2007-12-01

Дэлхийн мэдээ 2007 11 30 Баасан гараг

Лид1. Францы ерөнхийлөгч Николя Саркози хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгчээ. Парисын дагуул хотуудад цагаач иргэд үймээн дэгдээсэн тухай асуулт ярилцлагын үеэр зохилж байжээ.
Николя Саркози ард түмэндээ хандаж төр засаг хэвийн амьдралын хэмнэлийг хадгалахын тулд их хүчин чармайлт гаргаж байгааг хэлсэн байна. Францын нийгэмд тулгараад байгаа олон хурц асуудлыг шийдвэрлэхийн тулд олон салбартшинэчлэл хийх шаардлагатай байна гэж Николя Сарколи онцлон тэмдэглэжээ. Сүүлийн долоо хоногт явуулсан олон нийтийн санал асуулгын дүнгээс харвал францын иргэд төрийн тэргүүндээ итгэл алдараад байгаа юм байна. Өөрөөр хэлбэл Николя Саркозигийн нэр хүнд буурчээ. Нийтийн тээврийн хэрэгслийн албан хаагчидын ажил хаялт, инфляци, цагаач иргэдийн өдүүлж байгаа үймээн нь францын хүн амын дунд Николя Саркозид үл итгэх байдал бий болгож эхэлсэн байна. Улс орныг цаашид удирдан авч явж чадах эсэхэд нь эргэлзэж байгаа хүмүүс ч цөөнгүй байна. Телевизэд ярилцлага өгөхдөө Николя Саркози үймээн дэгдээсэн хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх болно гэж мэдэгджээ.
.
Лид2 Пакистаны төрийн тэргүүн Первез Мушараф жирийн иргэний хувиар тангараг өргөсөн талаар бид мэдээлж байсан билээ. Өнөөдөр Первез Мушараф ард түмэндээ хандан телевизээр үг хэлсэн байна. Улс орондоо тогтоосон онц байдлыг 12 сарын 16 нд цуцлах гэж байгаагаа тэр энэ үеэр хэлжээ.
Энгийн иргэний хувиар ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр тэр дахин таван жил улс орныг удирдах эрх олж авсан юм. Онц байдал цуцлагдснаар Пакистаны ардчилсан үндсэн хууль ч урьдийн адил хүчин төгөлдөр үйлчлэх болно гэж Мушарф ярьжээ. Онц байдал тогтоосноор Пакистан орны аюулгүй байдал, амар амгалан амьдралын хэмнэл, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хэвээр хадгалж чадсан гэж тэр онцлон тэмдэглээд одоо бүх зүйлийг хяналтандаа байлгаж чадсан гэж нэмж хэлсэн байна. Ирэх оны нэг сарын 8 нд парламентын сонгууль явагдах болно гэдгийг ч Первез Мушараф дахин нотлоод улс төрийн бүх хүчинд хандан сонгуульд оролцохыг уриалсан байна. Сонгулийн үеэр гадаадын ажиглагчидыг ч урьж, гадаадын сэтгүүлчдийн чөлөөтэй ажиллах боломыг хангах болно гэж Мшараф хэлжээ. Парламентын сонгуулийг товлосон хугацаандаа хийнэ гэж Первез Мушараф амлаж байгаа ч пакистаны сөрөг хүчний намынхан энэ сонгуульд бойкот зарлах болно гэсэн мэдээлэл нийгэмт тархаад байна. Пакистанд экс ерөнхий сайд Беназир Бхутог эргэн ирсний дараа 139 хүний амийг авч одсон томоохон алан хадах ажиллагаа гарсны дараа Первез Мушараф 11 сарын 3 ний өдрөөс эхлэн улс орондоо онц байдал тогтоосон юм.
Лид3. Их Британий эрх баригч Лейборист нам хувь хүнээс 600 мянган фунт стерлингийн хандив авсан хэргийг цагдаагийн газар мөрдөх гэж байна. Лейборист намын хандивтай холбоотой бүх материалыг Их Британий сонгулийн ерөнхий хороо цагдаагийн газар шилжүүлсэн байна.
Их Британий ерөнхий сайд, лейборист намын лидер Гордон Браун хуулийн заалтыг зөрчиж, намын дансанд шилжсэн мөнгийг эргүүлэн эзэнд нь өгнө гэдгээ мэдэгдсэн юм. Лондон хотын цагдаагийн газар сонгуулийн ерөнхий хорооноос хүлээн авсан баримт материалтай танилцаад цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ төлөвдлөх юм байна.
2000 онд батлагдсан улс төрийн намын тухай хуулинд улс төрийн нам хүчин 5000 фунт стерлингээс их хэмжээний хандив авах юм бол татварын газар мэдүүлнэ гэж заасан байдаг юм. Гэтэл лейборист намынхан энэ заалтыг биелүүлээгүй байна. Лейборист нам хувь хүнээс авсан хандивын мөнгөө татварын газар мэдүүлээгүй тухай Шотландын үндэсний намын гишүүн Ангус Макнилаанх парламентын танхимд уншсан илтгэлдээ дурьдсан нь энэ хэргийн эхлэлийг тавьсан юм.
ТОВЧ
АНУ ын Цагаан Ордонд шинэ жилийн баярын сүлд модыг засаж гэрлэн чимэглэлийг нь асаажээ. Бас Нью-Йорк хотын төвю талбайд ч сүлд мод зассан байна. Цагаан ордоны сүлд модыг засаж өнгө алагласан гоёмсог чимэглэлийг нь зүүсний дараа АНУ ын тэргүүн хатагтай Лора Буш цагаан ордонд хүлээн авалт хийжээ.


Аль Кайда алан хядагч байгуулагын толгойлогч Усама Бен Ладен европын орнуудад хандан Афганистаны дотоод хэрэгт оролцохгүй байхыг анхааруулаад нэн даруй өөрсийн цэргүүдээ эргүүлэн татахыг шаарджээ. Усама Бен Ладены бичлэгийг Катарын хиймэд дагуулын Аль Жазирас сувагаар үзүүлсэн байна.

Энэ долоо хоногийн ням гаригт ОХУ ын Төрийн ДУМ ын сонгууль болно. Өнөөдөр Оросын улс төрийн намуудын сонгуулийн сурталчилгааны хамгийн сүүлчийн өдөр. Харин маргааш бямба гаригт улс төрийн намууд сонгуулийн сурталчилгаа хийхгүй.

Лид4. Судан улсад англи хэлний багшаар ажилладаг Их Британий иргэнийг лалын шашныг гутаан доромжилсон хэрэгт буруутгаж баривьчилсан талаар бид өмнөх хөтөлбөрөөрөө мэдээлж байсан билээ. Тэгвэл Суданы Хартум хотын шүүх Их Бртитаний иргэн Жуллиан Гибонст 15 хоног шоронд хорих ял оноосон байна.
Шоронгоос гарсны дараа Жуллиана Гибонсыг Судан улсаас албадан гаргах юм байна. Багш эмэгтэй хичээл зааж байхдаа лалын шашны тэргүүн Мухаммедын нэрийг чихмэл тоглоомонд өгсөн юм. Гэвч нь чихмэл тоглоомыг ингэж нэрлэх нь Судан хүүхдүүдийн санал санаачлага байсныг олон хүн нотлож байгаа юм. ЮУнд ч гэм буруугүй багш эмэгтэйг шоронд хорьсон нь Их Британи, Суданы харилцаанд сэв суулгажээ. Их Британи улсад суугаа Суданы элчин сайдыг английн гадаад хэргийн сайд дуудаж тайлбар хийхийг шаардсан билээ. Жуллиан Гибонсыг шүүх хуралд их британий дипломат ажилтнуудыг байлцахыг Суданы шүүгчид зөвшөөрөөгүй байна.

Лид5 ОХУ ын сөрөг хүчний төлөөлөлийн нэг Иргэний нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Гарри Каспоровыг таван хоногийн турш цагдаагийн түр хохих газар саатуулж байсны эцэст сулласан байна. Түүнийг Москва хотод "Үл Зөвшөөрөгчдийн марш" цуглааныг зохион байгуулсных нь төлөө цагдаа нар баривчилсан юм.
Түүнийг цагдаа нар өнөөдөр гэрт нь хүргэж өгсөн байна. Түүнийг цагдаагийн машинаар гэрийнхээ гадаа ирэхэд нь гэр бүл, найзууд нь угтаж авчээ.Цагдаагийн газар саатуулаглдсан таван хоногийн хугацаанд би гадаад ертөнцөөс таслагдаад байсан. Цагдаа наргар утасыг минь хурааж авч, ямар ч мэдээлэл авах боломж олгоогүй гэж тэр сэтгүүлчдэд ярьсан байна. Гарри Каспоаровын өмгөөлөгч нь 1 сарын 26-нд шүүхэд хандаж Гарри Каспаровт эрх чөлөө олгохыг хүссэн юм. Өнөөдөр орон нутгийн цагаар үдээүш хойш Гарри Каспаров хэвлэлийнэ бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна. Олон улсын хүний эрхийг хамгаалах Эмнести интернэйшнл байгуулага Гарри Каспаровыг ёс зүйн хэргээр хэлмэгдэгч гэж зарласан байна.
Лид6. Москва хотын Савеловский дүүргийн шүүх Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад цагаачлан амьдарч байгаа Борис Березовскийг 9 жил шоронд хорих ял төлөвлөсөн байна.
Борис Березовкийг Аэрофлот компаний хөрөнгө мөнгийг 90-ээд оны эхээр хууль бусаар завшиж хувьдаа авсан гэж буруутгаж байгаа юм. Болрис Березовкий швейцарийн Форкус компаниар дамжуулан оросын иргэний агаарын тээврийн Аэробус компаний 241 сая рублийг өөрийн данс руугаа шилжүүлсэн юм байна. Москвагийн шүүх Борис Березовскийгоос 214 сая рублийг нэхэмжилж, эргэж төлүүлэх, эх орондоо эргэж ирснмийх нь дараа шоронд хоригдох ялыг нь эдлүүлэхээр болжээ. Борис Березовский нь Их Британи улсад улс төрийн цагаач гэдэг статустай байдаг тул оросын хууль сахиулагчид түүний хувь заяаг шийдэх эрхгүй гэж Их Британий албаны хүмүүс тайлбар хийдэг юм. Оросын хуулийн байгуулагууд Борис Березовскийн эсрэг нийтдээ 11 эрүүгийн хавтаст хэрэг нээжээ.

Лид7. Филлиппин улсад төрийн эргэлт хийх оролдлого гарчээ. Филлипины хэд хэдэн офицерүүд Манила хотын таван одтой зочид буудлыг барьцаалж Засгийн газрыг огцрохыг шаарджээ.
Тусгай албаныхан зочид буудал барьцаалсан офицерүүдэд бууж өгөхийг шаардаж бүсэлсний дараа тэд эцсийн мөчийг хүртэл тэмцэх болно гэж мэдэгджээ. Цаашид үйл явдал маш хурдан өрнөж тусгай албаныхан зочид буудал руу дайрч офицерүүдийг баривчилжээ. Филлипины телевиээр болж байгаа бүх үйл явдыг шууд дамжуулан үзүүлсэн байна. Төри йн эргэлт хийх хуйвалдаанд 30 гаруй офицер оролцжээ. Хожим Филлипины зэвсэгт хүчний генерал Данило Лим энэ бүх хэргийн зохион байгуулсан нь илэрхий болжээ. Тусгай албаныхан зочид буудал руу дайралт хийхээсээ өмнө нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Энэ дүрс бичлэгт тусгайгийнхан сэтгүүлчдийг зочид буудлын барилгаас гарахыг сануулсан ч сэтгүүлчид албан үүргээ гүйцэтгээр байгаа нь харагдаж байна. Төрийн эргэлт хийхээр завдсан хүмүүсийг тусгай албаныхан маш богино хугацаанд баривчилж чадсан байна. Энэ хэрэг явдалтай холбогдуулан Филлипины ерөнхийлөгч Глория Арройо нийгмийн бүх шатанд хуулийн хэрэгжилтийг чандлан биелүүлж ажиллахыг уриалаад төрийн эргэлт хийхээр завдсан хүмүүсийг хуулийн хүрээнд шийтгэх болно гэж мэдэгдсэн байна. Хатагтай Глория Арройог төрийн тэргүүн болсноос хойш 2 дахь удаагаа төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гарч 3 удаа түүнийг огцруулах хөдөлгөөн өрнөж байна. Төрийн эргэлт гарах оролдлого бүтэлгүйтсэн ч Филлипины ерөнхийлөгч удс орондоо онц байдал тогтоожээ. Ойрын 48 цагийн турш Филлип даяар хөл хорио тогтоосон байна.
Лид8. Карибын тэнгисийн Мартиника арал дээр өнөөдөр рихтерийн шаталбараар 7,3 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газрын чичиргээ Улаанбаатарын цагаар өглөөний 5 цагийн үед Карибыйн тэнгисийн энэ арал дээр мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн төв нь Арлын зүүн хойд зүгт 145 метрийн гүнд байсныг геологийн судалгааны төвийнхөн тогтоожээ. Арлын оршин суугчид зарим байшин барилгад эвдрэл сүйрэлд гарсаныг мэдээлж, нотлох фото зургийг интернэтээр дамжуулан тараажээ. Харин хүний амь эрсэдсэн тухай мэдээлэл хараахан ирээгүй байна.
Лид9. Венесуэлийн нийслэл Каракас хотод олон мянган оюутнууд эсэрүүцлийн жагсаал хийжээ. Венесулийн ерөнхийлөгч Уго Чавес үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах төсөл боловруулж бүх ард түмний санал асуулга зохион байгуулах гэж байгаа юм.
Уго Чавесийн үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийх гэсэн саналыг оюутнууд дэмжихгүй байгаа юм. Хэрвээ Уго Чавесын төсөл дэмжихдэх юм бол нэг хүн хэдэн ч удаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой болох юм. Уго Чавес Венесуэльд нэг хүний дарангуйлалыг тогтоохыг санаархаж ийм төсөл боловсруулсан гэж шүүмжлэгчид үзэж байна. Венесуэль оюутнууд Каракасын төю гудамжаар алхаж ням гаригт болох бүх ард түмний санал асуулгад оролцохгүй байхыг хүмүүст уриалж байна. Харин Венесуэлийнэ засгийн газар оюутнуудын жагсаалыг улс оронд эмх замбаараагүй байдал бий болгох гэсэн оролдлого гэж дүгнэжээ.
Энэ өдөр
1874 оны энэ өдөр Их Британий ерөнхий сайдаар ажилаж байсан Уинстон ЧЕРЧИЛЛЬ м мэндэлж байжээ. Тэр нэртэй улс төрч төдийгүй зохиол бүтээл бичдэг байв. Нобелийн шагналыг уран зохиолын салбарт хүртэж байсан юм.
1962 оны энэ өдөр НҮБ ын ерөнхий нарийн бичгийн даргаар Бирмийн иргэн У Тан сонгогдож байжээ.
Тэгвэл 1993 оны энэ өдөр ОХУ ын ерөнхийлөгч Борис ЕЛЬЦИН Төрийн сүл тэмдэгийн тухай хуулинд гарын үсэг зурсан байна.

Лид10. Аль Кайда алан хядагч байгуулагын толгойлогч Усама Бен Ладен европын орнуудад хандан Афганистаны дотоод хэрэгт оролцохгүй байхыг анхааруулаад нэн даруй өөрсийн цэргүүдээ эргүүлэн татахыг шаарджээ.
Усама Бен Ладены бичлэгийг Катарын хиймэд дагуулын Аль Жазирас сувагаар үзүүлсэн байна. Усама Бен Ладен өөрийн мэдэгдэлээ Америкийн түрэмгийлэл дуусгавар болох шатандаа орж байгаа тул америкийн далбаан доор цэргээ илгээсэн европбын орнууд зэвсэгт хүчнээ эргүүлэн татах та нарт тустай гэж онцлдон тэмдэглэсэн байна. Бен Ладен 2001 оны 9 сарын 11 нд Нью-Йоркод болсон халдлагыг эргэн дурсаад энэ тухай Талибан хөдөлгөөн ямар ч мэдээлэлгүй байсныг онцлон тэмдэглэсэн байна. Сүүлийн нэг жилд Усаба Бен ладен 6 дахь удаагаа интернэт боон телевизээр мэдэгдэл хийгээд байна. 2004 онд Усама Бен Ладен үхсэн гэдэг цуурхал тараад байсан юм. АНУ ын мэргэжилтнүүд Бен Ладены энэ удаагийн дүрс бичлэгийг хэзээ хийсэнийг нь тодруулахаар ажиллаж байна.
Лид11 ОХУ ын Төрийн ДУМ ын сонгуулийн сурталчилгааны ажилд өндөрлөж байна.
Энэ долоо хоногийн ням гаригт ОХУ ын Төрийн ДУМ ын сонгууль болно.

Өнөөдөр Оросын улс төрийн намуудын сонгуулийн сурталчилгааны хамгийн сүүлчийн өдөр. Харин маргааш бямба гаригт улс төрийн намууд сонгуулийн сурталчилгаа хийхгүй. Сонгуули йн санал хураалт явагдах 12 сарын 2 ний өдөр чя бас ямар нэгэн сурталчилгаа хийхийг хуулиар хориглосон байдаг юм. Сонгуулийн сурталчилгааны ажил ОХУ даяар 11 сарын 3 нд эхэлсэн юм. Энэ хугацаанд төрийн, олон нийтийн телевиз, радиогийн сувгаар сонгуульд өрсөлдөх бүх намын сурталчилгаа ажлын өдрүүдэд нэг цагийн турш үнэ төлбөргүй цацагдсан юм. Төрийн ДУМ ын сонгуульд улс төрийн 11 нам өрсөлдөж байна. Ирэх 4 жилд оросын хууль тогтоох дээд байгуулагад аль улс төрийн хүчин олонхи болж ажиллах нь ирэх долоо хоногийн эхээр тодорхой болно.
Лид12. Холливудын зохиолчид 3 долоо хоногийн турш ажил хаялт зарлаад байсан билээ. Тэгвэл продессер, зохиолчдын эвлэл яриа хэлэлцээр хийсний үр дүнд тодорхой тохиролцоонд хүрч чаджээ.
Өнөөдрөөс эхлэн Америкийн зохиолчид ажилдаа орж байна. Зохиолч нар хөдөлмаөрийн үнэлгээгээ нэмэгдүүлэхийг шаардаж ажил хаялт зарласан юм. Зохиолч на ажил хаялт зарласан 3 долоо хоногт Амеркийн телевизий хөтөлбөрт хүртэл өөрчлөлт гарсан юм. Продюссер, зохиолчдыэ эвлэл ямар тохиролцоонд хүрсэн талаар мэдээлэл одоогоор алга байна. Ажил хаялт үргэлжилсэн хугацаанд Бродвейн театр л гэхэд 2 сая долларын алдагдал хүлээсэн байна. Үүнээс өмнө 2003 онд америкийн зохилч гнар ажил хаялт зарлаж байсан юм.

No comments: