2007-11-05

Дэлхийн мэдээ 2007 11 05 Баасан гараг

Лид1 Афганистанд АНУын цэргийн ажиллагаанд тусалж байсан хоёр онгоцоо эргүүлэн татах шийдвэрийг Японы засгийн газар гаргалаа.
Японы ерөнхий сайд Ясуо Фукудагийн засгийн газар, Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэргийн баг бүрэлдэхүүнээ эргүүлэн татах шийдвэрийг гаргасан юм. Энэ шийдвэрийн дагуу, 11р сарын 1нээс эхлэн Афганистанаас цэргээ татаж эхэлсэн байна. Японы энхийг сахиулах цэрэг, 2001 оноос эхлэн Афганистанд цэргээ илгээн олон улсын алан хядах үйл ажиллагааны эсрэг хамтран ажиллаж эхлэсэн юм. Япон улс цэргээ татаж байгаатай холбогдуулан, Япон дахь АНУын элчин сайд Томас Шиффер үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Япон Афганистанаас цэргээ гаргаж байгаа явдал нь олон улсын алан хядах үйл ажиллагаанд нэгдсэн олон улсуудад таагүй сэтгэгдэлийг төрүүлж байна” хэмээн хэлсэн байна.
Лид2. Өнөөдөр Узбекистаны нийслэл Ташкент хотод Шанхайн хамтын ажиллагааны байгуулагын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын уулзалт нээгдэж байна. Энэ уулзалтанд оролцохоор ОХУ ын ерөнхий сайд Виктор Зубков Ташкент хотод хүрэлцэн ирсэн байна.
Шанхайн ажиллгааны байгуулагын хөгжлийнхөө шинэ түвшинд байгаа энэ үед гишүүн орнуудынх нь засгийн газрын тэргүүн нарын уулзалт болж байгаа юм. Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр Шанхайн хамтын ажиллагааны гишүүн орнуудын дэд бүтэц, эрчим хүч, холбоо харилцаа, байгаль хамгаалах, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбар, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах боломжын талаар ярилцах юм байна.Өнгөрсөн найман сард болсон Шанхайн Хамтын ажиллагааны байгуулгын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтаар энэ байгуулагын гишүүд урт хугацааны томоохон хөтөлбөр, төсөл хэрэгжүүлнэ гэж тохироцож санамж бичигт гарын үсэг зурж байсан юм. Харин одоо ерөнхиий сайд нарын уулзалтаар уг санамж бичгийг хэрэгжүүлэх анхны алхам тавигдах болно гэж Оросын засгийн газрын эх сурвалж мэдээлж байна. Шанхайн хамтын ажиллагааны байгуулага 2020 он хүртэх хөгжих хөтөлбөрөө боловсруулах юм байна.
Лид3. Өнөөдөр Гүржийн сөрөг хүчнийхэн өнөөгийн эрх баригчидад сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлж томоохон жагсаал цуглааныг нийслэл хотдоо зохион байгуулах гэж байна.
Өнөөдөр Гүржийн нийслэл Тбилиси хотод болох жагсаал цуглаанд ойролуоогоор зуун мянган хүн оролцох болно гэж зохион байгуулагчид нь урьдчилан тоцоолжээ. Гүржийн сөрөг хүчнийхэн сүүлийн нэг сарын туршид Гүржийн бүс нутгаар явж 11 сарын 2 нд нийслэлд болох жагсаалд оролцохыг уриалж ухуулга сурталчилгааны ажил хийж байсан юм. Жагсаал цуглаан албан ёсоор өнөөдөр эхлэх байсан ч өчигдөр Гүржийн нийслэлийн төв талбайд олон мянган хүн цугларч жагсаал хийжээ. Гүржийн сөрөг хүчнийхэн парламентын сонгуулийг үндсэн хуулинд заасан хугацаанд нь явуулах, Гүржид ерөнхийлөгчийн албан тушаалыг байхгүй болгохыг шаардаж байгаа юм. Одоогоос хэдхэн сарын өмнө гүржийн төрийн тэргүүн Михаил Саакашвили парламентын сонгуулийг ирэх хавар бус харин 2008 оны намар явуулахыг санал болгосон юм. Гүржийн сөрөг хүчнийхэн одоогийн эрх баригчид ард түмнээсээ нүүр буруулсан гэж үзэж байна. Сөрөг хүчнийхэний зохион байгуулаж байгаа жагсаал цуглааны гол уриа нь Ерөнхийлөгчгүй Гүрж орон нэртэй юм байна. Гүржийн цорын ганц сөрөг хүчний Имеди телевизийн сувгаар өчигдөбр орой Тбилиси хотод болсон жагсаал цуглааныг шууд дамжуулан үзүүлжээ. Гүржийн замын цагдаа нар хот хоорондын үйлчилгээнд явдаг автобусыны жолооч нарын үнэмлэх бичиг баримтыг хураан авч эхэлсэн талаар эх сурвалжууд мэдүүлж байна. Замын цагдаа нар ямар шалтгаанаар жолооч нарын үнэмлэхийг хураан авч байгаагаа огт тайлбарлахгүй байгаа гэнэ. Бас томоохон замуудыг бетон хашлагар хааж, машины дугуй хагалах өргөст хадаас цацсан талаар Тбилиси дэхь Оросын телевизийн сэтгүүлч уламжилж байна. Гэсэн хэдий ч Батуми, Кутаиси, Ахалцихе, Телави, Зугли гээд Гүржийн томоохон хотуудаас нийслэлийг зорьсон автомашины цуваа тасрахгүй байна. Өнөөдөр Тбилиси хотод болох томоохон жагсаалд Гүржийн сөрөг хүчнийхэн батлан хамгаалахын сайд байсан Ираклий Окруашвилиг ирнэ байх гэж найдаж байлаа. Гэвч Ираклий Окруашвили хилийн чанад руу явсан байна. Зарим эх сурвалжууд түүнийг тусгай албаныхан зориудаар гадаад руу явуулсан гэж таамаглаж байна. Жагсагчид гүржийн парламентын өмнөх талбайд жагсаал хийнэ гэж амлаж байна. Өнөөдөр гүржид их дээд сургуулийн хичээлийг ч цуцалжээ.
ТОВЧ
ОХУ ын Тольяти хотод зорчигч тээврийн автобус дэлбэрч найман хүн нас барсан талаар өмнөх мэдээллийн хөтөлбөрөөр уламжилж байсан билээ. Тэгвэл ОХУ ын хууль сахиулах байгуулагынхан энэ хэргийг үйлдсэн байж болох анхны сэжигтэнийг олсон байна. Дэлбэрэлтэд оролцсон хүмүүсийн ихэнхи нь 20 нас ч хүрээгүй залуус байсан юм. Өнөөдөр дэлбэрэлтэд өртөж нас барсан хүмүүсийг сүүлчийн замд нь үдэж байна. Өнөөдрийн байдлаар Тольяти хотын эмнэлэгт дэлбэрэлтэд өртөж бэртэж гэмтсэн 50 гаруй хүн байгаа юм.


Мексикийн номхон далайн эргийн Мансанильо боомтод ирсэн нэгэн усан онгоцноос 23. 5 тонн кокаин илүрүүлжээ. Мексикийн хууль сахиулах байгуулагынхан үүнээс өмнө ийм их хэмжээний мансууруулах бодисыг нэг дор илрүүлж байгаагүй юм. Колумб улсаас ирсэн Гонконгийн нэгэн компаний мэдлийн усан онгоцноос эдгээр хар тамхи илэрсэн байна.

Мексикийн Табаско мужид хар салхи дайран өнгөрсний дараа учирсан хохиролыг арилгах ажлыг хийж байна. Гамшиг болсон бүс нутгаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүлж байна. Ор сураггүй албан болсон хүмүүсийг олох ажилд боломжтой бүх талын туслалцаа үзүүлэхийг Табаско мужын амбан захирагч засгийн газраасаа хүсжээ. Ноэль хар салхиний үеэр 100 мянган хүн ор сураггүй алга болсон юм байна.

Лид4. АНУ одоо ч дайны цагийн байдалтай байна гэж Жорж Буш хэлсэн байна. АНУ ын төрийн тэргүүн Жорж Буш Консерватив намын үүсгэн байгуулсан дэлхийн өв сангийн байранд зочилж үг хэлэхдээ энэ мэдэгдэлийг хийжээ.
Консерватив намыг төлөөлөн Конгрест сууж байгаа гишүүд АНУ д учирж болох аюул заналхийлэлийн хор уршигийг дутуу үнэлж байна гэж Жорж Буш хэлээд олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг адан хядагч байгуулагууд одоо ч АНУ, түүний холбоотон орнуудын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулахад бэлэн байгаа гэж мэдэгджээ.
Эр. Усанма Бен Ладен, түүний хамсаатануудын зорилого нь тодохой. Тэд Гитлер, Ленин нар шиг цус урсгах төлөвлөгөөтэй. Бид дайснууд үгэнд ач холбогдол өгч бэлтгэлтэй байх ёстой.
Дэлхийд ардчилал, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэхийг хүсэхгүй байгаа америкийн улс төрчидийг Жорж Буш амиа хичээгч гэж нэрлээд Ирак алба хааж байгаа цэргүүдийн санхүүжилтийн асуудлыг Конгресс нэн даруй шийдэх хэрэгтэй байна гэж онцлон тэмддэглэсэн байна.
Лид5. АНУ ын төрийн департментад дуулиантай маргаан дэгдээд байна. Учир нь Төрийн департаментын 300 албан хаагч томилолтоор Ирак руу явахаас татгалзжээ.
Ирак руу явах нь үхэх ял авсантай адил хэрэг гэж тэд үэж байгаа юм байна. Саяханыг хүртэл Төрийн департаментын гишүүд Ирак руу сайн дураараа өөрсдийн саналаараа явдаг байсан юм. Гэтэл одоо өндөр цалин амалсан ч Ирак руу явах хүн гарахгүй байгаа гэнэ.Иймээс Америкийн төрийн департамент Ирак руу явах хүмүүсийн нэрсийн жагсаалтйыг баталжээ. Хүчээр Ирак руу явуулах гэж байгаад төрийн албан хаагчид эсэргүүцэж байна. Төрийн өмнө хүлээн үүргээ биелүүлэхэс татгалзсан хүмүүсийг ажлаас нь хална гэж АНУ ын засаг захиргаа үзэж байна.
Лид6 Грекийн Афин, Саполиков хотын багш сурагчид боловсролын салбарт хийх гэж байгаа шинэчлэлийг эсэргүүцэн жагсаал хийжээ.
Грекийн засгийн газраас боловсролын салбарт төсөвлөж байгаа хөрөнгө мөнгөний хэмжээг нэмэгдүүлэхийг тэд шаарлаж байна. Грекийн засгийн газар дээд боловсролыг төлбөртэй болгохыг зөвшөөрсөн юм. Харин Грекийн их дээд сургуулийн багш нар бүх их дээд сургуулийг улсын мэдэлд байлахыг шаардаж байна.
Эр. Хувийн сургууль байгуулагдсанаар амжиргааны түвшний ялгааг илүү их болгоно гэж би үзэж байна. Баян айлын хүүхдүүд эцэг эхийнхээ мөнгөөр сурна. Харин боломж муутай айлын хүүхдүүд сургалтйын төлбөрөө олох гэж урд хормойгоо хойд хормойгоороо нөхөхийн үлгэр болно. Грекийн их сургуулийн багш, оюутнуудын жагсаалд удахгүй их сургуульд элсэн орох гэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхан ч нэгджээ. Сургуулийн сурагчид хичээл хяалт зарласан байна.
Лид7. Оросын бизнесмэн Андрей Луговой өнөөдөр Москвад хэвлэлийн бага хурал зарласан байна. Оросын тагнуулын байгуулагад ажилаж байгаад Их Британий тусгай албанд элссэн Александр Литвиненкогийн амь насыг бүрэлгэсэн этгээдийг илрүүлэх хэрэгт ахиц гарахгүй байгаа нь Их Британий тагнуулын байгуулагатай шууд холбоотой гэж Андрей Луговой хэлсэн байна.
Москвад болсолн хэвлэлийн бага хуралд Андрей Луговойн бизнесийн түнш Ковтун ч бас байлцжээ. Хэвлэлийн бага хуралын үеэр Андрей Луговой бараг 40 минут ярьсан байна. Тэр нэг жилийн өмнө болсон хэргийн одо ингэж дүгнэж байна.
Эр. Одоогоос яг нэг жилийн өмнө би болоод миний гэр бүл, миний бизнесийн түнш Дмитри й Ковтун, Вечяслав Соколенко нар Лондонд байхдаа цөмийн хорт бодист хордогдох гэж байсан. Бид жилийн өмнө болж өнгөрсөн тэр хэргийн золиос нь болоод зогсохгүй хэлмэгдсэн. Одоогоос хэдэн өдрийн өмнө Их Британий Дэйои Мэйл сонинд Александр Литвиненко Их Британий тагнуулыг байгуулагад элсэж английн талд ажиллагдаг байжээ гэсэн мэдээлэл тарсан юм. Андрей Луговой итус сонин дээр гарсан нийтлэлийгс анхааралтай уншиж судлахыг сэтгүүлчидээс хүссэн байна.
Эр. Их Британий хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа нийтлэлд анхаарлаа хандуулахыг та бүхнээс хүсэж байна. Ялангуяа Дэйли мэйл сонины нийтлэлд. Тэр нийтлэлд Литвиненко их британий тагнуулын албаны жинхэнэ ажилтан байсан талаар тодорхой, хэнд ч ойлгомжтойгоор бичсэн байна. Тэр хорлогдохоосоо 4 сарын өмнө 4000 доллар авсан байгаа юм.
Их Британий хууль сахиулах байгуулага Александр Литвиненкогийн үхэлд оросын бизнесмэн Андрей Луговой буруутай гэж сэжиглэж түүнийг Лондонд ирж шүүх хуралд оролцохыг шаардаж байгаа юм. Харин Андрей Луговой Лондон руу явахгүй гээд эрт орой хэзээ нэгэн цагт бүх юмны учи р тайлагдах болно гэж хэлсэн байна.

Лид8. Венесуэлийн нийслэл Каракас хотод оюутнууд жагсаал хийжээ. Тэд үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ерөнхийлөгч Уго Чавесийн санаачлагыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байна.
Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес үндэсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахыг хүсэж байгаа юм. Нэг хүн хэдэн ч удаа, ямар ч хориг хязгаарлалтгүйгээр ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийг зөвшөөрсөн заалтыг Уго Чавес улсынхаа тулгуур хуулинд оруулахыг парламентадаа санал болгосон юм. Венесуэлийн парламент ерөнхийлөгч Уго Чавесийн энэ саналыг хүлээн авч, хэлэлцэх гэж байгаа юм. Нэг хүний дарангуйлал тогтох анхны алхамыг хууль тогтоогчид хийх гэж байна гэж үзэж байгаа оюутнууд Венесулийн Үндэсний их сургуулиас Үндэсний сонгуулийн зөвлөлийн бхайр руу явган жагсаал хийжээ. Оюутнууд Уго Чавесийн санаачилсан үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхгүй байхыг шаардаж байна. Оюутанууд хотын эрх баригчидаас жагсаал хийх зөвшөөрөл аваагүй тул цагдаа нар жагсагчидыг албан хүчээр тараах гэж оролдсон байна. Оюутанууд цагдаа нарын эсрэг гартаа тааралдсан чулуу, тоосго шиджээ. Үүний хариуд цагдаа нар усан буу, нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Каракас хотйн төвд мөргөлдөөн болох үеэр цагдаагийн найман ажилтан бас хэд хэдэн оюутан бэртэл авсан байна. Жагсаалд идэвхитэй оролцсон зарим оюутнуудыг цагдаа нар баривчилсан байна.

ҮДШИЙН МЭДЭЭ
Лид1. Крымын Симфиерополь хотод газрын маргаанаас болж олон хүнийг хамарсан зодоон болжээ.
Энэ газар Крымын татарчуудын эзэмших гэж байгаа газар барилга барих гэж байгаа гэнэ. Үүнийг эсэргүүцсэн татарчууд газраа алдахгүйн тулд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж эзэмшилийн газраа алдахгүйн т улд тэмцэх хийжээ. Барилгийн компани, татарчуудын маргаан даажирч зодоон болсон байна. Зодоон ойроолцоогоор зуун хүн оролцсон байна. Симферополь хотын тусгай албаныхан ирж агаарт хий буудаж, нулимс асгаруулах хий ашиглаж зодооныг зогсоожээ. Зодооны үеэр хзнд бэртэл авсан гурван хүнийг эмнэлэгт хүргэсэн байна.
Лид2. Швецарийн алдарт теннисчин Мартин Хингис энэ жилийн Вимблэдоний тэмцээний үеэр хар тамхины нэг төрөл болох кокаин хэрэглэсэн нь тогтоогдсоны дараа теннисийн спортоо орхиж, зодог тайлахаар шийдсэн байна
Швецарийн алдарт тамирчин хар тамхи хэрэглэсэн гэсэн энэхүү мэдээллийг эрс үгүйсгээд байгаа ажээ. Хар тамхи хэрэглэсэн гэж тестийн хариу гарсан ч би хэзээ ч хар тамхи хэрэглэж байгаагүй, би 100 хувь эрүүл гэж дэлхийн номер нэг теннисчин асан 27настай Мартин Хингис албан ёсоор мэдэгдсэн байна. Хингис хар тамхи, сэргээшний эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай орооцолдохыг хүсээгүйн улмаас спортоо орхиж байна гэж тайлбарласан байна. Гранд слаймын аварга шалгаруулах тэмцээний таван удаагийн аварга, Вимдлэдоны өнгөрсөн жилийн аварга Мартин Хингис Вимблэдоны энэ жилийн тэмцээний гурав дахь тойргийн тоглолтонд ялагдал хүлээсэн байна. Албан ёсны мэдэгдлийнхээ үеэр тэрээр сэргээшний сорилтын энэхүү хариуг сонсоод би маш ихээр шоконд орж балмагдсанаасаа болоод Вимблэдоний тэмцээнд ялагдал хүлээсэн гэж мэдэгдсэн юм. Олон улсын теннисний холбооноос тогтмол зохион байгуулдаг сэргээшний сорилтоор түүнийг хар тамхины төрөл кокаин хэрэглэсэн гэж тогтоосон байна.
Лид3 Дэлхийн Хоёрдугаар Дайны үед бөмбөгдөгч онгоцны нисгэгч байсан командлагч 92 насандаа таалал төгслөө. Тэрбээр Японы Хирошима хотыг бөмбөгдөх бөмбөгдөгч онгоцны нисгэгчдийг удирдаж байсан юм.
Дэлхийн Хоёрдугаар дайны үед бөмбөгдөгч онгоцны нисгэгч байж, Хирошима хотыг бөмбөгдөх ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэж байсан, Пол Варфиелд Тивветс Охоя дах гэртээ 92 насандаа таалал төгсжээ. Японы цэргийн хүчин, АНУын усан цэргийн плот байрлаж байсан Сувдан эргийг бөмбөгдсөний дараа АНУын бөмбөгдөгч онгоц Хирошима, Нагасака хотуудад атомын бөмбөг хаяж байсан юм. 1945 оны 8р сарын 6ны үүрээр 5 тонны жинтэй “Бяцхан хүү” нэртэй атомын бөмбөгийг Хирошимад хаяж, 140 000 Япончууд тэр дороо нас барж, эцэст нь Японы хойч үе атомын бөмбөгийн хор уршигийг олон жилийн турш биеэрээ мэдэрсэн билээ. Энэ гашуун үйл явдалаас хойш 60 жилийн дараа, Хирошимагийн 60н жилийн ойн баярын үеэр бөмбөгдөгч онгоцны багаас амьд үлдсэн генерал Тивветс, Теодре Ван Кирк болон Моррис Жеффсон нар үг хэлсэн байдаг. Тэд хэлсэн үгэндээ “Тухайн түүхэн цаг үед, атомын бөмбөг ашиглах нь зайлшгүй шаардлагатай байсан. Тиймээс бид атомын бөмбөг хаясандаа хэзээ ч харамсаж байгаагүй” хэмээн хэлж байсан юм.
Хирошимад бөмбөг хаясан явдал нь, Номхон Далайн Дайныг төгсгөх сүүлчийн алхам байсан гэдэг. 1945 оны 8р сарын 6нд Хирошимад бөмбөг хаясанаас гурван хоногийн дараа, Нагасака хотод хоёрдахь атомын бөмбөгийн хаяснаар Япончууд үг дуугүй бууж өгсөн билээ. Бөмбөгдөгч онгоцны нисгэгч Тивветс сүүлийн хоёр сарын турш эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд тэрбээр дотны найздаа “намайг оршуулахдаа миний шарил дээр булшны чулуу бүү тавиарай. Магадгүй атомын бөмбөгийн хор уршигийг одоо хир нь санаж явдаг хүмүүс миний булшны өмнө үймээн зохиож амар заяа үзүүлэхгүй” хэмээн захиж байжээ. Ямартай ч, АНУын ард түмний олонхи нь, 1945 оны атомын бөмбөг хаясан явдалыг авах шаардлага хариу арга хэмжээ хэмээн үздэг билээ.
Лид4. ОХУ ын агаарын тээврийн хэрэгслийг зохицуулах газар иргэний агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг гурван компанийг үйл ажиллагааг хязгаарлах шийвдэр гаргасан байна.
Вим Авиа, Красноярскийн иргэний агаарын тээврийн компани, мөн Оренбургийн иргэний агаарын тээврийн компаниудад өвөлийн улиралд хийх нислэгийн тоог нь цөөлөх болсон байна. Энэ гурван компани өнгөрсөн онд олон удаа нислэги йн хуваарь зөрчиж байжээ. Эдгээрээс Вим Авиа компаний цагийн хуваарийг 214 удаа зөрчсөн байна. Нислэгийн хуваариа байнга зөрчих нь нислэгийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулах эрсдэлтэй гэж албаны хүмүүс энэ шийдвэрээ тайлбарлаж байна.

No comments: