2007-11-30

Дэлхийн мэдээ 2007-11-28 Лхагва гараг

Лид1. АНУ ын Мэрилэнд мужын Аннаполис хотод болж байгаа Ойрхи Дорнодын хямралыг зохицуулах олон улсын бага хурал үргэлжилж байна.Хурлын үеэр Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольмерт, Палестины өөртөө засах орны тэргүүн Махмуд Аббас нар эвлэрэлийн гэрээ байгуулах тусгай хэлэлцээр хийх тохиролцоонд хүрсэн байна.

Хэрвээ Изриаль Палестины төрийн өндөрлөгүүд яриа хэлэлцэр хийх юм бол Палестины тусгаар улс байгуулагдах боломж нээгдэх юм. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш, Изриалийн ерөнхий сайдл Эхуд Ольмерт, Палестины өөртөө засах орны тэргүүн Махмуд Аббас нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна. Тэд 12 сарын 12 ноос эхлэн 14 хоног тутам нэг удаа уулзалт хийж хуралдах шийдвэр гаргаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна.

Эр. Бид хүчирхийлэлд цэг тавьж, олон арван жилийн турш үргэлжилсэн цус урсгасан дайсагналд цэг тавих болно

гэж Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольмерт хэлсэн бол АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш

Эр. Зарим хүмүүс ойрхи дорнодын асуудлыг одоо шийдэх нь оновчтой биш. Харин АНУ ойрхи дорнодын хямралыг шийдэх цаг аль хэдийнэ болсон гэж үзэж байна.

Махмуд Аббас, Эхуд Ольмерт нарын хооронд анхны хэлэлцээр маргааш Цагаан ордонд болох юм байна.

Ойрхи Дорнодын хямралыг шийдэх олон улсын хэмжээний хурал хамгийн сүүлчийн удаа 2000 онд болж байсан юм. Изриалийн тусгаар тогтнолыг ч хүлээн зөвшөөрдөггүй байсан арабын орн Аннаполис хотод болж байгаа энэ хуралд Сирийн гадаад хэргийн сайдын орлогч Файсал, Мекдад, Саудын Арабын гадаад хэргийн сайд Файсал нар оролцож байгаа юм байна. Хэрвээ Жорж Буш төрийн тэргүүн байхдаа Ойрхи Дорнодын хямралыг шийдвэрлэж чадах юм бол нэр хүнд нь өснө гэж найдаж байгаа юм.

Харин Газын зурваст хяналтаа тогтоогоод байгаа ХАМАС бүлэглэлийнхэн Аннаполист болж байгаа олон улсын хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өчигдөр Иордоан голын баруун эрэгт болон Газын зурваст Хамас бүлэглэлийнихэний дэмжигчид Аннаполисын хурлыг эсэргүүцэж цуглаан хийсэн байна. Энэ үед Палестины тусгай албаныхан жагсагчидыг тараах гэж оролджээ.

Энэ үеэр нэг хүн нас бас барсан байна.

Лид2. Пакистаны ерөнхийлөгч Первез Мушараф зэвсэгт хүчний ерөнхий командлагчынхаа албан тушаалааса татгалзна гэсэн амлалтаа биелүүлж байна. Тэр зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнтэй салах ёс гүйцэтгэж хүндэт харуулын өмнө тусгай ёслол хийсэн байна.

Маргаашнаа эхлэн Первез Мушараф цэргийн генерал биш, харин жирийн иргэний хувиар улс орноо удирдах юм. Пакистаны шинэ үндсэн хуулинд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүс нь цэргийн цол зэрэгтэй байхыг хориглосон юм. Иймээс тэр ирнх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэрээ дэвшүүлэхийн тулд ийм генерал цолноосоо татгалзаж байгаа юм байна. 2008 онд Пакистаны улс төрийн амьдрал үйл явдлаар дүүрэн байх бөгөөд 2008 оны 1 сарын 9 нд парламентын сонгууль дараа нь ерөнхийлөгчийн сонгууль болох юм.

Лид3. Пхеньян хотод хойд өмнөд солонгосын батлан хамгаалах сайд нарын уулзалт болж байна. Энэ уулзалтаар Хойд Өмнөд Солонгосын хооронд харилцан итгэлцэл бтй болгохыг зорьж байгаа юм.

Хилийн бүс нутгийн цэргийн тоог талууд харилцан бууруулснаар эдийн засгийн салбарт хамтран ажиллах нөхцөлийг хангахад маш чухал юм. БНСУ ын батлан хамгаалахын сайд сэтгүүлчидийн хамт Пхеньян хотод өчигдөр чартерын шууд нислэгээр ирсэн юм. Өмнөд Солнгосын төлөөлөгчид Пхеньян хотын Сон жогак гээг зочид буудалд байрлаж тэндээ яриа хэлэлцээрээ хийх юм байна. Хойд Өмнөд Солонгосын батлан хамгаалах сайд нар хэлэлцээр хийх үед БНАСАУ ын удирдагч Ким Ир Сен байлцжээ. Хоёр солонгосын батлан хамгаалахын сайд нар хамгийн сүүлчийн удаа 2000 оны 9 сард уулзалт хийж байсан юм.

Лид4. Солонгосын хойгийн цөмийн хөтөлөрийг энхийн замаар зохицуулах зургаан талт хэлэлцээрийн дараагийн шатны уулзалт ирэх 12 сарын эхний долоо хоноги болох гэж байна. Энэ хэлэлцээрийг эхлэхээс өмнө АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, мөн Японы мэргэжилтнүүд Йонбен дэхь цөмийн байгууламжтай танилцахаар БНАСАУ д ирсэн байна.

Тэд хойд солонгосын цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг Йонбены эрдэм шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцах юм. Энэ удаа олон улсын дипломатууд, шинжээчид БНАСАУ ын цөмийн гурван байгууламжын үйл ажилагаа ямар түвшинд байгааг тогтоохыг гол зорилгоо болгожээ. Шинжээчид өнөөдөр Йонбен руу явцгаасан бөгөөд дараа нь зургаан талт хэлэлцээрийн үеэр өөрсдийн илтгэлээ танилцуулах юм.

Товч

Орос, Польшийн харилцаа сүүлийн хэдэн жилд тийм ч найрсаг байгаагүй юм. Тэгвэл хоёр орны харилцаа эргэж сайжрах анхны алхам тавигдсан талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна.

Польшийн шинэ ерөнхий сайд Дональд Туск ОХУ тай харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Оросын засгийн газрын мэдлийн сониний өнөөдрийн дугаарт ерөнхийлөгчийн сонгуулийг 2008 оны 3 сарын 2 нд явуулах тухай ОХУ ын холбооны зөвлөлийн гаргасан тогтоолыг нийтэлсэн байна.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр осолдсон сөнөөгч онгоцны хэлтэрхийг олжээ. Як 1 загварын сөнөөгч онгоц 1941 онд германы цэргүүдийн суманд оногдож намагт унажээ. Унаж байгаа онгоцны нисэгч нь шүхэрээр үсэрч өөрийнхөө амийг аварч байсан тухай нутгийн оршин суугчид ам дамжин ярьцгаадаг. Сөнөөгч онгоцны сэг намагт бараг 66 жил хэвтсэн байна.

Лид5. Францын нийслэл Парисын дагуул хотод цагаач иргэдийн хүүхдүүд хулгайн мотоциклоор яьж байгаа цагдаагийн машин мөргөж газар дээрээ нас барсан юм. Үүний дараа Францын томоохон хотуудад цагаач иргэд үймээн дэгдээгээд байгаа талаар бид мэдээлж байсан билээ. Гурав дахь өдрөө үргэлжилж байгаа эмх замбараагүй байдлын үеэр цагдаагийн ная орчим ажилтан албан хаагч бэртэж гэмтсэн байна.

Цагаач иргэд дэлгүүр, нийтийн үйлчилгээнхий газруудыг тонож дээрэмдэж, машиныг галдан шатаажээ. Францын ерөнхий сайд Франсуа Фийон энэ үймээнийг дэгдээсэн хүмүүсийг гэмт хэрэгтнүүд гэж нэрлээд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно гэж мэдэгдсэн байна.

Эр. Францын засгийн газар байдлыг хяналтандаа авахаар хичээж байна. Тун удахгүй хот хэвийн амьдралын хэмнэлдээ орно гэж амлаж байна.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Францын ерөнхийлөгч Николя Саркози айлчлалын хөтөлбөрөө зогсоож эх орон руугаа буцах шийдвэр гаргажээ. Тэр үймээн дэгдээж байгаа цагаач иргэдэд хандан аливаа асуудалд хүлээцтэй хандахыг уриалсан байна. Үймээн дэгдээ байгаа хүмүүсийг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинеэн сумьай буу хэрэглсэн байна. Одоогоос хоёр жилийн өмнө 2005 онд Парис хотод цагаач иргэд үймээн дэгдээж байсан юм.

Лид.6 Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсын ерөнхий сайд Гордон Браун Даунинг стрит дэхь өргөөндөө сэтгүүлчдийг хүлээн авч уулзсан байна. Тэр английн болон гадаадын сэтгүүлчдийн сонирхосон асуултад харилт өгсөн байна.

Сэтгүүлчид түүнээс Лондонд цагаачлан амьдарч байгаад хорлогдож нас үхсэн Александр Литвиненкогийн хэргийн талаар асуужээ. Александр Литвиненкогийн амь насыг хороосон хэрэгт оросын ирсэн Андрей Луговой холбоотой гэж сэжиглэгдэж байгаа тул түүнийг манай хууль сахиулах байгуулагад шилжүүлэн өгөхийг хүсэх болно гэж Гордон Браун хэлсэн байна. Литвиненкогийн хэргээс болоод Их Британи Оросын харилцаанд сэв суулгахыг хүсэхгүй байна гэж английн ерөнхий сайд онцлон тэмдэглэжээ. Сэтгүүчдийн анхаарлыг татаж байсан өөр нэг асуудал бол английн лейборист нам их хэмжээний хандив авсан дуулиант хэрэг байлаа. Английн лейборист нам английн бинесмэнээс 600 мянган фунт стерлингийн хандив авсан юм. Улс төрийн намын тухай хуулинд 5000 фунтээс их хэмжээний мөнгө хандиваар авах юм бол татварын байгуулагад мэдэгдэж бүртгүүлэх ёстой. Гэвч лейборист намынхан хуулийн энэ заалтыг биелүүлээгүй байна. Иймээс лейборист намын гишүүн, их британиий ерөнхий сайд хандивын мөнгийг эзэнд нь эргүүлэн өгөх болно гэж хэлжээ. Лйеборист нам бизнемэн Ибрахимаас хандивын мөнгө авч, татварын байгуулагад мэдүүлэг өгөөгүйн улмаас тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Питер Уитти албан тушаалаасаа өөрийхн хүсэлтээр огцорсон юм. Лейборист нам хувь хүнээс 600 мянган фунт стерлингийн хандив авсныг Гордон Браун 11 сарын 24 ний өдөр л мэдсэн байна.

Лид 7 Суданд үүсээд байгаа ороо бусгай, үймээн самуунтай нөхцөл байдал намжихгүй байгаа нь НҮБын хэрэгжүүлж байгаа энхийг сахиулах ажиллагаа муу байгаагийн илрэл гэж үзэж байгаагаа НҮБын ажилтан мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар Суданы Дарфурт НҮБ болон Африкийн холбооны нийт 26000 гаруй энхийг сахиулагчид, энхийн сахиулах үйл ажиллагааг явуулж байгаа юм. Саяхан НҮБын энхийг сахиулах үйл ажиллагааны төлөөлөгч, Суданы засгийн газар НҮБын тавьсан шаардлагыг хүлээн авахгүй бол олон улсын зээл тусламжийг татахаа мэдэгдсэн. НҮБын энхийг сахиулах ажиллагаа дорвитой явахгүй байгаа нь Суданы засгийн газрын дэмжлэгтэй шууд холбоотой гэж НҮБын албаны хүмүүс үзэж байгаа бол Суданы засгийн газар НҮБын энхийг сахиулах үйл ажиллагаа зүгээр л нэг нэр төдий явагдаж байгаа гэж шүүмжилж байгаа юм. Энэ оны дундуур Дарфурт ажиллаж байгаа энхийг сахиулах албаны ажилтангуудыг албан тушаалаа ашиглан Дарфурт явуулах энхийг сахиулах ажиллагааг бизнес болгож байгаа талаар шүүмжлэл их гарсан юм. Иймээс Дарфур дах НҮБын энхийг сахиулах төлөөлөгчийг огцоруулж шинэ хүн томилсон билээ. Харин өнөөдөр Дарфурт болж байгаа нөхцөл байдал одоо хүртэл намжихгүй байгаа талаарх НҮБын энхийг сахиулагчид болон Суданы засгийн газрын хооронд маргаан үүсээд байна.

Лид8 Буддын шашны тэргүүн, дээрхийн гэгээнтэн Далай лам Гималай болон Монголын буддын шашны зүтгэлтнүүдийн дунд шашны тэргүүнийг тодруулах тогтолцоог өөрчлөх эсэхм асуудлаар санал асуулга явуулах бодолтой байгаа тухай Ассойшэйтэд пресс агентлаг мэдээлжээ.

Олон зуун жил тогтсон уламжлалаар бол буддын шашны тэргүүнийг бурхны оронд заларсны дараа нь хойд дүрийг нь бага насны хүүхдүүдийн дундаас тодруулдаг юм. Буддын шашны сургаалд хүн үйлийн үрээр дахин төрдөг гэж үздэг юм. Тэгвэл далай лам энэ уламжлалт заншилыг халж Ромын хамба ламыг сонгодогтой адил тогтолтоог бий болгох санал гаргажээ. Буддын шашинтнууд далай ламын энэ санаачлагыг дэмжих юм бол буддын шашны дараагийн тэргүүн хэн болох нь өнөөгийн далай ламыг амьд сэрүүн байхад нь тодорхой болох юм. Хэрвээ буддын шашинтнууд уламжлалаа хэвээр хадгална гэх юм бол Далай лам өөрийн саналаасаа татгалзах болно гэдгээ илэрхийлжээ. Уламжлалт аргаар дараагийн далай ламын тодруулсан нь тэр нь заавал түвд үндэстэн байх албагүй гэж Далай лам хэлжээ. Далай ламыг энэ хорвоогоос хальсан бүс нутгаас нь түүнийг залгамжлагчыг хайдаг юм. Далай лам өөрийн залгамжлагчаа сонгуулийн аргаар тодруулах хүсэлтэй байгаагийн гол шалтгаан нь Түвдийн өндөрлөгт хяналтаа тогтоогоод байгаа хятадууд өөрийн гарын доорх хүнээ Далай ламаар өргөмжлөх вий гэж санаа зовниж байгаатай холбоотой юм. Далай лам өөрийнхөө залгамжлагчыг уламжлалт бус аргаар тодруулах гэж байгааг хятадын засгийн газар эрс шүүмжилж эсэргүүцэж байгаа билээ.

Энэ өдөр

Одоогоос 130 жилийн өмнө буюу 1877 оны энэ өдөр Рига хотод телефон утсыг олон нийтэд танилцуулсан байна. Үүнээс нэг жилийн өмнө буюу 1877 оны оны зун зохион бүтээгч Александр Белл телефон зохион бүтээснээ зарлаж патент авчээ.

1895 оны энэ өдөр америкийн түүхэнд анх удаа авто машины уралдаан зохион байгуулжээ. Чикаго хотын ойролцоо болсон энэ тэмцээнд 8 хүн оролцож байжээ. Шагналыг сан нь 5000 америк доллар байжээ.

1919 оны энэ өдөр Их Британий хууль тогтоох дээд байгуулага парламентад анх удаа эмэгтэй хүн гишүүнээр сонгогдсон байна. Дэлхийн хамгийн анхын эмэгтэй парламентын гишүүнийг Астор гэдэг байжээ.

1943 оны энэ өдөр Ираны Тегеран хотод оросын удирдагч Сталин, АНУ ын ерөнхийлөгч Рузвельт, английн ерөнхий сайд Черчилль нар уулзалт хийжээ.

1969 оны энэ өдөр Нью- Йорк никс багийнхан 18 удаа дарааллан ялалт байгуулж Үндэсний сагсан бөмбөгийн холбооны түүхэнд дээд амжилт тогтоосон байна.

Үдшийн мэдээ

Лид1. Орос, Польшийн харилцаа сүүлийн хэдэн жилд тийм ч найрсаг байгаагүй юм. Тэгвэл хоёр орны харилцаа эргэж сайжрах анхны алхам тавигдсан талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна.

Польшийн шинэ ерөнхий сайд Дональд Туск ОХУ тай харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллгаа, Дэлхийн худалдааны байгуулагын бүрэн эрхэт гишүүнээр элсэхийг ОХУ бүр 1990 оноос хойш хүсэж байгаа билээ. Эдгээр байгуулагуудын дүрэмээр бүх гишүүн орнууд нь зөвшөөрсөн тохиолдолд л шинэ улсыг өөрийн эгнээндээ нэгтгэдэг юм. Дэлхийн Худалдааны байгуулагад ОХУ ыг гишүүнээхр элсэхийг Польш улс зөвшөөрөхгүй өдий хүрчээ. Үүний улмаас орос польшийн харилцаа хөндийрсөн юм. Польшийн засгийн газар тэгвэл энэ мөчөөс эхлэн байр сууриа өөрчилж байна. Харин Полшийн ерөнхийлөгч Лех Качиньский ерөнхий сайдынхаа энэ шийдвэрт эгдүүцэж байгаагаа илэрхийлжээ. Польшийн ерөнхийлөгч ОХУ нь Дэлхийн Худалдааны Байгуулагын гишүүн байх шалгуурыг хангаагүй гэж хэлсэн байна. ОХУ тай харилцаагаа хэвийн болгохын тулд Полшийн ерөнхий сайд Дональд Туск энэ ондоо багтаж Москвад айлчлал хийх гэж байна.

Лид2. Оросын засгийн газрын мэдлийн сониний өнөөдрийн дугаарт ерөнхийлөгчийн сонгуулийг 2008 оны 3 сарын 2 нд явуулах тухай ОХУ ын холбооны зөвлөлийн гаргасан тогтоолыг нийтэлсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг ийнхүү албан ёсоор зарласнаар ОХУ даяар ерөнхийлөгчийн сонгуульд нэрв дэьших хүмүүсийг бүртгэх ажил эхлэж байгаа юм. ОХУ ын ерөнхийлөгчийн сонгуульд Гарри Каспаров, Григорий Явлинский, Геннадий Зюганов, Владимир Жириновский, Николай Курьянович, Владимир Буковский, Михаил Касьянов и Борис Немцов нар нэрээ дэвшүүлэх бодолтой

байгаагаа илэрхийлж байсан юм. 12 сарын 12 өдрөөс эхлэн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн бүрдүүдсэн бичиг баримтыг Оросын Сонгуулийн ерөнхий хороо хүлээж авч эхэлнэ. Нэр дэвшигчидийг бүртгэх хугацаа 2008 оны 1 сарын 16 нд дуусгавар болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажил 2008 оны 2 сарын 2 оос 2 сарын 29 хүртэл үргэлжилнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахад улсын төсвөөс 5, 2 тэрбум рубль зарцуулсан юм байна.

Лид3. ОХУ д интернэт хэрэглэгчдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байгаа юм байна. Энэ жилийн оросын хамгийн шилдэг интернэт сайтыг шалгаруулах ёслолын ажиллагаа болж өнгөрсөн байна. Энэ жилийн оросын шилдэг сайтаар "Башорг.Ру" шалгарчээ. Түүнээс гадна Нэг ангийнхан, Контакт ру гэх мэт сайтууд хамгийн олон хэрэглэгчтэй сайтаар тодорсон байна. Бас оросын викидендиа, яндекс хайлтын системүүд эхний аравт багтжээ.

Лид4. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр осолдсон сөнөөгч онгоцны хэлтэрхийг олжээ.

Як 1 загварын сөнөөгч онгоц 1941 онд германы цэргүүдийн суманд оногдож намагт унажээ. Унаж байгаа онгоцны нисэгч нь шүхэрээр үсэрч өөрийнхөө амийг аварч байсан тухай нутгийн оршин суугчид ам дамжин ярьцгаадаг. Сөнөөгч онгоцны сэг намагт бараг 66 жил хэвтсэн байна. Онгоцны сэгийг намагаас гаргахад бүтэн нэг сарыг зарцуулжээ. Онгоцны хэлтэрхийг намагаас гаргах санаачлагыг нутгийн оршин суугчид гаргасан байна. Онгоцны нисэгч шүхэрээр буух үедээ хөлөө хугалсан тул бие дааж хөдлөж чадахгүй байжээ. Харин нутгийн иргэд тааралдаж түүнийг ойролцоох суурин газарт хүргэж өгч байжээ. Тэндээсээ эмнэлэгт хүргэгдсэн байх гэж одоо хүмүүс таамаглаж байгаа юм. Одоогоос 66 жилийн өмнө сүйрсэн онгоцны нисэгчийн хувь заяаг одоо хүмүүс сонирхож байна. Нутгийн оршин суугчид сөнөөгч онгоцны сэгийг музейд байрлуулж, онгоцны сэг байсан намагийн дэргэд дурсгалын самбар эвсэл хөшөө босгох гэж байгаа юм байна.

No comments: