2007-11-15

Дэлхийн мэдээ 2007-11-14 Лхагва гараг

Лид 1: Пакистаны ерөнхий сайд асан Беназир Бхуттог ахин гэрийн хорионд хийсэн байна.

Өнгөрсөн Пүрэв гарагт Пакистаны ерөнхий сайд асан Беназир Бхуттог, Баасан гарагт бүх нийтийн жагсаал цуглаан зохион байгуулахаас урьдчилан сэргийлж Пакистаны ерөнхийлөгчийн тушаалаар гэрийн хорионд хийсэн юм. Гэтэл Беназир Бхуттог өчигдөр ахин гэрийн хорионд хийсэан байна. Беназир Бхутто, хэдийгээр гэрийн хорионд байгаа боловч намын гишүүддээ жагсаал цуглаанаа үргэлжлүүлсээр байхыг утсаар уриалжээ. Хатагтай Беназир Бхуттогийн тэргүүлдэг Пакистаны ардын нам, Пакистаны одоогийн ерөнхийлөгч Мушарафыг зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн албан тушаалаасаа огцорч, улс орон даяар зарлаад байгаа онцгой байдлыг нэн даруй цуцлахыг шаардаж байгаа юм. Тэд ерөнхийлөгч Мушараф, тавьсан шаардлагыг хүлээн авах хүртэл жагсаал цуглаан зохион байгуулсаар байна гэдгээ мэдэгдэж байгаа билээ. Хатагтай Беназир Бхуттогийн тэргүүлдэг сөрөг хүчний зохион байгуулж байгаа жагсаал цуглаан Лахор хотоос Пенжаб, Касур, Окару, Гужранвал гэх мэт томоохон хотуудаар дайран өнгөрөх гэнэ. Скай Ньюс сонинд бичсэнээр хэрэв өргөн олныг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулагдвал Пакистаны засгийн газар шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хүч хэрэглэн зогсоох юм байна. Пакистаны ерөнхийлөгч Мушаррафын баримтлаж байгаа бодлогыг гадаадын улс орнууд ч гэсэн ихээхэн шүүмжилж байгаа юм. Их Британий хамтын нийгэмлэг ерөнхийлөгч Мушаррафыг улс орон даяар зарласан онцгой байдлыг нэн даруй цуцлаж, улс төрийн хурцадмал байдлыг таслан зогсоохгүй бол өөрийн байгууллагын гишүүний эрхийг нь хасах тухайгаа мэдэгдсэн.

Лид 2: Афганистан, Иракт явуулж байгаа энхийг сахиулах үйл ажиллагаа буюу дайнд зарцуулж буй мөнгө төлөвлөж байсан хэмжээнээс хоёр дахин их байгаа тухай судалгаа гарсан байна. Тус судалгааг АНУын Конгресс дах Ардчилсан намыхан хийсэн юм.

Бушийн засгийн газраас Афганистан болон Иракт хэрэгжүүлж байгаа энхийг сахиулах үйл ажиллагаанд зарцуулж буй мөнгө төсөвлөсөн хэмжээнээс хоёр дахин их байгаа талаар Конгрес дах Ардчилсан намыхан мэдээллээ. Өөрөөр хэлбэл Ардчилсан намыхан, Бушийн засгийн газар дайнд илүү зарцуулсан мөнгөө ард түмнээс нууж байсан гэдгийг онцлож байгаа юм. Энэ мэдэгдэл нь, АНУын ард түмний дунд дайныг эсэргүүцэх үзлийг нь дэвэргэхэд хүргээд байна. Ойрхи Дорнодод явуулж байгаа энхийг сахиулах үйл ажиллагаанд Бушийн засгийн газраас зарцуулж буй зардалын тайлан энэ Мягмар гарагаас томоохон сонингуудад хэвлэгдэж эхлэсэн юм. Тайланд тусгаснаар АНУ нь, Афганистан болон Иракт хийж байгаа дайнд нийт 1.5 триллион америк доллар зарцуулсан гэнэ. Нэг үгээр дайны зардал 804 тэрбум доллараар хэтэрсэн байгаа юм. 2002 оноос 2008 оны хооронд Афганистан болон Иракийн дайнд зарцуулсан зардалыг Ардчилсан намыхан тооцоолон гаргасан юм. Тайланд тусгасанаар дараагийн арван жилд дайнд зарцуулах зардал 46 400 доллараар нэмэгднэ гэсэн урьдчилсан тооцоо байгаа юм байна. 2002 оноос хойш нефтийн үнэ тасралтгүй өссөөр байгаа нь Бушийн засгийн газраас Иракт эхлүүлсэн дайнтай холбон тайлбарлаж байгаа билээ. 2 долоо хоногийн өмнө нэг баррел нефтийн үнэ 37 доллар байсан бол өнөөдөр 90 доллар болтолоо өссөн байгаа гэнэ. Энэ тайлан гарсаны дараа АНУ даяар Афганистан болон Иракт явуулж байгаа дайны эсэргүүцсэн цуглаан болох төлөвтэй байна гэж эх сурвалжууд мэдээллэж байна.

Лид3. Францын иргэд өнөөдөр ажилдаа явган очжээ. Учир нь тус улсын нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар хугацаагүй ажил хаялт зарсан байна. Тэд тэтгэвэрийн салбарт хийх гэж байгаа шинэчлэлийг эсэргүүцэж энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна.
Хот хоорондын галт тэрэг, автобусны компаний ажилчид ирэх бямба гариг хүртэл ажил хаялтаа үргэлжүүлнэ гэж мэдэгдэж байга юм байна. Нийтийн тээврий хэрэгслийн ажилчидтай санал нэг байгаагаа цахилгаан түгээх компанийхан ч бас илэрхийлсэн байна. Сүүлийн арван жилд ийм олон хүнийг хамарсан ажил хаялт Франц улсад болж байгаагүй юм. Тэтгэвэр тэтгэмжийн асуудал нийгмийн олон салбар ажилдаг хүмүүсийн ирээдүйн амьдралтай нь нягт холбоотой тул хүмүүс маш эмзэгээр хүлээн авч байна. 11 сарын 20 нд францын ерөнхий боловсролын сургуулийн багш, төрийн албан хаагчид ч ажил хаялтанд нэгдэх болно гэж анхааруулаад байна. Францын ерөнхийлөгч Николя Саркози тэтгэвэрийн тогтолцоонд өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан юм. Ажил хаялт болж байгаа ч өөрийн төлөвлөгөөнөөсөө татгалзахгүй гэж тэр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьжээ. Францын ерөнхийлөгч болохоосоо өмнө тэр эдийн засгаа өөд нь татахын тулд эрс шинэчлэлийг олон салбарт хийнэ гэж амлаж байсан юм. Харин ерөнхийлөгчийнхөө шинэчлэлийг францын иргэд төдийлөн таашаахгүй байгаа бололтой. Парисын нийтийн тээврийн салбарт ажилдаг хүмүүс өөрсдийн ажлын нөхцөлөө хүнд гэж тооцдог бөгөөд тэтгэвэрийн хэмжээг нь багасгах юм бол одоо энэ хэцүү ажлыг хийх нь ямар ч утгагүй болж хувирч байна гэж үзэж байна. Хэрвээ Николя Саркози тэтгэврийн шинэчлэл хийх төлөвлөгөөнөөсөө татгалзахгүй бол 11 сарын 20 нд Франц дачяар 23 мянган хүн ажил хаялт зарлах юм байна.

Лид4. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын ерөнхий сайд Ким Ен Иль БНСУ д айлчлал хийж байна. Сүүлийн 15 жилд анх удаа хоёр солонгосын ерөнхий сайд нар хэлэлцээрийн ширээний ард суух гэж байгаа юм байна.
Хойд Солонгосын ерөнхий сайдын хөлөглөсөн тусгай рейсийн онгоц Сөүлийн Кимпхо нисэх буудалд газардах үед БНСУ ын засгийн газрын гишүүн, хоёр солонгосын үндэсний нэгдлийн сайд Ли Чэ Жон угтсан байна.
Өнөөдөр УБ ын цагаар өдрийн 11 цагт Хойд Солонгосын ерөнхий сайд Ким Ен Иль, өмнөд солонгосын Ерөнхий сайд Хан Док Су нар Сөүлийн Шератон Уолкер Хилл зочид буудалд хэлэлцээр хийж байна. Хойд Солонгосын ерөнхий сайдын Сөүлд хийж байгаа айлчлал 11 сарын 16 нд өндөрлөх болно. Хойд Өмнөд Солонгосыг холбосон төмөр замыг шинэчлэх, Солонгосын хойгийг оросын транс сибирийн төмөр замд холбох, Хятадын шар тэнгист энх тайвны нэрэмжит худалдааны бүсийг бий болгох, улс төрийн шалтгаанаар салж хагацсан хамаатан садангуудыг уулзуулдаг байх асуудлууд яриа хэлэлцээрийн гол сэдэв нь байх юм байна.
Товч

ОХУ ын нийслэл Москва хотод их хэмжээний цас оржээ. Энэ нь хотын замын хөдөлгөөнд хүндрэл учруулсан байна. Одоо Москва хотын зам дээр олон арван км үргэлжилсэн түгжрэл бий болжээ. Гэнэт цас ороход бэлэн биш байсан олон сая москвачууд энэ өдөр ажилдаа хоцорч ирсэн байна. Жолооч нар ч автомашиндаа өвлийн дугуйг нь хийж амжаагүй байжээ.

Хүүхэд багачуудын одоо ч амтархан уншдаг Дээвэр дээр суудаг Карлсон, Урт оймст Пеппи, Леннибергийн Эмиль зэрэг номыг бичсэн зохиолч Астрид Линдгрен одоогоос яг зуун жилийн өмнө мэндэлсэн юм. Дэлхийд бест тселлер болж чадсан олон арван зохиол бүтээл туурвисан Шведийн хүүхдийн зохиолч Астрид Линдгрений мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэж байна. Өнөөдөр Шведийн томоохон театр, номын сан, музей, соёл мэдээллийн төвд Астрид Линдгрены уран бүтээлийг дэлгэн тавьж үзэгч, сонсогч, уншигчдын хүртээл болгож байна. Шведийн шуудангийн газар Астрид Линдгрений мэндэлсний 100 жилийн ойд зориулан цуврал марк ч хэвлүүлжээ.

АНУ ын Лас Вегас хотод байдаг хамгийн эртний гэж хэлж болохоор Фронтьер казиногийн байшинг нураасан байна. Энэ байшингийн эдэлгээний хугацаа нь дуусаж цаашид ашиглах ямар ч боломжгүй болсон юм байна. Казиногийн баригийг нураахйн өмнө салах ёс гүйцэтгэх ёслолын ажиллагаа болж галын наадам хийжээ. Үүний дараа Казиногийн барилгийг тэсрэх бодис ашиглах дэлбэлж нураажээ.

Лид.5 Турк улсад Изриалийн ерөнхийлөгч Шимон Перес, Палестины өөртөө засах орны засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас нар хүрэлцэн иржээ.
Тэд ойрхи дорнодын бүс нутагт энх амгалан байлао тогтооход Турк улс чухао үүрэгтэй гэж хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Изриалийн түүхэнд анх удаа тус улсын тэргүүн нь Мусульман шашинтай орны парламентын танхимд үг хэлжээ. Изриаль, Палестины ерөнхийлөгч нар Туркийн Анкара хотод уулзаж Йордан голын баруун эрэгт Туркийн аж үйлдвэрийн паркыг байгуулах, Изриаль, Палестины хооронд энхийг гэрээ байгуулах асуудлыг хэлэлцсэн байна. Бараг хагас зуун жил үргэлжилж байгаа Изриаль Палестины сөргөлдөөнд эцэс тавихад Турк улс жинтэй хувь нэмэр оруулах болно гэж ажиглагчид үздэг юм. Учир нь Турк улс ойрхи дорнодын энэ хоёр орны аль алинтай нь найрсаг харилцаатай байдаг юм. Туркийн ерөнхийлөгч Абдуллах Гюль Израилийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзахдаа Йордан голын баруун эрэгт хамгаалалтын хана барьж байгаагаа зогсоохыг уриалаад энэ ньт Палестинтай энхийн гэрээ байгуулахад саад болж байгаа хүчин зүйлийн нэг гэж сануулсан байна. Хэдхэн хоногийн дараа АНУ ын Аннаполис хотод Изриаль Палестины хооронд эвлэрэлийн гэрээ байгуулах асуудлаар олон улсбн бага хурал болох гэж байгаа юм.

Лид6. Дани улсад парламентын ээлжит бус сонгууль явагджээ. Сонгуульд барууны төвийг сахисан эвсэл ялалт байгуулсан байна.
Барууны төвийг сахисан эвсэлийг Данийн ерөнхий сайд Андерс Фог Расмуссен тэргүүлдэг юм. Харин Дагни улсын социал демократ нам ялагдал хүлээжээ. Социал Демократ намын дарга Хеле Торнинг Шмидт сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн байна. Сонгуульд өрсөлдсөн намууд татварын шинэчлэл, цагаачлал, байгаль орчныг хамгаалах асуудлаар дорвитой ажил хийнэ гэж амлалт өгч байлаа. Дани улсад сонгуулийн эрхтэй 4 сая хүн байдаг юм.Дани улсын парламент нь 179 гишүүнтэй.

Лид7 ОХУ д ирэх 12 сарын 2 нд Төрийн ДУМ ын сонгууль болох гэж байгаа талаар бид өмнөх мэдээллийн хөтөлбөрөөрөө уламжилж байсан билээ.Одоо ОХУ даяар сонгуулийн сурталчилгаа ид үргэлжилж байна.
Оросын төрийн ДУМ ын сонгуульд нийтдээ 11 нам өрсөлдөж байна. Гэвч ерөнхийлөгч Путины бодлогийг дэмждэг Нэгдсэн Орос нам сонгуульд олонхийн санал авах байх гэж гадаадын ажиглагчид таамаглаж байна. Ерөнхийлөгч Путин Красноярск хотод зочилж Төрийн зөвлөлийн хуралдааныг хийжээ. Энэ үеэрээ сонгуулийн сурталчилгаатай холбоотой сэтгүүлчдийн сонирхсон асуултад харилт өгсөн байна.
Эр. Би оросын парламентад суудалтай намуудаас Нэгдсэн Орос намд илүү их итгэл найдвхар тавтж байна. Тиймээс ч би сонгуулийн сурталчилгаанд нэгдсэн орос намын сонгуулийн нэрсийн жагсаалтыг тэргүүлэхийг зөвшөөрсөн.
Нэгдсэн орос намыг засгийн эрх барьж байх үд ОХУ-ын нийгэм, эдийн засаг, батлан хамгаалах салбар сэргэх чиг хандлага ажиглагдсан гэж Владимир Путин сэтгүүчдэд ярьсан байна. 90-ээд оны үеэр ОХУ өөрийн оршин тогтнох, өдөр тутмын амьдралын асуудлаа шийдвэрлэх гэж ядаж байсан бол одоо Орос улс эрчимтэй хөгжих, эргэж их грүний статусаа олж авахын төлөө их бүтээн байгуулалт хийж байна гэж Владимир Путин онцлон тэмдэглэсэн байна. Оросын газар зүйн байрлал нь Ази Европын холбосон стратегийн ашигтай газар юм. Иймд дэд бүтэцийг хөгжүүлэх нь хамгийн чухал асуудлын нэг болоод байна гэж Путин Төрийн Зөвлөлийн хурал дээр мэдэгджээ.

Энэ өдөр
1666 оны энэ өдөр Сэммюл Пэпис нэг нохойноос нөгөө нохой рүү цус шилжүүлэх туршилт хийсэн тухайгаа зарлсан байна.
1860 оны энэ өдөр Бээжин хотод Уссурийн хязгаарын хаант оросын газар нутаг гэж тооцох тухай орос хятадын гэрээ байгуудагдсан байна.
1960 оны энэ өдөр Газрын тос экспортлогч орнуудын байгуулага ОПЕК байгуулагдаж байжээ.
1999 оны энэ өдөр Укрианы ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч Леонид Кучма төрийн. Тэргүүний албан тушаалтд улиран сонгогджээ.

Үдшийн мэдээ
Лид1. Үргэлж эрс шийдмэгийн мэдэгдэл хийж олныг алмайруулдаг Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес энэ удаа Чили улсад болсон нэгэн хурлын хаалтын ажиллагааны үеэр Испаний эзэн хаан Хуантай сөргөлдөөд амжжээ.
Уго Чавес Испаний экс ерөнхий сайд Хосе Мария Аснараг фашист үзэлд автсан этгээд гэж хэлжээ. Үүний хариуд танхимд сууж байсан Испаний өнөөгийн ерөнхий сайд Хосе Луис Родригес Сапатеро хүчцэл өчихийг шаардсан байна. Уго Чавес Испаничуудаас уучлалт гуйхаас эрс татгалзсан төдийгүй Испаний эсрэг хурц шүүмжлэл хэлсэн байна. Энэ үед Испаний эзэн хаан маргаанд оролцжээ. Испаний эзэн хаан Хуан Карлос Уго Чавест хандан Чи амаа татаж болохгүй байна уу гэж хэлсэн байна. Испаний эзэн хааны хэлсэн энэ үгийг латин америкийн дуучид овжиноор ашиглаж өөрсдийн уран бүтээлдээ хөгжмийн найруулага хийхдээ ашиглажээ. Одоо энэ дуу жинхэнэ хит болж байгаа гэнэ. Тэр ч бүү хэл гар утасны компаниуд Чи амаа татаж болохгүй байна уу гэдэг үгийг дуудлга ирэх үед дуугардаг дуу болгохыг санал болгож байгааа юм байна.

Лид2. Хүүхэд багачуудын одоо ч амтархан уншдаг Дээвэр дээр суудаг Карлон, Урт оймст Пеппи, Леннибергийн Эмиль зэрэг номыг бичсэн зохиолч Астрид Линдгрен одоогоос яг зуун жилийн өмнө мэндэлсэн юм. Дэлхийд бесттселлер болж чадсан олон арван зохиол бүтээл туурвисан Шведийн хүүхдийн зохиолч Астрид Линдгрений мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэж байна.
Зохиолч Астрид Линдгрен одоогоос 5 жилийн өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Гэсэн ч түүнийг уншигчид мартаагүй байна. Швед төдийгүй дэлхий даяар түүнийг эргэн дурсаж байна. Өнөөдөр Шведийн томоохон театр, номын сан, музей, соёл мэдээллийн төвд Астрид Линдгрены уран бүтээлийг дэлгэн тавьж үзэгч, сонсогч, уншигчдын хүртээл болгож байна. Шведийн шуудагийн газар Астрид Линдгрений мэндэлсний 100 жилийн ойд зориулан цуврал марк ч хэвлүүлжээ. Өнөөдөр Стокольм хотод орон гэргүй хүүхдүүдэд зориулсан хандивын тоглолт ч бас болох юм байна. Зохиолч Астрид Линдгрений зохиол бүтээлийг дэлхийн 91 хэлээр орчуулжээ. Дэлхий даяар түүний 145 сая ширхэг ном борлогдсон гэсэн статистик тоо баримт байдаг юм байна. Астрид Линдгренийг нас барсны дараа Шведийн засгийн газар түүний нэрэмжит шагналыг бий болгож шилдэг зохиол бүтээл туурвисан хүмүүст олгодог болсон юм. Энэ шагналыг 500 мянган евро дагалддаг байна.

Лид3. Лондон хотын дуудлага худалдааны Кристис төв 11 сарын 29 нд болох ёстой байсан нэгэн дуудлга худалдааг цуалсан байна. Товлосон өдөр оросын түүхэд хамаарах нийт 41 ширхэг баримт бичгийг дуудлага худалдаагаар зарах гэж байжээ.
Гэвч оросын засгийн газар эдгээр түүхийн баримт бичгүүд нь 90 ээд оны эхээр Оросын Холбооны Улсын архиваас хулгайлагдсан гэж анхааруулсан юм байна. Одоо Оросын соёлын өвийг хамгаалах газар, Лондоны Кристис дуудлага худалдааны төвийн мэргэжилтнүүд хамтран хэн эдгээр түүхийн ховор нандин баримт бичгүүд ийг дуудлага худалдаанд оруулах гэж байсныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Зарах гэж байсан баримт бичгүүдийн дотор дэлхийн 2 р дайны үед хамаарагдах Сталин, Берия, маршал Жуков нарын гар бичмэлүүд ч байгаа юм байна. Бас 1944 онд Сталины гарын үсэг зурсан чухал шийдвэр тогтоолууд байгаа гэнэ. Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа оросын түүхэнд хамаарах олон арван баримт бичиг, түүхийхн дурсгалт зүйлс архивас алдагдсан юм байна. Гарал үүсэл нь маргаантай эд зүйлсийг дуудлага худалдаанд оруулах хориотой байдаг юм.

Лид4. АНУ ын Лас Вегас хотод байдаг хамгийн эртний гэж хэлж болохоор Фронтьер казиногийн байшинг нураасан байна. Энэ байшингийн эдэлгээний хугацаа нь дуусаж цаашид ашиглах ямар ч боломжгүй болсон юм байна.
Казиногийн баригийг нураахйн өмнө салах ёс гүйцэтгэх ёслолын ажиллагаа болж галын наадам хийжээ. Үүний дараа Казиногийн барилгийг тэсрэх бодис ашиглах дэлбэлж нураажээ. Америкийн зугаа цэнгэлийн хот Лас Вегаст хотод энэ байшин 1942 онд анх баригдсан юм байна. Энд шоу бизнесийн олон арван одод дуучид тоглолтоо ч хийж байжээ. Тухайлбал домогт дуучин Элвис Пресли дуулж байсан юм байна. Казиногийн хуучин барилгийг зүгээр ч нэг нураах нь сонирхолгүй. Тэгээд ч энэ газар дахин өөр барилга сүндэрлүүлэхаэд зарцуулах мөнгөө бага ч гэсэн цуглуулахын тулд Казиногийн эзэд нь галын наадам, хуучин байшинтайгаа салах ёс гүйцэтгэх шоуг зохион байгуулсан юм байна.
Энэ өдөр

515 жилийн өмнө буюу 1492 оны энэ өдөр Христофер Колумб а өөрийн аян замын тэмдэглэлдээ Индианчуудын татдаг тамхиний талаар бичсэн байна.

1889 оны энэ өдөр Бразилийн хаан 2-р Педру хааныг улс төрийн тавцангаас буулгаж Бразил улс Бүгд Найрамдах Засаглалтай болжээ.

1904 оны энэ өдөр Америкийн иргэн Кинг Кемп ЖИЛЛЕТТ сахалын татуурга зохион бүтээж патент авсан байна.:

1933 оны энэ өдр Москва хотод троллейбусны үйлчилгээ эхэлсэн байна.

Тэгвэл одоогоос 50 жилийн өмнө буюу 1957 оны энэ өдөр ТУ 144 онгоц анхны нислэгээ хийжээ.

18 comments:

Anonymous said...

Мы работаем напрямую с импортерами парфюмерии в Россию, минуя перекупщиков. Это является гарантией реализации без наценок и каких-либо процентов.

[url=http://www.voado.ru/optom/]Лицензионная парфюмерия производства ОАЭ[/url] – это имитация оригинальной селективной парфюмерии и духов.Настоящая лицензионная парфюмерия имеет хорошее внешнее общность и практически идентичный запах оригинальной парфюмерии, содержит натуральные ОРИГИНАЛЬНЫЕ масла. Сообразно стойкости аромата она не уступает оригинальной парфюмерии.
- Документы для товар;
- Рабский % брака (принимаем возврат);
- Конструкция расположен в Москве, работаем с регионами РФ;
- Вероятно заниматься сообразно договору и отсрочке платежа;
- Личный подход к каждому клиенту (скидки оптовикам).
[url=http://www.voado.ru/optom/page_5.html]Как начинать свой парфюмерный бизнес?[/url]

Anonymous said...

В помощь вашему бизнесу:
Самые новые базы данных предприятий России - 73 города,
последнее обновление - октябрь 2012г,
более 200Мб информации, а это более 1,5 млн.контактов.
Адрес, сфера организации, вид деятельности, телефон, факс, сайт, email, долгота/широта, время работы.
Цена - 2000р.
Гарантии - любые.
99995791 - ICQ
russiabd@ya.ru - email

Anonymous said...

Привет всем, есть вопрос, попался сайт с караоке [url=http://vkone.ru/films/3725-karaoke-4000-pesen-na-blu-rey-22-gb.html]vkone.ru[/url] vkone.ru, не могу разобраться как тут быстро скачать, кто нибудь может пояснить? Заранее спасибо.

Anonymous said...

[url=http://dokagame.tk/]dokagame.tk[/url] dokagame.tk, Узнавайте перрвыми новости мировой игровой индустрии, читайте обзоры игр, скачивайте игровые обои HD. Будьте в курсе!

Anonymous said...

Вот так смех, я подсчитала, сколько я потратила времени, за тот промежуток пока мое бывшее любимое реалити шоу шло, а идет оно 8 лет и сколько я спустила важных дел в трубу начав [b][url=http://zazvezdilsa.ru]бесплатно смотреть дом 2[/url][/b]. Вышла маленькая жизнь, больше я на эту дребедень времени не трачу и вам не советую, тем более смотреть стало не на что. Кто смотрел дом 2 с самого начала меня поймут, прошу прощения что не по теме, а вы смотрите это шоу?

Anonymous said...

http://uslugi.bezgazet.zp.ua/zaporozhie/1217983.html

Anonymous said...

Не спорю, для дураков заметка

Anonymous said...

Не спорю, для дураков заметка

Anonymous said...

Не спорю, для дураков заметка

Anonymous said...

Не спорю, для дураков заметка

Anonymous said...

Не спорю, для дураков заметка

Anonymous said...

Не спорю, для дураков заметка

Anonymous said...

Не спорю, для дураков заметка

Anonymous said...

Не спорю, для дураков заметка

Anonymous said...

Куплю конденсаторы км-5 H30 (зеленые)
от 1 кг! Предложения на мыло
serg12011974@mail.ru

Anonymous said...

Купил давеча встраиваемую мойку Blanco могу говорить весь доволен приобретением, советую всем поручение делал путем сайт интернет магазина, обработали быстрее чем я думал, консультанты на сайте вежливые и отзывчивые,приятно было.)) Вот доказательство для сам сайт,кому нуждаться http://the.dp.ua

Anonymous said...

Купил давеча встраиваемую мойку Blanco могу говорить весь доволен приобретением, советую всем поручение делал путем сайт интернет магазина, обработали быстрее чем я думал, консультанты на сайте вежливые и отзывчивые,приятно было.)) Вот доказательство для сам сайт,кому нуждаться http://the.dp.ua

Anonymous said...

Купил давеча встраиваемую мойку Blanco могу говорить весь доволен приобретением, советую всем поручение делал путем сайт интернет магазина, обработали быстрее чем я думал, консультанты на сайте вежливые и отзывчивые,приятно было.)) Вот доказательство для сам сайт,кому нуждаться http://the.dp.ua