2007-11-15

:Дэлхийн мэдээ 2007-11-08

Лид 1: Хойд Солонгост ажиллаж байгаа АНУын мэргэжилтэнүүд Хойд Солонгосын цөмийн гол реакторыг хаах ажиллагаа амжилттай явагдаж байгаа тухай мэдээллээ.

Дүрс: Гадаадын улс орнуудад үүд хаалгаа нээх алхамаа аажим аажмаар тависаар байгаа Хойд Солонгосд өнөөдөр АНУын мэргэжилтэнүүд ажиллаж байна. Тэд Хойд солонгосын эрх баригчдаас олгосон зөвшөөрлийн дагуу Ёнгвон дах гол цөмийн реакторыг хаах ажиллагааг явуулж байгаа билээ. АНУын мэргэжилтэнүүдийн мэдэгдэж байгаагаар энэ оны эцэс гэхэд Хойд Солонгосын реакторыг нэг мөр хааж дуусгана гэнэ. АНУын мэргэжилтэнүүд цөмийн реакторыг ажиллуулагч түлшний 8000 ороомгийг буулгаж, лацдах юм. Цөмийн реакторын хүчдэлийн ороомгийг буулгаж лацдан, цөмийн үйлдвэрийг бүрэн хаасаны дараа Хойд Солонгосын эрх баригчид цөмийн зэвсэггүй болох тунхаглалд албан ёсоор гарын үсэг зурж баталгаажуулна. Ёнгвон дах цөмийн гол реактор нь, Пхянанаас умард зүгт 100кмт байрладаг бөгөөд Хүйтэн Дайны эд оргил үе буюу 1960иод оноос хойш ажиллаж эхлэсэн билээ.

Лид 2: Хятад анх удаа сар руу хиймэл дагуул хөөргөж тус хиймэл дагуул нь энэ Даваа гарагт хоёр дахь замдаа амжилттай орлоо.

Дүрс: Энэ арван сарын сүүлээр сар руу хөөргөсөн Хятадын Чанге Ван хиймэл дагуул, сарны тойрог замаар амжилттай ойртсоор байна. Энэ Даваа гарагт Чанге Ван хиймэл дагуул тээвэрлэгч пуужин, сар руу ойртох эхний тойрог замд амжилттай орсон юм. Харин өчигдөр Бээжингийн цагаар 11 цаг 21 минутанд хоёр дахь тойрог замд орсон бөгөөд маргааш өглөө гурав дах тойрог замд орох юм байна. Хэрэв гурав дах тойрог замд амжилттай орж чадвал Чанге Ван нэртэй Хятадын анхны хиймэл дагуул тээвэрлэгч сар руу ойртох эцсийн тойрог замдаа орж эх дэлхийд сарны мэдээлэл дамжуулах ажиллагаагаа гүйцэтгэж эхлэх юм.





No comments: