2007-12-15

Дэлхийн мэдээ 2007 12 14 Баасан гариг

Лид1. Европын холбооны гишүүн 27 орны төрийн тэргүүн нар Португалийн нийслэл Лиссабон хотод хүрэлцэн ирж Европын холбооны Үндсэн хуулийг орлох шинэ браримт бичигт гарын үсэг зурсан байна.
Лиссабоны тунхаглал гэж нэрлэгдээд байгаа энэ баримт бичгийн төслийг европын холбооны орнууд 2005 онд хүлээн зөвшөөрсөн юм. 2005 онд Европын Холбооны Үндсэн хуулийг Франц, Нидерландын иргэд хүлээн зөвшөөрөөгүй билээ. Үүний дараа Лисабоны тунхаглал хэмээх энэ бичиг баримтын төслийг боловсруулж эхэлсэн юм. Европын холбооны орнуудын төрийн тэргүүн нарын гарын үсэг зурсан энэ бич г баримт 2009 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм.

Лид2. Карибын тэнгисийн бүс нутгийн орнуудаар Ольга нэртэй хүчтэй хар шуурга болж өнгөрсөн байна. Энэ байгалийн онц ноцтой үзэгдлийн үеэр наад зах нь 13 хүн амь насаа алджээ.
Байгалийн гамшигт Доминиканы бүгд найрамдах улс хамгийн их хохирол амссан байна. ТУс улсад 10 хүн нас барж, тавь орчим хүн ор сураггүй алга болжээ. Байгалийн гамшигаас дүрвэж 5000 хүн орон гэрээ орхихоос өөр аргагүй болсон байна. Олон хоногийн турш тасралтгүй орсон борооны улмаас Пуэрто-Рико хотод хөрсний нуралт болжээ. Хотын цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гарч хот бүрхэлдэээ гэрэл цахилгаангүй болоод байгаа юм байна. Хөрш зэргэлдээ Гайти улсад нэг хүн үерийн усанд амь эрсэдсэн байна. Атлантын далайд хар шуурганы улирал дуусаад 10 хонож байгаа юм. Бүх зүйл ард ард хоцорсон гэж хүмүүс тайвширч байтал Ольга нэртэй хар салхи 12 сарын 11 нд эхэлсэн юм. Одоо Ольга хар салхиний эрч нь буурч баруун зүгийг чиглэн яваа юм байна.

Лид3. Сүүлийн үед дэлхийн цаг агаар дулаарч байгаа талаар эрэдмтэд мэдээлэх болсон. Тэгвэл 1850 оноос хойш хийсэн цаг уурын ажиглалтад үндэслэн Зүүн Английн Хадли Их Сургуулийн эрдэмтэд дэлхийн цаг уурын дулаарал цаашид ч үргэлжилнэ гэж мэдэгдсэн байна.
Сүүлийн 11 жилд дэлхийн цаг уур улам ч хурдацтайгаар дулаарч байгаа юм байна. Английн эрдэмтэдийн хийсэн энэ дүгнэлтийг Бали арал дээр НҮБ ын ивээл доор болж байгаа дэлхийн цаг уурын өөрчлөлтийн тухай олон улсын хурлын үеэр хэлэлцсэн байна. Английн эрдэмтэд дэлхийн цаг уурын дулаарлын эсрэг яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болсон гэж энэ хурлын үеэр мэдэгджээ. Дэлхийн бусад орны эрдэмтэд ч английн эрдэмтэдийн энэ дүгнэлттэй санал нэг байгаагаа илэрхийлсэн байна. 2007 оны зун хамгийн халуун байжээ. Дэлхийн цаг уур энэ хэвээрээ өөрчлөгдсөөр байх юм бол ойрын таван жилийн дараа хойд туйлын мөс хайлж дуусах бөгөөд энэ нь тэнд амьдардаг амьтад бүр мөсөн мөхөж устана гэсэн үг юм.

ТОВЧ
АНУ, ОХУ ын зэвсэгт хүчнийхэн Германы нутаг дэвсгэр дээр хамтарсан цэргийн хээрийн сургууль хийсэн байна. Цэргийн хээрийн сургуулилтийн зохиомж нь алан хядах бүлэглийн хамгаалатыг сэтлэх байжээ. Энэ цэргийн хээрийн сургуулилтийг өнгөрсөн жил хийх байсан ч хойшлуулж байсан юм байна.

ОХУ ын төрийн ДУМ ын сонгуульд төлөөлтэй болсон 4 намын гишүүд өнөөдөр гишүүний үнэмлэхээ гардан авч байна. Шинээр бүрэж байгаа Төрийн ДУМ ынанхны чуулган 12 сарын 24 нд болох юм.

Лид4. АНУ ын зүүн хойд зүгийн нутгуудаар цасан шуурга болж байна. Канзас, Оклахама, Мисурри мужид их хэмжээний цас орсоор байгаа тул цахилгаан эрчим хүчний хангамжид доголдол үүсэж зам тээврийн осолын тоо нэмэгдэх шалтгаан болсон байна.
Хунгарласан цас, халтиргаа гулгаа АНУ ын 95, 84, 91 дугаартай хуулын зам дээр олон арван осол гарчээ. АНУ ын Коннек тикут мужын амбан захирагч Жоди Релл ч зам тээврийн осолд орсон байна. Цаг агаарын байдал муу байгаагийгн улмаас АНУ ын зүүн хойд зүгийн мужуудад сургууль цэцэрлэг, томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоосон байна. Тэгвэл Массачусетс, Пенсильвания, Нью-Йорк, Нью-Жжерси, Род-Айленд, Коннектикут мужын ах ахуйн нэгжүүдш үйлдвэр үйлчилгээний газрууд өчигдөр ажилын цагаа богиносгож үүд хаалгаа эртхэн хаажээ. Бостон хотын олон улсын нисэх онгоцны буудал өчигдөр 100 гаруй нислэгийг цуцалж зорчигчидыг зочид буудалд байрлуулжээ. Тэгвэл Нью Жерси мужид олон улсын болон орон нутгийн 200 нислэгийг хойшлуулсан тухай мэдээ ирж байна. Нью-Йорка хотын нисэх онгоцны буудлууд онгоц нисгэж, хүлээн авч байгаа ч хэдийд хуваарьт нислэгийг цуцалж магадгүй гэж ард иргэдэд анхааруулага өгчээ. Энэ долоо хоногийн эхээр АНУ ын төвийн болон зүүх хойд зүгийн нутгаар цасан шуурга эхэлсэн юм. Байгалийн үзэгдэлээс болоод 320 мянган өрх айл гэрэл цахилгаангүй болсон юм.

Лид5. АНУ ын Конгрессийн танхимын гишүүд алан хядах ажиллаанд сэжиглэгдэж байгаа хүмүүсээс мэдүүлэг авахдаа тамлан зовоохийг хориглосон шийдвэр гаргасан байна.
АНУ ын тагнуулын төв газрынхан алан хядах ажиллагаанд сэжигдэлдсэн хүнээс мэдүүлэг авахдаа усанд толгойг нв дүрж, хоол унд, нойрыг нь хасаж тамладаг байжээ. Конгрессийн танхимд явуулсан санал хураалтад 222 гишүүн лэмжсэн санал өгсөн бол 199 гишүүн татгалзсан байна. Одоо энэ хуулийн төслийг АНУ ын Сенатын гишүүд хэлэлцэх юм. Хэрвээ АНУ ын парламентын дээд танхим энэ хуулийн төслийг батлах юм бол АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш гарын үсгээ зурснаар хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Гэвч энэ хуулинд Цагаан Ордон хориг тавьж болзошгүй байгаа юм байна. АНУ ын тагнуулын төв газрынхан мэдүүлэх авахдаа усанд толгойг нь дүрж ам руу нь уцс цутгах арга хэрэглэжээ. Ийм байдлаар тамлан зовоогдсон Аль Кайдагийн нэгэн гишүүний дүрс бичлэгийг тагнуулын төв газрынхан зориудаар устгажээ. АНУ ын тагнуулын төв газрын дарга тамлагдаж байгаа хүмүүсийн дүрс бичлэгийг устгасан тухай саяханыг хүртэл мэдээгүй байжээ.

Лид6.АНУ ын төрийн департамент пүрэв гаригт визний үнийг 30 хувиар нэмэх болсноо албан ёсоор зарласан байна.
АНУ ын визний үнэ 100 доллар байдаг бөгөөд энэ нь 2004 оны үед хийсэн тооцоогоор визний үйлчилгээний зардалыг нөхөхгүй байжээ. Виз хүссэж мэдүүлэг өсөн хүн бүрийн хурууны хээг авах болснй дараа зардал бүр ч нэмэгдсэн байна. 2008 оны 1 сарын 1 ээс эхлэн АНУ ын виз хүсэгчид 131 доллар төлөх болж байгаа юм байна. Хэрвээ та АНУ д зорчих визийг хүсэх өргөдөлөө 2007 ондоо багтаан гаргаж АНУ ын консулийн газар хандах юм бол 100 доллар төлнө. Харин он гарсны дараа консулын газар хандах юм бол шинэ тарифаар төлбөр төлөх юм байна. Хэрвээ америкийн виз хүсэж өргөдөл гаргасан иргэн 2007 онд багтаан өргөдөлөө консулийн газар илгээж заасан хугацаанд ярилцлагандаа ороогүй бол бас 31 доллар нэмж төлөх юм байна. Хамгийн сүүлчийн удаа АНУ ын визны үнэд 2002 онд өөрчлөлт гарч байсан юм. Япон, Австрали, Европын холбооны иргэд АНУ руу визгүй зөрчих эрхтэй байдаг юм.

Лид7. ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин Белорусс улсад хүрэлцэн ирсэн байна. Оросын ерөнхийлөгч Путин, Белоруссийн ерөнхийлөгч Александр Лукашенко нар холбооны улсын төрийн зөвлөлийн хуралдааныг өнөөдөр Минкс хотод эхлүүлэх юм.
ОХУ ын ерөнхийлөгч Путин өчигдөр орой Минск хотод хүрэлцэн иржээ. Пүрэв гарагийн орой хоёр орны төрийн тэргүүн нар Минкс хотоос холгүй байдаг Силичи уулын цанын баазад албан бус уулзалт хийж, оройн зоог барьсан байна. Путин Лукошенко нарын яриан гол сэдэв нь холбооны улсын төсвийн асуудал байжээ. Ирэх 2008 онд Орос Белоруссийн холбооны улсын төсөв тэрбум рубль байх юм байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 10 хувиар илүү байгаа юм. Эрчим хүч, нийгмийн халамж, боловсрол, цэргийн салбарт хэрэгжүүлэх нийт 38 хөтөлбөрийг санхүүжүүлэхэд энэ мөнгийг зарцуулах юм байна. Айлчлалын эцэст Путин Лукашенко нар засгийн газар хоорондын тунхаглалд гарын үсэг зурах юм байна. 2008 оны 3 сард болох ОХУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Владимир Путин Орос Белоруссийн холбооны улсын ерөнхийлөгч гэдэг албан тушаалыг хашиж магадгүй юм гэдэг таамаглалыг барууны хэвлэлд нийтэлсэн байна. 1999 онд Орос, Белоруссийн тал Хобооны улс байгуулах гэрээ байгуулсан байна. 2008 оноос Орос Белоруссь улс нэгдсэн мөнгөн тэмдэгт хэрэглэх тохиролцоонд хүрсэн ч энэ асуудал зогсонги байдалд хүрээд байгаа юм.


Лид8. Европын Зөвлөлийн өвлийн хуралдаан өнөөдөр Бельгийн Брюссель хотод өнөөдөр нээгдэж байна.
Португалийн Лиссабон хотод болж байгаа Европын Холбооны ирээдүйн эрх зүйг тодорхойлох бичиг баримтад гарын үсэг зурах ёслолтой давхцаж байгаа тул Европын Зөвлөлийн хуралдааны хөтөлбөрийг багасгажээ. Европын Зөвлөлийн хуралдаанаар бүс нутгийн хөгжлийг 2020 оос 2030 он хүртэл тодорхойлох шинжээчийн багийг бүрдүүлэх гэж байгаа юм байна. Шинжээчдийг багийг байгуулах саналыг Францын ерөнхийлөгч Николя Саркози гаргасан юм байна. Брюссельд болж байгаа Европын Зөвлөлийн хуралдааны үеэр хөндөх өөр нэг чухал асуудал нь Косовогийн ирээдүйн статус, бас Ираны цөмийн хөтөлбөрийн талаар Европын орнуудын баримтлах бодлого байх юм. Косовогийн ирээдүйн статусын талаар нэгдсэн байр суурь Европын орнуудад байхгүй юм.

Лид9. Өнөөдөр Укрианы парламент “Дээд Рада” хуралдаанаа үргэлжүүлж байна. Уржигдар, өчигдөр “Бүс нутгийн нам”ын гишүүд парламентын хуралдааныг хэвийн үргэлжүүлэх боломжыг олгохгүй байсан юм.
Укрианы парламентын өнөөдрийн хуралдаанд 228 гишүүн оролцсон байна. Парламентад олонхи болсон Манай Укриан нам, бас Блок Тимошенко намынхан ерөнхий сайдыг томилохыг асуудлыг хэлэлцэхийг санал болготж байгаа бол Бүс нутгийн намынхан эхлээд парламенты байнгийн хороог батлахыг шаардаж байгаа юм. Энэ горимын маргаанас болж Укрианы парламенты гишүүд өөр хоорондоо нудрага зөрүүлээд амжсан юм. Манай Укриан намынхан Бүс нутгийн намыйн гишүүдийг парламентын танхимд байрлуулсан санал хураалтыг тоолох электрон төхөөрөмжийг эвдэлсэн гэж буруутгаж байгаа юм байна. Гэвч инжерүүд санал хураалтыг тоолох төхөөрөмжид ямар ч гэмтэл байхгүй гэж нотлож байгаа юм. Укрианы ерөнхийлөгч Виктор Ющенко ерөнхий сайдын албан тушаалд Юлия Тимошенког томилох саналыг дахин парламентад оруулсан байна. Гэвч парламентын гишүүд энэ асуудлаар санал хураалт явуулах эсэх нь эргэлзээ төрүүлж байна.
Лид10. Нэрт дуучин Лайза Миннели тайзан дээр согтуу гарч дуулж байх үедээ тайзнаас унасан байна.
Энэс жил 61 настай дуучин Лайза Миннели, Шведэд болсон зул сарын баярт зориулсан нэгэн тоглолтын үеэр тайзнаас унажээ. Тайзан дээр гарахаас өмнө тэрээр их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн байна. Тайзнаас унасных нь дараа түүнийг эмнэлэгт хүргэжээ. Тайзнаас унах үед хамгаалалтын албаны нэг ажилтан дороос тосож авсан тул дуучин эмэгтэй хүнд бэртэл аваагүй байна.

Энэ өдөр
1503 оны энэ өдөр манай гаригийн хамгийн алдартай зөнч Нострадамус мэндэлж байжээ.
1901 оны энэ өдөр Лондон хотод дэлхийн түүхэнд анх удаа ширээний теннисний тэмцээн болж байжээ.
1911 оны энэ өдөр Норвегийн аялагч Рауль Амундсен анх удаа дэлхийн өмнөд туйлд хүрсэн байна.
1946 оны энэ өдөр НҮБ ын төв байрыг Нью Йорк хотод байлгах шийдвэрийг гаргаж байжээ.

No comments: