2008-01-29

Дэлхийн мэдээ 2008 01 29 Мягмар гараг

Лид1. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш өнөөдөр Конгрессын дээд доод танхимын гишүүдэд хандан жил бүрийн ээлжит тайлан илтгэлээ тавьжээ.
АНУ ын Үндсэн хуулинд зааснаар ерөнхийлөгч парламентын хоёр танхимын гишүүдэд улс орны нийгэм, улс төр, эдийн засаг, гадаад бодлого, авулгүй байдлын тухай илтгэж тайлагнаж байхыг заасан байдаг юм. Анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны үеэс энэ уламжлал тогтсон юм. Жорж Бушын бүрэн эрхийн хугацаа энэ жил дуусаж байгаа. Тэр хамгийн сүүлийн удаа парламентад тайлангаа тавьж байна. Энэ жилийн илтгэлийн сэдэв нь эдийн засгийн асуудалд байлаа. Америкийн орон сууцны зээлийн салбараас улбаалан гарсан хямралыгн даван туулах багц арга хэмжээнийхээ тухай Жорж Буш ярьжээ. Манайэдийн засаг өснө гэдэгт америкчууд итгэлтэй байх хэрэгтэй гэж Жорж Буш хэлсэн байна. Америкийн гадаад бодлогын талаар ярихдаа олон улсын алан хядлагатай хийж байгаа дайныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийжээ. 2007 онд Иракт америкийн 900 цэргийн албан хаагч амь үрэгдсэн байна. Мөн Иран улсын цөмийх хөтөлбөр дэлхий дахинд аюул занал учруулна гэж үзэж байгаагаа ярьжээ. Ойрын жилүүдэд америкийн өмнб тулгарах нэг томоохон бэрхшээл нь эрчим хүчний эрэлтийг хангах асуудал байх гэнэ. АНУ ойрын 3 жилд 3 тэрбум долларыг эрчим хүчний шинэ технологи гарган авахад зарцуулах юм байна. Газрын тосны хараат байдлаас гарах нь АНУ ын хөгжлийн нэг тулгуур байх болно гэж Жорж Буш онцлон тэмдэглэсэн байна.

Лид2. Серб улсад ерөнхийлөгчийн сонгуулийн 2 р үе явагдаж үр дүн нь гарсны дараа Европын холбоонд элсүүлэх эсэх асуудлаар хэлэлцээрийг хийх болно гэж Европын холбооныхон мэдэгджээ.
Европын холбоонд Сербийг элсүүлэх ажил алхам алхамаар хийх гэнэ. Тухайлбал иргэд харилцан зорчих визийн журамыг хөнгөчилж, Европын холбооны орнууд, Сербийн хооронд хийгдэх худалдааны хэмжээг нэмэгдүүлэх юм байна. Европын холбооны гишүн 27 орны гадаад хэргийн сайд нар Брюссельд уулзалт хийх үеэрээ Европын холбооны нэгэн гишүүн гэдгийг нь ухамсарлуулахын тулд шаталсан арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзжээ. Сербийн ерөнхийлөгчийн сонгуулийн 2 р үе дууссанаас 4 хоногийн дараа буюу 2 сарын 7 нд Европын холбооныхон Сербийн удирдлагуудтай хэлэлцээр хийж эхлэх юм байна. Себрийн ерөнхийлөгчийн сонгуулийн 2 р шатанд сөрөг хүчнээс Томислав Николич, мөн өнөөгийн ерөнхийлөгч Борис Тадич нар өрсөлдөх юм.

Лид3. Пакистанд зэвсэглэсэн этгээдүүд нэгэн дунд сургууль руу дайран орж, 200 хүүхдийг барьцаалжээ. Барьцаалагдсан хүүхдүүдийн ихэнхи нь наймаас 12 насны хүүхдүүд байжээ.
Сургуулийг барьцаалах нь алан хядагчдын төлөвлөгөөнд огт ороогүй байсан бөгөөд цагдаа нартай буудалцаж байгаад сургууль руу орцгоожээ. Алан хядагчидыг сургуулийг барьцаалсны дараа хүүхдүүдийн эцэг эхчүүд, цэрэг цагдаагийхан сургуулийн гадаа цугларчээ. Алан хядагчидтай яриа хэлэлцээр хийсний эцэст барьцаалагдсан хүүхдүүдийг сулласан байна. Сүүлийн үед Пакистаны хойд зүгийн мужуудад алан хядагчид бүгэх болсон байна.
ТОВЧ
Польшийн хилчид ажил хаялт зарласанаас болж алсын тээвэр эрхлэгчид хил дээр саатаж байгаа талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл үүсээд байгаа нөхцөл байдалд Польшийн ерөнхий сайд оролцож хилчидийн цалинг нэмэх шийдвэр гаргасан байна.

Татарстан улсын Бугульмы хотын орчимд ууланд цана чаргаар гуолгаж байсан 13 хүүхэд цасанд дарагдсан байна. Тэдний 4 нь нас баржээ. Энэ эмгэнэлт явдлыг харсан гэрчүүд аврах албаныханыг дуудсан юм байна.

Австралийн Сидней хотын гудамжаар эрт балар цагт утстаж үгүй болсон Динозавр явжээ. Мэдээж энэ нь жинхэнэ биш, харин жуулчдыг татах гэсэн нэгэн арга юм байна.

Лид4. ОХУ ын сонгуулийн ерөнхий хорооны дарга Владимир Чуров “ сарын 2 нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын тухай мэдээлэл хийжээ.
Өнгөрсөн ням гаригт сонгуульд өрсөлдөх хүмүүсийг нэр дэвшигчээр бүртгэн авах хугацаа дуусгавар болсон юм. 2 сарын 2 өдрөөс нэр дэвшигчид сурталчилгааны ажлаа эхлэх боломжтой юм. 1 сарын 29 нд Сонгуулийн ерөнхий хороо сугалаа явуулж төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэт төлбөргүй сурталчилгаа хийх хугацааг нь тодорхойлох юм. Хуулийн дагуу нэр дэвшигчид томоохон телевизийн сувгуудын оргил цагаар ижил хугацаагаар сурталчилгаа хийх эрхтэй юм. Сонгуулийн ерөнхий хорооны тэргүүний хэлснээр одоо сонгуулийн саналын хуудасны загварыг гаргаж байгаа гэнэ. Саналын хуудас 8 давхар хамгаалалттай байх юм байна. Сонгуульд өрсөлдөх эрхтэй болсон 4 нэр дэвшигчийн нэрс цаган толгойн үсгийн дарааллын дагуу саналын хуудас дээр бичигдэх юм байна. Сонгуульд өрсөлдөх эрх авч чадаагүй Михаил Касьянов сонгогчдыг санал хураалтад оролцохгүй байхыг уриалжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадын 400 ажиглагчыг урих юм байна. Сонгуулийн ерөнхий хороо санал авах 96 мянган цэг нээхээр бэлтгэжээ. Сонгуулийн үйл явц, санал хураалтыг оросын нэг мянга, гадаадын 300 орчим сэтгүүлч сурвалжлах юм байна.

Лид5. Санхүүгийхн аргаар луйвар хийсэн хэрэгт сэрдэгдэж байгаа франын Сесите Женерал банкны албан хаагч Жерома Кервьеляг суллажээ.
Гэхдээ банкинд гарсан санхүүгийн асуудлыг мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлэх юм байна. Түүнийг залилан хийсэн гэж буруутгаж байсан бол харин одоо түүнийг албан тушаалаа ашиглан эрх мэдлээ хэтрүүлсэн, хуурамч бичиг баримт үйлдсэн, компьютерийн сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн гэж буруутгаж байна. Францын цагдан хорих байгуулага Жероме Кервьяляг банкинд хамт ажиллаж байсан мэргэжил нэгт нөхөдтэйгээ харилцах, санхүүгийн чямар нэгэн арилжаа гүйлгээ хийхийг хориглосон байна. Хэрвээ шүүх банкны ажилтныг буруутай гэж үзэх юм бол тэр 370 мянган еврогоор торгуулж 3 жил шоронд суух ял эдлэх болно. Би баяжих гэж хууль бус арилжаа хийгээгү, харин их хэмжээний гүйлгээ хийж салбарынхаа хамгийн шилдэг ажилтан болохыг хүссэн гэж тэр хэлжээ. Жероме Керьяла Сисите Женерал банкинд 4,9 тэрбум еврогийн алдагдал учруулсан гэж мэдээлжээ. Гэвч Жеромегийн өмгөөлөгч нь банкны удирдлагууд өөрсдийн хариуцлагагүй байдлаа ажилтандаа тохож ял зэм хүлээлгэхийг санаархаж байна гэж хэвлэлийнхэнд ярьжээ.

Лид7. АНУ ын тагнуулын албанд ашигладаг хиймэл дагуул хяналтаас гарсан байна. Одоо дэлхийн тойрог замд байгаа хиймэл дагуул 9 тонн жинтэй, овор хэмжээгээрээ автобусны дайтай юм байна.
2сарын сүүл, 3 сарын эхээр энэ хиймэл дагуул дэлхийн аль нэгэн хэсэгт унаж болзошгүй гэж АНУ ын засгийн газарт ажилладаг нэрээ хэлэхээс татгалзсан эх сурвалж мэдээлжээ. Тагнуулын хиймэл дагуулын хөдөлгүүр, эрчим хүчний үүсгүүр нь эвдэрсэн юм байна. Хиймэл дагуулын дотор гидразин гэдэг өнгөгүй, аммиактай төстэй үнэртэй шингэн хортой химийн бодис байгаа юм байна. Хиймэл дагуулыг дэлхийн агаар мандалд орохоос нь өмнө пуужингаар харваж устгах боломжтой эсэхийг одоо судлаж байгаа юм байна.

Лид8. Өнөөдөр манай гаригийн дэргэдүүр асар том хэмжээтэй солир өнгөрөх гэж байна.

Эрдэмтэд энэ солирыг 2007 оны 10 сарын 11 нд илрүүлсэн юм. 2007 TU24 гэж нэрийг эрдэмтэл энэ солирт өгчээ. Солир манай гаригаас 540 мянган км ын алсад байгаа юм байна. Иймээс манай дэлхийд унаж их хэмжээний аюул гамшиг учирч магадгүй гэж айж болгоомжлох хэрэггүй юм байна. Гэхдээ 540 мянган км гэдэг бол сансар огторгуйн хувьд тийм ч хол зай биш юм. Солирыг сансрын дурангаар ажиглаж болно гэж сансар судлаачид мэдээлжээ. Солирын урт нь 600 метр гэдгийн тогтоожээ. Дараагийн удаа ийм том хэмжээний солир 2007 онд манай гаригийн хажуугар өнгөрөх юм байна.

Лид9. Орос оронд кино урлаг үүсэж хөгжсөний 100 жилийн ой удахгүй болох гэж байна. Москва хотоос холгүй Белые Столбы тосгонд хуучны киног үзүүлж байна.
Энэ кино архивт 60 мянган киноны хуулбар хадгалагдаж байгаа юм байна. Энэ жил Орост кино урлаг үүссэний 100 жил, орос улсын кино фонд байгуулагдсаны 60 жилийн ой болж байгаа юм байна. Оросын кино фонд байр талбайн хэмжээ хүрэлцэхгүй байга тул зарим киног шууд л газар хадгалжээ. Тун удахгүй оросын кино фонд 9 давхар шинэ барилгад шилжин орох юм. Ингэхээр бүх кино хальсыг зориулалтын тавиур дээр орж тавих гэнэ. Орчин үеийн тоног төхөөрөмж ашиглаж хийсэн шинэ кино л олон улсын кино наадмаас шагнао хүртдэг гэвэьл эндүүрэл гэнэ. Одоогоос хэдэн жилийн өмнө Гудбай Ленин гэдэг кино Германд болсон кино наадмаас олон шагнал хүртжээ.

Лид.10 Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Стаффордшир гүнлэгт дэлхийн хамгийн бохир гүйлтийн уралдаан болжээ.

Энэ уралдаанд оролцогчид гал ус, тэр ч бүү хэл бетон шугам хоолойг ч даван туулсан байна. Энэ бол жинэхэнэ эрчүүдийн уралдаан гэж хөндлөнгийн хүмүүс хүлээн зөвшөөрчээ. Уралдаанд оролцогчид 8 миль газарыг туулахдаа янз бүрийн бартаа саадыг давсан байна. Тэмцээнд 26 настай англи залуу түрүүлжээ. Тэр 8 миль бартаат замыг 58 минутад туулсан байна.
Лид11. Германы Кельн хотод шоколадны музей ажилладаг байна.
Шоколадны музейг жилд 600 мянган хүн үзэж сонирхдог гэж музейн эрхлэгч чярьжээ.
Энэ музейг Германы шоколадны хаан гэж өргөмжлөгдсөн Ганс Имхофф гэдэг бизнесмэн үүсгэн байгуулж байжээ. Музейд шоколадны тухай олон сонирхолтой баримт, үзмэр хадгалагдаж байна. Бас шоколад хэрхэн хийдэг шат дамжлагийг ч харж болох юм. Кельн хотын шоколадын музей жил бүр хүн бүрийн дуртай энэ амттаны үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг.

Лид12. Интернэтийн нэгэн сайтад бакстреет бойс хамтлагийн дуунд бүжиглэж байгаа нэгэн тотьны бичлэгийг харуулжээ.
Одоогоор энэ бичлэгийг 300 мянган хүн интернэтээр үзсэн байна. Тоть алдартай хөвгүүдийн дөрвөл хамтлагийн ачаар од болж чадсан байна.

ЭНЭ ӨДӨР
1737 оны энэ өдөр америкийн эрх чөлөөний төлөө хөдөлгөөний тэмцэгч, нийтлэлц Томас Пейн мэндэлж байжээ.
1860 оны энэ өдөр оросын нэр зохиолч Антон Павлович ЧЕХОВ мэндэлсэн байна.
Одоогоос 175 жилийн өмнө буюу 1833 оны энэ өдөр Санкт-Петербург хотод оросын анхны хотын шуудангийн алба байгуулагджээ.
1861 оны энэ өдөр Канзас АНУ ын 34 дэхь муж болжээ. Канза гэдэг үг нь утаат салхи гэсэн утгатай сиу хэлний үг юм байна. Канзас мужын засаг захиргааны төв нь Топика хот.
1886 оны энэ өдөр Карл БЕНЦ гурван дугуйтай бензинээр ажилладаг машин зохион бүтээсэн байна.
1959 оны энэ өдөр Диснейгийн “Унтаж байгаа гоо бүсгүй” хүүхэлдэйн киноны нээлт болжээ.

No comments: