыг шаардсан юм. Нэг үгээр Балбын маоистууд ийнхүү санасандаа хүрлээ. Балба улсын хүн амын ихэнхи нь бүгд найрамдах засаглалыг дэмжиж байгаа юм. 2001 онд Балбын вант улсын угсаа залгамжлагч хун тайж Дипендра эзэн хааны гэр бүлийн гишүүдийн ихэнхийг буудан хороосон нь хаант засаглалын нэр хүнд буурах гол шалтгаан болжэээ.

Лид7. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын цог жавхлант хатан хаан 2-р Елизавета залуучуудын хамгийн их сонирхдог YouTube видео портал дээр өөрийн гэсэн хуудас нээсэн байна.
Энд хатан хааны ард түмэндэ хандаж илгээсэн Зул сарын баярын мэндчилгээг байрлуулжээ. Бас хатан хааны гэр бүлийн тухай сонирхолтой мэдээлэл байнга оруулж байх юм байна. Их Британы хааны удмынхан 1957 оноос хойш телевизээр ард түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүлдэг болжээ. Энэ жил наян нэгэн нас сүүдэр хүрсэн английн хатан хааны мэндчилгээг дэлхийн аль ч өнцөн буланд байгаа хүмүүс үзэх боломжтой болж байгаа юм. Их Британий хатан хааны мэндчилгээнээс гадна урьд өмнө олны хүртээл болгож байгаагүй хатан хааны гэр бүлийнхэнтэй холбоотой дүрс бичлэгийг ч үзэж болох гэнэ. Үзэгч та английн хатан хааны сайтад зочлохыг хүсвэл дараах хаягаар хандаарай. www.royal.gov.uk.

Энэ өдөр

1900 оны энэ өдөр Искра сонины анхны дугаар Лейпциг хотод хэвлэгдсэн байна.
1906 оны энэ өдөр АНУ ын Брант Рок хотод канадын иргэн
Реджинальд ФЕССЕНДЕН дэлхийлд анх удаа радиогоор хөгжмийн нэвтрүүлэг явуулсан байна.
1908 оны энэ өдөр Парис хотод дэлхийн түүхэнд анх удаа нисэх онгоны шоу нээлтээ хийжээ.

Үдшийн мэдээ
Лид9. Тайланд улсад ням гаригт парламентын сонгууль болжээ. Тус улсад цэргийн эрхтэнүүд 2006 онд төрийн эргэлт хийснээс хойш анх удаа сонгууль болж байгаа нь энэ юм.
Сонгуулийн санал хураалт болохоос өмнө төрийн эргэлт гарах үед ерөнхий сайдаар ажиллаж байсан Таксин Чинаватын тэргүүлдэг Ардын засаг намын нэр хүнд өндөр байжээ. Тайландын парламламентын доод танхим нь 480 суудалтай юм. Сонгуульд 5054 хүн нэр дэвшиж өрсөлдөжээ. Ажиглагчид сонгуулиар улс төрийн аль нэгэн хүчин дангаараа олонхи болж чадахгүй тул эвсэлийн засгийн газар байгуулагдана гэж үзэж байна. Сонгуулийн үеэр аюулгүй байдлыг хангахын тулд 4000 цэрэг цагдаа нар ажиллах юм байна.

Лид10. Леонарда да Винчигийн Атлантын кодекс нэртэй бүтээл элэгдэлд орж устаж үгүй болж магадгүй болоод байгаа юм байна.
Суут эрдэмтэн, зураач Леонарда да Винчигийн энэ гар бичмэл Миланы Амброизиан номын санд хадгалагддаг юм. Номын сангийн мэргэжжилтнүүд энэн түүхийн шүнэ цэнэтэй дурсгалыг сэргээн завсварлах, хадгалах нөхцөлийг нь сайжруулах ажлыг санхүүжүүлэх ивээн тэтгэгчийг хайж байгаа юм байна. Атлантын кодекс нэртэй бүтээлд Леонардагийн математик, сансар судлал, физик, архитектур, цэргийн урлагийн талаар бичлэгүүдийн эмхэтгэл юм байна.

Лид11. Ливан улсад хуш одыг ургуулах компанит ажил өрнөж байна.
Ливан улсын үндэсний бахархалыг нэг нь хушны самар юм байна.
Хуш модны боргоцой нь олон төрлийн өвчнийг анагаах увидастай гэнэ. Сүүлийн жилүүдэд хуш модыг хайр найргүй тайрч, бас цэргийн ажиллагааны үеэр хуш модон ой их хэлмэгджээ. Хуш модны самар, боргоцойноос олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Иймээс ч Ливанчууд хуш модыг үндэсний бэлгэ тэмдэгээ болгож төрийн далбааныхаа яг голд нь дүрсэлсэн байдаг гэнэ. Улсынхаа гол бэлгэ тэмдэг болсон хуш модыг ургуулуулах, шинэ мод суулгах компанит ажил Ливанд өрнөж байна. Хуш мод таван мянган жилийн настай байдаг гэнэ.

Лид12 Изриалийн Вифлеем хотод найрал дуу хөгжмийн концертийн сүүлийн бэлтгэл ажил явагджээ.
Жил бүрийн зул сарын өмнө Вифлеем хотод Христосыг мэндэлсэн өдөрт зориулан концерт тоглодог болжээ. Энэ концертод Изриаль, Палестины хөгжимчид хамтран тоглолт хийдэг юм байна. Өөр хоорондоо дайсагнаж байгаа Израиль Палестины иргэд хамтран нэгэн тайзан дээр тоглолт хийснээр ямар ч улс үндэстэн харилцан ойлголцож болно гэдгийг харуулахыг зорьсон юм байна. Зул сарын баяраар болдог эн концертыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс мянга гаруй жуулчид ирдэг байна. Гэвч энэ жилийн 12 сарын 25 нд болох концертыг сүүлийн 7 жилд болж байгаагүй өвөрмөц шийдэлтэй болно гэж зохион байгуулагчид нь амалжээ.

No comments: