2007-11-01

Дэлхийн мэдээ 2007 11 01 ПҮРЭВ ГАРАГ

Лид1. Испаний шүүх Мадрид хотын галт тэргэнд 2004 оны 3 сарын 11 нд халдлага үйлсэн гурван хүнд бүх насаар нь хорих ял оноосон байна.
Испаний Мадрид хотын гал тэргэнд дэлбэрэлт болох үеэр 191 хүн амь үрэгдэж байсан юм. Энэ хэргийг марокко улсын иргэн Жамалия Зугама, Отмана Гануи, испаний иргэн Эмилио Трасорраса нар хамтран зохион байгуулсан нь хожим тогтоогдсон юм. Алан хядах байгуулагын тэргүүн гэж тооцогддог Египет Мохаммед хочтой Рабеи Ахмедыг испаний шүүх цагаатгасан байна. Гэвч тэр Италийн шоронд олон улсын хэмжээнд алан хядах үйл ажиллагаа явуулдаг байгуулагатай холбоотой гэдэг зүйл ангиар ял эдлэж байгаа юм. Испаний ерөнхий сайд Хосе Родригес Сапатеро, өнөөдөр шүүн таслах ажиллагаа дууслаа. Харин бид одоо ирээдүгээ харж амьдрах хэрэгтэй. Испаний тусгай алба, хүчний байгуулага, шүүх засаглал сайн ажиллаж байна. Үүгээр Испаничууд бахархах хэрэгтэй гэж тэр мэдэгдсэн байна. Алан хядагчидад ял оноох шүүх хурлыг Испаний телевизээр шууд дамжуулан үзүүлсэн байна. Цуврал дэлбэрэлтэд 28 хүнийг сэжиглэн хавтаст хэрэг үүсгэсэн ч ийнхүү гол үүрэг гүйцэтгэсэн 3 хүнд л ял оноожээ. Мадридийн галт тэргэнд дэлбэрэлт үйлдсэн хэрэгт Испаний салан тусгаарлах Баскичуудын ЭТА байгуулага холбоогүй байсан гэж шүүгчид шийдвэртээ онцлон тэмдэглэнсэн байна. Халдлагад өртсөн хүмүүсийн ар гэрийнхэнд доод тал нь 30 мянган еврогоос 500 мянган еврогийн нөхөн төлбөр өгсөн юм байна. Алан хядагчидыг шүүх хурал 4 сар үргэлжилсэн юм. Гэмт хэрэгтнүүд Аль Кайда байгуулагатай шууд холбоогүй байсан ч тэдний нэгэн адил Испани цэргүүд Ирак, Афганистанд дайтаж байгааг эсэрүүцэж өшөө авах зориглоор ийм хэрэг хийснээ хүлээсэн байна.


Лид2. Туркийн засгийн газар Курдын ажилчны намын эсрэг эдийн засгийнхориг арга хэмжээ тогтоожээ. Туркийн ерөнхий сайд Тайип Эрдоган өөрийгөө Курдистаны ерөнхийлөгч гэж өргөмжилсөн Масуд Барзаниг эр шүүмжилсэн байна.
Курдын ажилчны нам нь бүс нутагт тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна гэж тэр хэлжээ.Иракийн хойд хэсэг, Курдууд оршин суудаг бүс нутаг нь хүнсний бүтээгдэхүүнээ Туркээс худалдан авдаг юм. Бас курдуудын цахилгаан эрчим хүчний ихэнхии хэсгийн турк улс хангадаг юм. Иймд Турк улс Курдын ажилчны намын эсрэг эдийн засгийн хориг тогтоосноор буулган авч чадна гэж гэжм турк улс тооцоолжээ.
Лид3. Бирмийн сүм хийдийн лам нар өчигдөр дахин гудамжинд гарч жагсаал хийсэн байна.
Өнгөрсөн 9 сард болсон лам нарыг жагсаалыг цэргийн хүчээр тараасанаас хойш болж байгаа анхны жагсаал нь энэ боллоо. Бирмийн лам нар Пакоку хотын гудамжинд буддын шашын ном мэгзэм уншиж алхсан байна. Энэ удаа Бирмийн лам нар ул төрийн өнгө аястай уриа лоозон хэлээгүй байна. Бирм улсад өнгөрсөн найман сарын сүүлээр түлш, шатахууны үнэ нэмэгдсэн нь олон хүний амьдраод хүнд цохилт болсон юм. Улс орноо эдийн засгийн хямралаас гаргах цорын ганц арга нь ардчилсан нийгэм юм гэж үзсэн Бирмийн лам нар жагсаал хийсэн билээ. Бирмийн цэрэг цагдаа нар засгийн газрынхаа тушаалаар лам нарыг жагсаалыг нухчин дарах үед 10 хүн нас барж 3000 хүн баривчлагдаж шоронд орсон юм. НҮБ ийн тусгай элч Ибрагим Гамбари 9 сарын сүүлээр Бирмийн удирдагч генерал Тан Шве, Бирмийн ардчилсан хөдөлгөөний тэргүүн Аун Сан Су Читэй уулзаж байсан юм. Бирмийн ардёилсан хөдөлгөөний тэргүүн гэрийн хорионд байдаг юм. НҮБ Бирм улсын эрх баригчдад хандан сөрөг хүчинтэйгээ учир зүйгээ олохыг уриалсан юм. НҮБ ийн тусгай элч Ибрагим Гамбари 11 сарын эхээр Бирм улсад дахин ирж тус улсын удирдагчидтай уулзах юм. АНУ Бирмийн эсрэг хориг арга хэмжээ тогтоогоод байгаа билээ.

Лид4.ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн техникийн хамтын ажиллагааны хорооны хуралдааныг хийсэн байна. Гадаадын орнуудад худалдах зэвсгийн хэмжээгээ өөрөө тодорхойлох болно гэж энэ хуралдааны үеэр Путин хэлжээ.
Энэ хуралдаанаар ОХУ ын батлан хамгаалах салбарын аж үйлдвэрийн асуудлыг хэлэлцсэн байна. ОХУ хилийн чанадад зэюсэг худалдахдаа олон улсын эрх зүйн баримт бичгүүдийг дагаж мөрдөж байгааг Путин онцлон тэмдэглэсэн байна.
Эр. Зэвсэг худалдан авч байгаа орнууд өөрийн батлах хамгаалах салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулж бидэнд захиалага өгч байгаа. Бас дэлхийн зарим бүс нутагт хүчний харьцааг тэнцвэржүүлэх, бүс нутагт тогтвортой аюулгүй байдлыг хангах давхар зориглоготой. Үүниий зэрэгцээ ОХУ ын хилийн чанадад нийлүүлж байгаа зэвсэгт хяналт тавих, ямар нэгэн хязгаарлалт, хориг тавихийг ОХУ анхааралдаа авахгүй.
Гэж Оросын Ерөнхийлөгч хэлсэн байна.

Лид5. ОХУ ын Толья хотын орчимд хотод хоорондын зорчигч тээврийн автобусанд дэлбэрэлт болсны улмаас найман хүн нас барж олон марван хүн шархтаж эмнэлэгт хүргэгдсэн байна.
Дэлбэрэлт болсом автобусны ихэнхи зорчигчид нь оюутнууд, их сургуулийн багш нар байжээ. Дэлбэрэлт болох мөчид замаар зэрэгцэн явж байсан машинууд ч тэсрэлтэд өртсөн байна. Бас уг гудамжны байшин бариглуудын цонхны шил хагарчээ. Тольяти хотын эмнэлэгт дэлбэлбэрэлтэд өртсөн 63 хүн эмчилгээ хийлгэж байна.Самара мужын амбан захирагч болсон хэрэг явдлын талаар Ерөнхийлөгч Путинд илтгэсэн байна.
Биеийн байдал нь хүнд байгаа хүмүүсийг Москвагийн эмнэлэг рүү шилжүүлэхийг Путин түүнд зөвлөжээ. 11 сарын 1 энэ өдөр Тольяти хотод гашуудал зарласан байна.

ТОВЧ
Гүрж Абхазын хямралын бүсэд дахин мөргөлдөөн гарсан байна. Гүржийн тал НҮБ ын мандаттайгаар ажиллаж байгаа оросын энхийг сахиулагчидын нисдэг тэрэг рүү гал нээжээ. Нисдэг тэрэгний бүхээгт байсан оросын цэргийн албан хаагчидаас хэн ч бэртэж гэмтээгүй байна. Уг нисдэг тэрэг хуваарьт эргүүлийн ажлаа хийж байжээ.
Өнөөдөр дэлхийн зах зээл дээр зарагдаж байгаа газрын тосны үнийг тогтоон барихад хэцүү болоод байгаа талаар эдийн засагчид мэдээлж байна. Нефть олборлогч орнуудын холбоо буюу ОПЕК гишүүн орнуудддаа газрын тос олборлох хэмжээгээ нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн байна. Нэг баррель газрын тосны үнийг 100 америк доллараар хэтрүүлэхгэй байхын тулд ийм арга хэмжээг авсан байна. Өнгөрсөн хэдэн өдрүүдэд Нью Йоркийн түүхий эдийн бирж дээр хар алтны үнэ тогтмол өссөн үзүүлэлттэй байгаа юм. Харин дэлхийн зах зээл дээр америк долларын ханш унаж байна.
Мексикийн Табаско мужид хүчтэй аадар бороо үргэлжилэн орсны улмаас томоохон гол мөрний ус эргээсэ хальжээ. Одоогийн байдлаар тус мужын газар нутгийн 80 хувь нв усанд автаад байна. Мексикийн Вильяэрмоса мужид байдал бүр ч хүнд байгаа юм байна. Үерийн гамшигт ойролцоогоор 400 мянган хүн өртжээ. Олонм арван хүн ор сураггүй алга болоод байгаа талаар орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна. Одоогоор хохиролын хэмжээг бүрэн тооцож гаргаагүй байна.
Лид6. Илүүдэл жинтэй хүмүүс хорт хавдар тусах магадлал ихтэй байдаг талаар эмч сэрэмжлүүлдэг. Тэгвэл ийм аюулт өвчнөөр өвчлөхгүйн тулд илүүдэл жинтэй хүмүүс биеийн жингээ хасахыг хичээх хэрэгтэй гэнэ. Үүнийг олон төсөлд оролцсон мэргэжилтнүүд зөвлөж байна.
Хорт хавдарыг судлах дэлхийн сан сүүлийн таван жилийн турш хорт хавдар туссан хүмүүсийн амьдралын хэв маяг, хэмнэлд удаан хугацааны туршид ажиглалт, судалгаа хийжээ. Ингээд тэд саяхан судалгааны ажлынхаа дүнг танилцуулсан байна. Насанд хүрсэн хүмүүс жингээ барихын тулд чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа, бас хиамыг хүнсэндээ хэрэглэхээс татгалзах ёстой гэнэ. Хэрэв энэ зөвлөгөөг дагаж чадах юм бол насанд хүрсэн хүмүүс илүүдэл жинтэй болохгүй бөгөөд бас хорт хавдар тусах эрсдэлээс хамгаалагдаж чадлаа гэсэн үг юм. Илүүдэл жинтэй болохгүйн гээд хоолоо хасах нь буруу Хэт туранхай байх нь биеийн дархлааг муутгадаг тул өөртөө таарсан жинг тогтмол барихыг хичээх хэрэгтэй юм байна. Хүний биеийн өндөр, жингийн харьцаа нь 18,5 хувиас хэтрэхгүй байх ёстой гэнэ Та хорт хавдар тусахаас сэргийлэхийн тулд дээр нэр дурьдсан хүнсний бүтээгдэхнүүдийг хэрэглэхээс татгалзахад л хангалттай гэж Хорт хадвар судлалын олон улсын сангийн ажилтан Мартин Уйазмен хэлжээ. Хорт хавдар туслаа гээд та сэтгэл санаанаагаар унах хэрэггүй. Хорт хавдар хүний биед хэр хурдан томрох нь өвчтөний сэтгэл санааны байдал, хооллолтоос их хамаардаг байна. Өнөөдөр хорт хавдар тусаж байгаа хүмүүсийн гуравны хоёр нь амьдралын буруу хэв маяг, чанаргүй хоол хүнсний бүтээгдэхүүнээс болж энэ өвчинөөр шаналж байгаа гэнэ. Манай дэлхий дээр хөхний хавдар, ходоодны хавдар хамгийн түгээмэл тархсан өвчин юм. Хүний биеийн илүүдэл өөхөн давхараа нь ходоод, хөхний хорт хавдар үүсгэгч болдог юм гэж профессор Уйазман хэлж байна. Хорт хавдар тусахаас сэргийлэхийн тулд та чанамал хиам, утсан хиамнаас бүр мөсөн татгалзаж бас хоолондоо хэрэглэж байгаа махны хэмжээг эрс багасгах ёстой юм байна. Хүн долоо хоногт 500 граммаас ихгүй мах хэрэглэхэд л хангалттай юм байна. Бас түргэн хоолоос аль болох татгалзаж долоо хоногт 5 гамбургаас ихийг хэтрүүлэн идэж болохгүй юм байна. Хорт хавдар туссан хүмүүст согтууруулах төрлийн ундаа хориотой байдаг. Учир нь спирт хүний биед ороод хорт хадварыг түргэн хугацаанд томрох нөхцөлийг бүрдүүлдэг байна. Элсэн чихэр хүний биед өөхөн давхаргааг үүсгэдэг. Нярай хүүхдийг хөхний сүүгээр хооллох нь эх хүүхдийн аль алиныг нь хорт хавдар тусахаас найдвартай сэргийлдэг.
Лид7. Австралийн бизнесмэн Грэм Элфорд одоогоос бараг 30 жилийн өмнө шоронд хоригдож ял эдлэж байжээ. Тэр саяхан өөрийнхөө хоригдож байсан шоронгийн өрөөг худалдан асан байна.
Австралийн Пентриж шорон 1997 онд үйл ажиллагаагаа зогсоожээ. Пентриж Австралийн хамгийн эртний шоронгуудын нэг тул хүн бүр энэ шоронгийн талаар мэддэг юм. Энэ шоронд аймшигтай гэмт хэрэг үйлдэж байсан алуурчид амьдралынхаа олон жилийг өнгөрүүлж байжээ. Австрали улсад одоо цаазаар авах ялыг оноодоггүй бөгөөд 1967 онд Пентриж шоронд Австралийн хамгийн сүүлчийн цаазааар авах ялыг гүйцэтгэж байжээ. 1997 онд үүд хаалгаа барьсан энэ шоронгийн барилгийг одоо арилжааны зорилгоор ашиглах гэж байга гэнэ. Грэм Элфордыг дээрэм хийж, мөнгө завшсан, мөрийтэй тоглоом тоглосон хэргээр энэ шоронд хорьж байжээ. Тэр шоронгоос суллагдаж эрх чөлөөтэй болоод өмнөх амьдралаа орвонгоор нь өөрчилж, согтууруулах ундаа, мөрийтэй тоглоомноос татгалсан байна. Тэр шоронгоос суллагдсаныхаа дараа өөри йнхөө амьдралын тухай”Хэзээ ч бууж өгч болохгүй” гэдэг нэртэй ном бичиж хэвлүүлсэн нь хамгийн гүйлгээ сайтай бестселлер болж байжээ. Тэр өөрийн гэсэн бизнес эрхэлж, ингэхдээ шудрагаар мөнгө ол амьдарчээ. Харин одоо тэр өөрийн амьдралынхаа нэлээн хэдэн жилийг өнгөрүүлсэн шоронгийн өрөөг худалдан авах хүсэлт гаргаад байна. Тэр шоронгийн өрөөг усан үзмийн дарс хадгалах агуулах болгож ашиглах гэж байгаа гэнэ. Тэр шоронгийн өрөөг ямар үнээр худалдан авч байгаагаа сурважлагчид ярихаас татгалзсан байна.

Лид8. Өчигдөр задгай сансарт гарч ажилласан америкийн сансрын нисэгч Дэниэл Тани олон улсын сансрын станцийн нарны зай хураагуурын гэрэл зургийг авчээ.
Сансрын нисэгч Дэниэл Тони зай хураагуурт дахин өөр нэг гэмтэл учирсаныг илүрүүлжээ. Энэ уда олон улсын сансрын станцийн нарны зай хураагуурт нэлээн ноцтой гэмтэл учирсан гэж тэр үзэж байна. Өнөөдөр сансрын нисэгчид дахин задгай сансар гарах ёстой байсан ч хойшлуулж, харин задгай сансарт гарах хугацааг баасан гаригт шилжүүлсэн байна. Нарны зай хураагуурт 90 см урт урагдалт бий болсоныг үүний өмнө мэдээлж байсан билээ. Зай хураагуурт яагаад гэмтэл гарсаныг тодруулахаах НАСА ийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм. Одоо олон улсын сансрын станцавах ёстой эрчим хүчнийхээ 97 хувийг авч байгаа юм байна. Олон улсын сансрын станцид гэмтэл гарсан тул Шаттл Дискавери хөлгийн эх дэлхийдээ эргэн ирэх хугацааг 24 цагаар сунгасан билээ. Хэрвээ олон улсын сансрын станцийн нарнй зай хураагуурт учирсан гэмтэлийг захахгүй бол цаашид түүний хэвийн үйл ажиллагаанд доголдох аюултай юм.
Лид9. Нэрт загвар өмсөгч Наоми Кемпл Венесуэль улсад хүрэлцэн иржээ. Түүнийг тус улсын төрийн тэргүүн Уго Чавес хүлээн авч уулзсан байна.
Одоогоос хэдэн өдрийн өмнө Уго Чавес хамрын ханиад тусжээ. Иймээс тэр долоо хоног бүр оролцдог телевизийн нэвтрүүлэгээ хойшлуулсан байна. Харин дэлхийн загварын ертөнцийг шуугиулдаг үзэсгэлэн Наоми Кемплийг хүлээн авч уулзжээ. Цасан цагаан өнгийн гоёмсог даашинзтэй баысан загвар өмсөгчийг Уго Чавес нд цавчилгүй ширтэж байсан талаар барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна. Наоми Кемпл нь африкийн улс төрч, арьс өнгөө ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгч Нельсон Манделагийн үүсгэн байгуулсан хүүхдийн сангийн энхийн элчийн хувиар Венгесуэль улсад ирсэн юм байна. Уго Чавес Наоми Кемпл нар хаалттай хаалганы цаана 4 цагийн турш ярилцжээ. Бид венесуэль дэх хүүхдийн хамгаалал, орон сууцны хангамж, боловсролын салбарын талаар ярилцсан гэж Наоми Кемпл венесуэлийн ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд ярьжээ.

ЭНЭ ӨДӨР
1604 оны энэ өдөр Уйтхолл өргөөнд Шекспирын Отелла жүжгийн нээлт болсон байна.
1798 оны энэ өдөр Ирландын Дублин хотын анхны амбан захирагч, Бенжамин Ли Геннес мэндэлж байжээ. Тэр Guinness шар айрагний жорыг бодож олсон юм.
1800 оны энэ өдөр АНУ ын ерөнхийлөгчийн өргөө ашиглалтад оржээ. Тухайн үед АНУ ын ерөнхийлөгчийн өргөөг Цагаан ордон гэж нэрлэдэггүй байсан гэнэ. Жон Адамс цагаан ордонд амьдарсан хамгийн анхны ерөнхийлөгч болсон юм.
1922 оны энэ өдөр Османы эзэнт гүрэн задарч Турк улс бүгд найрамдах улс болсон байна.
1944 оны энэ өдөр Японы мэдээллийн Киодо Цусин агентлаг байгуулагджээ.
1978 оны энэ өдөр ЗХУ д ТУ 144 онгоцыг ашиглаж эхэлсэн байна.
ҮДШИЙН МЭДЭЭ
Лид1 Өнөөдөр дэлхийн зах зээл дээр зарагдаж байгаа газрын тосны үнийг тогтоон барихад хэцүү болоод байгаа талаар эдийн засагчид мэдээлж байна. Нефть олборлогч орнуудын холбоо буюу ОПЕК гишүүн орнууддаа газрын тос олборлох хэмжээгээ хоногт 500 баррелиар нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн байна.
Нэг баррель газрын тосны үнийг 100 америк доллараар хэтрүүлэхгэй байхын тулд ийм арга хэмжээг авсан байна. Өнгөрсөн хэдэн өдрүүдэд Нью Йоркийн түүхий эдийн бирж дээр хар алтны үнэ тогтмол өссөн үзүүлэлттэй байгаа юм. Харин дэлхийн зах зээл дээр америк долларын ханш унаж байна.Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар газрын тосны шннэ нэмэгдэж байгаа ч 2009 гэхэд газрйын тосны эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэх юм байна. 2030 хүртэл газрын тосны хэрэгцээг хангаж чдана гаж мэргэжилтнүүд тооцоолж байсан юм. Гэвч одоо ингэж хэлэхэд бэрх болоод байна гэж дэлхийн томоохон эдийн засагчид анхааруулж байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдсэнээр нефтийн бүтээгдэхүүний үнэ ч дагаад өслөө. Япон, Хятадад шатахууны үнэ өнөөдөрөөс нэмэгджээ.
Лид2. Изриалийн Беэр Шева хотод дэлхийн нэгдүгээр дайн үед болж өнгөрсөг тулалдааныг эргэн дурсаж жүжигчилсэн тоглолт хийсэн байна.
Изриалийн Беэр Шева хотод дэлхийн нэгдүгээр дайн үеийн хамгийн шийдвэр тулаан болж байсныг хүмүүс одоо ч мартаагүй байна. Энэ хотод мянга гаруй морин цэрэг Османы эзэн гүрний эсрэг цус урсгасан тулаан хийж байсан юм. Тэгвэд өнөөдөр яг тэр үеийн хүлэгт баатруудын адилаар хувцасласан морин цэргүүд хотын гудамжаар явж өнгөрөх үед олон мянган хүн тэдэнд баяр хүргэжээ. Одоогоос яг 90 жилийн өмнө энэ газар Их Британи, Австрали, Шинэ Зеландын цэргүүд хамтран Османы эзэн гүрний цэргүүдтэй тулалдаж ялалт байгуулан Палестиныг 400 жил эзлэн түрэмгийлж байсан Османы эзэнт улс задран унах эхлэлийг тавьсан юм. Түүхэн тулааныг эргэн дурсаж жүжигчилсэн тоглолт хийсний дараа энэ тулаанд амь үрэгдсэн цэргүүдийн хөшөөнд цэцэг өргөсөн байна.

Лид3. Перугийн хүүхдүүд аймшигийн баяр Хеллоуныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн жагсаал хийжээ. Тэд ад чөтгөрийн баярт үгү гэж хэлцгээе гэсэн уриа дэвшүүлсэн байна.
Харин Хелоуны баярын өдрүүдэд Перугийн ардын урлагийн наадмын зохион байгуулдаг заншилтай болхыг өсвөр насны хүүхдүүд уриалсан байна. Тэгвэл Мексикт бас Хеллоуны баярыг тэмдэглээгүй байна. Гэхдээ Мексикийн дэлгүүр, худалдааны төвийн лангуун дээр аймшигт дүр төрхтэй ад чөтгөрийн баг хувцас хэрэглэлийг харж болох юм. Мексикчууд нас барагсадын өдрийг тэмдэглэсэн байна. Өнөөгийн Мексик улсын газар нутаг дээр оршин тогтнож байсан эртний ацтекууд үхэгсэдийн өдрийг тэмдэглэж байжээ. Тэд энэ өдөр нас барсан ойр дотны хүмүүсээ эргэн дурсаж, тэд бидний дунд байхгүй ч амьдрал нь үргэлжилсээ байгаа гэж үздэг байсан гэнэ. Мексикчууд энэ өдөр дуулж, бүжиглэж, гэртээ сүнс дуудах ёслолыг хийдэг байна. Элсэн чихэрээр гавал ясны хэлбэртэй амттан бэлтгэж иддэг өвөрмөц заншилтай гэнэ.
Лид4. Энэ өдрүүдэд Берлин хотод одоогоос бараг арав гаран жилийн өмнө нураасан зүүн баруун германыг зааглаж байсан ханыг сэргээн босгож байна. Гэхдээ хүйтэн дайн эргэж ирээгүй. Берлины ханыг ердөө хэдхэн хоног л сүндэрлүүлэх гэнэ.
Хэрвээ та Берлин хотод очих юм Рейхастагийн бариглаас хоёрхон алхамын зайд хуучин бентон хана байсан газар дахин шинэ хана сүндэрлэж байхыг олж үзэх болно. Хүйтэн дайны үед германы орныг үзэл сурталар нь хувааж бетонор хана босгож байсан бол харин энэ удаа зөөлөн хөөсөнцөрөөр хана босгожээ. Гэхдээ энэ хана арай өөр зорилгоор Берлин хотод сүндэрлэж байгаа юм. Энэ үйл ажиллагааг БНСУ ын нэгэн уран барималч эмэгтэй санаачилжээ. Тэр хоёр солонгос эргэж нэгдэх байх гэж итгэж явдаг бөгөөд солонгосын хойгийн асуудалд дэлхийн нийтийн анхаарлыг хандуулахын тулд тэр энэ ханыг Берлин хотод босгож байгаа юм байна.
Эм. Миний өвөө, аав хоёр солонгос эргэн нэгдэнэм гэдэгт бат итгэдэг байлаа. Гэвч тэд тэр мөчийг хүлээж чадахгүй нас барсан. Хоёр солонгос дахин нэгдэнэ гэдэгт би ч бас итгэдэг.
Хойд, өмнөд хоёр солонгосыг эргэн нэгдэх асуудалд олон нийтийн анхааралыг хандуулах гэсэн энэ үйл ажилагаа Берлин хотод 11 сарын хүртэл үргэлжилэх юм байна.
Лид5. Энэтхэг улсын нийслэл шинэ Дели хотод ариун цэврийн өрөөний хангамжын асуудлаар олон улсын хурал болж байна. 4 хоног үргэлжилэх энэ хуралд дэлхийн 40 орноос төлөөлөгчид оролцож байгаа юм байна.
Хуралын үеэр жорлонгийн өрөөний тоноглол тав тухтай байдлыг хэлэлцэх юм байна.
НҮБ ийн тооцоолсноор өнөөдөр манай гаригийн 2,6 тэрбум хүн эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөөнд орж чадахгүй байгаа юм байна. Ази, Африк, Латин америкийн олон оронд боловсон жорлон, нийтийн жорлонгийн хангамж муу байдаг юм байна. 2015 он гэхэд энэ тоог хоёр дахин бууруулах ыг НҮБ хичээж байгаа юм.

No comments: