2007-12-17

Дэлхийн мэдээ 2007 12-17 Даваа гараг

Лид1. Өнгөрсөн ням гаригт Киргиз улсад парламентын ээлжит бус сонгууль болж өнгөрсөн байна. Энэ удаагийн сонгуулийн дүнд тус улсын ерөнхийлөгч өөрийн байр сууриа бэхжүүлж чадна гэж ажиглагчид үзэж байна.

Өнгөрсөн 10 сарын 22 нд Киргизийн ерөнхийлөгч парламентын танхимыг тарааж ээлжит бус сонгууль зарласан юм. Парламентын элЭнэ удаагийн парлаөментйын сонгуулийг пропорциональ системээр явуулжээ. Киргизийн парламент нь 90 гишүүнтэй бөгөөд олонхи болохын төлөө улс төрийн 12 нам өрсөлджээ. Сонгогчидоос таваас илүү хувийн санал авсан нам парламентад төлөөлөлтэй болох юм. Киргизийн ерөнхийлөгч Курманбек Бакиевын талыг баримталдаг Ак Жол нам ялалт байгуулах магадлал их байна гэж улс төрийн тоймчид таамаглаж байгаа юм. Киргизийн шинэ парламент шинэ засгийн газрыг байгуулах юм.

Лид2. Ням гаригт Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын зэвсэгт хүчнийхэн Иракын Басра хотыг орон нутгийнсэрх баригчид, хүчний байгуулагын мэдэлд шилжүүлсэн өгсөн байна.

Басра хотыг Иракчуудын мэдэлд шилжүүлэх санамж бичигт Их Британи, Иракын албаны хүмүүс гарын үсэг зуржээ. Энэ мөчөөс эхлэн Басра хотын аюулгүй байдлыг орон нутгийн эрх баригчид храриуцах юм. Одоо Иракт байгаа Их Британий цэргүүд зөвхөн туслах үүрэг гүйцэтгэж байна. Их Британий ерөнхий сайд Гордон Браун өнгөрсөн 10 сард Басрад айлчлал хийхдээ энэ хотод алан хядлага хүчирхийлэл эрс буурсныг сайшаасан юм. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын 4800 цэрэг одоо Иракт байгаа юм. Цаашид энэ тоо буурч 2500 цэрэг 2008 оны 6 сар гэхэд Иракт үлдэх юм.

Лид3. Басра хот иракчуудын мэдэлд шилжин ирж байх энэ мөчид Турк улс Иракын хойд хэсгийн Курдууд оршин суудаг муж руу агаараас цохилт өгсөн байна.

Туркийн зэвсэгт хүчний ерөнхий командлагч бид хойд Ирак руу агаараас цохилт өгөхдөө АНУ ын албаны хүмүүст урьдчилан мэдэгдсэн. Тэд ч зөвшөөрөл өгсөн гэж хэвлэлтийнхэнд ярьсан байна. Өнгөрсөн шөнө Америкчууд Туркийн нисэх хүчний онгоцонд агаарын хилээ нээсэн . Энэ нь Хойд Иракт агаараас цохилдт өгөх зөвшөөрөл олгосон хэрэг гэж Туркийн мэдээллийн хэрэгслүүд уламжилсан байна. Туркийн нисэх хүчхийхэн агаараас Курдын ажилчны намын штаб байдаг муж руу агаараас цохилт өгөх үед нэг эмэгтэй нас барсан байна. Иракын гадаад хэргийн дэд сайд Багдад суугаа Туркийн элчин сайдыг дуудаж хойд Иракт эхлүүлсэн цэргийн ажиллаагаа зогсоохыг шаардсан байна. Турк улс Иракын нутагт цэргийн ажиллагаа хийж байгаа нь Турк Иракын харилаанд сөрөг нөлөө үзүүлнэ гэж анхааруулсан байна. Харин Туркийн ерөнхий сайд Режеп Тайп Эрдоган салан тусгаарлагч, алан хядагчидтай байж бодох бүх л аргаар тэмцэл хийнэ гэж мэдэгдсэн юм. Туркийн Өмнөд хэсэг, Иракын хойд мужид аж төрдөг курд үндэстнүүд тусгаар улс байгуулахаар тэмуэл хийж байгаа юм. Курдын ажилчны нам нь 3000 гишүүнтэй юм байна.

ТОВЧ

Польшид газрын тос дамжуулах хоолой хагарч Балтийн тэнгисийн зүг Виспа голын усаар нефт урсаж байна. Орон нутгийн эрх баригчидын мэдээлж байгаагаар газрын тос дамжуулах хоолой баасан гаригт хагарсан юм байна. Байгаль орчинд гарсан хохиролыг арилгахаар Плдьшийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа бол ОХУ ын мэргэжилтнүүд Балтийн тэнгисийн эрэг орчмын бүс нутагтаа байгаль орчин, усанд хийх мониторингоо чангатгажээ.

Энэтэгийн Чхаттисгар мужын шоронгийн хоригдолууд үймээн дэгдээж, эмх замбараагүй байдал үүсгээд оргосон байна. Энэ мужын шоронд 377 хоригдол байснаас 299 нь оргосон байна.Одоо хүчний байгуулагынхан шоронд хяналтаа тогтоож чадсан тухай мэдээлжээ.

Өнөөдөр Москва хотоос холгүй оршдог ойгоос шинэ жилийн баяраар Улаан Талбай дээр засах гацуур модыг тайрах ёслол болсон байна. Үзэгч таны харж байгаа энэ гацуурыг нэлээ хэдэн сарын өмнө сонгожээ. 110 настай, 33 метрийн өндөр 10 тонн жинтэй гацуурыг тайрахын өмнө жүжигчилсэн тоглолт болсон байна. Ойрын өдрүүдэд энэ гацуурыг Москва хотын төв талбайд байрлуулж гоёл чимэглэлийг нь зүүх юм байна.

Хойд Германы Гамбург хотын усан боомтоос асар дарвуулт усан онгоц замд гарсан байна. 140 метрийн урт 300 метрийн өндөр энэ дарвуулт завийг дундад зууны үеийн загвараар хийсэн нь олны сонирхолыг татаж байгаа юм. Гол ялгаа нь энэ дарвуулт хөлөг дизелтйн түлшээ ажиллаж компьютерээр удирддаг юм байна. Цаашид Герман улсад дундад зууны үеийн загвараар хийсэн ийи дарвуулт усан онгоцыг олноор үйлдвэрлэж бүхэл бүтнэн флот байгуулах гэж байгаа юм байна.

Транскавказын зам цасанд хучигдажээ. Энэ бүс нутагт их хэмжээний цас орж, дараа нь цасан урай болсон байна. ОХУ ын Россия телевизийн сэтгүүлчдийн явж байсан машин цасанд дарагджээ. Азаар хэн ч бэртэж гэмтээгүй байна. ОХУ ын европын бүс нутаг, Ар Кавказыг холбосон зам гурав дахь хоногтоо цасанд боогдоод байна.

Лид4. Пакистаны ерөнхийлөгч Первез Мушараф улс орондоо тогтоогоод байсан онц байдлаа цуцалсан байна.

Пакистан улсад алан хядах ажиллагаа гарах магадлал өндөр байсан гэдэг үндэслэлээр тус улсын ерөнхийлөгч 11 сарын 3 наас өнөөг хүртэл онц байдал тогтоогоод байсан юм. Онц байдал тогтоод байсан хугацаанд Пакистан орны улс төрийн амьдралд олон чухал үйл явдал болж өнгөрчээ. Хилийн чанадад амьдарч байсан Пакистаны экс ерөнхий сайдууд сонгуульд оролцох эсэхээ шийдэж ядан, олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Первез Мушарафт онц байдлаа цуцал хэмээн шахалт үзүүлж байлаа. Харин Первез Мушараф өөрөө цэргийн цол хэргэмээсээ татгалзаж имргэний хувиар ерөнхийлөгчийн тангараг өргөсөн юм. Первез Мушараф онц байдлыг цуцалж байгаатай холбогдуулан телевизээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ хандан үг хэлэхдээ удахгүй болох парламентын сонгууль шудрага явагдана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Лид5. Гэргийгээсээ албан ёсоор салаад удаагүй байгаа Францын ерөнхийлөгч Николя Саркози найз бүсгүйтэй болсон байна.

Николя Саркози өнгөрсөн амралтын өдрүүдэд алдарт дуучин, супео модель Карл Брунитай хамт Парисын Диснейлэндээр зугаалсан байна. Тэдгнийг хамт явааг харсан жирийн Францчууд гэрэл зургийг аппарат гаргаж хамт зургаа авахуулахыг хүссэн байна. Францын ерөнхийлөгчийн тамгийн газар Николя Саркозийг хувийн амьдралыйн талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй ч хэрэгт дуртай сэтгүүлч нар ерөнхийлөгч шинэ хайр дурлалтай учирсан гэж бичиж байна. Тухайлбал Францын Ле Фигаро сэтгүүл эхний хуудсандаа Карл Бруни ерөнхийлөгчийн амраг гарчигтай фото сурвалжлага хэвлэжээ. Николя Саркози өөрийн гэргий Сессилитэй 11 жил ханилсны эцэст саяхан салсан юм. Францын төрийн тэргүүн эхнэрээсээ салж байсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй юм.

Лид6. Өнөөдөр Оросын эрх баригч Нэгдсэн Орос намын хурал Москва хотод болох гэж байна.

Энэ хурлаар Дмитрий Медведовыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх юм байна. Өнгөрсөн долоо хоногт Нэгдсэн Орос, Шудрага орос, Хөдөө аж ахуйн нам, Иргэний хүч намынхан Дмитрий Медведовыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм. Өнөөгийн оросын төрийн тэргүүн Владимир Путин ч Дмитрий Медведовыг сонгуульд нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм. Нэгдсэн Орос намын хуралд ойролцоогоор 2000 төлөөлөгчид оролцох юм байна.

Лид8. Мусульман шашинтнуудын хамгийн чухал зан үйлийн нэг хажаг гүйцэтгэхээр Саудын Арабын Мекка хотод дэлхийн олон орноос 2 сая гаруй мөргөлчид ирээд байна.

Хажа шашны мөргөл хийх зан үйл нь 40 хоногийн өмнө эхэлсэн юм. Мөргөлчидийн дотор ОХУ аас 23 мянган хүн байгаа гэнэ. Мөргөл хийх ариун бунханы эргэн тойрон олон мянган майханаас бүрдсэн хотхон бий болоод байгаа юм байна. Майхан хотхоны ойролцоо эмнэлэг, эмийн сан, хоолны газар, зөөврийн ариун цэврийн өрөө тасалгааг ч байрлуулжээ. Шашны ёслолын үеэр нийгмийн хэв журмыг сахиулахаар 10 мянган цэргийн албан хаагч дайчлагдсан байна.

Лид9. Интернэтийн хамгийн олон хэрэглэгчтэй Google мэдээллийн сайт он лайн нэвтэрхий тол бүтээх гэж байгаагааа албан ёсоор зарласан байна. Энэ нь Википенди интернэт нэвтэрхий тольтой өрсөлдөхүйц хэмжээний төсөл юм байна. google-ийн нэвтэрхий толь нь Нол гэдэг нэртэй байх бөгөөд дэлгэцэнд гарч ирэх тусгай цонхонд хэрэгтэй үгээ бичихэд л холбогдол мэдээлэл гарч ирж байх гэнэ. Википенди нэвтэрхий тольд хүссэн хүн бүхэн мэдээлэл оруулах боломжтой байдаг бол Нол нэвтэрхий тольд мэргэжлийн хүмүүс ажиллах юм байна. Интернэтийн нэвтэрхий толь нь зарлал сурталчилгааны орлогоор санхүүжих юм байна.

Энэ өдөр

1770 оны энэ өдөр хөгжмийн зохиолч Бетховен мэндэлсэн байна.

1777 оны энэ өдөр Франц улс АНУ ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байна.

1790 оны энэ өдөр Мексикийн газар нутгаас эртний ацтекуудын хуанлиг олсон байна.

1926 оны энэ өдөр Орост хүн амын тооллого хийсэн байна.

1957 оны энэ өдөр АНУ тив хоорондын Атлас пуужингийн туршилт хийсэн байна.

1972 оны энэ өдөр ЗХУ-д Найрамдал Одонг бий болгожээ.

1996 оны энэ өдөр Гана улсын иргэн Кофи Аннан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болжээ.


No comments: