2007-12-27

Дэлхийн мэдээ 2007 12 27 Пүрэв гараг

Лид1.Косовогийн хязгаарын удирдагчид бие даан тусгаар тогтнол зарлах гэж байгааг эсэргүүцсэн тогтоолыг Сербийн парламент гаргасан байна.
Сербийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг боломжтой бүх аргаар хамгаалах болно гэж энэ тогтоолд онцлон тэмдэглэсэн байна. Косовогийн хязгаарт тусгаар тогтнолыг дэмжихгүй байхыг Еврпын Холбоо, Умард Атлантын цэргийн эвсэлд хандан Сербийн парламент уриалжээ. Өчигдөр баталсан энэ тогтоолыг бүрэн дэмжиж байгаагаа Сербийн ерөнхийлөгч Борис Тадич, ерөнхий сайд Воислав Коштуница нар мэдэгдсэн байна.
Сербийн ерөнхийлөгч Борис Тадич парламентын танхимд үг хэлэхдээ Серб улс Косовогийн хязгаарт хэзээ ч тусгаар тогтнол олгохгүй гэж онцлон тэмдэглэжээ. Хэрвээ Косовогийн хязгаарын тусгаар тогтнолыг дэлхийн аль нэгэн улс дэмжих юм бол олон улсын шүүхэд гомдол гаргах болно гэж тэр нэмж хэлсэн байна. Ковогийн хязгаарын удирдагчид ойрын долоо хоногтоо багтан АНУ, Европын холбооны дэмжлэгтэйгээр тусгаари тогтнолоо зарлах гэж байгаа юм. Косовогийн хязгаарын ирээдүйн статусын талаар олон улаа хурал зөвлөгөөн болсон ч ямар ч үр дүнд хүрээгүй дуусаж байсан билээ.

Лид2. Гүржийн сөрөг хүчний дуу хоолой болдог Имеди телевизийн суваг өчигдөрөөс эхлэн нэвтрүүлгээ зогсоожээ. Сүүлийн үед эрх баригчид энэ телевизийн уран бүтээлчид, удирдлагуудад янз бүрийн байдлаар дарамт шахалт үзүүлэх болсон байна. Иймээс Имеди телевиз хугацаагүйгээр нэвтрүүлгээ зогсоож байгаа юм байна.
Имеди телевизийн улс төрийн нэвтрүүлгийн редакцийн захирал Георгия Таргамазегийн хэлснээр бол төр захиргааны болон хууль сахиулах байгуулагууд, бизнесийн бүлэглэлүүд янз бүрийхн шалтаг хайж телевизийн ажилчид, тэдний гэр бүлийн гишүүдийг ч сүрдүүлэх, заналхийлэх болжээ. Гүржид улс төрийн нөхцөл байдал тогтвортой болёон хойно л Имеди нэвтрүүлгээ сэргээх юм байна. Имеди телевизийг үүсгэн байгуулагч Бадри Патаркашвили 2008 оны 1 сарын 5 нд болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо мэдэгдсний дараа Имеди телевизэд дарамт шахалт ирэх болжээ.

Лид3. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес Колумбын зэвсэгт бүлэглэлийн барвцаанд байгаа хүмүүсийг суллах төлөвлөгөө гаргаснаа танилцуулсан байна
Колумын босогчид 2002 онд засгийн газрын гишүүд, өөр хэд хэдэн төр нийгмийн зүтгэлтнүүдийг барьцаалсан юм. Колумбын засгийн газар хүмүүсийг барьцаалсан бүлэглэлтэй улаа дарааллан яриа хэлэлцээр хийж байсан ч амжилтад хүрээгүй юм. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес барьцаанд байгаа хүмүүсийг суллуулах үйл явцад идэвхитэй оролцож зуучлагчын үүрэг гүйцэтгэж байгаа юм. Өнгөрсөн намар Колумбын засгийн газар Уго Чавесыйг яриа хэлэлцээрийн зуучлагч болгохоос татгалзсан билээ. Тэгвэл Венесуэлийн төрийн тэргүүн Уго Чавес барьцааны хүмүүсийг суллуулах төлөвлөгөө зохиож Колумбын засгийн газарт илгээсэн байна. Колумбын эрх баригчид Уго Чавесын шинэ санал санаачлагатай танилцаад төлөвлөгөөг нь дэмжсэн шийдвэр гаргажээ. Колумын зэвсэгт бүлэглэлийнхэний гарт Колумбын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөж байсан улс төрч Ингрид Бетакур, жирийн иргэд, тэр бүү хэл АНУ ын гурван иргэн байгаа юм.


Лид4 Индонезийн Ява арал дээр хөрсний гулгалт нуралт болох үеэр наад зах нь 78 хүн нас барсан байна. Гэхдээ энэ нь эцсийн тоо биш. Амь насаа алдсан хүнмй тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэж Индонезийн аврах алба мэдээлсэн байна.
Хөрсний гулгалт болох үеэр ор сураггүй алга болсон хүмүүсийг эрэн сурвалжлах, хайх ажил одоо ч үргэлжилж байгаа юм байна. Аврах албаныханд сайн дурынхан ч туслаж, хайгуулын ажилд оролцож байна. Индонез удсад одоо борооны улирал нь болж байгаа юм. Олон хоногийн турш тасралтгүй орсон борооны үеэр хөрсний гулгалт, нуралт байнга тохиолддог юм байна. Байгалийн гамшигийн улмаас олон мянган хүн орон гэрээ орхиж аюулгүй бүс нутаг руу дүрвэхээс өөр аргагүй болсон байна. Индонезийн телевизээр гэрийнхээ эд хогшлийг усанд урсаж одохоос хамгаалж байгаа хүмүүсийг харуулж байна гэж Би Би Си ийн Индонез дахь сурваожлагч мэдээлжээ. Энэ удаагийн хөрсний нуралт нь сүүлийн 25 жилд
олж байгаагүй томоохон байгалийн гамшиг гэж мэргэжилтнүүд мэдээлжээ.

Лид5. Чад улсаас хууль бусаар бага насны 103 хүүхдийг хилийн чанад руу авч явах гэж байсан Франц улсын 6 иргэнд найман жил албадан хөдөлмөр хийлгүүлэх шийдвэр гаргасан байна.
Хүүхдүүдийг хил давуулах гэж байсан хэрэгт Суданы нэг иргэн бас холбогдсон юм байна.Түүнд 4 жилийн хорих ял оноожээ. Харин францын иргэдэд тусалсан гэж сэрдэгдэж байсан Чадын хоёр иргэнд ял оноогоогүй байна. Чад улсын шүүх Франц иргэдийн хэргийг 4 долоо хоногийн турш хэлэлцэж байж өнөөдөр эцсийн шийдвэрийг гаргасан нь энэ юм байна. Өөрсдийгөө Францын хүмүүнлэгийн байгуулагын ажилтан гэж танилцуулсан эдгээр хүмүүс өнгөрсөн 10 сард Чад улсаас 103 хүүхдийг хил давуулах гэж байсан юм. Тэд өнчин хүүхдүүдийг асрамжын газар руу авч явна гэж тайлбарлаж байсан ч ихэнхи хүүхдүүд нь эцэг эхтэйгээ амьдардаг байжээ. Одоо Францын эрх баригчид иргэдээ эх орондоо шилжүүлэн авах хүсэлт гаргаад байна.

Лид6. Жорж Бушын нэр хүнд өндөр байна. 2007 оны америкийн онцлох хүнээр Жорж Буш тодорсон байна.
АНУ ын өнөөгийн ерөнхийлөгчийн дараа рейтингээрээ Билл Клинтон жагсжээ. Америкийн оны онцлох хүнийг олон нийтийн дунд явуулсан санал асуулгын үр дүнгээр Галлюп судалгааны компани тодруулжээ. Жорж Буш ерөнхийлөгч болсноос хойш 7 жилийн хугацаанд нэр хүнд нь 2007 онд хамгийн доогуур үзүүлэлтийн тоонд багтаж байсан юм. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 10 хувь нь Жорж Бушыг америкийн энэ жилийн онцлох хүн гэж үзсэн бол Билл Клинтон 8 хувийн санал авсан байна. Америкийн онцлох 10 хүний жагсаалтад дэд ерөнхийлөгч асан Альберт Гор, сенатын гишүүн, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Барак Обама нар багтсан байна. Ассошиэйтед пресс агентлагийн мэдээлснээр 1981 оноос хойш оны онцлох эрэгтэй хүнээр АНУ ын төрийн тэргүүний албан хашиж байгаа хүмүүс тодорч иржээ. Харин эмэгтэйчүүдээс энэ жагсаалтйгн сенатын гишүүн, Билл Клинтоны гэргий Хилари Клинтон тэргүүлсэн байна. Үүний дараа АНУ ын төрийнэ нарийн бичгийн дарга Кондализа Райс, жүжигчин Анжелина Жоли, америкийн тэргүүн хатагтай Лора Буш нарын нэр бичигдсэн байна.

Лид7. Бельги улсад нисдэг тэрэг осолдож таван хүн нас барсан байна.
Bell Jet Ranger 206 загварын жижг оврын нисдэг тэрэг Брюссель хотоос баруун хойд зүгт 20 км ын алсанд байдаг Мехтщрын хотоос холгүй унасан байна. Нисдэг тэрэг тарилангийн талбай дээр унасан юм байна. Нисдэг тэрэгний бүхээгт байсан 5 хүн бүглд амь эрсэдсэн байна. Осолдсон нисдэг тэргэнд нэгэн гэр бүлийн эхнэр нөхөр, 21, 24 настай тэдний хүүхдүүд, бас 20 настай нэгэн бүсгүй байжээ. Мэргэжилтнүүд ослын шалтгааныг тодруулаагүй байна. Гэрчүүдийн хэлснээр нисдэг тэрэг өндөр хүчдэлийн утастай орооцолджээ

Лид8. ОХУ ын нийслэл Москва хотод өчигдөр нэрт яруу найрагч Марина Цветаевад зорилсан хөшөөг нээсэн байна.
Хөшөөний зураг төслийг Нина Матвеева, Сергей Бурицкий, Александр Дубовский нар зохион бүтээсэн юм байна. Марина Цветаевагтийн 1914 оос 1922 оны хооронд амьдарч байсан барилгийн эсрэг талд хөшөөг байрлуулжээ. Марина Цветаева 1922 оныг хүртэл амьдарч байгаад гэр бүлийнхээ хамт хилийн чанад руу цагаачлан амьдарсан юм. Түүний мэндэлсний 100 жилийн ойг 1992 онд тэмдэглэж байсан юм. Тухайн үед Марина Цветавад зориулсан хөшөөний зураг төсөл гаргах уралдаан зарлаж байжээ. Хөшөөний загварын уралдааны дүнг 1993 онд зарлаж байжээ. Гэхдээ хөшөг хийх санхүүгийн эх үүсвэр олдохгүй байсан тул өдийг хүртэл хөшөө бүтээх ажил хойшлогджээ. Анх Оросын соёлыйн яам хөшөө хийх хөрөнгө мөнгө гаргаж өгөлгүй удсан байна. Дараа нь хөшөө байрлуулахаар төлөвлөж байсан газар байшин барьчихжээ. 2007 онд оросын нэрт яруу найрагч Марина Цветаевагийн мэндэлсний 115 жилийн ой тохиож байгаа юм. Яруу найрагчын амьдрал маш ээдрээтэй байсан бөгөөд тэр золгүй байдлаар хорвоогийн мөнх бусыйг үзүүсэн юм. Яруу найрагчын амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүд өнгөрсөн энэ түүхэн барилгийн яг эсрэг талд уйтгарлаж байгаа яруу найрагч бүсгүйн хөшөөг байрлуулсан нь цаанаа нарийн учиртай гэнэ. Марина Цветаева энэ байшинд маш дуртьай байжээ. Үзэгч танд сонирхуулж хэлэхэд хөшөө байрлуулсан гудамжинд ОХУ дахь Монголын элчин сайдын яам байрладаг байна.

Лид9. Японы Toyota концерт 2007 онд машин үйлдвэрлэлтээрээ дэлхийд нэгдүгээр байр эзэлсэн байна. Энэ тухай Toyota компаний дэд ерөнхийлөгч Кацуоке Ватанабэ мэдэгдсэн байна.
Улиран одож байгаа 2007 онд Toyota концерн 9 сая 510 мянган ширхэг машин үйлдвэрлэсэн байна. Харин түүний гол өрсөлдөгч General Motors 2007 онд 9 сая 259 мянган ширхэг машин хийжээ. Статистикийн мэдээнээс харвал Toyota 2007 оны эхний улиралд өөрийн өрсөлдөгчөөсөө үйлдвэрлэлээрээ түрүүлж эхэлсэн байна. Женерал моторс компани 1931 оноос хойш үйлдвэрлэсэн машины тоогоороо үргэлж дэлхийд тэргүүж байсан юм. Японы Toyota концерны амжилтын үндэс нь дэлхийн зах зээл дээр газрйн тосны үнэ байнга өсөж байгаа өнөө үед байгаль орчинд хор хөнөөл багатай, шатахуун бага хэрэглэдэг шинэ загварын машин зохион бүтээсэнд оршиж байна гэж эдийн засагчид дүгннэлт хийжээ.

Лид10 Өнөөдөр ОХУ ын онц байдлын яамны аврах алба үүсгэн байгуулагдсны 17 жилийн ой болж байна.
Яг одооноос 17 жилийн өмнө ОХУ д байгалийн гамшиг, үйлдэрлэлийн осол, онц нөхцөл байдлын үед шуурхай арга хэмжээ авах үүрэгтэй аврах алба байгуулах шийдвэр гаргаж байсан юм. Одоо энэ байгуулага Оросын Холбооны Улсын хамгийн залуу, гэхдээ хамгийн үр дүнтэй шуурхай ажиллаж байгаа төрийн байгуулага болж чадсан байна. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд Оросын онц байдлын яамны аврагчид байгалийн гамшиг, осол сүйрэл, гал түймэр, үер гээд хамгийн хүнд хэцүү нөхцөл бий болсон газар аврах ажил явуулжээ. Онц байдлын яамны аврагчид олон зуун мянган хүний амийг аварчээ. Оросын аврагчид улс орныхоо дотоодод төдийгүй хилийн чанадад ч аврах ажиллагаа хийсэн юм.

Лид11. Дэлхийн 2р дайнд оролцож эх орноо хамгаалах тулаанд оролцож байсан цэргүүд тухай мэдээлэл агуулсан тусгай сайт нээгдсэн байна.

www.оbd-memorial.ru нэртэй энэ сайтны тусламжтайгаар дайнд яваад эргэж ирээгүй, ор сураггүй алга болсон хүмүүсийн тухай мэдээллийг олж авч болох гэнэ. Оросын батлан хамгаалах яамны архивт тоосон даруулан хадгалагдаж байсан бараг 8 сая хүний тухай баримтыг энэ электрон хэлбэрт оруулж интернэд байрлуулжээ. Одоо дайн оролцоод эргэж ирээгүй хүмүүсийн хувь заяа хэрхсэнийг мэдэх маш хялбар болжээ.Мэдээлэл авахын тулд хайж байгаа хүнийхээ овог нэр, төрсөн он сар өдрөөр хайхад л хангалттай гэнэ.

Лид12. Николя Саркозийн өвлийн амралтын тухай Франц орон төдийгүй Европ даяар ярилцаж байна. Николя Саркози загвар өмөсөгч, дуучин Карла Брунитай хамт Египетэд амарч байгаа юм. Францын ерөнхийлөгч дуучин бүсгүйтэй нэр холбогдож байгаадаа огтхон ч нуухгүй байгаа юм.
Николя Саркози өөрийнхөө ээжтэй шинэ найз бүсгүйгээ ч танилцуулсан гэдэг цуурхал тархжээ. Николя Саркози Еипетийн гудамжаар зугаалж явахдаа дуучин Карла Брунигийн бүлхүүснээс нь тэвэрч хамт алхаж явааг хэрэгт дуртай сониуч зантай сэтгүүлч нар, гэрэл зурагчид дуран авайндаа буулгаж дэлхий даяар цацаад байна. Николя Саркози Карла Бруни нар ч өөрсдөө хэвлэлийнхэнээс нүүр буруулж зугтахгүй байгаа юм. Тэр ч бүү хэл Николя Саркозиг хэрхэн амарч байгааг сурвалжлахаар тусгай нислэгийн онгоцоор Парисаас сэтгүүлчдийн том десант Египет улсад ирээд байгаа юм байна. Николя Саркози загвар өмсөгч дуучин Карла Брунигээс 17 см намхан боловч ойролцоо өндөртэй харагдахын тулд зориуд тусгай гутал ч захиалагаар хийлгүүлсэн гэж зарим эх сурвалжуул мэдээлж байна. Николя Саркози Египетэд улсад амрахдаа 16 машинтай том цуваа үүсгэн явж байгаа юм байна. Хамгийн сонирхолтой нь Саркози Бруни нарыг анх Парисын Диснейлэндээр зугаалахад нь тэд бие биендээ дурласан гэдэг нь олон хүн эргэлзэж байсан юм. Харин одоо Саркози шинэ хайр дурлалтай учирсан гэдэгт итгэж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Дуучин Карл Бруни нь өмнө нь Мик Жжаггер, Эрик Клэптон, Дональд Трамп гээд урлаг спорт, францын ул төр нийгмийн олон зүтгэлтгнүүдтэй амрагийн холбоотой байжээ. Хамгийн гайхалтай нь Николя Саркозиг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх үед Карла Бруни түүний өрсөлдөгчийн сонгуулийн штабд ажиллаж байжээ. Францы сонин хэвлэлээр Николя Саркози дуучин Карла Брунид гэрлэх санал аль хэдийнэ тавьсан бичиж байна. Харин Карла Бруни ямар хариу өгсөн нь одоогооо тодорхой бус байна. Энэ жил 39 настай Карла Бруни Николя Саркозид за гэж хэлэх юм бол тэр Францын тэргүүн хатагтай болох нь гарцаагүй юм.

Энэ өдөр
Одоогоос 175 жилийн өмнө буюу 1832 оны энэ өдөр Павел Михайлович ТРЕТЬЯКОВ мэндэлсэн байна. Тэр оросын сонгодог дүрслэх урлагийн бүтээлийг цуглуулдаг байсан бөгөөд энэ нь Оросын дүрслэх урлагийн галерейн үндэс нь болсон юм.

1871 оны энэ өдөр Лондон хотод дэлхийн шилдэг муур шалгаруулах үзэсгэлэн болж байжээ.

No comments: