2007-12-26

Дэлхийн мэдээ 2007 12 26 Лхагва гараг

Лид1. Өчигдөр Москвагийн цагаар оройн 22 минутад Байконурын сансрын буудлаас пуужин тээвэрлэгч Протон М хөлөг амжилттай хөөрсөн байна.
Энэ пуужингаар Глонасс М загварын гурван ширхэг хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд гаргажээ. Ийнхүү ОХУ нийтдээ 23 ширхэг хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд оруулаад байна. 2008 оны 2 сард дахин гурван ширхэг хиймэл дагуулыг ажиллагаанд оруулахаар төлөвлөжээ. Үүний дараа хиймэл дагуулын энэ систем нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх юм. Оросын Глонасс хиймэл дагуулын систем нь америкийн сансрын холбооны GPS систмемтэй ижил зарчимаар ажилладаг юм. Глонасс хиймэл дагуулын системыг батлан хамгаалах, аврах албаныхан ор сураггүй алга болсон хүмүүсийг эрж хайхад ашиглагдах юм. Энэ хиймэл дагуулын сүлжээ нь ОХЦ ын газар нутгийн 95 хувь, дэлхийн бөмбөрцөгийн 86 хувийг бүрхэх хүчин чадалтай юм байна.

Лид2. Афганистан улсын эрх баригчид НҮБ ын томилолтоор ажиллаж байгаа дипломат ажилтан, Европын холбооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг эх орноосоо албадан гаргах шийдвэр гаргасан байна.
Европын Холбооны ажилтан нь Ирландын иргэн бол НҮБ ын томилолтоор ирсэн дипломат албан хаагч нь Их Британий иргэн юм байна. Тэд хамтдаа Афганистаны өмнө зүгийн Гилменд муж руу очиж нутгийн оршин суугчид, Талибан хөдөлгөөнийхэнтэй ч уулзсан юм байна. Афганистан эрх баригчид тэдний энэ үйлдэлийг эрс шүүмжилж персона нон грант гэж зарласан байна. Афганистанаас хөөгдөх болсон энэ хоёр хүн 48 цагийн дотор Афганистан улсыг орхин явах учиртай юм байна. Одон улсын байгуулагын ажилтнууд АФганистан эрх баригчдын шаардлагыг биелүүлнэ гэж мэдэгдсэн ч, болсон хэрэгт гайхаж байгаагаа илэрхийлжээ. Олон улсын байгуулагад ажилладаг Ирланд, Их Британий иргэд албан үүрэгтээ заагаагүй өөр ажлыг гүйцэтгэсэн гэж Афганистаны гадаад хэргийн яамны хэвлэлийн албанаас мэдэгдсэн байна.
Лид3. Өчигдөр Туркийн Стамбул хотын цагдаа нар их хэмжээний тэсрэх бодис биедээ авч явж байсан нэг хүнийг саатуулсан билээ.
Хаанаас ямар зориглоор тэсрэх бодис авч явааг нь бүрэн тодруулж амжагүй байхад өнөөдөр Стамбул хотод бөмбөг дэлбэрсэн байна. Туркийн мэдээллийн агентлагийн уламжилснаар дэлбэрэлт Стамбул хотын Аюулгүй байдыг хангах газрын төв байрны гадаа болжээ. Алан хядагчид тэсрэх бөмбөгийг хогийн саванд хийсэн байжээ. Дэлбэрэлт болох үеэр гудамжинд явж байсан долоон хүн шархадсан байна. Цаашид бэртэж шархадсан хүний тоо цаашид нэмэгдэж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна. Дэлбэрэлт болсон газрыг цагдаа нар хяналтанд авсан байна. Тэсрэх төхөөрөмжний хүч нь их байсан тул зэргэлдээх байшин барилгийн хана цуурч, шил нь хагарсан байна. Энэ дэлбэрэлтийг курдын салан тусгаарлагчид зохион байгуулсан гэж туркийн цагдаа нар үзэж байна.
ТОВЧ
ОХУ ын Тольяти хотод өнгөрсөн 10 сарын 31 нд шугамын автобусанд бөмбөг дэлбэрч байсан билээ. Тухайн үед найман хүн нас барж, 60 хүн шархадаж байсан юм. Орон нутгийн цагдаагийн газрынхан энэ дэлбэрэлт нь алан хядах ажиллагаа байсан гэдэг хувилбарыг нотлоогүй ч огт үгүйсгэж болохгүй гэж мэдэгдсэн байна. Учир автобусанд бөмбөг дэлбэлсэн хүн дэлбэрэлтийн үеэр өөрөө нас барсан байж болох гэнэ. Тэр интернэтэд байрлуулсан зааварчилгааны дагуу тэсрэх бөмбөг хийсэн гэж цагдаа нар үзэж байна.

2004 оны энэ өдөр Энэтхэгийн далайд газар хөдлөлт болох үеэр зүүн өмнөд азийн орнуудад цунами болж 300 мянган хүн амь насаа алдсан байна. Далайн хүчтэй давалгаа Африк тивийн эрэгт хүрсэн юм. Байгалийн гамшигт хэлмэгдсэн орнуудад энэ эмгэнэлт үйл явдлын үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх гашуудлын ажиллагаа болох гэж байна. Цунамигийн үеэр 10 метрийн өндөр давалгаа далайн эргийн орнуудын эрэгт хүрч замдаа таарсан бүхнийг газрын хөрсөнөөс арчсан билээ.

Лид4. Туркийн зэвсэгт хүчнийхэн сүүлийн 10 хоногт хойд Иракт хийсэн цэргийн ажиллагааныхаа үр дүнг танилцуулсан байна.
Курдын босогчдыг устгахын тулд агаараас цохилт өгөх үед 200 гаруй цэг рүү бөмбөг хаясан гэж Турк улсын цэргийн командлал мэдэгдсэн байна. Зөвхөн 12 сарын 16 нд явуулсан цэргийн ажиллагааны үеэр 175 курдын зэвсэгт дайчидыг утсгажээ. Сүүлийн 10 хоногт нийтдээ хэдэн хүн амь насаа алдсан нь тодорхой биш байгаа юм.Хойд Иракын эмнэлэгт олон зуун шархадсан курдууд эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Туркийн цэрэг арми хойд иракт байрладаг курдын ажилчны намын цэргийн сургалтын 2 хуаран, зэсвгийн 9 агуулах, 182 орон сууцны байшинг устгажээ. Туркийн талын гаргасан энэ албан мэдээнд иракын тал одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Харин Туркийн нисэх хүчийхэн агаараас цохиолт өгөх үед энгийн номхон иргэд хэлмэгдсэн гэж Курдын ажилчны намаас мэдээлжээ. Курдын ажилчны нам нь 1984 оноос хойш тусгаар тогтносон Курдистан улс байгуулахаар зэвсэгт тэмцэл хийэж Туркийн нутагт олон арван удаа алан хядах ажиллагаа явуулсан байна. 1984 оноос хойш Туркийн 30 мянган энгийн иргэн курдуудын халдлагын золиос болжээ.

Лид5. Казахстаны Алма Ата хотын нисэх онгоцны буудал дээр Гольфстрим загварын жижиг оврын онгоц дэлбэрсэн байна.
Өнгөрсөн шөнийн 3 цагт онгоц хөөрөх гэж байгаад хурдаа авч чадалгүй нисэх буудлын нисэлгийн зурвасын бетон ханыг мөргөж дэлбэрсэн байна. Казахстаны Алма Ата хотын нисэх буудалд дэлбэрсэн онгоц нь Германы нэгэн хувийн агаарын тээврийн компаных байсан бөгөөд Ганновер хотоос Гонког руу явах замдаа Ала Ата хотод шатахуунаа цэнэглэх зорилгоор түр буудалласан байжээ. Онгоцонд нисэх багийн 3 гишүүн нэг зорчигч гээд нийтдээ 4 хүн байжээ. Онгоцны нэг хоёрдугаар нисэгч, онгоцны үйлчлэгч бүсгүй эмнэлэгт хүргэгдсэн бол харин зорчигч нь нас баржээ. Казахстаны иргэний нисэхийн газар ослыг шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Лид6. Сербийн парламент Косовогийн хязгаарын асуудлаар тусгай тогтоол батлах гэж байна.

Шинээр батлах гэж байгаа энэ бичиг баримтыг гол агуулага нь аль хэдийнэ олон нийтийн сонорт хүрсэн байна. Сербийн парламентын гишүүд Белград Приштоны хооронд хийгдсэн яриа хэлэлцээр амжилтгүй болсонд Косовогийн удирдагчид буруутай гэж үзсэн байна. Сербийн талаас гаргасан харилцан буулт хийж шийдвэр гаргах саналыг Косовочууд хүлээн авахаас эрс татгалзаж байсан юм байна. Сербийн парламент удахгүй батлах гэж байгаа тогтоолдоо барууны орнуудын шийдмэгий бус байгааг ч шүүмжилсэн байна. Хэрвээ Косовогийн хязгаар дангаараа тусгаар тогтнолоо зарлах юм бол Серб улс шийдвэртэй хатуу арга хэмжээ авна гэж анхааруулжээ.

Лид7. ОХУ өчигдөр Плесецк дахь цэргийн баазаас РС 24 загварын тив алгасах балластик пуужингийн туршилтыг хийсэн байна.
Пуужин Кура цэргийн баазад байрлуулсан байг амжилттай оносон гэж батлан хамгаалах яамны мэргэжилтнүүд мэдээлжээ. Шинээр зохион бүтээсэн энэ пуужин хэр найдвартай ажиллаж байгааг шалгах зорилгоор энэ туршилтыг хийжээ. рс 24 загварын пуужингийн анхын туршилтыг 2007 оны 5 сарын 29 нд хийж байсан юм. ОХУ ын зэвсэгт хүчин РС 24 пуужинг 2009 оноос эхлэн ашиглах бөгөөд ирэх гучин жилийн турш энэ пуужин оросын батлан хамгаалах салбарт хэрэглэгдэх юм.

Лид8 Энэтхэг Хятадын зэвсэгт хүчнийхэн олон улсын алан хядлагатай хамтран тэмцэх үйл ажиллагааны хүрээнд анх удаа хамтарсан цэргийн хээрийн сургууль хийсэн байна.
Цэргийн хээрийн сургууль Хятадын Юнань мужын засаг захиргааны төв Куньмин хотоос холгүй газар өчигдөр болж амжилттай өндөрлөжээ. Энэтхэг Хятадын зэвсэгт хүчнийхэн олон улсын алан хядлагатай хамтран тэмцэх бүрэн боломжтой гэдгийг энэ удаагийн цэргийн хээрийн сургууль харууллаа гэж Хятадын ардын чөлөөлөх армиийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Энэтхэг, Хятадын зэвсэгт хүчнийхэн цэргийн хээрийн сургуулилтыг 12 сарын 21-ээс 25-ны хооронд хийсэн юм байна. Энэтхэг хятадын харилцаа сайжирч байгаагийн нотолгоо нь энэ хамтарсан цэргийн сургуулилт юм гэж ажиглагчид үзэж байна.

Лид9. Францын ерөнхийлөгч Николя Саркози өөрийн шинэ найз бүсгүй тод модель дуучин Карла Брунигий хамт Египет улсад хүрэлцэн ирсэн байна.
Тэд Египетийн Луксор хотын гудамжаар шөнө явган алхаж зугаалжээ. Николя Саркози одоогоос хоёр сарын өмнө 11 жил ханилсан өөрийн гэргий Сесилигаас салсан билээ. Одоо тэр Италийн дуучин Карла Брунтитай дотны харьцаатай болсноо нуухгүй байна.Францын төрийн тэргүүн Египетэд өөрийн хувийн онгоцоор ирсэн бөгөөд шинэ оныг Египетэд угтах төлөвлөгөөтай байгаа юм байна. Николя Саркози Туркт байх хугацаандаа Шарм эль Шейх амралтийн газар хэд хоногийг өнгөрүүлэх гэж байгааг нэрээ хэлэхээс татгалзсан албаны хүн сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Лид10. Ромын хамба лам 2 р Иоан Павел зул сарын баярыг тохиолдуулан дэлхийн каьтолик шашинтнуудад хандан мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Энэ жил Ромын католик шашны тэргүүн 16 Бенедикт Ойрхи Дорнод, Ирак, Афганистан, Африкийн асуудлыг шудрагаар шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргахыйг уриалсан байна. Дэлхийн улс орнуудын удирдагчид өмнө тулгарсан олон улсын чанартай асуудлыг шийдэхдээ шудрага, чин үнэнч, мэргэн цэцэн оюун ухаанаа дайчлахыг тэр хүссэн байна. Ромын хамбал лам алан хядалга хүчирхийллийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Хамба ламын зул сарын мэндчилгээг сонсохоор олон мянган хүн цугларчээ. Өчигдөр цаг агаар таатай нарлаг байсан нь Ромын хамба ламын мэндчилгээг биечлэн сонсох гэсэн хүмүүсийн тоог нэмэгдүүлсэн байна. Ромын хамба лам зул сарын баярын мэндчилгээний төгсгөлд дэлхийн 60 хэлээр баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Лид11. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын цог жавхлант хатан хаан 2 р Елизавета зуо сарын баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Түүний мэндчилгээг Их Британий телевизээр шууд дамжуулж, ашиглалтад ороод удаагүй байгаа хатан хааны хувийн сайтад ч байрлуулжээ. Их Бртитани Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын цог жавхлант хатан хаан 2р Елизавеьа зул сарын мэндчилгээндээ дэлхийн халуун цэг, Ирак, Афганистанд алба хааж байга цэргүүдэд гол анхаарлаа хандуулсан байна. Энэ дэлхий дээр аж төрж байгаа бид бүгдээрээ нэгэн гарал үүсэлтэй тул цаг ямагт бид бие биенээ дэмжиж харилцан туслаж байх ариун үүрэгтэй гэж хатан хаан хэлжээ. Одоогоос яг тавин жилийн өмнө Их Британий хатан хаан 2 р Елизавета анх удаа телевизээр зул сарын мэндчилгээг ард түмэндээ хүргэж байжээ. 31 настай байсан залуухан хатан хаан асар богино хугацаанд хувьсан өөрчлөгдөж байгаа шинэ дэлхий ертөнцөд бид хуучны сайн сайхан зүйлээ гээж болохгүй юм гэж хэлж байжээ. Тэртээх хагас зууны жилийн өмнө хэлж байсан үгээ Хатан хаан эргэн дурсаж , хүн төрөлхтөний амьдралын хамгийн үнэт зүйлс нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал юм гэж Их Британий хатан хаан 2007 оны зул сарын баярын мэндчилгээндээ онцлон тэмдэглэсэн байна.

Лид12. Германы хэд хэдэн хүнсний өөртөө үйлчдэх дэлгүүрт хурууны хээгээр гүйлгээ худалдаа хийж тогтолцоо нэвтэрч эхэлсэн байна. Иймээс одоо худалдан авагчид дэлгүүрээс хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авахаар явахдаа бэлэн мөнгө, төлбөрийн карт биедээ авч явах хэрэггүй болж байгаа юм.
Худалдан авагч дэлгүүрээс гарахдаа сонгосон барааны үнээ бодуулж дараа нь хурууны хээгээ тусгай төхөөрөмж дээр тавиад л болно. Хурууны хээтэй харгалзуулан компьютерт сануулсан данснаас автоматаар худалдан авсан барааны үнийг дүн нь хасагдаж дэлгүүрийн данс руу шилжиж байх гэнэ.

Эм. Энэ арга үнэхээр таалагдаж байна. Биедээ төлбөрийн карт мөнгө авч явахгүй болохоор хулгайд хэвтэвчээ алдах вий гэж санаа зоволтгүй болж байна.

Хурууны хээгээр гүйлгээ хийх шинэ аргийг Ульрих Киппер гэдэг хүн санаачилжээ. Тэр энэ аргаа Германы өмнөд хэсэгт байдаг нэгэн жижигхэн дэлгүүрт хэрэгжүүлсэн бол одоо Голланд, Авсртийн хүнсний сүлжээ дэлгүүрүүд энэ аргийг хэрэгжүүлж эхэлжээ.

Эр. Хурууны хээгээр худалдаа хийх аргийг ихэвчилэн 35 аас 40 түүнээс дээш насны хүмүүс ихэвчилэн сонгож хэрэглэж байна. Харин залуучууд төдийлөн таашаахгүй байна. Ер нь 40 ээс дээш насны хүмүүс төлбөрийн картны пин кодыг тогтоохдоо тааруухан байдаг юм.

Дэлгүүрйин мэдээллийн санд хурууны хээг хадгалдаггүй бөгөөд харин олон ширхэг цифр болгож хувиргаад хадгалдаг байна. Энэ дэлгүүрт өдөрт дунджаар 2000 хүн худалдаа хийдэг боловч одоогоор ердөө 120 хүн л хурууны хээгээ бүртгүүлжээ.

Эр. Зарим хүмүүс хурууны хээг нь буруу зорилгоор ашиглах вий гэж айж байгаа юм байна лээ. Үүнд л гол бэрхшээл байгаа юм.

Худалдан авагч дэлгүүрт хурууны хээгээ бүртгүүлж гүйлгээ хийхийг хүсвэл төлбөрийн картный дугаар, хурууны хээ бүртгүүлэх хэрэгтэй гэнэ. Энэ аргийг интернэтэрт худалдаа хийдэг компаниуд ч ашиглах боломжтой юм. Тун удахгүй хүний хурууны хээг мэдэрдэг компьютерийн товчлуур ч бий болох бизээ. Түүнээс гадна хэрэглэгч өөрийн компьютерт байгаа мэдээллийг бусдад алдахгүйн тулд хурууны хээгээрээ ч компьютер руугаа нэвтэрдэг болох боломж бий гэнэ.

Лид13. Өвлийн улирал ид дундаа орж байгаа энэ үед ОХУ ын хойд нийслэл Санкт Петербург хотод зуны цэцэг дэлбээг нээж, амьд эрвээхэй нисэж байна.
Энэ нь дэлхийн цаг уурын дулааралтай огт хон ч холбоогүй бөгөөд шинэ жилийн баярын өмнө Санкт Петербург хотын амьтны хүрээлэнгийхэн өвөрмөц бэлэг хотын оршин суугчдад барьжээ. Санкт Петербуг хотын амьтны хүрээлэнийн үзэсгэлэнгийн танхим тогтмол 25 хэмийн дулаан, 100 хувийн чийглэгтэй байгаа юм байна. Энд 12 төрлийн эрвээхэйг үзэж болох юм байна. ҮүНЭЭС ӨМНӨ Санкт Петербургийн амьтны хүрээлэнд өмнө нь өвлийн улиралд эрвээхэйн үзэсгэлэнг гаргаж байгаагүй юм байна.
Эм. Үзэсгэлэнгийн танхимд маш олон төрлийн жимсийг хэлбэрт оруулан зүсэж тавьсан байгаа. Учир нь эрвээхэйнүүд үнэр, өнгөнөс гадна хэлбэрийг мэдэрдэг юм.
Харамсалтай энэ эрвээхэйнүүд ердөө 3 долоо хоногийн настай байдаг юм байна.

Энэ өдөр
1865 оны энэ өдөр Америкийн иргэн Жеймс Мейсон шүүлтүүртэй кофе чанагч зохион бүтээж патент авчээ.

1945 оны энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон холбоотнуудын гадаад хэргийн сайд нар цөмийн зэвсэгт НҮБ хяналт тавих ёстой гэсэн тохиролцоо хийжээ. Үүнийд дараа буюу 1646 оны 1 сард НҮБ ын ивээл дор атомын эрчим хүчний хороо байгуулагдсан байна.

1946 оны энэ өдөр америкийн Лас Вегас хотод Фламинго зочид буудал нээгдсэн байна. Энэ өдрөөс эхлэн Лас Вегас хот дэлхийн мөрийтэй тоглоомын төв болжээ.

Одоогоос 25 жилийн өмнө 1982 оны энэ өдөр Тайм сэтгүүл оны онцлох хүнийг тодруулаагүй байна. Харин компьютерийг 1982 оны онцлох зүйл гэж зарласан байна.

2004 оны энэ өдөр Энэтхэгийн далайд газар хөдлөлт болох үеэр зүүн өмнөд азийн орнуудад цунами болж 300 мянган хүн амь насаа алдсан байна. Далайн хүчтэй давалгаа Африк тивийн эрэгт хүрсэн юм.

No comments: