2007-12-11

Дэлхийн мэдээ 2007 12 08 Бямба гараг

Лид1. Итали, Франц, Германы гадаад хэргийн сайд нар Косовогийн статусын талаар байр сууриа илэрхийлж хамтарсан захидал бичсэн байна.
Европын холбооны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт Брюссель хотод ирэх долоо хоногийн даваа гаригт болох гэж байна. Итали, Франц, Германы гадаад хэргийн сайд нар цаашид Косовогийн асуудлаар яриа хэлэлцээр хийх нь ямар ч үр дүнгүй гэж европын холбооны орнуудын сайд нарт илгээсэн хамтарсан захиандаа онцлон тэмдэглэсэн байна. Косовогийн ирээдүйн статусын хувь заяаг шийдэх асуудалд Европын холбоо хариуцлага хүлээх ёстой гэж Итали, Франц, Германы гадаад хэргийн сайд нар үзэж байгаа юм байна. Серб, Орос улс Косовогийн хязгаарт тусгаар тогтнол олохыг эсэргүүцэж байгаа ч 12 сарын 10 нд НҮБ ын Аюулгүйн Зөвлөл Косовогийн хязгаарт тусгаар тогтнол олгоно байх гэж геополитикчид таамаглаж байна. ОХУ ын гадаад хэргийн сайд Сергей Лавров 12 сарын 10 аас хойш ч Косовогийн асуудлаар яриа хэлэлцээрээ үргэлжүүлэх ёстой гэж үзэж байна. Косовогийн хязгаарт нутгийн уугуул албани үндэстэнүүд оршин суудаг юм. Косовогийн хязгаарт тусгаар тогтнол олгох юм бол олон улсын харилцаанд ан цав гаргах болно гэж ОХУ үзэж байна.
Лид2. АНУ ын тагнуулын төв газрынхан Цагаан Ордоны хооронд томоохон маргаан дэгдээд байна. АНУ ын тагнуулыг төв газрынхан 2001 оны 9 сарын 11 өдөр ихэр хоёр цамхаг нурсан хэргээр мэдүүлэг өгсөн хүмүүстэй холбогдох видео бичлэгийг устгасан тухай мэдээлэл Нью Йорк таймс сонинд гарсан нь энэ дуулиан дэгдэх үндсэн шалтгаан нь болжээ.
Тагнуулын төв газрынхан ерөнхийлөгч Жорж Бушт энэ тухай илтгэл явуулсны г санахгүй байна гэж Цагаан Ордоны хэвлэийн нарийн бичгийн дарга Дана Перино мэдэгдсэн байна.
Эм. Тагнуулын төв газрынхан гэрчийн мэдүүлэг өгсөн дүрс бичлэгийг устгасан тухай өчигдөр л мэдсэн.
Цаашид ерөнхийлөгч Жорж Буш тагнуулын төв газрын захирал Майкл Хейденд итгэл алдарлсан гэж цагаан ордоны хэвлэлийн албанаас тараасан мэдэээнд онцлон тэмдэглэжээ. Тагнуулын төв газрынхан Аль Кайда бүлэглэлийн гишүүн Абу Зубайдын мэдүүлэг бичигдсэн дүрс бичлэгийг устгажээ.АНУ ын тагнуулын төв газрын мэргэжилтнүүд Абу Зубайдаас мэдүүлэг авахдаа нойр хоолыг нь хасаж, толгойг нь усанд дүрж "харгис" гэж хэлж болохоор арга хэрэглэжээ. Нью-Йорк таймс сонинд тагнуулын төв газрынхан дүрс бичлэгийг устгасан тухай мэдээлэл хамгийн анх гарсны дараа хүний эрхийг хамгаалагчид тагнуулын газрбнхан хууль бус аргаар мэдүүлэг авсан гэдгээ нууцлахын тулд дүрс бичлэгийг усмтгасан гэж таамаглаж байгаагаа илэрхийлжээ.
Лид3. АНУ ын Небраска мужын Омаха хотын цагдаагийн газар өчигдөр худалдааны төвд аллага гарсан хэрэгтэй холбоотой нэмэлт мэдээллийг цацжээ.
20 настай Роберт Хоукинс автомар буугаар 40 гаруй удаа гал нээж 8 хүнийг буудан алсан билээ. Эцэст нь тэр өөрийнхөө амийг егүүтгэсэн юм. Цагдаагийнхан Роберт Хоукинсын гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө бичиж үлдээсэн зурвасны талаар хэрэг гарсанаас хойш нэг өдрийн дараа мэдэгдсэн юм. Баасан гаригт цагдаагийн газарынхан худалдааны төвийн ажиглалтын камерт бичигдсэн дүрс бичлэгтийг тараажээ. Хоукинс худалдааны төвд эхэлээд ажиглалт хийхээр ирсэн очжээ. Дараа нь 6 минутын дараа винтов буутайгаар дэлгүүрт орж ирээд хүмүүс рүү онилжээ. Роберт Хоукинсын өсвөр нас нь тун ээдрээтэй байсан талаар танилууд нь ярьсан байна. Тэр хойд ээжийгээ байнга ална гэж заналхийлдэг байснаас гадна удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байжээ. Аллага үйлдэхээс хэдхэн хоногийн өмнө тэр найз бүсгүйгтэйгээ ам мурийж, бас ажлаасаа халагдсан байна. Роберт Хоукинс түргэн хоолны Макдональдс ремторанд ажилладаг байжээ.

Лид4. Жирийн нэгэн дунд сургуулийн сурагч АНУ ын ерөнхийлөгч Жорж Бушын ажлыг өрөөний нууц утасны дугаарыг олж утасджээ. Цөөн хэдэн хүн л мэддэг, тусгай зориулалтын нууц утасны дугаарыг хэрхэн олж мэдсэн нь оньсого болж үлджээ.
Исланд улсын иргэн, 16 настай дунд сургуулийн сурагч Вифилл Атласон АНУ ын ерөнхийлөгч Жорж Бушын ажлын өрөөний тусгай зориулалтын нууц утасны дугаарыг олж утасдсан байна. Тэр өөрийгөө Исладын ерөнхийлөгч байна гэж танилцуулаад уйдаж байгаа тул зүгээр л өөр улсын ерөнхийлөгчтэй ярилцмаар байна гэж хэлсэн байна. 16 настай хүүг Цагаан ордон ру утасдах мөчид Жорж Буш өрөөндөө байгаагүй бөгөөд харин утасны автомат хариулагч нь ажиллаж хүүгийн тоглоом шоглоом болгож хэлсэн үгийг бичиж авсан байна. Дүрсгүй жаал Жорж Бушыг Исландад хувийн айлчлал хийхийг ч бас урьсан гэнэ. Аюулгүй байдлыг хангах тусгай албаныхан хаанаас утасдсаныг нь тодруулж Исланд хүүгийн гэрийн хаягийг нь хүртэл олжээ. Исландын цагдаагийнхан хүүгийн гэрт очиж АНУ ын ерөнхийлөгчийн нууц утасны дугаарыг хэрхэн мэдсэнээ тайлбарлахыг шаардсан байна. 16 настай Исланд хүү Цагаан ордон нууц утасны дугаарыг хэрхэн олсноо санахгүй байна гэж хэлээд нэлээн олон жилийн өмнөөс энэ утасны дугаарыг олсон гэж хэлжээ.

Лид5. Буддын шашны тэргүүн Далай лам Итали улсад айлчлал хийж байна. Далай ламын залгамжлагч нь эмэгтэй хүн байхыг ч үгүйсгэхгүй гэж тэр хэлсэн байна.
Далай лам сүүлийн үед олны анхаарлыг татсан хэд хэдэн мэдэгдэл хийжээ. Тухайлбал далай ламын хойд дүрийг тэр сонгуулийн зарчимаар тодруулдарг болох нь зүйтэй гэдэг санал хэлсэн юм. Хятадын эрх баригчид өөрийн хүнээ буддын шашны тэргүүн болгохоос нь сэргийлэж 15-р далай лам энэ алхамыг хийж байгаа юм гэж ажиглагчид үзэж байна. БНХАУ-ын засгийн газар далай ламыг салан тусгаарлагч гэж үздэг юм

ТОВЧ
ОХУ ын Волгоград мужын Паллассовын дүүрэгт цахилгаан эрчим хүч дамжуулах утас тасарч 12 мянган хүн гэрэл цахилгаангүй болсон байна. Энэ тухай Оросын онц байдлын яамны Волгоград дахь төлөөлөгч мэдэгдсэн байна. Эмнэлэг сургууль, цэцэрлэг гээд нийгмийн халамжын байгуулагууд ч эрчим хүчээр таслагдаад байна.

Холбооны бүгд найрамдах Герман улсын нийслэл Берлин хотын төв талбайд асар том баавгайн дүрсийг мөсөөр хийсэн байна. Дэлхий дээр цагаан баавгайн тоо толгой нь жил ирэх тутам багасаж байгаа н юм. Байгаль хамгаалагчид ховордсон амьтдын тоо толгойн асуудалд анхаарлыг нь хандуулахын тулд мөсөөр баавгай урласан байна.

АНУ ын иргэн Жорж Жон Мартинмон өөөрийн банзкин дахь дансаа хаалгуулж үлдэгдэл мөнгөө авчээ. Гэтэл түүнд 221 тэрбум долларын өр байгаа гэсэн мэдэгдэл ирсэн байна. ийм их өр хаанаас гэнэт гараад ирснийг тодруудлахаар тэр банкинд хандсан байна. Гэтэл банкны ажилтан хариуцлага алдаж ийм мэдэгдэлд илгээсэн болох нь тогтоогдсон байна.

Энэ өдөр
1844 оны энэ өдөр Францын зохион бүтээгч, зураач Эмиль Рейно мэндэлж байжээ. Тэр хүүхэлдэйн киног хөгжүүлэх үйлст их хувь нэмэр оруулж байсан юм.
1941 оны энэ өдөр АНУ Японд дайн зарласан байна.
987 Вашингтон хотод ЗХУ ын коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Горбачев, АНУ ын ерөнхийлөгч Рейган нар алсын болон дунд тусгалтай пуужингийн тоог хорогдуулах гэрээнд гарын үсэг зурсан байна.
1990 оны энэ өдөр Өмнөдп Африкийн Бүгд Найрамдах Улсын Норвуд хотод 37,4 метрийн урт пицца хийж байжээ.

No comments: