2007-12-19

Дэлхийн мэдээ 2007 12 19 Лхагва гараг

Лид1. Өнөөдөр өглөө Пакистан улсын Карачи хотоос Лахор руу явж байсан зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарчээ. Ассошейтэд пресс агентлагийн мэдээлснээр энэ төмөр замын ослын үеэр наад зах нь 50 хүн нас барсан байна.
Осолдсон галт тэргээр зорчиж байсан хүмүүсийн ихэнхи нь Ид аль Адха гэдэг мусульман шашинтнууын баярт оролцоод төрөлх хот руугаа буцаж байсан гэнэ. Галт тэрэгний 16 цувааны 12 нь Карачи хотоос 400 км зайд явж байхад замаасаа гарсан байна. Пакистаны албаны хүмүүсийн мэдээлснээр галт тэрэг осолдсон газар нь өндөр уулын бүс тул ослын газар хүрэхэд маш хэцүү байгаа юм байна. Ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа юм байна. Ид аль Адха гэдэг баяр нь мусульман шашинтнуудын хувьд 2 рт орох чухал баяр бөгөөд дэлхийн 40 гаруй оронд тэмдэглэдэг байна. Пакистаны төмөр замд шинэчлэл хийгээгүй удсан тул осол байнга гардаг байна.

ТОВЧ.
Оросын теннисчин Анна Чакветазегийн гэрт баг зүүсэн дээрэмчид нэвтрэн орсон байна. Дээрэмчид тамирчин бүсгүйн эцэг эхийг сүрдүүлж хүлж уяад үнэт эдлэл мөнгө авсан байна. Цагдаагийнхан гэмт хэрэгтнүүд дээрэм хийхдээ маш сайн төлөвлөгөө боловсруулсан байн гэж үзэж байгаа юм байна. Энэ жил 20 настай теннисчин Анна Чакветазе дэлхийн шилдэг теннисчидийн жагсаалтын 6 рт бичигддэг юм.

Лид2. Украины парламент мягмар гаригт засгийн газрын танхимаа байгуулсан байна.
Укрианы ерөнхий сайдаар Юлия Тимошенко томилогджээ. Юлия Тимошенког ерөнхий сайдаар томилох эсэх санал хураалтад парламентын 277 гишүүн дэмжсэн байна. Укрианы ерөнхий сайдын нэгдүгээр орлогочоор Александр Турчинов батлагдсан байна. Юлия Тимошенко ерөхий сайдаар томилогдсоныхоо дараа Укрианы эрчим хүчний салбарын хариуцлагатай албан тушаалтнуудын дунд халаа сэлгээ хийнэ гэж мэдэгдсэн байна. Бас татвар гаалийн газрын дарга нарыг солих гэж байгаа юм байна. Юлия Тимошенко засгийн газрйнхаа анхны хуралдаанааар ирэх оны төсөвийн төслийг хэлэлцэх юм байна. Бас улс орноо хөгжүүлэх шинэ төлөвлөгөө боловсруулах болно гэж мэдэгджээ. Юлия Тимошенког ерөхий сайдаар томилох тухай тушаалд Укрианы парламентын дарга Арсений Яценюк гарын үсэг зурсны дараа цагаан өнгийн сарнай цэцгийн баглаа бэлэглэж ажид нь амжилт хүсжээ. Шинэ засгийн газрыг байгуулсны дараа Бүс нутгийн намын тэргүүн Виктор Януковичын сөрөг хүчин болж байгаагаа зарласан байна.

Лид3. Өмнөд Солонгост ерөхийлөгчийн сонгууль болж байна.
БНСУ д ерөнхийлөгчийн сонгууль болж байна. БНСУ ын өнөөгийн ерөхийлөгч Но Му Хены бүрэн эрхийн хугацаа 2008 оны 2 сард дуусаж байгаа юм. Но Му Хен таван жил төрийн тэргүүн алба хашсан бөгөөд хуулинд зааснаар тэр дахин ерөхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхгүй юм. БНСУ ын ерөнхийлөгчийн сонгуульд өмнө нь бизнесэ эрхэлж байсан Ли Мен Бак ялалт байгуулах магадлал өндөр байна. Ли Мен Бакийг залилан хийж байсан гэж дуулиан дэгдээд байгаа ч нийгэмт түүний рейтинг өндөр байгаа юм. БНСУ д сонгуулийн санал хураалт эхэлсэн байна. Ли Мен Бак нь энэ жил 65 настай. Хьюндай компаний топ менежерийн албан тушаалыг хашиж байсан. Өмнөд Солонгосын сонгуулийн эрхнтэй 37 саяй хүний ихэнхи нь хөдөлмөрийн зах зээлийг өргөжүүлнэ гэсэн түүний амлалтад их найдвар тавьж байгаа юм байна. Хэрвээ тэр сонгуульд ялалт байгуулах юм бол ирэх оны 2 сард ерөнхийлөгчийн тангараг өргөх юм. Ли Мен Бакийн гол өрсөлдөгч нь Нэгдсэн Ардчилсан намаас нэр дэвшигч Чон Дон Ён юм байна.

Лид4. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райс Иракт айлчлал хийж байна. Кондализа Райс Курдын ажилчны намын удирдлагуудтай уулзах хүсэлт гаргасан нь курдүүд түүний энэ саналыг хүлээн авахаас татгалзжээ.
Учир нь АНУ хойд ирак руу Туркын зэвсэгт хүчнийхэнийг агаараас цохилт өгөхийг нь зөвшөөрсөн гэж курдын ажилчнй намынхан үзэж байгаа юм байна. Туркийн зэвсэгт хүчнийхэн Иракын хилийг нэвтэрч нутгийн гүн рүү 300 км газар давшаад дараа нь нутаг руугаа буцжээ. Кондализа Райс Багдад хотод Иракын албаны хүмүүстэй уулзахдаа Турк, Ирак, Курды ажилчны намыханд хандан байдлыг хурцдуулахгүй байхыг уриалсан байна. Кондализа Райс Багдад хотод албаны хүмүүстэй уулзаад дараа нь Киркук хотыг зорьсон байна.

Лид.5 НҮБ ийн Аюулгүйн Зөвлөл Косовогийн статусын асуудлыг хэлэлцэх гэж байна.
Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан хаалттай болж өнгөрөх юм. Энэ хуралдаанд Сербийн ерөхий сайд, тусгаар тогтнолх гэж байгаа Косовогийн хязгаарын лидерүүд уригдсан байна. Хуралын үеэр НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун сонирхолын бүлгүүдийн үгийг сонсох хүсэлтэй байгаа юм. Ингэхдээ ямар нэгэн тайлбар дүгнэлт өгөхгүй юм байна. Косовогийн хязгаарын асуудлыг Еюропын холбооны түвшинд зохицуулах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн юм. ОХУ, АНУ, Европын холбоо Серб, Косовогийн удирдагчдын хооронд яриа хэлэлцээр хийхэд зуучлагч болсон ч бас амжилтанд хүрээгүй билээ. Одоо НҮБ ын түвүинд асуудлыг хэлэлцэх гэж байна. ОХУ Косовогийн статусын асуудлыг шийдэхийн тулд дахин Серб, Косовогийн хооронд яриа хэлэлцээр хийлгэх хэрэгтэй гэдэг саналыг НҮБ д өргөн барьсан байна. Косовогийн хязгаарын статусын талаар Европын холбооны орнууд дотороо нэгдмэл байр сууринд хүрээгүй байгаа юм.

Лид6. ОХУ ын Газ пром компани Германы Васф компанитай хамтран Өмнөд Оросын байгалийн хийн ордоос олборлолт хийж эхэлсэн байна.
Энэ орд газраас Европын орнууд руу нийлүүлэх байгалийн хийн ихэнхи хэсгийг олборлож авах юм байна. Хийн хоолой дамжуулах шугам Балтийн тэнгисийн доогуур баригдаж байгаа бөгөөд 2010 онд ашиглалтад орох юм. Хамтарсан үйлдвэрийн нээлтийн ажиллагаа Газпром компаний төв байранд болсон байна. Нээлтийн ёслолд ОХУ ын ерөхнийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа ОХУ ын шадар сайд Дмитрий Медведов, мөн германы төлөөлөгчид оролцжэ. Дмитрий Медведов ерөхийлөгч болсноор ОХУ д гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж барууны орнууд таамаглаж байна. Өмнөд Оросын байгалийн хи йн орд газар нь асар их нөөц баялагтай томоохон орд юм.

Лид7. Испани улсад их хэмжээний цас орж, агаарын хэм огцом бурсан байна. Атлантын далайн зүгээс агаарын хүйтэн урсгал эх газарт ирснээр ийнхүү цочир хүйтэрсэн байна.
Испани орны ихэнхи нутгаар агаарын хэм хасах 10 болсон байна. Эх газрын эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд хасах 10 хэм тийм ч хүйтэнд тооцогдохгүй бол Испанид байдал өөр байгаа юм. Испаничууд байр сууцаа халаахын тулд цахилгаан халаагуур хэрэглэж эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдсэн байна. Зам дээр цасан бүрхүүл тогтосон нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болжээ. Тэгвэл Итали улсад ч хүйтэн цаг агаар ноёлож байна. Хүйтэний улиралд хүмүүсээс гадна амьтны хүрээлэнгийн амьтад ч зутруухан өвөлжиж байна. Халуун орноос авч ирсэн амьтадын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Италийн амьтны хүрээлэнгийнхэн нэмнээ бэлтгэж, дулаан хөгжилөөр амьтыг хучих болжээ. Тухайлбал сармагчингуудад хөнжил тарааж өгсөн байна. Хөнжил, нөмрөгийнхөө учрыг олж ядан байгаа сармагчингууд хүмүүсийн анхаарлыг их татаж байгаа юм байна.

Лид8. Эрдэмтэд Индонезийн ширэнгэн ойгоос урьд өмнө шинжлэх ухаанд мэдэгдэж байгаагүй том биетэй харх, бас хамгийн жижигхэн биетэй мэрэгч амьтныг илрүүлсэн байна.
Үзэгч таны харж байгаа энэ амьтан жирийн хархнаас тав дахин том биетэй бөгөөд хүмүүсээс огтхон ч айгаагүй байна. Мэрэгч амьтад өөрсдөө эрдэмтэдийн буудалласан майханы ойролцоо ирсэн гэж АНУ ын Вашингтон хотын Смитсоновын их сургуулийн эрдэмтэд сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Эрдэмтэд ирэх зун дахин Индонезийн ширэнгэ ойд судалгааны ажил хийхээр ирэх юм байна. Тэд 2006 оны зун энэ ойгоос шинэ зүйлийн эрвээхэйг олж байсан юм.
Лид9. АНУ ын сансрын уудмыг шинжлэн судлах төв НАСА ийн мэргэжилтнүүд сансрын уудамд хар нүх гэрлийн хурдаар хөдөлөж замдаа тааралдсан бүхнийг рентген, гамма гэрлийн нөлөөнд оруулж байгааг илрүүлсэн байна.
Жет гэж нэрлэгдээд байгаа энэ хар нүхний гарал үүслийг тогтоохоор эрдэмтэд янз бүрийн таамаг дэвшүүлээд байгаа юм. Өөрсөө асар их эрчим хүч ялгаруулж байгаа энэ хар нүхний хөдөлгөөнийг эрдэмтэд ажиглаж байгаа бөгөөд энэ хар нүх нь маш аюултай гэж дүгнэсэн байна. Хэрвээ манай гариг энэ хар нүхний нөлөөнд орох юм бол дэлхийн окогны давхарга бүүр мөс өн алга болж дэлхий дээр амьдрал устаж ч болзошгүй гэнэ. Жет хар нүх нь манай галлактикаас 20 мянган гэрлийн жилийн алсад байгаа юм. Тиймээс манай галлактикт аюул заналхийлэхгү байгаа юм байна.


Лид10. НҮБ ийн аюулгүйн зөвлөл цаазаар авах ялыг хоригло тухай тогтоол баталсан байна.
Санал хураалтад оролцсон орнуудын 104 нь дэмжиж, 54 нь татгалзсан байна. Цаазаар авах ялыг дэлхий даяар хориглох тогтоолын төслийг Европын орнууд боловсруулж НҮБ ын аюулгүйн Зөвлөлд өргөн барьсан юм. Тогтоолын төслийг боловсруулахад Итали улс гол үүүрэг гүйцэтгэсэн байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 130 оронд цаазаар авах ялыг хориглож, хязгаарлаад байгаа юм. Цаазаар авах ялыг хамгийн их оноодог орнуудын жагсаалтыг БНХАУ, АНУ тэргүүлж байна. Гэхдээ АНУ ын Нью Жерси мужид цаазаар авах ялыг бүр мөсөн хориглосон шийдвэр гараад удаагүй байна.

Лид11. ОХУ ын Иваново хотын хими технологийн их сургуулийн эрдэмтэд шинэ төрлийн даавуу зохион бүтээсэн байна. Энэ даавууны онцлог нь металлийн хольцтой гэнэ.
Даавууны найрлаганд маш бага хэмжээгээр металл бодис оржээ. Иймээс даавуу торгомсог, зөөлөн шинж чанараа хэвээр хадгалсан байна. Дэлхийн алдартай зохион бүтээгчид металл ашиглаж хувцасны загавар зохион бүтээж эхэлээд удаж байгаа. Гэхдээ металлы н нэг том дутагдал нь гэрэл дулаан, агаар, чийг нэвтрүүлдэггүй бас хатуу шинж чанартай байсан юм. Тэгвэл Иваново хотын эрдэмтэдийн хийсэн энэ даавуу чийг, агаар дулааныг нэвтрүүлдэг уян хатан чанартай юм байна. Эрдэмтэн Борис Горбергийн хийж байгаа шинэ төрлийн даавууг Германы оёдолын үйлдвэр сонирхож 80 метр даавуу авах захиалага өгсөн байна. Шинэ төрлийн даавуугаар тусгай мэргэжлийн хүмүүст зориулсан тусгай хувцас ч оёж болох гэнэ. Цэргийн албан хаагчидын хувцасыг хийхэд илүү тохиромжтой юм байна. Металлын хольцтой даавуу гар утасны долгионыг ч хааж чаддаг байна.

Лид12. Удахгүй болох гэж байгаа зул сарын баярын өмнө Бразилийн Рио Ден Жанейро хотод дэлхийн хамгийн том сүлд модыг зассан байна.
Рио ДенЖанеро хотод сүндэрлүүлсэн энэ сүлд мод нь 85 метр буюу ойролцоогоор 28 давхар байшинтай эн тэнцүү юм. Сүрлэг том сүлд модыг хотын захад байдаг Родриго ди Фрейтас нуурын усанд хөвж байдаг тусгай тавцан дээр зассан байна. Сүлд модыг металлаар хийсэн бөгөөд 530 Тонн жинтэй юм байна. Сүл модон дээр 2 сая 900 мянган гэрлэн чимэглэл байгаа юм байна. Сүлд мод 2008 оны 1 сарын 6 хүртэл олныг баясгах юм байна.

Энэ өдөр
1686 оны энэ өдөр Робинкон Крузо 28 жил хоёр сарын тур амьдарсан арлаасаа явсан байна.
1866 оны энэ өдөр Орост цахилгаан мэдээний агентлаг байгуулагджээ.
1984 оны энэ өдөр Их Британий тал Гонконгийг БНХАУ ын мэдэлд шилжүүлэн өгөх санамж бичигт гарын үсэг зурсан байна. 1997 онд Гонконг хятадын мэдэлд ирсэн юм.


No comments: