2007-11-19

Дэлхийн мэдээ 2007-11-19 Даваа гараг

Лид1 Япон тэнгист ОХУ ын “Кастор 1” хөлөг онгоц живжээ. Хөлөг онгоцны багийн 30 гишүүн, таван зорчигчийг аварч чадсан байна гэж РИА Новости агентлаг уламжилж байна.

Кастор хөлөгт байсан нэг усан цэргийг осол болсон бүс нутагт хайх ажил үргэлжилж байгаа юм байна. Энэ хөлөг онгцо дээр 36 хүн байжээ. Одоо нэг хүний хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байгаа юм байна.Живсэн усан онгоцодн байсан хүмүүсийшг аврах ажиллагаанд онц байдлын яамны АН 74 загварын нэги онгоц, таван усан онгоцыг дайчилсан байна. Түүнээс гадна аврах ажиллагаанд Японы хилийн усан цэргүүд оролцож байгаа байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. “Кастор 1” усан онгоц 11 сарын 18 ний өглөө Находкагаас өмнө зүгт 100 миль газарт живжээ. Усан онгоц живэх болсон шалтгаан нь даац хэтрүүлэн ачаа тээш авсанаас болсон байж болзошгүй гэж албаны хүмүүс мэдэгдэж байна.

Лид2. Укрианы Донецск мужын Засядько уурхайд дэлбэрэлт болсон байна. Бидний авсан хамгийн сүүлчийн мэдээгээр 33 уурхайчин амь үрэгджээ. Одоо өөр 58 хүний хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байна.

Дэлбэрэлт өнгөрсөн шөнө 1000 метрийн гүнд болжээ. Осол болох мөчид газрын гүнд 400 хүн ажиллаж байсан гэж уурхайн дар га хэвлэлийнхэнд мэдэгджээ. Түгшүүрийн дохио өгөх үед ихэнхи уурхайчид газрын гадарга руу гарч амжээ. Осол болсон Донецск мужын Засаядько уурхайд Укрианы ерөнхий сайд Виктор Янукович очиж аврах ажиллааг зохион байгуулах ажилд биечлэн оролцсон байна. Уурхайд гарсан ослын шалтгааныг тодруулахаар тусгай хороо байгуулагджээ.


Эр. Одоогийэ байдлаар 33 уурхайчин амиа алджээ. Одоо уурхайн гүнд 67 хүн байгаа гэсэн мэдээдэл бидэнд байна. Ослын хохиролыг барагдуулах ажил үргэлжилж байгаа. Дэлбэрэлтийн дараа уурхайн 14 р конвейрт гал гарсан нь аврах ажиллагааг бүр ч хүндрүүлээд байна.

Уурхайн гүнээс гаргасан 28 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Уурхайчидын ар гэрийнхэн нь бүхэл шөнийн турш унталгүй уурхайнэ гадаа ирж хоножээ. 1999 онд энэ уурхай дэлбэрэлт болж 50 уурхайчин нас барж байсан юм. Укрианы уурхайнууд хөдөлмөр хамгаалал муутай гэж олон улсын байгуулагууд дүгнэлт хийсэн байдаг юм. Уурхайн тоног төхөөрөмж хуучирсан нь осол гарах үндсэн шалтгаан бодог гэж Оросын олон нийтийн телевиз уламжилж байна.

Лид3. Прага хотод олон мянган хүнийг хамарсан жагсаал болж өнгөрсөн байна. АНУ өөрийн пуужингийн довтолгооноос хамгаах төхөөрөмжийг Чех, Польшид байрлуулах гэж байгаа эсэргүүцэж байгаагаа ийнхүү илэрхийлж байгаа юм байна.

Жагсагчид пуужин бол энх тайвны бэлгэдэл биш гэсэн уриа барьж засгийн. Газрын ордон руу явганаар алхжээ. Жагсаалд ойролцоогоор Чехийн мянга гаруй иргэн оролцсон байна. Чехийн засгийн газар иргэдийнхээ үзкэл бодлыг үйл харгалзан амрикийн пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмжийг байрлуулах шийдвэр гаргасан юм. Чехийн хүн амын 70 хувь нь засгийн газрын энэ шийдвэрийг дэмжихгүй байгаа нь олон нийтийн санал асуулгаар харагдсан байна. Чехийн Прага хотод болж байгаа энэ жагсаалыг хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилдаг олон нийтийн байгуулагууд ч дэмжиж байгаа юм байна.

ТОВЧ

Африкийн Зимбабве улсын төрийн удирдлагуудын амь насанд Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын тусгай албыхан халдахыг санаархаж байна гэж мэдэгдэл хийсэн байна. Зимбабве улс нь өмнө нь Их Британий колони байсан юм. Зимбавед хүний эрх ихээр зөрчигдөж байгааг Их Британий засгийн газар мэдэгдээд үүнийг таслан зогсоохын тулд Зимбабвед цэрэг оруулж болзошгүй гэж анхааруулж байсан юм. Зимбабвегийн ерөнхийлөгч Мугабег дарангуйлагч гэж Их Британи улс зарласан юм.

Италийн сөрөг хүчний лидер Урагшаа Итали орон намын тэргүүн экс ерөнхий сайд Сильвио Берлускони өөрийн намаа тараах гэаж байна. Тэр Италийн ард түмний эрх чөлөө гэдэг улс төрийн хөдөлгөөн үүсгэн байгуулж байгаа юм байна. Сильвио Берлускони өнгөрсөн ням гаригт дараачын сонгуульд амжилттай оролцож чадна гэж мэдэгдсэн байна.

Лид4. Сербийн бүрэлдэхүүнд багтдаг Косовогийн хязгаарт өнгөрсөн долоо хоногийнм амралтын өдрүүдэд парламентын сонгууль болж өнгөрсөн талаар өмнөх мэдээллийн хөтөлбөрөөрөө мэдээлж байсан билээ. Косовогийн хязгаарт болсон сонгуулийн дүн гарсан байна.

Косовогийн Ардчилсан намын тэргүүн Хашим Тачи парламентын сонгуульд ялалт байгуулсан гэж мэдэгджээ. Сонгуульд санал өгсөн Косовочуудын 35 хувь нь Косовогийн ардчилсан намыг дэмжиж байгаа илэрхийлсэн байна. Косовогийн ерөнхийлөгч Фатмир Сейдугийн тэргүүлдэг Ардчилсан холбоо нийт сонгогчидын 23 хувийн санал авч чадсан байна. Косовогийн хязгаар нь 120 суудалтай юм. Парламентын сонгууль ямар нэгэн будлиан зөрчилгүй хэвийн явагдсан гэж ажиглагчид дүгнэсэн байна. Сонгуулийн санал хураах 2300 цэг нээсэн байжээ. Харамсалтай нь Косовочууд сонгуулийн санал хураалтад идэвхи муутай оролцсон байна. Сербийн эрх баригчид Косовогийн хязгаарын парламентын сонгуульд оролцохгүй байхыг уриалж байсан юм. Сербийн бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнохыг хүсэж байгаа Косовогийн хязгаар нь 100 хүнтэй. Үүний 10 хувь нь уугуул иргэд, харин үлдсэн хэсэг нь албаничууд юм байна. 1999 онд Умард Атлантын цэргийн эвсэл Косовод агаараас цохилт өгч байлаа. Тухайн үед тэнд амьдарч байсан сербүүдийн гуравны хоёр нь өөр нутаг рүү цагаачлан явжээ. Серб улс Косовогийн хязгаарт тусгаар тогтнол олгохыг эрс эсэргүүцпэг юм. Косовогийн ирээдүйн статус ирэх 12 сарын 10 ний өдөр нэг мөсөн шийдэгдэж, энэ асуудалд цэг тавих юм.

Лид5 Өнгөрсөн Пүрэв гарагт Бангладешид болсон Сидр нэртэй хар салхины улмаас 2300 гаруй хүн амь насаа алдаж, олон мянган хүн орон гэргүй болсон байна.

Өнгөрсөн Пүрэв гарагт Бангладешийн эрэг орчимд болсон Сидр нэртэй хар салхинд Бангладешийн нэг сая гаруй хүн өртлөө гэсэн албан ёсны тоо баримт гараад байна. Өнгөрсөн Пүрэв гарагт болсон хар салхины хүч 240 километр цагийн хурдтай байсан бөгөөд давалгааны өндөр 3 метрээс өндөр байсан гэнэ. Хар салхины улмаас Бангладешийн дэд бүтэц бүхэлдээ сүйрч, өндөр хүчдэлийн шугам нуран, ундны усны нөөц үерийн усанд бохирдоод байна. Бангладешийн улаан загалмай нийгэмлэгийн мэдэгдэж байгаагаар, хар салхинд 10,000 гаруй хүн амь насаа алдаад байгаа гэнэ. Бангладешид тохиосон тус байгалийн гамшиг нь, тус улсад эдийн засгийн болоод хүн амийн нөхөж баршгүй их хохирол учрууллаа гэж Бангладешийн засгийн газар мэдэгдэн олон улсуудад хандан тусламжийн гараа сунгахыг хүссэн байна. Одоогийн байдлаар Их Британи улс, 5 сая доллар хандивлахаа мэдэгдээд байгаа бол Европийн холбоо мөн тооны эдийн засгийн тусламж үзүүлэхээ амлаж, Герман, Франц болон Японы засгийн газраас ч мөн туслахаар болоод байна. Харин АНУ нь Бангладешийн ард түмэнд 2 сая долларын туслалцаа үзүүлэхээр болжээ.Лид 6 Австралийн хойд мужид байрлах алтны уурхайн тулгуур багана нурж тэнд ажиллаж байсан 20 гаруй хүн дарагдсан байна. Одоогийн байдлаар алтны уурхайд ажиллаж байсан 27 уурхайчныг аврах албаны хүмүүс гаргаж аваад байгаа гэнэ.
Австралийн хойд мужид байрлах томоохон алтны уурхайн тулгуур багана энэ Ням гарагт нурж тэнд ажиллаж байсан уурхайчид дарагджээ. Аврах албаны хүмүүс түргэн шуурхай ажилласаны хүчинд 27 уурхайчныг аварч чадсан байна. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар хүний амь эрсдэж, уурхайчид ноцтой бэртэж гэмтээгүй байгаа гэнэ. Аврах албаныхныг уурхайчдыг аврах хүртэл газрын гадаргаас хагас километрийн гүнтэй нуранганд дарагдсан уурхайчид агааржуулалтын хоолойгоор амьсгалж байжээ. Австралийн хойд мужид байрлах энэ алтны уурхайн аюулгүй байдал сайн хангасан байсан нь хүний амь эрсдэх аюулаас аварч чадлаа гэж цагдаагийн ажилтанууд үзэж байна.

Лид 7 Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсын цог жавхлант хатан хаан 2 р Елизаветта өнөөдөр Брилиантан хуримаа хийж байна. Өөрөөр хэлбэл цог жавхлант хатан хаан 2 р Елизаветта, өөрийн заяаны хань Эдинбургийн герцог Филлипптэй одоогоос яг хагас жарны өмнө гэрлэж байсан юм.

Елизаветта, Филлип нар 11 сарын 20 нд албан ёсоор гэрлэж тэдний хурим олон хоног үргэлжилж байсан юм. Хун тайж Чарльз өөрийн эцэг эхдээ зориулан Лондон хотын Кларенс өргөөнд хүндэтгэлийн оройн зоог барьсан байна. Букенгемийн ордонд даваа гаригийн өглөө ёслол хүндэтгэлийн тусгай арга хэмжээ болсон байна. 1947 оны 11 сарын 20 нд ирээдүйн хатан хаан Елизавета Их Британий тэнгисийн цэргийн хошууч Филлип Маунт баттентай гэрлэж байсныг өнөөдөр хатан хааны гэр бүл төдийгүй Их Британи даяар өргөн дэлгэр тэмдэглэж байна. Өнөөдөр орой хатан хааны ордонд болох төрийн ёслолд Их Британий ерөнхий сайд Гордон Браун, засгийн газрын гишүүд, Их Британий парламентын гишүүд, мэдээж хатан хааны алтан урагт багтдаг хэргэм цолтой ихэс дээдсүүд уригдан ирсэн байна. Бас яг энэ өдөр бритлиантан хуримаа хийж байгаа 60 хос уригдан иржээ. Хатан хаан Елизатта, герцог Филлипп нарын брилиантан хуримын ёслолын ажиллааг Би Би Си телевизийн нэгдүгээр сувагаар шууд дамжуулан үзүүлэх юм байна. Хатан хаан Елизаветта энэ жил 81 настай бол түүний заяаны хань герцог Филлип 86 настай юм байна. Ёслолын ажиллагааны эцэст хатан хаан, герцог нар Их Британий парламенты ордны өмнөх талбайд очиж дурсгалын самбарыг нээх юм байна. 11 сарын 20 нд тэд Мальта аралд айлчлал хийх бөгөөд энэ нь нэг ёсондоо гэрлэлт хосуудын брилиантан хуримын аялал нь болох юм. Газрын дундад тэнгист байдаг өмнө нь Их Британий эзэмшилд багтаж байсан Мальта арал дээр Хатан хаан Елизавета, герцог Филлип нар 1949 оос 1951 оны хооронд амьдарч байсан юм. Лондон хотод энэ өдрүүдэд хатан хааны хуримад зориулсан үзэсгэлэн нээгдсэн байна.

Лид 8 Голландын дижей Тиесто ОХУ ын нийслэл Москва хотод өөрийн уран бүтээлийн тоглолтоо хийсэн байна. Дижей Тиесто нь гурван удаа дэлхийн хамгийн шилдэг Дижей гэдэг эрхэм алдрыг хүртэж байсан юм. Тэр Афины өвлийн олимпын наадамд нэг сая гаруй хүний өмнө тоглож дээд амжилтыг тогтоож байсан юм. Учир нь нэг сая хүний өмнө тоглолт хийж байсан дижей манай гариг дээр түүнээс өөр байдаггүй юм байна. Голландын дижей Тиесто ирэх сурагаар тасалбарын эрэлд гарсан хүмүүс сүүлийн хэд хоног Москвад олон байсан юм. Тиестагийн тоглолтод зориулж Москвагийн соёлын ордон тусгай гэрэл, шинэ тоног төхөөрөмж хүртэл суурилуулсан байна. Тиеста Оросын Санкт Петербург хотод өнгөрсөн зун тоглолт хийх байсанч тоног төхөөрөмж нь шаардлага хангахгүй байснаас тоглолт цуцлагдаж байсан юм. Тиесто дэлхийн хамгийн шилдэг Дижей алдар нэрийг авахын тулд 12 жилийн турш хөдөлмөрлөсөн байна. Тэр Карибын тэнгисийн дээрэмчид зэрэг үзэгчидыг шуугиулсан олон арван уран сайхны киноны хөгжмийг бичих, хөгжмийн найруулга хийхэд оролцож байсан гэнэ. Тэр Афины олимпын наададмын нээлтийн ажиллагаанд оролцсноор дэлхий даяар алдар цуутай болсон юм. Тоглолтын өмнө болсон хэвлэлийн бага хурал дээр та Сочид болох олимпын наадмын нээлтэд оролцох уу гэж оросын сэтгүүлчитд асуухад

Эр. Олимпын наадам хүн бүрийг сэтгэлийг хөдөлгөдөг. Афины олимпын наадмын нээлтэд оролцсон маань маш том туршлага болсон. Сочигийн олимдын наадмыг зохион байгуулагчид урих юм бол дуртайяа ирэх болно.

гэж хариулжээ.

Энэ өдөр

1891 оны энэ өдөр дэлхийд анх удаа хүүдэд зориулсан галт тэрэгний зам гэдэг тоглоом худалдаанд гарч байжээ.

1985 оны энэ өдөр Оросын удирдагч Горбачев, АНУ ын ерөнхийлөгч Рейган нар Женев хотод уулзаж байжээ.

Одоогоос 10 жилийн өмнө буюу 1997 оны энэ өдөр АНУ ын Карлайл мужид долоон ихэр хүүхэд мэндэлж байжээ. Долоон ихэр хүүхэд бүгдээрээ эсэн мэнд төрж байсан анхын тохиолдол энэ юм байна.

Үдшийн мэдээ

Лид1 Францын нийслэл Парис хотод нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын ажил хаялтыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болж өнгөрсөн байна.

Жагсагчид Парис хотын Бүгд Найрамдахчуудын талбайд хүрч Метроныхо ажилдаа гарцгаа гэсэн лоозон барьж, нийтийн тээврийн хэрэгслийнхэн ажил хаях эрхгүй гэж уриа хэлж байлаа. Жагсаалд 6000 хүн оролцсон байна. Гэвч цагдаагийн газрынхан энэ Парист болсон жагсаалд 10 мянган хүн оролцсон гэж мэдээлжээ. Парисчууд нийтийн тээврийн үйлчилгээний компани, эрх баригчидын сөргөлдөний золиос болохыг хүсэхгүй байгаагаа ийм аргаар илэрхийлжээ. Тэдний зарим нь 1968 оны оюунны бослго хөдөлгөөний гол уриа болж байсан “Хориглохыг хориглоно” гэсэн лоозон ч барьсан байлаа.

Лид 2. АНУ ын Берклигийн их сургуулийн багш нарын лекцийг интернэтийн сүлжээнд байрлуулах болжээ. Ингэснээр тус сургуулийн сайтад зочлох хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна. Одоо америкийн нэгдсэн улсын хэд хэдэн их сургууль багш нарынхаа лекцийг интернэтэд байрлуулах төсөл боловсруулжээ.

Ингэсээр их сургуульд сурахын тулд гадаадын иргэд хилийн чанадад очиж, багш нар самбар шохойтой зууралддаг үе дуусах цаг мөч дөхөж ирлээ гэж сэтгүүлчид онцлон тэмдэглэж байна. Сүүлийн хагас сард л гэхэд Берклигийн их сургуулийн сайтад дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа 500 мянган хүн зочилсон байна. Интрнэт сургалтын давуу тал нь суралцагч өөртөө тохиромжтой цагтаа лекцийг сонсож, ойлгоогүй зүйлээ дахин давтан сонсох боломжтой юм. Берклигийн их сургуулийн лекцийг интернэтээр сонсож, шалтгалт өгч дараа нь жинхэнэ диплом гардан авах бололцоотой юм байна.

Лид 3. Өнөөдөр оросын үнэн алдартны шашинд тэргүүн хамбын албан тушаалыг сэргээсний 90 жилийн ой болж байгаа юм байна. Энэ түүхэн ойд зориулсан ёслол Оросын нийслэл Москва хотын Христийн Авралын сүмд болсон байна.

Ёслолын ажиллагааг Оросын Үнэн алдартны шашны тэргүүн Москвагийн 15 р хамба, Хоёрдугаар Алесксей удирдан явуулсан байна. Оросын нэгдүгээр Петр хааны зарлигаар орост хамба ламын албан тушаалыг бий болгосон байна. Дараа нь 200 жилийн турш оросын шашин хамба ламгүй байсны эцэст 1917 оны 11 сарын 18 нд шинэ хамба ламыг томилж байжээ.

Лид 4. Хэдийгээр 12 сар гараагүй байгаа ч шинэ жилийн уур амьсгал аль хэдийннэ оржээ. Португаль улсад зул сарын баярын сүлд модоо засаж гэрлэн чимэглэлийг нь асаалаа.

Энэ сүлд мод нь буурал Европ тивийн хамгийн өндөр сүлд мод гэсэн тодотголтой юм. Үзэгч таны харж байгаа энэ сүлд мод 76 метрийн өндөр. Сүлд модны гол чимэглэл нь лаа шиг хэлбэртэй олон мянган чийдэн юм. 15 мянган ширхэг чийдэнгээр сүлд модыг чимэглэж олон зуун ширхэг неон гэрлээр чимэглэсэн байна. Шинэ жил, зул сарын баярын үеэр энэ сүлд мод жуулчидыг татах нэг гол зүйл болно гэж найдаж байгаа гэнэ. Энэ сүлд 2008 оны 1 сарын 7 хүртэл сүндэрлэж олны нүдийг баясгах юм байна.

No comments: