2007-12-04

Дэлхийн мэдээ 2007 12 03 Даваа гараг

Лид 1: Өчигдөр буюу ням гарагт ОХУын парламентын сонгууль болж өнгөрлөө. Сонгуулийн хариу өнөөдөр өглөө бүрэн дүүрэн гарч дуусахад ОХУын ерөнхийлөгч Владимир Путины нам, үнэмлэхүй ялалт байгуулсан тухай мэдээллийг ОХУын сонгуулийн хорооноос албан ёсоор мэдэгдлээ.
Дүрс: Сонгуулийн саналын нийт 80 хувийг тоолж эхлэхэд Нэгдсэн Орос нам нийт санал хураалтын 63 хувийн санал авч байгаа тухай мэдээлэл цацагдаж улмаар Нэгдсэн Орос нам ялалт байгуулах нь тодорхой болж эхэлсэн юм. ОХУын парламентын сонгуулийн эцсийн хариу гарахад Нэгдсэн Орос нам үнэмлэхүй ялалт байгуулж думд олонхийн суудлыг авч дөнгөсөн бол үлдсэн саналын 30 гаруй хувийг сөрөг хүчний Коммунист нам, болон үлдсэн хоёр нам тус бүр хуваан авч ОХУын парламентанд цөөнхийг бүрдүүлэх боломжтой боллоо. Нэгдсэн Орос нам сонгуульд ялалт байгуулсанд ОХУын ерөнхийлөгч Путин талархал илэрхийлээд, ирэх жил түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө нэгдсэн орос намын байгуулсан энэ ялалт нь өөрийн төлөвлөсөн ажлыг гүйцэлдүүлэхэд бүрэн боломж өглөө хэмээн мэдэгдсэн юм.
Лид 2: Нэгдсэн Орос нам, ОХУын парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан явдал нь, ОХУын ирээдүйн хувь заяаг шийдсэн үйл явдал боллоо гэж олон улсын ажиглагчид үзэж байна. Учир нь, ОХУын одоогийн ерөнхийлөгч Путины нам парламентанд ялалт байгуулсанаар цаашид ОХУын ерөнхийлөгчөөр Путинг ахин сонгогдоход бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно гэж улс төрийн шинжээчид үзэж байгаа юм.
Дүрс: Энэ удаагийн парламентын сонгуульд Нэгдсэн Орос нам, ялалт байгуулсан явдал нь ОХУын одоогийн ерөнхийлөгч Владимир Путиний цаашдын карьерт шууд утгаар эерэг нөлөө үзүүлэх болно гэж хэлж болно. Учир нь дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэгийг, 2 ч удаа улиран удирдаж байгаа Путины, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа, 2008 оны 3р сард дуусах юм. Харин ОХУын үндсэн хуульд заасны дагуу Владимир Путин нь, ирэх жил ерөнхийлөгчид ахин нэр дэвших боломжгүй болж байгаа билээ. Иймээс Нэгдсэн Орос нам, парламентын нийт 450н суудлын 348 суудлыг авсанаар, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал оруулах боломжтой болж байгаа юм. Нэг үгээр Владимир Путиныг, ахин ерөнхийлөгчөөр сонгогдох нөхцөлийг бүрдүүлэх алхамуудыг хийж чадна гэсэн үг билээ. Энэ ч утгаараа улс төрчид энэ сонгуулийг шууд утгаараа Путинтай холбон тайлбарлаж эхэллээ. Тэгвэл ОХУын ерөнхийлөгч Владимир Путин, ирэх оны сонгуулиас ард түмний хүсэн хүлээж байгаа удирдагч байж чадах уу гэсэн асуулт гарч ирнэ.
Оросын ард түмэн одоогийн ерөнхийлөгчдөө ам сайтай байдгаас гадна хайртай гэж хэлж болно. 1990 оны үеэр мафины сүлжээнд хэрэгдсэн Орос орныг, Путин ерөнхийлөгч болсоноор мафи, зохион байгуулалттай гэмт хэрэгтэнүүдийн савраас ангижруулж чадсан юм. Энэ нь, түүний рейтинг ард түмний дунд эрчтэй өсөхөд нөлөөлсөн гэж үздэг. Шинэ Орос орныг мафи, зохион байгуулалттай гэмт хэрэгтэнүүдийн савраас багахан ч болов чөлөөлөхөд нь Путины тагнуулчаар ажиллаж байсан нь түлхэц болсон гэдэг. Түүнчлэн Дэлхий дахинд ялангуяа Зүүн Европ болон Азийн орнуудад нөлөөгөө тогтоохоор улайрч байгаа АНУтай харьцахдаа Владимир Путины, биеэ авч яваа, байр сууриа илэрхийлж байгааг нь ард түмэн нь таатай хүлээн авдаг. Өөрөөр хэлбэл бие даасан хүчирхэг орос орны халдашгүй дархан байдлыг бүрэн илэрхийлж чадах далайцтай хатуу чанга удирдагч гэсэн үнэлгээг Владимир Путинд, Оросын ард түмэн төдийгүй дэлхий дахин өгдөг. Ямартай ч парламентын сонгуульд ялалт байгуулсан Путины Нэгдсэн орос намын цаашид хийх алхамуудыг олон улсууд чих тавин чагнаж эхлээд байна.
Лид 3: дэлхийн улс орны тэргүүнүүд Индонезийн Бали аралд хүрэлцэн ирж Дэлхийн цаг уурын өөрчлөлт болон дулаарлын эсрэг олон улсын бага хурлыг өнөөдөр эхлүүллээ.
Дүрс: Хүлэмжийн хийн эсрэг тэмцэхэд чиглэсэн олон улсын Киотогийн Протокол 2012 онд дуусах юм. Киотогийн протоколын хэрэгжих хугацаа дуусах дөхөж байгаатай холбогдуулан дэлхийн улс орны тэргүүд Индонезийн Бали аралд хүрэлцэн ирж цаашид дэлхий нийтээрээ цаг уурын дулааралтай хэрхэн тэмцэх талаар ярилцах гэж байна. Энэ удаагийн олон улсын уулзалтын гол зорилго нь, хүлэмжийн хийн хэмжээг багасгахад дэлхийн ард түмэн юу хийж чадах талаар ярилцах юм. Индонезийн Бали аралд өнөөдөр эхлэсэн олон улсын бага хурал нь, хоёр долоо хоног үргэлжилэх бөгөөд дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг, аж үйлдвэржсэн хүчирхэг гүрнүүд ядуу буурай орнуудад туслах замаар хамтран тэмцэх тухай ярилцаж, хамтран тэмцэх арга замыг идэвхижүүлэхэд дэлхий дахинд ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар мөн ярилцах юм.
]
Лид4. Кубын лидер Фидель Кастро ням гарагт Кубын Үндэсний Ассамблей буюу парламентад нэрээ дэвшүүлсэн байна.
Энэ жил 81 настай Фидель Кастро Кубын Сантяго мужаас нэр дэвших болжээ. Үүнээс өмнө тус тойрогоос Фидель Кастрогийн дүү Рауль сонгогдож байсан юм. Фидель Кастро сонгуульд өрсөлдөх гэж байгаа нь тэр улс төрийн тавцанг орхих бодолгүй байгаагийн илрэл гэж улс төрч судлаачид дүгнэлт хийжээ. Кубын үэдсэн хуулийн дагуу Үндэсний Ассамбленй гишүүн улс төрийн тэргүүний албан тушаалд нэр дэьших эрхтэй байдаг юм. Парламентын сонгууль Куба улсад 2008 оны 1 сарын 20-нд болох юм.м Үндэсний ассамблей нь 614 гишүүнтэй. Парламентын гишүүд нь төрийн зөвлөлийн гишүүдийг сонгодог юм. Фидель Кастро мэс засал хийлгэснээс хойш улс төрийн тавцангаас хөндийрч, өөрийн албан тушаалаа дүү Рауль Кастрод шилжүүлж байсан юм.
Лид5. Укрианы Донецкс мужын Засядькогийн нэрэмжит уурхайд дахин дэлбэрэлт болжээ. Одоогийн байдлааар уурхайлд метан дэлбэрэх үед 5 хүн нас барсан байна. Укрианы мэдээллийн агентлаг 3 уурхайчин эмнэлэгт хүргэгдсэн байна. Сүүлийн 14 хоногт энэ уурхайд 3 дахвь удаагаа дэлбэрэлт болж байгаа нь энэ юм.
Сүүлийнн нэг сард болсон дэлбэрэлтийн улмаас нийтдэ 101 уурхайчин нас бараад байгаа юм. Укрианы ерөнхийлөгч Виктор Ющенко уурхайн осолыг шалтгааныг тогтоох тусгай хороо байгуулж, буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх болно гэж хэлсэн байна. Даваа гарагийн байдлаар эмнэлэгт 90 уурхайчин байгааг юм. Тэдгээрийн 43 нь 11 сарын 18 нд болсон дэлбэрэлтийн улмаас, 47 нь өнгөрсөн амралтын өдөр болсон осолын үеэр бэртэж гэмтсэн хүмүүс юм байна. Засядькогийн нэрэмжит уурхай аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна гэж гадаадын мэргэжилтнүүд дүгнэлт гаргажээ. Энэ уурхайд Укрианы нүүрсний хэрэглээний 5 хувийг хангадаг байна. Уурхай жилд 250 сайя долларын ашигтай ажилладаг байна.
Лид6. Венесуэллийн ерөнхийлөгч Уго Чавес үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахаар бүх ард түмний санал асуулгыг зохион байгуулсан билээ. Ням гаригт болсон санал хураалтад Венесуэлийн хүн ам идэвхитэй оролцжээ.
Сонгуулийн эрхтэй 16 сая хүн санал асуулгад оролцосон байна. Саналаа өгсөн хүмүүсийн нийт саналыг тоолж дууссан байна.Венесуэлийн үндэсний сонгуулийн зөвлөл санал хураалтын дүнг танилцуулжээ. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг санал асуулгад оролцсон хүмүүсийн тэн хагас нь дэмсэн бол нөгөө хэсэг нь дэмжээгүй байна. Үндсэн хуулийн 69 заалтал нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар санал хураалт явагдсан юм. Тухайлбал ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх эсэх асуудал багтаж байгаа юм. Уго Чавес 2013 оныг хүртэл төрийн тэргүүний албан тушаалыг хаших юм. Хэрвээ үндсэн хуулинд өөрчлөлт орохгүй бол тэр 2013 онд албан тушаалаасаа огцрох юм
Энэ өдөр
1621 оны энэ өдөр эрдэмтэн Галилео ГАЛИЛЕЙ телескоп зохион бүтээжээ.
1818 оны энэ өдөр Иллинойс АНУ ын 21 дэхь муж болжээ.
1966 оны энэ өдөр Кремлийн ордоны хананд нэр нь тодроогүй баатруудыгн оршуулжээ.

No comments: