2007-11-06

Дэлхийн мэдээ 2007-11-05 ДАВАА ГАРИГ

Лид 1 Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох алхам эхнээсээ амжилттай тавигдаж эхлэж байна. Пехяньяны албан ёсны зөвшөөрөл олгосоны дагуу, өнөөдөр АНУын техникийн багийнхан Хойд Солонгосын цөмийн реакторыг хаах ажиллагааг эхлүүлэх гэж байна.

АНУын цөмийн асуудал хариуцсан дээд хэмжээний төлөөлөгч Кристопер Хиллийн мэдээлж байгаагаар, АНУын техникийн ажилтанууд, Пхянанаас Ёнгвон руу хөдөллөө. Пхянень цөмийн гол реактороо хаах зөвшөөрлийг өгөөд байгаа бөгөөд хариуд нь хүмүүнлэнгийн тусламж болон АНУыг зүгээс хойд Солонгос руу халдахгүй гэсэн баталгааг шаардаад байгаа юм. Энэ 7р сард Хойд Солонгосын Ёнгвон дах гол цөмийн реакторын ажиллагааг зогсоосон. Харин энэ жилийн сүүлээр гэхэд цөмийн хөтөлбөрийн нарийвчилсан мэдээллийг дэлхий нийтэд цацахаар болсон юм. Солонгосын Хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох ажиллагаа сүүлийн хоёр сарын турш тун идэвхитэй явагдсан. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт АНУын Төрийн Департаментын Солонгосын Асуудал хариуцсан ажилтан Сунг Кимээр ахлуулсан баг, Пхяненд очиж, Хойд Солонгосын албаны хүмүүсээс Ёнгвонд нэвтрэх эрхийг авсан юм.

Лид 2 Энэ долоо хоногийн сүүлээр дэлбэрэн гэж анхааруулж байсан Индонезийн Келуд галт уул дэлбэрсэнгүй гэж тус улсын засгийн газрын албаны хүмүүс мэдээллээ.

Индонезийн Келуд галт уул нь, Жава арал дээр байрладаг бөгөөд өнгөрсөн долоо хоногийн эхээр идэвхижиж эхлэсэн юм. Галт уулын хянагч багажийн зааж байснаар Келут энэ долоо хоногийн сүүлчээр дэлбэрэх магадлал өндөр байсан боловч дэлбэрээгүй байна. Келут галт уулын идэвхитэй бүсийн орчимд 350 000 хүн амьдарч байгаа бөгөөд эдгээр хүмүүсийг нүүлгэн шилжүүлж эхлээд байна. Харамсалтай нь нутгийн иргэд нүүхээс одоо хэр нь татгалзсаар байгаа юм. 1990 онд Жава арал дээр галт уул дэлбэрч олон мянган хүн нас барж байсан билээ. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар, одоо идэвхижээд байгаа Келут галт уул нь өнөө маргаашгүй дэлбэрэхэд бэлэн болооод байгаа гэнэ. Индонез нь Номхон Далайн бүс нутгийн галт уулын идэвхитэй газар нутагт хамаардаг бөгөөд байнгийн газар хөдлөлийн чичирхийлэлд оршдог байна.

Лид 3 Өнгөрсөн Баасан гарагт ерөнхийлөгчөө эсэргүүцсэн Гүржийн сөрөг хүчнийхэн жагсаал цуглаан зохион байгуулсан. Сөрөг хүчний зохион байгуулсан жагсаал цуглааны дараа Гүржийн ерөнхийлөгч Михиал Саакашвили, анх удаа ард түмэндээ хандаж үг хэллээ.

Гүржийн ерөнхийлөгч Михиал Саакашвили, сөрөг хүчнийхэний тавьсан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, Гүржийн бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө зохион байгуулах бодлогогүй байгаагаа мэдэгдээд байгаа билээ. Сүүлийн гурван хоногийн турш, Гүржийн сөрөг хүчнийхэн парламентын ордоны гадаа жагсаал цуглаан зохион байгуулж, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө зохион байгуулахыг мөн түүнчлэн одоогийн ерөнхийлөгч Михиал Саакашвилиг огцорохыг шаардаж байгаа юм. Дөрвөн жилийн өмнө Гүржид Сарнайн Хувьсгал болж, Саакашвили ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсон байсан билээ. Гүржийн сөрөг хүчнийхэн, одоогийн ерөнхийлөгчийг ядуурал ажилгүйдлийн эсрэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа гэж үзэж байгаа юм. Иймээс ирэх онд болох парламент болон ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаанаас нь өмнө зохион байгуулахыг шаардаж байгаа билээ. Харин энэ амралтын өдөр Гүржийн телевизээр өгсөн ярилцлагандаа ерөнхийлөгч Шаакашвили “парламентын болон ерөнхийлөгчийн сонгууль, 2008 оны намар болдог цагтаа болно” гэж хэлсэн юм.


Лид4. ОХУ ын Тул мужын өндөр настануудын асрамын газар гал түймэр гарч 8 хүн нас барсан байна. Аврах албаныхан нас барсан хүмүүсийг хэн болохыг нь хараахан тогтоож амжаагүй байгаа гэнэ.
Гал түймэр гарсан тухай дуудлага ням гаригт 13 цаг 20 минутад онц байдлын газар иржээ. Шатаж байгаа байшингаас 293 хүнийг аварч чадсан байна. Тэдний 17 нь эмнэлэгийн ажилтнууд байжээ. Гал унтраахад 100 гаруй галд сөнөөгч 22 нэгж тоног төхөөрөмж ашиглажээ. Гал түймэр 1,7 мянган кв метр талбайг хамарсан байна. Өнөдөр настануудын асрамжын газар нь тоосгоор өрсөн модон тулгууртай хоёр давхар хуучин байшинд үйл ажиллагаа явуулдаг байсан гэнэ. Гад гарсан шалтгааныг тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж байна. Галтай анхаарал болгоомжгүй харьцсан, эсвэл цахилгааны сүлжээний утасны богино холболтоос болж түймэр гарсан байх гэдэг урьдчилсан таамаглал байгаа юм. Сүүлийн хагас жмид нийгмийн халамжын байгуулагад тав дахь удаагаа гал түймэр гарч байгаа юм.

Лид5. ОХУ д ням гаригт Ард түмний эв нэгдлийн өдрийг тэмдэглэсэн байна.
Энэ өдөр оросын нийслэл хотод олон нийтийн байгуулагууд жагсаал цуглаан хийжээ.
Ард түмний эв нэгдлийн өдөр Оросын төрийн тэргүүн Улаан талбайгаа холгүй оргших нэгэн хөшөөнд цэцэг өргөжээ. Тэгвэл хэт үндсэрхэг залуучуудын байгуулагын идэвхитэн гишүүд “”Русский марш” нэртэй жагсаал зохион байгуулсан байна. Жагсаал Москва хотод орон нутгийн цагаар 12 цаг 30 минутад эхэлжээ. Жагсагчид орос ардын дуу дуулж Укриана зочид буудлын өмнөх талбайд хүрсэн байна.
Энэ жагсаалыг Оросын их гүрний үндэсний нам, Бүх Оросын Холбоо, Хууль бус цагаачлалын эсрэг хөдөлгөөн, Оросын үндэсний олон нийтийн хөдөлөгөөн гэдэг залуучуудын байгуулага хамтран цуглааныг зохион байгуулсан юм байна.
Эр. Энэ жагсаалаар орчин үеийн оросын нийгмийн тулгамдсан асуудлыг харуулахыг зорьсон. Одоо орос орон гуравдагч орнуудын түрэмгийлэлд өртөж байна.Үүнийг хилээ хаах хүртэл арга хэмжээ авч ямар ч үнээр хамаагүй зогсоох ёстой.
Хэт үндсэрхэг хөдөдгөөний лидерүүд цуглааны үеэр нийгэмд оросын үндэсний үзсэл санааг түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй гэж онцлон тэмдэглэсэн байна. Өнгөрсөн жил Москва хотын амбан захирагч Юрий Лужков ийм жагсаал зохион байгуулахыг хориглож байсан юм. Гэвч энэ удаа хотын захиргаанаас оросын хэт үндсэрхэг байгуулагад жагсаал цуглаан хийх зөвшөөрөл олгожээ. Гэхдээ хэт үндсэрхэг байгуулагынханд сүлд тэмдэгээ ашиглах, хэт үндсэрхэг үйлдэл хийхийг уриалсан лоозон барихыг хориглосон байна. Энэ жагсаалд 7000 хүн оролцжээ. Жагсагчид Орос оронд үндэсний социалист хөдөлгөөн үүсгэн байгуулахыг уриалсан байна. Жагсагчид гуравдагч орны түрэмгийлэлийг цэглэе, дайснуудыг махан таташ болгое гэх мэт уриа хашгирч байжээ. Укриана зочид буудлыг өбмнө болсон жагсаалд хууль бус цагаачлалын эсрэг хөдөлгөөний тэргүүн Александр Беловыг халуун дотноор угтан авч, үг хэлэхэд нь олон мянган хүн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Александр Белов нь үндэсний үзэлийг дэвргэсэн мэдэгдэл хийснийхээ төлөө хэд сарын турш шооронд хоригдлж байсан юм. Бидний гол зоорилого бол үндэсний үзэлээ хамгаалах, арьсаа юунаас ч илүүд үзэх явдал юм гэж тэр мэдэгдэл хийжээ. Ням гаригт Ардын холбоо гэдэг өөр нэг байгуулага, тусдаа жагсаал зохион байгуулсан байна. Ингэснээр оросын үндсэрхэг байгуулагын дотор хагаралд гарсны илрэл юм. Тэгвэл ням гаригт хэт үндсэрхэг залуучуудын байгуулагын эсрэг Барууны хүчний эвсэл нам “Интернационалтзм, фашизм, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэгдлийн эсрэг” гэсэн уриатай цуглаан зохион байгуулсан байна. Энэ жагсаалыг Шинэ Орос гэдэг олон нийтийн байгуулага дэмжиж хамтран зохион байгуулсан байна.

Лид6. Пакистаны ерөннхийлөгч Первез Мушараф улс орондоо онц байдалд зарласан байна. Иймд ирэх оны 1-р сард болох парламентын сонгууль хойшлогдож болзошгй талаар Пакистаны ерөнхий сайд Шаукат Азиз мэдэгджээ.
Ерөнхийлөгч Первез Мушараф улс орондоо онц байдал зарлсан ч засгийн газар ардчилалын үнэт зүйлсийг мөрдлөг болгон ажиллах болно гэж тус удсын ерөнхий сайд хэлсэн байна. Пакистан улсад парламентын сонгууль ирэх оны 1- сард болох ёстой байсан юм. Гэвч сонгууль төвлөсөн хугацаандаа болох эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Пакистанд онц байдал зарлсаны дараа хувийн хэвлэл мэдээллийн. Хэрэгслийн үйл ажиллагааг зогсоож, 500 гаруй хүнийг баривчилжээ. Баривчлагдсан хүмүүсийн дотор Пакистаны мусульманы лиг намын тэргүүн Жадевед Хамши, Пакистаны хүний эрхийн хорооны дарга Асма Жехагир нар байгаа гэнэ. Сүүлийн үед Пактистан улсад алан хядах ажиллагаа их гарч байгаа тул улс орондоо онц байдал тогтоолоо гэж ерөнхийлөгч Первез Мушараф тайлбарласан байна. АНУын төрийн нарийн бигчийн дарга Кондализа Рас Пакистанд үзүүлж байгаа эдийн засгийн тусламжынхаа хэмжээг эргэн харах болно гэж мэдэгджээ. Одоогос хэдэн долдо хоногшийн өмнө Пазистаны экс ерөнхийлөгч Беназир Бхуто эх орондоо эргэж ирсэн билээ. Тэр ирэх оны 1-р ард болох сонгуульд оролцох төлөвлөгөөтэй байсан юм. Төрийн тэргүүн улс орондоо онц байдал тогтоосныг Беназир Бхуто эрс эсэргүүцэж байгаа юм байна. Первез Мушараф өөрийн гол өрсөлдөгч Улсын дээд шүүхийн дарга Ифтихари Чадриг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Одоо исламабад хотын төв гудамжны хөдөлгөөн зогсоод байгаа юм байна. Пакистанд ажиллаж байгаа Би Би Си-ийн сурвалжлагчын дамжуулж байгаагаар нийслэл хотод хэд хэдэн удаа буун дуу гарчээ.

ТОВЧ
Бразлийн Сан Пауло хотын хойд хэсгийн хүн ам олноороо суурьшсан газар жижиг оврын нисэх онгоц осолдож долоон хүн нас барж, хоёр хзүн шархадсан байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн удамжилж байгаагаар Рио Де Жанейро хот руу нисэж байсан энэ онгоц Сан Пауло хотын нисэх буудлаас хөөрөөд удалгүй осолджээ.

Сухумид Абхаз, Өмнөд Осет, Преднестровийн төрийн тэргүүн нарын уулзалт болжээ. Яриа хэлэлцээрийн дараахэд хэдэн бичиг баримтад гарын үсэг зурж, дараа нь энэ бичиг баритаа НҮБ д илгээх юм байна.Одоо Кавказад болж байгаа хямралыг шийдвэрлэхэд тогтмол яриа хэлэлцээр маш чухал гэж тэд үзэж байна. Абхаз, Өмнөд Осет, Преднестров нь тусгаар тогтнолоо зарласан боловч олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөөгүй юм. Гүрж, Өмнөд Осетийн хооронд цус урсгахгүйгн тулд Оросын энхийг сахиулагчид энэ бүс нутагт НҮБ ийн даалгавараар ажиллаж байгаа юм.

Лид7. Африкийн Чад улсаас бага насны 103 хүүхдийг хууль бусар хилийн чанад руу авч явахаар завдсан хэрэгт буруутгагдсан францын гурван сэтгүүлч, испаний онгоцны дөрвөн үйлчлэгчийг Чадын хууль сахиулагчид сулласан байна.

Францын ерөнхийлөгч Николя Саркози тэднийг суллуулахаар Чад улсад ирсэн юм. Ройтерс агенталгийн уламжилж байгаагаар Чад улсаас хүүхэд хил давуулах гэж оролдсон хэрэгт Европын хэд хэдэн орны нийт 16 хүнийг Чадын хууль сахиулагчид саатуулсан юм. Тэднийг хүний наймаа хийх гэж байсан нь нотлогдох юм бол 5 аас 20 жилийн турш адбандан хөдөлмөр эрхлэх ялаар шийтгүүлэх байлаа. Чад хүүхдүүдийг хил давуулах гэж байсан хүмүүс өөрсдийгөө Зое с Арк сайн дурын байгуулагын ажилчид гэж тайлбарлаж байгаа юм байна. Тэд зэвсэгт мөргөлдөөний золиос болсон африкийн Судан улсын Дарфур мужын хүүхдүүдийг Чад руу авч иржээ. Тэндээсээ европын аль нэгэн улс руу явах төлөвлөгөөтэй байсан юм бйна. Энэ хүүхдүүдийн ихэнхи нь өнчирч хоцорсон гэж байгаа ч Чадын засгийн газар эдгээр Судан хүүхдүүд эцэг эхтэй гэж мэдэгдэж байна. Чадын ерөнхийлөгч Идрис Деби энэ хүүхдүүдийг эрхтэний донор болгохоор зэхэж байсан гэдэгт итгэлтэй байгаа юм.

Лид8. Ситүгрупп компаний үүгэн байгуулсан банкны захирал Чарльз Принс адбан тушаалаасаа огцорч байна. Тэр өчигдөрийг хүртэл банкны ерөнхийдөгч, захирлуудын зөвлөлийн тэргүүн байсан юм.
Түүний оронд банкны захиралууыдн зөвлөлийн тэргүүнээр АНУ ын сангийн яанмы сайдаар ажиллаж байсан Роберт Рубин томилогджээ. Харин банкны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр Их Британий иргэн Уин Бишорф томилогдсон байна. Баасан гаригт Нью- Йоркийн хөрөнгийн бирж хаагдах үед энэ банкны хувьцааны үнэ 2 хувиар буурч 37 доллар 72 цент болсон байжээ. Тус компаний хөрөнгө оруулагчид орлого буурч эхэлмэгч банкны ерөнхийлөгчийг солихийг шаардаж эхэлсэн юм. Сүүлийн улиралд энэн компаний орлого 2 тэрбумаар буурчээ. Хөрөнгө зээлийн салбарт хямрал гач байгаа нь Ситугруп компаний алдагдалтай үйл ажиллагаанаас ч үүдэлтэй гэж зарим эдийн засагчид хэлж байсан юм.

Энэ өдөр
1929 оны энэ өдөр ЗХУ –д анх удаа сансар судлалын төв байгуулагдсан байна.

1968 оны энэ өдөр АНУ ын 37- дахв ерөнхийлөгчөөр Ричард Никсон сонгогдсон байна.

2000 оны энэ өдөр Лондон хотод шатарчин Гари Каспоров, Владимир Крамников нарын хооронд тэмцээн болжээ. Дэлхийн шатарын спортыйн шинэ аваргаар Владимир Крамник тодорсон байна.

Үдшийн мэдээ

Лид1. Мексикийн Табаско мужид их хэмжээний аадар бороо орж үерийн гамшиг болоод байгаа талаар мэдээлж байсан билээ. ТУс мужын нийт газар нутгийн 80 хувь нь усанд автаад байгаа юм.
Үерийн улмаас одоогиийн байдлаар нэг сая гаруй хүн толгой хоргодох орон гэргүй болжээ. Одоо гамшигийг бүсэд байгаа зуун мянган хүн аврагчидыг хүлээж байна. Гамшигийг бүсэд ундны цэвэр ус, хоол хүнсний бүтээгдэхүүн гачигдалтай байна. Энэ удаагийн үерийг үндэсний хэмжээний гамшиг гэж нэрлэжээ. Мексик улсад ийм их хэмжээний хориол учруулсан үер сүүлийн 50 жилд болж байгаагүй юм.

Лид2. Олон улсын сансрын станц, Шаттл Дискавери хөлгийнхөн салах ёс хийжээ. 10 сарын 25 нд олон улсын сансрын станцтай холбогдосон Америкийн Шаттл Дисковери хөлөг өмнөө тавьсан зорилгоо амжиллтай биелүүлсэн байна.
Америкийн сансрын нисэгчид олон улсын сансрыйн станцид Хармону гэдэг нэртай Италид үйлдвэрлэсэн шинэ модуль авч ирсэн билэ. Шинэ модулын ачаар олон улсын сансрын станцид нэгэн зэрэг 6 хүн ажиллах боломжтой болох юм. Шатлл хөлөг эх дэлхий рүүгээ эргэж ирэх аялад гарахаас өмнө сансрын нисэгч Жорж Замкин задгай сансарт гарч олон улсын сансрын станц, мөн Шатлл хөлгийг гадаргуугийн гэрэл зургийг авч эх дэлхий рүү илгээх юм. Энэ нь Шаттл хөлөг сансарт ажиллаж байх хугацаанд гадна талын бүрхэвч нь гэмтсэн эсэхийг тодруулахын тулд хийгдэж байгаа хяналт шалгалтын ажил юм. Шатлл Дискавери хөлөг лхагва гаригт АНУ ын Флорида мужын Канавералын хошуунд газардах юм байна.

Лид3. Одоогоос 7 жилийн өмнө ОХУ ын телевизийн хамгийн өндөр Останкино цамхагт гал гарч байсан юм. Үүний улмас Мосва хотын бэлгэ тэмдэгийн нэг энэ цамхаг бүрэн хүчин чадалаараа ажиллалгүй өдий хүрчээ.
Тэгвэл өнөөдөр телевизийн цамхаг бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн байна. Энэ тавцан дээр долдоон жилийн турш жирийн иргэд хөл тавиагүй юм. Москва хотын Останкино дүүргийн дунд сургуулийн сурагчид өнөөдрийн анхны үйлчлүүлэгчил болж Москва хотыг өндөрөөс харж байгаа нь энэ юм. Останкиногийн цамхагийг одоогоос 40 жилийн өмнө барьж байгуулж эхэлсэн юм. Останкиногийн телевизийн цамхаг нь 540 метрийн өндөр, 50 мянган тонн жинтэй. Харин энэ аварга том байгууламжын суурь нь газрын гүнд ердөө 4 метрт бий. Тухайн үед хэрвээ энэ цамхаг нурвал яах билээ гэж ойр орчмынророн сууцны иргэдийн сэтгэлийг түгшээж байлаа. Гэсэн нь чадварлаг архитекторчидын тооцоо зөв байсан нь нотлогдож энэ цамхаг олон шалгуурыг давж цагийн аясаар өдий хүрчээ. Энэ цамхаг хэрвээ ярьдаг байсан бол олон сонирхолтой түүх өгүүлэх байсан бизээ. Телевизийн төв рүү дайран орох гэсэн 90 ээд оны үеийн хувьсгалчидын талаар, бас алан хядагчид цамхагт нэвтрэн рож эзлэх гэсэн оролдлого, сарны хиртэлт, шүхэрээр үсэрч байсан тамирчидын талаар ч өгүүлэх байсан биз ээ. Бас жинхэнэ байгалийн аймшигт үзэгдэлийг ч тэсэж өнгөрүүлсэн билээ. 2000 оны 8 сард Отстанкино цамхагийн телевизийнэ нэвтрүүлгшийн дамжуулагчын утасанд гэмтэл гарч гал түймэр гарч байсан билээ. Гал түймэр 42? Метрийн өндөрт гал түймрийн голомт байжээ. Гал сөнөөгчид бүтэн 24 цагийн турш ажиллаж галыг унтраасан юм. Харин одоо дахин ийм гашуу түүх давтаглахгүй гэж инженер Вадим Орешников хэлж байна. Останикиногийн телевизийн цамхагийг галд маш тэсвэртэй материал ашиглан засварласан байна. Галаас хамгаалах төхөөрөмж суурилуулахад 300 сая рубль зарцуулсан банйа. Энэ хаалга л гэхэд 500 хэмийн халууныг тэсвэрлэж чадна. Телевизийн цамхагийг барих хэд хэдэн хувилбарыг архитекторч нар боловсруулж байжээ. Анх цамхагийг 4 тулгууртайгаар Черемушки дүүрэгт барих гэж байсан ч хамгийн сүүлчийн мөчид 10 тулгууртай болгож Останкино дүүрэгт барих болжээ. Цамхагийн 338 метрийн өндөрт хотын бүхэлд нь харж болох талбай байдаг юм.

No comments: