2007-11-24

Дэлхийн мэдээ 2007 11 24 Бямба гараг

Лид1. Антарктид тивээс хойд зүгт 120 км алсад 154 зорчигтай явж байсан. Экспорнер хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдөж живсэн байна.
Усан онгоц Аргентины эргээс өмнө зүгт оршдог Өмнөд Шетландын арлуудын орчим явж байгаад мөсөн уул мөргөсан байна. Живж байгаа усан онгоц хажуу бөөрөөрөө 30 градус хазайжээ. Хөлөг онгоц Канадын аялал жуулчлалын компаний эзэмшилд байдаг юм байна. Экспорнер хөлгийн багийн 61 гишүүн, 91 зорчигчийг цаг алдахгүй аварч чадсан байна. Хөлөг онгоцонд Их Британий 23, Австралийн 10, Голландын 17, Америкийн 13, Канадын 10 иргэн байжээ. Бас ирланд, дани, швейцарь, бельги, яплн, форанц, герман, хятадын тус бүр нэг иргэн зорчиж явжээ. Бүх зорчигчидийг ойролцоо явж байсан Норвегийн усан онгоц руу оруулсны дараа хамгийн сүүлд хөлгийн ахмад эивж байгаа усан онгоцоо орхисон байна. Экспонер хөлөг 11 сарын эхээр аялалд гарсан бөгөөд 19 хоног аялахад 8000 долларын үнэтэй байдаг гэнэ. Мэргэжлийн хүмүүс Экспонер загварын энэ хөлөг онгоцонд таван сул тал байдаг гэж онцлон тэмдэглэжээ. Антарктидын эрэг орчимд агаарын хэм цельсийн хасах 5 байгаа юм байна.
Лид2. Зул сар, шинэ жилийн баяр болоход яг нэг сарын хугацаа үлдээд байна. Энэ үед Европ, Америкийн иргэд шинэ жилийн бэлгээ цуглуулаад эхэлсэн байна.
Америкчууд ойр дотны хүмүүстээ зул сарынэ баяраар бэлэглэх зүйлээ одооноос зэхэж байгаа гэнэ. Тэд амралтын өдрөөрөө дэлгүүр хоршоо хэсэж худалдаа хийж байна. Зул сарын баяр дөхөх үед АНУ ын томоохон дэлгүүрүүд жилийн орлогынхоо тэн хагасыг олдог гэнэ. Өөрөөр хэлбэл 11, 12 сард барааны гүйлгээ маш их байдаг. Энэ жил газрын тосны үнэ огцом нэмэгдэж, хөрөнгө санхүүгийн зах зээл дээр хямрал гарсан нь америкчуудын худалдан авах чадварт сөрөг нөлөө үзүүлсэн байна. Эдийн засагчидийн тооцоолж байгаагаар энэ жил дэлгүүрүүдийн орлого өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 4 хувиар бага байх гэнэ. Америкийн сүлжээ дэлгүүрүүд худалдан авагчидыг өөртөө татахын тулд маркетийн ухааны олон аргийг хэрэглэж, янз бүрийнэ урамшуулал зарлаад байгаа юм байна. Америкийн нэгдсэн улсын хамгийн том дэлгүүрийн сүлжээ Уолмарт бүр 3 долоо хоногийн өмнө хямдрал зарласан байна.
Лид3. Ливаны парламент 11 сарын 30 нд болох ёстой байсан ерөнхийлөчийн сонгуулийг хойшлуулах шийдвэр гаргажээ.
Ливаны үндсэн хуулинд зааснаар төрийн тэргүүнийг бүх ард түмний санал хураалтаар бус, харин парламентад төлөөлөлтэй намууд нэр дэвшүүлж, парламентын гишүүд нь сонгодог юм. Ерөнхийлөгчийн албан тушаалд хэнийг нэр дэвшүүлэхээ Ливаны улс төрийн намууд шийдэж чадахгүй байна. Эрх баригч намын санал болгосон хүнийг дэмжихгүй гэдгээ сөрөг хүчнийхэн нь мэдэгдсэн тул өчигдөр ерөнхийлөгчөө сонгож чадаагүй байна. Ерөнхийлөгчийг сонгох хугацааг хойшлуулснаар эрх баригч болон сөрөг хүчнийхэн хэлэлцээрийн ширээний ард сууж нэгдсэн байр сууринд хүрэх байх гэж улс төрч судлаачид найдаж байна. Ливаны төрий тэргүүнийг сонгох санал хураалт дөрөв дэх удаагаа хойшлогдоод байна. Ливаны ерөнхийлөгч Эмиль Лахудын бүрэн эрхийн хугацаа нь өчигдөр дуусгавар болсон бөгөөд Ливан улс 11 сарын 30 хүртэл төрийн тэргүүнгүй байх юм. Ливаны ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал өндөр байгаа хүмүүсийн тоонд эрх баригч намын гишүүн , одоо АНУ д элчин сайдаар ажиллаж байгаа Насиб Лахуд, сөрөг хүчний намын гишүүн, Сири Ливаны дайнд оролцож байсан, 2005 оныг хүртэл хилийн чанадад цагаачлан амьдарч байсан Мишель Аун, Ливаны зэвсэгт хүчний жанжин штабд 1998 оныг хүртэл ажиллаж Мишель Сулейман, Ливаны төв банкны захиралаар 1998 оныг хүртэл ажиллауж байсан Риад Саламер нар багтаж байна. Бас Ливаны гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Жан Обеид төрийн тэргүүний албан тушаалд очих магадлал ч өндөр байгаа юм. Ливаны парламент ерөнхийлөгчөө сонгож чадахгүй удах нь бүс нутагт тогтворгүй байдал үүсгэж мэдэх юм. иймд Итали, Франц, Испаний гадаад хэргийн сайд нар жуучлагчн үүрэг гүйцэтгэхээр Ливаны нийслэл Бейрут хотод ирээд байгаа юм. Бейрутын төв гудамжинд зэвсэгт хүчнийхэн нь цагдаа нарт дэмжлэг үзүүлж нийгмийн хэв журмыг сахиулж байна. Бейрут хот хэд хэдэн сургууль цэцэрлэг үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа гэнэ. Ливаны улс төрийн байдлыг АНУ, Европын Холбоо, ОХУ ын гадаад хэргийн яам анхааралтай ажиглаж байгаа юм байна.
Лид4 Энэ долоо хоногт дэлхийн хөрөнгийн биржийн зах зээр дээр үнэ ханш байж, арилжаа ихэссэн тухай томоохон эдийн засагчид мэдээлж байна.
Тухайлбал Азийн орнуудын хөрөнгийн бирж дээр арилжаалагдсан хувьцааны тоо өмнөх долоо хоногийнхоос 2 дахин их байгаа нь эдийн засагчидыг баярлуулжээ. Харин Европын орнуудын хөрөнгийн бирж газрын тосны үнийн өсөлтөөс болоод тийм ч идэвхитэй арилжаа хийж чадаагүй байна. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тос 97 долларын үнэтэй байгаа юм байна. Харин долларын ханш унасаар байна. Одоо нэг доллар нэг евро 50 цент байгаа юм байна.
Лид5. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Сотбис дуудлага худалдааны төв гоёл чимэглэлийн зориулалтаар хийсэн нэрт уран барималтч Карл Фабержегийн өндгийг дуудлага худалдаагаар зарах байна.
Үнэт эдлэл үнэлэх төвийн мэргэжилтнүүд үзэгч таны харж байгаа энэ өндөгний анхны үнийг 18 сая доллар гэж үнэлжээ. Уран барималтч Карл Фабарже 1902 онд нийтдээ 12 ширхэг өндөгийг эзэн хааны гэр бүлийн гишүүдэд зориулсан хийсэн юм байна. Сотбис дуудлага худалдааны төвд зарах гэж байгаа энэ өндөг нь хэмжээний хувьд бусдаа том,үзмэн ягаан өнгөтэй. Өндөгийг нээгээд үзвэл дотор нь алтан цаг алмаз эрдэний чулуугаар чимэглэсэн тахианы зурагтай юм байна.
Лид6. Буддын шашны тэргүүн далай лам өөрийнхөө залгамжлагчыг ойрын үед тодруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ. Тэгвэл Далай ламын энэ мэдэгдэлийг бүгд найрамдах хятад ард улсын эрх баригчид эсэргүүцэж байна.
Индепендент сонинд баасан гаригт бичсэнээр бол хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ли Зян Чао дээрхийн гэгээнтэн Далай ламыг олонм зуун жил дагаж мөрдөж байсан шашны заншил, уламжлалыг зөрчиж байна гэж шүүмжилжээ. Хэрвээ бурхны шашны тэргүүн хорвоог орхиж бурхны оронд залрах юм бол түүний хойд дүрийг нь хэдэн жилийн тусгай аргаар тодруулдаг юм. Гэвч 15 р далай лам амьд ахуй цагтаа өөрийнхөө залгамжлагчыг тодруулах хүсэлтэй байна гэж 11 сарын 21 нд Японд байхдаа мэдэгдсэн юм. Хятадын коммунист нам дараачын далай ламаар залах өөрсдийн хүнээ аль хэдийнэ бэлдчихсэн байгаа. Хятадын талыг баримталдаг хүнийг Түвдийн удирдагч, буддын шашны тэргүүн болгохгүйн тулд далай лам ийм алхам хийхээр шийджээ. Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ли ЗянЧао далай ламын хойд дүрийг тодруулах үйлдэл нь Түвдийн соёл уламжлалын хамгийн чухал хэсэг гэж онцлон тэмдэглээд ийм алхам хийхгүй байхыг Далай ламд уриалсан байна. Сүүлийн үед Хятадын засгийн газар, Далай ламын хоорондын харилцаа улам бүр хурцдаж байгаагийн илрэл нь Хятадын гадаад хэргийн яамны албаны хүний энэ мэдэгдэл боллоо гэж Ита Тасс агентлаг улаэмжилж байна. Далай лам 1959 оноос хойш энэтхэгт амьдарч байгаа юм. Түвдийн өөртөө засах орон нь 2 сая 700 мянган хүнтэй. Үүний ихэнхи нь хятадууд юм байна.
Лид7. Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсын цог жавхлант хатан хаан 2 р Елизавета африкийн Уганда улсад төрийн айлчлал хийж байна.

Их Британий хатан хааныг ирсэнийг тохиолдуулан Угандагийн төв театрт хүндэтгэлийн концерт болжээ. Дараа нь хатан хаан Угандагийн нийслэлд байдаг ДОХ ын халдвар авсан хүмүүсийг эмчилдэг тусгай эмнэлэгт очиж эмчлүүлэгч нартай уулзсан байна. Их Британий хатан хааныц гэр бүлийнхэнээс анх удаа ДОХ ын халдвар тээж байгаа хүмүүстэй уулзаж байгаа нь энэ юм байна. Угандагийн парламентад хатан хаан 2 р Елизавета үг хэлэхдээ дэлхий нийтэд хандан ДОХ ын халдварыг багасгах талаар арга хэмжээ авахыг уриалсан байна. Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсын цог жавхлант хатан хаан 2 р Елизавета африкийн Уганда улсад болж байгаа Британий хамтын ажиллагааны байгуулагын дээд хэмжээний чуулга уулзалтыг нээж үг хэлэхдээ аль ч нийгэмд дангаараа амжилтанд хүрч байсан түүх байгаагүй. Иймээс Британий хамтын ажиллагааны гишүүн 53 орон нягт хамтран ажиллахыг урилалж байна гэж хэлсэн байна.Дэлхий нийтийн өмнө тулгарсан олон асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэхийг Их Британий цог жавхлант хатан хаан уриалжээ. Их Британий ерөнхий сайд Годрон Браун ч бас одоо Уганда улсад ирээд байгаа юм. Тэр Британий хамтын ажиллагааны байгуугын гишүүний эрхээ түр хугацаагаар хасуулсан Пакистаны жрх баригчдад хандан ардчилсан нийгмийг сэргээн тогтоохыг зөвлөсөн байна. Энэ олон улсын дээд хэмжээний чуулга уулзалт 3 хонго үргэлжилнэ.
Энэ өдөр
1718 оны энэ өдөр 1 р Петр хаана Петербург хотод шар айрагнй үйлдвэр байгуулах зарлиг гаргаж байжээ.
1859 рны энэ өдөр эрдэмтэн Чарльз Дарвин “Зүйлүүдийн үүсэл гарх ба амьдралын төлөөх тэмцэл” нэртэй номоо хэвлүүлж байжээ.

No comments: