2007-11-23

Дэлхийн мэдээ 2007-11-23 Баасан гараг

Лид1. ОХУ ын ерөнхий сайд Виктор Зубков Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн байгуулагын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын чуулга уулзалтад оролцохоор Турмений Ашхабад хотод ирсэн байна.
Виктор Зубков Туркмены ерөнхийлөгчтэй уулзаж албан есний хэлэлцээр хийсэн байна. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн байгуулагын гишүүн орнуудын ерөнхий сайд нар 20 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм байна. Тухайлбал 2008 оноос Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудын агаарын орон зайг хамгаалах нэгдсэн сүлжээтэй болох, иргэний нисэхийн үйл ажиллагааг хөгжүүлэх, хил хамгаалах салбар хамтран ажиллах тунхаг батлах гэх мэт асуудлыг хөндөх юм байна. Дээд хэмжээний чуулганы үеэр ТУХН байгуулагын 2008 оны нэгдсэн төсвийг батлах юм байна.

Лид2. Мексикийн булангийн бүс нутгаас газрын тос олборлодог Пемекс компаний тоног төхөөрөмж дээр бүтэн 24 цагийн турш гал түймэр дүрэлзэж байна.

Гал унтраах ажилд тусгай зориулалтын 6 хөлөг онгоц оролцож байгаа юм. Гэвч гал түймрийг унтрааж чадаагүй байна. Одоогийн байдлаар гал түймэрт хүний амь нас хорхиросон талаар мэдээлэл хараахан илээгүй байна. Галтай анхаарал болгоомжгүй харьцсанаас болоод энэ долоо хоногт энд 3 дахь удаагаа гал түймэр гарч байгаа юм байна. Мексикийн булангийн бүс нутгийн далайн усанд 11 мянган баррель газрын тос асгарсан байна.

Лид3. Их Британий эзэмшилд байсан орнууд хожим үндэстнүүдийн хамтын ажиллагааны байгуулага үүсгэсэн юм. Тэгвэл энэ байгуулага Пазистан улсын гишүүнчлэлийг түдгэлзүүлсэнбайна.Учир нь Пакистаны өрийн тэргүүн ардчилалын зарчимаа ухарч, улс орондоо онц байдал тогтоон, хүний эрх, эрх чөлөөг бүдүүлгээр зөрчсөн гэж энэ байгуулгын удирлах зөвлөл энэ шийдвэрээ тайлбарласан байна.
Пакистаны төрийн тэргүүн улс орондоо ардчилалыг тогтоосон цагт л гишүүнчлэлийг нь сэргээх боломжтой гэж тэд мэдэгджээ. Их Британий хамтын ажиллагааны байгуулгад дэлхийн 53 орон гишүүнээр нь элссэн байдаг юм. Пакистаны ерөнхийлөгч Первез Мушараф гурав дахь удаагаа төрийн тэргүүнээр сонгогдохыйн тулд улс орондоо онц байдал тогтоож, дээд шүүхийн бүрэлдэхүүнийг сольсон юм.
Шинээр томилогдсон Пакистаны дээд шүүх Первез Мушарафыг дахин сонгогдохыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан юм. 1999 онд энэ байгуулага Пакистанд цэргийн эргэл гарсны дараа гишүүнчлэлийг нь түдгэлзүүлж байсан удаатай.


ТОВЧ.

ОХУ-ын сонгуулийн ерөнхий хороо Төрийн ДУМ-ын сонгуулийг явуулах бэлтгэх ажлыг хангаж дууслаа гэж мэдэгдэж байна. Сонгууль болох өдөр томилолтоор хилийн чанадад байх хүмүүс одоо урьдчилан сонгуулийн саналаа өгч байгаа юм байна. 12 сарын 2-нд сонгуулийн санал хураалт дууссаны дараа урьдчилан саналаа өгсөн хүмүүсийн саналын хуудасыг тоолох юм байна.

Ливан улсад ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Хуулийн дагуу сонгууль явуулаххугацаа ойртож байгаа ч Ливаны улс төрийн намууд ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ шийдэж чадахгүй байгаа юм. Ливаны эрх баригч нам ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахаар яаралтай хуралдаан хийсэн я ямар ч үр дүнд хүрч чадаагүй байна.

Египет улсад амарч байсан оросын жуулчид ор сураггүй алга болжээ. Барнаул хотын уугуул гурван хүн Египетэд амарч байхдаа Улаан тэнгисийн усанд сэлэхээр яваад эргэж ирээгүй юм. Орон нутгийн эрх баригчид Улаан тэнгисийн усанд сэлэх нь маш аюултай гэж үзээд хуулиар хориглосон юм. Тэнгист осолдсон хүмүүс жирийн нэгэн сонирхогчид биш, харин усан спортын мастерууд байжээ. Ор сураггүй алга болсон оросын жуулчидыг хайх ажил Улаан Тэнгист хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Алга болсолн хүмүүсийг эсэн мэнд олдоно гэх итгэл найдвар бий гэж Египетийн аврах албаныхан мэдэгджээ.

Францын экс ерөнхийлөгч Жак Ширакыг 1983 аас 1995 оны хооронд Парис хотын дарга байхдаа их хэмжээний хөрөнгө мөнгө үрэн таран хийсэн хэрэгт сэжиглдэж байна. Харин Жак Ширак санхүүгийн гэмт хэрэгт ямар холбоогүй гэдгээ мэдэгдээд өөрийн нэр төрөө хамгаалахын тулд шүүхэд очно гэж мэдэгджээ.

Лид4 2007 оны турш Хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн тоглоомоос химийн хорт бодис ялгарч хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулж байна гэсэн гомдол шүүмжлэл тасраагүй. Харин Хятадын үйлдвэрлэгч энэ алдаагаа засаж хүүхдийн тоглоом үйлдвэрлэлд хүүхдийн эрүүл мэндэд аюулгүй шинэ технологи нэвтрүүлж эхэллэ гэж Европийн Холбооноос гаргасан тайланд бичсэн байна.

Дүрс: Дэлхийн зах зээлд экспортлодог Хятадын хүүхдийн тоглоомоос хүүхдийн эрүүл мэндэд хортой химийн бодис ялгарч байгаа болохыг дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага болон Европийн Холбооноос анхааруулж хэлж байсан юм. Хятадын эрх баригчид тус мэдээллийн дагуу энэ сарын сүүл хүртэл өөрийн оронд үйлдвэрлэж байгаа тоглоомуудад шалгалт хийсний дүнд дээрх шүүмжлэлийг хүлээн авч тоглоомын үйлдвэрлэлдээ шинэ технологи нэвтрүүлэхээ амласан юм. Хятадын Гуандау мужид дэлхийн зах зээлд гаргадаг нийт хүүхдийн тоглоомын 90 гаруй хувийг үйлдвэрлэдэг байна. Нэг үгээр тус мужид хүүхдийн тоглоом үйлдвэрлэгч 750 гаруй үйлдвэрлэгч байдаг гэсэн үг. Хятадын засгийн газраас авч хэрэгжүүлэхээр болсон хүүхдийн тоглоомын үйлдвэрлэлийг хүүхдийн эрүүл мэндэд хал балгүй болгох ажлын хүрээнд дээрх 750 гаруй үйлдвэрлэгчдийн 690 нь одоогийн байдлаар үйлдвэрлэлдээ шинэ технологи нэвтрүүлэхээ амлаад байна.
Хэрэглэгчдийн аюулгүй болон сэтгэл ханамжийн байдлыг хангах үүднээс Европийн Холбоо энэ онд багтаж Хятадын хүүхдийн тоглоом үйлдвэрлэгчид, худалдаалагчид болон импортлогчидтой олон талт гэрээ байгуулах талаар ярилцаж байгаа гэнэ. Энэ гэрээ нь 2008 оноос эхлэн хэрэгжих юм. Хятадад үйлдвэрлэн гадагшаа экспортлож байгаа нийт хүүхдийн тоглоомын 80 хувь нь Европийн орнуудад зарагддаг юм байна.

Лид 5 Дэлхийн зах зээл дээр долларын ханш эрчтэй унаж байгаа нь Европийн хамгийн томд тооцогдох иргэний зориулалт бүхий онгоц үйлдвэрлэгч Эйрбусын ажиллагааг эрсдэлд оруулж байгаа тухаймэдэгдэлийг тус компаний гүйцэтгэх захирал Том Эндэрс мэдэгдэж байна.

Дүрс: Эйрбус нүсэр том зохион байгуулалт болон удирдлагуудын зөрчилдөөнөөс болж өнгөрсөн жил санхүүгийн бэрхшээлд орсон юм. Эйрбус санхүүгийн бэрхшээлээс болж хүлээж авсан захиалгаа ахин сунгахаар болсон билээ. Харин санхүүгийн бэрхшээлийг даван туулахын тулд Европийн орнууд дах салбар компаниудын ажилчдаа цомохтгох шийдвэр гаргаж байсан билээ. Энэ оны дунд үеэс эхлэн эдийн засгийн байдал нь дөнгөж сэргэж эхлэн эхний захиалгаа хүлээлгэн өгч байсан боловч сүүлийн хэдэн сарын турш байнга унасаар байгаа долларын ханшны байнгийн уналтаас болж санхүү нь ахин бэрхшээлд орох болоод байгаа талаар Эйрбус компаний гүйцэтгэх захирал Том Эндерс мэдэгдсэн юм. Учир нь Эйрбус компани урьдчилсан захиалгаа доллараар хүлээн авсан байгаа нь энэхүү санхүүгийн бэрхшээлд оруулахад хүргээд байгаа юм. Энэ долоо хоногт долларын ханш урьд хожид байгаагүй үнээр унасан билээ. Долларын ханш унаж байгаа нь Эйрбус компанийг нийт 776н сая евроогийн алдагдал хүлээхэд хүргээд байна.

Лид6. Италийн ерөнхий сайд Романи Проди ОХУ-д айчлал хийж байна. Итали Оросын хооронд худалдааны бараа эргэлт тогтмол өссөн үзүүлэлттэй байгаа юм. Итали улс Оросын худалдааны томоохон түнш нь болж чаджээ. Орос Италийн төрийн өндөрлөгүүд энэ жил 3 дахь удаагаа уулзалт хийж байна. Энэ удаа Романи Проди оросын ерөнхийлөгч Путины хувийн урилгаар иржээ.
Эр. Бид энэ жил бараг 30 турбум долларын худалдаа хийж, өмнөх жилийн үзүүлэлтийг давах гэж байна. Итали Оросын харилцаа үргэлж найрсаг, дотно байж ирсэн нь их таатай хэрэг юм. Бид цааөшид эрчим хүч, сансар судлал, нисэх хүчний салбарт хамтран ажиллах бүрэн бололцоотой.
Эр. Бидний харилцаа эрчимтэй хөгжиж байна. Бидний худалдаа 30 хувиар нэмэгдээд байна. Дан ганц эрчим хүчний салбараас гадна бид таны нэрлэсэн өөр салбарт ч хамтаран ажиллах боломжтой гэж би үзэж байна.
Энэ уулзалтын төгсгөлд Владимир Путин, Романи Проди нар оросын Газпром, италийн Эни компаний хооронд хамтран ажиллах төсөлд гарын үсэг зурсан байна. Энэ иөсөл хэрэгжсэнээр Балтийн тэнгисийн ерөөлөөр эрчим хүч, байгалийн хийг Итали руу нийлүүлдэг болох юм. Төслийг хэрэгжүүлэхэд 10 тэрбум доллар зарцуулах юм байна.

Лид7. Колумбын хувьсгалт зэвсэгт бүлэглэлийнхэн Колусын засгийн газрын гишүүдийг барьцаалаад байгаа билээ. Барьцааны хүмүүсийг сулуулах тухай яриа хэлэлцээрт Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес жуучлагчын үүрэгтэй оролцож байсан юм. Гэвч Колумбын эрх баригчид цаашид Уго Чавесыг жуучлагчаар ажиллуулахыг хүсэхгүй байгаагаа мэдэгджээ.

Колумбын зэвсэгт бүлэглэлийнхэнд барьцаалагдсан хүмүүсийг суллах үүрэжг хариуцлагыг зөвхөн Колумын засгийн газар дангаараа хариуцах болжээ. Уго Чавес Колмубын сенатын гишүүн Пьедад Кордова нар босогчидтой хэлэлцээр хийхдээ ноцтой алдаа гаргасан гэж Колумбын ерөнхийлөгч Альваро Урибе үзэж байгаа юм байна. Цаашид Колумбын зэвсэгт босогчидтой холбоо барихгүй байхйг Уго Чавесаас хүссэн байна. Ойрын үед Венесуэлийн ерөнхийлөгч энэ асуудлаар мэдэгдэл хийх гэж байгаа м байна.

Лид8. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын цог жавхлант хатан хаан 2-р Елизавета Мальта арлаас Африкийн Уганда улсад төрийн айлчлал хийхээр явжээ. Угандад Британий хамтын ажиллагааны байгуулгын хуралд болох юм.
Хатан хаан хэдхэн хоногийн өмнө брилиантан хуримаа хийгээд залуудаа амьдарч байсан Мальта арал дээр амарсан юм. Их Британий хатан хаан ДОХ-оор өвчилсөн хүмүүст эмчилгээ хийдэг Угандагийн эмнэлэгт зочилсон талаар мэдээллийн агентлагууд уламжилж байна. 1980-аад оны эхээр ДОХ-ын халдвар гарч байсан анхны улсын нэг нь Уганда юм. 80-аад оны эхээр Угандагийн хүн амын 13 хувь нь ДОХ-ын халдвар аваад байсан бол энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга авснаар халдварын тоог багасгаж чадсан байна. Угада удсын хүн амын 4 хувь буюу 450 мянган хүн ДОХ-ын халдвартай юм байна.

Лид9. Ираны эрх баригчид Олон Улсын Цөмийн эрчим хүчний агентлагт хандан Ираны цөмийн хөтөлбөрийнэ тухай илтгэлийг хаахыг шаардсан байна.
Ираны төр засаг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагын хүссэн бүх мэдээллийг өгч амлалтаа биелүүлсэн. Иймээс одоо манай улсын цөмийн хөтөлбөрийн талаар судалгаа хийгээд байх шаардлага байхгүй гэж Ираны албаны хүмүүс мэдэгдэж байна.Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас гаргасан илтгэлийг НҮБ-д удахгүй хэлэлцэх гэж байгаа бөгөөд энэ үеэр АНУ Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ тогтоохыг санал болгоод байгаа юм. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас гаргасан итгэлд Иран улс цөмийн хөтөлбөрийнхөө тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадсан гэж дүгннэсэн юм. Олон улсын цөмийн эрчим хүчний байгуулагын тэргүүн Мохамед Аль Барадей Ираны удирдлагууд зарим тоо баримтыг өөрсдийн дураар сонгож илгээсэн гэж онцлон тэмдэглэсэн юм. Цөмийн хөтөлбөрийн үйл ажиллагааг гардан явуулж байгаа ираны эрдэмтэптэй уулзахыг олон улсын шинжээчдэд зөвшөөрөөгүй юм. Үүнд АНУ сэтгэл дурамжхан байгаа юм.

Лид10. АНУ-д талархалын баярыг тэмдэглэж байна. Энэ баярын үеэр америкчууд шарсан цацагт хяруул зооглодог заншилтай. Тэгвэл энэ жил цацагт хярруулын махыг идэх нь зөв буруу гэсэн асуудлаар америкийн нийгэмд ширүүн маргаан өрнөж байна.
Одоогоос 400 жилийн өмнө энэ өдөр цагаачид, нутгийн уугуул оршин суугчидтай эвлэрч байсан тухай америкийн түүхэнд бичсэн байдаг юм. Иймээс америкчууд энэ өдөр цацагт хяруул иддэг болжээ. Гэвч зарим америкчууд энэ өдөр цацагт хяруулын маү зооглох нь буруу. Үүний оронд гахайн мах идэх ёстой гэдэгт итгэл үнэмшилтэй байна. Жишээ нв Виржини мужын фермерүүд талархалын өдрийг шинэ төвд ирсэн англичууд анх тэмдэглэсэн гэж үздэг байна. Олон сар далайд аялаж ядарч туйлдсан англичууд эх газар хөл тавьсандаа баярлаж бурханд талархаж баяр хийж байжээ. Талархалын баярын өдөр цацагт хяруулын мах идэхийг эсэргүүцэж байгаа 8 мянган хүн гарын үсгээ зурж Жорж Буш илгээжээ. Цацагт хяруулын мах идэхээс татгалзах хүмүүс байгаа ч энэ жилийн баярын ширээний гол зоог нь цацагт хяруул хэвээр байж, талархалын баярыголон сая америк гэр бүл тэмдэглэж байна. Баярын өдрүүдэд америкчууд гэр бүл, хамаатан саднаа зорин очдог байна. Баярын үеэр америкийн галт тэрэг, иргэний агаарын тээврийн компаниуд ачаалал ихтэй байна.

Лид11 Эрт цагт манай гариг дээр аварга том биетэй хилэнц хорхой амьдарч байжээ. Германы эрдэмтэд далайн аварга том хилэнц хорхойн чулуужсан үлдэгдэлийг олсон байна.
Чулуужсан хилэнц хорхойн их биеийн үлдэгдэл нь 46 см юм байна. Эрдэмтэд энэ хилэнц хорхойн биеийн нийт урт нь 2 метр орчим байжээ гэдэг дүгнэлтийг хийгээд байгаа юм. Энэ аварга том хилэнц хорхой одоогоос 460 сая жилийн өмнө манай дэлхий дээр амьдарч байжээ. Эрт галавын цагт манай дэлхий дээр том биетэй хилэнц хорхой амьдарч байсныг эрдэмтэд тогтоосон юм. Гэвч бүр 2 метрийн урт биетэй хилэнц хорхой байдаг тухай мэдээлэл урь өмнө шинжлэх ухаанд байгаагүй юм.

ЭНЭ ӨДӨР

Манай тооллын 599 онд хятадын Тан гүрний эзэн хаан Тай Зун мэндэлж байжээ.


1755 оны энэ өдөр Оросын Елизавета Петровна хатан хаан Москвагийн их сургууль байгуулах зарлиг гаргаж байжээ. Энэ сургууль өдгөө Москвагийн Улсын Их Сургууль гэдэг нэрээр үйл ажиллагаа, явуулж байгаа билээ.

1979 оны энэ өдөр Метрополь сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарч байжээ.

Үдшийн мэдээ

Лид1
11р сарын 22, 28ны өдрүүдийг Америкийн ард түмэн Талархалын баяр болгон тэмдэглэдэг. Талархалын баяр нь чухам ямар түүхээс улбаатай болохыг одоо танилцуулья.

Дүрс: Жил бүрийн 11р сарын 22, 28ны хооронд Америкчууд Талархалын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Америк бол Европийн цагаачдаас бүрдсэн, нэг үгээр олон үндэстэний чөлөөт ардчилсан орон юм. Америк тивийг анх нээсний дараа Европийн цагаачид энэ тив руу өдөр алгасалгүй тэмүүлэх болсон. Эхэн үедээ Европчуудад тус тивийг өөрийн болгоход асар их саад бэрхшээл тулгарч байсан гэдэг. Нутгийн Индианчуудтай хэл амаа ололцохоос эхлээд аашийг нь мэдэхгүй хүний нутагт идээшнэ гэдэг нь тэдний хувьд бэрх байлаа. 1619 оны 12р сарын 4нд 38н Англи иргэн шинэ тивийн хойд эргийн Жэймс Голын эрэгт ирэн нутаглахаар болсон юм. Тэд нутгийн Индианчуудтай тэмцэлдэн тус газрыг өөрийн болгохоор зүтгэж байлаа. Харамсалтай нь Англичуул өлсөгөлөнгөөр олон хүнээ алдан бүгд амь эрсдэхийн даваан дээр байсан боловч тэмцэлдэж байсан нутгийн Индианчууд хүний мөс чанар гарган дээрх Англи иргэдэд хоол хүнс авчирч өгөн өлсгөлөнгөөс аварч байсан түүхтэй. Ингээд Америк тивийг өөрийн болгож аван нутгийн Индианчуудыг эх нутгаас нь хөөн цөлсөний дараа Англичууд хожмоо, Индианчуудад талархасан сэтгэлээ илэрхийлэх үүднээс Талархалын баярыг тэмдэглэх болсон гэдэг. Өдгөө Талархалын баярын энэ өдөр Америкчуудын хувьд Индианчуудад гэхээс илүү өөр хоорондоо талархах сэтгэлээ илэрхийлэх гэр бүлийн баяр болжээ. Талархалын баярын ширээг мялаадаг гол зүйл бол цацагт хяруулын мах түүнчлэн эрдэнэ шиш байдаг. Дашрамд хэлэхэд, Талархалын баярын үнэн бодит дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулсан үзүүлэн, материалууд Америкийн Нутгийн Индианчуудын музейд байдаг юм.


Лид2 Нялх хүүхэд, зургаан сартайгаасаа эхлэн аливааг ялгаж салгах ухамсар суусан байдаг гэнэ.

Дүрс: Жирийн эрүүл хөгжилтэй нялх хүүхэд 6н сартайдаа сууж, авиа гаргаж явж эхлэдэгээс гадна аливаа зүйлийг сайн муу гэж ялгах ухамсар сууж эхлэдэг болохыг эрдэмтэд хэлж байна. Нэг үгээр 6 сартай хүүхэд хүний өөрт нь хандаж байгаа хандлагаас нь энэ миний дайсан эсвэл найз болох хүн гэдгийг ялгахтайгаа болдог гэнэ. Нэг үгээр нийгмийн амьтан болох эхний алхам тавигдаж байгаа гэсэн үг юм. 6н сартайд нь төлөвшисөн тэрхүү ухамсар нь насанд хүрсэн хойноо бий болох ертөнцийг үзэх үзлийн үндэс болж өгдөг юм. Иймээс хүүхдийг 6 сараас нь эхлэн хүмүүжилэх ёстойг эрдэмтэд зөвлөж байна.


Лид3. Москвагийн Пушкины нэрэмжит музейн 100 жилийн ой 2012 онд болох юм. Энэ баяраас өмнө Москва хотод музейн томоохон цогцолборыг барьж байгуулах гэж байна.
Пушкины нэрэмжит музей байрладаг байшинд ямар засвар хийлгүйгээр 95 жил болжээ. Музейн барилга муудсанаас болж түүхийн үнэт дурсгалууд эвдэрч, чанараа алдах аюулын өмнө тулж ирээд байгаа юм. Москвад 2012 он гэхэд сүндэрлэх музейн хотхоны зураг төслийг Их Британий архитекторч Фостер Норман гаргасан байна. Зураг төслийн дагуу дэлхийд одоогоор хаана ч байхгүй бүхэл бүтэн музейн хотхон бий болох юм. Их Британий архитекторч өөрийн гаргасан зураг төслөө Оросын засгийн газрын шадар сайд Дмитрий Медведов, Пушкины музейн захиралд танилцуулжээ.

Лид4. Жил бүр зохиогддог мөсөн барималын олон улсын уралдаан Бельгид нээгдэж байна. Энэ уралдаанд дэлхийн өнцаг булдан бүрээс ирсэн 40 мэргэжилийн ураөн барималч оролцож байгаа юм байна.
Уралдаанд оролцож байгаа мөсөн барималуудыг тогтмол хасах 10 хэмийн хүйтэн байдаг хөргүүртэй асар том танхимд болж байгаа юм байна. Үзэсгэлэнгийн танхимд ормогц хамгийн түрүүнд метрийн өнөдр үлгэрийн баатар үзэгчидийг угтдаг байна. энд янз бүрийн үлгэрийн баатараас гадна мөсөөр урлаж хийсэн ажилдаг механизмыг ч сонирхож болох юм. Зул сарын баярыг дуустал Бельгид энэ үзэсгэлэн хүссэн хүн ыүрийн өмнө үүд хаалгаа нээлттэй байлгах юм байна.

Лид5. Оросын дүрслэх урлагтай танилцахын тулд Третьяковын галерейг л үзэхэд хангалттай гэж гадаадын жуулчид ярьцгаадаг. Тэгвэл Третьяковын галерейн захирал Валентин Родинов солын сайдаа шүүхэд өгсөн байна. Өөрийнх нь нэр хүндэд халдсан гэж захирал гомдолтой байгаа бөгөөд сэтгэл санаанд учирсан хохиролоо барагдуулахаар нэг рубль нэхэмжилэх гэж байна.
Третьяковын галерейн захирал, оросын солёын сайдын хооронд бий болоод байгаа үл ойлголцох байдлын шалтгаан нь Парис хотод зохион байгуулах гэж байгаа соц арт үзэсгэлэн болжээ. Оросын соёлын сайд Александр Соколов үзэгч таны харж байгаа энэ зургийг хараад Третьяковын галерей садар самууныг сурталчилсан байна гэж хэлжээ. Цагдаагийн хоёр ажилтан үнсэлцэж байгаа энэ зургийг хилийн чанадад үзүүлэхээр зэхэж байсан нь орос эх орноо доромжилсон гутамшигт хэрэг боллоо гэж соёлын сайд үзэж байгаа юм байна. Оросын соёлын сайдын шаардлагаар зургийг Парист болох үзэсгэлэн рүү 17 зургийг илгээгүй байна. Третьяковмйн галерея нь оросын дүрслэх урлагийн нүр царайг илтгэх гол төв юм. Өөрийгөө дорожлуулсан гэж үзэж байгаа уран зургийн галерейн захирал соёлын сайдаас нэг рублийн нөхөн төлбөр шаардаж шүүхэд хандсан юм байна.

Лид6. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес испаний эзэн хаанааас хүлцэл өчихгүй. Харин Испаний эрхэм дээдэс надаас уучлалт гуйх ёстой гэж үзэж байна.
Одоогоос бараг 14 хоногийн өмнө Чилид болж өнгөрсөн олон улсын хурлын үеэр Испаний хаан, ерөнхий сайд нартай маргалдсан шалтгаанаа Уго Чавес тайлбарласан байна. Тухайн үед Испаний эзэн хаан Уго Чавест хандан та амаа хамхих болоогүй юу гэж хэлж байсан юм.
Эр. Хэн ч миний ярих эрхийг хааж чадахгүй. Яагаад гэвэл би Венесуэлийн ард түмний нэрийн өмнөөс ярьж байгаа.
Уго Чавес Венесуэлийн оюутнуудтай уулзахдаа хилийн чанадад хийсэн айлчлалдаа сэтгэл хагнгалуун байгаагаа илэрхийлээд үүнийхээ нотолгоо болгож уянгын дуу аялаж, хайр сэтгэлийн тухай 4 мөрт шүлэг уншжээ.

No comments: