2008-01-10

Дэлхийн мэдээ 2007-01-08 Мягмар гараг

Лид 1: хятадын томоохон иргэний агаарын тээврийн компани болох Эйр Чайна, Чайна Истерн Эйрлансийн хувьцаанд санаанд оромгүй бага үнэ санал болгосон нь Чайна Истерний хувьцаа эзэмшигчдийг гайхаширалд оруулжээ. өндөр үнэ цохиж авах болсоноо мэдэгдлээ.

Дүрс: Чайна Истирн Эйрлайнс иргэний нисэхийн компаний хувьцааг худалдан авахаар Сингапур Эйрлайнс, хөрөнгө оруулалтын Темасек фирм болон эйр Чайна компани өрсөлдөж байна. Өнөөдөр Чайна Истирен эйрлайнс компаний хувьцаа эзэмшигчид, дээрх гурван нэр бүхий компаний алинд нь хувьцаагаа зарах талаар ярилцах гэнэ. Одоогоор Сингапур Эйрлайнс болон хөрөнгө оруулалтын Темасек компаниуд, Чайна Истериний хувьцааг худалдан авахаар 923 сая долларыг санал болгоод байгаа гэнэ. Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлээр эйр Чайна компани, санаанд оромгүй үнийг санал болгосон байна. Өөрөөр хэлбэл Эйр Чайна, Чайна Истерн компаний нэг бүрийн хувьцаанд таван Гонг Конг доллараар худалдан авах санал юм. Яагаад эйр чайнагийн удирдлага, өрсөлдөгчдөө дутуу үнэлж ийм бага үнэ хэлж байгаагаа Чайна Истерний хувьцаа эзэмшигчид ойлгохгүй байгаа гэнэ. Сүүлийн жилүүдэд Хятадын иргэний агаарын тээврийн салбар руу гадаадын хөрөнгө оруулагчид ихээхэн анхаарал хандуулах болсон. Өнөөдөр Чайна Истерний хувьцаа эзэмшигчид хувьцаагаа хэнд зарахаа шийдэх юм байна.

Лид 2: Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр, Ираны таван усан онгоц, АНУын тэнгисийн цэргийн усан онгоцны багийхныг заналхийлсэн талаарх мэдээллийг АНУын албаны хүмүүс хийлээ.
Дүрс: Ираны таван усан онгоц болон АНУын тэнгисийн цэргийн усан онгоцныхны хооронд болсон мөргөлдөөн, Гермецийн хоолойд болсон байна. Гермецийн хоолой нь нефт тээвэрлэдэг усан онцгоцууд олноороо явж өнгөрдөг хөл хөдөлгөөн ихтэй усан тээврийн гол зам юм. Өнгөрсөн Бямба гарагт Гермецийн хоолойд явж байсан АНУын тэнгисийн усан цэргийн гурван онгоц руу Ираны хөлөг онгоц гал нээсэн бөгөөд тэд тэр даруйдаа хоромхон зуур алга болсон байна. Болсон явдалын талаар АНУын төрийн департаментаас мэдэгдэл хийсэн юм. АНУын төрийн нарийн бичгийн дарга Кондолеза Райз, “Ираны усан онгоцуудын хийсэн энэ үйлдэл бол АНУын эрх ашгийг өдөөн хатгасан, аюултай үйлдэл” хэмээн мэдэгдсэн юм. харин Ираны гадаад хэргийн сайд Мохаммед Али Хоссейн “энэ үйлдэлийн цаана улс төрийн ямар нэгэн зорилго байхгүй. Тухайн болсон үйл явдалын талаар нарийн тодруулсаны дараа бид асуудлыг нэг тийш нь шийднэ” эмээн хэлсэн байна. Харин АНУ, Гермецийн хоолойд болсон Ираны хөлөг онгоцны энэхүү үйлдэлд тун эмзэг хандаж байгаа юм. зарим нэг эх сурвалжууд, Гермецийн хоолойд болсон мөргөлдөөнийг АНУ Ираны хооронд олон жил үргэлжилсэн үл ойлголцох харилцааны зүгээр л нэг жишээ хэмээн тайлбарлаж байна.

Лид 3: Гүржийн ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарахад Барууны талыг баримтлагч гэгдэх Михайл Сакашвили ахин Гүржийн ерөнхийлөгчөөр сонгогдож байгааг өчигдөр мэдээлсэн. Харин Гүржийн сөрөг хүчнийхэн ерөнхийлөгчийн сонгуульд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.

Дүрс: Өчигдөрийн байдлаар Гүржийн ерөнхийлөгчийг сонгох санал асуулгын хуудсын 80 хувийг тоолоход Гүржийн одоогийн ерөнхийлөгч Михайл Сакашвили, 52 хувийн саналаар ерөнхийлөгчөөр улиран сонгогдохоор болсон юм. Гүржийн сонгуулийн хуульд зааснаар хэрэв нэр дэвшигч 50аас дээш хувийн санал авбал хоёр дахь шатны сонгууль явуулахгүйгээр нэр дэвшигчийн ерөнхийлөгчөөр зарладаг юм байна. Иймээс АНУд хуулийн боловсрол эзэмшсэн Михайл Сакашвили, ерөнхийлөгчөөр улиран сонгогдох нь тодорхой болоод байгаа юм. Харин өчигдөр ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн сөрөг хүчнийхэн нийслэл Твилист жагсаал цуглаан зохион байгуулан, сонгуулийн явцад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Гүржийн ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг хянасан олон улсын ажиглагчид сонгуулийн үйл ажиллагаа ардчилсан, ямар ч гадны нөлөөгүй цэвэр явагдсан гэж дүгнэж байгаа юм.
Лид 4: Даваа гарагт Хятадын Бээжин хотод, олон улсын худалдааны эрхлэгчдийн дээд хэмжээний уулзалт нээлтээ хийсэн байна.
Дүрс: Өчигдөр Бээжин хотноо нээлтээ хийсэн олон улсын худалдаа эрхлэгчдийн дээд хэмжээний уулзалтанд, Ази, Африк, Латин Америк болон Европийн төлөөлөгчид оролцож байна. жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг олон улсын дээд хэмжээний уулзалтын зорилго нь, эдийн засгийн глобалчлагдаж байгаа орчинд олон улсын худалдааг тогтвортой хөгжүүлэхэд дэлхийн зах зээлд бизнес эрхлэгчдийн үүрэг оролцоо ямар байх талаар хэлэлцэж, хэрэгжүүлэх арга замыг олоход чиглэгддэг юм. Энэ удаагийн уулзалтанд дэлхийн 60 гаруй орны төлөөлөгчид болон бизнес эрхлэгчид оролцож байгаа юм. “эдийн засгийн глобалчлал 2008” нэртэй зохион байгуулагдаж байгаа дээд хэмжээний уулзалтанд Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тау оролцон нээлтийг үгийг хэлсэн байна.
Лид 5: хятадын хүүхдийн тоглоом үйлдвэрлэгчид, Гонг Конгд хүүхдийн тоглоомын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь өнгөрсөн жил Хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн тоглоомыг тойрсон маргааныг дарах зорилготой юм байна.
Дүрс: Өчигдөр нээлтээ хийсэн хятадын тоглоом үйлдвэрлэгчдийн үзэсгэлэнд, Хятадын томоохон компаниуд оролцож шинэ оныхоо бүтээлийг дэлгэн үзүүлж байгаа гэнэ. Хятадын засгийн газар болон хятадын тоглоом үйлдвэрлэгчид хамтран зохион байгуулж байгаа энэ үзэсгэлэнгийн зорилго нь, шинээр үйлдвэрлэн дэлхийн зах зээлд гаргахаар зэхэж байгаа хүүхдийн тоглоомууд нь эрүүл мэндийн ямар ч гаж нөлөө үзүүлэхгүй найдвартай болсон гэдгийг нотлох харуулахад оршиж байгаа юм. Гонг Конгд болж байгаа үзэсгэлэнд хятадын үйлдвэрлэгчдээс гадна дэлхийн зах зээлд хятадын тоглоом зардаг гэрээт борлуулагчид ч мөн оролцож байна. Өнгөрсөн жил, Европийн орнуудад зарагдаж байсан Хятадын хүүхдийн тоглоомууд нь чанарын шаардлага хангахгүй, хүүхдүүдэд харшил өгч байна гэсэн маргаан тасраагүй. Иймээс 2008 оны 1р сараас эхлэн хүүхдийн тоглоом үйлдвэрлэлд шинэ стандарт, мөрдөхөөр болсон билээ. Хятад нь 2007 оны эхний арван сарын байдлаар, 7 тэрбум долларын хүүхдийн тоглоомыг экспортлоод байсан юм. харин энэ жилийн хувьд тус тоогоо 20 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ.
Лид 6: Кенид өнөөдрийг хүртэл ерөнхийлөгчийн дараах үймээн самуун намжаагүй хэвээр байна. Харин Ливи Кений ард түмэнд хүмүүнлэнгийн туслалцаа үзүүллээ.
Дүрс: Өнгөрсөн 12р сарын 27нд Кенид ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдаж улмаар тус сонгуулийн дараа сөрөг хүчин болон одоо ерөнхийлөгчийн дэмжигчдийн хоорондох мөргөлдөөн өнөөдрийг хүртэл тасрахгүй байгаа юм. Улс төрийн намуудын хоорондох мөргөлдөөний хөлд Кений ард түмэн маш ихээр хэлмэгдэж байна гэж олон улсын хүмүүнлэнгийн байгууллагынхан мэдээллэсэн. Иймээс Кенийн ард түмэнд туслах зорилгоор Ливийн засгийн газар, 30 тон будаа болон гурлыг буцалтгүй тусламжаар олгохоор болсон байна. Өчигдөр хүнсний тусламжийн цуваа Найробид ирсэн бөгөөд нөхцөл байдал хамгийн хүнд хэцүү байгаа Рифт тосгон руу тээвэрлэх гэнэ. Кенийн ерөнхийлөгчийн сонгуулийн дараах үймээний үеэр 480 энгийн номхон иргэн амь насаа алдаж 255 мянган хүн орон гэрээсээ дайжсан байна.
Лид 7: Өнгөрсөн оны 12р сарын 31нд Хойд Солонгос цөмийн гол реактараа хаах амлалтаа биелүүлээгүй. Иймээс энэ онд зургаан талт хэлэлцээрийг ахин зохион байгуулахаар болсон. Зургаан талт хэлэлцээрийн өмнө АНУын дээд хэмжээний төлөөлөгч Кристофер Хилл хэвлэлийхэнд ярилцлага өгсөн байна.
Эр: энэ удаагийн зургаан талт хэлэлцээрээр бид Солонгосын Хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох нэгдсэн тунхаг бичгийг эцэслэн шийдэх юм. Нэг үгээр бидэнд өмнө нь хэлсэн амлалтаасаа буцах эрх байхгүй гэсэн үг л дээ. Тунхаг бичгээр бид зургаан талт хэлэлцээрийн үр дүнг бататгах юм. Бид Хойд Солонгосын цөмийн гол реакторыг зүй ёсоор нь хаах алхамуудыг дэс дарааллан хийж байгаа.
Лид 8: Өчигдөр Солонгосын Инчеон хотын агуулахад гарсан галд 40 хүн амь насаа алдсан байна.
Дүрс. Сөүлээс өмнөд зүгт 80 кмт орших Инчеон хотын агуулахад гал гарч одоогийн байдлаар 40 хүн амь насаа алдаад байна. Галын унтраахаар зуун гаруй гал унтраагчид өдөр шөнөгүй 24н цагаар ажиллаж байгаа юм. Гал унтраагчид болон аврах албаныхны мэдээллэж байгаагаар, галын голомтоос хүн аврах боломж тун бага байгаа гэнэ. Галын голомтоос гарч буй галын дөл хүн ойртохын аргагүй төөнөж байгаа нь аврах ажиллагаа явуулахад бэрх болгож байгаа юм байна. Түүнчлэн агуулахад маш олон тооны тэсрэх дэлбэрэх бодис байсан нь гал газар авахад нөлөөллөж байгаа гэнэ. Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар ашиглалтанд ороод удаагүй байсан хөлдөөх агуулахад, гал гарах үед 57 хүн байсан байна.
Энэ өдөр
1918 – оны энэ өдөр, АНУын ерөнхийлөгч Woodrow Wilson, дэлхийн нэгдүгээр дайны дараах шинэ ертөнцийг бүтээх хүсэл бүхий 14н алдарт саналаа Конгрессд танилцуулсан юм. Түүний энэ санал нь эцэстээ Версалын гэрээний үндэс суурь болсон билээ.
1958 – оны энэ өдөр, Бобби Фишир 14 насандаа АНУын Шатрын аварга болж байжээ. Тэрбээр хамгийн залуудаа шатрын дээд амжилтыг тогтоож байсан тамирчин юм.
1935 оны энэ єдєр рокин ролын хаан Элвис Преслэй, Миссисипи мужид мэндэлжээ. Түүнийг гурван настай байхад нь ажилд тогт-дог-гvй архичин аав нь шоронд орсон учраас, Элвис хүү ээжийгээ даган хэсvvч-лэн бага насныхаа амьдралыг өнгөрөөсөн гэдэг. Бяцхан Элвис хүүг, нэг л єдєр аз дайрч ирээдvйд Рок-н-роллын хаан болж аз жаргалтай амьдралаар амьдрах болсон юм.
Лид 9: Конг Гонг, олон нийтийн газар тамхи татсанд хүмүүст оногдуулах торгуулийнхаа хэмжээг нэмэгдүүлэхээр зэхэж байна.
Дүрс: Гонг Конг, олон нийтийн газар тамхи татсанд иргэнд оногдуулах торгуулийн хэмжээгээ 1500 Гонг Конг доллар буюу 190 ам доллар болгон нэмэгдүүлэхээр болсон байна. Тамхи татсанд иргэнд тавих торгуулийг нэмэгдүүлж байгаа нь, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах шийдвэртэй алхам гэж үзэж байгаа гэнэ. Тамхи татсанд иргэнд тавих торгуулийг нэмэгдүүлэх шинэ хуулийн төслийг батлавал ирэх сараас эхлэн хэрэгжүүлэх юм байна. Жилийн өмнөөс эхлэн Гонг Конгийн засгийн газар, олон нийтийн газар буюу зоогийн газар, цэнгэлдэх хүрээлэнд тамхи татахыг бүрэн хориглосон билээ.
Лид 10: Холлибүүдийн жүжигчин, Шанелийн нүүр царай болсон эмэгтэй Никол Кидман, удахгүй үрийн зулай үнэрлэх гэнэ.
Дүрс: Одоо 40 настай жүжигчин Никол Кидман, 2006 онд каунтри дуучин Урбантай жиг ургуулж тун удалгүй гэрлэсэн юм. өмнө нь жүжигчин бүсгүй маань, алдарт жүжигчин Том Крустай гэрлэж байсан бөгөөд тэд 10 жил хамтран амьдарсан билээ. Харамсалтай нь Никол, Том Крустай амьдарч байх хугацаандаа хүүхэд төрүүлээгүй бөгөөд тэд гэр бүлийнхээ аз жаргалыг хадгалж үлдэхийн тулд, 2 ч хүүхэд үрчлэн авсан боловч бүтэлгүйтэж салсан юм. харин Никол Кидман, Урбантай гэрлэсэнийхээ дараа жирэмсэн болж анх удаа үрийн зулай үнэрлэх гэж байна.

No comments: