2007-11-30

Дэлхийн мэдээ 2007-11-29 Пүрэв гараг

Лид1. Изриаль Палестины төрийн тэргүүн нар энхийн гэрээ байгулах асуудлаар анхны уулзалтаа Цагаан Ордонд хийжээ. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Израиль Палестины удирдагчид 2008 онд энхийн гэрээ байгуулах улзалт хийх юм бол бүх талын дэмжлэг үзүүлнэ гэж амалсан байна.

Израиль, Палестины төрийн өндөрлөгүүдийн өмнө Жлрж Буш хэлсэн үгэндээ ойрхи дорнодын бүс нутгийн хямрал шийдвэрлэгдэх анхны алхам тавигдсанд баяртай байгаагаа хэлээд Эхуд Ольмерт, Махмуд Аббас нарын хооронд өрнөх яриа хэлэлцээр амжилттай болно гэж итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Изриаль Палестины хооронд 2008 оны эцэс гэхэд найрамдлын гэрээ байгуулагдсан байх болно гэж Жорж Буш найдаж байгаа юм. Ойрхи Дорнодын асуудлыг шийдвэрлэх дараагийн шатны уулзалт Иерусалем хотод 12 сарын 12 нд болох юм. Эхуд Ольмерт, Махмуд Аббас нарыг Вашингтон хотод уулзаж байх үед Иордан голын баруунм эрэгт яриа хэлэлцээрийг эсэргүүцэгчдийн цуглаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Газын зурваст хяналтаа тогтоосон Хамас зэвсэгт бүлэглэлийнхэн Аннаполисын олон улсын бага хуралд оролцох урилага аваагүй тул ийнхүү эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Эсэргүүцлийн ажиллагааг Палестины цагдаа нар тараах гэж оролдох үед 24 хүн бэртсэн байна.

Лид2. Пакистаны ерөнхийлөгч Первез Мушараф цэргийн хүн биш, харин жирийн иргэний хувиар төрийн тэргүүний тангараг өргөжээ.

Тэр өчигдөр цэргийн цолноо хураалгаж, бүх цэргийн ерөнхий командлагч гэдэг албан тушаалаасаа татгалзсан юм. Пакистаны үндсэн хуулинд цэргийн хүнийг төрийн тэргүүнээри ажиллахыг хориглосон заалт оруулсан юм. Иймээс Первез Мушараф генерал цолноосоо татгалзаж жирийн иргэний хувиар улс орноо удирдах шийдвэр гаргасан юм. Первез Мушараф жирийн иргэний хувиар төрийн тэргүүний тангараг өргөснөөр Пакистанд үргэлжилсэн найман жилийн цэргийн дэглэм дуусгавар болж байна гэсэн үг юм. Харин Пакистаны бүх цэргийн ерөнхий командлагчаар Ашак Первез Киани гэдэг хүн томилогдсон байна. Ашак Первез Киани нь бүх цэргийн ерөнхий командлагчын орлогчоор ажиллаж байжээ. 2003 онд Первез Мушарафын аминд халдах хэргийг зохион байгуулсан хүмүүсийг илрүүлэх ажилыг удирдаж байсан юм. Первез Мушараф бех цэргийн ерөнхий командлагчын албан тушаалаасаа татгалзсанд Пакистаны сөрөг хүчний намын лидерүүд, тухайлбал Беназир Бхуто түүнд баяр хүргэжээ. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс ч пакистаны ерөнхийлөгчийн энэ алхамыг сайшаажээ.

Лид3.Филлипины Палаван арлын орчимд Хагибис нэртэй далайн шуурга болж хятадын загас агнуурын хоёр усан онгоц живж 12 далайчин ор сураггүй алга болоод байна.

Филлипин дэхь хятадын элчин сайдын яам Филлипины эргийн хамгаалагчидад хандан ор сураггүй болоод байгаа далайчдыг олох ажлыг зохион байгуулахыг хүссэн байна. Үүнээс өмнө Тайвань арлын орчимд Митаг нэртэй далайн шуурга болох шүеэр 30 гишүүнтэй Панамын ачааны усан онгоц живсэн юм. Ор сураггүй алга болсон хүмүүсийг задгай тэнгист хайх ажил үргэлжилж байгаа ч цаг агаарын таагүй байдал эрэл хайгуулын ажилд бэрхшээл учруулж байна.

Лид4. Германы цагдаа нар Гүржийн батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Ираклий Окруашвилиг баривчилсан байна.

Ираклий Окруашвилиг баривчлахыг Гүржийн эрх баригчид интерполд хандан хүсэлт гаргасны дагуу германы цагдаа нар түүнийг зочид буудалд байхад нь баривчилсан байна.

Гүржийн эрх баригчид Ираклий Окруашвилиг германы хууль сахиулагчидаас шилжүүлэн авахыг хүсэж байгаа юм. Германы ерөнхий прокурорын газар ойрын хугацаанд түүнийг Гүржийн талд шилжүүлэх өгөх эсэхээ шийдэх гэж байна. Гүржийн тал түүнийг шилжүүлэн авахын тулд ойрын 40 хоногийн дотор Ираклийн Окруашвилитэй холбоотой хавтаст хэргийг герман руу илгээх юм байна. Гүржээс ирсэн хавтас хэргийн материалтай германы прокурорын газар танилцаад дараа нь Ираклий Окруашвилиг Гүржийн хууль сахиулагчдад шилжүүлэн өгөх эсэхээ шийднэ. Харин Ираклий Окруашвилигийн өмгөөлөгч нь өөрийн үйлчлүүлэгчээ эрүүгийн гэмт хэрэгтэн биш, харин улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэж байгаа хүн гэж мэдэгдсэн байна. Үзэгч танд сануулахад Ираклий Окруашивили Гүржийн батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаад албан тушаалаасаа огцорсон юм. Тэр сайдын суудлаас буугаад ерөнхийлөгч Михаил Саакашвилиг өөрийн өрсөлдөгчдийн амийг хороох даалгавар надад өгч байсан гэж дуулиан тарьсан мэдэгдэл хийж байлаа. Гүржийн ерөнхийлөгч Михали Саакашвили өөрийннх нь нэр төрд халдсан, гүтгэсэн гэж үзсэнээр Окруашвилиг шоронд хэсэг хугацаанд хорьсон юм. 11 сарын эхээр тэр шоронгоос суллагдаад Германд иржээ. Германд байхдаа ч тэр гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвилиг шүүмжилсээр байлаа.

ТОВЧ

Алан хядах ажиллагаа үйлдэхээр бэлтгэж байсан 200 гаруй хүнийг Саудын Арабын цагдаа нар баривчилсан байна. Саудын Арабын телевизээр мэдээлснээр бол эдгээр хүмүүс газрын тос олборлох үйлдвэрт халдлага үйлдэхээр зэхэж байжээ.

Зүүн өмнөд Азийн хамгийн буурай хөгжилтэй Шри Ланк улсын Коломбо хотод амиа золиослогч төрийнэ байгуулагын гадаа дэлбэрэлт үйлдсэн байна.Дэлбэрэлтийн үеэр 10 гаруй хүн шархаджээ Салан тусгаарлагч ТОТИ бүлэглэлийн гишүүн энэ халдлагыг хийсэн гэж цагдаа нар үзэж байна.Шри ланкын ТОТИ бүлэглэл 1983 оноос хойш Шри Ланк арал дээр өөр тусгаар ул байгуулахаар тэмцэл хийж байгаа юм.

Лид5. Судан улсын сургуульд ажилдаг 54 настай Жуллиан Гибонс гэдэг английн иргэн багш эмэгтэйг шашныг гутаан доромжилсон хэрэгт буруутгаж хуулийн хариуцлагад татжээ.

Учир нь англи эмэгтэй нэгэн чихмэл тоглоомыг лалын шашны гэгээнтэн Мухаммедийн нэрээр нэрлэжээ. Үүнд эгдүүцсэн лалын шашинтай нэгэн гэр бүл Суданы боловсролын яаманд хандснаар англи эмэгтэйг баривчилсан байна. Энэ хэрэгт Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улс маш эгдүүцэж байгаа бөгөөд тус улсын гадаад хэргийн сайд Дэвид Милибанд Лондонд суугаа Суданы элчин сайдыг дуудаж тайлбар хийхийг шаарджээ. Их Британий ерөнхий сайд Гордон Браун ч жирийн багш эмэгтэйг баривчилсанд маш гайхаж байгаагаа илэрхийлсэн байна. Хэрвээ лалын шашныг гутаан доромжилсон гэж Суданы шүүх үзэх юм бол англи эмэгтэй 6 сар шоронд хоригдож 40 удаа саваа модоор цохиулах шийтгэл хүлээх юм байна. Үнэн хэрэгтээ англи бүсгүй лалын шашныг гутаан доромжлохыг хүсээгүй. Чихмэл тоглоомыг Мухаммед гэж нэрлэх саналыг нэг сурагч гаргасан гэж Судан дахь англи сургуулийн захирал Булос мэдэгджээ. Их Британий сургалтын хөтөлбөрт амтьдын тухай өгүүлэг унших даалгавар их байдаг юм байна. Баавгайны тухай өгүүлэг уншиж дууссны дараа багш эмэгтэй хүүхдүүдэд өгүүлэгийн гол баатарт нэр бодож олохыг санал болгожээ. Хүүхдүүд баавгайд Мухаммед гэж нэр сонгоцгоосон юм байна. Багш ч үүнийг зөвшөөрсөн байна. Гэтэл энэ нь түүнийг шүүхийн хаалга татах шалтгаан болжээ.

Лид6. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ ялимгүй буурч байна. Газрын тосны үнэ буурахад АНУ ын эдийн засагчдийн бэлтгэсэн илтгэл нөлөөлжээ.

Энэ илтгэлд АНУ ын газры тосны нөөц хангалттай гэж бичсэн байжээ. Бас газрын тос экспортлогч орнуудын байгуулага ОПЕК, гишүүн орнууддаа олборлолтоо нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн нь үнийг хөөрлийг багасгахад нөлөө үзүүлсэн нь гарцаагүй юм.

Одоо дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тос 89 доллар 95 центийн үнэтэй байна.


Лид7. ОХУ ын ерөнхийлөгч Владисир Путин Кремлийн ордонд Москвад ажилладаг гадаадын элчин сайдууд, олон улсын байгуулагуудын ыүрэн эрхэт төлөөлөгчидийг хүлээн авч хүндэтгэлийн зоог барьсан байна. Кремлийн ордны Георгиевийн танхимд хийсэн хүлээн авалтад 200 гаруй хүн уригдан иржээ.

Хүлээн авалтын үеэр ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин улс орноо ардчилалын замаар хөгжүүлэх бодолтой байгаагаа нотолсон байна. Удахгүй болох төрийн ДУМ ын сонгууль шудрага болж чадна гэж итгэж байгаагаа Путин илэрхийлсэн байна.

Эр. Өнөөдрийн та бидний энэ уулзалт Оросын орны хувьд түүхэн чухал үйл явдал болох Төрийн ДУМ ын сонгуулийн өмнө болж байна. Сонгуулийн үр дүнгээс орос орны ойрын хэдэн жилийн тогтвортой байдал, нийгэм эдийн засгийн хөгжил, бүс нутгийн төдийгүй, олон улсын харилцаанд ч нөлөө үзүүлэх юм. 12 сарын 2 нд болох сонгууль шудрага ардчилсан болж чадна гэж би итгэж байна.

Хүлээн авалтын үеэр Путин олон улсын харилцааны өнөөгийн байдалд өөрийн үнэлэлт, дүгнэлтээ ч хэлсэн байна. ОХУ дэлхийд нэг хүний, нэр улсын дарангуйлал, давамгайлалыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. Дэлхий нийтэд олон туйлт харилцаа бүрэлдэн бий болох ёстой гэж тэр онцдлон тэмдэглэсэн байна. Бүс нутгийнэ тогтвортой байдлын талаар ярихдаа зүүн европт америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмж суурилуулах гэж байгааг ОХУ сайшаахгүй байгаагаа дахин нотолжээ. Оросын нийгэм эдийн засаг, улс төрийн тогтолцоонд нөлөөлөх гэсэн гадны хүчин зүйлийн эсрэг тууштай тэмцэх болно гэж Путин ярианыхаа эцэст онцлон тэмдэглэсэн байна.

Лид8. Бүтэн гурван долоо хоног үргэжилсэн ажил хаялтын эцэст Холливудын зохиолчид кино студи, телевизийн компаннийхантай яриа хэлэлцээр хийх болжээ.

Америкийн телевизийн шоу нэвтрүүлгийн зохиолыг гаргадаг, бас телевизийн олон ангит киноны зохиолыг бичдэг зохиолчид продессерүүдтэй хаалттай хаалганы цаана хэлэлцээр хийж эхэлжээ. Одоогийн байдлаар яриа хэлэлцээрийн үеэр ямар тохиролцоонд хүрсэн талаар мэдээлэл олны хүртээл болоогүй байна. Америкийн зохиолчид тэдний бүтээлийг интернэт болон Ди Ви Ди болгон худалдахад олгодог шагнал урамшуулалын мөнгийг нэмэгдүүлэхийг шаардаж ажил хаялт зарлаад 3 долоо хонож байгаа юм. Зохиолчдын ажил хаялт АНУ ын телевизүүдийн нэвтрүүлгийн сүлжээнд аль хэдийнэ нөлөөлжээ. Телевизийн эфирээс үзэгчдийн сонирхолыг татдаг ток шоу гарахаа больжээ. Харин телевизийн олон ангит кинонууд хуваарийн дагуу гарч байгаа гэнэ.Учир нь урьдчилан гаргасан зохиолын дагуу олонм ангит киног хийдэг юм. Хэрвээ продесер, зохиолчид тохиролцоонд хүрч чадахгүй бол телевиз, кино студидууд олон сая долларын алдагдалд орох аюулын ирмэгт тулж ирээд байгаа юм.

Энэ өдөр

1899 оны энэ өдөр Испаний хөлбөмбөгийн Барселона клуб байгуулагдаж байжээ.

Тэгвэл 1929 оны энэ өдөр америккийн нисэгч Ричард Берд Дэлхийн өмнөд туйлын дээгүүр нислэг үйлджээ. Тэр 1926 онд Дэлхийн хойд туйлыг туулж нисэж байсан юм.

1945 оны энэ өдөр Югослав улс байгуулагдаж байжээ. Гэвч дэлхийн социалист систем задарсны дараа Югослав улс зургаа хуваагдсан юм.

Одоогоос 60 жилийн өмнө буюу 1947 оны энэ өдөр НҮБ ын ерөнхий ассамблейн хуралдаанаар Палестины нутаг дэвсгэр дээр араб болон еврейн улс байгуулах тогтоол баталж байжээ. Энэ нь еврей арабчуудын хооронд өнө удаан жил үргэлжилсэн сөргөлдөөний эхлэлийг тавьсан юм.

1959 оны энэ өдөр Грэммигийн шагнал гардуулах ёслолыг телевизээранх удаа шууд дамжуулан үзүүлжээ.

Үдшийн мэдээ

Лид 1 Ротсчайлдын банкныхны гэр бүлийхэнд зориулж бүтээсэн Фабергегийн өндөгийг Лондонгийн Кристигийн дуудлага худалдаагаар 8.9 сая фунт стрелингээр худалдсан байна. Тус өндөгийг Оросын нэгэн язгууртан гаралтай эр худалдан авчээ.

Кристигийн дуудлага худалдаагаар 8.9 сая фунт стрелинг хүрсэн тус өндөгийг 1902 онд анх 12 ширхэгийг Оросын язгууртан угсаатануудын захиалгаар бүтээж байсан юм. Нил ягаан өнгөтэй алтан өндөг нь нүүрэн талдаа алмаазан шигтгээ бүхий цагтай бөгөөд цаг бүрт алтан өндөг онгойж далавч болон хэдэн цаг болж байгааг зарладаг гэнэ. Оросын нэгэн урлагийн бүтээл цуглуулагч Лондонгийн Кристигийн дуудлага худалдаагаар алтан цагийг 8.9 сая фунт стрелингээр худалдан авлаа. Өмнө нь энэ цаг нь гэр бүлийн хувийн цуглуулгад байсан бөгөөд олны өмнө ганц л удаа гарч үзүүлэнд тавигдаж байжээ. Алмаазан шигтгээ бүхий цагтай, алтан өндөгийг Петр Карл Фаберге урлан, 1905 онд Ротсчайлдын гэр бүлд охиныхон сүй бэлэгт инж болгон бэлэглэж байсан түүхтэй гэнэ

Лид 2 Эрдэмтэд Сугар гарагийг ажиглах замаар эх дэлхийн цаг уурын өөрчлөлтийн хэтийн төлөвийг яг таг тодорхойлох гэнэ.

Сугар гарагийг тойрон эргэлдэж байгаа Европийн хиймэл дагуулаас авсан мэдээллээс харахад, Сугар гарагийн хийн мандалын зураг болон бусад зурагнууд нь эх дэлхийнтэй адилхан гарсан байна. Өмнө нь Сугар болон эх дэлхийн хиймэл дагуулаас авсан зураг өөр өөр гардаг байжээ. Эрдэмтэд сугар гарагийн зураг, эх дэлхийтэй адилхан гарч байгааг тайлбарлахдаа Сугар гараг, эх дэлхийтэй адилхан хүлэмжийн хийн аюулд нэрвэгдэж нарны хэт ягаан туяаг хийн мандал нь шүүлгүйгээр шууд гадаргадаа тусгаж авах болсон гэнэ. Энэ нь Сугар гарагийн гадаргын дундаж хэм цельсийн 467 болтолоо халан сугар гарагт эх дэлхийдээ адилхан хуурайшил явагдах нөхцөлийг бүрдүүлэх болсон байна. Манай эх дэлхий болон Сугар гарагийн хэмжээ, жин болон хийн мандал нь их төстэй гэж эрдэмтэд үздэг. Гэхдээ Сугар гараг нь эх дэлхийг бодвол наранд ойрхон байдаг юм. Хиймэл дагуулаас авсан мэдээлээс харахад эх дэлхийтэй харьцуулбал Сугар гарагийн хийн мандалын устөрөгч, хүчилтөрөгч, гели нь нарны хэт ягаан туяан нөлөөгөөр хурдан хугацаанд алдагдаж байгаа гэнэ. Иймээс цаг уурын өөрчлөлт буюу дулаарал нь ганцхан манай эх дэлхийд биш Сугар гарагт ч мөн ажиглагдаж эхэлсэн нь нарны идэвхижилтийн үетэй холбон тайлбарлаж болно гэж эрдэмтэд үзэж байгаа юм байна. Гэхдээ эх дэлхийн хувьд хүний хүчин зүйлээс шалтгаалсан цаг уурын дулаарал их байгаа нь ойлгомжтой юм. Энэ бүхнээс үндэслэж эрдэмтэд сугар гараг дээр ажиглагдаж эхэлсэн тус хуурайшил, дулааралын өөрчлөлтөөр дэлхийн хэтийн төлөвлийг тооцоолох судалгааг хийж эхлэсэн байна.

Лид3. Лондон хотын Бонэмс дуудлага худалдааны төвд олон жилийн турш хадгалсан усан үзмийн дарсыг үнэ хаялцуулан заржээ. Оросын ихэс дээдэст зориулан бэлтгэсэн усан үзмийн дарсыг дуудлага худалдаанд оруулсан нь олн хүний сонирхолыг татаж байгаа юм. Дуудлага худалдааг зохион байгуулсан Ричард Харви ямар усан үзмийн дарсыг үнэ хаялцуулан зарахыг шийджээ. Түүний агуулахад бүр 19 р зууны сүүлээр хийсэн усан үзмийн дарс хадгалагдаж байгаа юм. Ричард Харви их олон хоббитой. Түүний нэг хобби нь усан үзмийн дарс цуглуулах. Дуудлага худалдаанд оруулсан усан үзмийн дарсны анхны үнэ нь маш боломжын гэж хэлж болно. Ихэнхи усан үзмийн дарсыг 200 долларос эхлэн үнэ хаялцуулж байгаа юм байна. Гэхдээ Оросын 2 р Николай хааны тамганы дардастай 120 жилийн өмнө бэлтгэсэн Ливадия гэдэг дарсны анхны үнэ нь 5000 доллар гэнэ. Усан үзмийн дарс хадгалах агуулахад тогтмол 14 хэмийн дулаан байдаг юм байна.

Лид4. Камбожи улсын долоон настай хүү гэртээ аврага том могойг тэжээдэг байна. Тэр хүү орой унтахдаа ч могойгоо орондоо авч ордог байна.

Камбожи улсын энэ тосгоныхон могойг лусын амьтан гэж маш их хүндэтгэдэг юм байна. Кун Саманг гэдэг энэ хүүг дөнгөж мэндлээд байхад нь энэ могой гэрт нь орж иржээ. Эцэг нь аварга могойг байшингаасаа гаргасан ч тэр дахин гэрт нь орж ирээд байжээ. Ер бусын энэ явдлын дараа хүүгийн эцэг могойг гэртээ үлдээхээр шийдсэн байна. Кун Саманг хүү хайртай могойндоо Комран буюу Аз жаргал гэдэг нэр өгчээ.

Аварга могой долоо хоногт 10 кг тахианы мах иддэг байна. Комран могой таван метрийн урт. Нас биенд гүйцсэн ийм төрлийн могой 200 кг жин татдаг байна. Ийм аварга могой хэрвээ хүнийг ороож булчингаа чангалах юм бол хүний аминд ч хүрэх аюултай. Гэсэн ч хүү могойноос огт айж эмээхгүйгээр өдөржингөө могойтойгоо тоглодог байна. Камбожи улсад могой айл гэрт аз жаргал авч ирдэг гэж билэгшээдэг байна.

Лид5. АНУ ын сансрыг уудмыг шинжлэн судлах төвийнхөн дэлхийн өмнөд туйл Антарктид тивийн газрын зургийг өндөр нарийвчлалтайгаар гагаж чадсан байна.

НАСА ийн эрдэмтэд Антарктид тивийн зургийг сансрын хиймэл дагуулаас авчээ. Антарктид тивийн өндөр нарийвчлалтай газрын зургийг нисэх онгоцоор авах ямар ч бололцоо байдаггүй юм байна. Энэ тивийн газрын зургийг өндөр нарийвчлалтай гаргаж чадсанаар газар зүйчид, цаг уур судлаач, эрдэмтдэд хэрэг болж чадна гэдэгт НАСА ийн мэргэжилтнүүд итгэлтэй байна.

No comments: