2007-12-18

Дэлхийн мэдээ 2007 12 18 Мягмар гараг

Лид1. ОХУ ын эрх баригч Нэгдсэн Орос намын их хурлын төлөөлөгчид Дмитрий Медведовыг ирэх оны 3 сард болох ерөхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшүүлсэн байна.
Энэ хурал дээр ОХУ ын ерөхийлөгч Владимир Путин оролцож Дмитрий Медведовыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байгааг дэмжсэн байна. Хуралд оролцсон 478 гишүүн дэмжиж нэг хүн татгалзаж дөрвөн хүн түдгэлзсэн байна. Дмитрий Медведовыг Нэгшдсэн Орос намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байгааг албан ёсоор баталснй дараsа тэр инднэрт гарч үг хэлэхдээ өөрийн мэдлэг боловсрол, оюун ухаанаа Орос орны төлөө зориулан ажиллах болно гэж мэдэгдсэн байна. Харин Владимир Путин
Эр. Хэрвээ ОХУ ын иргэд Дмитрий Медведовыг ерөхийлөгчөөр сонгох юм бол би засгийн газрыг тэргүүлэхэд бэлэн байна.
гэж мэдэгджээ. Бас Дмитрий Медведовын нарт төрийн жолоог атгуулахад сэтгэл амар байх болно гэж нэмж хэлсэн байна. Дмитрий Медведовыгерөхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг Нэгдсэн Орос нам, Шудрага Орос нам, Оросын хөдөө аж ахуйн нам, Иргэний хүч намынхан дэмжсэн юм. Нэгдсэн Орос намын хуралд ерөнхийлөгч Путин үг хэлэхдээ 2008 онд цалин тэтгэвэрийг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж онцлон тэмдэглэсэн байна. Нэгдсэн Орос намынэ хурлын үеэр Дмитрий Медведовыг сонгуульд нэр дэвшүүлснээс гадна Төрийн ДУМ ын даргаар хэнийг томилох вэ гэдэг асуудлыг хэлэцжээ. Шинээр бүрэлдсэн Төрийн ДУМ ыг Нэгдсэн Орос намын дарга Борис Грызлов урьдийн адил даргалах болжээ.

Лид2. Францын нийслэл Парис хотод Палестинд тусламж үзүүлдэг донор орнуудын чуулга уузалт нээгдсэн байна.
Палестины өөртөө засах орны эдийн засгийг 2010 он хүртэл хөгжүүлэхэд нийтдээ 5,6 тэрбум доллар шаардлагатай байгаа юм байна. Гэсэн ч понор орнууд Палестины эдийн засгийг өөд нь татахад зориулж 7 тэрбум доллар гаргахад бэлэн байгаагаа амалсан байна. Энэ хуралд дэлхийн 68 орон өөрийн төлөөлөгчөө илгээжээ. 11 сарын 27 нд АНУ ын Мэрилэнд мужид Палестин, Изриалийн хооронд энхийн гэрээ байгуулах асуудлаар олон улсын бага хурал болж байсан билээ. Тэгвэл Парисын энэ чуулга уулзалт нь Аннаполисын олон улсын бага хурлын үеэр хөндөгдсөн эдийн засгийн талын асуудлыг ажил хэрэг болгоход чухал нөлөө үзүүлэх юм. Донор орнуудын өгөх мөнгөний 70 хувийг Арабын орнууд Палестинд өгч байгаа юм байна.

Лид3. Өнгөрсөн ням гаригт Киргиз улсад болж өнгөрсөн парламентын ээлжит бус сонгуулийг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгуулага шүүмжилсэн байна.
Киргизэд болсон сонгууль олон улсын стандартад нийцээгүй гэж дүгнэжээ. Парламентын ээлжит бус сонгуульд улс төрийн 12 нам оролцсон ч урьдчилсан дүн гарахад Киргизийн ерөнхийлөгчийн талыг баримтлагч Ак Жол буюу “Гэгээн зам” нэртэй нам нийт саналын 46 хувийн саналаар ялалт байгуулсан байна.Парламентын танхимд Ата Мекен гэдэг улс төрийн нам 9,7 хувийн саналаар сөрөг хүчин болж орж байна. Сонгогчдын санал авсан дүнгээрээ Социал Демократ нам 3 р байр эзэлжээ. Киргизийн сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр тус улсын сонгуулийн эрхтэй иргэдийн 72 хувь нь санал хураалтад оролцсон байна.

ТОВЧ
Энэтхэгийн нэгэн шоронгийн хоригдолууд үймээн дэгдээд оргосон талаар мэдээлж байсан билээ. Хоригдолууд хэрхэн оргосон тухай анхны дэлгэрэнгүй мэдээлэл ирж байна. Хоригдолууд шоронгийн хуягаас түлхүүрийг нь хулгайлж аваад шоронгийн өрөөнхий үүд хаалгийг нээсэн байна. 377 хоригдолоос 299 нь оргожээ. Цагдаа нархэргийн мөрөөр мөшгиж явсны үр дүнд оргодолуудаас 3 ийг нь баривчилсан байна. Оргосон хоригдолууын 100 гаруй нь энэтхэгт коммунист улс байгуулахыг мөрөөддөг маоист бүлэглэлийн гишүүд байжээ.

Хятадын Хунань мужид хортой химийн бодис тээвэрлэж байсан усан онгоц живсэн байна. Живж байгаа усан онгоцонд 130 тонн химийн бодис байжээ. Хятадын 100 гаруй мэргэжилтнүүд хоёр хоногийн турш ажилласны зүр дүнд химийн бодисыг усан онгоцны цистернээс юүлж авсан байна. Химийн хортой бодис гадагш адагдаагүй байна.

Италийн Ром хотод хэдийгээр цаг агаар хүйтэн байгаа ч зуныг санагдуулсан нэгэн өвөрмөц үзмэрийг бэлтгэжээ. Асар том шилэн байшинд 100 тонн элсээр 5 метрийн өндрө гоёмсог хөшөөг хийжээ. Эндээс Евангалийн хөшөө, Энэтхэгийн гүн ухаантан улс төрч Махатма Ганди бас 2008 онд болох Бээжингийн олимпын сэдвээр ч урлагийн бүтээл туурвижээ. Уран барималчид энэ гайхамшигт хөшөөг элсээр хийхэд нэг сарын хугацаа зарцуулсан байна.

Өнөөдөр өглөө ОХУ ын нийслэл Москва хотын Кремлийн ордонны Соборын талбайд ойгоос тайрч авч ирсэн гацуурыг байрлуулах ёслол болжээ. 110 настай, 10 тонн жинтэй 33 метрийн өндөр гацуурыг тайрч Москва руу үдэх, Москвад угтан авах ёслолын үеэр ёслолын буудлага хийж, урлагийн тоглолт зохион байгуулжээ.

Армены Ераван хоытын амьтны хүрээлэнгийн Грант, Кенди гэдэг хоёр заан хамтран амьдрах болжээ. Кенди заан нь өмнө нь циркт ажиллаж байсан бөгөөд 3 жилийн өмнө тэтгэвэртээ гарчээ. Энэтхэгээс авч ирсэн энэ хоёр зааныг хамтран амьдрах болсоныг тохиолдуулан хуримын ёслол нэртэй шоуг зохион байгуулсан байна.

Лид4. Хятадын эдийн засагийн өсөлт урьдчилан тооцоолж байсантай харьцуулбал зогсонги байдалд орсон тухай мэдээллийг Дэлхий Банк хийсэн. Хятадын эдийн засаг нь, дэлхийн хоёр дахь том эдийн засаг юм.
Дэлхийн Банкны гаргасан судалгаагаар, Хятадын эдийн засагийн хөгжил 40 хувиар буураад байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл харьцангуй багасаад байгаа юм байна. Дэлхийн Банк 2012 он гэхэд Хятадын эдийн засаг дэлхийд нэгдүгээрт тооцогдох болно гэсэн урьдчилсан судалгааг гаргаж байсан юм. Хятадын эдийн засгийн энэхүү уналт нь гадаадын улс орнуудад үзүүлдэг хүмүүнлэнгийн зээл тусламж, хөрөнгө оруулалтанд муугаар нөлөөлөх болно гэж Дэлхийн банкны судлаачид үзэж байна. Хятад бол хөгжиж буй орнуудад зээл тусламж хөрөнгө оруулалт хийдэг томоохон санхүүжүүлэгч улс юм. АНУын эдийн засаг 12 триллионы үнэлгээтэйгээр дэлхийн хамгийн том эдийн засагт тооцогддог бол хятадын эдийн засаг нь 5.33 триллионоор үнэлэгдэж хоёрдугаарт бичигддэг байна.

Лид5. Кубын засгийн газоын мэдлийн төв телевизээр Фидель Кастрогирйн бичсэн захидалыг уншиж танилцуулсан байна. Энэ жил 81 настай Кубын удирдагч Фидель Кастро засгийн эрхийг залуучуудад шилжүүлэн өгөх цаг аль хэдлийнэ болсон гэж захиандаа онцдон тэмдэглэсэн байна.
Фидель Кастро төр засгийн ажилтай цаашид зууралдах сонирхолгүй байгаагаа илэрхийлжээ. Фидель Кастро ходоодны хагалгаанд орсоноос хойш сүүлийн 16 сарын турш олны өмнө гараагүй юм. Хагалгаа хийлгэсэнээс хойш Фидель Кастрогийн биеийн байдал сайжраагүй бололтой. Гэхдээ тэр хагалгааны дараа телевизэд ярилцага өгч байсан юм. Фидель Кастро ходоодны хагалгаанд орохоосоо өмнө төр засгийн удирдлагыг энэ жил 76 настай өөрийн төрсөн дүү Рауль Кастрод шилжүүлсэн юм. Фидель Кастро Кубын засгийн эрхийг 1959 онд авсан юм. Тэр мөчөөс хойш Фидель Кастро тасралтгүй 48 жил улс орныг удирджээ. Куба дахь Би Би Си телевизийн сэтгүүлч Майкл Воссын хэлснээр Фидель Кастрогийн энэ захианд албан тушаалаа хэдийд орхих тухай огт дурьдаагүй байна гэж мэдээлжээ. Залуу хүмүүст боломж олгох хэрэгтэй гэж захиандаа бичсэн нь тэр өөрийнхөө үйл хэргийг залгамжлагчыг тодруулаагүй байгаа хэрэг гэж дүгнэжээ.

Лид6. Гуантаномо шоронгийн хоригдолууд чөлөөт цагаараа шүлэг бичдэнг байна. Тэдний бичсэн шүлгийг эмхэтгэж ном болгон хэвлүүлжээ.
Лондон хотод Гуантаномогийн шүлэг нэртэй номын нээлт босон бөгөөд Гуантаномо шоронд хоригдож байсан хүмүүс оролцож өөрсдийн шүлгээсээ уншиж сонирхуулсан байна. Шоронгийн хоригдолуудын ихэнхи нь ганцаардал, цөхөрлөө түр ч гэсэн мартах гэж шлэг бичдэг болжээ. Эмхэтгэлд шүлгээ багтаасан хүмүүс бүгдээрээ мусульман шашинтнууд бөгөөд алан хядах ажиллагаанд холбогдсон гэж сэжиглэгдсэн хүмүүс юм байна. Эмхэтгэлд 22 шүлэг багтжээ.
Эр. Гуантанома шоронгийн хуягууд миний эсрэг, шоронгийн хоригдолын эсрэг
үйлдсэн хэргийн америкийн эрх баригчидад илчлэх гэж шүлэг бичсэн.
Хоригдолууд шоронд орсон хойноо л шүлэг бичих болсон байна. Хоригдолууд шүлэг бичиж байгааг тэдний өмгөөлөгч нь анх олж мэдсэн бөгөөд тэр эдгээр шүлгүүдийг цуглуулж ном гаргахыг санаачилсан байна.
Эр. Шоронгийн хоригдолууд бүгдээрээ чулуун зүрхтэй өрөвлөх сэтгэлгүй харгис алуурчид гэж ойлгож болохгүй юм. Гуантанома шоронгийэ хоригдолуулын хувь л алан хядагчдын эсрэг тусгай ажиллагаа явуулах үед баривчлагдсан байгаа юм
АНУ ын албаны хүмүүс шүлэг бүрийн нарийвчлан судалж байж хэвлэх зөвшөөрөл олгожээ. Хоригдолуудын хэлснээр шоронгийн хуягууд хоригдолуудын бичсэн олон арван шүлгийг устгаж байсан гэнэ. Хүний эрхийг хамгаалагчид ч үүнтэй санал нэг байна.
Эм. Харамсалтай нь АНУ ын эрх бүхий хүмүүс хоригдолуудын бичсэн шүлгийг олны сонорт хүргэхэд янз бүрийн аргаар саад хориг тавьдаг юм. Бид ердөө цөөн хаэдэн шүлгийг л олж хэвлэж орны хүртээл болгож байна. Хамгийн инээдтэй нь хоригдолуудын шлэг АНУ ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж тайлбарлаж байгаа юм.

Лид7. ОХУ Ираны атомын цахилгаан станцид зориулан түлш нийлүүлж эхэлсэн байна. ОХУ Иран улсыг атомын цахилгаан станцтай болоход нь тусламж үзүүлж байгаа юм. Энэ амлалтынхаа хүрээнд орос улс иранд атомын цахилгаан станцид нь хэрэглэх түлшний эхний хэсгийг шилжүүлэн өгчээ.
Ираны атомын цахилгаан станцид хэрэглэх түлшийг ОХУ хангах гэж байгаа болохоор Иран улс өөрийн цөмийфн хөтөлбөр, уран баяжуулахаа бүрэн зогсоох хэрэгтэй гэж АНУ ын ерөхийлөгч Жорж Буш хэлжээ. Ираны Бушер хот дахь атомын цахиглаан станцид Оросын Атом строй экспорт компани 163 ширхэг үндсэн, нөөц 17 баяжуулсан урантай түлш нийлүүлэх гэрээтэй юм байна. Эхнийс ээлжинд Иран улс 82 тонн түлш хүлээн авсан байна. Атомын цахилгааг станцид хэрэглэх түлшээ Оросоос авч байгаа ч Иран улс цөмийн хөтөлбөрөө хаах бодолгүй байгаа юм байна. Иран улс оросоос худалдан авсан уранаар баяжуулсан түлшээ Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн хяналтан доор хадгалах юм байна. 2008 оны 2 сар гэхэд Оросын Атом строй экспорт компани гэрээний дагуу түлш нийлүүлж дуусах гэнэ. Түлшийг хэрэглэсний дараа хаяглалыг нь эргээд ОХУ руу илгээж газар булшилах юм байна.

Лид8. НҮБ ын төв байрны гадаа Норвегийн уран барималч мөсөн гүүр барьсан байна.
Норвегийн уран барималч Вобьерн Санд дэлхийн цаг уурын өөрчлөлтөд олны анхаарлыг хандуулах гэж хүсэж 9 метрийн урт мөсөн гүүрийг Нью Йорк дахь НҮБ ын төв байрны ойролцоо урласан байна. Зураач мөсөн гүүрээр антарктид, хойд мөсөн далайн ус хайлж байгааг илэрхийлэх гэж оролджээ. Манай гаригийн ундын цэвэр усны 70 хувь нь Антарктид тивд байдаг юм. Норвегийн зураач, уран барималч гүүр урласан мөсөө Антарктид тивээс авч ирсэн юм байна.

Энэ өдөр
1865 оны энэ өдөр АНУ ын Үндсэн хуулинд өөрчлөлт оржээ. Энэ өөрчлөлтөөр АНУ-д боолчлолыг хориглосон байна.
Өнөөдөр Америкийн кино найруулагч Стивен Спилберг мэндэлсэн байна. Тэр 1947 оны энэ өдөр төрсөн юм.
Өнөөдөр кино жүжигчин Брэд Питт төрсөн өдрөө тэмдэглэж байна. Тэр 1963 оны энэ өдөр мэндэлжээ.
1956 оны энэ өдөр Япон улс НҮБ-ын гишүүн болжээ.
Одоогоос 10 жилийн буюу 1997 оны энэ өдөр БНСУ-ын ерөнхийлөгчөөр Ким Дэ Жун сонгогджээ.

Үдшийн мэдээ
Лид1 Белгийн Миссийн тэмцээнд гарсан хэлний бэрхшээл нь өнөөдөр Белгийн улс төрд тулгараад байгаа мухардмал байдлыг олонд ил болгосон хэрэг боллоо гэж хэвлэл мэдээллийн байгууллагууд үзэж байна.
Өнгөрсөн Даваа гарагт болсон Белгийн миссийн тэмцээний үеэр Белгийн миссээр шалгарсан 20 настай бүсгүй Алисе Поулшек, тэмцээний хөтлөгчийн Германаар тавьсан асуултыг ойлгож чадахгүй байсан нь багагүй шуугианыг тарихад хүргэсэн юм. Белгийн мисс болсон ялагч бүсгүй нь, францаар ярьдаг бөгөөд түүний Герман хэл нь төдийлөн сайн биш байжээ. Тэмцээний төгсгөлд Миссийн тэмцээний хөтлөгч, ялагч бүсгүйгээс ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ гэсэн асуулт тавьхад Алисе “би сайн ойлгохгүй байна та ахиад хэл дээ” гэжээ. Белгийн миссийн тэмцээн болж байсан Антверп ордонд 3400 гаруй үзэгчид хүрэлцэн ирсэн байсан бөгөөд ялагчийн энэхүү байдлыг бүгд цочирдон хүлээн авсан гэнэ. Өнөөдөр Белгийн улс төрийн амьдралыг Герман болон Францаар ярьдаг гэх хоёр үндсэн том намууд тодорхойлдог бөгөөд саяхан болсон парламентын сонгуулийн дараа Белгийн улс төр мухардмал байдалд ороод байгаа юм. Иймдээ ч өнөөдрийг хүртэл 6н сарын хугацаанд Белги улс, засгийн газаргүй байсаар байгаа билээ. Герман, Франц хоёр хэлээр хуваагддаг Белгийн улс төрийн мухардмал байдлыг Белгийн миссийн тэмцээний ялагчийн хэлний мэдлэг нь тодхон харууллаа гэж хэвлэл мэдээллийн ажилчид дүгнэн бичиж байна.

Лид2 Дэлхийд хамгийн олон уншигчтай Форб сэтгүүл хамгийн орлого ихтэй холливуудын жүжигчдийн жагсаалтыг гаргасан байна.
Энэ жагсаалтын нэгдүгээр байрыг Николь Кидман эзэлжээ. Удаах байранд Расселл Кроу оржээ. Тэд нэг кинонд тоглохдоо 20 сая долларын уран бүтээлийн шагнал авдаг байна. Гэвч хүн олсныхоо хэрээр үрдэг зантай. Тэгвэл Кроу орлогоосоо 8 дахин их мөнгө үрдэг бол Никол Кидман орлогосоо найм дахин их мөнгө үрдэг байна.

Лид3. ОХУ ын Белгород хотод нэгэн гэр бүлийн түүхийг харуулсан музей нээгдсэн байна. Энэ музейн захиралаар 11 настай хүү ажилладаг бол хүүгийн өвөө нь тайбаралагч хийлдэг байна. Музейн бүх үзмэр гражд багтжээ.
Гаражд байдаг музейд зочилсон хүмүүс нэгэн гэр бүлийн түүхтэй танилцах боломжтой юм. Энэ музейн захирал нь тавдугаар ангийн сурагч Иван Курзенёв юм. Өвөө ач хүү хоёр гэр бүлийнхээ ургийн бичгийг хийхээс музей байгуулах санаа төрсөн юм байна. Гэрийнхээ хуучин эдлэлийг цуглуулж граждаа хадгалах болжээ. Хүүгийн өвөө Анатолий Федорович хуучин машинаа зарж хоосон болсон гражаа музей болгож хувиргасан нь энэ юм.

Лид4. Европын орнуудад жинхэнэ өвлийн жавар тачигнаж байна. Грек, Итали, Испанид агаарын хэм огцом бууржээ. Одоо европын ихэнхи нутгаар хасах 10 хэм байна.
Цаг агаар хүйтрэхийн хамт энд тасралтгүй цас орж салхиний хурд нэмэгдэж байгаа юм. Итали улсад 30 см зузаан цасан бүрхүүл тогтоод байгаа юм байна.Томоохон хотуудыг холбосон зам цасанд боогдож, олон зуун нислэгийг хойшлуулжээ. Зул сарын баярын өдрүүдэд Европ тивд хүйтний эрч чангарах тул дулаан хувцасаа зэхэж, хүүхэд өндөр настануудыг шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн байна. АНУ д ч цаг агаар хүйтэрч цасан шуурга зүүн хойд зүгийн бүс нутгаар болж байна. АНУ-д 10 мянган өрх айл гэрэл цахилгаангүй болоод байгаа юм байна.
Лид5. «Майкрософт» компани ажилчдадаа ямар шаардлага тавьдагийг одоо үзэгч танд сонирхуулъя.
«Майкрософт» компаний ажилчдад ёстой хамгийн чухал чанар бол багаар ажиллах чадвар орсон байна. Харин 2-рт санаачлагатай байх, 3-рт харилцааны соёл, 4-рт өөрийгөө илэрхийлэх чадвар, 5-рт хувийн зохион байгуулалт, 6-рт бусдыг хүлээцтэй сонсдог байх, харин 7-рт компьютерийн мэдлэгтэй байх гэсэн шаардлага тавигдсан байна.

No comments: