2008-01-28

Дэлхийн мэдээ 2008 01 28 Даваа гараг

Лид1.ОХУ ын сонгуулийн ерөнхий хороо Михиал Касьяновыг 3 сарын 2-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэн авахаас татгалзсан байна.
Үүний гол шалтгаан нь түүнийг дэмжиж байгаа иргэдийн гарын үсэгний ихэни нь хуурамч байсанд оршиж байгаа юм.Оросын сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргийн мэдээлснээр Касьяновын цуглуулсан иргэдийн гарын үсэгний 13,38 хувь нь хуурамчаар үйлдэгдсэн байжээ. ОХУ ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа дуусгавар болжээ. Сонгуулийн ерөнхий хорооныхон ОХУ ын шадар сайд, Нэгдсэн Оросы намын гишүүн Дмитрий Медведов, Коммунис намаас Генадий Зюганов, Либерал Ардчилсан намаас Владимир Жириновский, Ардчилсан намаас Андрей Богданов нарыг нэр дэвшигчээр бүртгэн авчээ. ОХУ ын ерөнхийлөгчийн сонгуульд Нэгдсэн Орос намаас нэр дэвшигч Дмитрий Медведев ялалт байгуулах нь гарцаагүй гэж барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж оросын ерөнхийлөгчийн сайн дэглэлттэй жүжиг болж өнгөрнө гэж шүүмжилж байна. Сонгуульд нэр дэвшигчид гарааны ижил нөхцөлтэй байна гэсэн зарчим алдагдсан гэж
Оросын коммунист нам мэдэгдэж Генадий Зюгановыг нэр дэвшигчийн тооноос хасаж магадгүй байгаа юм байна. Барууны чиг баримжааг баримталдаг оросын сөрөг хүчний нам, улс төрийн хөдөлгөөнүүдээс хэн ч энэ удаагийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон тухай БИ БИ СИ телевиз онцлон тэмдэглэж байна. “Үл зөвшөөрөгдийн марш” хөдөлгөөний тэргүүн Гарри Каспаров, Владимир Буковский, Борис Немцов нар ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшихээр гарын үсэг цуглуулсан ч хуулинд заасан 2 сая хүний гарын үсгийг цуглуулж чадаагүй юм. ОХУ ын сонгуулийн ерөнхий хороо Европын орнууд руу ажиглагчаа илгээхийг хүсэж урилга явуулжээ. Оросын ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 400 ажиглагчыг урихаар төлөвлөсөн байна.
Лид2. Жакарта хотод Индонезийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Сухарто 87 насандаа нас баржээ. Түүнийг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ.
Сухартогийн эрүүл мэнд 2008 оны 1 сарын 4-оос эхлэн муудаж эмнэлэгт хүргэгдсэн юм. Сухарто даралт багассан, бөөрний дутагдалд орсон гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэж байжээ. Эмч нарын дүгнэлтээр Сухарто амьсгал хураахаасаа өмнө комд орсон байжээ. 1967-1998 оны хооронд Сухарто индонезийн төрийн тэргүүнээр ажиллаж байсан билээ. Генерал цолтой Сухарто Индонезид цэргийн номлолд үндэслэсэн дангаар захирах дэглэм тогтоосон юм. Сухарто төрийн эрхийг аваад коммунист намын үйл ажиллагааг хааж, улс төрийн өрсөлдөгч нараа мөрдөн мөшгиж, хэвлэл мэдээллийн салбарт хатуу хяналт тогтоогоод байсан юм. Сухартог төрийн эрхийг барьж байх үед гэм зэмгүй олон мянган хүн амь насаа алдаж байсан юм. Азийн эдийн засаг хямралд орсны дараа 1998 онд олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болж, Сухарто албан тушаалаа орхисон юм. Экс ерөнхийлөгчийг албан тушаалаасаа огцорсны дараа цагдаагийнхан түүнийг авилагын хэрэгт холбоотой гэж мөрдөн шалгажээ. 2000 оноос Сухарто гэрийн хорионд орсон юм. Transparency International байгуулагын гаргасан судалгаагаар Сухарто засгийн эрхэнд байхдаа 35 тэрбум долларыг улсын төсөвөөс хувьдаа авсан юм байна. Индонезийн экс ерөнхийлөгч Сухарто нас барсан тул гурван өдрийн гашуудал зарласан байна.
Лид3. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа үргэлжилж байна. Ардчилсан намынхан Өмнөд Каролина мужид хуралдаж, нам доторх санал хураалтаа хийсэн байна.
Өмнөд Каролина мужид Барак Обама ялалт байгуулсан байна. Тэр Хилари Клинтоноос 2 дахин их санал авчээ. Барак Обама 55, Хилари Клинтон 27, Жон Эдвардс 18 хувийн саналыг Өмнөд Каролина мужид намынхаа гишүүдээс авчээ.Барак Обама Өмнөд Каролинад ялалт байгуулсныхаа дараа 2 сарын 5-нд сунгаа болох Жоржи муж руу нисжээ. Харин Хилари Клинтон Өмнөд Каролина мужид болсон сунгааны үр дүнг хүлээлгүй Теннеси хот руу явжээ. Өмнөд Каролина мужид африк гаралтай америкчууд ихэвчилэн амьдардаг юм. Тэдний 80 хувь нь Барак Обамаг дэмжсэн гэж “exit polls” судалгааны төв мэдээлжээ. Барак Обама сонгуулийн сунгаа эхэлсэнээс хойш 2 дахь муждаа ялалт байгуулсан нь энэ юм.
ТОВЧ
Өнөөдөр өглөө Улаанбаатарын цагаар 8 цаг 17 минутад Байконурын сансрын буудлаас “Протон М” пуужин амжилттай хөөрсөн байна. Пуужин 9 минтутын дараа дэлхийн тойрог замд оржээ. Энэ пуужингаар "Экспресс-АМ33" загварын хиймэд дагуулыг сансарт гаргах бөгөөд радио телевизийн нэвтрүүлэг, үүрэн телефоны үйлчилгээнд ашиглагдах юм байна. 2600 жинтэй энэ хиймэл дагуул 12 жил тасралтгүй ажиллах хүчин чадалтай юм байна.
Хойд Осетийн ууланд аялахаар явсан 15 оюутан төөрсөн байна. Оюутнууд Кобань суурингаас Феагдон тосгонд хүрэх ёстой байсан ч хугацаандаа ирээгүй ажээ. Оюутанууд замдаа төөрсөнөө ар гэрийнхэндээ гар утасаар мэдэгдсэнээр эцэг эхчүүд нь аврах албаныханд хандсан байна. Онц байдлын газрын мэдээлснээр ууланд төөрсөн оюутнуудыг эрүүл мэнд сайн байгаа юм байна.
1 сарын 27 нд оросын мэс засалч Валерий Иванович Шумаков 77 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Тэр Орос улсад анх удаа эрхтэн шилжүүлэх мэс засал хийж байсан бөгөөд хиймэл эрхтэн ч хүний биед байрлуулах хагалгааг амжилттай хийж байсан юм. Тэр анагаах ухаанд гурван нээлт хийж, 450 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвижээ.
Төв Европын орнуудаар хүчтэй шуурга болж өнгөрчээ. Одоо байгалийн онц ноцтой үзэгдлийн үеэр учирсан хохиролыг арилгахаар ажиллаж байна. Австралийн уулын бүс нутгаар салхиний хурд 120 км цаг хүрсэнс байна. Үүний уршигаар цахилгаан дамжуулах шугам тасарчээ. Үүнтэй адилхан дүр зураг Польш, Чехэд ч харагдаж байна. Хүчтэй салхиний үеэр шонийн мод, төмөр зам дээр унажээ. Цаг уурчдын мэдээлж байгаагаар ойрын өдрүүдэд цасан шуурга болохм юм байна.
Лид4. Ливаны нийслэл Бейрут хотод цагдаа жагсагчдын хооронд мөргөлдөөн гарах үеэр наад зах нь 7 хүн нас барсан байна. Түүнээс гадна өөр 14 хүн шархаджээ.
Ливаны нийслэл хотод цахилгаан эрчим хүч тасарсны дараа иргэний хөдөлгөөнийхөн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Ливаны Амаль намын нөлөө бүхий гишүүн амь насаа адсан тухай мэдээлэл тасрсны дараа эхэндээ тайван замаар үргэлжилж байсан жагсаал мөргөлдөөн болж хувирсан юм. Сөрөг хүчний төлөөлөгчдийн мэдээлж байгаагаар Амаль намын гишүүн цагдаа нарын гарт амь үрэгджээ. Харин цагдаагийн газрынхан хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан гэж мэдэгджээ. Жагсагчид замдаа тааралдсан бүхнийг эвдэн сүйтгэж, машин галдан шатаажээ. Цагдаа жагсагчдыг тараахын тулд агаарт хий буудсан байна.
Лид5. Изралийн засгийн газар Газын зурвас руу түлш шатахуун нийлүүлэх болно гэж амалсан байна.
Одоогоос 14 хоногийн өмнө Газын зурваст хяналтаа тогтоосон ХАМАС бүлэглэл Изриалийн газар нутаг руу пуужингаар харвасны хариуд Изриальчууд Газын зурвас руу түлш нийлүүлэхээ зогсоосон юм. Изриаль улс ирэх 14 хоногийн дотор Газын зурвас руу 2,2 сая литр түлш нийлүүлэх болжээ. Энэ нь Газын зурвасын цахилгаан станц ажиллах хамгийн наад захын хэрэглээний хэмжээ юм. Газын зурваст цахилгаан эрчим хүч, түлш, шатахуун, хүнсний хангамж тасалдсаны дараа энд амьдардаг палестинчууд Египет улсыг олноороо зорих болсон юм. Өнгөрсөн ням гаригт Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольмерт, Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас нар Иордан голын баруун эрэгт уулзжээ. Махмуд Аббас Изриаль, Палестины хил дээр хяналтаа тогтоох болно гэж хэлэлцээрийн үеэр амалсан байна.

Лид6. Өнгөрсөн амралтын өдрүдэд хятад улсад их хэмжээний цас орж, хүйтний эрч эрс чангарсан байна.

Гэнэт орсон их цас, цаг агаарын хүйтрэл хятадын хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг доголдоход хүргэжээ. Тус улсын эрх баригчид томоохон замыг цасан хунгараас цэвэрлэх ажлыг яаралтай зохион байгуулж байна. Хятадын цаг уурын албаны мэдээлснээр энэ долоо хоногийн турш цас үргэлжилэн орох юм байна. Энэ нь хятадын цагаан сарын баярын үеэр ч цасан шуургатай байна гэсэн үг юм байна. Хятадын ерөнхий сайд Вэнь Зя Баогийн хэлснээр цасан шуурганаас болж эрчим хүч, хүнсний хангамж доголдох аюултай болжээ. Иймээс байгалийн ямар ч гамшиг, үзэгдлийн өмнө бэлэн байх хэрэгтэй гэж тэр анхааруулсан байна. Хятадын цагаан сарын баярын үеэр ойролцоогоор 18 сая хүн өөр хот, бүс нутагт амьдардаг хамаатан садангийндаа зочлохоор явна гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Хятадн Хунань мужид байдал хамгийн хүнд байгаа бөгөөд төмөр замын хөдөлгөөн зогссон байна. Одоо хятадын Гуанжоу хотын төмөр замын буудал дээр 50 мянган зорчигч саатаад байгаа юм байна. Өнгөрсөн шөнө л гэхэд 100 мянган хүн гал тэрэгний буудалд хоноглосон байна. Галт тэрэгний буудал, төмөр замын өртөөн дээр саатаад байгаа хүмүүсийн ихэнхи нь цагаан сараас өмнө амжиж гэртээ харих гэсэн хүмүүс байгаа гэнэ. Төмөр замын буудалд байгаа хүмүүсийг хооллохын тулд хятадын төмөр зам 10 тонн цагаан будаа, мах,ногоо, ундын цэвэр ус, 20 мянган хайрцаг бэлэн хоол тараасан байна. Сүүлийн 10 жилд хятад улсад ингэж хүйтэрч байгаагүй юм байна. Хүйтний эрч чангарч хятадын олон мужи цахилгаан дамжуулах өндөри хүчдэлийн шугам тасарч унасан байна. Хятадын хот хоорондын автобус, ачаа тээвэр ч бас зогсоод байна. Хятадын 31 мужын 17 нь цахилгаан эрчим хүчний саатал гарчээ.
Лид7. НҮБ Дэлхийн хоёрдугаар дайн жилүүдэд Германы бөөнөөр хорих лагерьт ял эдлэж, тамлагдаж байсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэжээ.
1954 оны 1 сарын 27 нд Зөвлөлтийн Улаан Арми Гитлерийн Германы Аушвиц Освенцим хорих ангийг чөлөөлсөн юм. Энэ өдрийг угтан НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун дэлхий нийтэд хандан мэдэгдэл гаргасан байна. Тэр хзн төрөлхтөний түүхэнд дахин ийм явдал гаргахгүйн төлөө аоьс өнгө, яс үндэсээр ялгаварлаг гадуурхах үзэгдлийг гаргахгүй байхыг уриалсан байна. Өнөөдөр НҮБ ын төв байранд эрдэм шинжилгээний бага хурал нээгдэжээ. Өнөө орой нь Нью Йорк хотод Тель Авивын их сургуулийн симфони найрал хөгжмийн концерт болох юм байна. 2005 оны 1 сард НҮБ холокостын золиос болсно хүмүүсийн гэгээн дурсгалыг хүнлэтгэх өдрийг тэмдэглэж байх тогтоол гаргаж байсан юм. Фашистууд байгуулсан бөөнөөр хорих ангид 6 сая еврей, нэг сая гаруй бусад үндэстэнүүд амь үрэгдсэн байна.
Лид8. Өнөөдөр Венецийн багт наадам эхэлжээ. Энэ багт наадам 10 хоног үргэлжилнэ.
Уламжлал ёсоор багт наадамын нээлтийн ажиллагаа гэгээн Маркын талбайгаас бурхадын нислэг гэдэг үзүүлбэрээр эхэлжээ. Анх удаа бурхны дүрд хар арьстан эрэгтэй хүн тоглосон байна. Венецийн багт наамдыг үзэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган жуулчид ирдэг байна. Хаврын улирал эхлэж байгаа зарлаж Венецид багт наадамыг одоогоос 100 жилийн өмнө хийж байжээ.
ЭНЭ ӨДӨР
1457 Английн эзэн хаан 7 р Генрих мэндэлсэн байна.
1611 оны энэ өдөр Польшийн сансар судлаач Ян Гевелий мэндэлжээ. Тэр дэлхийн дагуул сарны зургийг анх гаргажээ.
Одоогоос 90 жилийн өмнө буюу 1918 оны энэ өдөр Оросын ардын комиссарын газар ажилчин тариачны улаан арми байгуулсан тухай тогтоол баталжээ.

Лид9. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес “империалст Америкийн эсрэг цэргийн эвсэл” байгуулах төлөвлөгөө гаргасан байна.
Уго Чавесын тооцоолсноор цэргийн шинэ эвсэл нь Латин Америкийн орнуудыг Америкийн Нэгдсэн Улсын гэнэтийн довтолгооноос хамгаалах зорилготой юм байна. Уго Чавес Америкийн эсрэг цэргийн эвсэл байгуулах төлөвлөгөөгөө долоо хоног тутмын телевиз радиогийн нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан байна. Империалст Америкийн эсрэг эвсэлд Куба, Никарагуа, Боливи, Венесуэль улсууд орох ёстой гэнэ. Хэрвээ АНУ бидний хэн нэгэн руу л халдах юм бол бид хамтран америкийн эсрэг цэргийн ажиллага эхлүүлнэ гэж Венесуэлийн төрийн тэргүүн хэлжээ. Одоогоор АНУ Уго Чавесийн энэ мэдэгдэлд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Лид10. Европын Холбооны гишүүн 27 орны гадаад хэргийн сайд нарын уузалт өнөөдөр Брюссель хотод болж байна.
Энэ хурлаар Сербийн бүрэлдэхүүнээс гарч тусгаар улс болохыг хүсэж байгаа Косовогийн хязгаарын асуудлыг хэлэлцэх юм байна. Европын холбооны орнуудын гадаад хэргийн сайд нар Косово руу Европын холбооны цагдаа нарыг энхийг сахиулах зорилгоор илгээх эсэх асуудлыг хэлэлцэх юм байна. Косовогийн хязгаарын талаар Европын орнуул нэгдсэн байр сууринд хүрээгүй байгаа юм. Сербийн эрх баригчид Косовод зөвхөн өөртөө засах эрх олгохыг зөвшөөрч байгаа юм. Европын холбооны гадаадхэргийн сайд нар Косовогийн асуудлаас гадна Балканы хойг, Иран цөмийн хөтөлбөр, Пакистаны улс төрийн байдаол, Ливан, Кени гээд дэлхийн халуун цэг болоод байгаа орнуудын талаар Европын орнуудын баримтлах байр суурийг тодорхойлох юм.

Лид11. Польшийн гаалынхан ажил хаялт зарласанаа болж алсын тээврийн жолооч давхар хохирч алдагдал хүлээсэн байна. Иймээс жолооч нар ч засгийн газраа шүүмжилж эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн зам дээр зогсолт хиж байна.
Польшийн Варшав хотод хүнд даацын машины жолооч нар зам бөглөж зогсолт хийж ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байна. Гаалийн албаныхан ажил хаялтаас болж Польшийн алсын тээвэр эрхлэгчдийг алдагдалд оржээ.Ачааны машин хилийн боомт дээр нэг өдөр зогсоход 1500 польш злот буву 600 доллар төлдөг байна. Одоо Польшийн зүү өмнөд нутгийн хилийн боомт дээр олон арван зкм үргэлжилсэн урт дараалал үүссэн байна. Польшийн хилчид цалингаа 1500 злотоор нэмэхийг шаардаж байгаа бол Польшийн сангийн яам тэдний цалинг 500 злот буюу 200 доллараар л нэмэх боломжтой гэж мэдэгдсэн байна.

Лид12. Холбооны бүгд найрамдах Герман улсын Гессене, Доод Саксони мужид орон нутгийн парламентын сонгууль болж өнгөрсөн байна. Гессене мужид нийтдээ 17 нам өрсөлдөжээ.

Энэ мужын парламентад олонхи болж байсан христийн ардчилсан намынхан ялагдал хүлээжээ. Харин Христийн арлчилсан намын гол өрсөлдөгч Германы Социал Демократ намынхан орон нутгийн сонгуульд үнэмлэхүй олонхи болжээ. Доод Саксони мужын сонгуульд улс төрийн 16 нам оролцсон байна. Сонгуулийн дүн гарахад Христийн Ардчилсан нам, Чөлөөт ардчилсан намынхан олонхийн байр сууриа хадгалж чаджээ. Германы хоёр ч мужид болсон орон нутгийн сонгууль нь Ангела Меркелитйн хувьд томоохон сорил юм.

Лид13. Испаний Барселона хотод зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийнхэн анхаарал татсан үйл ажиллааг зохион байгуулжээ.

Тэд зэрлэг амьтдыг агнаж, арьсаар нь гоёлын хувцас хийхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн Барселон хотын нэгэн сүмийн гадаа нүцгэнээр хэвтэцгээжээ. Тэд улаан будаг ашиглаж цусыг дүрсэлсэн байна. Барселон хотод сэрүүхэн байсан тул энэ арга хэмжээ удаан үргэлжилсэнгүй. Гэхдээ олон хүний анхаарлыг татаж чадсан байна.

No comments: