2008-01-10

Дэлхийн мэдээ 2007-01-09 Лхагва гараг

Лид1. Гүржийн сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн эцсийн үр дүнг танилцуулж, өнөөгийн ерөнхийлөгч Михиал Саакашвили ялалт байгуулсан гэж зарласан юм. Үүний дараа Гүржийн сөрөг хүчнийхэн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж олон мянган хүнийг хамарсан жагсаал зохион байгуулна гэж амлаж байна.
Гүржийн сонгуулийн ерөнхий хороо нийт саналын хуудсын 95 хувийг тоолсны дараа Михиал Саакашвили сонгуулийн нэгдүгээр шатанд 52 хувийн санал авсан гэж зарлажээ. Украин, Азарбайжан, Армений төрийн тэргүүн нар баяр Михаил Саакашвилид улиран сонгогдсонд нь баяр хүргэж цахилгаан утас илгээжээ. Гүржийн сөрөг хүчнийхэн сонгуулийн нэгдүгээр шатанд шууд ялалт байгуулахаар хангалттай санал авсанд нь эргэлзэж байна гэж мэдэгдэж байгаа юм. Гүржийн сөрөг хүчний намаас нэр дэвшсэн Леван Гачечилазе өөрийн гол өрсөлдөгчөө ердөө 41 хувийн санал авсан гэж ярьжээ.

Эр. Хэрвээ 1 сарын 13 гэхэд сонгуулийн 2 р шатыг зохион байгуулахгүй бол Гүрж даяар өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн ажиллагаа хийнэ.

Сонгуулийн 2 р үеийг зохион байгуулахыг шаардаж Леван Гачечилазе өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарж байгаа юм байна.
Эр. Би Саакашвили и Нино Бурджанадзе нарт хандаж би үхэн үхтэлээ тэмцэл хийнэ гэж хэлмээр байна.
Гүржийн сөрөг хүчнийхэн 1 сарын 13, 18 нд Тбилиси хотод цуглаан хийх зөвшөөрөл авахаар хотын захиргааныхантай уулзсан байна. Өчигдөр орой Гүржийн цлс төрч Леван Гачечилазе өөрийнхөө дэмжигчдийн хамт Сонгуулийн ерөнхий хорооны байранд ирж сонгуулийн санал хураалт, саналын хуудас тоолох үйл явц будлиантсан гэдэг гомдолоо албан ёсоор гаргасан байна. Леван Гачечилазег сонгуулийн ерөнхий хорооны даргатай хийсэн уулзөлтйг Гүржийн телевизээр шууд дамжуулан үзүүлжээ.
Эр. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Тархнишвили та бас албан тушаалаасаа огцрох хэрэгтэй. Та бол Гүжрийн ард түмнийг шившиг болгож байна.
Үүний хариуд сонгуулийн ерөнхий хорооны дарга өөрийг нь Гүржийн парламент энэ албан тушаалд томилсон гээд дурын хүн намайг огцруулах эрхгүй гэж хэлсэн байна.

Лид2. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа үргэлжлиж байна.
Өнөөдөр Нью Хэмпшир мужид Бүгд найрамдах намын хурал болж намын дотор санал асуулга явагдаж дууссан байна. Энэ сунгаанд Аризона мужын сенатч Жон Маккейн ялалт байгуулжээ. Жон Маккейн Бүгд Найрамдах муж дотороо 37 хувийн санал авсан бол Массачусетсийн амбан захирагч Митт Ромми 30, Арканзасын амбан захирагч асан Майк Хаккаби 12 хувийн санал авсан байна Харин Нью Йоркын мэр байсан Рудольф Жулиани бүгд найрамдахчуудаас 9 хувийн санал авчээ. Харин Ардчилсан намын хуралын үеэр Хилари Клинтон бусад нэр дэвшигчдээсэ илүү санал авсан байна.

Лид3. Италийн цэргүүд Неаполь хотын гудамжинд хөглөрч байгаа хур хогийг цэвэрлэх ажилд дайчлагдсан байна.
Неополийн хот тохижуулах албаны үйлчлэгч нар 14 хоногийн өмнөөс ажил хаялт зарласны дараа хот хогондоо дарагджээ. Сүүлийн 14 хоногт 100 мянган тонн хог гудамжинд хуримтлагдсан байна. Хотын захиргааныхан хотын энд тэдндгүй хогийн цэг нээх гэж оролдсон ч энэ нь хотын иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч энэ нь цагдаа иргэдийн мөргөлдөөнөөр дууссан юм. Үүссэн асуудлыг Италийн ерөнхий сайд Романо Проди мягмар гаригт засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна. Зул сарын баярын дараа хогны хэмжээ бүр ч нэмэгдсэн тул эцэг эхчүүд хүүхдүүдээ хогтой гудамжаар явуулахаас татгалзаж хичээл сургуульд нь явуулаагүй байна. Хотын зарим дүүргийн иргэд гудамжинд хуримтлагдсан хогийг шатааж эхэлсэн нь байгаль орчныг бохирдуулж халдварт өвчин дэгдэх эрсдэлийг улам нэмэгдүүлжээ.

ТОВЧ
Оросын Неманский агнуурын усан онгоцыг Норвегийн эргийн хамгаалагчид өнгөрсөн жил эдийн засгийн бүсийг нэвтэрсэн гэж буруутгаж саатуулаад байгаа билээ. Одоо усан онгоц Норвегийн Вадсё боомтод байгаа юм байна. Усан онгоц багийн 20 гишүүнтэй бөгөөд эрүүл мэнд нь муудсан нэг хүнийг Норвегийн тал ОХУ д шилжүүлэн өгөх болжээ.

Суданы цэргүүд Дарфур муж дахь НҮБ ын энхийг сахиулагчид руу гал нээсний улмаас хоёр хүн хүнд шархадсан байна. Суданд энхийг сахиулагчид энэ оны эхээр ирсэн юм.

Өнгөрсөн 11 сард Берлинд баривчлагдсан Гүржийн экс батлан хамгаалахын сайд Ираклий Окруашвилиг ойрын өдрүүдэд Францын хууль сахиулах байгуулагад шилжүүлэн өгөх гэж байна. Энэ тухай Германы дотоод хэргийн сайд мэдэгджээ. Франц улс Ираклий Окруашвилид шенгены виз олгосон тул түүнийг хяналтандаа авахад бэлэн байна гэж мэдэгджээ. Энэ жил 34 настай Ираклий Окруашвили Берлин хотын Моабит шоронд хоригдож байгаа юм.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсан байна. Энэ нь АНУ д цаг агаар дулаарсантай холбоотой юм. Одоо газрын тосны үнэ Нью Йоркын түүхий эдийн бирж дээр 95 доллар байна.

Японы гал сөнөөгчид Токио хотод үзүүэх сургуулилт хийжээ. Тэд орчин үеийн тоног төхөөрөмжийг эртний нинжагийн хийдэг бэлтгэл сургуулилттай хослуулдаг гэдгээ энэ үеэр үзэгчдэд харуулсан байна. Токиогийн буланд болсон үзүүлэх сургуулилтад 2000 гал унтраагч хамрагджээ.

Лид4. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Ойрхи Дорнодын орнуудаар 8 өдрийн айлчлал хийхээр Вашингтон хотыг орхин явсан байна.
Цагаан ордоны тэргүүнээр сонгогдсон 7 жилд анх удаа Жорж Буш Изриальд очих гэж байгаа юм. Айлчлалын хөтөлбөрийн хүрээнд Кувейт, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Египет улсад зочлох юм байна. Жорж Бушын очих эхний улс нь Изриаль байх болно.
Жорж Буш Тель Авив хотын Бен Гурион нисэх онгоцны буудалд газардаж тэндээсээ Иерусалем хотод очих юм байна. Айлчлалын эхний өдөр Жорж Буш Изриалийн ерөнхийлөгч Шимон Перес, ерөнхий сайд Эхуд Ольмерт нартай уулзаж хэлэлцээр хийнэ. Айлчлалын бүрэлдэхүүнд АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс, ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Стивен Хэдли, болон албаны бусад хүмүүс багтжээ. Изриальд Жорж Буш байх хугацаандаа Иордан голын баруун эрэгт байдаг Рамаллах хотод очно. Маргааш Жорж Буш Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас, палестины ерөнхий сайд Салам Файяд нартай уулзах юм байна.Харин 1 сарын 11 нд Жорж Буш ойрхи дорнодын энхийн элч Тони Блэрийг хүлээн авч уулзахаар төлөвлөсөн байна. Иерусалем хотод байдаг холокостын золиос болсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх цогцолборт хөшөөнд цэцэг өргөөд дараа нь Кувейт улс руу нисэх юм. 1 сарын 12 нд Жорж Буш Кувет дэх америкийн цэргийн баазад очиж тэнд алба хааж байгаа цэргүүдтэй уулзах юм байна. Ирак дахь АНУ ын элчин сайд, америкийн цэргийн командлалын генерал Дэвид Петреус нар Кувейт улсад очиж Жорж Бушт бараалхах юм байна. Кувейт улсад Жорж Буш ардчилалын талаар дугуй ширээний уулзалт хийж Кувейтын эмэгтэйчүүдийн байгуулагын төлөөлөгчтэй ярилцах гэнэ. Дараа нь Буш Бахрейнд богино хэмжээний айлчлал хийж, өдөртөө багтан очиж тус улсын эзэн хаантай уулзахөөр төлөвлөжээ. 1 сарын 14 нд Буш Саудын Арабд, 16 нд Египтэд улсад айлчлал хийгээд дараа нь Вашингтоныг зорих юм байна. Жорж Бушыг Изриальд байх хугацаанд Цэлмэг тэнгэр нэртэй тусгай ажиллагааг хийж Изриаль улс хөрш орнуудтайгаа хилээ хаах юм байна.

Лид5. Францын ерөнхийлөгч Николя Саркози одоогоос нэг жилийн өмнө нээгдэж англи хэлээр нэвтрүүлэг явуулдаг France 24 сувгийн үйл ажиллагааг зогсоохыг санал болгосон байна.
Татвар төлөгчдийн мөнгөөр гадаад хэлээр нэвтрүүлэг явуулдаг сувгийг санхүүжүүлэхийг би хүсэхгүй байна гэж Николя Саркози хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Англи хэлээр мэдээ дамжуулах сувгийг Францын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жак Ширак санаачилж байжээ.
Үүнээс гадна Франц улс араб хэлээр мэдээллийн суваг ажилуулдаг юм. 2008 оны сүүлээр Испани хэлээр нэвтрүүлэг дамжуулах суваг нээхээр төлөвлөж байжээ. Гадаад хэлээр нэвтрүүлэг дамжуулдаг олон сувгийн оронд франц хэлээр нэвтрүүлэг дамжуулж, англи, араб, испани хэлээр тайлбартай гаргадаг чанартай ганц сувагтай байх нь илүү үл дүнтэй гэж францын ерөнхийлөгч ярьжээ. Олон улсад болж байгаа үйл явдлыг францын дуу хоолойгоор тайлбарлах мэдээллийн суваг заавал байх хэрэгтэй гээд ингэхийн тулд France24 телевиз, францын олон улсын радиог нэгтгэж нэг олон улсын сувагийг ойрын хугацаанд байгуулах зарлиг гаргах болсноо тэр хэлсэн байна.
Лид6. Нэр хүндээрээ Холливуудын шагнал гардуулах ёслолын дараа ордог Алтан бөмбөрцөг кино наадмын ёслолын ажилагаа цуцлагдсан байна.
Үүний гол шалтгаан нь жүжигчид Холливуудын зохиолч нарын ажил хаялтыг дэмжсэнтэй шууд холбоотой юм. Ирэх долоо хоногийн ням гаригт энэ жилийн Алтан Бөмбөрцөг кино наадамд шалгарсан шилдэг уран бүтээлчдийн нэрийг хэвлэлийн бага хурал дээр зарлах болжээ. Кино жүжигчидийн оролцоогүйгээр Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслол уйтгартай болно гэж энэ ёслолыг шууд дамжуулах гэж байсан телевизийн сувгууд мэдээлсэн юм. Жүжигчид өөрсдийг нь дэмжиж байгаад америкийн зохиолчид талархаол илэрхийлсэн байна. Америкийн кино, жүжиг, телевизийн шоуны зохиолч нар тэдний бүтээлийг интернэтэд байрлуулж, DVD болгон зарах үед авдаг шимтгэлээ нэмэгдүүлэхийг шаардаж
Сүүлийн 2 сарын турш ажил хаялт зарлаад байгаа юм. Энэ жилийн Алтан Бөмбөрцөг наадамд Жордж Клуни, Кейт Бланшетт, Жонни Депп, Жулия Робертс, Жоди Фостер, Анжелина Жоли нар нэр дэвшсэн юм байна.

Энэ өдөр
1799 оны энэ өдөр Англи улсад анх удаа татварын тогтолцоог шаталсан хэлбэрт оруулсан байна.
1815 оны энэ өдөр английн эрдэмтэн Гемфри ДЭВИ металл бүрхэвчтэй чийдэнгийн шилийг уурхайчдад зориулан зохион бүтээж байжээ. Харин 1816 оны энэ өдөр уурхайчид түүний зохион бүтээсэн чийдэнгийн шилийг туршиж үзсэн байна.
1951 оны энэ өдөр Нью Йорк хотод НҮБ ын төв байрны нээлтийн ёслол болсон байна.
1969 оны энэ өдөр Английн Бристол хотыг орчимд дуунаас хурдан Конкорд онгоцоор туршилтын нислэг хийж байжээ.
Үдэш
Лид7. Энэ жил 40 настай кино жүжигчин Николь Кидман жирэмсэн болсноо Сидней хотод хэвлэлийнхэнд мэдээлсэн байна. Сэтгүүлчид Николь Кидманы гэрийн гадаа цугларч түүнийг хэзээ гэрээсээ гарч ирэхийг нь хүлээж байжээ. Николь Кидман, нөхөр Кит Урбаны хамт гэрээсээ гарахдаа жирэмсэн болсондоо маш их баяртай байна. Харин хүхдийн хүйсийг одоогоор нууцлахыг хүсэж байна гэж хэлсэн байна. Николь Кидман Том Крузтэй 10 жил хамт амьдрахдаа хоёр ч удаа үр зулбаж байжээ. Үүний дараа хоёр хүүхэд өргөж авч байсан юм. Николь Кидман 2003 онд Цаг кинонд тоглож Оскарын шагнал хүртэж байсан юм. Жүжигчин бүсгүй хамгийн сүүлд найруулагч База Лурманны “Австрали” гэдэг кинод английн язгууртан эмэгтэйн дүрийг бүтээсэн юм байна. Николь Кидман дуучин Кит Урбан 2006 онд гэрлэлтээ батлуулсан юм.Кит Урбан кантри урсгалаар уран бүтээлээ туурвидаг нар 2004, 2005, 2006 оны шилдэг гоцлол дуучинаар шалгарч байсан юм.

Лид8. Их Британий хатан хааны шуудангийн албан алдарт тагнуулч Жеймс Бондын тухай 6 багц шуудангийн марк хэвлэж худалдаанд гаргажээ.
Энэ жил Жеймс Бондын тухай адал явдалт романыг бичсэн зохиолч Ян Флемингийн мэндэлсний 100 жилийн ой болж байгаа юм. Энэ шуудангрийн маркан дээр "Казино Рояль", “Доктор Ноу", “Голдфингер", "Оросоос ирсэн нь, "ҮҮр мөнхийн үнэт эрдэнэс, "Зөвхөн таны харцанд зэрэг номны хавтасыг дүрсэлжээ. Шуудангийн шинэ маркыг олон нийтэд танилцуулахад Их Британий жүжигчин Саманта Бонд оролцсон байна. Тэрээр Жеймс Бондын тухай гурван ч кинонд нарийн бичгийн дүрийг бүтээж байсан юм. Хамгийн сүүлд 2007 онд жүжигчин Дэниел Крейгийн тоглосон Казино Рояль нэртэй шинэ анги олны хүртээл болсон юм. Энэ кино 600 сая долларыг орлого олжээ. Жеймс Бондын тухай шинэ кино 2008 оны 11 сард бэлэн болно. Кинонд укрианы жүжигчин Ольга Куриленко Жеймс Бондын найз бүсгүйн дүрийг бүтээх болжээ.

Лид9. АНУ ын дизайнер шүүмжлэг Мистер Блэквелл өчигдөр хувцасаа тохируулж өмсөж чаддаггүй олны танил хүмүүсийн жагсаалтыг гарга саа байна.
Энэ жагсаалтын нэгдүгээр байрыг Спайс Гёрлз хамтлагийн дуучин, хөлбөмбөгчин Дэвид Бэхэмийн гэргий Виктория Бэкхэм эзэлсэн байна.Удаах байранд байнга хэл ам, хов живэнд холбогдож байдаг Британий дуучин Эми Уайнхаусын нэри оржээ. Тэр 1950 оны үеийн кафены зөөгч шиг хувцасладаг гэж Мистер Блэквелл ярьжээ. Харин гуравдугаар байранд залуу жүжигчин Мэри Кейт Ольсен оросон байна. Муухай хувцаслаж явдаг олны танил хүмүүсийн тоонд Фержи, Келли Кларксон Ева Грин, Аврил Лавин Жессика Симпсон, Линдси Лохан ("задала новый стандарт плохого вкуса") и америкийн жүжигчи Элисон Арнгрим нарын нэрс оржээ.Харин Бритни Спирс энэ удаа жагсаалтад багтаагүй байна. Бритни Спирсийн хувийн амьдрал ээдрээтэй байгаа тул түүний хувцаслалтыг шүүн хэлэлцэх нь дэндүү увайгүй хэрэг болно гэж дизайнер хэлжээ. Үүний зэрэгцээ сайхан хувцасладаг ододын нэрийг гаргасан байна. Үүнд Риз Уизерспун, Жемима Хан, Бейонсе, Анжелина Джоли, Хелен Миррен, Николь Кидман, Кэти Холмс нарын нэр оржээ. Мистер Блэквелл сүүлийн 48 жилийн турш олны танил хүмүүсийн хувцаслалтын тухай жагсаалт гаргадаг юм.

No comments: