2007-11-21

Дэлхийн мэдээ 2007 11 21 Лхагва гараг

13 цаг
Лид 1 АНУ ын ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Фрэнсис Таунсенд албан тушаалаасаа огцорсон байна. Тэр ерөнхийлөгч Жорж Бушт ажлаасаа халагдах өргөдөлөө Фрэнсис Таунсэнд улс төрөөс холдож хувийн бизнес эрхлэх бодолтой байгаа өргөдөлдөө бичсэн байна.
Хатагтай Фрэнсис энэ албан тушаал 4 жил хагас ажилласан юм. Жорж Буш түүний ажлаасаа халагдах өргөдөлийг нь хүлээн авч хүсэлтийг нь ёсоор болгосон байна. АНУ ын олон улсын алан хядлагатай хийж байгаа дайнд түүний зөвлогоо нь үнэлж барашгүй хувь нэмэр оруулсан гэж Жолрж Буш хэлжээ. Жорж Бушын засаг захиргаа энэ албан тушаалыг хаших шинэ хүнийг хараахан сонгоогүй байгаа юм байна. Хатагтай Фрэнсис Таунсендыг албан тушаалаасаа огцорсны дараа Жорж Бушын засаг захиргаанд ажилдаг Карл Роув, Тони Сноу нар огцрох хүсэлтээ гаргажээ.
Лид 2. Европын хэсэг эрдэмтэд бичил робот зохион бүтээж жинхэнэ шавьжыг удирлах аргыг бодож олсон байна.
Бичил роботыг харахад жинхэнэ жоомноос огт ялгагдахгүй юм байна. Роботыг жинхэнээс ялгагдахгүй адилхан харагдуулахын тулд гадуур нь тусгай материалаар бүрхэвч хийжээ. Эрдэмтэдийн энэ шинэ бүтээл нь жинхэнэ шавьжийг удирдах чадвартай юм байна. Харин одоо роботын тушаалыг жинхэнэ шавьж нар дагах эсэх нь эрдэмтэдийн сонирхолыг маш их татаж байгаа юм байна. Шинжлэх ухааны салбарт гарч байгаа энэ нээлтийн ачаар хүн төрөлхтөн цаашид шавьжний үйлэдл хөдөлгөөнийг удирддаж хянаж чадах эсэхийг тодруулах боломжыг нээж өгч байгаа юм.
Лид 3. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес Испаний эзэн хаан Хуан Корлостой Чилид болсон олон улсын хурал дээр маргалдсан талаар бид мэдээлж байсан билээ. Маргааны үеэр Испаний эзэн хааны тэвчээр нь алдагдаж Уго Чавест хандан амаа татаж болохгүй байна уу гэж хэлсэн юм. Тэгвэл Испаний эзэн хааны хэлсэн энэ үгийг Испаний гар утасны үйлчилгээ эрхэлдэг компаниуд овжиноор ашиглаж их ашиг орлого олж байна.
Испаний гар утасны компаниуд эзэн хаан Хаун Кардосын хэлсэн чи амаа татаж болохгүй байна уу гэдэг үгийг гар утасны дуудлага болгон хувиргасан байна. Энэ үгийг ойролцоогоор 500 мянган хүн өөрийн гар утасны дуудлаганд ашиглаж байгаа гэнэ. Испаний гар утасны үйлчилгээ эрхэлдэг компани 1,5 сая еврогийн ашиг олжээ. Харин Венесуэльд Испаний эзэн хааны энэ үгийг ерөнхийлөгчийнхөө бодлогыг эсэргүүцдэг оюутнууд татаж авч хит болгоод байгаа гэнэ. Энэ бол Уго Чавест эсэргүүцэл илэрхийлж байгаагийн нэг илрэл гэж Каракасын их сургуулийн оюутан сэтгүүлчид ярьсан байна. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес Испаний эзэн хаан, ерөнхий сайд нартай ам мурийсанаас болж хоёр орны харилцаанд сэв суугаад байгаа юм. Испаний гадаад хэргийн яам Венесуэль улстай харилцаагаа хэвийн болгож чадна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
17 цаг мэдээ
Лид 4 Залуусын хамгийн үзэх дуртай MTV телевиз ойрхи дорнодын орнуудад зориулан нэвтрүүлэг цацаж эхэлсэн байна. Ойрхи Дорнодын орнуудад барууны соёлыг их сонирхох болсон өнөө үед энэ төсөл амжилттай болж чадна гэдэгт MTV телевизийнхэн итгэлтэй байгаа юм байна.
MTV ийн захиргааныхан ойрхи дорнодын орнуудад үзүүлэх нэвтрүүлэгтээ бүс нутгийн орнуудын шашин уламжлалыг нь хүндэтгэх болно гээд гэхдээ MTV ийн нүүр царайг хэвээр хадгалахыг хичээнэ гэж мэдэгдсэн байна. Өдөр бүс цуст алан хядлага гардаг ойрхи дорнодын орнуудад MTV ийн нэвтрүүлэг гарснаар соёлын салбарт хувь нэмэрээ оруулж, барууны соёл заншилыг ойрхи дорнод, арабын орнуудын иргэд ойлгодог болно гэж энэ төслийг санаачлагчид үзэж байна. Арабын орнуудын хүн амын гуравны хоёр нь 30 аас доош насны залуучууд юм. Араб хэл дээр хөгжмийн нэвтрүүлэг явуулдаг 50 суваг байдаг юм байна. Иймээс MTV маш их өрсөлдөгч ихтэй бүс нутагт хөл тавьж байгаа нь энэ юм. Арабын MTV нь дэлхийн орчин үеийн дуу хөгжмөөс гадна арабын рок поп, эстрадын дуучидын уран бүтээлийг сурталчилах юм байна. Бас MTV ийн хийдэг нэвтрүүлгүүдийг ч арабын орнуудын онцлогт тохируулан хийх гэж байгаа юм байна.

Лид 5. Боксын спортын тамирчин Майк Тайсоныг нэг хоног шоронд хоригдож, 360 цаг нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх болжээ. Энэ шийдвэрийг АНУ ын шүүх гаргасан байна.
Майк Тайсоныг мансууруулах бодис хадгалж байсан, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны аод суусан хэрэгт буруутгаж ийнүү шийтгэж байна. Тэр 1986 онд 20 настай байхдаа боксын спортын дэлхийн хамгийн залуу тамирчнаар шалгарч байсан юм. 2005 онд тэр Кевин Макбрайдад ялагдсаны дараа их спортыг орхих шийдвэр гаргаж байлаа. Гэвч 2006 онд хэд хэдэн удаа рингэд гарч үзүүлэх тоглолт хийэ байсан юм. Өнгөрсөн оны 12 сард Тайсон Аризона мужын Скоттсдейл хотод шөнийн клбээс гарч яваад цагдаагийнханы анхаарлыг татаж шалгуулжээ. Энэ үед түүний машинаас гурван уутанд савласан мансууруулах бодис илэрчээ. Тэр шүүхийн танхимд байхдаа өөрийнхөө буруутай үйлдэлээ хүлээн зөвшөөрсөн байна. Иймээс шүүх түүнд оноох гэж байсан ялаа хөнгөвчилж нийгэмд тусгай хөдөлмөр хийлгэх болжээ.
Лид 6 Орос оронд үнэн алдартны шашны тэргүүн хамбын албан тушаалыг сэргээсний 90 жилийн ой тохиож байна.
ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин Оросын үнэн алдартны шашны лам хуврагуудын төлөөлөгчидийг Кремлийн ордонд хүлээн авч уулзжээ.
Энэ уулзалтын үеэр Оросын үнэн алдартны шашны тэргүүн хамба лам 2 р Алесксей орост ёс суртахууны асуудал эрхэлсэн тусгай хороо байгуулахыг ерөнхийлөгчдөө санал болгосон байна. Оросын шашны зүтгэлтнүүд улс орныхоо сайн сайхны төлөө бүх чадлаараа хүчин зүтгэхээ илэрхийлээд залуу үийнхэний ёс суртахуун их доголдож байгаад харамсаж явдгаа хэлжээ. Тэд төрийн хэмжээнд энэ асуудлыг авч үзэж ёс суртахууны хороо байгуулахыг ерөнхийлөгчөөсөө хүсжээ. Оросын төрийн тэргүүн ерөнхий боловсролын сургууль, их дээд боловсролын байгуулагад суралцагчдад шашны тухай хичээл заахад татгалзахгүй.Гэхдээ энэ хичээлд хүн бүрийг суулгах гэж оролдох хэрэггүй. Сайн дурын үндсэн дээр зохион байгуулж болно гэж болно гэж хэлсэн байна. Уулзалтын эцэст Оросын тэргүүн хамба 3 р Алекскей ерөнхийлөгч Путинд Оросын үнэн алдартны шашны зүтгэлтнүүдийг төлөөлөн дурсгалын зүйл бэлэглэсэн байна.

Оройн мэдээ
Лид1. Эрх чөлөөний арал дээр байдаг Куба улсад томоохон цэргийн хээрийн сургуулилт болж байна. Монкада 2007 нэртэй цэргийн хээрийн сургуулилтад Зубын зэвсэгт хүчнийхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа юм байна.
Монкада 2007 цэргийн хээрийн сургуульд явшан цэргүүдээс эхлээд нисэх хүчин, тэнгисийн цэргийнхэн ч оролцож байна. Хээрийн сургуулилтийн зохиол нь олон арван жилийн турш өөрчлөгдөөгүй байна. Харийн гэнэтийн түрэмгийлэлд няцаалт өгөхөд бэлэн байх үүднээс Куба улс жилд нэг удаа цэргийн хээрийн сургуулилт хийдэг. Куба улс бүх ард түмний дайн гэдэг нэртэй цэргийн номлолыг мөрдлөг болгодог юм. Энэ цэргийн номлолыг Вьетнамын дайны сургамжаас жишээ авч боловсруулсан юм байна. Цэргийн албан хаагчидаас гадна энгийн номхон иргэд ч гэсэн энэ цэргийн хээрийн сургуулильийын үеэр тодорхой үүрэг биелүүлдэг байна. Кубын хот тосгоны барилга байшин бүр цэргийн зориулалттай байгууламжын зорилгоор ашиглагдах бололцоотой байдаг юм.

Лид2. Румын улсад их хэмжээний цас орсны улмаас хэдэн арван хот суурин гэрэл цахилгаангүй болжээ. Цаг агаар огцом хүйтэрсний улмаас 3 хүн хөлдөж нас барсан байна.
Цаг агаарын энэ үзэгдлийн үеэр харилцаа холбооны салбарт ч гэсэн хүндрэл гарсан байна. 11 сард Румын улсад цас ордоггүй юм байна. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр энэ долоо хоногийн турш Румиын улсад хүйтэн уур амьсгал ноёлох юм байна. Румын улсын өндөр уулын бүсэд байдаг амралтын цогцолборт амарч байсан жуулчид их хунгар цасанд хашигдаж хот руу буцах бололцоогүй болжээ.

Лид3 Венесулийн ерөнхийлөгч Уго Чавес Франц улсад айлчлал хийж байна. Тэр Францын төрийн тэргүүн Николя Саркозитой уулзжээ.
Хоёр орны ерөнхийлөгч нарын яриа хэлэлцээрийн гол сэдэв нь венесуэлийн газрын тосыг Францад нийлүүлэх асуудал байх гэнэ. Бас Колумбын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Ингрид Бетанкурыг францын шоронгоос суллуулах асуудлыг хөндөх юм байна. Франц улс венесуэлээс газрын тос худалдан авдаг юм. Венесуэль улс одоо нийлүүлж байгаа газрын тосны хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгджээ.Венесуэль, Франц улс газрын тос олборлох хамтарсан үйлдвэр байгуулсан юм. Энэ хамтарсан үйлдвэр хоногт 200 мянган баррель газрын тос олборлохоор төлөвлөж байгаа юм байна. Франц Венесулийн төрийн тэргүүн нар ираны цөмийн хөтөлбөрийн талаар ч бас санал солилцох юм байна.

Лид4. Зүүн өмнөд азийн орнуудын хамтын ажиллаагааны байгуулага буюу АСЕАН ны 13 дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт Сингапур улсад болж өнгөрлөө. Ази номхон далайн орнуудын дээд хэмжээний чуулга уулзалтын эцэст тус байгуулагын гишүүн орнууд хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Зүүн Өмнөд азийн орнуудын хамтын ажиллагааны байгуулагын гишүүн орны төрийн тэргүүн нар уулзалтын сүүлчийн өдөр байгуулагынхаа дүрмийг баталж гарын үсэг зуржээ. Энэ нь АСЕАН ны мини үндсэн хуль гэж сэтгүүлчид онцлон тэмдэглэж байна. Энэ баримт бичигт Зүүн Өмнөд Азийн орнууд хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж байхыг эрхэмлэнэ гэж онцлон тэмдэглэсэн байна. Энэ зарчимыг хэрэгжүүлэхийн тулд хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах бүс нутгийн тусгай газрыг байгуулах шийдвэрийг гаргасан байна. Зүүн Өмнөд Азийн орнуудын хамтын ажиллаагааны байгуулага АСЕАН нь 1976 оны 8 сарын 8 нд байгуулагдаж байжээ. Хамгийн анхны гишүүд нь Индонез, Малайз, Сингапур, Тайланд, Филлипин улсууд юм. Хожим Бруней, Вьетнам, Лаос, Бирм, Компучи улс бүрэн эрхэт гишүүн нь болжээ. АСЕАН ны шинэ ерөнхий нарийн бичгийн даргаар Тайландын гадаад хэргийн сайд асан Сурин Питсуван сонгогдсон байна. Тэр энэ албан тушаалыг 2012 оныг хүртэл хаших юм байна.
ТОВЧ
Укранины Донецск мужын Засядько уурхайд дэлбэрэлт болсон талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл уурхайн гүнд одоо гал түймэр дүрэлүзэж байгаа юм байна. Үйлдвэрлэлийн осол гаоч олон хүний амь нас үрэгдсэн тул Укрианд 11 сарын 20-ий энэ өдөр гашуудал зарласан байна. Одоогийн байдлаар 80 хүний цогцосыг уурхайн гүнээс гаргаж аваад байгаа юм байна.
Залуусын хамгийн үзэх дуртай MTV телевиз ойрхи дорнодын орнуудад зориулан нэвтрүүлэг цацаж эхэлсэн байна. Ойрхи Дорнодын орнуудад барууны соёлыг их сонирхох болсон өнөө үед энэ төсөл амжилттай болж чадна гэдэгт MTV телевизийнхэн итгэлтэй байгаа юм байна.

Лид5. Хүүхдийн тэтгэмж авдаг 25 сая хүний тухай мэдээлэл алдга болсон тухай Их Британий засгийн газар албан ёсоор мэдээлсэн байна.
Чухал мэдээлэл агуулсан дискийг банкнаас аудитын газар руу илгээсэн байна. Гэвч аудитын газрынхан банкнаас диск ирээгүй болохыг мэдэгджээ. Замдаа алга болсон дискэнд 25 сая хүний нэр хаяг, утас, банкны дансны тухай мэдээлэл байжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Их Британий сангийн сайд Алистер Дарлинг парламентын танхимын хуралд үг хэлжээ. Тэр ийм харамсалтай ядал гарсан хүлцэл өчиж чухал мэдээлэл агуулсан дискийг замаас нь хулгайлсан хүмүүс бусармаг зорилгоор дискийг ашиглах боломжгүй гэж хэлжээ. Хатан хааны гаалын татварын газрын дарга Пол Грей энэ хэргээс болоод мягмар гаригийн орой албан тушаалаасаа огцорсон байна. Мэдээлэл агуулсан диск зохих эзэндээ хүрээгүй нь 10 хоногийн өмнө илэрсэн ч дөнгөж өнөөдөр л энэ тухай эрх баригчид албан ёсоор мэдээлж байгаа юм байна. Лондон хотын цагдаагийнхан энэ хэргийг илрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Лид6. Брюссель хотод Косовогийн хязгаарын ирээдүйн статусын талаар уулзалт хэлэлцээр эхэллээ. Энэ хэлэлцээр 3 долоо хоног үргэлжилэх юм.
Брюссельд болсон энэ уулзалтыг Европын холбоо, ОХУ, АНУ хамтран зохион байгуулсан юм. Сербийн албаничууд Косовогийн хязгаарт тусгаар тогтол олгохыг дэмжихгүй байгаа юм. Иймээс ажиглагчид энэ удаагийн хэлэлцээрээс нааштай үр дүн гарахгүй гэж үзэж байгаа юм байна. Сербийн удирдагчид эхлээд Хятад Их Британий хооронд үйлчилж байсантай ижил нөхцөлтэй гэрээ байгуулахыг санал болгосон байна. Гэвч энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс дэмжлэг олоогүй юм. Косовогийн хязгаарын парламентын сонгуульд ялалт байгуулсан ардчилсан намын дарга Хашим Тачи Косовогийн ерөнхий сайдын албан тушаалыг аваад улсынхаа тусгаар тогтнолыг зарлах гэж байгаа юм.

Лид7. Каспын тэнгист 11 сарын 17 нд осолдсон Камюст 1 усан онгоцны багийн гурван гишүүнийг эсэн мэнд олсон байна.
Амь аврагдсан усан цэргүүд одоо Самур 18 усан онгоцоор эх орноо зориж яваа тухай оросын онц байдлын яамнаас тараасан мэдээнд дурьджээ. Гурван усан цэргийг задгай тэнгист живсэн усан онгоцны хавтангийн хэлтэрхий дээр хөвж явахыг нисдэг тэрэгтэй аврагч нар олсон юм байна. Усан цэргүүдийн биеийн байдал харьцангуй сайн байгаа юм байна.

Лид8. Францын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаний үйлдвэрчний эвлэл, эрх баригчидын хооронд хэлэлцээр болох гэж байна.
Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт Франц улсад нийийн тээврийн хэрэгслийн компаний албан хаагчид ажил хаялт зарсан юм. Францын ерөнхийлөгч Николя Саркози тэтгэвэр нийгмийн халамжын тогтолцоонд өөрчлөлт оруулах төсөл боловсруулж хэрэгжүүлэх гэж байгаа нь эгэл жирийн француудын дургүйцлийг төрүүлсэн юм. Үйлдэрчний эвлэл эрх баригчидын хооронд хэлэлцээр эхэлсэн ч төмөр зам, метро автобусны компаниуд ажил хаялтаа үргэлжүүлэх юм байна. Одоо Францын нийтийн тээврийн хэрэгслийн ердөө 10 хүрэхгүй хувь нь үйлчилгээнд гарч байгаа нь зорчигчдод маш их хүндрэл учруулж байгаа юм байна. Францын ерөнхийлөгч Николя Саркози мягмар гаригт ажил хаялт зарласан хүмүүст хандан ажилдаа гарахыг уриалж телевизээр үг хэлжээ. Нийтийн тээврийн хэрэгслийнхэний ажил хаялтаас болж Францын эдийн засагт 400 тэрбум еврогийн алдагдал хүлээсэн байна.

Лид9 Италийн архелогичид эртний Ромын эзэнт гүрнийг үүсгэн байгуулсан Ромул, Рема нарын агуйг олсон тухайгаа зарласан байна.
Эртний домогт Ромын эзэнт улсыг үүсгэн байгуулсан Ромул Рем нар нь Ангараг гаригын бурхны хаягдсан хүүхдүүд байсан бөгөөд зэрлэг чоно тэднийг сүүгээрээ тэжээж, агуйд өсгөж бойжуулсан тухай өгүүлдэг юм. Италийн архелогочид Палатинын өндөрлөгт Ромын эзэнт улсын хааны ордоны сууринд хайгуул малтлага хийж байгаад агуйг илрүүлсэн юм байна. Манай эрины өмнөх 753 онд Палатины өндөрлөгт Ром хот байгуулагдаж байсан юм. Засгийн эрхийг авах өрсөлдөөний үеэр Ромул нь Ремыг хөнөөж байжээ. Агуйд чононд зориулсан хөшөө олон байсан гэнэ.
Энэ өдөр
1783 оны энэ өдөр францын зохион бүтээгч ах дүү Монгольфье нарын агаарын бөмбөлөг Парис хотын дээгүүр 25 минут хөөрчээ. Тэд 1000 метрийн өндөрт гарч 9 км зам туулсан байна.

Одоогоос 130 жилийн өмнө буюу 1877 оны энэ өдөр эрждэмтэн Томас ЭДИСОН фонограф зохион бүтээснээ зарласан байна. Тэр 3 сарын дараа зохиогчын эрх авч байжээ.
Одоогоос 20 жилийн өмнө буюу 1987 оны энэ өдөр Лаг-Вегас хотод кино жүжигчин Брюс УИЛЛИС, Деми МУР нар гэрлэж байжээ.

Өнөөдөр дэлхийн мэндчилгээний өдөр. Энэ өдрийг 1973 оноос хойш дэлхийн даяараа тэмдэгдэлэх болсон юм. Энэ өдрийг Египет Изриалийн дайныг эсэргүүцсэн америкийн иргэн Брайн Маккорман, Майкл Маккорман нар санаачилсан байна.

Үдшийн мэдээ
Лид 10 .Ойрхи Дорнодын бүс нутгийн хямралыг шийдвэрлэх зорилготой олон улсын бага хурал АНУ ын Мэрилэнд мужын Аннаполис хотод ирэх долоо хоногийн даваа гаригт болох гэж байна. Энэ хуралд Изриаль, Палестины төрийн тэргүүн нар оролцох юм.
Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббасыг энэ хуралд оролцохыг АНУ албан ёсоор урьсан байна. Аннаполист болох олон улсын хурлаар ойрхи дорнодын хямралыг шийдвэрлэж чадна гэж улс төр судлаачид найдвар тавьж байгаа юм. Палестины тусгаар улс байгуулах асуудлаар одоогоос 7 жилийн өмнө хурал болж амжилтгүй өндөрлөж байсан билээ. Зүүн Иерусалем, Газын зурвас, Иордан голын баруун эргийг хэн нь авахаа шийдэж чадахгүй маргалдсаар байгаа юм. Бас Изриаль улс 1967 онд байгуулагдсанаас хойш төрөлх нутгаасаа дүрвэсэн хүмүүсийн асуудал яриа хэлэлцээрийн нэг сэдэв байх юм. Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольмерт Палестинтай 2008 оны сүүл гэхэд найрамдалт харилцаа тогтоож чадна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлжээ.


Лид11. Зул сарын баяр болоход ердөө сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ баярын өмнөхөн Япон улсад цэвэр алтаар Санта Клаусын хөшөөг хийсэн байна.
Санта Клаусын алтан хөшөө нь 41 см өндөр. Зул сарын баярын гол бэлгэ тэмдэг улаан дээлтэй эелдэг Санта Клаусын дээлний бүсийг 23 ширхэг үнэт эрдэнийн чулуугаар чимэглэсэн байна. Цул алтаар хийсэн энэ баримал 20 кг жинтэй. Алтаар Санта Клаусыг цутгаж хийхэд 3 сарын хугацаа зарцуулжээ. Алтан Санта Клаусыг 2 сая доллараар зарах гэж байгаа юм байна.

Лид12. ОХУ ын Калининград хотын Кафедралын сүмд орост төдийгүй Европы хамгийн том даруулт хөгжим байдаг юм байна.
Энэ хөгжмийн зэмсэгийг 15 р зууны үед Германд хийдэг байсан хөгжмийн зэмсэгтэй яг адилхан дууриалгаж хийжээ. Аварга том хөгжмийн зэмсэг гурван давхар сүмийн барилгийн ихэнхи хэсгийг эзэлдэг байна. Бүр дэлхийн хоёрдугаар дайны үед галдан шатах аюулаас аврагдаж байсан энэ дарвуулт хөгжимд одоо германы мэргэжилтнүүд хөг тааруулж байна. Тун удахгүй энэ хөгжмийн зэмсэг эшиглэх болно.

Лид13 . Японы эрдэмтэд хүний арьсний эд эсийг ургуулж яг ижил материалыг гарган авсан байна. Шинжлэх Селл сэтгүүлд Японы Киотогийн их сургуулийн эрдэмтэн Синья Яманакагийн энэ нээлтийн тухай бичсэн байна.
Хүний арьсийг нөхөн төлжүүлэх салбарт ахиц дэвшил гаргаснаа АНУ ын эрдэмтэд ч бас зарлаж байна. Би Би Си ийн шинжлэх ухааны нэвтрүүлгийн тоймч Нил Боудлерын тайлбарлснаар арьсний эд эс нь хүний зүрх, уушиг, тархи гээд дотор эрхтэнүүдийн эсийг санагдуулахуйц хэлбэртэй юм байна. Шинээр гарган авсан материалыг хүний биеийн арьсанд гарсан шарх, гэмтэлийг эмчлэхэд ашиглах боломжтой гэнэ. Хүний эд эсийг орлох материал гарган авснаар эрхтэн шилжүүлэх аргаас зайлсхийх боломж гарч ирж байгаа юм.


Лид 14 Францын Парис хотыг хамгийн их дээд зэрэглэлийн зоогийн газрыг нэг дор төвлөрүүлсэн газар гэж нэрлэдэг байсан. Харин одоо Японы Токио хамгийн тансаг зоогийн газруудтай хот болоод байна.
Дэлхийн шилдэг хоолны мэргэжилтэнүүдээс эрхлэн гаргадаг Мишелийн гайд буюу зааварчилгааг энэ жил Японы 191 зоогийн газар гардан авлаа. Жил гаруйн хугацаанд судалгаа, сонгон шалгаруулалт явуулсаны эцэст Японы Токио хотын 5н зоогийн газарт дээд зэрэглэлийн зоогийн газарыг нотлох таван одыг олгосон байна. Мишелийн зааварчилгаа хэмээх номыг өөрийн болгож, тус зааварчилгааны дагуу хоол хийнэ гэдэг нь аль ч орны зоогийн газаруудын мөрөөдөл байдаг нэг төрлийн нэр хүндийн асуудал юм. 5н одтой зоогийн газруудад дээд зэрэглэлийн тогоочийн бэлтгэсэн Франц нэр төрлийн хоолноос гадна Японы үндэсний хоолыг дээд зэрэглэлийн тав тухтай орчинд зооглох юм.
Лид 15 Дэлхийн хамгийн томд тооцогддог улс орон бүрийн уран барималчид оролцохыг мөрөөддөг задгай талбайн уран барималын үзэсгэлэн Австралийн Вэйпад нээлтээ хийлээ.
Австралийн зүүн хойд эргийн хот болох Вэйпад дэлхийн уран барималын гайхамшигийг үзүүлсэн үзэсгэлэн зохиогдож байна. Жил бүр зохиогддог уран баримлын үзэсгэлэнг энэ жил Австралийн зүүн эргүүдийн хотоор зохион байгуулахааар төлөвлөөд байгаа бөгөөд анхныхаа нээлтийг Вэйпад хийж байгаа юм. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус үзэсгэлэнд Австралийн болон олон улсын уран барималчид оролцож ур ухаанаа сорж байна. Энэ уран барималын үзэсгэлэнгийн онцлог нь гарын дорх материалаар урлагийн бүтээл хийх явдал юм. Уран барималын задгай талбайн үзэсгэлэн, энэ жилд 11 дах удаагаа зохион байгуулагдаж байна.

No comments: