2007-11-17

Дэлхийн мэдээ 2007-11-17 Бямба гараг

Лид 1: энэ Пүрэв, Баасан гарагуудад Испаний Валенсия хотод НҮБын зөвлөлийн хурал зохион байгуулагдлаа. Тус хурлын үеэр дэлхийн цаг уурын өөрчлөлтэй холбоотой нэгдсэн тайланг танилцуулсан юм. Тус тайлангийн дагуу цаашид цаг уурын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийг хамарсан нэгдсэн үйл ажиллагаа авч хэрэгжүүлэхээр боллоо.

Испаний Валенси хотод энэ Пүрэв, Баасан гарагуудад НҮБын зөвлөлийн хурал зохион байгуулагдаж, дэлхийн цаг уурын өөрчлөлтийг авч хэлэлцсэн юм. Энэ удаагийн НҮБын зөвлөлийн хуралд, дэлхийн олон орны эрдэмтэд оролцсон бөгөөд хурлын эхэн хэсэгт цаг уурын өөрчлөлтийн одоогийн нөхцөл байдалтай холбоотой сэтгэл шимшрүүлсэн баримт материалуудыг танилцуулж байсан. Зөвлөлийн хоёрдах өдөр буюу Баасан гарагт эрдэмтэд цаг уурын өөрчлөлттэй тэмцэх нэгдсэн баримт бичиг боловсруулан хамтран ажиллах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн. Тус нэгдсэн баримт бичгийн төслийг, өнөөдөр НҮБын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүүн танилцуулах юм байна. НҮБын зөвлөлийн хурлаар дэлхийн цаг уур өөрчлөгдөхөд нөлөөлж байгаа гол буруутан бол хүний хүчин зүйлээс үүдэлтэй хүлэмжийн хий гэдэг дээр дэлхийн эрдэмтэд нэгэн дуугаар санал нийлж байсан юм. Иймээс техник технологийн өндөр хөгжилтэй, аж үйлдвэржисэн улс орнууд нь хүлэмжийн хийг багасгахад одоо байгаагаас илүү анхаарч ажиллахыг НҮБаас уриалж байна. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн талаарх дараагийн олон улсын яриа хэлэлцээр, 12р сарын 3нд Индонезийн Бали аралд болох бөгөөд тус хуралд НҮБын гишүүн орнууд болон цаг уурын шилдэг эрдэмтэд оролцож Киотогийн протокол болон НҮБын цаг уурын өөрчлөлтийн эсрэг конвенцийг эргэн харах юм байна.

Лид 2: Японы ерөнхий сайд Ясуо Фукуда, энэ Пүрэв гарагт төрийн дээд хэмжээний айлчлал хийхээр АНУд хүрэлцэн очсон. Өчигдөр тэрбээр АНУын ерөнхийлөгч Жорж Буштай уулзаж ярилцлаа. Дэлгэрэнгүйг хүлээн авна уу.

Япон бол Бушийн засгийн газраас олон улсын алан хядах үйл ажиллагааны эсрэг хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжин хамтран ажилладаг орон юм. Энэ ч утгаараа Баасан гарагт Японы ерөнхий сайд Ясуо Фукуда, АНУын ерөнхийлөгч Жорж Буштай уулзахдаа олон улсын алан хядах үйл ажиллагааг таслан зогсооход хамтран ажиллах талаар голчлон ярилцсанаас гадна Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох асуудалыг мөн хөндсөн байна. Уулзалтын үеэр, Японы ерөнхий сайд Ясуо Фукуда, Афганистанд явуулж байгаа АНУын энхийг сахиулах үйл ажиллагаанд Японы усан цэргийн плотыг ахин илгээх болсоноо мэдэгдсэн. 2001 онд Японы усан цэргийн плот, АНУын цэргийн усан онгоцнуудыг Энэтхэгийн далайд тосож аван түлшээр хангах ажиллагааг хийдэг байсан юм. Харин 11р сарын эхээр Японы сөрөг хүчний намыхан энэ ажиллагааг эсэргүүцсэнээр тус ажиллагааг зогсоогоод байсан билээ. Уулзалтын үеэр Японы ерөнхий сайд Ясуо Фукуда, АНУын Зүүн Ази болон Ойрхи Дорнодод энхийг сахиулах ажиллагааг байнга дэмжин хамтран ажиллах болно гэдгээ мэдэгдсэн байна.

Лид3 Бенгалийн буланг дайрсан Сидр гэдэг нэртэй хүчтэй хар салхиний үеэр 1100 хүн нас барсан тухай Ройтерс агентлаг уламжилж байна. Үүнээс өмнө Бангладщшийн 508 иргэн нас барсан гэж эх сурвалжууд мэдээлж байсан юм.

Байгалийн гамшигийн үеэр нас барсан хүний тоо, хохиролын хэмжээг одоогийн байдлаар нарийвчлан хэлэх боломжгүй байгаа бөгөөд хохиролын хэмжээ цаг ирэх тутам өсөж байгаа юм байна. Бангладеш улсад цахилгаан дамжуулах утас тасарч харилцаа холбооны салбарт доголдол гарсан байна. Бангладешийн нийслэл Дакка хот бүхэлдээ цахилгаан эрчим хүчгүй болоод байгаа юм байна. НҮБ-ийн хүмүүнлэгийн салбарынханы мэдээлснээр 20 мянган байшин эвдэрч сүйджээ. Түүнээс гадна загас агнуурын 150 усан онгоцны багийнханы хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байна. Байгалийн гамшигт нэртвэгдсэн Бангүладеш улсад НҮБ тэрбум долларын тусламж үзүүлэх гэж байгаа юм байна.

Лид4. Баасан гаригт Их Британий зээлийн үйлчилгээ явуулдаг хамгийн том банкны гүйцэтгэх захирал албан тушаалаасаа огцорох гэж байгаагаа мэдэгдсэн байна. Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр хямрал болох үед Нотерон Рокс банк санхүүгийн тих хэмжээний алдагдал хүлээж байсан юм.

Нотерн Роск банкны гүйцэтгэх захирал Адам Эпплгарт 2007 оны 1 сар хүртэл албан тушаалаа хаших төлөвтэй байна. Дараа нь түүний оронд өөр хүн томилогдох болжээ. Өнгөрсөгн баасан гаригт энэ банкны захирлуудын зөвлөлд ажилдаг 4 хүн албан тушаалаасаа өөрсдийн хүсэлтээрээ огцорч байгаагаа илэрхийлсэн юм. Дэлхийн хөрөнгө санхүүгийн зах зээлд хямрал нүүрлэх үед банк дампуурлбын ирмэгт тулж хадгаламж эзэмишигчид нь дансаа хаах гэж урт дараалал үүсгэж байлаа.

Лид5. Өнөөдөр Косовод парламентын сонгууль болж байна. Сербийн бүрэлдэхүүнд байдаг Косовогийн хязгаар нь 1999 онд НҮБ-ын мэдэлд ирсэн юм. Косовочууд туурга тусгаар улс байгуулахаар НҮБ-д хандсан ч сонирхлын бүлгүүдийн зөрчилөөс болж энэ асуудал шийдэгдэхгүй удаж байгаа билээ.

Косовогийн хязгаарын парламент нь 120 муудалтай бөгөөд энэ удаагийн сонгульд улс төрийн 25 нам оролцож байна. Косовогийн хязгаарт аж төрдөг Серб үндэстнүүд энэ сонгуулийг үлоыйшоож, санал хураалтанд оролцохгүй гэдгээ илэрхмийлсэн билээ. Косовогийн хязгаарынхан олон улсын байгуулагын шийдвэрийг хүлээлгүйгээр 12 сарын 10-нд тусгаар тогтнолоо дангаараа зарлаж гэж байгаа юм байна. Косовод сонгуулийн санал хураалтын цэг орон нутгийн цагаар өглөөний 8-д нээгдэж орой 20 цагт үүдээ барих юм байна.

Лид6. Газрын тос экспортлогч орнуудын байгуулага ОПЕК-ын чуулга уулзалт өнөөдөрСаудын Арабын Эр Эрияд хотод улсад нээгдэж байна. Гурван хоног үргэлжилэх энэ чуулга уулзалтаар ОПЕК ын гишүүн орнууд дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд шууд нөлөө үзүлдэг газрын тосны үнийг тогтоон барих асуудлыг хөндөж байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зэээл дээр нэг баррель газрын тос бараг 100 доллар хүрэх шахаад байна. Газрын тосны үнэ нэмэгдэж байгаа хэд хэдэн хүчин зүйлүүд байгаа юм. Үүний нэг нь Америк долларын ханш уналт гэж эдийн засагчид үзэж байна. Газрын тосны олборлолтыг нэмэгдүүлээд ч үнэ ханшид нөлөөлж чадахгүй байна. ОПЕК ын чуулга улзалт эхлэхээс өмнө тус байгуулагын ерөнхий нарийгн бичгийн дарга газрын тосны үнийг доллараа тооцохоо болих санаачлага гаргажээ. Гэвч энэ удаагийн чуулганаар энэ асуудлыг хэлэлцэхгүй юм байна. ОПЕк ын чуулга уулзалтад Саудын арабын эзэн хаан Абдаллы бен Абдель Азиз морилон иржээ.Газрын тос экспортлогч орнуудын байгуулага ОПЕК нь 1960 одн байгуулагдсан юм. Энэ байгуулагыг Ираз, Иран, Кувейт, Сауцдын Араб, Венесуэль улс үүсгэн байгуулж байжээ. Хожим энэ байгуулагад Катар, Инддонез, Ливи, Алжир, Арабын нэгдсэн Эмират, Нигер, Габон, Ангол, Эквапор улс гишүүнээр нь элсжээ. Бразилд улс эннэ байгуулагаын гишүүн боох өргөдөлөө өгөөд байгаа юм байна. ОПЕК-ийн хамгийн анхны чуулга уулзалт 1975 онд Алжир улсад болж байжээ.

Лид7. Францы түүхэн урьд өмнө болж байгаагүй томоохон ажил хаялт болж байгаа талаар өмнөх мэдээллийн хөтөлбөрөөр уламжилж байсан билээ.

Тэгдэл францын нийтийн тээврийн хэрэгслийн ажилчидын үйлдвэрчний эвлэл өчигдөр орой ажил хаялтаа зогсоосон байна.Бямсба гаригаа эхлэн Франц улс даяар галт тэрэг, метро, автобусны үйлчилгээ горимын дагуу явж эхэлжээ. Үйлдвэрчний эвлэл, засгийн газарын хороронд хэлэлцээр хийсэн юм байна. Францын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга даваа гаригт яртиа хэлэлцээрийн тухай хэвлэлийнхэнд мэдээлэл хийх юм байна. 62 цагийн турш үргэлжилсэн ажил хаялтын үр дүнд үйлдвэрчний эвлэл ялалт байгуулсанм гэж хэлж болно гэж хөндлөнгийн ажиглагчид дүгнэж байна. Ажил хаялтын үел Францын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд одлон тэрбу еврогийн алдагдалд осон байна. Ажил хаялтад 7 мянган ажилчид оролцжээ.

Лид8. Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили ерөнхий сайд Зураб Ногаиделигийн тэргүүлсэн засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан байна. Гүржийн шинэ ерөнхий сайдаар Гүржийн төв банкны хөндлөнгийн зөвлөлийн тэргүүлэгч Ладо Гургенизе томилогдох юм байна.

Гүржийн үндсэн хуулийн дагуу ерөнхий сайдын албан тушаал хаших хүнийг ерөнхийлөгч нь сонгож дараа нь парламент нь баталдаг юм байна. Гүржийн ерөнхий сайд Зураб Ногаидели эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаа охих гэж байгаа гэсэн утгатай мэдээлэл Гүржийн хэд хэдэн сонинд гарч байсан юм. Зураб Ногаидели энэ оны эхээр зүрхний мэс засал хийлгэж байсан юм байна. Өчигдөр Гүржийн парламент улм орондоо тогтоосон онц байдлыг цуцалсан билээ. Ингэснээр Гүржийн нийгэм хэвийн амьдралын хэмнэлдээ эргэн орсон байна. Гүржийн Тбилиси хотын шүүх баасан гаригийн орой батланэ хамгаалахын сайд асан Ираклий Окруашвилиг баривчлах тухай дахин шинэ тушаал гаргажээ. Үүний өмнө түүнийг ерөнхийлөгчийг гүтгэсэн хэрэгт буруутгаж байсан юм. Ираклий Окруашвили одоо хилийн чанадад амьдарч байгаа юм.

Лид.12 сарын 11-ээс эхлэн Хойд өмнөд солонгосын хооронд ачааны галт тэрэг тогтмол явуулж байх тохиролцоонд хүрсэн байна. БНАСАУ-ын өмнөд хилийн Касон хотод байдаг хамтарсан технологийн хүрээлэн, БНСУ-ын хилийн боомтын хооронд энэ галт тэрэг зорчих юм байнна.Сөүл хотод 3 хоног үргэжилсэн хойд, өмнөд солонгосын ерөнхий сайд нарын уулзалтын үеэр энэ тохиролцсон байна. Хилийн бүсэд галт тэрэгний хөдөлгөөн сэргэж байгаа нь 1953 онд үзэл сурталаас болж хуваагдсан хоёр солонгосын эвлэрэлийн үйл явцад чухал ач холбогдолтой юм. БНСУ-ын ерөнхийлөгч Пхеньян хотод айлчлал хийэж БНАСАУ-ын удирдагч Ким Чен Иртэй уулзахдаа эдийн засгийн харилцааг сэргээх тухай ярилцаж албан ёсны баримт ыичигт энэ тухай тусгасан юм. Хойд Солонгосын ерөнхий сайд Сөүлд айлчлал хийсэн нь төрийн тэргүүн нарын тохиролцоог ажи л хэрэг болгох зорилоготой байсан юм. Хойд Солонгосын авто зам, төмөр замыг шинэчлэхэд өмнөд солонгос тусламж үзүүлнэ гэж амлажээ. Хойд Солонгосын төмөр замыг өргөжүүлж БНХАУ-ын хилийн боомти Синыжу хототой холбох төлөвлөгөө ч гаргасан байна. Ингэснээр 2008 онд Бээжинд боох олимдын наадмыг үзэх өмнөд солонгосчууд галт тэргээр Бээжин хүрэх бололцоотой болох юм.

Энэ өдөр

1855 оны энэ өдөр Шотландын аялагч, эрдэмтэд Дэвид Ливингстон Африкийн Замбези голынн хүрхрээ олж харсан хамгийн анхны европ хүн болжээ. Тэр энэ хүрхрээг Виктори нэрлэсэн байна.

1869 оны энэ өдөр Суэцийн сувагаар усан онгоц явах боложтой болжээ. Ингэснээр эдийн засгийн асар их хэмнэлт гарсан юм.

1970 оны энэ өдөр Зөвлөлтийн “Луна 17” пуужин сарны гадаргууд буужээ. Уг пуужингаар саран дээр өөрөө явагч Луноход 1 төхөөрөмжийг тээвэрлэж ирсэн юм.

1996 оны энэ өдөр 18 настай австралийн иазлуу Дэви Дикс жижуиг завиар дэлхийг тойрон явах аялалаа амжилттай дуусгаж төрөлх Фримантл хотдоо эргэн ирсэн байна.

No comments: