2008-01-02

Дэлхийн мэдээ 2008-01-02 Лхагва гараг

Лид1. Кени улсад өнгөрсөн оны 12 сард ерөнхийлөгчийн сонгууль явагдсан билээ. Сонгуулийн санал хураалтын дараа олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал одоо ч үргэлжилж байна.
Олон улсын ажигчлагчдын мэдээлэж байгаагаар Кени улсйн иргэд овог аймгийн харъяалалараа ялгарч өр хоорондоо тэмцэлдэж эхэлсэн байна. Мягмар гаригт л гэхэд Кени улсын нийлэл Найроби хотоос өмнө зүгт 300 км алсад байдаг Эльдорет хотын нэгэн Кикую овогийнхоны сүмийг галдан шатаах үед 50 нас барсны ихэнхи нь хүүдүүд байжээ. Кенийн Эльдорет хотод байдал хамгийн хүнд байгаа бөгөөд тэнд сонгуулийн дараа дэгдсэн мөргөлдөөний үеэр 250 гаруй хүн нас бараад байгаа юм. Кени улсын өнөөгийн ерөнхийлөгч Мвай Кибаки нь Кикую овогийн хүн юм байна. Кени улсын сөрөг хүчнийхэн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг зориудаар будлиантуулсан гэж эрх баригчдыг шүүмжилж байна. Европын холбооны ажиглагчид ч Кенид болсон ерөнхийлөгчийн сонгууль олон уосын стандартын дагуу явагдаагүй гэж мэдэгдэж байгаа юм. Ер нь Африкийн орнуудаас Кени улс 1963 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш улс төр, нийгмийн амьдрал нь их тогтвортой байсан юм. Кени улсын 36 сая хүн ам нь 40 овог аймагт харъяалагддаг байна. Энэ нь афризийн орнуудын өмнө тулгараад байгаа гол асуудал юм.

Лид2. Пакистаны сонгуулийн ерөнхий хороо парламентын сонгуулийн санал хураалт явуулах хугацааг хойшлуулахаас өөр аргагүй болоод байна гэж мэдээлжээ.
Сөрөг хүчний тэргүүн Беназир Бхуттог амь насаа алдсаны дара Пакистан улсад эмх замбараагүй байдал газар авсан юм. Иймээс байдал тогтворгүй байгаа нөхцөлд сонгууль явуулах нь маш бэрхшээлтэй гэж сонгуулийн ерөнхий хорооны дарга өөрийн үзэл бодлоо тайлбарлажээ. Харин сөрөг хүчний намууд сонгуулийг хугацаанд нь явуулахыг шаардаж байна. Өнөөдөр Пакистаны сонгуулийн ерөнхий хорооныхон улс төрифйн намуудын төлөөлөгчдтэй уулзалт хийж сонгуулийн санал хураалтыг 2 сарын 11 нд явуулахыг санал болгох юм байна. Дараа Пакистаны засгийн газар сонгууль хийх өдрийг албан ёсоор зарлана. Өнөөдөр орон нутгийн цагаар оройн 20 цагт Пакистаны төрийн тэргүүн Первез Мушараф ард түмэндээ хандаж үг хэлэх юм байна.

ТОВЧ
Иракын Багдад хотод оршуулгын ажиллагаа явагдаж байх үеэр амиа золиослогч халдлага үйлдэж үүний уршигаар 30 гаруй хүн нас барж, 32 хүн шархадсан байна. Гэхдээ сүүлийн үед Иракт байдал харьцангуй тогтворжиж байгаа гэнэ. 2007 оны 12 сард Иракт 480 хүн халдлагын үеэр амиа алдсан байна. Тэгвэл 2006 оны 12 сард 2000 гаруй хүн алан хядах ажиллагааны золиос болж байжээ.

2008 оны 1 сарын 1-ээс эхлэн ОХУ ын засаг захиргааны хуваарьт өөрчлөлт гарлаа. Ууст-Ордын Буриадын өөртөө засах орон Иркутск мужтай нэгдэж шинэ субъект бий боллоо. Ууст Ордын өөртөө засах ороныг Иркутск мужтай нэгтгэх хуулийн ОХУ ын төрийн ДУМ 2006 оны 12 сарын 15-нд батлаж байсан юм. Шинээр бүрэлдэж байгаа мужид 2008 оны 10 сарын 12-нд болох юм. Уст Ордын Буриадын өөртөө засах орон, Иркутск мужыг нэгтгэх санал асуулга 2006 оны 4 сард болж байсан юм.

Колумбын Сенсилента хотод бухтай тулалдан тэмцээн болох үеэр 500 кг жинтэй аварга том бух нэг хүнийг эврээрээ дээж өргөж дараа нь агаарт шиджээ. Колумбын хамгийн алдартай бухтай тулалдагч үүний дараа эсэн мэнд үлдсэн ч цаашид энэ мэргэжлээрээ ажиллахгүй гэж мэдэгдсэн байна.

Лид3. АНУ ын Дес Мойнес Регистер компани 2007 оны 12 сарын 27 оос 30 хооронд Айова мужид ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн рейтингийг тодорхойлохоор утсаар санал асуулга явуулжээ.
Санал асуулгын дүнгээс харвал америкийн Айово мужын сонгогчдын ихэнхи нь Иллинойс мужаас нэр дэвшсэн сенатор Барак Обамаг илүү дэмжиж байгаа юм байна. Үүнээс өмнө Нью Йорк мужаас нэр дэмвсэн сенатор Хилари Клинтоны рейтинг байнга өндөр гардаг байлаа. Айова муж ардчилсан намын хурал болох хамгийн анхны муж юм. Хуралын төлөөлөгчид ардчилсан намаас хэнийг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөүүлэхийг шийдэх юм. Маргааш буюу 1 сарын 3 нд АНУ ын бүгд найрамдах, ардчилсан намуудын хурал Айова мужид эхэлнэ. Дес Мойнес Регистер компаний судалгааны дүнгээс харвал санал асуулгад хамрагдсан 800 иргэний 32 хувь нь Барак Обамаг, харин 25 хувь нь Хилари Клинтоныг дэмжиж байгаа юм байна. Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшиж байгаа Хойд Каролина мужын сенатор Жон Эдвардс 24 хувийн дэмжлэг хүлээсэн байна. Ардчилсан намаас нэр дэвшсэн бусад улс төрчид Айова мужын сонгогчдын 6 хувийн дэмжлэг ч авч чадаагүй байна. Дес Мойнес Регистер компани явуулсан санал асуулгын үр дүн нь CNN телевизийн захиалгаар Ресеарч компаний хийсэн санал асуулгаас хол зөрж байгаа юм. CNN ний захилагаар хийлгүүлсэн санал асуулгыэ дүнгээр Хилари Клинтоны рейтинг Барак Обамагийнхаас өндөр хэвээр байгаа юм. Дес Мойнес Регистер компаниний судалгааны дүнгээр Айова мужид бүгд найрамдах намын гишүүн, Арканзас мужын амбан захирагч Майк Хаккабигийн рейтинг өндөр байгаа юм байна.

Лид4. 2008 оны 1 сарын 1 өдрөөс эхлэн ОХУ д үйл ажиллагаа явуулдаг “Британий зөвлөл” гэдэг соёл мэдээллийн газрын үйл ажиллагааг зогсоосон байна.
Британий зөвлөл нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг гэж оросынм тал мэдэгдэж байна. Гэхдээ ОХУ, Их Британий албаны хүмүүс соёл мэдээллийн төвүүд нээж ажиллуулах гэрээ байгуулсан бол өнөөдрийн ийм байдалд хүрэхгүй байжээ. Өнгөсөн зун Их Британи Оросын хооронд дипломат маргаан дэгдсэний дараа соёл мэдээллийн төв нээж ажиллуулах гэрээ байгуулах яриа хэлэлцээр тасалдсан юм. Европын холбооныхон Орос Их Британий хооронд үүсээд байгаа үл орлйголцох байдал арилна байх гэж найдаж байна. Европын холбоог даргалж байгаа Португаль улс оросын эрх баригчдыг энэ шийдвэрээ эргэн харахын хүсжээ. Харин ОХУ ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Британий зөвлөлийн газрын үйл ажиллагааг зогсоож байгаа нь дипломат маргаантай холбоогүй, харин хууль эрх зүйн асуудалтай холбоотой гэж тайлбарласан байна. ОХУ ын Москвагаас бусад хотуудад Британий зөвлөлийн салбарыг нээхдээ Их Британий элчин сайдын яам ОХУ ын эрх баригчдад огт мэдээлээгүй юм байна.
Лид5. ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путиныг 2007 оны 10 сард Иран улсад айлчлах үеэр амь насанд нь халдаж магадгүй гэсэн цуурхал дэгдэж байсан билээ. Тэгвэл энэ цуурхалыг тараасан хүнийг Ираны хууль сахиулагчид баривчилсан байна.
Ираны Фрас мэдээллийн агентлагийн уламжилснаар худал цуурхал тараасан хүнийг бүр өнгөрсөн долоо хоногт илрүүлж баривчилсан юм байна. Тэрм Ираны харилцаа холбооны үйлчилгээ явуулдаг нэгэн компанид гэрээгээр ажилладаг байжээ. Одоогоор үүнээс өөр мэдээлэл ирээгүй байна. Өөрийнн нь амь насанд халдаж болзошгүй тухай цурхал тарчихсан байлаа ч Путин төлөвлөсөн айчлалаа цуцлаагүй билэээ. Оросын ерөнхийлөгч Путин 2007 оны 10 сарын 16 нд Иран улсад айлчлал хийсэн юм.

Лид6. Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсын үргэлж хүйтэн бороо асгарч, манан буданд умбаж байдаг. Тэгвэл энэ жил англичууд цас орж байгааг ажиглах боломжтой болжээ. Их Британий зүүн мужид Английн Лапландия нэртэй амралт чөлөөт цагийн хүрээлэн байгуулагдсан байна.
Лапландия амралтын төвийн үүд хаалга нь ах дүү Гриммийн үлгэрийг өөрийн эрхгүй санагдуулна. Энд өтгөн ой, гайхамшигт аялалыг амлахын зэрэгцээ ойд зэрлэг нохойттой тул болгоомжтой байгаагүй гэсэн анхааруулага хаджээ. Гэхдээ энэ заналхийлсэн өнгө аястай самбарыг хэнийг замын дундаас буцаадаггүй байна. Лапланди амралтын төвд цасыг харж болох юм. Учир нь жилийн энэ улиралд Их Британид бороотой байдаг юм. Иймээс Лапландия амралтын хүрээлэнд ирсэн хүүхдүүд цас харсандаа хязгааргүй их баярлаж байгаа гэнэ. Лапландия амралтын төв рүү ороход 200 доллараар тасалбар авдаг. Энд Санта Клаусын үнэнч туслах гэгддэг цаа буга, цана чаргаар ч зугаацаж болох юм.
Эр. Энэ бүхэн Санта Клауст үнэхээр тусалдаг уу гэж хүүхдүүд байнга асуудаг. Мэдээж тэдний тусламжгүйгээр Санта Кламус хүүхдүүдэд бэлгээ хүргэж чадахгүй шүү дээ.
Одоо олон мянган ангилчуудын мөрөөдөл нь, очих дуртай газар нь болоод байгаа Лапландиг английн иргэн Майкл Батлл байгуулах санаачлага гаргажээ. Хэрвээ та манай Лапландийг сонгох юм бол байгаль орчинд туслана гэсэн уриаг тэр бодож олсон байна.
Энэ өдөр
1839 оны энэ өдөр Лиу Дагер анх удаа сарны гэрэл зургийг авсан байна.
1905 оны энэ өдөр Порт Артурыг япончуудад өгчээ.
1992 оны энэ өдөр Орост бараа бүтээгдэхүүний үнийг чөлөөлсөн байна. Рублийн ханш унаж, барааны үнэ огцом нэмэгджээ.

Үдшийн мэдээ
Лид1. Европын орнууд тамхи татах зуршилтай эрс шийдвэртэй тэмуэл явуулж байна. Ирланд, Испани, Итали Шведийн араас Франц, Герман улсад олон нийтйин газар тамхи татахыг хориглосон хууль үйлчилж эхэлжээ.
Одоо нэр дурьдсан дээрх орнуудад зөвхөн гудамжинд, эсвэл тахим татахыг зөвшөөрсөн агааржуулалтын төхөөрөмжтөй тусгай тасалгаанд л тамхи татахыг зөвшөөрч байна. Олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хууль 1 сарын 1 ээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Хууль зөрчиж ресторан, бар, зочид буудал, албан тасалгаанд тамхи татсан хүнийг 450 еврогоор торгох юм байна. Би л гэхэд өглөөний цайгаа уунгаа тамхилаад заншсан. Надад таалагдахгүй байна.
Эр. Парисын аль ч нийтийн хоолны газар тамхи татахыг зөвшөөрдөг байсан.
Шинэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнд зарим рестораны эзэд үйлчлүүлэгчдийн тоо багасч, орлого нь буурна гэж эмээж байна. Гэхдээ энэ хуулийг Францын хүн амын 86 хувь н ь дэмжиж байгааг нь олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс харагдаж байгаа юм. Статистикийн судалгаанаас харвал тамхинаас болж францын 70 мянган нас бардаг байна. Эдгээр хүмүүсийн таван хувь нь тамхи хаяа л татдаг хүмүүс байжээ. Тэгвэл Герман улсад 170 мянган хүн жил бүр тамхинаас болж хорвоог орхидог.

Лид2. 2008 оны 8 сарын 8 нд манай урд хөрш Бүгд Найрамдах Хятад Ард Улсад Олимпын наадам болох гэж байгаа билээ.Энэ олимпын наадмаас уртаж хятад улсад олон арван үйл ажиллагаа явагдаж байна.
Тухайлбал Харбин хотод олимдын наадамд зориулсан мөсөн хотхоныг барьж байгуулж байна.
Энэ өвөл Харбин хотынхон дэлхийд урд өмнө нь байгаагүй хамгийн том мөсөн хотхон хийхээр хөдөлмөрлөж байна. Гадаа хасах гучин хэмийн хүйтэн байгаа ч мөсөн хотхон барьж байгуулах ажил ганц хором ч зогсохгүй үргэлжилж байна.
Эр. Бид 330 мянган куб метр мөсөөр хотхон хийхээр төлөвлөсөн байгаа.
Харбинд сүндэрлэх мөсөн хотхон урин хаврын улиралд хайлаад алга болнол Харин Олимдын наадам эхлэхээс өмнө хятад орон тэр чигээрээ эрс өөрчлөгдөх юм байна. Одоо Бээжин хотод Олимдын наадмын нээлт хаалтын ёслол болох “Шувууны үүр” гэдэг нэртэй цэнгэлдэх хүрээлэнг барьж дуусгах ажил эрчимтэй өрнөж байна. Цэнгэлдэх хүрээлэнгийн гадуур усан сн байх гэнэ.
Эр. Олимпын хотхон нь 58 байгууламжаас бүрдэж байгаа юм. Барилга барих газрыг чөлөөлөлх нь тийм ч хялбар байсангүй. Олимпын байгууламж барихаар төлөвлөгдсөн газар амьдарч байгаа хүмүүсийг өөр газар нүүлгэгн шилжүүлж нөхөн төлбөр олгожээ. Гэхдээ олон жил амьдарсан байшингаа нураалгаж өөр газар нүүхийг эсэргүүцсэн хүмүүс ч цөөнгүй байжээ. Олимпын наадмын үеэр хотын захиргааныхан хувийн машинтай хүмүүсийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг хүссэн байна. Бээжин хотын хамгийн өндөр настан 103 настай хатагтай Цао энэ уриалгийг дэмжиж хятадын ард түмэнд хандан эх оронч үзэл гаргаж явган явахыг уриалсан байна. Тэр өдөр бүр 300 метр газрыг явганаар туулдаг байна. Хятад улс хот төлөвлөлтдөө маш их анхаарч байна. Олимпын наадмын дараа ч хятадын нүүр царайг илтгэх томоохон хотууд танигдахын аргагүй өөр болох гэж байна.
Эр. Хятадын томоохон хотуудад их бүтээн байгуулалт хийгдэнэ.
Хятадын томоохон хотууд ирээдүйд хэрхэн хөгжихийг харуулсан компьютер графикаар хийсэн загварыг хятадын үндэсний музейд байрлуулжээ. Үзэгч та ирээдүйн Бээжин хотын нэгэн гудамжны зураг төслийг харж байна. Бээжингийн олимдын наадамд зориулж олон сая долларын хөрөнгө оруулалт хийж байна. 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж яригдаж байсан бол одоо энэн тоо хэд дахин нэмэгджээ.

Лид3. АНУ ын томоохон хотуудад шинэ оны эхний өдрүүдэд болдог баярын парад болж өнгөрсөн байна.
Энэ парадыг үзэхээр жил бүр олон мянган жуулчид АНУ д ирдэг юм. Өвлийн хүйтэн сэрүүн улиралд халуун ордны дал мод, ширэнгэн ойн нэгээхэн хэсгийг ч харж болох юм. Бас Японы сакура ургасан цэцэрлэгт хүрээлэн, египетийн эрдэнэсийн санг харж болох юм.

Лид4. Нидерландад хойд тэнгист сэлэх бүх нийтийн уралдаан болжээ.
Энэ үйл ажиллагаанд оролцохоор Бельги, Герман, тэр ч бүү хэл Австралийн иргэд ч ирсэн байна. Шүүгчийн дохиогор тэд ус руу гүйлджээ. Хойд тэнгисийн усны хэм одоогоос найман хэмийн хүйтэн байгаа юм байна. Өвөл тэнгисийн усанд сэлсэн хүн бүхэнд нэг таваг халуун шөлөөр дайлсан байна.

Лид5. ОХУ ын Нижегород мужид оросын үндэсний цай чанах хэрэгсэл самоварын музей ажилладаг байна.
Энэ музейд түүхийн янз бүрийн үед олон арван материалаар хийсэн 400 гаруй самовар хадгалагдаж байна. Музейн бүх үзмэрт ус хийж буцалгаж болох юм. Самоварууд нь нүүрс, байгалийн хий, цахилгаанаар ажилладаг гээд дотроо маш олон төрөл зүйлийнх юм.
Эм. Энэ бол манай музейн хамги йн том самовар. 53 литр усны багтаамжтай. Харин энд хамгийн жижигхэн самовар байна. Энд едрөө 75 мл ус багтана.
Музейн хамгийн том самовар нь гурван ч цорготой. Дундаж хэмжээтэй самоварын одоо хүссэн хүн бүхэн худалдан авах боломжтой бол 19 р зууны үед самовар маш өндөр үнэтэй байжээ.
Эм. 19 р зууны нэгдүгээр хагаст энэ самовар 25 рубль байсан. Гэтэл тухайн үед хамгийн сайн үүлпдэрийн нэг үнээ 5 рубль байсан гээд та бод доо. Тухайн үед энэ дундаж хэмжээтэй самовар таван үхэртэй тэнцэх хэмжээний үнэтэй байгаа биз.
Танд сонирхуулж хэлэхэд Орсын үндэсний самовараас санаа авч англичууд уурын хөдөлгүүртэй анхны машиныг зохион бүтээж байжээ.


No comments: