2007-12-07

Дэлхийн мэдээ 2007 12 07 Баасан гараг


Лид1. БНХАУ ын ерөнхийлөгч Ху Жин Тао, АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш нар утсаар ярилцаж солонгосын хойгийн хямрал, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар санал солилцсон байна.
Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг сонирхлийн бүлгүүдийн эрх ашигт нийцүүлэн энхийн замаар шийдвэрлэхийн хятад улс хүсэж байна гэж хэлсэн байнна. Харин Солонгосын хойгийн асуудалд хятад улс идэвхитэй оролцон гээд зургаан талт хэлэлцээрт Бээжин урьдын адил зохион байгуулагчын үүрэгтэй байх болно гэж хэлжээ.
Лид2. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес 2013 онд төрийн тэргүүний албан тушаалаа орхино гэж амалсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Венесуэлийн ард түмэн бүх нийтийн санал асуулгаар үндсэн хуулиндаа өөрчлалт оруулахыг татгалсан юм. Уго Чавес улсынхаа ?ндсэн хуулийн 69 заалтыг ?өрчлөхийг санал болгосон б?г?өд эдгээр ?өрчлөлтүүдийн дотор нь нэг х?н хэдэн ч удаа т?рийн тэрг?үний сонгуульд ?рсөлдөх эрхтэй байх заалт багтаж байсан юм. Венсуэлийн ер?нхийл?гч Уго Чавес “Че Гаваре” д зориулсан арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ
Эр. Ард т?мэн ?ндсэн хуулиндаа гар хүрэхийг хүсэхгүй байна. Би 2013 онд энэ албан тушаалаа орхих болно. Гэхдээ би тэр хугацаа х?ртэл эцэж цуцалг?й ажиллах болно.
Венесуэлийн ард тзмэнд империалст г?рн?үдийн заналхийлэлд хэт автаж ?ндсэн хуулиа ?өрчлөхийг х?сээг?й гэж Уго Чавес ?зэж байгаагаа ч хэлсэн байна.

Лид3. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш хөрөнгийн зах зээлд туслах санал гаргасан байна.
?нгөрсөн найман сараас хойш АНУ ын х?р?нгийн зах зээлд хямрал гарсан нь дэлхийн эдийн засагт ч с?р?г н?л?ө үзүүлж эхэлсэн юм. АНУ ын хүн амын ихэнхи нь зээлээр орон сууц авч, байшингийнхаа т?лб?рийг олон жилийн турш цувуулан төлдөг юм. Гэтэл хөрөнгийн зах зээлийн хүү нэмэгдсэнээр олон сая америкчууд байрны мөнгөө төлөх бололцоогүй болж, даатгалын болон зээлийн үйлчилгээ эрхэлдэг олон арьан компаниуд дампуурлын ирмэгт тулж ирсэн юм. Иймээс АНУ ын ер?нхийл?гч Жорж Буш зээлээр орон сууц худалдан авсан х?м?үст болон зээлийн ?йлчилгээ эрхэлдэг компаниудад туслах санаачлага гаргасан байна. Хэрвээ америкийн засгийн газар ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол ойролцоогоор 500 мянган америкчууд толгой хоргодох орон гэргүй болох юм. АНУ ын нэг сая 800 иргэн х?нг?лттэй н?хц?л?өр байшин худалдан авч т?лб?рийг нь цалингаасаа цувуулан т?лд?г юм.
Эр. Асуудлыг б?р м?с?н шийдвэрлэнэ гэдг х?ндрэлтэй. Гэхдээ миний энэ
санаачлага байдлыг бага ч болов х?нг?вчилн? гэж би бодож байна.
АНУ ын ер?нхийл?гч Жорж Буш зээлийн х?үг 5 жилийн турш зогсоохыг уриалжээ. Ер?нхийл?гчийн энэ саналд америкийн улс т?рч, эдийн засагчид янз б?рээр х?лээн авч байна. Хэрвээ Жорж Бушын энэ санал дэмжигдэх юм бол 750 мянган байшин эзэмшигчид туслах юм. АНУ ын х?р?нгийн зах зээл Жорж Бушын энэ мэдэгдэлийг эерэгээр х?лээн авсан байна. Тухайлбал Дов Жонесын индекс 1 хувиар ?сс?н байна.

Лид4. Францын ерөнхийлөгч Николя Саркози, Германы канцлер Ангела Меркелийг хүлээн авч уулзсан байна. Тэд Парисийн Елисейн ордонд уулзалж дараа нь хамтарсан хэвлэлий бага хурал хийсэн байна.
Францын ер?нхийл?гч Николя Саркози оросын т?рийн ДУМ-ын сонгуулийн талаар ?өрийн байр сууриа илэрхийлсэн байна. Оросын т?рийн ДУМ ын сонгуулийн ?йл явцыг ажигласан Европын парламентын ассамблейн гиш?үд оросын парламентын сонгууль олон улсын стандартал нийцээг?й гэдэг д?гнэлт хийсэн юм.
Эр. Кремль сонгуулийг ардчилсан гэж ?зсэн бол барууны орныхон сонгуулийг шудрага бус гэж мэдэгдэж байгаа. Сонгууль ил тод болсон гэхэд хэц?үхэн болсон гэж би Путинд хэлсэн.
Ангела Меркель, Николя Саркози нарын хэвлэлийн бага хурал АНУ ын т?рийн нарийн бичгийн дарга Кондализа Райс, Европын холбооныхоны хооронд болох уулз?лтын ?мн?х?н болж байгаагаараа онцлог юм. Ираны ц?мийн х?т?лб?рийн асуудлаар Николя Саркози Ангела Меркель
нар хэвлэлийн бага хурлын ?еэр байр сууриа бас илэрхийлсэн байна.АНУ ын тагнуулын т?в газар Ираны улмс 2003 онд ц?мийн зэвсэг хийх х?т?лб?р?ө зогсоосон ч дэлхий нийтэд ямар нэгэн хэмжээгээр заналхийлж байгаа гэж Николя Саркози, Ангела Меркель нар мэдэгдсэн байна. Франц улс 2008 оны 6 сараас эхлэн Европын холбоог даргалах юм. Үүнээс өмнө Ангела Меркель, Николя Саркози нар 11 сарын 12 нд Германы нийслэлд уулзаж цагаачлалын асуудлаар ярилцсан юм.

Лид5. ОХУ, АНУ, Евюропын холбооны төлөөлөгчид өнөөдөр НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунд Косовогийн статусын тухай илтгэлээ өнөөдөр танилцуулах гэж байна.
Н?Б ын Аюулг?йн З?вл?л илтгэлийг 12 сарын 10 нд хэлэлцэх гэж байгаа юм. Н?Б ын ер?нхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун
Эр. Косовогийн асуудлыг шийдэх гэж яарах нь алдаатай шийдвэр гаргахад х?ргэж мэдэх юм.
Пан Ги Мун Бали арал дээр болж байгаа дэлхийн цаг агаарын дулаарлын эсрэг олон улсын хуралд оролцохоор явах гэж байгаа юм. 12 сарын 3- нд Белград хотод Европын холбоо, ОХУ, АНУ ын т?л?өл?гчид Косовогийн статусын талаар сонирхолын б?лг?үд нэгдсэн байр сууринд х?рч чадааг?й гэж мэдэгдэж байсан юм. Пан Ги Мунд танилцуулах илтгэлд Сервб, Косовогийн албаничуудын яриа хэлэлцээрийн үед яригдсан бүх асуудлыг тусгасан байгаа юм байна. 1999 оноос хойш Косово нь НҮБ ын захиргаанд шилжиж ирсэн юм. Харин одоо Косовогийн хязгаар нь Сербийн бүрэлдэхүүнээс гарч тусгаар улс болохыг хүсэж байгаа бол Серб улс энэ хязгаар нутагт бүрэн тусгаар тогтнол бус, харин өөртөө засах орны статус өгөхөд бэлэн байна гэж мэдэгдсэн юм.
ТОВЧ
Укриан улсын Винницийн мужид байгалийн хий дамжуулах шугам хоолойд хагарч, дэлбэрэлт болжээ. Укрианы онц байдлын яамны т?л?өл?гчийн мэдээлснээр ойролцоогоор 300 квадрат метр газар шцгам хоолой хагарсан байна. ?үний улмаас х?чтэй дэлбэрэлт болох ?еэр утаа, галийн д?л 500 метрийн ?ндөр х?рсэн байна. Мэргэжилтн?үд хагарсан хийн хоолойн байгаа байгалийн хийг тусгай тоног т?х?өр?мж?өр шахаж гаргаад дараа нь ослын газар очиж хохиролыг барагдуулах юм байна.

Лид6 ОХУ ын бүх цэргийн жанжин штабын командлалын дарга, генерал Юрий Балуевский АНУ д ажлын айлчлал хийгээд эх орондоо эргэж ирсэн байна. Пуужингийн довтолгооноос сэргийлэх тоног төхөөрөмжийн асуудлаар ОХУ ын гаргасан санал санаачлагийг АНУ үл ойшоож байна гэсэн сэтгэгдэл бий болсон гэж генералд хэвлэлийхэнд мэдэгджээ.
ОХУ ын гаргасан саналууд х?чин т?г?лд?р хэвээр байгаа гэж Балуевский онцлон тэмдэглэсэн байна. Бас Европ дахь зэвсэглэлийн асуудлыг ч америкийн албаны х?м?үстэй уулзахдаа ярилцсан байна. Барууны орнууд жирийн зэвсэглэлийн тухай гэрээнд нэгдээг?й тул ОХУ ч энэ гэрээний заалтыг биел?үлэхг?й байх шийдвэр гаргаж байгаа юм байна.
Эр. Гэрээг биел?үлэхг?й болсноор ОХУ ын цэргийн тоогоо нэмэгд?үлэхг?й. Харин 12 сарын 12 оос хойш бид гэрээг биел?үлэхг?й байх эрхтэй болж байна.
Лид7. АНУ ын Небраска мужын Омаха хотын худалдааны төвд найман хүнийг буудан алж эцэстээ өөрийгөө егүүтгэсэн хэрэг гарсан билээ. Энэ хэргийг үйлдэгдэх болсон шалтгааныг тодруулахаар цагдаа нар ажиллаж байна.
дЦагдаагийн ажилтнууд өнөөдөр энэ аймшигт хэргийг харсан нэгэн гэрчийн аврах албаныхан ажилтай ярьсан утасны бичлэгийг олон нийтэд сонсгосон байна. Утасны ярианы цаана буун дуу гарч байгаа нь тод сонсогддог байна. Омара хотын цагдаа нар хэргийн нөхцөл байдлыг нарийвчлан судлаж байна. Гэмт хэрэг үйлдсэн 20 настай залуу найз бүсгүйтэгээ муудалцаж, ажлаасаа халагдаж сэтгэл хямралд орсон байжээ. Бас согтууруулах ундаа барьж яваад цагдаагийн газар хүргэгдэж байсан гэнэ. Сэтгэл зүй эмч Хоукинст сэтгэл гутралын эсрэг эм хэрэглэхийг зөвлөсөн байжээ.
Эр. Хэргийг мөрдөн аужил үргэлжилж байгаан. Цагдаагийн ажилтнуудл хэргийн газар үзлэг, нарийн шинжилгээ хийсээр байна. Бас гэрчүүд, дэлгүүрийн ажилтнуудаас мэдүүлэг авсан. Гэмт хэргийн золиос ботлсон хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэлт илэрхийлж байна.
Лид8. Францын нийслэл хотын Мальзерб гудамжны 52 р байшинд үйл ажиллагаа явуулдаг Кэтрин Гуэ Женсельм гэдэг хуулийн зөвлөгөө өгдөг фирмд дэлбэрэлт болжээ.
Энэ хуулийн фирмийг Францын өнөөгийн ерөнхийлөгч Никорля Саркози үүсгэн байгуулж байсан юм. Гэхдээ цагдаа нар дэлбэрэлт болсон нь францын төрийн тэргүүнтэй ямар ч холбоогүй гэж нотолжээ. Шуудангийн албаар дамжуулан ирсэн илгээмжийг задлах үед дотор нь байсан тэсрэх төхөөрөмж ажиллагаанд орсон байна.Дэлбэрэлтийн уришгаар хуулийн фирмд ажиллагдаг нэг хүн нас барж таван хүн хүнд бэртсэн юм.

Лид9. Гүржийн Имеди телевиз үйл ажилагаагаа сэргээх гэж байна. Гүржийн шүүх тус телевизийг үйл ажилагаагаа сэргээх эрх олгожээ.
Гүржийн сөрөг хүчний дуу хоолой болоод байсан Имеди телевизийн үйл ажиллагааг 11 сарын 7 нд зогсоосон билээ. Гүржид онц байдал тогтох үед хувийн телевиз радиогийн нэвтрүүлгийг түр хугацагаар хориглосон ч Иемди телевизийн нэвтрүүлэг явуулах эрхийг нь хүчингүй болгож байлаа. Гүржийн Имеди телевизийг үүсгэн байгуулсан Аркадий Патаршквили өнөөдөрөөс эхлэн нэвтрүүлгээ дамжуулж эхэлнэ гэж мэдэгдсэн байна. Өчигдөбр шөнө телевизийн удирдлага, уран бүтээлчид телевизийн төвийн гадаа цугларч хууль сахиулах байгуулагынханыг хүлээсэн байна. Шүүхийн байгуулагаас төлөөлөгчид ирж битүүмжилсэн телевизийн барилгын лацыг авах юм. Үүний дараа телевизийн дарга, нярав шүүгчидтэй хамт телевизийн техникийн төв, өрөө тасалгаагаар явж үзлэг хийж протокол хөтлөх юю байна. Учир нь тусгай албаныхан телевизийн төв рүү дайран орж нэвтрүүлэг дамжуулах тоног төхөөрөмжийг нь эвдэж сүйтгэжээ.
Үдшийн мэдээ
Лид10. АНУ ын сансрын уудмыг шинжлэн судлах төв НАСА ийнхан бямба гаригт Атлантис сансрын хөлгийг хөөргөх гэж байсан юм. Гэсэн ч Атлантис сансрын хөлөггт тоног төхөөрөмжийн доголдол үүссэн тул төлөвлөлсөн нислэгийг хойшлуулах болжээ.
Атлантис хөлгийн устөрөгчтэй гурван саьны хоёрт нь ус төрөгч байхгүй байна гэсэн дохио гарч иржээ. Гэтэл мэргэжилтнүүд сансрын хөлгийн устөрөгчтэй савыг аль хэдийнэ дүүргэсэн юм байна. Атлантис хөлөг сансарт 11 өдөр ажиллахдаа олон уосын сансрын станцид европын сансрын судалгааны Колумб станцыг хүргэж өгөх даалгавар биелүүлэх ёстой байсан юм. Бас Атлантис хөлгөөр шинэ сансрын нисэгчид олон улсы сансрын станцид хүрч, дэлхийн тойрог замд ажиллах томилолтын хугацаа нь дууссан сансрын нисэгчидийг эх дэлхий рүү авч ирэх байлаа. Атланис хөлөг ирэх бямба гаригт хөөрч 12 сарын 17 нд эргэж ирэхээр төлөвлөгдсөн байлаа.
Лид 11 Хойд Өмнөд Солонгосын төлөөлөгчид яриа хэлэлцээр хийж дууссан байна. Тавин жилийн турш тусгаарлагдаад байгаа солонгос иргэдийг уулзуулж байха тохиролцоонд хоёр талын албаны хүмүүс хүрсэн байна.
Өнөөдөр БНАСАУ, БНСУ ын албаны хүмүүстусгаарлагдсан төрөл садын хүмүүсийн уулзалтыг зохион байгуулж байх тусгай төвийг нээж байгаа юм байна. Энэ төвийн нээлтийн ёслолд БНСУ ын хоёр солонгосыг нэгтгэх асуудал эрхэлсэн сайд Ли Чон Жэ, БНАСАУ ын сайд нарын зөвлөлийн гишүүн Квон Хо Ун, хоёр солонгосын улаан загалмайн байгуулагын удирдлагууд оролцох юм байна. Хагас зуун жилийн турш тусгаарлагдсан хамаатнуудыг Кымгансан ууланд байдаг амралтын газар уулзуулж байх шийдвэр гаргасан байна. Цогцолборыг 2008 онд ашиглалт оруулж дуусах гэнэ. Өмнөд Солонгост одоогоор хамаатан садантайгаа уузахыг хүссэн 100 мянган хүн байгаа юм байна.
Лид12 Өнөөдөр ОХУ ын кино театруудаар “Хатуурхал” гэдэг нэртэй уран сайхны кино гарч эхэлсэн байна. Энэ киноны гол дүрд Жүжигчин Ренета Литвинова тогложээ.
Гол дүрийн бүсгүйг эр нөхөр нь хуурч мэхэлжээ. Сэтгэлээр унаж явахдаа тэрээр хөдөөнөс ирсэ өөрөөсөө олон насаар дүү бүсгүйтэй танилцдаг байна. Нас, нийгмийн гарал, амьдралын түвшин, боловсролын хувьд эрс ялгаатай энэ хоёр бүсгүй найзууд болж хүн чанар муутай залуугаас өшөөгөө авах төлөвлөгөө зохиосноор киноны үйл явдал цаш өрнөдөг байна.
Эм. Энэ кино эмэгтэйчүүдэд тохиолддог зовон, шаналалын тухай кино. Хатуурхал кинонд жүжигчин Ренета Литвинова машин онхолдуулж, байшин галдан шатааж, зодоон ч хийдэг байна.
Лид13. АНУ ын нийслэл Вашингтон хотод сүрлэг сүлд мод засаж гэрлэн чимэглэлийг нь асаасан байна. 2007 оны зул сарын баярын сүлд модны гэрлэн чимэглэлийг асаах мөчид олон мянган америкчууд цагаан ордоны өмнө цугларсан байна.
Уламжлал ёсоор энэ үйл ажиллагаанд АНУ ын төрийн тэргүүн, тэргүүн хатагтай нар оролцдог байна.Оркестр хөгжим эгшиглэхэд АНУ ын ерөнхийлөгч тэргүүн хатагтай хоёр цагаан ордоноос гарч иржээ. Жорж Буш талбайд хуран цугларсан хүмүүст мэндчилгээ дэвшүүлээд зул сарын баярын уур амьсгал орж эхэлснийг албан ёсоор зарласан байна. Тэгвэл Атлантын далайн нөгөө эрэгт Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын нийслэ Лоднон хотодч бас сүлд модоо засаж гэрлэн чимэглэлийг нь асаажээ. Энэ удаа Англичуудын шинэ жилийн сүлд модыг хөрш зэргэлдээ Норвеги улс бэлэглэсэн байна. Асар өндөр сүлд модыг Лондон хотын төв талбайд байрлуулж гэрлэн чимэглэлийг нь асаах ёслолд Норвегийн ерөнхий сайд оролцжээ. Дэлхийн хоёрдугаар дайны хүнд хэцүү жилүүдэд Норвегийн хааны гэр бүлийнхэн Лондон хотод амьдарч байжээ. Дэлхийн 2р дайн гал дүрэлзэж байх үед Англичууд Норвегчуудад сэтгэл харамгүй туслаж байсны хариуд ийнхүү сүлд мод бэлэглэсэн байна. Лондон сүндэрлэсэн энэ сүлд модны гэрлэн чимэглэл нь маш хурц тод өнгөтэй ч эрчим хүч бага хэрэглэдэг давуу талтай гэнэ.
Энэ өдөр
1792 оны энэ өдөр Лондон хотод хатан хааны нэрэмжит театр нээгдсэн байна.
1794 оны энэ өдөр оросын хатан хаан 2р Екатериана уран зураг худалдан авч Эрмитаж ордондоо байрлуулсан нь ирээдүйд оросын төдийгүй дэлхийн хамгийн баялаг үзмэртэй музей байгуулагдах эхлэлийг тавьсан байна.
1941 оны энэ өдөр япончууд Перл Харбор руу довтолжээ.
1988 оны энэ өдөр Армянд хүчтэй газар хөдлөлт болж 20 мянган хүн амь үрэгдэж байсан юм.

No comments: