2007-11-26

Дэлхийн мэдээ 2007-11-26 Даваа гараг

Лид1. Пакистаны экс ерөнхий сайд Наваз Шариф 1999 онд цэргийн эргэлт гарах үед эх орнооноосоо дүрвэн явсан юм. Тэр Саудын Арабд амьдарч байгаад өнгөрсөн ням гаригт эх орондоо эргэж ирсэн байна.
Наваз Шарифын хөлөглөсөн онгоц Пакистаны Лохар хотын нисэх буудалд газардсны дараа ойролцоогоор хоёр мянган хүн цугларчээ. Иймээс цагдаа нар өндөржүүлсэн хамгаалалтад гарсан байна. Ноён Шариф Би Би Си гийн сурвалжлагчид утсаар ярилцлага өгөхдөө Пакистанд ардчилалыг сэргээн тогтоохын төлөө ажиллах болно гэж мэдэгдсэн байна. Би Пакистан орныг нэг хүний дарангуйлалаас аврахын тулд чурхал үүрэг гүйцэтгэх ёстой гэдгээ ухамсарлаж эргэж ирлээ гэж тэр мэдэгджээ. Одоо Пакистанд тогтоогоод байгаа онц байдал үргэлжилсээр байгаа юм. Өнгөрсөн 9 сард Наваз Шариф Пакистанд ирсэн ч түүнийг нисэх буудалд дөнгөж газардаад байхад нь хилээр нэвтрүүлээгүй тул Саудын Араб руу явжээ. Энэ удаа пакистаны албаны хүмүүс түүнийг эх орондоо эргэж ирэхийг нь зөвшөөрсөн байна. Наваз Шариф 2008 оны 1 сарын 8 нд болох парламентын сонгуульд оролцох боломжтой юм. Эх орондоо эргэж ирээд удаагүй байгаа Пакистаны ерөнхий сайдаар ажиллаж байсан Беназир Бхуто парламентын сонгуульд оролцох эсэхээ одоогоор шийдээгүй байгаа юм байна. Наваз Шарифыг Пакистанд хөл тавихаас хэдхэн цагийн өмнө цагдаа нар Пенжаб мужид Наваз Шарифыг дэмжигч хэд хэдэн хүнийг баривчилсан байна.

Лид2. АНУ ын ивээл доор Ойрхи Дорнодын хямралыг шийдвэрлэх олон улсын бага хурал маргааш Мэриленд мужын Аннаполис хотод болох гэж байна. Энэ хуралын хамгийн сүүлчийн бэлтгэл ажил одоо ид явагдаж байна. АНУ ын Вашигтон, Аннаполис хотуудад цагдаа нар өндөржүүлсэн хамгаалалтад гарчээ. Учир нь Ойрхи Дорнодын хямралыг зохицуулах хуралд оролцох гадаадын төлөөлөгчид эхлээд Вашингтонд түр буудаллаад дараа нь Аннаполис хотыг зорих юм.
Энэ хуралд оролцохоор Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольмерт, тус улсын гадаад хэргийн сайд Ципи Ливни, Палетины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас нар аль хэдийнэ АНУ д хүрэлцэн ирсэн байна.и Ойрхи Дорнодын хмралыг энхийн замаар шийдвэрлэх хуралд Сирийн засгийн газрын төлөөлөгчид ч бас оролцох болно гэдгээ албан ёсоор илэрхийлсэн байна. Сирийн гадаад хэргийн сайд Фейсал Мекрад эх орноо төлөөлж хуралд суух юм. Ираны ерөнхийлөгч Махмуд Амединижад Аннаполисын олон улсын бага хурал ямар ч амжилтгүй болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Аннаполис хотод болох хурлын гол сэдэв нь Палестины тусгаар улс байгуулах, Изриаль, Палестины өөртөө засах орны хооронд эвлэрэлийн гэрээ байгуулах явдал юм. Палестин Изриалийн талуудын булаацалдаж байгаа Голаны өндөрлөгийн асуудлыг харин энэ хурлаар хэлэлцэхгүй ю байна. Изриаль улс Голаны өндөрлөгийг 1967 онд Палестинчуудаас түрэмгийлэн авсан юм.

ТОВЧ
Бразилийн Сальвадор хотод цэнгэлдэх хүрээлэн нурсны улмааса найман хүн газар дээрээ нас барсан байна. Браилийн Баия хөлбөмбөгийн баг Вила Нова багуудын хооронд тэмцээн болж байх үеэр энэ эмгэнэлтэй явдал болжээ.

Хорватад парламентын сонгууль болж өнгөрсөн байна. Франсе пресс агентлагийнэ дамжуулж байгаагаар Хорватын Социал Демократ нам сонгогчидоос давуу санал авч чадсан байна. Ням гаригт болж өнгөрсөн парламентын сонгуульд Хорватын социал демократ нам 34, 6 хувийн санал авчээ. Одоо засгийн эрх барьж байгаа Хорватын ардчилсан холбоо нам 33, 2 хувийн санал авсан байна. Сонгуульд тус улсын сонгуулийн эохтэй хүмүүсийн 50 хувь нь оролцжээ.


Лид3. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес Колумби улстай тогтоосон харилцаагаа эргэн харах болсноо албан ёсоор мэдэгдсэн байна.
Колумбын хувьсгалт зэвсэгт бүлэглэлийнхэн олон зуун хүнийг барьцаалаад удаж байгаа юм. Барьцаалагдсан хүмүүсийн дотор Колумбын засгийн газрын гишүүд ч байгаа. Барьцаалагдсан хүмүүсийг суллуулах яриа хэлэлцээрт Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес жуучлагчын үүрэг гүйцэтгэж байсан юм. Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Колумбын ерөнхийлөгч Уго Чавесыг жуучлагч болгохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Энэ нь Колумби Венесуэлийн харилцаа муудах шалтгаан болсон байна.

Эр. Би Колумби улстай тогтоосон харилцаагаа таслаж байгаагаа зарлаж байна. Би Колумбын засгийн газрынханы хэнд нь ч итгэхгүй байна.

Колумын хувьсгалт зэвсэгт бүлэглэл нь засгийн газрын гишүүдийг барьцаалаад өөрийн хөдөлгөөний 45 хүнийг шоронгоос суллахыг шаардаж байгаа юм.

Лид4. Индонезийн Сумбава арлын орчимд рихтерийн шаталбараар 6,7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Индонезийн цаг уурын албаны мэдээлснээр газар хөдлөлтийн төв нь Индонезийн Раба хотоос баруун хойд зүгт 50 байжээ. Одоогийн байдлаар ямар хэмжээний хохирол учирсан талаар мэдээлэл ирээгүй байна. Орон нутгийн хэвлэлийнхэнийн мэдээлснээр 3 хүн нас баржээ. Газар хөдлөлтийн дараа цунами давалгаа үүсэх магадлал өнөдр байсан ч азаар ийм зүйл болоогүй байна.

Лид5. ОХУ ын Барууны хүчний холбоо намын удирдлагуудыг Санкт Петербург хотын цагдаа нар саатуулсан байна.

Барууны хүчний холбоо намынхан удирдлагуудыг цагдаа нар саатуулсан нь энэ намын Төрийн ДУМ ын сонгуулийн сурталчилгааны ажлыг нь зогсоох гэсэн оролдлого гэж зарим улс төрчид үзэж байна. Барууны хүчний холбоо намынхан эрх баригчид бидний сонгуулийн сурталчилгаагны ажлыг ямар ч үнээр хамаагүй саатуулахын тулд ийм алхам хийж байна гэж мэдэгджээ.Санкта Петербург хотод Барууны хүчний Холбоо намын лидер Никита Белый, Борис Немцов нарыг саатуулжээ. Хожим Санкт Петербургийн цагдаагийн газар тэднийг баривчилсан тухай мэдээллийг няцаажээ. Немцов, Белый нар өөрсдийгөө баривчлагдсан гэдгээ утсаар сэтгүүлчдэд мэдээлсэн юм байна. Санкт Петербург хотын Дворцовын талбайд оросын сөрөг хүчнийхэн “Үл зөвшөөрөгчдийн марш” нэртэй цуглаан хийсэн юм. Барууны хүчний холбоо намын лидерүүд энэ хууль бус цуглаанд оролцох гэж байсан талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна. Санкт Петербург хотод болсон энэ цуглаанд 500 гаруй хүн оролцжээ. Цагдаа, ОМОН тусгай албаныхан цуглаанд оролцсон 200 гаруй хүнийг саатуулсан юм байна. Санкт Петербурээс гадна Оросын нийслэл Москвад ч бас “Үл зөвшөөрөгчидийн марш” цуглаан амжилтгүй өндөрлөсөн байна. Энэ цуглааныг зохион байгуулагч Гарри Каспорав ч бас цагдаа нарт саатуулагдсан байна.

Лид6 Антрактидад мөсөн уул мөргөн сүйрсэн хөлгийн багийн гишүүдийг аварсаны дараа өчигдөр Чилид авчирсан байна.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт 154 хүнтэй хөлөг мөсөн уул мөргөн сүйрсэн юм. Азаар ганц ч хүний амь эрсдээгүй бөгөөд бүгдийг нь хөлгөөс эсэн мэнд аварч чадсан билээ. Аврах багийнхан хамгийн сүүлд аварсан багийн 77 гишүүнийг энэ Ням гарагт Чилид авчирсан юм. Өнөөдөр аврагдсан багийн гишүүд гэр лүүгээ явах юм. Сүйрсэн хөлөг онгоцонд явсан хүмүүсийн дийлэнхи нь жуулчид байсан бөгөөд Ирланд, Дани, Швед, Белги, Япон, Франц, Герман, Хятадын иргэд байсан гэнэ. Аялалын багийнхан 19 өдөр Антрактидыг үзэх хөтөлбөртэй байсан юм. Тэдний хөлөг 120 км яваад Антрактидын хойд хэсэгт мөсөн уул сүйрч аялалаа төгсгөхөд хүрггэсэн билээ.

Лид7. Малайзын нийслэл Куала Лампурт Хинди шашинтанууд энэ амралтын өдрүүдэд үймэн самуун дэгдээсэн байна.

Одоогоос зуун гаруй жилийн өмнө Их Британичууд малайз руу боолын шугамаар олон зуун Энэтхэгчүүдийг авчирч байсан гэдэг. Иймд өвөг дээдсийнхээ өмнөөс малайзын хүн амийн цөөнхийг бүрдүүлэн амьдарч байгаа Хинди шашинт Энэтхэг иргэд Их Британы засгийн газраас мөнгөн нэхэмжлэл амралтын өдрүүдэд жагсаал цуглаан зохион байгуулсан байна. Жагсаал цуглаанд оролцсон Хиндичүүд ганцхан нөхөн төлбөр шаардаад зогссонгүй Малайзын засгийн газраас Хиндичүүдийн амьдралыг дээшлүүлэхийг шаардаж байсан юм. Харин Малайзын засгийн газар тавьсан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан бөгөөд жагсаал цуглааныг үргэлжлүүлэхийг оролдсон хэн бүхнийг баривчилан хорих болсоноо анхааруулсан юм. Жагсаал цуглаанд оролцогчдын ярьж байгаагаар Малайзын хүн амийн цөөнх болдог Хиндичүүдийн амьдрал тун бэрх байдаг гэнэ. Иймээс тэд амьдралаа сайжруулахад төр засгаас ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэдгийг энэхүү жагсаал цуглаан зохион байгуулж илэрхийлж байгаагаа хэлжээ. Гэсэн хэдий ч Хиндичүүдийн жагсаал зорилгодоо хүрэлгүй хүчний байгууллагыхнаар дарагдсан байна.

Лид8. Санхүүгийн салбарт хямрал гарах үед Их Британий Нотерн Рок банкны активаас их хэмжээний мөнгө алдагдсан тухай Английн Гардиан сонинд мэдээлэл гарчээ. Харин тус банкныхан энэ мэдээлэл бол ямар ч үндэслэлгүй гэж няцаалт өгч байна.
Их Британий Гардиан сонинд бичсэнээр хөрөнгө санхүүгийн хямралын дараа энэ банк дампуурлын ирмэгт тулж ирээд байсан бөгөөд энэ банк зээл авч, нэг есоор амь тариа хийлгүүлсэн юм. Харин одоо банкны активаас их хэмжээний мөнгө дутсан нь зээл олгогчидод ч халтай болоод байгаа талаар мэдээлэл цацагдсан юм. Тухайлбал Английн Төв Банк Нотерн Рокс банкинд 23 тэрбум долларын зээл олгожээ. Энэ нь татвар төлөгчидийн мөнгө гэсэн үг юм.

Энэ өдөр
Одоогоос 175 жилийн өмнө буюу 1832 оны энэ өдөр АНУ ын Нью Йорк хотод травайны хөдөлгөөн эхэлжээ.
Тэгвэл 1885 оны энэ өдөр Прага хотод унаж байгаа сүүлд одны зургийг дэлхийн түүхэнд анх удаа авч чадсан байна.
1924 оны энэ өдөр Монгол Улс бүгд найрамдах засаглалтай болсноо зарласан байна. Ингэснээр социалист хөдөлөгөөн хүрээгээ тэлжээ.

1950 оны энэ өдөр Солонгосын хойгт дүрэлзэж байгаа дайнд хятадын сайн дурынхан оролцож Америк цэргүүдийн довтолгоонд няцаалт эхэлжээ.

1965 оны энэ өдөр Франц улс Астерикс 1 нэртэй хиймэл дагуул хөөргөжээ. Өөрийн хиймэл дагуулаа хөөргөсөн дэлхийн гурав дахь орон нь Франц болсон юм.


Үдшийн мэдээ
Лид9. АНУ ын Калифорни муж дахин ой хээрийн түймэрт автаж байна. Өнгөрсөн намар Калифорни мужид их хэмжээний гал түймэрт автаж байсан юм.
Энэ удаагийн ой хээрийн түймэрт Калифорни мужын далайн эрэгийн Малибу хот нэрвэгдэж байна. Гал түймэрт Холливуудын одуудын амьдардаг тансаг орд харш өртжээ. Хамгийн дээд зэрэглэлийн ангилалд багтах байшин, орд харш шатсанаар даатгалын компаниуд их хэмжээний төлбөрийг эздэд нь барагдуулах ёстой болоод байна. Мужын засаг захиргааныхан гал түймрийг унтрааж чадна гэдэгтээ итгэлтйэ байгаа ч нутгийн оршин суугчид нь аль хэдийнээ орон гэрээ орхиж аюулгүй газар руу нүүж эхэлсэн байна. Гал түймэрт рок од Майкл Бальзари, Ред хот Чили пеперс хамтлагийн гитарчин Фли нарын байшин үнс нурам болтлоо шатжээ.
Орон гэрээ орхин явсан хүмүүсийн дотор кино жүжигчин Мэтью Макконахи, Минни Драйвер нар байгаа гэнэ. Тэд байшин нь бүрэн бүтэн үлдэнэ байх гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Гэвч үүнд хэн ч баталгаа гаргаж өгч чадахгүй юм. Одоо Санта Ана гэдэг хуурай салхи далайгаас эх газрйг чиглэн салхилж байгаа юм. Энэ нь ойн түймрийг улам их газар авахуулах шалтгаан нь болоод байна. Гал унтраах ажилд дайчлагдсан 6 гал сөнөөгч түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Ганц хоногийн дотор гал түймэрийн дөлөнд 50 байшин үнс нурам болон хувирч,и 30 гаруй байшин их бага ямар нэгэн хэмжээгээр хэлмэгджээ. Салхиний хурд 100 км цаг байгаа юм байна. Калифорни мужын Малибу хотод Мел Гибсон, Роберт Редфорд, Барбара Стрейзанд, Ричард Гир, Шер гээд олон алдартай хүмүүсийн үл хөдлөх хөрөнгө байдаг юм.

Лид10. Парисын дагуул Вилье-ле-Бель хотод өнгөрсөн шөнө бүх нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болжээ. ҮҮний шалтгаан нь өсвөр насны хоёр хүүхэд золгүй байдлаар амиа алдсан явдал болсон юм. Ройтерс агентлагийн уламжилж байгаагаар нас барсан хүүхдүүд хулгайн мотоциклоор давхиж явжээ. Тэд цагдаа нараас зугтаж яваад осолд орсон юм байна.

Гэвч золгүй байдлаар амиа алдсан хүүхдүүийн найзууд нь цагдаагийн хэлтэст дайран орж, дэлгүүр хоршоо дээрэмдэж, гудамжинд тавьсан машиныг гальдан шатаажээ.Гал түймэрийг унтрааж байсан гал сөнөөгчид ч бас гэмт этгээдүүдийн халдлагад өртөж, хүнд бэртэл авчээ. Францын Вилье-ле-Бель хотод цагдаагрйн нэмэлт хүч гаргаснаар байдлыг хяналтад авч чаджээ. Одоо хотын захиргааныхан дахин ийм үймээн дэгдэх вий гэж болгоомжилж байна.

Лид11. Боливийн үндсэн хуулийн Ассамблей бямба гаригт сөрөг хүчний намын гишүүдийг байхгүй үед Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийжээ.

Боливийн түүхэнд анх удаа нутгийн уугуул индиан үндэстэн 2005 онд төрийн тэргүүнээр сонгогдож байсан юм. Тэр нийгэмд амжиргааны түвшинг бууруулахын тулд үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах болно гэж амлаж байлаа. Үндсэн хуулийн Ассамблейн хуралдаанд Социализмын төлөөх хөдөлгөөн намын гишүүд оролцож үндсэн хуулиндаа дур мэдэн гар хүрчээ. Үүнийг эсэргүүцсэн сөрөг хүчнийхэн хууль бус жагсаал хийж цагдаа нартай мөргөлдсөн байна. Энэ үеэр 100 гаруй хүн шардаж, нэг оюутан нас баржээ. Цуглааныг тараахын тулд жагсагчид нулимс асгаруулагч хий хэрэглсэн байна. Сөрөг хүчнийхэн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хууль бус гэж үзэж байгаа юм. Боливийн ерөнхийлөгч улсынхаа нийслэл хотыг Ла Пас руу шилжүүлэх заалтыг ч үндсэн хуулинд оруулжээ. Харин сөрөг хүчнийхэн энэ шийдвэрийг цуцлахыг шаардаж байна.

Лид12. Австрийн Баден хотод Косовогийн статусын талаар хэлэлцээр эхэлж байна. Энэ хэлэлцээрт ОХУ, АНУ, Европын холбоо, Серб, Косовогийн төлөөлөгчид оролцож байгаа юм.

Австрийн гадаад хэргийн сайдын мэдэгдснээр гурван хоног үргэжилэх энэ хэлэлцээр хаалттай хаалганы цаана болох юм байна. Хэлэлцээр дууссаны дараа буюу 11 сарын 28 нд талууд хамтсарсан хэвлэлийн бага хурал хийх юм байна. Энэ хэлэлцээрийн үр дүнгээр тусгай илтгэл гаргах бөгөөд 12 сарын 20 нд НҮБ энэ илтгэлийг хэлэлцэж Косовогийн ирээдүйн хувь заяаг тодорхойлох юм байна. Гэхдээ хэлэлцээрт оролцож байгаа талууд харилцан буулт хийх сонирхолгүй байгаа тул Косовогийн асуудлаар наштай үр дүн гарна гэдэгт эргэлзэж байгаагаа нухгүй байна. Сербийн бүрэлдэхүүнд багтдаг Косовогийн хязгаар нь 1999 оноос хойш тусгаар улс болохоор хичээж байгаа юм. Хамгийн сүүлд 2006 онд Косовогийн статусын талаар хэлэлцээр болж ямар ч үр дүнгүйгээ өндөрлөж байлаа.

Лид13. Гүржийн нийслэлд 30 мянган хүний оролцсон жагсаал болжээ. Жагсаал ойролцоогоор хоёр цаг үргэлжилсэн байна.
Гүржийн сөрөг хүчний намуудын хамтран зохион байгуулсан энэ жагсаалд Гүржийн төрийн тэргүүн Михаил Саакашвили хугацаанаас өмнө албан тушаалаасаа огцорсон нь сөрөг хүчнийхэний ялалт гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна. Гүржид ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль 2008 оны 1 сарын 5 нд болох юм. Цуглааныг зохион байгуулагчид 1 сарын 5 нд болох сонгуульд сөрөг хүчний намаас нэр дэвших Левана Гачечилазегийн төлөө саналаа өгөхийг уриалсан байна. Бас Гүржийн Имеди чөлөөт телевизийн үйл ажиллагааг сэргээх эрх олгохыг эрх баригчидаас шаарджээ. Цуглааны үеэр ямар нэгэн ноцтой хэрэг зөрчил гараагүй байна.

No comments: