2007-11-15

Дэлхийн мэдээ 2007-11-12 Даваа гараг

Лид 1 Пакистаны ерөнхийлөгч Первез Мушараф, парламентын сонгуулийг ирэх оны 1р сарын 9ны өдөр болно гэдэгт итгэлтэй байна гэдгээ хэллээ.

Одоо хэр нь Пакистанд улс төрийн нөхцөл байдал ноцтой, ээдрээтэй хэвээр байна. Улс төрийн энэхүү үймээн самуун нь, Пакистаны ард иргэдийн өдөр тутмын амьдралд ч мөн сөргөөр нөлөөлж байгаа юм. Иймээс парламентын сонгуулийг, ирэх оны 1р сарын 9нд зохион байгуулж, улс төрийн хөл толгойгүй явдалыг цэгцлэх хүсэлтэй байгаагаа Пакистаны ерөнхийлөгч Первез Мушарраф мэдэгдсэн. Харин улс орон даяар болон бүсчилсэн сонгуулийн эцсийн товыг, Пакистаны Сонгуулийн Хороо гаргах ёстой байгаа боловч одоогийн байдлаар Сонгуулийн Хорооноос эцэлсэн хариуг хараахан гараагүй байна. Өнгөрсөн долоо хоногт, Пакистаны улс төрийн хурцадмал байдал дээд цэгтээ хүрч, эмх замбараагүй байдал газар авсан юм. Иймээс, 11р сарын 3нд Пакистаны ерөнхийлөгч улс орон даяар онцгой байдал зарласан билээ. Одоо хэр нь, Пакистанд онцгой байдал үргэлжилсээр байгаа бөгөөд хэзээ дуусах нь тодорхойгүй байна.

Лид 2 Израйлын ерөнхий сайд Эхюд Олмерт, хээл хахуулийн хэрэгт нэр нь холбогдоод байгаа юм. Израйлын цагдаагийн газрынхан, Эхюд Олмертын хээл хахуулийн хэрэгт холбоотой байж болох 20 гаруй газарт гэнэтийн шалгалт хийсэн байна.

Израйлын ерөнхий сайд Эхюд Олмерт, өмнө нь Худалдаа, Үйлдвэрийн Яамны сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглан хээл хахууль авсан хэрэгт буруутгаж байгаа юм. Харин Израйлын ерөнхий сайд, өөрийгөө одоо хэр нь буруугүй гэж мэтгэсээр байгаа билээ. Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар Израйлын ерөнхий сайд, өмнө нь хашиж байсан Худалдаа Үйлдвэрийн сайдын эрх мэдлийг ашиглаж улсын өмчийг зарж борлуулан, банкны хувьчлалыг будлиантуулж мөн түүнчлэн улс төрийн өмч хуваах хуйвалдаанд оролцож байсан гэнэ. Энэ мэдээллийн дагуу, 100н хүний бүрэлдэхүүнтэй хууль сахиулагчидын баг Ням гарагт тус хэрэгтэй холбоотой байж болох газруудад гэнэтийн шалгалт нэгжлэг хийсэн байна. Одоогоор тус хэргийг шалгаж байгаа юм. Хэрэв Израйлын ерөнхий сайд Эхюд Олмертыг буруутай гэдгийг нотловол, албан тушаалаас нь огцоруулж хуулийн дагуу арга хэмжээ авах юм байна.

Лид 3 Нефт тээвэрлэж явсан Оросын усан онгоц, Хар Тэнгисийн шуурганд өртсөн байна. Үүний улмаас Хар Тэнгист 2000 тонн нефт асгарчээ.

Азов болон Хар Тэнгисийг заагласан Керчийн хоолойд, энэ ням гарагт 5 метрийн өндөр давалгаа үүсэж улмаар Хар Тэнгист нефт тээвэрлэж явсан Оросын хөлөг онгоцуудаас дөрөв нь сүйрсэн байна. Хөлөг онгоцны багийн 13 гишүүнийг авраад байгаа боловч хөлөг онгоцны 20н гишүүн одоо хэр нь ор сураггүй байгаа юм. 4000 тонн нефт тээвэрлэж явсан Волганефт 139 хөлөг онгоцны нефт агуулах сав язарч, Хар Тэнгист 2000 тон нефт асгарчээ. ОХУын байгаль хамгаалагч Владимир Сливяк, энэ осолыг тун аюултай гэж дүгнэсэн юм.

Лид4. Италийн Ром хотод хөлбөмбөгийн спорт сонирхогчидын хооронд мөргөлдөөн гарсан байна.
Интер Милан багийг явж байхад нь Ювентус багийн шүтэн бишрэгчид тааралдаж улмаар эмх замбараагүй байдал болгожээ. Хөл бөм бөгийн шүтэн бишрэгчидийн үймээнийг намдаах гэж цагдаа нар анхааруулах зориглоор бууджээ. Харамсалтай нь Ювентус багийн нэг шүтэн бишрэгч тэнэсэн суманд оногджээ. Үүний дараа итали даяар хөл бөмбөгийн хорхойтонууд бослого дэгдээсэн байна. Лацио Интер багийн багийн хооронд болох тоглолтыг ч цуцалжээ. Бас Италид эхэлуж байсан нэг хлөбөмбөгийн тэмцээнийг зосоосон байна. Мод чулуу гээд гартаа тааралдсан бүхнээр зэвсэглэсэн хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчид цагдаагийн газар руу дайран оржээ Италийн үндэсний олимпийн хороо ч бас портын хорхойтонуудын халдлагын бай болжээ. Үймээн дэгдээгчид гудамжинд зогсож байсан машины шил толийг хагалж галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдал гарах үеэр олон арван цагдаа нар шархадсан тухай Италийн телевизээр уламжилжээ. Хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчид цагдаа нарыг алуурчид гэж хараан зүхэж байжээ. Италийн ерөнхий сайд Романи Проди цагдаа хүний амь насыг хохироосон хэргийг нарийвчлан мөрдөж илрүүлэх ажлыг хяналтандаа авах болно гэдгээ хэлсэн байна.

Лид5. Хортой химийн бодис ашиглаж үйлдвэрлсэн хүүхдийн тоглоомыг хилийн чанадад худалдахыг хориглосон шийдвэрийг хятадын засгийн газар гаргасан байна. Хятадын Синьхуа агентлаг энэ тухай албан ёсоор мэдээлжээ. Химийн хортой бодис найрлагандаа агуулсан материалаар хийсэн тоглоомуудыг битүүмжлэн авсан байна.
АНУ, Австрали, Кана гээд хэд хэдэн оронд Бендийз Акюа Дотс брэндийн хорт бодистой хүүхдийн тоглоомыг зарахыг хориглодог байна. Химийн хортой бодис найрлагандаа агуулсан тоглоомоор тоглосон америк, австрали хүүхдүүд эмнэлэгт хүргэгдсэний дараа мэргэжлийн байгуулагаас шинжилгээ хийсэн юм. Хүүхдийн тоглоом ч гэлтгүй шүдний оо, гэрийн тэжээмэл амьтны хоолонд химийн хортой бодис хийдэг нь нотлогдсон юм. Хятад улс хүүхдийн тоглоом үйлдвэрлэлтийн хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээр байранд ордог юм.

Лид6. Төдийлэн нэрд гараагүй италдийн хөгжмийн зохиолч Жовани Мария Пала суут зураач Леонарда да Винчигийн Нууц үдэшлэг” нэртэй зурагаас эртний аялгууны нот-ыг нь илрүүлсэн байна.
Суут зураач өөрийн уран зурагтаа хөгжмийн аялгууг нуцлаг байдлаар шигтгэж өгсөнийг илрүүлэх гэж италийн хөгжммийн зохиолч 4 жилийн турш толгойгоо гашилгажээ. Тэр “хууц хөгжим” номондоо энэ тухай өгүүлсэн байна. Гэвч хөгжмийн зохиолч Жованни Мария Пала нэр төр, хөрөнгө мөнгө олохыйн тулд иийм дуулиан дэгдээж байнаэ гэх хүмүүс ч цөөнгүй байна. Хөгжмийн зохиолч зураг дээрээс 9 ширхэг нот олж харсан бөгөөд энэ нь 40 секунд п эгшиглэдэг байна.
Лид7. АНУ-ын Филадельфи хотын эрх баригчид хотынхоо өнгө төрхийг эрс өөрчлөх гэж байна.
Тэд шинэ баригла барихын тулд тэнгэр баганадсан хуучны байшингуудыг нурааж эхэлжээ. Ашиглалтын хугацаа нь дууссан хуучин барилгийг нураахын тулд нэлээн хэдэн кг тэсрэх бодис ашиглажээ. Өнөөдөр газрын хөрстэй тэгшилж орхисон барилгуудын оронд ойрыйн 5 жилд шинэ бйшин барилга сүндэрлэх юм.

Лид8. Нидерландын Вагенингены их сургуулийн эрдэмтэд хүн хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн сонгодог, сонголт хийхэд нь юу нөлөөлдөгийг мэдэх зорилгоор өвөрмөц туршилт хийж байна.
нэ туршилтад олон арван хүмүүс сайн дураараа оролцож пүрс бичлэгийн төхөөрөмжний доор хооллож байна. Эрэмтэд хүмүүс хоол сонгохдоо хэрхэн хөдлөгөөн хий байгаа, нүүрний хувирхал нь яаж өөрчлөгдөж байгааг нарийвчлан судалж байгаа юм. Телевизийн рейлити шоу гэж хэлж болохоор эрдэм шинжилгээний энэ туршилтад оролцож байгаа хүн бүрийг камераар ажиглаж байгаа. Ресторанд үйлчлүүлэгчид өөрийнэх хөдөлгөөн бүрийг камераар аажиглаж байгааг сайн мэдэж байгаа юм. Дүрс бичлэгээс ирж байгаа мэдээлэлийг хяналтын кмпьютерт хадгалж байгаа гэнэ.
Эр. Бидний гол зорилго бол хүмүүсийн сэтгэл хөдлөлийг хэмжих явдал юм.
Энэ туршилтыг хийхэд их сургуулийн захиргаа 3 сая евро зарцуулж байгаа юм байна. Хүгнийг ресторанд орж ирсэн цагаас нь эхлээд хоолоо халбагдах, сууж байгаа байрлалаа солихийг нь, ресторанаас хэрхэн гарч байгаа хүртэл ажиглан харах юм байна. Рестораны танхид 20 ширхэг камер тавьжээ.

Лид. Америкийн кино телевизийн зохиолчид ажил хаялт зарлаад удаж байгаа билээ. Тэгвэл америкийн Бродпвей театрынхан ажил хаялт зарласан байна. Өнөөдөр эхлэх ёстой бүх мюзиклүүд цуцлагджээ. Одоогийн байдлаар бродвей театрын 26 шоу хойшлогдоод байгаа юм байна. Учир нь бродвей театрын тайзны ажилчид ажил хаялт зарласан байна. Тайзны албандп ажилдаг хүмүүсийн гэрээ энэ долоо хоногт дуусаж байгаа юм. Тайзны ажилчидын үйлдвэрчний эвлэл продвссерүүд хэлэлцээр хийж шинэ гэрээ байгуулж чадаагүй байна.
Эр. Ажилын цагийг багасгаж, цалинг бууруулж байгаа тул бид ажил хаялт зарлаж байна. Бид зорилгодоо хүрсэн хойноо ажил хаялтаа зогсоох болно.
Тайзны албаныхан ажиол хаялт зарласанаас болж театрууд асар их алдагдал хүлээж байгаа юм байна.
Энэ өдөр
1866 оны энэ өдөр хятадын хувьсгалч Сун Ятсен мэндэлсэн байна.
1859 оны энэ өдөр зохиолч Жек Лондон өөрийн анхны өгүүллэгээ хэвлүүлсэн байна.
Одоогоос 55 жилийн өмнө ТУ 95 стратегийн бөмбөгдөгч онгоц анх удаа агаарт хөөрч байжээ.
1982 оны энэ өдөр ЗХУ-ын коммунистнамын төв хорооны даргаар Андропов сонгогдсон байна.
1990 оны энэ өдөр Япогны эзэн хааны сэнтхийд Акихито томилогджээ.

No comments: