2007-11-05

Дэлхийн мэдээ 2007 11 03 Бямба гараг

Лид1. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс Туркийн Анкара хотод хүрэлцэн ирсэн байна. Тэр Туркийн эрх баригчдад хандан Иракын эсрэг өргөн далайцтай цэргийн ажиллагаа эхлэх нь түргэдсэн алхам болно гэж ятгахаар иржээ.
Кондализа Райс Анкара ру нисэхээсээ өмнө сөргөлдөж байгаа талуула хандан хамтран ажиллахыг уриалаад Куридстаны ажилчны нам нь салан тусгаарлагч улс төрийн байгуулага гэж хүлээн зөвшөөрсөн байна. Энэ хэцүү асуудлыг шийдвэрлэхэд аль аль талаас нь маш их хүчин чармайлт, тэвчээр шаардлагатай гэж Кондолиза Райс хэлсэн байна. Сүүлийн үед хойд Иракт төвтэй Курдын ажилчны намын гишүүд Туркийн хилийг зөрчих нь эрс нэмэгдсэн юм. Хэрэв Курдуудын эсрэг шийдвэртэй алхам хийхгүй бол Туркийн тал хил зөрчиж байгаа курдуудн эсрэг цэргийн ажиллагаа хийнэ гэж мэдэгдэж байгаа билээ. Зөвхөн 10 сард туркийн 50 цэрэг амиа алджээ. Иймээс Туркийн засгийн газар хүчээр асуудлыг шийдэхийг оролдож байгаа юм. Одоо Америкчууд иракт тогтоосон нөлөөгөө ашиглаж, Иракын засгий газарын үйл ажиллагаанд нөлөөлөхийг хүлээж байгаа юм. Кондализа Райс Анкара хотод Туркийн ерөнхий сайд Режеп Тайп Эрдогантай уулзжээ.
Лид2. Гүржийн нийслэл хотод парламентын барилгийн өмнө жагсаал цуглаан болж байгаа талаар мэдээлсэн билээ. Баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө парламентын өмнөх талбайд ойролцоогоор 5000 хүн хоносон байна.
Баасан гаригийн өдөр болсон жагсаалд ойролцоогоор 80 мянган хүн оролцжээ. Тэдний жагсаал оронм нутгийн цагаар өдрийн хоёр цагт Гүржийн төрийн дуулалыг эгшиглүүлснээр эхэлсэн байна. Бямба гаригт бас гүржийн нийслэлд жагсаал цуглаан үргэлжилж байна. Өчигдөр орой Гүржийн парламентын дарга Нино Буржаназе сөрөг хүчний лидерүүдтэй уулзжээ.Энэ үеэр сөрөг хүчнийхэн нь өөрсдийн шаардлагаа албан ёсоор тавьжээ. Нэгдүгээрт, үндсэн хуулинд заасны дагуу парламентын сонгуулийн явуулах, мажоритар системээр сонгууль явуулдаг болох, улс төрийн хэргээр шоронд хориглож байгаа хүмүүсийг суллах, сонгулийн ерөнхий хорооны гишүүдийн бүрэлдэхүүнийг солихыг Гүржийн сөрөг хүчнийхэн эрх баригчидаас шаардаж байна. Бас ерөнхийлөгчийн албан тушаалыг байхгүй болгохыг сөрөг хүчнийхэ хүсэж байгаа юм.
Эр. Гүрж улс парламентын бүгд найрамдах улс болх ёстой. Бид эрүүл ухаанаар сэтгэдэг эрх баригчид хэрэгтэй.
Гүржийн парламентын дарга Нино Буржаназе сөрөг хүчнийхэний таьсан шаардлагийг сонсож, энэ бүх шаардлагийг хүлээн авч дангаараа шийдвэр гаргах эрхгүй гэдгээ хэлсэн байна. Одоо гүржийн сөрөг хүчнийхэн ерөнхийлөгч Михаиил Саакашвилиг байр сууриа илэрхийлэхийг нь хүлээж байна. Тэд ерөхийлөгчид хандан тулган шаардаах хугацаа ч тогтоосон байна.
ЭР. Эрх баригчид бидэнтэй уулзсан. Энэ бол бидний хувьд том амжилт. Гэхдээ бидний бүх шаардлагийг биелүүлэх хэрэгтэй.
Нина Буржаназе өчигдөр орой хэвлэлийнхэнтэй уулзахдаа сонгуулийг 2008 оны хавар биш, харин2008 оны намар явуулах нь байх гэж хэлээд энэ сонгууль шудрага ардчилсан байх болно гэж амалсан байна. Харин сонгуулийн тухай багц хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар парламентад хэлэлцүүлэг хийхэд бэлэн гэж тэр хэлжэээ. Шаардлагийг нь биелүүлэх хүртэл жагсаал цугаанаа үргэлжлүүлнэ гэж сөрөг хүчний намын лидерүүд амлаж байна. Энэ өдрүүдэд Гүржийн парлментын өмнөх талбайд л хүн ихтэй байна. Харин хотын бусад хэсэгт гудамжинд хөл хөдөлгөөн татаржээ. Энэ өдрүүдэд Гүржийн Тбилиси хотод АНУ ын евро азийн асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн туслах Дэниел Фрид ирээд байгаа бөгөөд тэр жагсаал цуглаан бол ардчилал байгаагийн нэг шинж тэмдэг. Гэхдээ энэ нь энхт айванч байх ёстой. Одоогоор гүржийн сөрөг хүчин маш сул байна гэж хэлжээ. Тбилиси хотод жагсаал хийх зөвшөөрлийг хотын дарга нь зөвшөөржээ. Гэсэн хэдий ч цагда нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Жагсаал болж байгаа Руставелийн өргөн чөлөөнд замын хөдөлгөөнийг хаажээ.
Лид3. ОХУ ын Төрийн ДУМ ын сонгууль ирэх 12 сарын 2 нд болно. өнөөдөр ОХУ даяар сонгуулийн санал хураалтын өмнөх сурталчилгааны ажил эхлэж байна.
Сонгуульд оролцох улс төрийн 11 намд телевиз радиогоор суртал ухуулага хийхэд нь зориулж үнэ төлбөргүй эфрийн цаг гарган өгчээ.Өглөөний долоон цагаас оройн найман хүртэл сонгуульд оролцох нэр дэвшигчид өөрийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод танилцуулах боломжтой болж байна. Оросын засгийн газрын сонинд аль нам телевизийн аль сувгаар суртал нэвтрүүлгээ явуулах хуваарийг хэвлэсэн байна. Эфирийн цагийн эхний хагас нь мэтгэлцээн, харин нөгөө хэсэг нь мөрийн хөтөлбөр танилцуулах сурталчилгаа байх юм байна. Сонгуульд нэр дэвшиж байгаа улс төрийн нам өрсөлдөгчидийнхөө эсрэг хар PR хийх, гүтгэн доромжлохыг хоригложээ.
Эм. Намууд өөрсдийн мөрийн хөтөлбөр, давуу талаа сурталчилж болно. Харин өрсөлдөгч намынхаа эсрэг шүүмжлэл тавьж, бусад намын үйл ажиллаагаанд ямар нэгэн тайбар хийх хориотой. Мэтгэлцээний үеэр харин намын гишүүд, нэр дэвшигчид бие биедээ асуулт тавьж болно.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд намуудын сурталчилгааны ажил хяналт тавих бөгөөд дүрэм зөрчих м бол сануулага авч, цаашлаад сонгуульд оролцох эрхээ ч хасуулах юм байна. Сонгуулийн сурталчилгаа 11 сарыг дуустал явагдах бөгөөд харин 12 сарын 1 нд ямарваа нэгэн суртал ухуулга хийхгүй юм байна.
Лид4. АНУ ын Аризона мужын атомын цахилгаан станцийн ойролцоогоор тэсрэх бөмбөг олджээ. Иймээс энэ атомын цахилгаан станцид онц байдал зарласан байна.
Аризино мужын атомын цахилгаан станцын радио идэвхит бодис хадгалдагм агуулахаас холгүй тэсрэх бөмбөг байгааг хамгаалалтын албаныхан илрүүлжээ. Тэсрэх бөмбөгийн атомын цахилгаан станцын нэгэн ажилтан авч ирсэн байх гэж хүчний байгуулагынхан таамагаж банйа. Сэжигтэй хүнийг тагнуулын байгуулагын ажилтнуул байцааж байгаа гэнэ. Одоо энэн атомын цахилгаан станцид онц байдал зарлаад байгаа бөгөөд тусгай зөвшөөрөлгүйгээр хэн ч энэ байгууламж руу орж, гарч болохгүй юм байна. Гэхдээ хүн амд ямар ч аюул заналхийлэл байхүй гэж атомы цахилгаан станцынхан нотлож байна.

Лид5. Мексикийн ерөнхийлөгч Филипп Калдерон Табаско мужид болсон үерт нэрвэгдсэн сая гаруй хүмүүст засгийн газар бүх талаараа тусална гэдгээ амласан байна.
Аврах багийнхан үерийн улмаас орон гэргүй болсон мянга мянган хүмүүст туслахаар оролдож байна. Сүүлийн 50 жилд болж байгаагүй их үерт мужийн 70хувь нь өртсөн ажээ. Баасан гаригийн цаг агаарын мэдээгээр долоо хоногийн сүүлээр бороо их орно гэж мэдээлсэн ба үерийн усны түвшин улам бүр нэмэгдэж байгаа юм. Аврах багийнхан өндөрлөг газар, байшингийн дээвэр дээр үерийн уснаас дайжин гарсан хүмүүсийг нисдэг тэрэг завьны тусламжтайгаар нүүлгэн шилжүүлж байгаа юм байна. Ерөнхийлөгч Калдерон үерт нэрвэгдсэн мужийн хүн амд туслахаар өөрийн хувийн агаарын тээвэр болон тусламж үзүүлж болох бүхий л аргыг хэрэглэж байгаа ажээ. Ноён ерөнхийлөгч Табаско мужид очиж үерийн байдалтай өөрийн биеэр танилцсаны дараа энэхүү байгалийн үзэгдэл нь манай улсад болж байсан хамгийн аймшигтай байгалийн гамшиг биш ч сүүлийн жилүүдэд болсон хамгийн аюултай байгалийн үзэгдлүүдийн нэг болж байна гэж мэдэгдсэн байна.
Лид6. Америкийн кино зохиолчдын холбоо ирэх даваа гаригаас ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна. Зохиолчид өөрсдийнх нь бүтээлийг ДиВиДи болон бусад үилчилгээнээс хуулбарлан ашигласан орлогоос тэдэнд өгдөг хувийг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм байна.
Америкийн кино зохиолчдын холбооны 12000 гаруй гишүүд орон нутгийн цагаар даваа гаригийн 00цаг 01 минутаас ажлаа зогсоох ажээ.Зохиолчид бидний бүтээлийг ДиВиДи, интэрнэт, гар утас, бусад электрон үйлчилгээнд маш ихээр хуулбарлан ашиглаж байгаа ч бидэнд өгөх хувь нэмэгдэхгүй байна. Иймээс бидэнд өгөх ашгийн хувийг нэмэгдүүл хэмээн шаардаж байгаа юм. Тус холбооноос хамгийн сүүлд ойролцоогоор 22 жилийн өмнө ажил хаялт зарлаж байсан ба энэ нь 22 долоо хоног үргэлжилж үүний улмаас намрын телевизийн хөтөлбөр тасалдаж байсан байна. Кино, телевизийн найруулагчдын холбоо болон Америкийн кино зохиолчдын холбооныхон ням гаригийн өглөө сүүлийн удаа зөвшилцлийн уулзалт хийх юм байна. Кино, телевизийн найруулагчдын холбооноос энэхүү уулзалтаар хоёр тал харилцан тохиролцож ажил хаялтыг зогсоох шийдвэрт хүрнэ гэж найдаж байгаагаа мэдэгджээ.
Лид7. Саудын Араб улсад хамгийн сайхан тэмээ шалгаруулах тэмцээн болж байна.
Энэ тэмцээний гол талбар нь элсэн цөл, харин оролцогчид нь нэг бөхтэй араб тэмээнүүд юм. Уралдаанд тэмээгээ оролцуулахаар ихэвчилэн чинээлэг хүмүүс хилийн чанадаас Саудын Арабыг зорин иржээ. Хамгийн торгомсог үс ноостой, царайлаг гэх мэт номинацид тэмээг шалгаруулсан байна.

Лид8. Америкийн нэгдсэн улсын эрдэмтэд шинэ үүдэрийн хулгана лабораторийн аргаар гарган авсан байна. Энэ хулгана нь жирийн хулганаас илүү хурдан хөдөлгөөнтэй гэнэ.
Шинэ хулгана нэг минутад 20 метр замыг туулдаг байна. Тасралтгүйгээр 6 км газар гүйх хүчин чадалтай вм байна. Энэ хулгана хурдан хөдөлгөөнтэйгээс гадна бас жирийн хулганаас хоёр дахин хурдан гүйдэг байна. Энэ хулганы бие махбодид хөгширөлтийн үйл явц хоёр дахин удаан юм байна. Хамгийн сонирхолтой нь энэ хулгана ердийн хулганаас хоёр дахин их хоол иддэг ховдог ч жингийн хувьд жирийн хулганаас ялимгүй хүнд. Шинэ үүлдэрийн хулганы өөр нэг онцлог нь илүү түрэмгий зантай гэнэ. АНУ ын Огайо мужын Кливлендын их сургуулийн эрдэмтэдийн гарган авсан энэ хулгана биохими амьтны бие махбодид ямар нөлөө үзүүлдэгийг судлахад ашиглагдах юм байна. Одоо эмчлэх аргийг нь олоход энэ хулгана тус болно гэж эрдэмтэд найдаж байна.
Лид9. ОХУ ын Москва хотод 11 сарын 7 нд цэргийн парад болох гэж байна. Өнөөдөр баярын парадын өмнөх хамгийн сүүлчийн бэлтгэл ажил хийгджээ.
Энэ парадад Москва хот орчмын цэргийн сургуулийн сонсогчид оролцох юм байна. Цэргийн парад уламжлал ёсоор түүхэн болон орчин үеийн гэсэн хоёр хэсгээс бүрдэх юм. Жагсаалын эхэнд оросын цэргийн дүрэмт хувцастай сонсогчид, дараа нь оросын төрийн далбааны улаан хөх, цагаан хувцастай залуучуудын байгуулагын идэвхитэн гишүүд оролцох юм байна. Энэ жагсаалыг 1941 оны 11 сарын 7 нд Улаан талбай дээр болсон парадыг эргэн дурсаж зохион байгуулж байгаа юм байна. Тухан үед парадад оролцсон цэрэг эрс шууд фронт руу явж, эх орноо хамгаалах хүнд хэцүү тулалдаанд оролцож байсан байна.
Товч
ОХУ ерөнхийлөгч Владимир Путин Ново Огареа дахь өөрийн өргөөндөө кино найруулагч Никита Михайлков, Чечениий ерөнхийлөгч Рамзан Кадыров, Ингушетийн ерөнхийлөгч Мурат Зязиков нарыг хүлээн авч уулзсан байна. Путин кино найруулагч Никита Михаилковын Арван хоёр киног өндөр үнэлжээ. Энэ кино ёс суртахууны тухай үнэн зөвөөр өгүүлжээ гэж Путин уулзалтын үеэр хэлсэн байна.
Олон улсын сансрын станцид ажиллаж байгаа Дискавери хөлгийн сансрын нисэгчид өнөөдөр задгай сансарт гарч ажилласан байна. Энэ нь Дискавреи хөлгийнхөний дөрөв дэхь удаагийн задгай сансарт гарч ажиллаж байгаа тохиолдол юм . Сансрын нисэгч Скотт Паразински, Дуглас Уилок нар олон улсын сансрын станцын нарны зай хураагуурын баруун жигүүрт гарсан гэмтэлийг засах зорилготой юм байна. Шалтлл Дискавери хөлөг эх дэлхийдээ 11 сарын 7 нд эргэж ирнэ.

No comments: