2007-12-30

Дэлхийн мэдээ 2007-12-30 Ням гараг

Лид1.Пакистаны телевизээр Беназир Бхуттогийн амьдралын хамгийн сүүлчийн мөчийг харуулсан дүрс бичлэгийг үзүүлжээ. Бичлэгийг гар утасны камераар Беназир Бхуттогийн талыг баримтлагч нэг хүн хийжээ.
Гар утасны камераар хийсэн бичлэгийн нягтрал нь муу байгаа ч хэн улс төрч Беназир Бхутто руу халдсан нь бичлэгт үлджээ. Беназир Бхутто руу гал нээсэн хүн хар нүдний шилтэй дунд хэрийн насный эрэгтэй байсан гэнэ. Гэхдээ түүнийг хэн гэдгийг нь тодруулах боломжгүй байгаа юм. Гар утасны камераар хийсэн дүрс бичлэгт Беназир Бхутто цуглааны дараа машиндаа суухаар алхаж өөрийн дэмжигчид рүүгээ гараараа даллан инээмсэглэж байжээ. Гэнэт олны дундаас нэг хүн түүний толгой тус газар руу онилж, дараа нь дэлбэрэлтийн чимээ гарснаар бичлэг дуусжээ. Пакистаны эрх баригчид аллагыг Аль Кайда бүлэглэл зохион байгуулсан гэж өчигдөр мэдээлсэн билээ. Гэвч Алть Кайда бүлэглэл энэ хэргийн зохион байгуулаагүй гэж албыан ёсоор мэдэгджээ. Пакистанд одоо ч эмх замбарагүй байдал үргэлжилсээр байгаа юм. Аймшигт аллага гарсны дараа Пакистаны нийгэм одоо шокийн байдлаас гарч цаашид яах вэ гэсэн асуудлыг хөндөн ярилцаж байна. Беназир Бхутто бууны суманд оногдоогүй харин дэлбэрэлтийн хүчтэй давалгаанд цохигдож машины люк мөргөж тархиндаа гэмтэл авч нас баржээ. Пакистаны ардын нам аллагын хэргийг илрүүлэхийн тульд хараат бус шинжээчдийн баг байгуулахыг эрх баригчдаас шаардаж байна. Бас Беназир Бхуттогийн үйл хэргийг үргэлжүүлэхээр түүний 19 настай хүүг Пакистаны Ардын Намын даргын албан тушаалд томилох эсэх асуудал яригдаж байна. Беназир Бхутто амь насаа алдаж болзошгүй гэдгээ сайн мэдэж байсан тул улс төрийн гэрээлслэл бичиж үлдээсэн байжээ. Беназир Бхуттогийн гэрээслэлийг түүхий нөхөр нь задлах гэж байгаа юм байна. Пакистанд үргэлжилж байгаа үймээний үеэр нийтдээ 40 хүн амиа алдаж, 172 банк дээрэмчдэд тоногдож, 72 галт тэрэг, галт тэрэгний 18 өртөө, олон тооны машиныг галдан шатаажээ. Шоронгоос наад зах нь 100 хүн оргож зугатсан байна.

Лид2. Бүгд Найрамдах Хятад Ард улсын засгийн газар Сянганы эрх баригчдад сонгууль явуулахыг зөвшөөрсөн байна.

Сянган нь өмнө нь Хонконг гэдэг нэрээр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын засаг захиргаанд байсан юм. 1997 онд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс Хонконгийг хятадын мэдэлж өгсөн билээ. 2017 оноос эхлэн Сянганы засаг захиргааны тэргүүнийг, 2020 оноос хууль тогтоох байгуулагын гишүүдийг ард түмний шууд сонгуулиар сонгож байхыг зөвшөөрсөн байна. Энэ тухай Сянганы амбан захирагч Дональд Цанга хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Түүний хэлснээр энэ нь маш чухал алхам юм. Сянган нь хятадын мэдэлд 1997 онд шилжин ирснийхээ дараа хятадын засгийн газраас өргөн эрхтэй өөртөө засах мужын стату ыг авсан юм. Сянган нь өөрийн гэсэн мини үндсэн хуультай. Энэ хуулинд Сянганы тэргүүнийг 2047 оноос өмнө шууд сонгуулиар сонгодог болно гэсэн заалт байдаг юм. Ийнхүү хятадын засгийн газар амлалтаа биелүүлж сонгууль явуулахыг зөвшөөрсөн хугацааг зарлажээ.
Лид3. Колумбын Меделин хотоос холгүй байдаг цэргийн баазад бямба гаригт зэсвгийн агуулахад дэлбэрэлт болжээ.
Зэвсэг хадгалж байсан агуулахад нэг гранат эхлээд дэлбэрчээ. Бямба гаригийн турш агуулахад нийтдээ 6 удаа дэлбэрэлтийн чимээ гарсан байна. Колумбын зэвсэгт хүчний төлөөлөгчийн хэлснээр цэргийн баазын агуулахад дэлбэрэлт болсон гадны хүчин зүйлстэй огт холбоогүй юм байна. Дэлбэрэлтийн үеэр их хэмжээний гал утаа гарч, энэ нь Медельин хотын иргэдийн сэтгэлийг түгшээсэн байна. Цэргийн ангитай ойрхон байдаг зарим байшингийн оршин суугчдыг нь хэсэг хугацаанд орон гэртээ орхин явахыг цэргийн албан тушаалтнууд хүссэн байна. Медеьин нь Богото голын эрэг дагуу байрладаг Колумб улсын хоёр дахь том хот бөгөөд аж үйлдвэрийн томоохон төв юм.


ТОВЧ
ОХУ ын Якутад тавин хэмийн хүйтэн байгаа юм. Өчигдөр КАМАЗ загварын хүнд даацын ачааны машин дулааны шугам хоолойг мөргөжээ. Үүний улмаас Якутын нэгэн суурин газар дулаангүй болоод байна. Суурингийн оршин суугчдыг хөрш зэргэлдээ тосгон руу нүүлгэн шилжүүлсэн байна.

АНУ ын Луизиана мужын Ривс гэдэг жижигхэн хотын иргэд зургаагийн тооноос татгалзаж байна. Христийн шашинтнууд зургаагийн тоонд дургүй байдаг. Луизиана мужын засаг захиргааныхан гэрийан утасны дугаар нь 6 тоотой хүмүүст утасны дугаараа солихыг зөвшөөрсөн байна. Ялангуяа зургаагийн тоо гурван удаа дараалан ордог дугаартай айлууд утасны дугаараа солиж эхэлсэн байна.

Интернэтийн Нэтскэпе Навигатор браузерийн эрэлт буурч байгаа тул цаашид хэрэглээнээс хасагдах болжээ. Ирэх оны 2 сарын 1 ээс эхлэн энэ программын шинэчлэл, засвар үйлчилгээг хийхгүй юм байна. 1990 ээд оны эхээр Нэтскэпе Навигатор ыг интернэт хэрэглэгчдийн 90 хувь нь ашиглаж байсан юм. Харин одоо энэ программын нийт интернэт хэрэглэгчийн 0,6 нь ашиглаж байгаа юм байна.

Лид4.Кени улсад ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа талаар мэдээлж байсан билээ. Кенийн сөрөг хүчний намаас нэр дэвшсэн Райла Одинга ялалт байгуулсан гэж зарлаад өнөөгийн ерөнхийлөгч Мваи Кибакиг ялагдсанаа хүлээн зөвшөөрөхийг шаардсан байна.

Хэрвээ өнөөгийн ерөнхийлөгч сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй бол Кени улсад тогтворгүй байдал гарч болзошгүйг сөрөг хүчний намынхан анхааруулжээ. Кени улсын сонгуулийн ерөнхий хоро нийт саналын хуудсын 75 хувийг нь тоолсон байна. Сөрөг хүчний намаас нэр дэвшигч Райла Одинга өнөөгийн ерөнхийлөгчөөс 4 хувийн илүү санал авсан юм байна. Кенийн алслагдсан бүс нутгаас сонгуулийн санал хураалтын дүн хоцорч ирж магадгүй гэж тус улсын сонгуулийн ерөнхий хорооны дарга мэдээлсэн байна. Хэрвээ сонгуулийн санал хураалтын үр дүн хоцорч ирэх юм бол бид одоо байгаа үр дүнгээр нь сонгуулийн ялагчыг зарлах болно гэж сонгуулитйн хорооны дарга нэмж хэлжээ. Кени улсын сонгуулийн санал авсан алсдагдмал бүс нутагт олныг хамарсан эмх замбараагүй байдал бий болжээ. Харин одоо засгийн эрх барьж байгаа Үндэсний нэгдлийн намынхан сонгуулийн эцсийн үр дүн гарахыг хүлээнэ гэж мэдэгдсэн байна.

Лид5. Лалын нэгэн сайт дээр Аль Кайда алан хядагч бүлэглэлийн толгойлогч Усама Бен Ладен мэдэгдэдлийг байрлуулжээ.
Энэ мэдэгдэлд алан хядагч байгуулагын толгойлогч Изриадь улсад алан хядах ажиллагааг зохион байгуулна гэж заналхийлсэн байна. Усама Бен Ладен Палестины тусгаар тогтносон улс байгуулахыг дэмжинэ гээд Иордаөн голын баруу эргээс тэнгис хүртэл өргөн уудам нутагтай улс байгуулна гэж хэлжээ. АНУ ойрхи дорнодын бүс нутагт өөрийн нөлөөгөө нэмэгдүүлж, газрын тосны салбарт нь хяналтаа тогтоох гэж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Үүний тулд Америкийн засаг захиргаа Иракт суннит, шийт, курд үндэстнүүдийн төлөөл орсон Үндэсний нэгдлийн засгийн газар байгуулж байгаа юм гэж хэлсэн байна. Бен Ладен суннитуудыг америкчуудын байгуулж байгаа засгийн газарт нэгдэн орж ажиллагүй байхыг уриалсан байна.

Лид6. Шотландын “Мозервелл” хөлбөмбөгийн клубын ахмад Фил О Денелл Данди Юнайтед багийн эсрэг хийж байсан тоглолтын үеэр ухаан алдаж дараа нь нас барсан байна.
Энэ жил 35 настай хагас хамгаалагч орлон тоглогч Марк Фицпатрикыг талбайд гарахаас 12 минутын өмнө зүлгэн дээр унажээ. Ухаан алдаж унасан тамирчинд таван минутын турш эмнэлэгийн тусламж үзүүлж дараа нь түргэн тусламжын төв рүү авч явсан байна. Дараа нь хөлбөмбөгийн клубын дарга Билл Дикки тамричин эмнэлэгт хүргэгдээд нас барсан тухай мэдээлсэн байна. Эмч нар түүний үхлийн шалтгааныг тогтоогоогүй байгаа гэнэ.Гэхдээ ихэнхи хүмүүс түүнийг зүрхний шигдээсийн улмаас нас барсан гэж үзэж байна.

Лид7. Иракын нийслэл Багдад хотод олон улсын кино наадам болж байна.
Ирак орон дайны хөлд сүйдэж өдөр бүр цуст аллага гарч байгаа ч хэвийн амьдралын хэмнэлдээ аажим аажимаар орж байна. Иракын нийслэд Багдад хотод энэ өдрүүдэд олон улсын кино наадам болж байгаа юм. Багдадын кино наадамд дэлхийн олон орны 55 уран бүтээл оролцож байгаа тухай зохион байгуулагчид нь мэдээлжээ. Египет, Франц, Дани, Бельги, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Сингапур, Филиппин, Кувейт, Бахрейн, Катарын, Марокко улсын киночид Багдадын кино наадамд өөрсдийн хамгийн шилдэг бүтээлүүдээ Иракын үзэгчдийн хүртээл болгож байна. Хамгийн сүүлд 2005 онд Багдад хотод кино наадам болж байжээ. 2006 оны 2 сард Иракт шийтүүдийн ариун Аль Аскарийн сүмд дэлбэрэлт болж, дараа нь иргэний дайн дэгдсэнээр Иракт олон нийтийг хамарсан соёлын үйл ажиллагаа явагдаагүй юм.

ЭНЭ ӨДӨР
1911 оны энэ өдөр Сун Ятсен хятадын ерөнхийлөгчийн болжээ.
1922 оны энэ өдөр Бүх Холбоотны Зөвлөлийн анхдугаар хуралдаанаар ЗСБНХУ байгуулагдсан тухай тунхаглал гарч байжээ.
1993 оны энэ өдөр Изриаль Ватикан улсууд бие биенийхээ тусгаар тогтнолыг харилцан зөвшөөрсөн байна.

No comments: