2007-11-15

Дэлхийн мэдээ 2007-11-13 Мягмар гараг

Лид1. Энэтхэгийн ерөнхий сайд ОХУ д албан ёсны айлчлал хийж байна. ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин энэтхэгийн ерөнхий сайд Манмонхан Сингхийг хүлээн авч уулжээ.
Владимир Путин Манмонхан Сингх нар ганцаарчилсан уулзалт хийсний дараа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцээ хийсэн байна. Дараа нь энтхэгийн ерөнхий сайдм Оросынг ерөнхий сайдп Виктор Зубковтой уулзжээ. Хоёр орны ерөнхий сайдп нар олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар саналаа солилцож бүс нутгийн хэмжээнд харилцаагаа өргөжүүлэх талаар ярилцжээ. Ялангуяа худалдаа, эдийн засгийн салбарт харилцаагаа өргөжүүлэх боломжтой гэдэгт талууд санал нэгдсэн байна. Энэхтэг Оросынг ерөнхий сайд нар худалдаа хөрөнгө оруулалт, цэргийн тоног төхөөрөмж боловсруулах зорилгоор хэд хэдэн гэрээ байгуулах юм байна. Социализмын үед энэтхэг улс тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсад их хэмжээний зээл тусламж авч байжээ. Энэтхэг улс одоо энэ өрөө төлж байгаа юм байна. Мансууруулах бодисын хил дамнасан бизнесийг таслан зогсоох талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. 2006 онд Орос Энэтхэгийн хооронд худалдааны бараа эргэлт 4 тэрбум долларт хүрсэн нь 2005 оныхоос 27 хувиар өссөн гэсэн үг юм. Байгалийн баялагийг хамтран ашиглах, байхалийн хий хоолой дамжуулах томоохон төсөлд орос энэтхэг улсууд амжилттай хамтран ажиллаж байгаа юм байна. 2008 онд Энэтхэгт Оросын соёлын жилийг харин 2009 онд Орост Энэтхэгийн соёлын жилийг зохион байгуулах гэж байгаа юм байна.

Лид2. НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Бразил улсад айлчлал хийж байна. Бан Ги Мун Бразилийн ерөнхийлөгчтэй уулзсан байна.
Энэ уулзалтын дараа НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун улс орондоо онц байдал тогтоогоод байгаа Пакистаны ерөнхийлөгч Первез Мушарафт хандан мэдэгдэл хийжээ. Тэр Первез Мушарафт хандан улс орондоо тогтоосон онц байдлаа цуцлахыг уриалсан байна. Улс төрийнг хэргээр баривчлагдсан хүмүүсийнг суллаж улс орондоо ардчилалыг сэргээнм босгоно байх гэж найдаж байгаагаа Бан Ги Мун илэрхийлжээ.

Лид3. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад шувууны томуу өвчин гарсан байна.
Английн хөдөө аж ахуйн яам өвчний вирус хэрхэн шувууны аж ахуйд халдсаныг судлах ажлыг хэсэг байгуулжээ. Одоогийн байдлаар Норфолк, Суффолк гүнлэгийн зааг дээр байдаг шувууны аж ахуйн 5000 шувууг устгаад байна. Халдварт өвчиний голомттой байгаа фемрийн эргэн тойронд 3 км газар хөл хориоги тогтоожээ. Өнгөрсөн 2 сард ч бас Их Британи улсыйн энэ шувуун фермд шувууны томуу өвчин дэгдэж байсан юм.Тухайн үед 160 мянган шувууг устгаж байлаа.

Лид4. Францын ерөнхийлөгч Николя Саркози Германы канцлер Ангель Меркель нар уулзжээ. Герман Францын хооронд найми дахь удаагаа дээд хэмжээний уулзалт болж байгаа юм.
Францын ерөнхийлөгч Николя Саркоки Германы Берлин хотод айчлал хийж байна. Германы Канцлер Ангела Меркель, Франын төрийн тэргүүн Николя Саркози нарыг хүндэт харуулын өмнүүр явж өнгөрсний дараа нэгэн этгээд хамгаалалтын бүсийг нэвтэрч албаны хүмүүс рүү халдах гэж оролдсон байна. Одоогийн байдлаар Николя Саркози, Ангела Меркль нар руу халдах гэж оролдсон шалтгаан нь тодорхойгүй байна. Герман Франц улсууд уламжлалт найрсаг хөршийн харилцаатай орнууд юм. Франц Германы төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээрийн гол сэдэв нь Ираны цөмийн хөтөлбөр байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Ираны эсрэг хориг арга хэмжээ тогтоох нь зүйтэй гэсэн нэгдмэл байр сууринд хүрсэн тухайгаа Герман Францын лидерүүд хамтарсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах бордолгүй байгаа Ираны эсрэг хориг тогтоохыг Орос Хятад улс ч бас дэмжих хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд л энэ арга хэмжээ үр дүнгээ өгнө гэж Форанцын ерөнхийлөгч Николя Саркозки хэлсэн байна. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Герман Франц улсын байр суурь бараг нэгдмэл болсон тухай Германы канцлер Ангела Меркель онцлон тэмдэглэжээ.Иран улс цөмийн хөтөлбөрөө зогсоох ёстой гэж Францын төрийн тэргүүн онцлон тэмдэглээд ираны эрх баригчдыг хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалсан байна. Хэрвээ Иран улс цөмийн хөтөлбөрөө зогсоох бол Европын холбооны орнууд тус улстай харилцаа холбоогоо хязгаарлах болно гэж анхааруулжээ.

Лид5. Изриалийн ерөнхийлөгч Шимон Перес Бүгд Найхамдах Турк улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэр Туркийн төрийн тэргүүн Абдуллах Гюльтэй уулзаж хоёр орны харилцааг хөгжүүлэх, мөн бүс нутагт тогтвортой байдал бий болгохын тулд хийх ёстой алхамуудын талаар санал солилцсон байна.
Изрилийн ерөнхийлөгч Шимон Перес Палестины өөртөө засах оронтой энхийн гэрээ байгуулж эв зүйгээ ололцож чадна гэж найдаж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн байна. Туркийн Анкара хотод Изриалийн төри йн тэргүүн Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай уулзах гэж байгаа бөгөөд тун удахгүй АНУ ын Аннаполис хотод болох Ойрхи Дорнодын асуудлыг гийлдвэрлэх олон улсын хуралын үеэр хэлэлцэх асуудлуудыг тохиролцох юм байна. Бс нутагт энх тайван амар амгалан байдлыг тогтоохын тулд Изриаль улс их хүчин чармайлт гаргаж байгаа. Бидний хүсэн хүлээж байгаа амар амгалан цаг үе удахгүй ирнэ гэж найдаж байна хэмээн ноён Шимон Перес хэлжээ. АНУ ын Аннаполис хотод болох олон улсын уулзалт амжилттай үр дүнтэй болно гэдэг итгэж байна гэж тэр нэмж хэлжээ. Изриаль Палестины лидерүүд Туркийн Анкара хотод уулзахдаа Анкарагийн тунхаглал гэдэг баримт бичгт гарын үсэг зурах юм байна. Ингэснээр Йордан голын баруун эрэгт Туркийн аж үйлдвэрийн парк байгуулагдах юм. Турк улс Изриаль Палестины хилийн зааг орчимын бүсэд үйлдвэрийн гурван парк нээх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Тэгвэл энэ бүс нутагт 6000 хүний ажлын байр бий болно.

Лид 6 Пакистаны ерөнхийлөгч Мушарраф улс орон даяар онцгой байдал зарлаж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлүүдэд зарим нэг хориг арга хэмжээ авсан талаар бид мэдээллэж байсан билээ. Өчигдөр Их Британий засгийн газар, Пакистаны ерөнхийлөгчид тогтоосон хориг арга хэмжээгээ цуцлахад нь арван өдөр өгч байгаагаа мэдэгдсэн байна.

Өчигдөр Лондонд Их Британий ээлжит засгийн газрын хурал болсон. Тус хурлын үеэр засгийн газрын гишүүд Пакистаны ерөнхийлөгч Первез Мушаррафыг армийн командлагчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, улс төрийн хэргээр хоригдож байгаа хүмүүсийг суллахыг шаардсан мэдэгдэл гаргасан юм. Пакистаны сөрөг хүчний тэргүүн Беназир Бхутто, Лахоре хотоос Пакистаны нийслэл хүртэл жагсаал цуглаан зохион байгуулахаа мэдэгдэж байсан. Гэтэл тус жагсаал болохоос хэдхэн цагийн өмнө Пакистаны ерөнхийлөгчийн тушаалаар Беназер Бхуттог гэрийн хорионд хийснээр өнгөрсөн Баасан гарагт болох байсан жагсаал цуглаан талаар болсон юм. Пакистаны ерөнхийлөгч Первез Мушарраф, өчигдөр парламентын сонгуулиа ирэх оны 1р сарын 9нд зохион байгуулах болсон зарласан. Харин олон улсуудын зүгээс парламентын сонгуулиа зохион байгуулахаас өмнө улс орондоо зарласан онцгой байдлаа цуцлах хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж байгаа юм.

Лид 7. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын нийслэл Лондон хотын зүүн өмнө зүгт байдаг Уотерден гудамжинд байдаг Олимдын хотхонд их хэмжээний гал түймэр гарсан байна.
Цахилгаан дамжуулах шугамд богино холболт үүссэн, эсвэл цахилгаан хэрэгсэлтэй анхааррал болгоомжгүй харьцсанаас болж гал тмэр гарсан байх гэдаэг урьдчилсан таамаглалыг шинжээчид дэвшүүлсэн байна. Харин зарим аланы хүмүүс гал түймрийг санаатай тавьсан байж болохыг үгүйсгэхгй байна. Гал унтраах ажилд нийтдээ 75 хүн оролцжээ. 2012 оны Олимпын наадам болох хотхонд гал түймэр гарах үеэр цагдаа нар гудаму руу орох бүх замыг хаажээ. Өнгөрсөн шөнийн турш дүрэлзсэн гал түймэрийн хар саарал утаа 15 метрийн өндөр багана үүсгэж байсан талаар Би Би Сит телевиз мэдээлжээ. Гал түмэрийн хорттой утаа хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж эмч нар анхааруулж байсан ч азаар агаарын бохирдолтын хэмжээ хүнд аюудтай түвшинд хүрээгүй болохыг мэргэжилийн байгуулагууд албан ёсоор мэдэгджээ.

ТОВЧ
Өнөөдөр ОХУ-ын иргэн Виталий Калоев Швейцарийн шоронгоос суллагдсан байна. Тэр 2005 оны намар Скайгайд компаний нислэгийг удирдах албаны ажилтныйг хороосон юм. Бодены нуурын дээр орос, германы онгоц диспечерын буруутайгаас болж мөргөлдөж, энэ осолд Виталий Колуевын эхнэр хүүхэд нь нас барсан юм. 11 сарын 8 нд Швейцарийн дээд шүүх Оросын иргэнийг хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гаргасан байна.

Испани улсад оросын үнэн алдартны шашны сүмийг барьжээ. Сүмийг барихад Орос, итали, латви, гүрж, армян, украин,тэр ч бүү хэл эквадорын иргэд гар бие оролцжээ . Сүмийн загварынг гаргахдаа 15 –р зууны үеийн Архенгелородын сүмтэй адилхан загвар хийцтэй хийсэн байна.

Лид8. Гүржийн сөрөг хүчнийхэн удахгүй болох еоөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулсан байна.
Өнөөгийн ерөнхийдөгч Михаил Саакавилитэй өрсөлдөх хүн нь одоогийн Гүржийн парламентын гишүүн Леван Гачечилазе юм байна. Гүрж улсад ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль 2008 оны 1 сарын 5-нд болох юм. Гүржийн бүх сөрөг хүчийхэн зөвшилцөж Леван Гачечилазег сонгуульд нэр дэвшүүлэх болжээ. Сарнайн хувьсгалын дараа Леван Гачечилазе улс төри йн амьдралд идэвхитэй оролцохоо больсон юм. Иймээстүүнийг сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдэг олон хүний хувьд гэнэтийн мэдээ болж байна. Хамгийн сонирхолтой нь тэр өөрөө ерөнхийлөгч болохыг төдийлөн хүсэхгүй байгаа гэнэ. Гүржид ерөнхийлөгч байх хэрэггүй гэж тэр үздэг юм байна.:

Лид9. Азовын тэнгисийн Керчиийн хоолойд цаг агаарын таагүй нөхцөл байдлаас болж газрыйн тос, шатахуун тээвэрлэж явсан усан онгоц осолдсон талаар мэдээлж байсан билээ. Задгай тэнгист асгарсан шатахуун байгалль орочинд ноцтой хохирол учруулж болзошгүй байгаа талаар байгналь хамгаалагчид сануулж байна.
Ням гаригт байгалийн онц ноцтой үзэгдэл болох үеэр Керчийн хоолойд зорчиж байсан 7 усан онгоц осолджээ. Азовын тэнгист асгарсан мазутаас болж энэ бүс нутагт амьдардаг загас,и усны шувууд үхэж болзошгүй байна гэж байгаль хамгаалагчид анхааруулж байна. Азовын тэнгист асгарсан мазутыг шүүж авах нь маш урт удаан хугацаа шаардсан ажил гэж мэргэжилийн хүмүүс ярьж байна. Цаг агаар таагүй хэвээр байх юм бол мазут Укрианы эрэгт хүрчболзошгүй юм байна. Бямба гаригаас ням шилжих шөнө болсон шуурганы үеэр 4 мянган тонн мазут ачиж явсан усан онгоц живсэн юм. 1300 тонн мазут тэнгисийн усанд оржээ. Одоогийн байдлаар ердөө 160 тонн мазуутыг л тэнгисийн уснаас шүүж авч чадсан юм байна. Задгай тэнгист асгарсан мазутыг шүүж авах ажилд Оросын онц байдлын яамны 488 хүн, 94 нэгж тоног төхөөрөмж ажиллаж байгаа ч энэ нь хангалттай биш гэж хохиролыг барагдуулах хороог удирдаж байгаа оросын онц байдлын яамны хариуцлагатай албан тушаалтан мэдээлсэн байна. Задгай тэнгист шуурга болох үеэр нас барсан умсан цэргүүдийн цогцосыг нь олж хэн болохыг нь тогтоох ажил явдагдаж байна. Одоогийн байдлаар 5 усан цэрэг ор сураггүй алга болсонд тооцогдож байна. ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин ерөнхий сайд Виктор Зубковыг байгалийн гамшиг болж эколонгийн сүйрэл болсон Керчийн хоолойн бүс нутагт очиж ажиллах зааварчилгаа өгсөн байна.

Энэ өдөр
1819 оны энэ өдөр Оросын хойд нийслэл гэгддэг Санкт Петебург хотод анхны их сургууль нээгдсэн байна. Үүнээс өмнө Сант Петербург хотод зөвхөн дээд сургууль л байжээ.
1851 оны энэ өдөр Парис Лондон хотын хооронд телефон утасаар харилах шугам нээгдсэн байна.
1940 оны энэ өдөр Виллис Моторс компани хамгийн анхны жип машиныг туршиж
байжээ.

No comments: