2007-11-22

Дэлхийн мэдээ 2007 11 22 Пүрэв гараг

Лид1. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад хүүхдийн тэтгэмж авдаг 25 сая хүний мэдээлэл хадгалж байсан хоёр ширхэг диск алдагдсан талаар мэдээлж байсан билээ. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын цагдаагийн газар алга болсон дискийг илрүүлэх зориглгоор тусгай ажиллагаа хийж байна.
Их Британий сангийн сайд Алистер Дарлинг парламентын гишүүдэд хандан энэ тухай мэдээлэл хийсэн юм. 11 сарын 8 нд чухал мэдээлэл агуулсан дискийг шуудан илгээмжийн үйлчилгээ эрххэлдэг TNT компаниар дамжуулан аудитын газар руу явуулсан байна. Гэвч аудитын газрынхан ямар ч диск хүлээн аваагүй гэж мэдэгдсэнээр энэн дуулиант хэрэг эхэлсэн юм.
Их Британий засгийн газар диск алдагдсан тухай 11 сарын 8 нд мэдсэн ч олон нийтэд энэ тухай зөвхөн өчигдөр л мэдээлсэн юм. Диск алга болсон тухай зарлахаас өмнө банкний дансны дугаарыг нууцлах давхар хамгаалалтын арга хэмжээ авсан. Эрсдэлийг багасгасны дараа засгийн газар албан ёсоор энэ тухай ард иргэдэд зарлаж байна гэж засгийн газрын хэвлэлийн албанаас тайлбар гаргасан байна. Одоо дискэнд байгаа мэдээллийг ашиглах ямар ч боломжгүй гэдийг Их Британий сангийн сайд онцлон тэмдэглэжээ. Тэтгэмж авдаг хүмүүсийн нэрс алдагдсан ч дараагийн сард хүүхдэд зориулан өгөх мөнгийг зохих хугацаанд нь олгоно гэж Их Британий сангийн сайд хэлжээ. Банкны дансандаа нэвтрэх нууц үгээ солих, интернэтээр дамжуулан худалдаа хийхдээ анхаарал болгоомжтой байхыг Их Британий сангийн яам зөвлөсөн байна. Их Британий ерөнхий сайд Гордон Браун ийм харамсалтай хэрэг гарсанд ард түмнээсээ уучлал хүсэж иргэдийнхээ санхүүгийн аюулгүй байдлыг хангахын тулд боломжтой бүхнийг хийх болно гэж тайвшируулсан байна.


Лид2. ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин батлан хамгаалах яамны дээд удирдлагуудын зөвлөгөөнд оролцож үг хэлсэн байна.
Одоо Оросын батлан хамгаалах салбарын өмнө тулгамдсан асуудлын нэг бол цэргийн зэр зэвсэгийг боловсронгуй болгох, улс орны батлан хамгаалах чадварыг дээшлүүлэх явдал юм гэж Путин хэлсэн байна. Цэргийн албаны нэр хүндийг өсгөх, залуусыг цэрэгт алба хаах явдлыг нэмэгдүүлэхийн тулд цэргийн албан хаагчидын нийгмийн халамжыг сайжруулахаар төлөвлөж байгаа Путин хэлжээ.
Эр. 2007 оны 1 сарын 1 эхлэн цэргийн салбарт ажилдаг хүмүүсийн цалинг 15 хувь нэмэгдүүлэх болно. Харин 2008 оны 9 сарын 1 ээс цалингийн хэмжээг дахин 15 хувиар нэмэх гэж байна. Инфляцын байдлаас хамаарч цэргийн албан хаагчидын цалин байнга нэмэгдэх болно.
Умард Атлантын цэргийн эвсэл зэр зэвсэгийн хүчээ нэмэгдүүлж, Америкийн нэгдсэн улс пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмжөө оросын хилээс холгүй байрлуулах гэж байгаа энэ үед ОХУ зэвсэг үл дэлгэрүүлэх олон улсын гэрээнээс гарах алхам хийх нь зайлшгүй зөв алхам байсан. Оросын батлан хамгаалах салбар хүчирхэг, цомхон зэвсэгт хүчинтэй байхыг эрмэлзэж байгаа гэж оросын төрийн тэргүүн мэдэгджээ.

Лид3 ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин удахгүй болох Төрийн ДУМ ын сонгуульд Нэгдсэн Орос намыг дэмжих болно гэдгээ ил тод зарлаад байгаа билээ. Тэр Нэгдсэн Орос намын сонгуулийн сурталчилгааны ажилд оролцож үг хэлсэн байна.
Нэгдсэн Орос намаас зохион байгуулсан сонгуулийн сурталчилгааны шоунд 5000 хүн оролцжээ. Энэ үйл ажиллагаанд Владимир Путин хүрэлцэн ирсэн нь Нэгдсэн Орос намын гишүүдэд жинхэнэ гэнэтийн бэлэг болсон байна. Владимир Путин индэрт гараад
Эр. Оросын олигархууд 90 ээд оны эхэр ноёрхож байсан дэглэмийн эргэж сэргээхийг хүсэж байна. Барууны бохир улс төрчид ч үүнд гараа дүржээ. Үүний нэг нотолгоо нь бидний хөрш зэргэлдээ орнуудад болж байгаа улс төрийн хямрал юм. 90 ээд оны эхээр орост зөвхөн олигархуудад л төрийн машин үйлчилж улс оронд хохирол учруулдаг байсан. Улс төр, эдийн засгийн шийдвэр гаргаххад авилага гол нөлөө үзүүлдэг байлаа. Олигархуудын нэрсийг та бүхэн бусад намын нэр дэвшигчидын жагсаалтнаас харж болно. Тэд худал хуурмаг, авилагаэ дээр тулгуурласан улс төрийн тогтоцоог сэргээхийг хүсэж байна.
Владимир Путин төрийн ДУМ ын сонгуульд өрсөлдөж байгаа бусад намын нэр дэвшигчидийн эсрэг ийм хурц ширүүн гэж хэлж болохоор мэдэгдэл хийсэн ч тодорхой нэр зааж яриагүй байна. Оросын олигархууд улс төрд орохын тулд, улс төрд орсон хойноо ч гадаадын элчин сайдын яам, гадаадын хандив тусламж үзүүлдэг сангийн үүд хаалгийг цөөвөр чоно шиг сахиж хандив, тусламж шинжилдэг гэж Путин хэлээд харин Орос орон өөрийн дотоод нөөц бололцооныхоо тусламжтайгаар хөгжиж их гүрэн болох боломжтой гэж Путин нэмж хэлсэн байна. Ярианы эцэст Путин ард түмэндээ хандан нэгдсэн орос намыг дэмжихийг уриалжээ. ОХУ ын Барууны хүчний холбоо нам Төрийн тэргүүн өөрийн албан тушаалаа ашиглаж сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдож байна гэж гомдол гаргаж шүүхэд ханджээ. Гэвч Оросын дээд шүүх энэ гомдолыг нь хүлээж аваагүй байна. Нэгдсэн Орос нам сонгуулийн сурталчилгааны ажлыг маш идэвхитэй хийж байгаа бөгөөд Путины төлөө гэдэг сайн дурын байгуулага ч Нэгдсэн Орос намын сонгуулийн штабын ажилд идэвхиьэй оролцож байна гэж Их Британий Би Би Си телевиз мэдээлжээ.

Лид4. ОХУ ын Петропавлоск Камчатскад цахилгаан дамжуулах дэд станцид аваар гарсны улмаас 25 сая хүн гэрэл цахилгаангүй болоод байна.
Цахилгаан эрчим хүч доголдсон нь мужын эдийн засагт асар их хохирол учруулаад байгаа юм. Мужын бүх эмнэлэгүүд дизель станц ажилллуулж эрчим хүчний хэрэгцээгээ хангаж байгаа юм байна. Богино холболт үүсэж цахилгааны сүлжээнд саатал гарсан гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Лид5 Ираны өдөр тутмын төв хэвлэлд Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг шүүмжилсэн нийтлэлийг гаргасан байна. Тус нийтлэлд бичсэнээр Махмудын гаргаж байгаа зан авир нь Ираны хойч ирээдүйд хор уршиг үзүүлж магадгүй гэнэ.
Дүрс: Энэ Лхагва гарагт гарсан Исламын Бүгд Найрамдах нэртэй өдөр тутмын сонинд Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг эрс шүүмжилсэн өнгө аястай нийтлэлийг хэвлүүлжээ. Тус нийтлэлд Ираны одоогийн ерөнхийлөгч Махмуд Ахмаднежадын хувийн болчимгүй гэмээр зан авир нь Ираны улс төрийн болоод гадаад бодлогод сөргөөр нөлөөлж болзошгүй талаар бичсэн байна. Исламын Бүгд Найрамдах гэх өдөр тутмын сонин нь Ираны дээд шүүгч Аятоллах Кхаменей харьяалагддаг юм. Саяхан Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад, ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ төр засгаас хэрэгжүүлж байгаа цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэж байгаа хэн бүхэн нь эх ороноосоо урвагчид гэж дүгнэсэнээс гадна өмнө нь ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар яриа хэлэлцээр хийгчдийг гадаадыханд үйлчилдэг тагнуулагчид байсан хэмээн хэлсэн юм. Сүүлийн үед Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын нэр хүнд жирийн ард иргэдийн дунд эрчтэй унаж байгаа бөгөөд цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж буй төрийн бодлого нь улс орны эдийн засгийн хүчгүйдүүлж байна гэж үзэх хүмүүс Иранын ард түмний дунд цөөнгүй болоод байгаа билээ.
ТОВЧ
ОХУ ын ерөнхий сайд Виктор Зубков Турмен улсад хүрэлцэн ирлээ. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын засгийн газрын тэргүүн нарын уулзалтад оролцохоор тэр Турмены Ашхабад хотод иржээ. 11 сарын 23 нд Виктор Зубков Турмены ерөнхийлөгч Гурбангул Берды мухаме довтой уулзаж хэлэлцээр хийх юм байна.
АНУ ын тагнуулын төв газрын ажилтантай холбоотой хэргийн нууцыг задлах үед ерөнхийлөгч Жорж Буш худал мэдээлэл тарааж нийгэмд буруу ойлголт төрүүлсэн Цагаан Ордоны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Скотт Макклеллан мэдэгдсэн байна. Тагнуулч эмэгтэй Валери Плеймын нөхөр нь Иракын дайныг эсэргүүцсэн мэдэгдэл хийсэн нь өөрийг нь тагнуулч гэдгийг зарлах шалтгаан болсон гэж үзэж байна.

Лид 6 АНУын төрийн нарийн бичгийн дарга Кондолеза Райз, ирэх онд АНУ Израйл Палестины хооронд энхийн хэлэлцээр байгуулахад зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд хэзээд бэлэн байх болно гэж мэдэгдсэн байна.

Дүрс: АНУын ерөнхийлөгч Жорж Буш ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөс өмнө Палестины төрийг тусгаар бие даасан болгоход бүхий л анхаарлаа хандуулах болно гэдгээ АНУын төрийн нарийн бичгийн дарга Кондолеза Райз мэдэгдсэн байна. Ирэх долоо хоногт Аннаполис хотод болох Израйл Палестины энхийн хэлэлцээрт Вашингтоны зүгээс ихээхэн анхаарал хандуулж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл Израйл Палестины олон жилийн газар нутгийн маргааныг намжаах эхний алхам амжилттай тавигдана гэдэгт олон улсын ажиглагчид найдаж байгаагаа илэрхийлсэн. Тун удахгүй болох Аннаполис хотод болох энхийн хэлэлцээрийн уулзалтанд Израйл, Палестин, болон Арабын улсууд оролцох юм байна. Ирэх долоо хоногийн Мягмар гарагт энхийн хэлэлцээрийг эхлэхээс өмнө АНУын ерөнхийлөгч Буш, Израйл Палестины удирдагчдыг Цагаан Ордонд тус бүр хүлээн авах юм.

Лид7.11 сарын 11 нд ОХУ ын Керчийн хоолойд шатахуун тээвэрлэж байсан оросын усан онгоц осолдсноор зөвхөн байгаль орчинд асар 6,5 тэрбум рублийн гарз хохирол учирсан гэж оросын байгаль хамгаалах газар мэдээлжээ.
Волгонефть 139 загварын танкераас асгарсан мазутын өртөг нь 6,1 тэрбум рубль гэж энэ байгуулагаас тараасан албан мэдээнд дурьджээ. Тэнгисийн усанд 3000 тонн мазут, 45 тонн шатах туслах материал орсо байна. Тэнгист живсэн усан онгоцыг өнөөдөр тусгай төхөөрөмжөөр татаж гаргах юм байна. Шатахуун, химийн бодис тэнгисийн усанд орсноор бүс нутгийн байгаль орчинд үнэлж баршгүй хохирол учирчээ.

Лид8. Украины Донецск мужын Засядькогийн нэрэмжит уурхайд11 САРЫН 1, нд метан дэлбэрч 90 уурхайчин амиа алдсан юм.
Дэлбэрэлтэд өртөж нас барсан хүмүүсийг сүүлчийн замд нь үдсэн билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн энэ уурхай үйл ажиллагаага сэргээж нүүрс олборлож эхэлсэн байна. Үүний зэрэгцээ өнөөдөр уурхайд гарсан ослын шалтгааныг тодруулах тусгай хороо анхны дүгнэлтээ олон нийтэд танилцуулах юм байна. Засядько уурхайн зарим хэсэгт одоо ч гал түймэр гарч байгаа юм байна. Засядько уурхай нь Укрианы нийт хэрэгцээний 45 хувийг хангадаг, жилд 250 сая долларын ашигтай ажилладаг байгуулага юм байна. Сүүлийн найман жилд энэ уурхайд үйлдвэрийн ослоос болж олон зуун хүн нас барж байжээ.
Энэ өдөр
Энэ өдөр 1790 оны энэ өдөр Германы нэр хөгжмийн зохиолч Вилгельм Бах мэндэлсэн байна. Тэр Германы хөгжмийн зохиолч Иоганн Себастьян Бахын том хүү нь юм.
1801 оны энэ өдөр Оросын эрдэмтэн Владимир Иванович ДАЛЬ мэндэлсэн байна. Тэр Орос хэлний тайлбар толь бичгийг гаргаж байсан юм.
1963 оны энэ өдөр АНУ ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннеди буудуулж амь насаа алдаж байжээ.
1961 оны энэ өдөр Шотландын жүжигчин Шон Коннери алдарт тагнуулж Жеймс Бондын дүрд тоглох гэрээнд гарын үсэг зурсан байна.
1975 оны энэ өдөр Испаний эзэн хаан Хуан Карлос эзэн хааны ширээнд зарласан байна.
1986 оны энэ өдөр Майк Тайсон дэлхийн боксын спортын аварга болжээ. Тэр хорин насандаа дэлхийн аварга болж хамгийн залуу дэлхийн аварга гэдэг тодотголтойгоор спортын түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.
1888 оны энэ өдөр зохиолч Бэрроуз Тарзан номоо бичиж дуусгасан байна.

Үдшийн мэдээ
Лид1 Буддын шашны тэргүүн дээрхийн гэгээн Далай лам амьд сэрүүн байхдаа өөрийнхөө залгамжлагчыг тодруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Олон зуун жил тогтсон заншилын дагуу буддын шашны тэргүүн бурхны оронд заларсанаас хойш хэдэн жилийн дараа тодруулдаг юм. БНХАУ ын засгийн газар дараагийн далай ламын хойд дүрийг тодруулахаар зэхэж байгаа юм байна. Иймээс Далай лам өөрийн залгамжлагчаа өөрөө тодруулах, эсвэл өөрийн шавь нарынхаа дунд сонгууль явуулах бодолтой байна гэж Японы Санкей Шимбун сонинд бичжээ. Далай лам одоо Япон улсад зочилж байгаа юм. Буддын шашны тэргүүн 15 р далай лам энэтхэг улсад цагаачын статустай амьдардаг билээ. Хятадын засгийн газар далай ламыг салан тусгаарлагч үзэлтэн гэж үздэг юм. Хорь дугаар зууны сүүлийн хагаст Түвдүүд тусгаар тогтнолоо зарлахын тулд тэмцэл хийж байгаа ч өдий болтол зорилогодоо хүрч чадахгүй байгаа юм.

Лид2. Оросын Холбооны улсын Халимагийн өөртөө засах оронд Холливуудын кино жүжигчин Стивен Сигал хүрэлцэн ирсэн байна. Тэр 90 ээд оны эхээр алдар хүндийн оргилд гарч байсан Стивен Сигал буддын шашин шүтдэг Холливуудын цөөн хэдэн кино жүжигчидийн нэг юм.
Стивен Сигалыг Халимагийн өөртөө засах орны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, буддын шашны лам хуврагууд, нийслэл Элиста хотын нисэх буудалд тосож авсан байна. Түүний онгоцноос бууж ирэхэд лам нар цагаан хадаг барьж угтжээ. Бас халимаг бүсгүйчүүд сүүтэй цайгаар дайлжээ.
Эр. Халимагын ард түмэн буддын шашныг эрхэмлдэн хүндэтгэдэг нь надад маш таатай санагдаж байна. Буддын сургаалын дагуу аж төрөхийг хүсэж байгаа хүмүүст зориулсан олон арван сүм дуган байдагийг сонсоод үзэхээр ирлээ.
Халимагийн нийслэлийн бэлгэ тэмдэг болсон Шатрын хотхонд зочилсоноор Стивен Сишгал халимагт хийж байгаа айлчлалаа эхэлсэн байна. Шатрын хотхон танилцуулахад өөртөө засах орны ерөнхийлөгч хөтөч тайлбарлагч нь болсон байна.Тэр ч байтугай Кирсан Илюм жинов, Стивен Сигал нар шатар тогложээ. Стивен Сигалын аялалын хөтөлбөр гэнэт өөрчлөгдөж тэр Элиста хотын жижигхэн хүнсний дэлгүүрээр оржээ. Архи дарс орсон лангууны хажуугаар зүгээр өнгөрсөн ч тэ хиам хийсэн лангууны өмнө саатаж хамгийн сайн хиам аль нь болохыг хэлж өгөхийг хүссэн байна. Холливуудын одыг танисан худалдан авагчид Стивен Сигалтай хамт зургаа авахуулыг хүссэн байна. Стивен Сигалын халимагт ирсэн гол зорилого нь Европ дахь хамгийн том буддын сүм хийдэд зочлох явдал байлаа. Стивен Сигал халимагийн лам нартай халуун дотно яриа өрнүүлж мөргөл үйлдсэн байна.

Лид3. Францын экс ерөнхийлөгч Жак Ширакыг хууль сахиулах байгуулагынхан санхүүгийн хэрэгт холбогдсон байж болзошгүй гэж сэжиглэж байна.
Жак Ширакыг 1977 аас 1995 оны хооронд Парис хотын дарга байхад нь улсын хөрөнгө мөнгө алга болж байжээ. Төсөвийн мөнгө алдагдсан нь Жак Ширактай холбоотой гэж цагдаа нар харддаг ч тэр үүнийг үгүйсгэсээр байсан юм. 1977 аас 1995 оны хооронд мөнгө алдагдсан хэрэгт 20 хүн холбогдоод байгаа юм байна.

No comments: