2007-11-16

Дэлхийн мэдээ 2007-11-16 Баасан гараг


Лид1. Буддын шашны тэргүүн, дээрхийн гэгээнтэн Далай Лам Япон улсад хүрэлцэн ирсэн бхайна. Далай ламын Японд хийж байгаа айлчлалыг Хятадын засгийн газар эрс эсэргүүцэж байна.
Далай ламыг өөрийн нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүй байхыг хятадын гадаад хэргийн яам Японы засгийн газарт уриалж албан тоот илгээж байжээ. Далай лам Японы буддын шашны байгуулагын урилгаар 10 хоногийн айлчлал хийхээр төлөвлөсөн байна. Япон оронд байх хугацаандаа дээрхийн гэгээнтэн Далай лам хэд хэдэн хотуудаар зочилж олон нийтийн өмнө үг хэлэх юм байна. Түвдийн өндөрлөгийг хятадууд өөрийн захиргаандаа нэгтгэсэний дараа Далай лам төрөлх эх орноо орхин явахаас өөр аргагүй болсон юм. Далай лам Энэтхэг оронд цагаачлан амьдардаг. Хятадын үе үеийн удирдагчид Далай ламыг салан тусгаарлагч гэж үздэг бөгөөд дэлхийн улс орнуудаар айлчлал хийх бүрд нь хятадын засгийн газар эсэргүүцэл үзүүлдэг юм.

Лид2 Өнөөдөр ОХУ ын Төрийн ДУМ сонгуулийн өмнөх хамгийн сүүлчийн хуралдаанаа хийж байна. Тэгвэл өнөөдөр ОХУ ын зарим иргэд Төрийн ДУМ ын сонгуулийн саналаа урьдчилан өгч байна.
Алслагдсан бүс нутагт амьдардаг, сонгууль болох 12 сарын 2 өдөр хилийн чанадад томилолтоор хилийн чанадад ажиллах, бас усан онгоцны далайчид, хойд болон өмнө туйлд ажиллахаар явах гэж байгаа хүмүүс өнөөдөр сонголтоо хийж байна.
Урьдчилсан сонгууль явуулахын тулд ОХУ ын өнцөг булан бүрд санал хураах 76 цэгийг байгуулжээ. Урьдчилсан тооцоогоор өнөөдөр ОХУ ын 25 мянган иргэн Төрийн ДУМ ын сонгуулийн саналаа өгч байгаа юм байна.

Лид3. БНАСАУ, БНСУ-ын ерөнхий сайд нар Сөүл хотод уулзалт хийж байгаа талаар мэдээлж байсан билээ.
Улс төрийн нөхцөл байдал, үзэл сурталаас болж 2 хуваагдсан хойд өмнөд солонгосын ерөнхий сайд нар хамгийн сүүлд 1992 онд уулзаж байсан юм. Энэ удаагийн уулзалт маш ажилттай болжээ. БНАСАУ, БНСУ эдийн засгийн салбарт хамтаран ажиллах тухай 3 тунхаглалд гарын үсэг зурсан байна. Гурван хоног үргэлжилсэн ерөнхий сайд нарын уулзалтын үр дүнгээр Шар тэнгист эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, 12 сарын 11-ээс эхлэн хойд солонгосын Касон хотод байдаг технологийн хүрээлэн рүү өмнөд солонгосоос галт тэрэгний үйлчилгээг нээх, 2008 оноос эхлэн утасгүй интернэт, гар утасны үйлчилгээг хойд солонгост нээх талаар тохиролцож чадсан байна. Хойд Өмнөд Солонгосын хамтран байгуулсан технологийн хүрээлэнд хоёр талаас нийтдээ 20 мянган хүн ажилладаг юм байна. Хятадын шар тэнгисийн эрэгийн Хэжу далайн боомтын ойролцоо аж үйлдвэрийн хүрээлэн байгуулах талаар Хойд Өмнөд Солонгосын ерөнхий сайд нар тохиролцсон байна. БНАСАУ БНСУ эрүүлийг хамгаалах, боловсрол, соёл урлагийн салбарт хамтран ажиллах болжээ.
Улс төрийн яриа хэлэлцээрийг идэвхижүүлэхийн тулд хоёр орны сайд нар жилд 2 удаа уулзаж байх болжээ. 2008 оны нэгдүгээр хагаст Пхеньян хотод БНСУ-ын ерөнхий сайд зочилж уулзалт хийх болсон байна.

Лид4 АНУын Зөвлөлийн коммис, Хятадын тагнуул АНУын цэргийн технологийг хулгайлж өөрийн оронд хэрэгжүүлж байна гэсэн мэдээллийг хийсэн нь ихээхэн шуугиан тариад байна. Хятадын засгийн газар, Конгрессийн зөвлөлийн хийсэн тус мэдэгдэлийг эрс эсэргүүцэж байгаа юм.

Сүүлийн үед Хятад улс нь цэрэг болон үйлдвэрлэлийнхээ салбарт өдөр алгасалгүй шинэ технологи нэвтрүүлж байгаа юм. Энэхүү хурдтай, эрчтэй технологийн шинэчлэлийг АНУын үйлдвэрлэлийн салбарт хууль бусаар тагнуулын ажиллагаа хийж технологи хулгайлж байгаа явдал гэсэн мэдэгдэлийг АНУын Конгрессийн Зөвлөлийн коммис хийсэн билээ. Иймээс АНУын аюулгүйн зөвлөлийг цэргийн технологийг хулгайлж байгаа явдалаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх хэрэгтэйг сануулж байгаа юм. харин АНУын Конгрессийн зөвлөлийн коммиссоос гаргасан энэхүү мэдэгдэлийг, Бээжин дэх гадаад хэргийн сайд эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. АНУын мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар Хятадын тагнуулын төв газарт ажилладаг хайкарууд, Америкийн батлан хамгаалах салбар болон бусад чухал үйлдвэрлэлийн салбаруудын компьютерийн сүлжээнд нэвтэрч мэдээлэл хулгайлж байгаа гэнэ. Учир нь хятадын Батлан хамгаалах салбарын зэвсэглэл асар богино хугацаанд дэвшилтэт технологоор шинэчлэгдэж байгааг хулгайлсан мэдээллээр хийгдэж байгаа алхамууд хэмээн үзэж байгаа билээ.
Түүнчлэн Конгрессийн зөвлөлийн комиссоос гаргасан мэдэгдэлд Хятадын эдийн засгийн бодлого нь, АНУын жижиг дунд бизнес эрхлэгчдийн дунд шудрага бус өрсөлдөөнийг бий болгож, эдийн засгийг доройтуулж байна гэж шүүмжилжээ.

ТОВЧ
Энэ сарын 14-нд Чили улсад хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө дахин газар хөдлөлт болсон байна. Энэ удаа 6,8 баллын хүчтэй газрын чичиргээ мэдрэгджээ.

Эйрбус комдпани Арабын нэгдсэн Эмират улсын захиалгаар үйлдвэрлэсэн юм байна. Онгоцыг захиалагчид шилжүүлэн өгөхийн өмнө техникийн үзлэг хийж нислэг үйлджээ. Туршилтийн нислэг дуусах үеэр онгоцонд гэмтэл илэрч осолдсон байсан. Энэ үед бүтээгт байсанэ арван хүн гэмтэжээ

Зүүн өмнөд Азийн Бангладеш улсад байгалийн онц ноцтой үзэгдэл болж өнгөрсөн байна. Далайн эрэг дагуу байрладаг олон арван хот тосгон газрын хөрснөөс бүр мөсөн арчигджээ.Байгалийн гамшигийн үеэр ор сураггүй алга болсон хүмүүсийг эрэн сурвалжлах ажилыг аврагчид эхэлсэн байна.


Лид5. Японы ерөнхий сайд Ясуо Фукуда, АНУ д төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр Вашингтонд хүрэлцэн иржээ.

Ясуо Фукуда, энэ 9р сард Японб ерөнхий сайдын албан тушаалыг хүлээн авсан бөгөөд энэ нь тус албан тушаалыг хүлээн авч ерөнхий сайдын хувиар АНУд хийж байгаа анхны төрийн айлчлал юм. Өнөөдөр Японы ерөнхий сайд Фукуда АНУын ерөнхийлөгч Жорж Буштай Цагаан Ордонд уулзана. Япон нь, Ази Номхон Далайн Бүс болон Ойрхи Дорнодод энх тайван тогтооход хамтран ажилладаг хамгийн ойрын Азийн орон юм. Энэ удаагийн уулзалтаар Японы ерөнхий сайд Фукуда, АНУын засгийн газраас хэрэгжүүлж байгаа алан хядах үйл ажиллагаатай тэмцэх төлөвлөгөөг нь цаашид идэвхитэй дэмжин ажиллахаа илэрхийлэх гэнэ.

Лид6. Өнгөрсөн пүрэв гаригт Пакистаны ерөнхийлөгч Первез Мушараф парламентын дээд танхимын даргаар ажиллаж байсан Мохаммедмиан Соомрог ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Энэ жил 57 настай Соомро баасан гаригаас өглөө албан тушаалаа хүлээн авчээ.
Учир нь өнөөгийн Пакистаны ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа өчигдөрөөр дуусгавар болсон юм. Алан хядах ажиллагаа эрс нэмэгдсэн тул Пактсаны ерөнхийлөгч улс орондоо онц байдал тогтоож үндсэн хуулийн хэрэгжилтийг түр зогсоосон юм. Бас парламентын сонгуулийн товыг нэг сараар хойшлуулсан билээ. Пүрэв гаригаас баасан гаригт шилжих шөнө Пакистаны эрх баригчид Лахор хотод гэрийн хоринд байсан сөрөг хүчний намын тэргүүн Беназир Бхутод эрх чөлөө олгожээ. Беназир Бхутогийн гэрийн гадаа байсан цэргүүд явсан ч түүний байшин оршдог гудамжинд олон арван цагдаа нар эргүүл хийж байгаа талаар Би Би Си мэдээлж байна. Одоо Беназир Бхуто хүссэн газар руугаа явах эрхтэй болсон гэж Лахор хотын цагдаагийн газрын дарга хэвлэлийнхэнд мэдээлжээ. Үзэгч танд сануулахад 11 сарын 12-нд Пакистаны эрх баригчид Беназир Бхутог 7 хоногийн турш гэрийн хорионд оруулах шийдвэр гаргасан билээ. Хатагтай Беназир Бхуто өнөөгийн эрх баригчидын үйл ажиллагааг шүүмжилсэн жагсаал хийхээр төлөвлөж байсан ч гэрийн хорионд орсноор энэ төлөвлөгөөө нь биелэх боломжгүй болсон юм. Жагсаалын үеэр Беназир Бхутогийн амь насыг хамгаалж чадахгүй тул түүнийг гэрийн хорионд оруулах шийдвэр гаргасан гэж Пакистаны эрх баригчид тайлбарласан юм.Беназир Бхуотогийн амь насанд халдах гэсэн оролдлого 10 сарын 18-нд гарч байсан билээ. Тухайн үед 139 хүн алан хядах ажиллагааны золиос болж байсан юм. Пакистан улсад АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Жон Негро понте улс орондоо тогтоосон онц байдлыг цуцал гэж Первез Мушарафыг ятгахаар айлчлал гэж байгаа юм.

Лид7. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Ираны цөмийн хөтөлбөрийн талаар илтгэл танилцуулжээ. Энэ илтгэлд Ираны засгийн газар олон улсын цөмийн эрчим хүчний байгуулагатай хамтран ажиллаж байгаа ч илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна гэж онцлон тэмдэглэсэн байна.
Цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авах болно гэж АНУ-ын засаг захиргаа мэдэгдэж байна. Тегеран олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай хангалттай сайн ажиллаж чадахгүй байна гэж Цагаан ордны төлөөлөгч хэлжээ.Америк болон түүни холбоотон орнууд Ираны улсыг цөмийн зэвсэг бүтээх далд зорилоготой байгаа гэж хардаж байгаа юм. Харин Иран улс үүнийг эрс няцааж энхийн зорилгоор цөмийн технологийг ашиглах болно гэж тайлбарлаж байгаа юм. Оло улсын цөмийн эрчим хүчний агентлагийн мэргэжилтнүүд сүүлийн 4 жилийн турш Ираны цөмийн хөтөлбөрт тандалт ажиглалт хийсэн юм. Энэ явцад олон улсын байгуулагын мэргэжилтнүүдэд ойлгомжгүй олон асуулт гарч иржээ. Өнгөрсөн 8 сард болсон уулзалтын үеэ:р Ираны албаны хүмүүс олон улсёын шинжээчидийн сонирхмсон бүх асуултанд хариулт өгнө гэж амлаж байлаа. Ираны цөмийн хөтөлбөрийн тухай илтгэлд тусс улсын албаны хүмүүс амлалтаа бтиелүүлж зарим нэг асуултанд хангалттай харилут өгсөн гэж бичсэн байна. Одоо Ираны Натанц цөмийн байгууламжид уран баяжуулах 3000 ширхэг центрифуг байгаа юм байна. НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн тогтоол гарсан ч үүнийг үл тоон Иран улс уран баяжуулсаар байгаа гэж энд бас онцлон тэмдэглэсэн байна. Энэ илтгэлтэй танилцсан Цагаан ордоны төлөөлөгч Дана Перино
Эм. Иран улс НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн тогтоолбыг ч үл тоомсорлож цөмийн хөтөлбөрөө үргэлжүүлсээр байгааг энэ илтгэл гэрчилж байна. Харамсалтай нь Иран улс олон улсын байгуулагатай хамтран ажиллах идэвхи санаачлага гаргахгүй байгаа нь илэрхий байна. Иймээс АНУ-ын засаг захиргаа Ираны эсрэг шинэ хориг тогтоох төсөл боловсруулах болно.
Ирэх долоо хоногт НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнууд бас Герман улс оролцох олон улсын хурал Брюссельд болох юм. Яг энэ үеэр АНУ Ираны эсрэг тогтоох хориг арга хэмжээний шинэ төслийг танилцуулах юм байна.

Лид8. Гүржийн парламент 11 сарын 16-нд онц байдлыг цуцлах гэж байгааг нотолсон байна. Онц байдлыг цуцлахыг Гүржийн хууль тогтоох байгуудагын 153 гишүүн дэмжиж 2 гишүүн татгалзсан байна.
Гүржийн парламентын дарга Нино Буржаназе улс орны аюулгүй байдалд заналхийлсэн аюул одоо арилсан тул онц байдлыг цааш нв үргэлжлүүлэх шаардалга алга байна гэж мэдэгджээ. Онц байдлыг цуцалсны дараа гүржифн иргэд хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эргүүлэн эдлэх боломжтой болж байгаа юм байна. Ингэснээр Гүржийн хувийн арилжааны чөлөаөр телевиз, радио станцууд дахин нэвтрүүлгээ цацах эрхтэй болж байгаа юм. Сөрөг хүчний дуу хоолой болж байсан Имеди теле компаний үйл ажиллаагаа ч сэргэх болно гэж Гүржийн хариуцлагатай ахлбан тушаалтнууд мэдэгдэж байна.Гүржийн нийслэлд бараг 100 мянган хүн жагсаал хийж Михаил Саакашвилиг албан тушааласаа огцрохыг шаардаж байсан юм. Жагсаал цуглааныг тараахын тулд Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили улс орондоо онц байдал тогтоосон билээ. Онц байдлыг цжуцлах тухай Гүржийн парламентын өчигдөрийн шийдвэрийг Михаил Саакашвили дэмжсэн байна. АНУ, Европын холбооны орнууд Гүржийн эрх баригчидад хандан онц байдлаа цуцлахыг шаардаж байсан юм. 2008 оны 1 сарын 5-нд Гүржид ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах болсноор жагсаад цуглаан дууссан юм. Гүржийн сөрөг хүчнийхэн энэ үйл явдыг өөрсдийн хө ялал гэж үзэж байна. Гүржийн нэгдсэн сөрөг хүчнийхэн ерөнхийлөгчийн сонгуульд энэ жил 43 настай парламентын гишүүн Леван Гачечилазег нэр дэвшүүлэх болсон билээ. Харин гүржийн экс батлан хамгаалахын сайд Ираклий Окруашивили одо хилийн чанадад байгаа бөгөөд түүнийг Гүржийн хууль сахиулах байгуулагынхан эрэн сурвалжилж байна.

Лид9 НҮБ ын тусгай хороо дэлхийн улс орнуудад хандан цаазаар авах ялыг оноохгүй байхыг уриалсан тогтоол баталсан байна. Дэлхийн 99 орон энэ тогтоолыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол 52 орон татгалзаж, харин 33 орон санал хураалтанд оролцохоос түдгэлзсэн байна.
АНУ, лалын шашинтай арабын орнууд цаазаар авах ялыг хэвээр үлдээх хүсэлтэй байна. Харин манай хойд хөрш ОХУ цаазаар авах ялыг дэлхий даяар хориглохыг дэмжсэн байна. Энэ тогтоолын төслийг санаачлагчид юцны өмнө цаазааар авах ял шийтгэл оноох заалтуудыг багасгаж, аажимдаа гэмт хэрэг хийсэн хүнийг цаазлахаас бүр мөсөн татгалзахыг уриалжээ. Одоо дэлхийн 133 оронд цаазаар авах ялыг оноодоггүй байна. Харин 64 оронд хүнд ноцтой гэмт хэрэг хийсэн хүнд ялын дээд хэмжээг оноодог гэж Эмнэсти интрнэйшнэл байгуулагаас гаргасан илтгэлд дурьдсан байна.

ЭНЭ ӨДӨР
1841 оны энэ өдөр Нью-Йорк хотод Наполеон ГЕРЕН автомашины аврах бүсийг бодож олж патент авсан байна.

1918 оны энэ өдөр Унгар улс бүгд найрамдах засаглалтай болжээ.

1933 оны энэ өдөр АНУ ЗХУ дипломат харилцаа тогтоосон байна.

Одоогоос 50 жилийн өмна буюу 1957 оны энэ өдөр Бостон Селтикс багийн төвийн тоглогч Билл Рассел 49 удаа самбараас бөмбөг авч шидэж дээд амжилт тогтоож байжээ.

1990 оны энэ өдөр АНУ д Гэртээ ганцаараа киноны нээлт болжээ.

Үдшийн мэдээ
Лид1. Энэ сарын 14-нд Чили улсад хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө дахин газар хөдлөлт болсон байна.
Энэ удаа 6,8 баллын хүчтэй газрын чичиргээ мэдрэгджээ. Газар хөдлөлтийн төв ньв номхон далайн эргийн Антофагаста хотоос холгүй байжээ. Чилийн ерөнхийлөгч Мишель Бачелет давтан газар хөдлөлт болсны дараа Антофагаста хотод биечлэн очсон байна. Газар хөдлөлтийн үеэр 15 мянган хүн толгой хоргодох орон гэргүй болжээ. 11 сарын 14-нд Чилид болсон газар хөдлөлтийн уршигаар 2 хүн нас барж 100 гаруй хүн шархадсан байна.


Лид2 Францын Тулаза нисэх буудалд иргэний агаарын тээврийн Эйрбус А 340 600 онгоц газардах үедээ осолдсон байна.
Энэ онгоцыг Эйрбус комдпани Арабын нэгдсэн Эмират улсын захиалгаар үйлдвэрлэсэн юм байна. Онгоцыг захиалагчид шилжүүлэн өгөхийн өмнө техникийн үзлэг хийж нислэг үйлджээ. Туршилтийн нислэг дуусах үеэр онгоцонд гэмтэл илэрч осолдсон байсан. Энэ үед бүтээгт байсанэ арван хүн гэмтэжээ. Биеийн байдал нь хүнд байгаа 4 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Онгоцны осолын үеэр бэртсэн хүмүүсийн амь насанд ямар ч аюул заналхийлэл байхгүй гэж эмч нар хэлсэн байна.

Лид3. Зүүн өмнөд Азийн Бангладеш улсад байгалийн онц ноцтой үзэгдэл болж өнгөрсөн байна. Далайн эрэг дагуу байрладаг олон арван хот тосгон газрын хөрснөөс бүр мөсөн арчигджээ.
Байгалийн гамшигийн үеэр ор сураггүй алга болсон хүмүүсийг эрэн сурвалжлах ажилыг аврагчид эхэлсэн байна. Пүрэвь гаригийн орой Бенгалийн буланд салхий хурд цагт 240 км болж хүчтэй аадар бороо хувингаар асгаж байгаа мэт оржээ. Одоо агаарын сөрөг урсгал Бангладешийн нийслэл Дакка хотыг чиглэн явж байгаа юм байна. Байгалийн онц ноцтой энэ үзэгдэл Энэтхэгийн зүүн зүгийн мужууд, Бирмийн баруун хэсэгийг ч бас хамрах төлөвтэй байгаа талаар цаг уурынг албаныхан сэрэмжлүүлэг мэдээ тараасан байна. Одоо байгалийн гамшигийг хохиролыг барагдуулах ажилд Банглешийн 40 мянган цэрэг цагдаа, хилчид, эмч нар дайчлагдаад байгаа юм байна. Өнөөдөр Бангладеш улсад хүүхдийн цэцэрлэг, сургууль, нисэх буудал, олон нийтийн үйлчилгээний газар ажиллаагүй юм. Бангладеш улсад ихэнхи орон сууцны барилгийг хулс, модоор хийсэн байдаг. Хүчтэй салхи гарч эхэлмэгц л суурь муутай модон байшингууд нурж эхэлсэн гэж гэрчүүд ярьцгааж байна. Орон гэргүй борлсон хүмүүсийг нутгийн эрх баригчид түр хоргодох байранд оруулжээ. Байгалийн гамшиг болсон бүс нутаг руу майхан, хүнсний бүтээгдэхүүн, дулаан хөгжил илгээсэн байна. Цахилгаан эрчим хүч, холбоо харилцааны салбарт ч доголдол үүсэж загас агнуурын хэд хэдэн усан онгоц живжээ. Бангладеш улсад байгалийн онц ноцтой үзэгдэлийн тоонд ордог шуурга үе үе болдог юм байна. 1970 оноос хойш энд 50 мянган хүн байгалийн үзэгдлийн улмаас амиа алджээ.

Лид4. Гүржид байсан оросын цэргийн ангийн эд хогшил, ачаа тээш, зэр зэвсэгийг ачсан галт тэрэгний цуваа замд гарсан байна.
Гүржийн тал оросын цэргийн ангийн эд хогшил ачсан галт тэрэгний цувааг ямар ч шалтгаангүйгээр 7 цаг саатуулжээ. Ачаа тээгтэй галт тэрэг пүрэв гаригийн өдрийн 14 цагт Гүрж Армяны хилийн боомт дээр ирсэн юм байна. Гаалийн үзлэг дууссан ч оросын цэргийн галт тэргийг Гүржийн тал хил нэвтрүүлээгүй байна. Гэвч хожим төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд замчид шалгалт хийж байсан гэж Гүржийн албаны хүмүүс тайлбар хийжээ. Оросын цэргийн галт тэрэг нь 34 цуваа бөгөөд нийт 200 тонн хэмжээтэй зэр зэвсэг, ачаа тээштэй юм байна.

Лид5 ОХУ ын иргэн Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад таван ихэр хүүхэд төрүүлсэн байна. Их Британи улсад сүүлийн арваад жилд ийм олон ихэр хүүхэд мэндэлж байгаагүй юм.
29 настай орос бүсгүйг ихэр хүүхдүүдээ төрүүлэх үед нь английн хэд хэдэн эмнэлэг өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж тусламж үзүүлэхэд бэлэн байсан гэнэ.
Английн Жон Рэдклиффийн нэгдсэн эмнэлэгт Оросын иргэн таван ихэр хүүхэд төрүүлсэн нь жинхэнэ дуулиан болж тэр орос бүсгүй дэлхитйн олон орны телевизийн мэдээллийн хөтөлбөрийн гол баатар болоод байна. Ихрүүд төрөх ёстой хугацаанаасаа 14 хоногийн өмнө хорвоод мэндэлжээ. Ихрүүд бүгдээрээ 767 оос 857 грамм жинтэй юм байна. Таван ихэр охины биеийн байдал харьцангуй сайн байгаа ч амьсалийн тогтолцоо нь жаахан тааруухан байгаа юм байна.
Эм. Төрөлт явагдах үед эмч сувилагч нийлсэн 18 хүн ажилласан. Ихрүүд болон ээжийнх нь эрүүл мэндэд санаа тавьж 24 цагийн турш эмч жижүүрлэж байгаа.
Таван ихэр охинтой болсон орос бүсгүй олон нийтэд нэрээ зарлахыг хүсээгүй байна. Ихрүүдийн эцэг эх нь хүүхдүүдээ ямар нэг өгөхөө бодож олоогүй байгаа гэнэ. Хүүхдүүдийн биеийн байдал тааруухан байгаа болохоор онгоцоор ОХУ руу буцах чадваргүй юм. Иймээс ихэр хүүхдүүд ээжийнхээ хамт хэдэн долоо хоногийн турш Англид байх юм байна


No comments: