2008-01-26

Дэлхийн мэдээ 2008 01 26 Бямба гараг

Лид1. Дэлхийн түүхэнд гарч байгаагүй их хэмжээний мөнгө санхүүгийн аргаар луйвардсан нь францыэ банкнй ажилтаны гэрт цагдаа нар үзлэг хийсэн байна.
Францын “Societe Generale” банкинд аужлидпаг 30 настай Жерома Кервьел гэдэг залуу 4,9 тэрбум евро буюу 7,2 тэрбум ам.долларыг залилан хийж хувьдаа завшсан байна. Жероми Кервийл тус банкинд 2000 оноос хойш ажиллажээ. Тэр жилд 146 мянган ам.долларын цалин авлаг дундаж ажилтан байсан ажээ.Санхүүгийн ийм гэмт хэрэг гарсны дараа банкны арилжаа таван хувь хүртэл буурсан гэнэ. Албан тушаалаа ашиглан санхүүгийн аргаар залилан хийсэн залуугийн гэрт цагдаа нар бүтэн хоёр цагийн турш үзлэг нэгжлэг хийсэн байна.

Лид2. ОХУ, Сербийн талууд газрын тос, байгалийн хий дамжуулах салбарт салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.
ОХУ ын Газпром компани Сербийн төрийн мэдлийн газрын тосны компаний хувьцааны ихэнхи хэсгийг худалдан авч хяналтаа тогтоох болжээ. Ингэснээр Серб улс байгалийн хийн хоолойтой болох юм. Түлш, эрчим хүч, байгалийн хийн салбарт хамтран ажиллах гэрээнд албаны хүмүүс гарын үсэг зурахын өмнө ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин, Сербийн төрийн тэргүүн Борис Тадич нар уулзсан юм. Орос Сербийн гэрээний дагуу оросын Газпром Сербийн газрын тосны компаний нийт хувьцааны 51 хувийг эзэмших болжээ. Хувьцааны ихэнхи хэсгий авсаныхаа төлөө ОХУ ын Газпром компани Сербийн засгийн газарт 400 сая евро төлж, 2012 оноос өмнө энэ компанид 500 сая еврогийн хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээж байна. Төрийн мэдлийн газрын тосны компаниа Оросын Газпромд өгөх нь зөв эсэх талаар хэлэлцүүлэг сүүлийн 7 хоногийн турш Сербид өрнөсөн юм. Энэ гэрэг шүүмжилж байгаа Сербийн зарим улс төрчид 400 сая евро гэдэг бол хэтэрхий бага мөнгө гэж үзэж байна. 2013 он гэхэд ОХУ Балтийн тэнгисийн ерооолоор байгалийн хий дамжуулах шугам хоолой барьж байгуулах юм. Энэ төсөлд Серб улсыг хамруулах болжээ.


Лид3. Өчигдөр оройноос эхлэн Египет улс Газын зурвасын иргэдийг өөрийн газар нутаг руугаа оруулахгүй байх шийдвэр гаргажээ. Египетийн хилчид хууль бусаар хил нэвтрүүлэхгүй байхын тулд төөр тор татсан байна.
Гэвч палестинчууд төсөр торыг тасдаж Египетийн хилийн боомт руу очих оролдлого хийжээ. Энэ үед Египетийн хилийн цэргүүд өндөр даралттай усаар шүршиж хүмүүсийн тараасан байна. Газын зурвасыг Изриаль улс бүсэлсний дараа хоол хүнс, түлш шатахуун дутагдалд орсон юм. Иймэс Палесьтинчууд наад захын хүсний бараа бүтээгдэхүүнм авах гэж Египетийг зорих болж, улмаар хил зөрчих болжээ.НҮБ ын мэдээгээр бол сүүлийн 2 хоногт Египетийн хилийн боомтод 700 мянган палестин хүн ирсэн байна.

ТОВЧ

1 сарын 23 нд БНХАУ ын Шандунь мужид оройн 20 цаг 48 минутад Бээжингээс Циндао хот руу явж байсан хурдны галт тэрэг төмөр зам дээр ажиллаж байсан ажилчдыг дайрсан байна. Энэ тухай Хятадын тээврийн яам өчигдөр албан ёсоор мэдээлжээ. Галт тэрэгний осолд 18 хүн нас баржээ.

АНУ ын Лос Анжелос хотын Монте Карло зочид буудалд гал түймэр гарч 18 хүн угаартаж амь насаа алдсан байна. Зочид буудалд дүрэлзэж байгаа галыг унтраах ажилд Лас Вегас хотын 3 тойргийн гал унтраах албаныхан оролцжээ. Зочид буудлын 32 р давхар, дээврийн хэсэг гал түймэрт хамгийн их хэлмэгджээ. Гал түймэр гарах үе Монте Карло зочид буудалд нийтдээ 3000 зочин байжээ. Шал гарсан шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Монте Карло зочид буудалыг 1996 онд Америкийн Казиногийн үйлчилгээ эрхэлдэг MGM Mirage компани барьсан юм.

Хятадын өмнөд тэнгист Орос, Хятад, Өмнөд Солонгос, Японы аврах албаныхан Оросын ачаа тээврийн усан онгоцыг тав дахь өдрөө хайж байна Оросын “Ахмад Усков” нэртэй хөлөг онгоц хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн ням гаригт өмнөд хятадын тэнгисээс холбоо барьсан юм. Задгай тэнгист 1 сарын 15 нд Оросын Находка боомтоос гарсан далайчид Хонконгт хүрэх ёстой байсан юм. 17 хүний бүрэлдэхүүнтэй оросын усан онгоцыг хайх эрэлийн ажил үргэжилж байна.

Лид4. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Йоркшир мужид хүчтэй шуурга болжээ.
Салхиний хүч их байсан тул хүнд даацын ачааны машинууд тэнцвэрээ алдаж салхинд хийсэхээ шахжээ. Йоркшир гүнлэгийн нисэх онгоцны буудалд газардах байсан бүх онгоцыг өөр хот руу илгээсэн байна. Гэвч Их Британий иргэний агаарын тээврийн энэ онгоцны нисэгчид газардахаар шийджээ. Хүчтэй салхиний урсгалд онгоц цохигдож, агаарт холбирч байгааг телевизийнхэн дүрс бичлэгийн хальсандаа буулгаж чадсан байна. Онгоцны нисэх багийнхан агаарын хөлгөө амжилттай газардуулжээ.

Лид5. АНУ ын Өмнөд Каролина мужид ардчилсан намынхан хуралдаж, сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ сунгааг хийх гэж байна.
Өмнөд Каролинөд болох ардчяилсан намын сонгуулийн сунгаа нь жинхэнэ дүрэмгүй тулаан болно гэж улс төр судлаачид таамаглаж байна. Өмнөд Каролина мужид афик гаралтай америкчууд олноороо амьдардаг. Иймээс Барак Обамаг олонхийн дэмжлэгийг авах найдлага өндөр байгаа юм. Үүнийг Хилари Клинтон гайхалтай сайн ойлгож байгаа тул Өмнөд Каролинад ялалт байгуулна гэдэгтээ эргэлзэж, төдийлөн хүчин чармайлт гаргахыг хүсэхгүй байна гэж зарим сэтгүүлч нар мэдээлжээ. Харин Хилари Клинтон энэ мэдээллийг эрс үгүйсгэж Өмнөд Каролинад томоохон сурталчилгааны ажил хийнэ гэж хэвлэлийнхэнд ярьсан байна.

Лид6. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс пүрэв гарагт Колумб улсын баруун хойд хэсгийн Медельин хотод хоёр өдрийн айлчлал хийжээ.
Хатагтай Кондализа Райсын аюулгүй байдлыг хангахын тулд Колумбын засгийн газар 12 мянган цэрэг цагдааг Медельин хот руу илгээжээ. Кондализа Райс Колумби улсад хүний эрхийг хамгаалагчидтай дугуй ширээний уулзалт хийсэн байна. Америкийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Конгрессийн 10 гишүүн багтсан байгаа юм байна. Колумб АНУ 2006 онд чөлөөт худалдааны гэрээ байгуулсан юм. Гэвч энэ гэрээг Америкийн конгресс хүчин төгөлдөр болгоогүй. Учир нь Конгресст олнхи болдог Ардчилсан намынхан Колумбид хүний эрх зөрчигддөг гэж үзсэнтэй холбоотой юм.

Лид7 Ливан улсын нийслэл Бейрут хотод өчигдөр орой хүчтэй дэлбэрэлт болж олн хүний амь үрэгджээ. Иймээс 1 сарын 26 ийг Ливанд бүх нийтийн гашуудлын өдөр болгон зарлсан байна.
Баасан гаригийн орой Бейрут хотод болсон дэлбэрэлтийн үеэр Ливаны аюулгүй байдлыг хангах газрын өндөр албан тушаалтан амь үрэгдсэн юм байна. Ливаны дотоодын аюулгүй байдлыг хангах газар сүүлийн үед баруны орнуудын талыг баримталдаг улс төрийн бүлэглэлийн эрх ашигт нийцсэн ажиллагаа явуулах болсон гэж олон нийт дүгнэдэг юм. Иймээс энэ удаагийн алан хядах ажиллагаа нь аюулгүй байдлыг хангах газрын өндөхр албан тушаалтан руу чиглэсэн юм байна. Сүүлийн 3 жилд Ливан улсад 30 гаруй цдаа дэлбэрэлт болжээ. Аланм хядагдын гарт ихэвчилэн Ливаны улс төрчид,сэтгүлчид өртөж байсан юм.

Лид8. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Билл Гейтс Лавост болж байгаа дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож үг хэлсэн байна.
Майкрософт компанийг үндэслэг байгуулагч Билл Гейтс чинээлэг болон бага орлоготой иргэдэд ижил тэгш зарчимаар үйлчилж байх капитализмыг хөгжүүлэхийг уриалсан байна. Буурай хөгжилтэй орнуудад туслахын тулд зах зээлийа урсгалыг энэ чиглэлд хандуулах нь хамгийн үр дүнтэй байх болно гэж тэр хэлжээ. Дашрамд дурьдахад Билл Гейтс 2008 оны зун Майкрософт компанийг албан бүр мөсөн орхиж, буян ажилд амьдралынхаа үлсэн хэсгийг зориулна гэж мэдэгдэж байсан билээ. Билл Гейтс 1994 оноос хойш сайн санааны хандивын ажилд 14 тэрбум доллар зарцуулсан юм байна.

Лид9. Оросын үндэсний кино урлагийн академи энэ жилийн шилдэг киног шалгаруулсан байна. Оскарын гадаадын шилдэг кино номинацид нэр дэвшсэн найруулагч Никита Михаилковын “Арван хоёр” кино энэ жилийн оросын шилдэг киногоор шалгарчээ.

“Арван хоёр” кино үүнээс өмнө Венецийн кино наадмаас Алтан Арслан шагналыг хүртсэн юм. Оросын РИА НОВОСТИ агентлагийн уламжилснаар бол Никита Михаилковын энэ ки но нийтдээ 16 шагнал аваад байгаа юм байна.Оросын шилдэг эрэгтэй жүжигчнээр Тусгай захилага кинод тоглосон жүжигчин Андрей Краско тодорсон бол шилдэг эмэгтэй жүжигчиний шагналыг “Зүрхэнд хүрэх зам” кинонд тоглосон Мария Порошина хүртсэн байна. Оросын кино урлагт аса их хувь нэмэр оруулсан Оросын ардын жүжигчин найруулагч Владимир Наумов ч энэ жил Алтан бүргэдийн эзэн болсон байна. Түүнээс гадна найруулагч Сергей Бодровын “Монгол хүн” кино хоёр шагнал хүртжээ. Энэ жилийн оросын шилдэг хүүхэлдэйн киногоор “Уулын цэцэгс” кино шалгарчээ.

Энэ өдөр
1244 оны энэ өдөр тухайн үеийн түүхэн эх сурвалжаас Берлин хотын тухай дурьдсан баримт олж байжээ. Гэвч Берлин хотыг 1237 оны 10 сарын 28 нд тулгийн чулуугаа тавьсан гэж үздэг юм.
1886 оны энэ өдөр Германы зохион бүтээгч Карл БЕНЦ дотоод шаталтын хөдөдгүүртэй машин зохион бүтээж патент авсан байна.
1905 оны энэ өдөр Өмнөд Африкаас 3106 кратын том алмаз олжээ. Дэлхийн дээр түүнээс том хэмжээтэй алмаз чулууг олоогүй байна.
Өнөөдөр Энэтхэгийн үндэсний баяр. Одоогоос 55 жилийн өмнө буюу 1953 оны энэ өдөр БНЭУ бүгд найрамдах засаглалтай болжээ.
1997 оны энэ өдөр Чеченьд ерөнхийлөгчийн сонгууль болж нийт сонгогчдын 65 хувийн саналаар Аслан МАСХАДОВ ялалт байгуулжээ.

No comments: