2007-11-06

Дэлхийн мэдээ 2007-11-06 Мягмар гараг

Лид 1 Хятадын ерөнхий сайд Вен Зао Бау, энэ амралтын өдрүүдэд Төв Азийн орнуудад айлчлал хийсэн байна. Хятадын ерөнхий сайдын хийж байгаа энэ айлчлалыг, Төв Азийн орнуудад хятадын нөлөөлөөг бататгахад чиглэсэн үйл явдал гэж олон улсын ажиглагчид дүгнэж байна.
Хятад улс, Төв Азийн орнууд дундаас Туркменстаныг онцгойд үздэг. Энэ нь, тус хоёр улсын сүүлийн 15 жилийн дипломат харилцаанаас бэлэхнээ харагддаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, Туркменстан нь хуучин зөвлөлт Оросын бүрэлдэхүүнээс салсанаас хойш, Хятадтай харилцаагаа бататгаж өнөөдөр Хятад нь, энэ улсын хамгийн том хөрөнгө оруулагч болоод байна. Энэ жил, Хятад Туркменстаны хооронд дипломат харилцаа тогтоосоны 15н жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Хятадын засгийн газар, Туркменстаны эдийн засгийг хөл дээр нь босгоход туслах зорилгоор олгох зээл тусламжийнхаа тоог нэмэгдүүлэхээр амласан юм. Зээл тусламжаа нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор, Хятадын ерөнхий сайд Туркместаны засгийн газартай хамтран ажиллах 4н шинэ саналыг танилцуулаад байгаа гэнэ. Шинэ саналд нь, ойрын хугацаанд Хятад Туркменстаны эдийн засаг, худалдааны хамтарсан коммис байгуулах асуудал багтаж байгаа юм. Хятадын засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа Төв Азийн орнуудыг хийн түлшээр хангах 30н жилийн төсөлд, Туркменстан хамтран ажиллахаар тохиролцож энэ оны 7р сард хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан билээ. Төв Азийн Орнуудыг хийн түлшээр хангах 30н жилийн төслийн хүрээнд Туркместан, жил бүр 30 тэрбум куб метр хийн түлш авч байхаар болсон юм. Дашрамд сонирхуулахад, Туркменстан нь “нэгдсэн Хятад” бодлогыг идэвхийлэн дэмждэг бөгөөд “Чөтгөрийн Гурван Хүч” гэж нэрлэдэг Алан Хядах, Хэт Даврагсад болон Салан Тусгаарлах үзлийн эсрэг Хятадын засгийн газартай нягт хамтран ажилладаг юм. Энэ ч утгаараа Тайван, Төвдийн салан тусгаарлах асуудлыг дэмждэггүй билээ.


Лид2. Бүгд Найрамдах Хятад Ард улсын төрийн зөвлөлийн дарга буюу ерөнхий сайд Вэнь Зи Бао Узбекистан, Белоруссь, Туркменистан улсад албан ёсны айлчлал хийжээ. Дараа нь тэр ОХУд хүрэлцэн ирсэн байна.
Вэнь Зя Бао Кремлийн ордонд оросын төрийн тэргүүн Владимир Путинд бараалхсан байна. 2007 онд ОХУ-д хятадын соёлын жилийг тэмдэглэжээ. Хятадын ерөнхий сайд Вэнь ЗЯ Бао энэ үйл ажиллагааны хаалтанд оролцохоор иржээ.
Эр. Орос Хятадын харилцаа хамтын ажиллагаа бүх салбарт амжилттай хөгжиж байна. Хоёр орны хоорондын бараа эргэлт энэ оны эхний 9 сард л гэхэд өмнөхөөсөө 40 хувиар нэмэгдсэн бахйна.Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао Орос дахь хятадын жилийг нээж манай улсад ирж байсан бол та энэ томоохон үйл ажиллагааны хаалтын үйл ажилллагаанд ирлээ.Энэ бол Орос хятадын харилцаа хүмүүнлэгийн салбарт хөгжиж байгаагийн нэг нотолгоо юм. Оросын жуулчид хятадад осолдох үед бүх талын тусламж үзкүүлж байсанд талархаж байгаагаа илэрхийлье.
Харин Хятадын ерөнхий сайд Вэнь Зя Бао Орос бол хятадын хамгийн чухал түнш гэж онцлон тэмдэглэсэн байна. Хятадын ерөнхий сайд ОХУ-д айлчлал хийх үеэрээ засгийн газар хоорондын түвшинд 15 гэрээнд гарын үсэг зурах юм байна. Газрын тос, байгалийн хий, таван ширхэг ачааны ТУ 204, онгоц худалдан авах гэрээ байгуулах гэж байгаа юм байна.

Лид3.АНУ –ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчал хийж байна. Түүнийг Хятадын батлан хамгаалахын сайд Цао Ган Чуань Бээжин хотод угтан авсан байна.

Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын батлан хамгаалахын сайд нар Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг цаашид энхийн замаар шийдвэрлэх арга замын хамтран хайх нь зүйтэй гэдэг нийтлэг байр сууринд хүрсэн байна Энэ тухай хоёр орны сайд нар хамтарсан хэвлэлийн бага хуралын үеэр хэлжээ. Бид Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг энхийг замаар шийдвэрлэж, цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх бодолыг нь өөрчлөхийн тулд хамтран ажиллах тохиролцоонд хүрч чадсан нь энэ удаагийн уулзалтын гол үр дүн болоо гэж америкийн батлан хамгаалахын сайд Роберт Гейтс онцлон тэмдэглэсэн байна. АНУ Ираны эсрэг дахин эдийн засгийн хориг арга хэмжээгээ чангатгахгүй байх амлалтыг хятадын талд өгчээ. Америкийн батлан хамгаалахын сайд нар хятадын зэвсэгт хүчний төсөв жилээс жилд нэмэгдэж, хятад улс зэвсэглэлээр хөөцөлдөх болсонд түгшиж байгаагаа илэрхийлсэн байна. Хятад Америкийн хооронд харилцан итгэлцэлийг бий болгоход Роберт Гейтсийн айлчлал өндөр ач холбогдолтой гэж хятадын төв телевиз уламжилж байна.

Лид4 АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш Туркийн ерөнхий сайдыг хүлээн авч уулзсан байна.
АНУ-ын дайсан бол Курдбын ажилчны нам мөн гэж Жорж Буш хэлсэн байна. Америк, Туркийн тусгай албаныхан цаашид тагнуулын мэдээллийг солилцож байх тохиролцоонд хүрсэн байна. АНУ, Бүгд Найрамдах Туцрз улс олон улсын алдан хядлагатай мөр зэрэгцэн тэмцэж байгаа энэ үед энэ нь илүү үр дүнтэй байх болно гэж Туркиийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган онцлон тэмдэглэсэн байна. Курдын ажилчны нам Туркиийн өмнөд бүзс нутагт үйл ажиллагаагаа идэвхижүүлж байгаа билээ. Газар нутгийнхаа бүтэн байдал, орон нутгийн иргэдийн амар амгалдан байдлыг хангахын тулд Турк улс хойд ирак руу цэргшээ оруулж Курпбын ажилчнй намын үүр уурхайг устгахыг төлөвлөж байгаа юм. Турк улс өмнөд хил дээрээ их хэмжээний цэргийн хүч байрлуулж цэргийн ажиллагааг хэдийд ч эхлүүлэхэд бэлэн болоод байгаа билээ. Туркийн ерөнхий сайд АНУ –ыг шийдмэг алхам хийхийг сануулаад эс тэгвээс хойд Ирак руу цэргээ оруулна гэдэг дахин нотолсон байна. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш
Эр. Курдын ажилчны нам бол алан хядагч байгуулага мөн. Энэ байгуулага бол Турк, АНУ-ын дайсан мөн. Бид тагнуулын мэдээллийг солилцож байх болно.
Жорж Буш, Эрдоган нар уулзалтын үеэр Османы эзэнт гүрний үед Армян үндэстнүүдийг хомроглон устгасан гэдэг асуудлаар ч ярилцсан байна. АНУ-ын Конгрессийн гишүүд энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах санал гаргаад байгаа юм. Туркийн ерөнхий сайд ийм санал гаргасан конгрессийн гишүүдэд баяр хүргэжээ.

Лид5. Пакистанд онц байдал тогтоосныг сөрөг хүчнийхэн эсэргүүцэж байна. Пакистаны Лахор хотод онц байдлыг эсэргүүцэж жагсаал хийсэн хүмүүсийг цагдаа нар хүч хэрэглэн тараасан байна.
Өнөөдөр өглөө Пакистаны Лахоре хотод ажилладаг хуульч нар хотын дээд шүүхийн барилгийн гадаа цугларчээ. Тэд онц байдалыг цуцлахыг шаардсан зурагт хуудас барьжээ. Цагдаа нар жагсагчидыг бороохой, нулимс асгарууагч хий хэрэглэн тараажээ. Одоогийн байдлаар 400 хүнийг цагдаа нар баривчилаад байгаа юм байна. Пакистан улсад онц байдал зарласан мөчөөс хойш 2000 гаруй хүн өргөлс торны цаана ороод байна. Пакистан улсад хувийн сонин хэвлэл, радиол телевизийнүйл ажиллагааг хаасан бөгөөд одоозөвхөн засгрийн газрын мэдлийн телевизийн хоёр суваг л ажиллаж байна. Бас гадаадын телевизийн нэвтрүүлгийг дахин дамжуулан үзүүлэхийгбүр мөсөн хоригложээ. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, АНУ ын засгийн газар Пакистанд эдийн засгийн тусламж үзүүлэхээ зогсоож байгаагаа мэдэгдсэн байна.

Лид6. Гүржийн экс батлан хамгаалахын сайд Ираклий Окруашвили хилийн Герман улсад ирээд байгаа юм байна. Тэр Германы телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож Гүржийн өнөөгийн эрх баригчидыг зүг хурц мэдэгдэл хийжээ.
Эр. Би өнөөдөр өөрийн гэр бүлээрээ дэнчин тавьж энэ мэдэгдэлийг хийж байна.Хэрвээ тэ:дний толгойноос ширхэг үс л унасан байх юм бол би Михаил Саакашвилиг хаана ч байсан олж хариугаа авна гэж амлаж байна. Гадаадын аль нэгэн улсаас улс төрийн орогнол хүснэ гэж бодож байгаа хүмүүс байж болох юм. Тэгвэл энэ бол эндүүрэл. Би Гүржид эргэж очно. Ойроын үед очно гэж найдаж байна.

Ираклий Оркурашвили 9-р сард ерөнхийлөгч Михаил Саакашвилиг улдс таөрийн аллага хийх захиалага өгч байсан, авилалга авдаг гэж шүүмжилээд хуулдь хяналтын байгуулагын хараанд өртөж шоронд хэсэг хугацаанд хориглдож байсан юм. Ираклий Окруашвили шоронд байхдаа өмнөх бүх мэдэгдэлээсээ буцаж байсан юм. гэвч одоо тэр тухайн үед ингэж хэлэхээс өөр аргагүй байдалд байсан гэж ярьж байна. Түүнийг 6 сая долларын барьцаа авч сулласан билээ. Одоо Ираклий Окруашвили Германы Мюнхен хотод байгаа юм байна. Хилийн чанадад гарсанаасаа хойш анх удаа тэр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч байгаа юм.

ТОВЧ
ОХУ- ын Тула мужын өндөр настануудын асрамжын газар гал түймэр гарах үед 31 хүн нас барсан байна. Тэдгээрээс 7 хүний цогцосыг нь хэн болохыг нь тогтоогоод байгаа юм байна. Цахилгааны шугаманд богино холболт үүссэн, эсвэл галтай болгоомжгүй харьцсанаас түймэр авалцсан гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Польшийн ерөнхий сайд Ярослав Качинький албан тушаалаасаа огцорч байна.Гэхдээ Польшийн ерөнхийлөгч шинэ засгийн газрын бүтэц бүрэлдхүүнийг баталах хүртэл Ярослав Качиньский ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэх юм байна. Польшийн шинэ ерөнхий сайдаар 10 сарын 21-нд болж өнгөрсөн парламентын ээлжт бус сонгуульд ялалт байгуулсан Иргэний тулгуур намын дарга Дональд Туска томилогдох юм байна.

Итали улсын Палермо хотод зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн загалмайлсан эцэг Сальтватор Ло Пиколлог баривчилжээ. Палермо хотыйн цагдаагийн газраас тараасан мэдээнээс харвал түүний хүү Сандрог ч бас саатуулаад байгаа юм байна. Ло Пикалло нь сүүлийн 20 жилийн турш хууль сахиулах байгуулагынханаас нуугдаж байжээ. Тэр өнгөрсөн онд Сицилийн мафийн толгойлогч болсон юм.

Лид7. Европын 8 оронд интернэтээр бага насны хүүхдүүдийг садар самуунд урвуу татсан байж болох 92 хүнийг Европын Холбооны гишүүн орнуудын цагдаагийн байгуулага Европполын ажилтнууд баривчилсан байна.
Бага насны хүүхдүүдийг садар самуунд урвуу татах энэ бүлэглэл нь видео кино хийж дэлхийн 19 оронд 2500 ширхэгийг зарсан гэдэг нь одоогоот нотлогдоод байгаа юм. Зарим нэг кинонд бүр бага насны хүүхдийг ч тоглуулжээ. Бага насны хүүхдүүдийн бэлгийн ажли хийж байгаа садпар самууныг сурталчилсан киноны зургийг Укриан, Бельги, Голланд удсад авчжээ. Европодлын мэргэжилтнүүд 2006 оноос эхлэн садар самуун агуулагатай кино хийдэг бүлэглэлийн үйл ажиллагааг илрүүлж мөрдлөгө хийж эхэлсэн юм байна. Австрийн цагдаагийн ажилтан интернэтэд байрлууулсан бага насны хүүхдийг бэлгийн аэжил хийж байгаа дүрс бичлэгтэй тааралдсанаар энэ хэрэгийг мөрдөж эхэлдсэн байна. Бельгийн цагдаа нар тухайн үед тэр дүрс бичлэгт гарсан хүүхдүүдийг хаана амьдардаг, хэн болохыг нь тогтоосон юм. Киног Укриан улсад хувийн студитэй Италийн иргэн хийсэн болох нь ч хожим илэрсэн юм. Түүний компьютерт кино худалдан авсан 2500 хүний нэрсийн жагсаалт хадгалагдаж байжээ. Киног дэлхийн 19 орны багш, хуульч, тамирчин, компьютерийн программист гээд янз бүрийн мэргэжил, боловсролтой хүмүүс худалдан авчээ. Мөрдөн байцаалтын явцад 92 хүнийг баривчмлсаны 40 нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын иргэд байгаа юмм байна. Энэ хэргийн мөрдпөх ажил үргэлжилж байна гэж Европол мэдээлжээ.

Лид8. АНУ ын Калифорни мужид нарны зайгаар ажиллдаг алын удирдлагтай машины уралдаан болжээ.
Алсын удирдлагатай 11 машин Калфифорни мужид 100 км зам туулжээ. Уралдааны гол шаардлага нь машинууд замаар явахдаа ямар ч осол аваар гаргахгүй явах ёстой байжээ. Уралдаанд Карнеги Меллоны их суруулийн эрдэмтэдийн зохион бүтээсэн машин тэргүүн байр эзэлсэн юм. Босс нэртэй энэ машин хамгийн өндөр хурдтай, ямар ч аюулгүй гэдэг нь нотлогджээ. Босс машиныг зохион бүтээсэн эрдэмтэд АНУ ын батлан хамгаалах яамнаас 2 сая долларын шагнал хүртэж байна. Ойрын 10 жилд АНУ ын батлан хамгаалах яам зэвсэгт хүчинд ашиглаж байгаа машины гуравны хоёрыг нь автомат алсын удирдлагатай төмөр хөлгүүдээр шинчилэх төлөвлөгөөтэй байна.

Лид9. Укрианы зохион бүтээгч Василий Лазеренко модоор машин угсарсан байна. Тэр зохион бүтээсэн машиндаа өөрийнхөө нэрийг өгчээ.
Модоор машин хийхэд тэр нэг жил зарцуулсан байна. Тэр өглөөний 8 цагаас шөнө дунд хүртэл граждаа ажиллаж машинаа угсаржээ. Үүнээс өмнө манай гариг дээр модоор машин хийж байсан ч Укрианы хувьд энэ нь анхны тохиолдол нь энэ юм байна. Хамгийн сонирхолтой нь түүний угсарсан машин хоёр янзын загвартай. Зүүн тал нь 1981 оны Опель Аскона харин баруун тал нь 30 аад оны үеийн Кабриалет машинтай төстэ. Тэс ондоо хоёр загварыг нэгтгэх нь хамгийн хэцүү байжээ. Тэр машиныхаа загварыг гаргахын тулд бараг хагас жил сэтгүүлийн хуудас эргүүлжээ. Тэр автын засьарчин мэргэжилтэй бөгөөд бас модоор янз бүрийн зүйл урлах гарын дүйтэй хүн. Машин угсрахдаа бас хуучин машины эд ангийг засаж янзалжээ. Гадаргуу болон доторх хэсгийг нь модоор хийж лакаар будсан байна. Василий Лазаренко модон машинаа гарждаа хадгалж тэр болгон унаад явдаггүй. Модон машиныг харж алмайрсан хоёр жолооч мөргөлдөж байсан тохиолдол ч гарсан гэнэ. Тэгээд нь түүни й энэ машин дугааргүй болохоор унаж явахад цагдаа нартай үл ойлголцох байдал гарч болох юм. Укрианы тээврийн хэрэгслийн газар энэ машинд дугаар өгөх нь ч бас эргэлзээтэй юм.
Энэ өдөр
1930 оны энэ өдөр Москваштйн авто завод байгуулагдсан байна. Энэ үйлдвэрт Москвич машиныг үйлдвэрлэдэг байсан юм.
1794 энэ өдөр 19-р зууны хамгийн суут архитекторч Константин Андреевич Тонн мэндэлсэн байна.Тэр оросын хамгийн томоохон барилга байгууламжын зураг төслийг гаргаж байсан юм.
1887 оны энэ өдөр Францын яруу найрагч Эжен Потье хорвоогийн мөнх бусыг үзүлсэн байна.


Үдшийн мэдээ
Лид1. Хятадын соёлын жилийг ОХУ д тэмдэглэж дууссан байна. Оросын засгийн газрын шадар сайд Дмитрий Медведов, Хятадын ерөнхий сайдын орлогч У И нар Москва хотод уулзсан байна.
Сүүлийн үед орос хятадын харилцаа хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг талууд санал нэгтэйгээр онцлон тэмдэглэсэн байна.
Эр. Орос дахь хятадын жилийн хүрээнд 500 гаруй үйл ажиллагаа зохион байгуулагдсан байна. Манай хоёр орны харилцаа урьд хожид байгаагүйгээр өндөр түвшинд маш идэвхитэй хөгжиж байна. Энэ нь цаашдын хамтын ажиллагааны маш бат бөх үндэс суурь болох юм.

ОХУ д хятадын жилийг тэмдэглэх үеэр зохион байгуулсан ажилууд нь зүгээр нэг албан ёсныс хүрээнд хязгаарлагдаагүй. Бизнес эрхлэгчидийн дугуй ширээний уулзалт, үндэсний онцлогийг харуулсан үзэсгэлэн, Орос хэлний долоо хоног, урлагийн наадам гээд олон хүнийг хамарсан үйл ажиллагаа болжээ. Нэг үгээр хэлбэл цаашдын хамтын ажиллагаанд түлхэц өгөх бүх зүйл хийгдсэн гэж Оросын засгийн газрын шадар сайд Дмитрий Медведов дүгнэлт хийсэн байна.

Лид2 Германы засгийн газар цахим хэлбэрт оруулсан дижитал паспортыг шинээр нэвтрүүлэх ажлыг улс орон даяар хэрэгжүүлж байна.
Дүрс: Германд шинээр нэвтрүүлж байгаа паспорт нь өөртөө эзэмшигчийн хурууны хээг хадгалсан байдаг. Шинэ паспортонд суулгасан бичил чип нь, эзэмшигчийн хурууны хээнээс гадна дижитал фото зургийг ч мөн санадаг. Засгийн газрын агентлагийн үзэж байгаагаар шинээр нэвтрүүлж байгаа энэ паспорт нь нууцлал сайтай, шалган нэвтрүүлэх байгууллагын ажлыг хөнгөвчилөхөөс гадна гэмт хэрэгтэнүүдийг олж илрүүлэхэд тус дэм болох гэнэ.
Эр: Өмнө нь хэрэглэж байсан паспортыг хуурамчаар үйлдэх, мэдээллийг нөхөн сэргээх гэх мэт хууль бус үйлдэлүүд гардаг байсан. Харин энэ шинэ төрлийн паспорт нь тухайн хүний хувийн мэдээллийг цахим хэлбэрт оруулсанаас гадна олон улсын аюулгүйн байдлыг сахин хамгаалахад асар их хувь нэмэр оруулж байгаа юм.

Дүрс: Шүүмжлэгчид, паспортын чип эсвэл уншигч төхөөрөмжинд алдаа гарахгүй гэсэн баталгаа байхгүй энэ тохиолдол яах ёстой вэ гэсэн асуултыг тавьж байгаа гэнэ. Төхөөрөмжийн энэ алдааг ашиглах алан хядагчид соргогоор ашиглах болно ч гэж үзэж байгаа юм.

Дүрс: Дижитал паспортын чипд агуулагдсан мэдээллийг зөвхөн эзэмшигчийн хурууны хээн тусламжтайгаар л сольж болно. Тиймээс хувь хүний паспортыг тухайн хүнээс өөр хэн ч ашиглах боломжгүй юм.

Дүрс: Шинэ паспорт нэвтрүүлж байгаатай холбогдуулан Германы засгийн газар, бүхий л газруудыг хурууны хээ таних өндөр технологи бүхий төхөөрөмжөөр хангах ажлыг хэрэгжүүлж эхлээд байна. Гэхдээ, Германы жирийн ард иргэд шинэ паспортыг хэрхэн ашиглахаа мэдэхгүй будилж гайхсан хэвээр байгаа гэнэ.

Лид3 Америкийн Шатлл Дисковери хөлөг Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөөний 7 цаг 32 минутад олон улсын сансрын станцаас салгагдсан байна.
Шатлл Дисковрери хөлөг нь олон улсын сансрын станцид Хармони гэдэг нэртэй Итали улдсад үйлдвэрлэсэн шинэ модуль авч хүргэсэн юм. Сансрын нислэгийн хугацаанд сансрын нисэгчид задгаый сансарт 4 удаа гарчээ. Задгай сансарт гарч ажиллах үед сансрын нисэгчид урьд өмнө нь урьдчилан бэлтгэгдээгүй байсан хүнд шалгууртай тулгарсан юм. Олон улсын сансрын станцийн нарны зайн хураагуур гэмтэж сансрын нисэгчид үүнийг зассан билээ. Шатлл Дискавери хөлөг 11 сарын 7нд АНУ –ын Флорида мужын Канавералийн хошуунд байдаг Кеннедигийн нэрэмжит сансрын буудалд газардах юм.
Лид4 Бүгд Найрамдах Хятад Ард Улс сар руу хиймэд дагуул хөөргөсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл өнөөдөр хятадын хиймэл дагуул сарны тойрог замд орсон байна.
Хятадын зохион бүтээгчид сар ру хөөргөсөн хиймэлд дагуулаа эртний домогт гардаг сарны бурхан Ченьеэ гэж нэрлэжээ.Энэ хиймэл дагуул сарны гадаргуугийн зургийг авч эх дэлхий рүү илгээх юм. Хятад улс 2012 он гэхэд саран дээр өөрөө явагч автомат станц буулгах төлөвлөгөөтэй байгаа юм. Түүнээс гадна ойрын 15 жилдээ багтан хятад улс сар рүү хүн нисгэхээр төлөвлөж байгаа юм. Дэлхийн дагуул сар руу хиймэл дагуул хөөргөсөнөөр БНХАУ нь сансар судлалын салбарт дахин нэг шинэ алхам хийлээ гэсэн үг юм. Ингэснээр Хятад улс Орос, Америктай өрсөлдөхүйц хэмжээний их гүрэн болж чадсанаа давхар нотолж байгаа хэрэг юм.
Лид5. АНУ ын кино, телевизийн шоу нэврүүлгүүдийн зохиолч нар амлаж байсныхаа дагуу хугацаагүй ажил хаялт зарласан байна.
Шинэ зохиол бүтээл гаргахын оронд америкийн Холливуудын 12 мянган зохиол компьютерээ унтраагаад телевиз, кино студийн үүдэнд жагсаж байна. Продюссерүүд зохиолч нарын шагнал урамшуулалыг нэмэгдүүлэхээс татгалзсан юм. Сүүлийн жилүүдэд Холливуудын зохиолч нар цалин хангамжаа голж гомдол мэдүүлэх болсон юм. Энэ тэдний тэвчээр барагдаж тэмцэлийн хурц гэж хэлж болохоор энэ хэлбэрийг сонгожээ. Тэд цалин, урамшуулалаа нэмүүлсэн хойноо л ажилдаа орно гэж мэдэгдэж байна. Хэрвээ зохиолч нар ажил хаялтаа зогсоохгүй бол үнэхээр америкийн телевиз, кино урлаг олон тэрбум долларын алдагдал хүлээх блж байна. АНУ ын засгийн газар хүртэл Холливуудэд бий болоод байгаа асуудалд хошуу дүрж маргалдагч талуудыг харилцан буулт хийхийг уриалжээ.
Эр. Бид хөдөлмөртө тохиросон хөлс мөнгө авмаар байна гэдгээ л харуулах зорилгоор ажил хаялт зарлаж байна. Бид ажилдаа дуртай. Гэхдээ бидний хөдөлмөрийг шудрага үнэлэхийг шаардаж байна.
Зохиолчдын бүтээлийг Ди Ви Ди болгон хэвлэж, интернэтэд байрлуулахад зохиолч нарт маш бага мөнгө олгодог байна. Иймдтэд Холливуудын студийг бүслээд байна. удию.
Эр. Бидний цалинг нэмтэл бид ажилдаа гарахгүй.
АНУ ын Эн Би Си телевизийн оройны шоуг 20 сая хүн үздэг. Гэтэл шинэ зохиол байхгүй тул нэвтрүүлгийг зогсоохоос өөр аргагүй болоод байна. Ийм хувь заяаг америкийн телевизийн олон нэвртүүлгийг хүлээж байгаа юм. Телевизийн цуврал кинонууд нэг сарын нөөц зохиолтой бол савангийн дуурь гэгддэг олон ангит жүжигийн зохиол энэ оны эцэс гэхэд дуусах юм. Ажил хаялт үргэлжилсээр байх юм бол телевизүүд нэвтрүүлгийн хөтөлбөртөө ч өөрчлөлт оруулах болно.

No comments: