2008-01-04

Дэлхийн мэдээ 2008-01-04 Баасан гараг

Лид 1: АНУын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ нэрлэж эхэллээ. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдахчуудаас Майк Хайкаби өрсөлдөхөөр болсон байна.

Бүгд Найрамдахчууд 2008 оны сонгуульд өрсөлдүүлэхээр Массачусет мужийн амбан захирагч байсан Митт Ромней болон Майк Хукаби нарыг нэр дэвшүүлсэн юм. Харин энэ удаад Бүгд Найрамдахчуудын олонхийн саналаар Арканзас мужийн амбан захирагч асан Майк ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон байна. Энэ удаагийн 2008 оны АНУын ерөнхийлөгчийн сонгууль тун өрсөлдөөнтэй болж өнгөрөх нь гэж ажиглагчид үзэж байна. Ардчилсан намаас нэр дэвших санал асуулгын ширүүхэн өрсөлдөөн тэргүүн хатагтай асан Клинтон болон Брак Обама нарын дунд болж байгаа бөгөөд одоогийн байдлаар Обамагийн рейтинг хамгийн өндөр байгаа юм. Ажиглагчдын үзэж байгаагаар энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нар нь Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Обама, болон Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж байгаа Майк Хайкаби нарын хооронд болох гэнэ.

Лид 2: Кенийн ерөнхийлөгчийн сонгуулийн дараах эмх замбараагүй байдал үргэлжилсээр байна. Өчигдөр Кенийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Мбай Кибаки, ард түмэндээ хандаж телевизээр мэдэгдэл хийсэн байна.

Өнгөрсөн 12р сарын 27нд болж өнгөрсөн Кенийн ерөнхийлөгчийн сонгуульд Мбай Кибаки ялалт байгуулсан юм. Харин Кенийн шүүгч Амос Вако, сонгуулийн явцыг будлиантай болж өнгөрсөн хэмээн мэдэгдсэн билээ. Иймээс Кенийн сөрөг хүчний намын тэргүүн Райл Одингийн дэмжигчид болон ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Мбай Кибаки нарын дэмжигчдийн хооронд сүүлийн хэдэн хоног мөргөлдөөн үүсээд байна. Өнгөрсөн Ням гарагт болсон үймэн самууны улмаас 300 гаруй хүн амь насаа алдсан юм. Өчигдөр ард түмэндээ хандаж телевизээр өгсөн ярилцлагандаа Кенийн ерөнхийлөгч Кибаки “Улс оронд үүсээд байгаа хурцадмал байдлыг намжаахын тулд, сөрөг хүчний намуудын дунд гарсан ерөнхийлөгчийн сонгуулийн маргаантай асуудлыг шийдэхийн тулд би сөрөг хүчний тэргүүдтэй ярилцахад хэзээд бэлэн байна” хэмээн мэдэгдсэн юм.

Лид 3: Пакистаны ардчилалын төлөө тэмцэгч гэгдэх Беназир Бхуттогийн аллагатай холбоотой маргаан одоог хүртэл үргэлжилсээр байна. Өчигдөр Пакистаны ерөнхийлөгч Первез Мушарраф, Бхуттогийн аллагын мөрдөн байцаах ажилд сэтгэл дундуур байгаагаа мэдэгдсэн байна.

Пакистаны сөрөг хүчний тэргүүн Беназир Бхуттогийн аллагатай холбоотой үнэн мэдээллийг Пакистаны засгийн газар болон тагнуулын төв газар нуун дарагдуулж байна гэсэн мэдээлэл ард түмний дунд цацагдах болсон юм. Харин өчигдөр Пакистаны ерөнхийлөгч Первез Мушарраф, засгийн газар болон тагнуулын төв газар үнэн мэдээллийг нуун дарагдуулж байгаа гэж би бодохгүй байна. Иймэрхүү худал мэдээлэл цацаж байгаа явдал нь сөрөг хүчний тэргүүн Бхуттогийн аллагын мөрдөн байцаах ажил явуулахад улам бэрхшээлтэй болгож байна хэмээн мэдэгдсэн юм. Их Британий ерөнхий сайд Гордон Браун, шилдэг мөрдөгчдөөс бүрдсэн мөрдөн байцаах багийг Пакистан руу илгээж, Бхуттогийн аллагыг илрүүлэх ажилд туслуулахаар болсон. Харин энэ долоо хоногийн эхээр Бхуттогийн намынхан АНУын засгийн газар мөрдөн байцаах ажилд туслалцаа үзүүлэхийн хүссэн юм.

Товч мэдээ

Энэтхэгийн засгийн газрын тэргүүн, БНАХУд төрийн айлчлал хийж байна. Энэ удаагийн айлчлалаар хоёр орны засгийн газрын тэргүүд хоёр орны хилийн маргаантай байдаг зарим нэг асуудал болон хоёр орны эдийн засгийн хөгжлийн талаар ярилцах юм байна.

Өчигдөр газын зурваст гарсан зэвсэгт халдлагын үеэр 9н палестин иргэн амь үрэгдсэн байна. Зэвсэгт халдлага өчигдөр өглөөний үүрээр болсон юм. Газын зурвасаас өмнөд зүгт байрлах Ашкелон хот руу өглөөний 7 цагийн үед алсын зайны пуужингаар галлаж эхлэсэн байна. Энэ бол Газын зурваст он гарсанаар болж байгаа хамгийн том зэвсэгт халдлага болж байгаа юм.

Лид 5: Туркийн Диярбакир хотод машин дэлбэрсэний улмаас таван хүн амь насаа алдаж, 68н хүн хүнд болон хөнгөн гэмтсэн байна.

Туркийн зүүн өмнөд хэсэгт байрлах Диярбакир хотод дийлэнхдээ Курдууд амьдардаг хүний хөл хөдөлгөөн ихтэй том хот юм. Албаны хүмүүсийн мэдээллэж байгаагаар, тус халдлагыг Курдын хэт даврагсад үйлдсэн байж болзошгүй гэнэ. Туркийн ерөнхий сайд Ресеп Таип Ердоган “энэ бол Туркийн ард түмний эсрэг Курдуудын хийж байгаа алан хядах өдөөн хатгах үйл ажиллагаа” хэмээн тодорхойлсон юм. Өнгөрсөн долоо хоногт Иракийн хойд хэсэгт бүгээд байгаа Курдын хэт даврагсадын эсрэг хийх цэргийнхээ ажиллагааг Туркийн засгийн газар чангатгасан билээ. Иймээс өчигдөр болсон Курдуудын хийсэн байж болзошгүй тус халдлагыг туркийн засгийн газрын эсрэг хориг арга хэмжээ авч байгаа ажиллагаа гэж албаны хүмүүс үзэж байгаа юм. Өчигдөр хүний хөдөлгөөн ид өрнөж байсан үдийн цагаар дэлбэрт болсон бөгөөд дэлбэрт Туркийн цэргийн баазын ойролцоо болсон байна.

Лид 6: Ираны нөлөө бүхий улс төрч Аяатоллах Али Хаменей, Иран улс АНУтай ойрын ирээдүйд дипломат харилцаагаа сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Иран, АНУын дипломат харилцаа 1979 онд ираны Исламчуудын хувьсгал дэгдсэнээс хойш хүйтэрсэн гэж үздэг. Тухайн үед Тегеранд байрлаж байсан АНУын элчин сайдын байр руу Исламын хэт даврагсад дайрсан нь тус хоёр орны харилцааг нэг мөр таслахад хүргэсэн билээ. Энэ бүхний дараагаар Иран улс цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэсэн нь олон улсын тавцанд Ираныг ганцаардуулах эхлэлийг тавьсан юм. харин энэ долоо хоногийн эхээр Ираны нөлөө бүхий улс төрч Аяатоллах Али Хаменей, ойрын хугацаанд иран улс нь АНУтай харилцаагаа сэргээхэд анхаарч ажиллах болно гэдгээ мэдэгдлээ. Ираныг олон улсын тавцанд ганцаардуулахад АНУын оролцоо их байгаа, хэрэв Иран энэ чигээр тусгаарлагдвал тус орны эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх болно гэж олон улсын ажиглагчид үзэж байгаа юм. Өнгөрсөн 12р сард АНУын төрийн нарийн бичгийн дарга Кондолеза Райз, хэрэв иран уран баяжуулах хөтөрбөрөө зогсоовол бид Ирантай харилцаагаа сэргээхэд хэзээд бэлэн байх болно гэж мэдэгдсэн юм.

Лид 7: Хятадын засгийн газар 2008 оныг хүнсний аюулгүй байдлыг хангах жил болгон зарласан юм. Энэ жилийг хүнсний аюулгүй байддлыг хангах жил болгон зарласантай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүний чанарыг сайжруулах шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон байна.

Өнгөрсөн жил хятад улсад үйлдвэрлэгдэн дэлхийн зах зээлд экспортлогдож байсан хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоом болон шүдний оотой холбоотой гомдол тасраагүй билээ. Чанаргүй хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоомыг тойрсон маргаанаас болж Европийн Холбоо хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэх, Европийн орнуудад импортлоход хязгаарлалт тавьж эхлэсэн юм. харин энэ жил хятадын засгийн газар алдаагаа засаж хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ шинэ стандартыг хэрэгжүүлж эхлэх болсоноо мэдэгдлээ. Хятадын засгийн газрын мэдэгдэж байгаагаар, ирэх зун болох Бээжингийн Олимпийг угтан хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны нэгээхэн хэсэг нь энэ жилийг Хүнсний Аюулгүй байдлын жил болгон зарласан явдал гэнэ.

Лид 8: Манай урд хөрш Хятад, энэ жилээс эхлэн Цэнхэр цаас гээчийг гаргаж эхлэсэн байна. Цэнхэр цаасыг нэвтрүүлсэнээр Хятадын дунд орлоготой, ядуу иргэдийн амьдралыг дээшлүүлэх алхам тавигдаж байгаа юм.

Олон жил судалгаа хийсний эцэст хятадын нийгэм хамгаалалын яамнаас цэнхэр цаасыг энэ жилээс эхлэн гаргаж эхлэсэн байна. Тус цэнхэр цаас нь хятадын дундаж орлоготой, ядуу өрх айл иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж Хятадын Нийгэм хамгаалалын яам үзэж байгаа юм. Жил бүрийн инфляцийн өсөлт нь дундаж орлоготой, ядуу өрх айл мөн түүнчлэн хөдөө орон нутгийн ард түмний амьдралд тун хүндээр тусдаг. Иймээс ядуу өрх айлуудад зориулан гаргаж байгаа нийгмийн халамжийн цэнхэр цаас нь энэ асуудлыг бүрэн шийдэж чадах гэнэ. Өөрөөр хэлбэл инфляц өсөх үеэр цэнхэр цаас бүхий өрх айлуудад өрхийн нэмэлт нийгмийн халамжийн мөнгийг олгох юм байна.

Лид 9: Зүүн Европийн орнуудад сүүлийн хоёр өдрийн турш цасан шуурга үргэжилж байна. Цасан шуурга тасралтгүй болж байгаатай холбогдуулан Серб, Румин зэрэг улсуудад онцгой байдал зарлаад байна.

Хоёр өдрийн турш тасралтгүй орсон их цасанд Сербийн нийслэл Белград бүхэлдээ хучигдан зам харилцаа цасанд боогдоод байна. Одоогийн байдлаар цасны зузаан 30 см хүрч байгаа гэнэ. Сербийн онцгой байдлыхан болон хотын захиргааны ажилчид нэмэгдэл хүч гарган замын цасыг давс, элсээр цэвэрлэж байгаа боловч тасралтгүй орж байгаа цасанд амархан дарагдаж байгаа гэнэ. Харин румины хил орчимд их цасанд боогдон түгжигдээд байгаа уулын цаначдыг аврахаар тусгай албаныхан ажиллаж байгаа юм. Европийн орнуудад орж байгаа их цасанд Испаний зүүн хойд хотуудад ч мөн хучигдаад байна.

Лид 10: Гүржийн сөрөг хүчний лидер Леван, удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд Михайл Сакашвилитэй өрсөлдөх болсоноо өчигдөр мэдэгдлээ.

Өнгөрсөн 11р сард Гүржид онцгой байдал зарласаны дараа, Гүржийн ерөнхийлөгч Михайл Сакашвили, ерөнхийлөгчийн сонгуулийг 1р сарын 5нд болгохоор товлосон юм. Гүржийн сөрөг хүчний долоо нам нэгдэн нэг эвсэл байгуулаад удаагүй байгаа бөгөөд тус эвсэлээс ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр Леваныг нэр дэвшүүлээд байна. Одоо 43н настай Леван нь хуульч мэргэжилтэй бөгөөд одоогоор хувиараа бизнес эрхлэдэг юм. Тэрбээр сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Гүржийн одоогийн засаглалын хэлбэрийг өөрчлөн парламентын засаглалтай бүгд найрамдах улс болгон хэмээн тусгаад байгаа билээ. Энэ удаагийн Гүржийн ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний эвсэлээс нэр дэвшисэн Леван, одоогийн ерөнхийлөгч Михайл Сакашвилигаас гадна 52 настай Гүржийн тэрбумтан Бадри Патаркацишвили өрсөлдөхөөр болоод байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийг шудрага болгох үүднээс Гүржийн ерөнхийлөгч Михайл Сакашвили Европийн Холбооны гишүүдийг сонгуулийн ажиглагчаар уриад байгаа гэнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд

1861 – оны энэ өдөр Өмнөд Каролина, Флорида, Жоржия, Миссипи болон Люсяна мужуудыг нэгтгэсэн Америкийн Нэгдсэн улсын засаг захиргаа анх байгуулагдаж байжээ.

1863 – оны энэ өдөр, Нью Уоркийн иргэн Жэймс Плимптон анхны дөрвөн дугуйтай тахир дутуу хүмүүст зориулсан тэрэгний эзэмшигчээр бүртгүүлж байсан байна.

1896 – оны энэ өдөр Юта муж АНУын 45 дахь мууж болж байсан юм.

1958 –оны энэ өдөр дэлхийн анхны хиймэл дагуул Спутник 1”-ыг Зөвлөлт Холбоот улс сар руу хөөргөж байжээ.

No comments: