2008-01-02

2008-01-01 Мягмар гараг

Лид 1. Шинэ оны эхний мэдээллийг, дэлхий дахинд 2008 оныг хэрхэн угтсан талаарх мэдээллээр эхлэе.
Австралийн Сидней хот, цагийн бүсийн зөрүүгээр бусад орнуудаас хамгийн түрүүнд шинэ оноо угтдаг. 12р сарын 31ны үдэш, Сувдан Эргийн гүүрэн дээр сая гаруй хүн цугларч, галт наадам хийн шинэ оноо угтлаа. Сувдан эрэгт зохион байгуулагдсан Шинэ оныг угтах ёслолын ажиллагаанд 200 гаруй гэрлэн чимэглэл бүхий завин дээр хүмүүс шинэ жилийн оргилуун дарсаа задалжээ. Харин арлын Япон орныхон, шинэ оноо уламжлалт ёс заншилаа, орчин үеийн хэв маягтай хослуулан угтлаа. Токиогийн сүмд олон мянган хүн хүрэлцэн ирж, шинэ ондоо аз жаргалтай эрүүл энх байхыг бэлэгдэн хонх цохин шашины ёслолыг үйлдсэн юм.
Хойд Солонгосын ард түмэн, хоёр Солонгосын ард түмнийг заагласан хойд хилийн жижигхэн тосгонд хүрэлцэн ирж шинэ оноо угтсан байна.
Буун дуу үл тасрах халуун цэг гэгдэх Багдад хот, шинэ оны босгон дээр харьцангуй нам жим байж, хүмүүс баяр хөөртэйгээр шинэ оноо угтаж, алан хядах үйл ажиллагаа үймээн самуун болсонгүй. Харин манай урд хөрш Хятадад, Бээжингийн олимпийн өнгө төрхийг илтгэсэн луут бүжиг бүхий задгай талбайн үдэшлэг зохион байгуулагдсан байна. Английн Тенза голын эрэг дээр 700000 гаруй хүн цугларч Шинэ оноо угтлаа. Эдинбургт 100000 гаруй хүмүүс гадаах талбайн үдэшлэг зохион байгуулж, бие биендээ аз жаргал хүсэн мэндчилж байсан байна. Жил бүр их Бритианы иргэд төв талбайдаа шинэ оноо уламжлал болгон угтдаг юм. Нэг дор олон мянган хүн цуглардагтай холбогдуулан Лондонгийн цагдаа нар өргөн хүрээгээр ажилладаг. Энэ удаад Лондонгийн Төв талбайд л гэхэд 3600 гаруй цагдаагийн албан хаагчид ажиллажээ. Одоо хэр нь Их Бритианд шинэ жилийн уур амьсгал халуухан хэвээр байна.

Лид 2. Шинэ оны босгон дээр олон улсын улс төрийн амьдралд нэгэн санаанд оромгүй мэдээлэл цацагдлаа. 2007 онд, олон жил дамнан яригдсан зургаан талт хэлэлцээрийн үр дүнд Хойд Солонгосын эрх баригчид, цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах амлалтыг нь 2007 оны онцлох чухал үйл явдалд зүй ёсоор тооцогдож байсан билээ. Харамсалтай нь Хойд Солонгосын эрх баригчид 12р сарын 31 гэхэд цөмийн гол реактораа хаана гэсэн амлалтаа биелүүлсэнгүй.
2007 оны 12р сарын 31н гэхэд Хойд Солонгосын эрх баригчид цөмийн гол реактораа хаана гэсэн амлалтыг өгч байсан ч, өчигдрийн байдлаар цөмийн гол реактараа хаагаагүй хэвээр байгаа талаар дэлхийн хэвлэл мэдээлллийн хэрэгсэлээр цацаж эхэллээ. Цөмийн гол реактараа яагаад хаагаагүй байгаа талаарх мэдэгдэлийг Хойд Солонгосын эрх баригчид хийсэн байна. Тэдний мэдээллэж байгаагаар, цөмийн гол реактараа хаасаны дараа олон улсын зүгээс ямар бодитой алхамуудыг хэрэгжүүлэх талаарх нарийвчилсан баримт бичгийг одоог хүртэл үйлдээгүй байгаатай холбоотой гэнэ. Хойд Солонгос, олон улсын өмнө хүлээсэн амлалтаа биелээгүйд Өмнөд Солонгос, Япон, АНУын эрх баригчид харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох гэрээ хэлэлцээрийн хамгийн чухал алхам нь, Хойд Солонгосын Ёнгвон дахь цөмийн реактарыг хаах явдал байсан билээ. цөмийн гол реактарыг хаасаны хариуд, Хойд Солонгосын ард түмэнд хүмүүнлэнгийн зээл тусламж үзүүлэхээс гадна тус улсын эдийн засгийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг өгөх ёстой байсан юм. Өнгөрсөн оны 10р сард АНУын техникийн мэргэжилтэнүүдийн хяналтанд дор, Ёнгвон дахь цөмийн гол реактарыг хаах ажиллагаа явуулж байсан боловч, техникийн зарим нэгэн асуудлын улмаас өнгөрсөн 12р сарын 31ныг хүртэл хойшлуулаад байсан билээ. Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах гэрээ хэлэлцээрээ зөрчиж байгаатай холбогдуулан, 2008 онд ахин зургаан талт хэлэлцээрийг зохион байгуулах болоод байна.

Лид 3. 2007 онд Шенгений бүс өөрийн эгнээгээ өрөгтгөсөн билээ. Шенгений бүсэд шинээр элссэн Газар дундын тэнгисийн хоёр орон болох Кипр, Малта өнөөдрөөс эхлэн Европийн холбооны мөнгөн тэмдэгийг хэрэглэж эхлэхээр боллоо.
Кипр, Малтын мөнгөн тэмдэгтийн евротой солилцох албан ёсны ханшийг энэ оны 7р сард Европийн Холбооны Сангийн сайд албан ёсоор тодорхойлох гэнэ. Шинэ оныг тохиолдуулан Кипр, Малтын бүх банкнууд үүдээ хааж, арилжаа хийхгүй байсан ч, Европийн холбооны мөнгөн тэмдэг болох еврог ашиглахад бэлтгэл ажлаа хангаж байсан юм. Кипр, Малта орнууд нь Шенгений бүсэд элсэн орсоноор еврогоор албан ёсоор арилжаа хийдэг иргэдийн тоо 1.2 саяаар нэмэгдэж байна. Мөн түүнчлэн Кипр, малта нь Европийн Төв Банкны гишүүд буюу европийн бүсийн 13 гишүүн орнуудтай адилхан эдийн засаг, худалдааны эрхтэй болж байгаа билээ. Улс орон даяараа евро хэрэглэх болсонтой холбогдуулан Кипр, Малтын арилжааны банкнууд эрчимтэй бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна.

Лид 4. Манай урьд хөрш Хятадад 2008 оны 1р сарын 1нээс эхлэн Хөдөлмөрийн шинэ хууль хэрэгжиж эхэллээ.
Хятадын хууль боловсруулагчдын ярьж байгаагаар, шинээр хэрэгжиж эхлэх хөдөлмөрийн хууль нь өмнөх хуулиасаа олон давуу талтай гэнэ. Өөрөөр хэлбэл ажил олгогч болон ажилтан хоёрын хоёулангийн эрх ашгийг хамгаалах асуудлыг илүү тусгаж өгсөн байна. Хятадад өмнө нь хэрэгжиж байсан хуулийн цоорхойг ашиглан ажил олгогчид, ажилтаныхаа нийгэм эрүүл мэндийн даатгалаас булзах, орон байраар хангах үүргээ хүлээхгүй байх зэрэг асуудал түгээмэл гардаг байсан юм. Харин Өнөөдөрөөс эхлэн хэрэгжиж эхлэх Хөдөлмөрийн шинэ хуулиар дээрх бүх зөрчилийг бүрэн хязгаарлаж чадна гэж хууль боловсруулагчид нь үзэж байна.

Лид 5. Хятадын дижитал үйлдвэрлэлийн хөгжлийг Сингапур, Макао тодорхойлдог. Нэг үгээр хятадын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулдаг бүс нутаг юм. 2008 оны Бээжингийн Олимпийг угтан Сингапурын дижитал тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийнхээ тоог нэмэхээр болсон байна.
Хонг Гонг бол сүүлийн таван жилийн хугацаанд телевиз радиогийн дижитал цацалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийн зах зээлийг тэргүүлэх болсон юм. Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллага Конг Хонгийн дижитал төхөөрөмжийг өргөнөөр хэрэглэх болсон. 2008 оны Бээжингийн Олимпийг тохиолдуулан, Хятадын төв телевиз Конг Гонгийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон телевизийн цамхагтай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ингэсэнээр Бээжингийн Олимпийг чанарын өндөр түвшинд хиймэл дагуулаар дэлхий нийтэд цацах өргөн боломж нээгдэж байгаа гэнэ.

Лид 6. АНУын хойд хэсэг одоо хэр нь их цасанд дарагдсан хэвээр байна.
АНУын хойд бүс нутагт их хэмжээний цас орсоор байгаа тул замын түгжрээ үүссэн хэвээр байна. Зам халтиргаатай, цас хунгарлаж байгаатай холбогдуулан АНУын хойд бүс нутгаас өмнөдыг зорьсон машины цуваа түгжирч, улмаар хүмүүс шинэ оноо их цасанд боогдсон машин зам дээр угтжээ. Цасан шуурга тасралтгүй үргэлжилсээр байгаа тул үзэгдэх орчин тун хязгаарлагдмал байгаа гэнэ. Иймээс орон нутгийн замын цагдаагийхан нэмэгдсэн хүчээр, 24 цаг ажиллаж байна.

Лид 7. Европийн урлагийн хөгжлийн түүхийг илтгэх Орос, Францын уран зургийн үзэсгэлэн Лондон хотод нээгдэхээр болсон байна.
Өнгөрсөн оны эхээр, Оросын тагнуулч Александр Литвиненкогийн үхлээс болж Их Британи болон Оросын засгийн газрын хооронд багагүй хугацаанд маргаан дэгдсэн. Тус маргааны улмаас өнгөрсөн онд төлөвлөгдөөд байсан Европийн түүхийг Оросын уран зургийн үзэсгэлэнг цуцлахад хүрсэн юм. Өчигдөр буюу 12р сарын 31ны өдөр Их Британий Соёл, Мэдээлэл Спортын байгууллагын нарийн бичгийн дарга Жэймс Пурнел, уран зургийн үзэсгэлэнг өөрийн эх орондоо авчирахын тулд уран зургийн үзэсгэлэнг дээд зэргийн хамгаалттайгаар зохион байгуулахаар амласан юм. Иймээс Оросын Урлагийн Бүтээл Хамгаалах Албаны дарга Анатоли Вилков, Их Британий Хатан Хааны Урлагийн Академи, техникийн болон хамгаалалтын асуудлаа шийдчихвэл Франц болон Оросын урлагийн мастеруудын бүтээсэн уран зургийн үзэсгэлэнг энэ сарын 26нд Лондонд зохион байгуулах хүсэлтэй байгаагаа албан ёсоор мэдэгдээд байна. Дашрамд сонирхуулахад үзэсгэлэнд тавигдах зарим нэг уран зургуудын эзэмшигч нь хэн вэ гэсэн маргаан Их Британи, Оросын засгийн газрын хооронд одоог хүртэл үргэлжилдэг юм байна.

Энэ өдөр

1502 – оны энэ өдөр Португалын далайчид, шинэ тив буюу Америкийн зүүн өмнөд эрэгт анх хөл тавьжээ. Тэд тус газрыг тухайн үед River of January буюу нэгдүгээр сарын мөрөн гэж нэрлэсэн байна. River of January нэр нь олон жилийн туршид яван явсаар одоогийн бидний мэдэх Rio de Janeiro болон өөрчлөгджээ.

1764 – оны энэ өдөр, 8 настай Амадеус Моцарт Францын хааны гэр бүлийхэнд зориулж өөрийн бүтээлийг тогложээ. Энэ тоглолт нь бяцхан Моцартын хосгүй авьяасыг, дэлхийн тавцанд таниулах эхлэлийг тавьсангэж үздэг байна.

1833 – оны энэ өдөр Их Британы Нэгдсэн Вант улс, Фkлкландын арлуудыг өөрийн колони болгосон байна. Харин 1863 – оны энэ өдөр АНУын эрх чөлөөний дууч гэгдэх ерөнхийлөгч Абрахам Линколн Боолчлолын эсрэг Тунхаг бичигт гарын үсэг зуржээ. Энэ тунхаг бичиг нь олон зуун жил боолын хувь заяагаар амьдарч байсан хар арьстануудад эрх чөлөөг мэдрүүлэх томоохон хаалгыг нээж өгсөн билээ.

No comments: