2008-01-18

Дэлхийн мэдээ 2008 01 17 Пүрэв гараг

Лид 1. Өмнөд тэнгист Японы халим агнуурын усан онгоц дээр гарсан маргаантай асуудлыг шийдвэрлэхээр Япон Австралийн албаны хүмүүс ажиллаж байна.
Өмнөд тэнгист халим агнаж байсан Японы халим агнуурын хөлөг онгоц руу Sea Shepherd халим агнахыг эсэргүүцсэн хөдөлгөөнийхөн халдаж хөлгийн багийн гишүүдэд халдсан хэрэг энэ долоо хоногийн эхээр гарсан юм. Тухайн үед Японы халим агнуурын хөлгийн багийнхан хөлөг руу халдсан этгээдүүдийг барьж аван Sи шипердийн удирдлагуудад хүлээлгэн өгөх гэсэн боловч Sea Shepherdийнхан хамтран ажиллахаасаа татгалзсан байна. Sea Shepherdийн халим агнахыг эсэргүүцэх хөдөлгөөний хоёр этгээд хууль бусаар хүчээр Японы хөлөг руу халдсан гэх мэдээллийг хөлгийн багийнхан өгч байгаа бол Sea Shepherdийн удирдлага үүнийг эрс эсэргүүцэж байгаа гэнэ. Хоёр орны дипломат харилцаанд сэв суулгаж болзошгүй тус асуудлыг шийдвэрлэхээр Австралийн гадаад хэргийн сайд Стефен Смит хөлгийн багийхны баривчилаад байгаа этгээдүүдийг Австралийн талд хүлээлгэн өгнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм. Австралид халим агнах явдалыг эсэргүүцсэн хөдөлгөөн хүчтэй өрнөж байгаа бөгөөд энэ хөдөлгөөнд оролцогчид нэг бус удаа Японы халим агнуурын хөлөгт халдаж байсан билээ.

Лид 2 ОХУ, Их Британий хооронд үүссэн асуудал маргаантай хэвээр байна. Өчигдөр Их Британий гадаад хэргийн сайдын нарийн бичгийн дарга Дэвид Милибанд “Оросд суугаа Британий элчин сайдын ажилтануудыг айлган сүрдүүлсэн явдал дипломат харилцаанд байж боломгүй үйл явдал” хэмээн мэдэгдсэн байна.

Их Британий гадаад хэргийн яам, Оросд суугаа элчин сайдын ажилтануудынхаа аюулгүй байдалд санаа зовж байгаагаа өчигдөр мэдэгдсэн юм. Учир нь Оросын аюулгүй байдлын удирдах газраас Британий элчин сайдын нэр бүхий ажилтануудыг байцааж, Оросд үйл ажиллагаа явуулдаг Британий соёл урлагийн байгууллагын захиралыг түр хугацаагаар саатуулаад байгаа билээ. Энэ явдалтай холбогдуулан Их Британий гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга Милибанд, Лондонд суугаа Оросын элчин сайдаас энэ асуудлаар ойрын хугацаанд мэдэгдэл хийж уулзахын шаардсан байна. Тэрбээр мөн “ямар ч орны дипломат харилцаанд тус улсад суугаа элчин сайдын ажилтануудыг айлган сүрдүүлнэ гэдэг нь байж боломгүй бүдүүлэг үйлдэл” хэмээн нэмж хэлсэн байна. Тэгвэл ОХУ, Британий харилцааг муутгаж улмаар хурцатгах болсон хэрүүлийн алим юу байсан гэсэн асуулт гарч ирнэ. Нэгдүгээрт 2006 оны 11р сард лондонд хордож нас барсан Александр Литвиненкогийн үхэл, хоёрдугаарт 2007 оны 5р сард болсон нууц ажилтан Андрей Люговын үхэлд Их Британийг буруутай гэж үзсэн явдал. Энэ явдалын дараагаар 2007 оны 7р сард Их Бритианы засгийн газар Оросын дипломатчдыг эх орондоо зорчихыг хориглосоны дараа, Британий дипломатчдыг Оросын засгийн газар мөн адил Оросд зорчих визний зөвшөөрөл олгоогүй юм. Энэ бүх явдалын дараа өнгөрсөн оны 12р сард Оросын засгийн газраас Их Бритианы хоёр соёлын байгууллагыг хаах хүсэлт гаргахад Их Британи энэ хүсэлтийг үл хайхран соёлын байгууллагынхаа үйл ажиллагааг явуулсан хэвээр байна.

Лид 3. 2008 оны АНУын ерөнхийлөгчийн өмнөх сунгаа Америкийн мужуудад үргэлжилсээр байна. Өчигдөр Мичиганд болсон ерөнхийлөгчийн өмнө сунгааны дүн гарсаныг танилцууллаа.

АНУ-ын Мичиган мужид өнгөрснө долоо хоногийн турш ерөнхийлөгчийн өмнөх намуу-дын сунгаа болсон билээ. Тус сунгааны эцсийн хариу гарахад Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа АНУын тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон, Бvгд Найрамдах намаас Митт Ромни нар ялалт байгуулсан байна. Сонгуулийн дүнгээс харахад Митт Ромни 39 хувийн санал авчээ. Бүгд Найрамдах нэр дэвшисэн Митт Ромнигийн эцэг болох Жорж Ромни 1963-1969 оны хооронд Мичиган мужийн амбан захирагчийн албыг хашиж байсан нь түүнд ялалт байгуулахад нөлөөллөө гэж ажиглагчид үзэж байгаа юм. харин Нью-Хемпширт болсон сунгаанд ялалт байгуулсан Жонн Маккейн нь 30 хувийн санал авч хоёрдугаарт оржээ. Vvнээс vзэхэд намын сунгаа-гаар Бvгд найрамдах намаас Ерєнхий-лєг-чийн сонгуульд хэн нэр дэв-ших нь тодор-хойгvй болоод байна. Харин Ардчилсан намын гишvvдийн санал зєрєлдєєнтэй байгаа тул Х.Клинтон гол єрсєлдєгчид болох Б.Обама, Ж.Эдвардс нараасаа илvv олон санал авч ялалт байгуулсан юм.

Лид 4.Кенийн сөрөг хүчний тэргүүн Одинга өчигдөр мэдэгдэл хийлээ. Тэрбээр түүний намыг дэмжигчидийн бослого нь Кенийн үндэсний цөөнхийг устгах ажиллагааг явуулах ямар ч далдын санаа агуулаагүй болохыг албан ёсоор мэдэгдсэн байна.

Кенийн хууль зүйн яамны сайд Марта Каруа, сөрөг хүчний тэргүүн Райла Одингаг дэмжигчид, Кенийн үндэсний цөөнхийг хоморголон устгах ажиллагааг явуулахаар төлөвлөж байсан хэмээн буруутгасан билээ. Харин сөрөг хүчний тэргүүн Одинга, ВВСд өгсөн ярилцлагандаа түүний тэргүүлдэг Жүржийн Ардчилсан Хөдөлгөөн нь, улс оронд нь хүчирхийлэл тогтворгүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг болохыг дурьдаад хууль зүйн сайдын хийсэн мэдэгдэл худал хэмээн хэлсэн байна. Кенийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсаны дараа түүний тэргүүлдэг сөрөг хүчнийхэн гурван өдрийн эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан юм.

Лид 5. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушийн Ойрхи Дорнодод хийж байгаа айлчлал 8н дахь өдрөө үргэлжилж байна. Тэрбээр Египтид богино хугацааны айлчлал хийсэн юм.

АНУын ерөнхийлөгч Жорж Буш, Египтэд хийж байгаа богино хугацааны айлчлалынхаа үеэр тус улсын ерөнхийлөгч Хосни Мубарактай уулзсан юм. Тэрбээр тус уулзалтынхаа үеэр Египтийн одоогийн засгийн газраас явуулж байгаа бодлого үйл ажиллагааг, шүүмжлээд авсан байна. АНУын ерөнхийлөгч Жорж Буш, Египтийн засгийн явуулж байгаа бодлогын улмаас хэвлэл мэдээллийн чөлөөт байдал зөрчигдөж, хүний эрх эрх чөлөө хязгаарлагдаж байгаа тухай баримтаар дурьдан хэлсэн байна. АНУын ерөнхийлөгч Жорж Бушийн Египтэд хийх айлчилалыг эсэргүүцэн Исламын ахан дүүс сөрөг хүчнийхэн нийслэл Кайро хотод жагсаал цуглаан зохион байгуулахаар төлөвлөж байсан билээ. Исламын Ахан Дүүс нь Египтийн парламентад таван суудалтай нам юм. АНУ, Египтийн харилцаа төдийлөн сайнгүй байдаг юм. Учир нь АНУ, Египтийг Газын зурвасын маргааныг намжаахад дэмжлэг үзүүлж, олон улсын энх тайваны үйл ажиллагаанд оролцдоггүй гэж шүүмжилдэг.
Товч
Францын автомашины Citroen vйлдвэр Хятадын удирдагч асан Мао Зедуныг доромжилсон зар сурталчилгааныхаа тєлєє уучлал гуйлаа. Испанийн El Pais сонин дээр нийтлэгдсэн рекламд Мао даргын амыг нь мушийлгаж, дор нь “Бид бол лидерvvд. Citroen-д хувьсгал хэзээ ч зогсохгvй” хэмээн бичжээ. Хятадын эрх баригчид “Манай vндэсний бахархлыг доромжиллоо” гэж гомдол гаргасны дараа Citroen уучлал гуйж, зохисгvй сурталчилгаагаа эргvvлэн татжээ.

Америкийн сансрын агентлаг (NASA) судалгаа шинжилгээний аппаратыг Меркури гариг руу хєєргєлєє. Тєхєєрємж 200 км-ийн єндрєєс Меркурийн гадаргын зургийг авах бєгєєд гурван жилийн дараа тойрог замд орж, илvv ойрхон зайнаас эл гаригийн зургийг авах юм. NASA 1970 оноос хойш Меркури гариг руу анх удаа нисч байгаа нь энэ ажээ.

Лид 7. хятадын томоохон мөрнийг нэг бол Янгзе голын усны түвшин багасаар байгаа тухай Хятадын байгаль орчны яамнаас мэдээллээ. Янгзе гол нь Хятадын дийлэнхи хүн амын цэвэр усны нөөц болдог юм.
Хятадын цэвэр усны томоохон нөөц гэгдэх Янгзе голын усны түвшин эрс багасаж байгаатай холбогдуулан тус улсын байгаль орчны яамнаас томоохон судалгааны ажлыг эхлүүлээд байна. Өнгөрсөн 10 сараас эхлэсэн судалгааны одоог хүртэл явагдаж байгаа бөгөөд удахгүй нэгдсэн дүн нь гарах юм. Янгзе голын усны түвшин багасаж байгаа нь бүс нутгийн хүн амны цэвэр усны нөөцийг багасгаад зогсохгүй энэ голд тархасан загас болон эрэг орчмын байгаль экологийн зүй тогтол алдагдахад хүргэж байгаа билээ.

Лид 8. НАСАгийн эрдэмтэд өнгөрөгч 2007 он нь дэлхийн дулааны дундаж хэм хамгийн дээд цэгтээ хүрсэн халуун он болж өнгөрлөө хэмээн мэдээллээ. Тэд энэ мэдээллийг бүтэн жил явуулсан судалгааны үр дүнд хийсэн юм.
2007 оноос өмнө 1982 онд дэлхийн дулааны дундаж хэм хамгийн их байсан юм. Өөрөөр хэлбэл 2007 он нь 1982 онд бүртгэгдсэний дараа орох халуун он болж өнгөрсөн гэнэ. 2007 онд дэлхийн дундаж дулааны хэм нэмэх 40ээс давж байсан нь мөнхийн мөсөн орон болох хойд туйлын мөсөн хучилгийг хайлах хугацааг хурдасгаж, зарим зүйлийн амьтан ургамалыг устгахад хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл хойд туйлын мөс 2007 онд урд хожид байгаагүйгээр маш хурдан хайлж, нимгэрсэн юм. НАСАгийн эрдэмтэдийн хэлж байгаагаар, хүн төрлөхтөн дулааралын эсрэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй бол ирэх гурван жил 2007 онтой адил маш халуун байх гэнэ.

Лид 9. Хятадын засгийн газар, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг хянах бодлого явуулж эхэллээ. Жил бүрийн Хятадын үндэсний баяр болох Хаврын баяраар инфляц өсөж ард иргэдийн амьдралд хүндрэл учруулдагтай холбогдуулан үнийг барих арга хэмжээ хэрэгжүүлэхээр болсон байна
Жил бүрийн хаврын баярын өмнө өргөн хэрэглээний бараа ялангуяа хүнсний бүтээгдэхүүн болох мах, сүү, өндөг болон түлшний үнэ, нэг дахин нэмэгддэг юм. иймээс хятадын засгийн газраас үнийн хиймэл өсөлт болон инфляцийг зохих түвшинд барьж байхын тулд үнийн хөөрөгдөлийн эсрэг бодлого хэрэгжүүлэхээр болсон юм. Хятадын засгийн газар үнийн өсөлтийг барьж байхын тулд өөрийн улсынхаа томоохон үйлдвэрлэгчид болон нийлүүлэгч нартай хамтран ажиллахаар болж байгаа юм.


Лид 10. АНУ-ийн нисэх онгоц үйлдвэрлэрлэгч Боинг компаний 787 загварын зорчигч тээврийн онгоцны үйлдвэрлэл удааширч улмаар хойшилоход хүрээд байна.

Зорчигч тээврийн онгоц үйлдвэрлэгч Боинг компаний захиалга нийлүүлэлтийн хугацаа хойшлогдох болсон нь, тус үйлдвэрт тулгараад байгаа санхүүгийн болон бүтэц зохион байгуулалтын зарим асуудлуудаас үүдэлтэй юм. Дотоод асуудлаа шийдэж чадахгүй байгаагийн улмаас Боинг 787 шинэ загварыг нийлүүлэх ажил 2009 оныг хүртэл хойшлогдоход хүрээд байна. Боингийн шинэ загварын эхний туршилтын нислэг энэ жилийн нэгдүгээр улирлын сүүлээс 2-р улирлийн сүүл хүртэл товлогдсон байгаа гэж үйлдвэрийн удирдлага мэдэгдсэн юм. Боингийн үйлдвэр 2008 онд, 802 захиалга хүлээн аваад байгаа билээ. Боинг 787 нь одоогоор хамгийн хурдан зарагдаж буй шинэ загвар гэж Боинг компани мэдэгдсэн юм. Ерөнхийдөөө Боинг компаний зохион байгуулалтаас үүдэлтэй хямралаас болж 3 сарын хугацаанд хийхээр төлөвлөсөн байсан ажил 10 сар болтлоо хойшлогдсон байна. Боингийн инженер Scott Carson ярьж байгаагаар шинэ загвар болон технолгит гарч байгаа багахан дуу чимээг шийдэж чадвал шинэ загварт ямар ч өөлөөд байх асуудал байхгүй гэнэ.

Энэ өдөр
1773 – оны энэ өдөр, ахмад Жэймс Коокийн удирдлага дор анхны хөлөг Антрактидыг зорин явсан юм. 1919 – оны энэ өдөр, сонгодог уран зургийн мастер Ignacy Jan Paderewski Полшийн ерөнхий сайдаар томилогдсон юм. тэрбээр Польшийн түүхэнд ерөнхий сайд болсон анхны уран бүтээлч билээ. Харин 1928 – оны энэ өдөр Josepho нь дүрс бичлэгийн хальсны боловсронгуй хувилбарыг үйлдвэрлэж, түүнийхээ эзэмшигчийн эрхийг авсан юм. тус бүтээл нь телевиз, киноны урлагт үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан байна. 1991 оны энэ өдөр АНУын Иракийн эсрэг “цөлийн шуурга” ажиллагааг эхлүүлжээ

No comments: