2008-01-10

Дэлхийн мэдээ 2007-01-10 Пүрэв гараг

Лид 1: АНУын ерөнхийлөгч Жорж Бушийн Ойрхи Дорнод хийх айлчлал өнөөдөр эхэллээ. Түүний айлчлалыг дэлхий дахин чимээ тавин ажиглаж байна.
Дүрс: Ойрхи Дорнодын бүс нутагт хамгийн их дайсантай хүн бол яах аргагүй АНУын ерөнхийлөгч Жорж Буш юм. Тиймээс түүний Ойрхи Дорнодод хийж байгаа айлчлал нь асар өндөр харуул хамгаалалтын дунд болж өнгөрч байна. АНУын ерөнхийлөгч Жорж Буш, энэ удаагийнхаа айлчлалаар 2007 онд амжилттай эхлүүлсэн Газын зурвасын энхийн хэлэлцээрийг цаашид үргэлжлүүлж Израйл Палестины удирдагчдыг хэлэлцээрийн ширээний ард суулгах зорилготой байгаа юм. Өчигдөр орой АНУын ерөнхийлөгч Жорж Буш Иераслемд газардсан даруйдаа Израйлын ерөнхийлөгч Эхюд Олмерттай уулзаж энэ жил Газын зурваст амар амгалан тогтооход бүх талаас хичээнгүйлэн хамтран ажиллах цаг болсон хэмээн онцлон хэлсэн байна. Харин Израйлын ерөнхийлөгч Эхюд Олмерт, түүний саналыг хүлээн авч газын зурвасын маргааныг шийдвэрлэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.

Лид 2: Ойрхи дорнодод хийж байгаа айлчилалаа, Израйлаар эхлүүлээд байгаа АНУын ерөнхийлөгч Жорж Буш, хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэндээ энэ жил Газын зурвас энхийн туг мандах эхлэл тавигдана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм.

Эр Жорж Буш: Энэ бол алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэх энх тайваны түүхэн эхлэл гэж би бодож байна. Хэрэв энх тайваны зууч хэрэгтэй гэвэл, тэрхүү зууч нь АНУ байх болно. Гэхдээ алан хядах үйл ажиллагааг зогсоож байж л, бид энх тайван амар амгаланг ярих хэрэгтэй юм.
Дүрс: АНУын ерөнхийлөгч Жорж Буш, Израйлд хөл тавиад удаагүй байхад Палестины хэт даврагсад Израйлын нийслэлд зэвсэгт халдлага хийсэн тухай мэдээлэл ирсэн байна. Азаар тус зэвсэгт халдлагат хүний амь эрсдээгүй байна. АНУын ерөнхийлөгч Жорж Бушийг, Ойрхи Дорнодод айлчилна гэсэн сургаар Палестины хэт даврагсад алан хядах үйл ажиллагаа явуулна гэдгээ сануулж байсан. Иймээс АНУын ерөнхийлөгч Жорж бушийн айлчлал, асар өндөр хамгаалалтанд болж өнгөрч байна. Израйлын ерөнхийлөгч Эхюд Олмерт хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагандаа “Израйл Палестины мөргөлдөөний алимыг таригч гол асуудлын талаарх яриа хэлэлцээр ирэх долоо хоногт болно” гэж хэлсэн юм. Өнгөрсөн жил зохион байгуулагдсан Ойрхи Дорнодын асуудлаархи Дээд хэмжээний уулзалтан дээр Израйл, Палестины удирдагчид 2008 оны сүүл гэхэд хоёр тал энхийн хэлэлцээрт хүрнэ хэмээн амлаж байсан билээ.

Лид 3: АНУ-ын Нью-Хэмпшир мужид Ерєн-хийлєгчийн сонгуульд єрсєл-дєгч на-муу-дын хоёр дахь сунгаа болж Ардчилсан на-маас Хил-лари Клинтон, Бvгд найрамдах намаас Жон Мак-кайн нар тус тус тэргvvлсэн байна.

Ард-чилсан намын сунгааны санал хураалт 96 хувьтай байсан бєгєєд Хил-лари Клинтон 39 хувиар тэр-гvvлсэн байна. Харин тvvний гол єрсєлдєгч болох Б.Обама 36 хувийн санал авчээ. Брак Обама энэ удаагийн ялагдлаа хvлээн, хатагтай Х.Клинтонд ширvvн єрсєлдєєнд ялсанд баяр хvр-гэсэн байна. Зарим ажиглагч-дын хувьд Нью Хемпширд гарсан санал хураалтын vр дvн нь санам-саргvй зvйл болжээ. Учир нь өмнө нь болж байсан сунгаа-гаар, Б.Обама тэргvvлж байсан билээ. Бvгд Найрамдах Намын хувьд энэ сунгаагаар Жон Маккайн, 37 хувийн санал авч тэргvvлсэн байна. Тvvний гол єрсєлдєгч Массачустес му-жийн амбан захирагч асан, Митт Ромни 32 хувийн санал авсан байна. Тэрбээр мєн адил ялагдлаа хvлээж, Ж.Мак-кайнд баяр хvргэсэн байна. Єдгєє 71н настай тvvнийг энэ удаа-гийн сунгаанд ялна гэж шинжээчид vзэж байжээ. “Маккайныг Ерєнхийлєг-чийн прайм рист хоёр дахь удаагаа ялалт байгуулна” хэмээн СNN дvгнэж байсан. Тэр-бээр 2000 онд Ерєнхий-лєг-чийн сонгуульд анх тэргvvлсэн ч, тєдєлгvй Техас мужийн амбан захи-рагч бай-сан Ж.Бушид дараа дараа-гийн намын сунгаанд ялагдсан юм. Нью-Хэмпшир мужид болсон прайм рисйн vр дvн нь уламжлал ёсоор нэр дэв-шиг-чид ямар байр суурьтай байгааг эхний байдлаар илэр-хий-лэх аж. Улмаар ирэх зуны сvv-лээс намар хvртэл vр-гэлж-лэх бүх на-мын их хурлаар албан ёсоор нэр дэвшигчдийг тодруулахад Нью Хемпширт болсон сонгуулийн үр дүн болох юм. Єчигдєр болсон намын сун-гааны vеэр, Хиллари Клинтон “Хамгийн чухал нь ирэх сарын 5-нд болох прай-м рис” гэж онцлосон. Гурав дахь прай-мериз нь АНУ-ын 24 мужид нэгэн зэрэг явагдах юм байна. Энэ vеэр Ерєнхийлєг-чийн сонгуульд нэр дэвшигчидийн нэр тодор-хой болох юм. Харин Ардчилсан намын сунгаагаар гуравдугаарт ор-сон сенатор асан Жон Эд-вардс “Нью-Хэмп-ширт болсон на-мын сунгаанд цєєн тооны америк оролцсон. Хамгийн чухал, хамгийн хэ-цvv шат нь дєнгєж эхэлж байна” хэмээн онцлон дурьдсан байна.

Лид 4: Өчигдөр олон улсын шинэ төмөр замын замаар чингэлэг бүхий анхны галт тэрэгний цуваа Бээжингээс хөдөлсөн юм. Тус шинэ зам нь Ази Европийн орнуудыг холбох хамгийн урт зам болж байгаа юм. Шинэ төмөр зам Монголын нутаг дэвсгэрээр ч мөн дайран өнгөрч байгаа юм.

Дүрс: Олон улсын төмөр замын сүлжээнд шинэ хуудас нээгдлээ. Лхагва гарагт Бээжингээс хөдөлсөн галт тэрэгний цуваа Хятад, Монгол, Орос, Беларус, Полш болон Германы нутаг дэвсгэрээр, нийт 9800 км аялах юм. Ази, Европийн нийт зургаан орны нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа төмөр зам нь олон улсын худалдаа эдийн засгийн харилцааг интеграчлах алхамыг идэвхижүүлэхэд хувь нэмэр оруулна гэж Хятадын Чингэлэг Тээврийн компаний захирал Чен Минг хэлсэн байна. Мэдээж энэхүү төмөр замын чиглэл нь, Ази Европи тивийг шинэ гарцаар холбож байгаа дэвшил юм. Олон улсын шинэ төмөр замаар аялаж байгаа анхны галт тэрэгний чингэлэгийн цуваанд цахилгаан болон бөс бараанаас гадна гутал тээвэрлэж байгаа юм. Чингэлэг бүхий галт тэрэгний эцсийн зогсоол нь Германы Гамбург хот байх бөгөөд 18 хоногийн дараа эцсийн зогсоолдоо очих юм. галт тэрэгний цуваа явж өнгөрөх зургаан орны төмөр замын удирдлагууд, чингэлэгийг нутаг дэвсгэрээр нь явж өнгөрөх бүхий л арга хэмжээг авч дэмжихээ мэдэгдээд байгаа билээ.
Товч
Компьютерийн тэргүүлэгч Эйпл компани, iTunes ээс татаж авдаг дуу хөгжмийн үнэээ ирэх зургаан сарын дотор буулгахаар болсон тухайгаа мэдэгдлээ. Хямдралтай үнийн бодлого хамгийн түрүүнд Их Британид хэрэгжиж эхлэн, дараа нь Европийн бүх орнуудад хэрэгжих юм байна. Одоогоор iTunesээс нэг дуу татаж авахад 79 цент төлдөг бол бол үнэ хямдарсанаар 74 цент болох гэнэ.


Энэ долоо хоногийн эхээр Ираны усан онгоц, АНУын хөлөг руу дайрч гал нээсэн тухай шуугиан тарахсан билээ. Харин тус маргааныг шийдэх видео бичлэгийг АНУын тэнгисийн цэргийнхэн хийсэн байна. Тус бичлэгт болсон бүх үйл явдалыг буулгасан байгаагаас гадна Ираны усан онгоцон дээр явж байсан хүмүүсийн яриа хүртэл бичигдсэн байна.


Лид 6: АНУын Лас Вегас хотод олон улсын 41 дахь элоктроник шоу үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ.

Дүрс: Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг олон улсын элоктроник шоу үзэсгэлэнд, компьютерийн программ болон техник хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л том, дэлхийд танигдсан бренд компаниуд оролцдог юм. 41 дахь олон улсын үзэсгэлэнд, манай урьд хөрш Хятадын 10 шилдэг бренд компани оролцож байгаа юм. Өнгөрсөн жил хятадын бренд бүтээгдэхүүн болох Леново нь байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн гэсэн өргөмжлөлийг хүртэж байсан билээ. Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг тус тэмцээнээс, тухайн жилийн техник технологийн хөгжлийг бэлэхнээ харж болдог бөгөөд компьютерийн программ болон техник хангамжийн салбарт гарсан шинэ шинэ нээлтүүдийг мөн харж болох юм.

Лид 7: Өнгөрсөн 12р сард Сан Паулогийн музейгээс хулгайлагдсан Пикасогийн зургийг Бразилийн цагдаагийхан олсон байна.

Дүрс: Өнгөрсөн 12р сард Сан Паулогийн урлагийн музейгаас алдарт зураач Павло Пикасо болон Бразилийн зураач Кандидо Портинари нарын хоёр зураг хулгайлагдсан юм. Азаар хоёр зураг, буруу гарын наймаачдын гарт орохоос өмнө Бразилийн цагдаагийнхан энэ долоо хоногт олж, сэжиг бүхий хоёр этгээдийг баривчилаад байна. Одоогоор хоёр зургийг, сэргээн засаж байгаа гэнэ. Энэ хоёр зураг нь нийлээд 55 сая долларын үнэд хүрэх үнэ цэнэтэй бүтээлүүд юм. Сэжигтэн этгээдүүд, тус хоёр зургийг хуванцар тусгай зориулалтанд саванд хийгээд гэрийн ханандаа түшүүлэн тавьсан байжээ. Одоо сэргэн засварт орж байгаа зурагнуудыг энэ Баасан гарагт эргүүлэн музейд нь тавих юм. Харин Сан Паулогийн урлагийн музейн харуул хамгаалалт, дохиололын системийг чангатган сайжруулсан бөгөөд ахин үнэт бүтээлүүдийг хулгайд алдахгүй гэдэгт амлалтыг музейн удирдлагууд өгч байна.

Лид 8: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэгэн судалгааг гаргажээ. Тус судалгаагаар 2003 онд АНУын засгийн газар Иракийн дайныг эхлүүлсэнээс хойш, хэдэн энгийн номхон Ирак иргэн эрүүл мэнд амь насаар хохирсон тухай стастик баримтыг гаргасан байна.

Дүрс: 2003 онд АНУ Иракийн дайныг эхлүүлсэнээс хойш өнөөдрийг хүртэл 151000 Ирак иргэн амь насаа алдсан байна гэсэн статистик тоо баримтыг дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ судалгааг, 2003 оны 3р сараас 2006 оны 6р сарыг хүртлэх хугацаанд болсон зэвсэгт мөргөлдөөн, алан хядах үйл ажиллагаанд амь насаа алдсан иргэдийн тоог үндэслэн хийжээ. Мөн түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтанууд судалгааны явцад 9345 Ирак иргэдтэй ярилцлага хийж, эх ороноосоо дүрвээд байгаа 1000 гаруй иргэдтэй уулзаж ярилцсан байна. Хэрэв Иракийн дайн дуусахгүй энэ мэтээр үргэлжилээд байвал 2008 оны сүүл гэхэд амь насаа алдах Ирак иргэдийн тоо 223000 д хүрэх гэнэ. Энэ судалгаатай холбоотой дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэгэн уриалга гаргажээ. Энэ уриалга нь үймээн самуун, үл ойлголцол, зэвсэгт мөргөлдөөн нь хүн төрлөхтөний асуудлыг шийдэх гарах гарц биш гэсэн утгатай юм.
Энэ өдөр

1946 оны энэ єдєр НVБ-ын Ерєнхий Ассамблейн анхны хуралдаан Их Британийн нийслэл Лондон хотноо болжээ. Дэлхийн засгийн газар гэгдэх НҮБын Ерєнхий Ассамблей нь олон улсад хурцаар тавигдаж байгаа бүхий л асуудлыг шийддэг бєгєєд жил бvр хуралддаг юм.
1863 – оны энэ өдөр, анхны газар доорхи нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро, Английн Лондон хотод явж эхлэсэн байна. Харин 1929 – оны энэ өдөр, хүүхэд багачуудын дуртай комикс зургийн гол баатар Тинтин болон түүний нохой төржээ. Өөрөөр хэлбэл, Белгийн зураач Жорж Реми Тинтин комикс зургийн номоо гаргасан байна.
Лид 9: Берлиний амьтаны хүрээлэнд туйлын цагаан баавгайн амь бүл хоёроор нэмэгдсэн байна.
Дүрс: Өнгөрсөн жил Герман төдийгүй Европийн хүүхдүүдийн хайрыг булааж байсан бяцхан Нат цагаан бамбарууш энэ жил хоёр бяцхан бамбарууштай болжээ. 2007 оны эхдээ гологдсон Нат бамбаруушийг Берлины амьтан сургагч Томас асарч, угжаар тэжээж байсан бол өнөөдөр Нат ээж болоод байгаа юм. Туйлын цагаан баавгайгаас гарсан хоёр бамбарууш эрүүл чийрэг боожиж байгаа бөгөөд өчигдөрөөс эхлэн эхийнхээ сүүг амлаж эхлэсэн гэнэ. Европийн орнуудад амьтаны хүрээлэнд амьтанг хашин, хүмүүст үзүүлэхийг буруу зүй бус хэрэг гэж үздэг. Иймээс амьтаны эрх хамгаалах хөдөлгөөн их зохион байгуулагддаг юм. Одоо Берлины амьтаны хүрээлэн гурван туйлын цагаан баавгайтай болоод байгаа бөгөөд амьтаны эрх хамгаалагчдын анхаарлын төвд эдгээр гурван баавгай байнга байдаг гэнэ.

Лид 10: Малайзын дотоод хэргийн яам, Энэтхэгчүүдэд Малайзад зорчих визний зөвшөөрөл олгохгүй болсоноо мэдэгдлээ.

Дүрс: Энэтхэгийн ядуу иргэд Малайзад зорчин, хар бор ажил хийн амь зуудаг юм. харамсалтай нь сүүлийн жилүүдэд эдгээр хар ажил хийдэг Энэтхэгчүүдээс үүдэлтэй гэмт хэргийн гаралт буурахгүй болсон тул Малайзын дотоод хэргийн яам дээрх шийдвэрийг гаргахаас өөр аргагүй болсон гэнэ. Нэг үгээр Малайзад ажиллах зорилгоор виз мэдүүлж байгаа Энэтхэг иргэдэд визний зөвшөөрөл олгохгүй гэсэн үг юм. Гэхдээ виз олголоо гэхэд маш өндөр шаардлага шалгуур тавих болсон байна.

No comments: