2008-01-19

Дэлхийн мэдээ 2008 01 19 Бямба гараг

Лид1. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш эдийн засгийн өсөлтийг хангахын тулд нэн яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна гэж мэдэгджээ. Сүүлийн үед америкийн эдийн засгийн өсөлт буурч байгаа юм байна.
Эдийн засгийг эрүүлжүүлэхийн тулд АНУ ын засаг захиргаа иргэдээс авдаг татварын хэмжээгээ бууруулах болжээ. Татвар буурснаар иргэдийн гар дээр бэлэн мөнгөний хуримтлал өсөж, худалдан авах чадвар нь дээшлэх юм.Эдийн засагчид АНУ ын эдийн засгийн хэтийн төлөвийг янз бүрийн хувилбараар төсөөлж байна. Америкийн эдийн засагчдын ихэнхи нь эдийн засгийн уналт болохгүй гэж үзэж байгаа юм. Өнгөрсөн оны 3 улиралд америкийн эдийн засгийн өсөлт таван хувьтай байжээ. Гэхдээ хөрөнгийн бирж дээр ханш унаж, хүнсний бараа, бензины ялимгүй өсжээ. Нэгэн үе Иракт хийж байгаа дайны талаар америкийн нийгэмд идэвхитэй хэлэлцүүлэг явагдаж байсан бол одоо эдийн засгийн асуудал анхаарлын төвд байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө улс төрчид ч эдийн засгийн асуудалд гол анхаарлаа төвлөрүүлж эхэлжээ.

Лид2. Лондон хотын Хитроу нисэх буудалд ослын буулт хийсэн Боинг 777 онгоцонд мэргэжилтнүүд үзлэг хийж урьдчилсан дүгнэлт гаргажээ. Бээжингээс Лондоны чиглэлд тогтмол нислэг хийдэг Боинг онгоцны хөдөлгүүрийн удирдлагын системд нь саатал гарчээ.
Үүний улмаас онгоц газардахдаа огцом доошилж, нислэгийн зурвасаас 300 метрийн наана бууж дугуй нь хагарч, барун талын далавчаараа газар цохижээ. Хөдөлгүүрт эвдрэл гарсныг нисэгчид Хитроу нисэх буудалд дөхөж ирсэн хойноо мэдсэн байна. Онгоцны ослын буулт хийсэн шалтгааныг тогтоох ажилд Боинг корпорацийн мэргэжилтнүүд ч оролцож байгаа юм байна. Уржигдар болсон ослын улмаас Хитроу нисэх буудлын хуваарьт нислэгүүд саатсан билээ.


Лид3. Иракын өмнө хэсгийн Басра, Насири хотуудад цагдаа, шийтийн Тэнгэрийн цэргүүд гэдэг бүлэглэлийн гишүүдийн хооронд мөргөлдөөн болжээ.
Иракын ерөнхий сайдын Нури Маликигийн тушаалаар цэргүүд очтж байдлыг хяналтандаа авч чадсан байна. Иракын шийтийн шашны зүтгэлтэн Моктада Садр Махдигийн Арми бүлэглэлтэй 6 сарын хугацаатай тогтоосон гал зогсоох гэрээг сунгахгүй гэж мэдэгдсэн юм. Түүний энэ мэдэгдэл энэ удаагийн цуст мөргөлдөөн гарах үндсэн шалтгаан болжээ.Басра, Насири хотуудад мөргөлдөөн гарах үеэр наад зах нь 15 цагдаагийн албан хаагч амь насаа алдсан байна. Мөргөлдөөнийг намжаасны дараа хотод комендатыйн цаг тогтоосон байна.

Лид4. Сүүлийн үед Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад ирэдийн хувийн мэдээлэл хадгалсан диск, компьютер алдагдах үзэгдэл газар аваад байна. Хамгийн сүүлд л гэхэд Их Британий армид алба хаахаар завдаж бүртгүүлсэн хүмүүсийн мэдээллийн хадгалсан зөөврийн компьютер алга болжээ.
Уг компьютерт зэвсэгт хүчинд алба хаахаар бүртгүүлсэн хүмүүсийн нэр, гэрийн хаяг, банкны дансны дугаар, паспортыйн дугаар хүртэл байжээ. Чухал мэдээлэл хадгалсан зөврийн компьютер нэг сарын 9 нд алдагдсан нь илэрсэн ч батлан хамгаалах яамныхан энэ явдлыг нууцалж байжээ. Өнгөрсөн оны намархүүхдийн тэтгэмж авдаг 25 сая хүний мэдээлэл хадгалсан диск алга болж байсан юм. Цагдаа, тагнуулын байгуулагынхан хулгайлагдсан дискийг эрж хайсан боловч одоо болтол ямар ч ул мөр илрүүлээгүй байгаа юм.
ТОВЧ
Газрын дундад тэнгист оросын холбооны улсын хар тэнгисийн флотын цэргийн усан онгоц, байлдааны нисэх онгоц тээвэрлэгч Моква хөлгийн багийнхан уулзсан байна. Ийнхүү Газрын дундад тэнгист ОХУ ын хийх гэж байгаа цэргийн томоохон сургуулилтийн сүүлчийн шат өндөрлөж байгаа юм. Цэргийн хээрийн сургуулилтад нисэх хүчний сөнөөгч онгоц ч оролцох юм. Сүүлйин 16 жилд ОХУ ийм өргөн уар хүрээтэй цэргийн хээрийн сургуулилтийг задгай тэнгист хийгээгүй юм.

АНУ ыг төлөөлөн ОХУ д элчин сайдаар ажиллаж байсан Уильям Бернс шинэ албан тушаал эрхлэх болжээ. Тэрээр АНУ ын төрийн нарийн бичгийн даргийн улс төрийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллах болжээ. Кондализа Райсын баруун гарын хүн болохыг Жорж Буш санал болгосон юм байна. АНУ аас ОХУд суух элчин сайдаар одоо Болгар улсад элчин сайдаар ажиллаж байгаа дипломат Жон Байрлиг томилж магадгүй байгаа юм байна.

Лид5. Туркийн зэвсэгт хүчин Хойд Иракт агаараас цохилт өгсөн байна.
Туркийн нисэх хүчнийхэн Курдын ажилчны намынхан орогнож болзошгүй гэж үзсэн хэд хэдэн байгууламж руу бөмбөг хаяжээ. Үүнээс гадна курдуудын зэр зэвсэгээ хадгалдаг агуулахыг сөнөөхийг хичээсэн байна. Энэ цэргийн ажиллагааны үр дүнд Курдын 60 алан хядагчыг устгаж чадсан гэж Туркийн батлан хамгаалахйын яам мэдээлжээ. Турк улс хойд иракт дөрөв дэхь удаагаа хийсэн энэ цэргийн ажиллагааг хамгийн амжилттай болсон гэж үзэж байна.

Лид6. Польшийн Варшав хотод 12 мянган багш цалингаа нэмэгдүүлэх гэж жагсаал хийсэн байна. Польшийн багш нар хөдөлмөрийн хөлсөө дор хаяж тавин хувиар нэмэгдүүлэхийг хүсэж байна.
Засгийн газр багш нарын цалингаа нэмэгдүүлэх гэсэн шаардлагыг хэсэгчилэн хүлээн авах болно гэж амлажээ. Цалин хөлсийг шууд тавин хувиар нэмэгдүүлэх бололцоогүй юм байна. Харин үе шаттайгаар хөдөлмөрийн хөлс нэмэгдүүлэх боломжтой гэж засгийн газрын эх сурвалжууд мэдээлжээ. 2008 оны Польш улсын төсөвийн байдлаас харвал багш нарын цалинг эхний удаа 14 хувиар нэмэгдүүлэх боломжтой байгаа юм байна.
Эм. Өнөөдөр бүх багш нар жагсаалд оролцоогүй. Гэхдээ биднийн цаана олон мянган багш нар байгаа. Тэдний итгэл найдварыг алдах болохгүй. Засгийн газар бидний цалинг нэмнэ гэж амлаж байсан. Одоо амлалтаа биелүүлэх цаг болсон гэж үзэж байна.
Хэрвээ засгийн газар багш нарын цалинг тавин хувиар нэмэгдүүлэхгүй бол Польш даяар багш нар ажил хаялт зарлах болно гэж анхааруулж байна.

Лид7. Өнөөдөр Словенид Комовогийн асуудлыг хэлэлцэх сонирхолын бүлгүүдийн уулзалт болох гэж байна.
Энэ уулзалтад АНУ, ОХУ ын төлөөлөгчид оролцохгүй юм. Харин Европын холбооны албан тушаалтнууд,Герман, Их Британи, Франц, Италийн төлөөлөгчид оролцоно. Франц улс Косовогийн хязгаарт тусгаар тогтнол олгохыг дэмжихгүй байгаа бол бусад нь энэ бүс нутагт тусгаар тогтносон улсын статус олгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Францын ерөнхийлөгч Николя Саркози Косовод тусгаар тогтнол олгохыг дэмжихгүй гэдгээ Елисейн ордонд байхдаа мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ маргааш ням гаригт Сербид ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Сербийн ерөнхийлөгчийн сонгуулийн үзр дүн Косовогийн хязгаарын ирээдүйн статусыг шийдэхэд үр дүнгээ үзүүлэх нь гарцаагүй юм. Сербийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа улс төрчдийн ихэнхи нь Косовогийн хязгаарт тусгаар тогтнол олгохгүй гэж сонгуулийн сурталчилгааны ажлынхаа үеэр мэдэгджээ.
Эр. Бид хэзээ ч газар нутгаа алдаж, Косовогийн хязгаарын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй.
Сонгуульд Сербийн өнөөгийн ерөнхийлөгч Борис Тадич, сөрөг хүчний намаас Тамис нар өрсөлдөж байгаа юм. Борис Тадич барууны орнуудтай ойртох бодлого явуулдаг улс төрч бол харин Тамис орос улстай нөхөрлөх нь илүү үр дүнтэй гэж үздэг. Тэдний хэн хэнд нь ялалт боломж эн тэнцүү байгаа юм.
Лид8. Кино жүжигчин Жорж Клуни НҮБ ын энхийн элч болсон байна.
НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун жүжигчинд энхийн элчийн үнэмлэхийг нь гардуулах гэж байна. Одоо Жорж Клуни Судан улсын Дарфур мужид болж байгаа иргэний дайнаас дүрвэсэн хүмүүст туслах ажилд оролцож байгаа юм. Өнгөрсөн оны 12 сард түүний хийж байгаа хүмүүнлэгийн ажлыг өндөрөөр үнэлж оросын улс төрч Михаил Горбачев өөрийн нэрэмжит шагналыг өгч байсан юм. Жорж Клуни НҮБ ын 9 дэхв энхийн элч болжээ. НҮБ жил бүр урлаг соёл, уран зохиол, спортын салбарт амжилт гарган ажиллаж байгаа хүмүүсээс сонгож энхийн элчээр томилдог юм. 1 сарын 31 нд Жорж Клуни Нью Йорк дахь НҮБ ын төв байранд тус байгуулагын ерөнхий нарийн бичгийн даргаас энхийн элчийн үнэмлэхээ гардан авна.

Лид9.Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Нернберг хотын амьтны хүрээлэнд мэндлээд удаагүй байгаа цагаан баавгайн бамбаруушт дөнгөж саяхан нэр өгсөн байна.
Цагаан баавгайн бамбаруушыг цасхан гэж нэрлэсэн байна. Амьтны хүрээлэнгийн хамгийн бяцхан оршиг суугчид ямар нэр өгөхөө дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа хүмүүс интернэтээр саналаа илгээсэн юм. Тавин мянган хүн баавгайн бамбаруушыг Цасхан гэж нэрлэхийг хүссэн байна.
Энэ өдөр
1736 оны энэ өдөр Шотландын зохион бүтээгч Жеймс УАТТ мэндэлжээ. Тэр уурын хөдөлгүүрийн зохион бүтээсэн гавъяатай хүн билээ.
1809 оны энэ өдөр америкийн зохиолч Эдгар Аллан ПО мэндэлжээ.
1825 оны энэ өдөр америкийн иргэн Эзра ДЕГГЕТТ, Томас КЕНСЕТТ нар
Шош, загасны махыг лаазанд савлаж нөөшлөх аргийг сэдэж үүндээ патент авжээ.
Одоогоос 105 жилийн өмнө буюу 1903 онд «Тур де Франс» уралдааныг зохион байгуулжээ.
1966 оны энэ өдөр Энэтхэгийн 3-дахь ерөнхий сайдаар Индира ГАНДИ томилогдсон байна.
Одоогоос 30 жилийн өмнө буюу 1978 онд Герман улсад «фольксваген-цох» загварын машиныг сүүлчийн удаа үйлдвэрлэжээ.

No comments: