2007-11-15

Дэлхийн мэдээ 2007-11-15 Пүрэв гараг

Лид1. 2008 оны эхний долоо хоногоос эхлэн Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын иргэний агаарын тээвийн нисэх буудалд гар тээшинд тавих хяналтыг сулруулах гэж байна. Энэ тухай Их Британий тээврийн сайд Рут Келли мэдэгдлээ.
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад агаарын тээврийн хөлөг ашиглан алан хядах үйл ажиллагаа гарч болзошгүй байсан билээ. Үүний дараа зорчигч гар тээшиндээ шингэн бодис авч орохыг хориглож, нэг хүн ганц ширхэг гар тээш онгоцны бүхээгт авч орохыг зөвшөөрч байсан юм. Тэгвэл шинэ оноос эхлэн агаарын тээврийн хэрэгсэлээр зорчиж байгаа иргэд онгоцны бүхээгт нэгээс илүү тооны гар тээш биедээ авч орж болох юм байна. Гэхдээ онгоцны бүхээгт бүх төрлийн шингэн бодис авч орохыг хориглосон хэвээр байх юм байна. Шинэ журам 2008 оны 1 сарын 7 оос эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Лид2. БНСУ, БНАСАУ ын ерөнхий сайд нар сүүлийн 15 жилд анх удаа уулзалт хийлээ.
БНАСАУ ын ерөнхий сайд Ким Ен Иль өчигдөр БНСУ ын нийслэл Сөүл хотод хүрэлцэн ирсэн юм. Айлчлалын хөтөлбөрийн дагуу тэр хамгийн түрүүнд Сөүл дэхь Үндэсний Музейг үзсэн байна. Дараа нь хоёр солонгосын ерөнхий сайд нар Сөүл хотын Шоратон Уолкер Хилл зочид буудалд хэлэлцээр хийжээ. Яриа хэлэлцээрийн гол сэдэв нь эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудал байжээ. Эдийн засгийн салбарт хамтран ажиллах нь хоёр солонгос аажимдаа нэгдэх үйл явцын эхлэл гэж ажиглагчид дүгнэж байна. БНАСАУ ын сайд нарын танхимын дарга буюу ерөнхий сайд Ким Ен Иль өмнөд Солонгосын ерөнхий сайдтай төмөр замын хөдөлгөөнийг сэргээх, солонгосын хойгийг оросын транс сибирийн төмөр замын сүлжээтэй холбох, улс төрийн шалтгаанаар салж хагцсан гэр бүл, хамаатан саданы хүмүүсийг тогтмол уулзуулдаг байх талаар саналаа солилцжээ. БНСУ ын ерөнхийлөгч Но Му Хен 10 сард Пхеньян хотод айлчлал хийхдээ эдгээр асуудлуудыг хөндөж, ажил хэрэг болгох талаар ярилцаад Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирын хамт тунхаглал баталж байсан юм. Өмнөд Солонгосын тал хойд солонгосын эдийн засагт хөрөнгө оруулалт хийх, хамтарсан үйлдвэр байгуулах, худалдааны чөлөөт бүс нээх хүсэлтэй байгаа юм байна. Ингэхийн тулд хил гаалийн хяналт, шалтгалтыг цэгцлэх, холбоо харилцаа барихад хялбар болгох, хоёр солонгосын иргэд харилцан чөлөөтэй зорчдог байх асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй гэж Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Док Су хэлсэн байна. Өмнөд, Хойд Солонгосын хамтарсан технологийн хүрээлэнд одоо 20 мянган хүн ажиллаж байгаа юм байна. Уг технологийн хүрээлэнгийн ажилчид хамгийн наад захын хэрэглээ болсон гар утасгүй байдаг нь ажилд хүндрэл учруулдаг байна. Хойд Өмнөд Солонгосын ерөнхий сайд нарын уулзалтын үеэр хэл соёлоо хамгаалахын тулд Солонгос хэлний нэгдмэл толь бичиг гаргах асуудлыг хөндсөн байна. Учир нь хагас зуун жилийн дотор хойд өмнөд солонгосчуудын хэл ярианд бага зэрэг өөрчлөлт гарсан гэнэ. Тухайлбал зарим нэг нэр томъёог өөр өөрөөр нэрлэсэн нь байгаа гэнэ. Хойд солонгосын ерөнхий сайд Ким Ен Иль, өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Док Су нарын уулзалт маш найрсаг, дотно сайхан уур амьсгалтай болж өнгөрсөн гэж Өмнөд Солонгосын сэтгүүлчид мэдээлж байна. Үүнийг хойд Солонгосын эх сурвалжууд ч бас давхар нотолж байна. Сүүлийн удаа хоёр солонгосын ерөнхий сайд нар 1992 онд уулзаж байжээ. Гэвч тухайн үед АНУ ын зэвсэгт хүчнийхэн бүс нутагт цэргийн хээрийн сургуулилт хийж Хойд Солонгосын төлөөлөгчид яриа хэлэлцээрийг орхиж явж байсан билээ.

Лид3. Пакистаны ерөнхийлөгч Первез Мушараф 11 сарын сүүлээр Бүх Цэргийн ерөнхий командлагчын албан тушаалаасаа албан ёсоор татгалзах гэж байна. Энэ тухай Первез Мушараф телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ.
Эр. Би энэ сарын сүүлээр бүх цэргийн ерөнхий командлагчын албан үүргээсээ татгалзаж цэргийн бус, харин иргэн хүний хувиар ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших болно.
Пакистаны төрийн тэргүүн сөрөг хүчний лидер, экс ерөнхий сайд Беназир Бхутог улс оронд тогтворгүй байдал үүсгэхийг чармайж байгаа гэж шүүмжилсэн байна. Пакистанд онц байдал тогтоосныг барууны ертөнц бүхэлдээ эрс буруушааж байгаа билээ. Харин үүний хариуд Пеовез Мушараф би Пакистаны эрх ашигт нийцүүлэн энэ шийдвэрийг гаргасан гэж хэлжээ. Парламентын сонгууль 2008 оны 1 сард болно. Сөрөг хүчнийхэн энэ сонгуульд оролцохоос татгалзаж байна. Харин би сөрөг хүчинд хандан сонгуульд идэвхитэй оролцохыг уриалж байна гэж тэр нэмж хэлжээ.

ТОВЧ
Шри Ланкийн цагаач иргэд, Персийн булангийн орнуудад гэрийн үйлчлэгч хийх нь элбэг байдаг. Персийн булангийн орнуудад ажилладаг Шри Ланкийн цагаач иргэд хүчирхийлэлд маш ихээр өртөж байна гэсэн судалгааг Олон Улсын Хүний Эрхийн Байгууллагаас гаргажээ.

Женев дахь Сотбис дуудлага худалдааны төвд маш том хэмжээтэй цагаан өнгийн алмаз бриллиантыг дуудлага худалдаагаар засан байна.
Үзэгч таны хару байгаа энэ бриллиант 84 кратын жинтэй юм.

АНУ ын эрдэмтэд анх удаа сармагчины үр хөврөлийг зохиомол аргаар олшируулж чадсан байна. Ингэснээр хүнийг хиймэлээр олшируулах арга технологид бас нэг дэвшил гарч байна гэсэн үг юм.

Гүржийн парламентын дарга Нино Буржаназе улс орондоо тогтоосон онц байдлыг ирэх баасан гаригт цуцлах болно гэж мэдэгджээ.

Лид4 11 сарын 17 нд Косово, Метохид парламентын сонгууль болох гэж байна.

Энэ сонгуульд орон нутгийн 30 мянган хүн оролцож олон улсын болон гадаадын 200 гаруй ажиглагч ажиллах юм байна. Парламентын сонгуульд оролцохын тулд Косовогийн иргэд иргэний пасспорт эсвэл жолооны үнэмлэхээ үзүүлэх ёстой юм байна. Харин хуучин Югославын иргэний паспорттой хүн энэ сонгуульд оролцох эрхгүй гэнэ. Сербийн хүн амын ихэнхи нь энэ сонгуульд оролцохгүй гэдгээ илэрхийлээд байгаа талаар Приштон дахь РИА НОВОСТИ агентлангийн сурвалжлагч уламжилжээ. Косовод ойролцоогоор 100 мянган хүн оршин суудаг юм.

Лид5. Францын нийтийн тээврийн хэрэгслийн албан хаагчид ажил хаялт зарласан талаар бид өмнөх мэдээллийн хөтөлбөрөөрөө уламжилж бйсан билээ.Тэгвэл энэ ажил хаялтад эрчим хүчний салбарынхан нэгдэж байна. Францын засгийн газар, үйлдвэрчний эвлэл хэлэлцээрийн ширээний ард суусан ч ажил хаялт дахин нэлээн хэд хоног үргэлжилэх төлөвтэй байна.
Францын ерөнхийлөгч нийтийн тээврийн хэрэгслийн үйлдвэрчний эвлэлд хандан зорчигчидийн эрх ашигийг хамгаалах үүднээс ажил хаялтаа зогсоохыг уриалсан байна. Франын ерөнхийлөгч тэтгэврийн тогтолцоог өөрчлөх төлөвлөгөө гаргасан нь олон зуун мянган францчуудын сэтгэлд нийцэхгүй байгаа юм. Парис дахь Би Би Си телевизийн сурвалжлагчын дамжуулж байгаагаар энэ ажил хаялтыг их дээд сургуулийн багш, оюутнууд, төрийн албан хаагчид ч бас дэмжиж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар францын төмөр замын нийт галт тэрэгний 4 дөрөвний гурав нь ажилаа зогсоогоод байна. Хот хоорондын хурдны Ти Жи Ви компаний 700 галт тэрэгнээс ердөө 90 нь л үйлчилгээнд гарч байгаа юм байна. Францын төмөр замынхан ажил хаялт зарласанаас болж Лондон Парисын хооронд зорчдог Евро стар хурдан галт тэрэгний чиглэл ч ялимгүй өөрчлөгдсөн байна. Парисийн метроний нийт галт тэрэгний 20 хувь, автобусны 15 хувь нь л үйлчилгээнд гарсан байна. Нийтийн тээврийнхэн ажилт хаялт зарласны дараа Парисчууд унадаг дугуй, дугуйтай тэшүүр прокатаар авч зорчих болжээ.Лхагва гаригт Парисын төвд 300 км урт түгжрэл үүссэн байна.

Лид6 Өчигдөр манай мэдээллийн хөтөлбөрөөр Бушийн засгийн газраас Афганистан болон Иракын дайнд зарцуулж байгаа төсөв хэтэрсэн тухай тайланг Конгрессд суудалтай Ардчилсан намыхнаас гаргасан тухай мэдээлэлсэн. Тэгвэл өчигдөр Ардчилсан намынхан ирэх жилд Афганистан Иракийн дайны төсвийг батлахыг дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ.

Конгрессд суудалтай Ардчилсан намынхан, ерөнхийлөгч Бушийг нэг сарын дотор Афганистан, Иракаас цэргээ гаргаж эхлэхийг шаардаж байгаа юм. Түүнчлэн Ойрхи Дорнодод явуулж байгаа цэрэг дайныхаа ажиллагааг 2008 оны 12р сарын эцэс гэхэд дуусгахыг шаардаж байна. 2008 онд Афганистан, Иракт явуулж байгаа энхийг сахиулах үйл ажиллагааны санхүүлжилтэнд 50 тэрбум доллар л өгөхөө анхааруулан хэлж байгаа юм. Харин Бушийн засгийн газар ирэх онд Афганистан Иракт энхийг сахиулах үйл ажиллагааг явуулахад 200 тэрбум доллар шаардлагатай гэж үзэн, батлуулахаар өргөн бариад байгаа билээ.

Лид7. Өмнөд Америкийн Чили улсад рихтерийн шаталбараар 7,7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Байгалийн гамшигийн улмаас цахилгаан дамжуулах шушам утас тасарч, хэд хэдэн байшин нурсан байна. Газрын чичиргээ орон нутгийн цагаар өдрийн 12 цаг 43 минутад мэдрэгджээ.
Одон орон, байгалийн үзэгдлийг судлах төвийнхөний мэдээлснээр газар хөдлөлтийн төв нь Чилийн баруун хойд зүгт 100 кмт Киллауа тосгоны орчимд байжээ. Газар хөдлөлтийн үеэр хоёр хүн нас барж 100 орчим хүн бэртэж гэмтсэн байна. 50 секунд үргэлжилсэн газрын чичиргээ нийслэл Сантъяо хотод ч мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн чичиргээ Боливи, Перу Аргентинд ч мэдрэгджээ. Эхний газар хөдлөлт болсноос хоёр цагийн дараа 5 , 7 баллын хүчтэй өөр нэг газар хөдлөлт болсон байна. Газар хөдллөтийн дараа далайн түрлэг үүсэж болзошгүй гэсэн сэрэмжлүүлэг тараасан байна.

Лид8 Сүүлийн жилүүдэд Төвдийн өндөрлөгт амьдардаг ард иргэдийн амьдрал Европчуудын анхаарлыг ихээхэн татах болсон. Энэ ч утгаараа, төвд руу зүглэх жуулчдын тоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулвал хоёр дахин нэмэгдсэн байна.

Энэ долоо хоногийн турш Хятадын Юнань мужид, дэлхийн дээвэрт амьдардаг Төвдийн ард түмний соёл уламжлал, зан заншилыг өгүүлсэн урлагийн тоглолт, танилцуулах өдөрлөг олж байна. Энэ өдөрлөг, урлагын тоглолтыг гадаадын жуулчдын хүсэлтээр зохион байгуулж байгаа гэж хэлж болно. Хятадын засгийн газрын бодлогын нөлөөгөөр Төвдийн ард түмний амьдрал 2000 оныг хүртэл дэлхий нийтэд хаалттай байсан гэж хэлж болно. Харин сүүлийн жилүүдэд, барууны жуулчдын үзэхийг хүсдэг гол газрын нэг яах аргагүй Төвдийн өндөрлөг болсон байна. Дэлхий нийт, Төвдийг анхааран үзэх болсон гол шалтгаан нь эх орноосоо дүрвэн Энэтхэгт амьдарч байгаа Буддын шашины тэргүүн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын энх тайванч үйл хэрэг гэж хэлж болно. Мөн түүнчлэн Сүүлийн арван жилийн хугацаанд Барууны орнуудад Буддын шашин хүчтэй нэвтэрч газар аван түгэн дэлгэрч байгаа нь, Бурханы гэгдэх Төвдийн өндөрлөгт жуулчдыг татах бас нэгэн хүчин зүйл болж байна.


Үдшийн мэдээ
Лид 1 Шри Ланкийн цагаач иргэд, Персийн булангийн орнуудад гэрийн үйлчлэгч хийх нь элбэг байдаг. Персийн булангийн орнуудад ажилладаг Шри Ланкийн цагаач иргэд хүчирхийлэлд маш ихээр өртөж байна гэсэн судалгааг Олон Улсын Хүний Эрхийн Байгууллагаас гаргажээ.

Олон Улсын Хүний Эрхийн Байгууллагын гаргасан судалгаагаар, Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Кубэйт болон Ливан зэрэг улсуудад гэрийн үйлчлэгчээ хүчирхийлэх, түүнчлэн хахиж хавчин, зодох нь тун түгээмэл байдаг гэнэ. Дээрх орнуудад Шри Ланкийн эмэгтэйчүүд голчлон гэрийн үйлчлэгчээр ажилладаг байна. Сүүлд гаргасан судалгаагаар, 660 мянга гаруй Шри Ланк эмэгтэйчүүд Персийн булангийн орнуудад гэрийн үйлчлэгчээр ажиллаж байгаа гэнэ. Энэ нь Персийн булангийн орнуудад ажилладаг гэрийн үйлчлэгч эмэгтэйчүүдийн 90 хувь нь Шри Ланкчууд байдаг гэсэн үг юм. Олон Улсын Хүний Эрхийн Байгууллагын судалгаанд бичсэнээр гэрийн үйлчлэгч эмэгтэйчүүд өдөрт 16-20 цаг ямар ч завсарлаггүйгээр ажилладаг бөгөөд маш бага цалин авдаг байна. Персийн булангийн орнуудад гэрийн үйлчлэгчээр ажилладаг эмэгтэйчүүд нь эх нутаг дах орон гэр рүүгээ мөнгөө явуулж нэг үгээр ар гэрээ тэжээдэг байна. Шри Ланк нь ажилгүйдлийн түвшингээрээ дэлхийд хоёрдугаарт тооцогддог азийн ядуу буурай орнуудын нэг юм. Иймээс ард иргэд нь гадаадад цагаачлан бага хөлсөөр ажиллах сонирхолтой байдаг байна.

Лид2. Женев дахь Сотбис дуудлага худалдааны төвд маш том хэмжээтэй цагаан өнгийн алмаз бриллиантыг дуудлага худалдаагаар засан байна.
Үзэгч таны хару байгаа энэ бриллиант 84 кратын жинтэй юм. үүнээс өмнө ийм том хэмжээтэй бриллиантыг дуудлага худалдаагаар зарж байгаагүй юм байна. Бриллиантыг 16 сая доллараар зарсан байна.

Лид3. Гүржийн парламентын дарга Нино Буржаназе улс орондоо тогтоосон онц байдлыг ирэх баасан гаригт цуцлах болно гэж мэдэгджээ.
Хатагтай Нино Буржаназе ирэх оны намар болох парламентын сонгууль ардчилсан шудрага явагдах болно гэж амалсан байна. Харин эрх баригчидийг энэ амлалтад Гүржийн сөрөг хүчнийхэн огтхон ч итгэхгүй байгаа юм. Одоогоос хэдхэн хоногийн өмнө Гүржийн засгийн газар сөрөг хүчний дуу хоолой болж байсан Имеди теле компаний үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь цуцалсан байна. Парламентын дарга Нино Буржаназе Имеди телекомпаний удирдлагуудтай уулзаж нэвтрүүлэг дамжуулах лицензийг нь эргүүлэн олгуулах талаар хөөцөлдөх болно гэж амлалт өгсөн байна. 11 сарын 7 нд Тбилиси хотод жагсагчид цагдаа нарын хооронд мөргөлдөөн болох үеэр тусгай албаныхан Имеди телекомпаний байранд дайран орж эфирийг нь тасалдуулсан юм. Одоо Гүржид зөвхөн олон нийтийн телевиз л ажиллаж байгаа юм байна.

Лид4 Венсуэлийн ерөнхийлөгч Уго Чавес Чили улсад болсон олон улсын хуралдааны хаалтын үйл ажиллагааны үеэр Испаний эзэн хаан Хуан Карлос, тус улсын ерөнхий сайдХосе Луисом Родригесом Сапатеро нартай ширүүн маргаан хийснийхээ дараа Испани улстай тогтоосон харилцаагаа эргэж харах болно гэж мэдэгдсэн байна.
Чилид болж өнгөрсөн олон улсын хурлын үеэр Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес Испаний экс ерөнхий сайд фашист үзэлтэн гэж нэрлэсэн нь Испаний төлөөлөгчидийн дургүйцлийг төрүүлсэн юм. Улс төрчидийн ширүүн маргаанд Испаний эзэн хаан ч оролцсон билээ. Испаний хөрөнгө оруулалт Венесуэлийн эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулдаг ч бид Испанитай тогтоосон харилцаагаа эргэж харах болно гэж ярьсан байна.

Лид5 АНУ ын эрдэмтэд анх удаа сармагчины үр хөврөлийг зохиомол аргаар олшируулж чадсан байна. Ингэснээр хүнийг хиймэлээр олшируулах арга технологид бас нэг дэвшил гарч байна гэсэн үг юм.
Америкйн шинжлэх ухаан танин мэдэхүйн Байгаль сэтгүүлд бичсэнээр америкийн хэсэг эрдэмтэд 10 настай Макаки буюу улаан зүст япон сармагчны үр хөврөлийг нь лабораторт олшируулж чадсан байна. Хүний үр хөврөлийг ч бас иймэрхүү аргаар хувилж олшируулах боломжтой гэдэгт эрдэмтэд итгэл төгс байгаагаа илэрхийлжээ. Хэрэв ингэж чадах юм бол хүнд өвчтэй хүнд эрхтэн шилжүүлэн суулгах, Паркинсон, чихрийн шижин зэрэг өвчтэй хүмүүсийг эдгээх боломж нээгдэх юм. Эрдэмтэд сармагчины үр хөврөлөөс зүрх, мэдрэлийн эсүүдийг нь лабораторийн аргаар ургуулсан байна. Сармагчны эд эсийг хиймэлээр ургуулж туршилт хийж чадсан бол харин хүн дээр энэ туршилтыг хийх нь маш олон бэрхшээл, шүүмжлэлийг араасаа дагуулж байгаа юм.2004 онд өмнөд Солонгосын эрдэмтэн Хван У Сок хүний үр хөврөлийг хувилахаар туршилт хийгээд баривчлагдаж хуулийн хариуцлага хүлээж байсан юм.
Энэ өдөр
Одоооос 1515 жилийн өмнө буюу 1492 оны энэ өдөр далайчин Христофер Колумб индианчуудын татдаг тамхиний талаар өөрийн аялалын тэмдэглэлдэ бичсэн байна.
1889 оны энэ өдөр Бразилд улс бүгд найрамдах засаглалтай болжээ.
1904 оны энэ өдөр америкийн иргэн Кинг Кемп ЖИЛЛЕТТ олон олон удаа ашиглах боломжтой сахлын татуурга зохион бүтээж патент авсан байна.
1933 оны энэ өдөр Москва хотод Тролеейбусны үйлчилгээ явж эхэлсэн байна.
Тэгвэл 1957 оны энэ өдөр ТУ 144 онгоц анхны нислэгээ хийж байжээ.

No comments: