2008-01-22

Дэлхийн мэдээ 2008-01-22 Мягмар гараг

Лид1. Дэлхийн томоохон хөрөнгийн бирж дээр хувьцааны ханш огцом унаж байна. АНУ ын хөрөнгийн зах зээл дээр өнгөрсөн намар эхэлсэн хямралыг үр дагавар нь одоо илэрч байна гэж томоохон эдийн засагчид энэ үзэгдлийг тайлбарлаж байна.

Дэлхийн валютийн сангийн тэргүүн Поминик Строс Кан одоо хувьцааны ханш унаж байгаа нь дэлхийн эдийн засагт асар их хохирол авч ирнэ гэж үзэж байна. АНУ ын эдийн засгийн чадамжыг дээшлүүлэх зорилгоор авч хэрэгжүүлэх гэж байгаа багц арга хэмжээг дэлхийн хамтын нийгэмтлэг сөрөгөөр хүлээн авчээ гэж тэр мэдэгджээ. Хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ буурах үзэгдэл Ази тивээс эхэлсэн байна. Японы хөрөнгийн биж хаагдах үед Nikkei ийн үзүүлэлт гурав зууны 86 хувиар буурсан байжээ. Энэ нь сүүлийн 2 жилд болж байгаагүй үзэгдэл юм. Үүний дараа Их Британий биржийн гол үзүүлэлт FTSE 5,5 хувиар буурсан тухай мэдээлэл ирсэн юм. Энэ нь Английн бирж дээр хувцаа арилудаг хамгийн томоохон 100 компаний хувьцааны үнэ нэг өдрийн дотор 163 тэрбум доллараар бурсан гэсэн үг. 2001 оны 11 сарын 11 өдрөөс хойш Лондоны бирж дээр ийм ноцтой ханш уналт ажиглагдаагүй юм. Парисын хөрөнгийн бирж дээр хувцьцааны үнэ 7 хувиар буурсан байна. Дэлхийн эдийн засгийн томоохон төв болоод байгаа Хятад, Энэтхэг, Сингапур, Тайвань, Филиппин, Аргентин, Бразил, ОХУ ын улсын хөрөнгийн бирж дээр ч мөн адил хувьцааны ханш унажээ. Эдийн засагчдын тооцоолж байгаагаар хувьцааны үнэ цаашид ч унах юм байна.

Лид2. Изриаль улс Хамас бүлэглэлийн хяналтаа тогтоосон Газын зурвасыг бүсэлж, хилийн боомтуудаа хаасан юм. Ингэснээр түлш, шатахууны нийлүүлэлт зогсож Газын зурваст байдал хүндэрчээ.

Тэнд амьдардаг нэг 200 мянган хүн гэрэл цахилгаангүй болоод байна. Үүний дараа НҮБ ын Аюулгүйн Зөвлөл шуурхай хуралдаанаараа Газын зурвасын асуудлыг хэлэлцэж, Изриль улсад хандан бүслэлтийн үеэр гарч болох сөрөг үр дагавар их байгаа г анхааруулжээ. Иймээс Изриалийн засгийн газар Газын зурвас руу түлш, шатахуунтай тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнийг сэргээхийг зөвшөөрсөн байна. Европын Холбоо, Арабын орнуулын лиги дээрх асуудлаар шуурхай хуралдаж Газын зурваст хэрэгжүүлж байгаа бодлогосоо татгалзахыг Изриаль улсад уриалжээ. Хамас бүлэглэл Изриаль руу пуужингаар харвасаны дараа Изриалийн тал Газын зурвасыг бүсэлж гадаад ертөнцөөс тусгаарласан юм.

Лид3. Газын зурваст бүслэлт хийж байгааг эсэргүүцсэн хүмүүсийн жагсаал Иорданы нийслэл Амман хотод болж өнгөрсөн байна. Энэ жагсаалыг Иорданы сөрөг хүчний “Исламын ажилчны фронт” намынхан зохион байгуулжээ.

Жагсаалд ойролцоогоор арван мянган хүн хамрагджээ. Тэд Газын зурваст тогтоосон бүслэлтээ цуцлахыг Изриалийн засгийн газараас шаардсан байна. Арабын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжилж байгаагаар Газын зурваст хүнсний хомсдолоос болж арван хүн амь насаа алдсанбы дотор хүүхэд эмэгтэйчүүд байгаа юм байна. Жагсагчид гэрэл цахилгаангүй болоод байгаа хүмүүст дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлж лаа асаасан байна. Иорданы лалын ажилчны нам нь Изриалийн эсрэг тэмцэл хийж байгаа ХАМАС бүлэглэлийг дэмжлэг юм. Жагсаалд оролцож байгаа эмэгтэйчүүд хүүхдүүдээ авч иржээ. Одоо газын зурваст гэрэл цахилгаан хүнсний хомсдолд ороод байгаа хүмүүстэй сэтгэл зүрхээрээ хам байгаа гэдэг би илэрхийлэхээр ирсэн гэж жагсаалд оролцож байгаа эмэгтэйчүүд ярьж байна. Жагсагчидтай санал нэг байгаагаа Иорданы хатан хаан ч илэрхийлсэн байна.

Эм. Газын зурваст тогтоосон бүслэлтийг нэн даруй цуцлахгүй бол хүмүүнлэгийн хямрал гамшиг нүүрлэж болзошгүй байна. Олон улсын байгуулагуудыг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг би хүсэж байна. Газын зурваст амьдарч байга энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзээлэхийг уриалж байна.

Еипетийн ерөнхийлөгч Хосени Мубарак Арабын Лигийн орнуудын төрийн тэргүүн нар ч мөн ийм мэдэгдэлийг хийсэн байна. Газын зурвас хоёр дахь өдрөө гэрэл цахилгаангүй байгаа юм. Ялангуяа эмнэлэгт байдал хамгийн хүнд байга юм. Эмч нар өвчьтөнүүдэд шаардлагатай мэс ажилбарыг хийж чадахгүй байна. Эмчилгээ авч чадаагүй хэд хэдэн өвчтөн нас баржээ.

ТОВЧ

ОХУ ын Иваново хотын Холбооны аюулгүй байдал, Цагдаагийн төв газрын 4 давхар байшинд түймэр гарчээ. ОХУ ын онц байдлын яамны мэдээлснээр 2000 метр квадрат талбай галд автсан байна. Түймэрийг унтраахад гал сөнөөх 20 машин, 130 гал унтраагч ажиллажээ. Албаны хүмүүс гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн тайдбар хийхээс татгалзаж байна.

ОХУ ын Их Театрын жүжигчид Парист хийсэн аялан тоглолтоо өндөрлөж байна. Оросын жүжигчид гурван долоо хоногийн турш Францын үзэгчдэд уран бүтээлээ толилуулсан юм. Оросын жүжигчдийн тоглолтыг францчууд халуун дотноор хүлээн авчээ. Энэ Тоглолтын тасалбар нь өнгөрсөн оны 9 сард зарагдаад дуусчихсан байжээ. ОХУ ыг сонгодог бүжгэн жүжигийн эх орон гэж үздэг юм.

Өнгөрсөн ням гаригт болсон Кубын Үндэсний Ассамблейн сонгуульд Фидель Кастро нэр дэвшсэн юм. Сонгуулийн дүнгээс харвал Фидель Кастро Үндэсний Ассамблейн гишүүнээр сонгогдсон байна.

Францын Парис хотод загварын долоо хоног үргэлжилж байна. Нэрт загвар зохион бүтээгч Жон Далиана, Кристан Диорт зориулсан шинэ хувцасны цуглуулгаа танилцуулжээ. Ажиглагчид, шүүмжлэгчид энэ түүний шинэ загварыг харь гаригийнх гэж нэрлэж амсан байна. Учир нь ихэнхи хувцас нь харь гаригийн нисдэг тавагийг санагдуулам хэлбэр хийцтэй юм байна.

Лид4. Хятадын хойд болон төвийн бүс нутгаар цасан шуурга болох үеэр 4 хүн нас барсан байна.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсад сүүлийн хэдэн жилд орж байгаагүй их хэмжээний цас орсон билээ. Билгийн улиралын тооллоор шинэ он гарах гэж байгаа үед хятадын хот хоорондын тээврийн үйлчилгээний ачаалал нэмэгддэг юм. Энэ үед цас орсон нь олон сая хүнийг зорьсон газраа товлосон хугацаандаа очиход нь саад болжээ. Хятадын Аньхой, Хубэй мужуудад байдал хамгийн хүнд байгаа юм. хоёр мужын нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа зогсоосон бол хурдны замууд нь зузаан цасанд хучигдсан юм. Иймээс энэ бүс нутагт төмөр замын ачаалал эрс нэмэгдсэн тухай хятадын төв телевиз уламжилж байна. Цасан шуурганы үеэр дөрвөн хүн амиа алджээ. Олон хоног үргэлжилсэн орсон цас олон хүний хэвийн амьдралын хэмнэлийг алдагдуулсан юм. Цаг агаар хүйтэрч ус дамжуулах шугам хоолой, цахилгааны өндөр хүчдэлийн шугам унаж эрчим хүчний доголдол үүссэн юм. Цасан шуурганы үеэр хятадын Хубэй, Аньхой мужид 9200 байшингийн дээвэр эвдэрчээ. Байгалийн онц ноцтой үзэгдэл болсон нутгаас 60 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм байна. Одоо цасны зузаан 28 см байгаа юм байна. Хятадын эдийн засагт 157 сая долларын хохирол учирчээ. Одоо гамшигийн хохиролыг арилгах, сэргээн босгох, цасан хунгарыг арилгах ажил эхэлсэн байна.

Лид5. Пакистаны ерөнхийлөгч Первез Мушарафын Европын орнуудаар хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Тэр Европын Холбоо, Умард Атланты Цэргийн Эвслийн өндөр албан тушаалтнуудтай уулзахдаа удахгүй болох парламентын сонгууль шудрага ардчилсан зарчимын дагуу явагдах болно гэж амалсан байна. Сонгуульд олонхийн санал авч чадсан намд засгийн эрх шилжин ирнэ гэж Первез Мушараф Европын Холбооны гадаад бодлого, Аюулгүй Байдалын асуудал эрхэлсэн ноён Хавер Соланатай уулзахдаа ярьсан байна. Пакистан улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм бүрэлдэн тогтоно гэдэгт найдаж явдагаа ч энэ үеэр илэрхийлжээ. Гэхдээ барууны орнуудын туулсан замаар явахын тул Пакистан улсад урт хугацаа хэрэгтэй гэж онцлон тэмдэгэсэн байна. Пакистаны төрийн тэргүүн Умард Атлантын Цэргийн эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Яап де Хооп Схеффертэй улзжээ. Исламмабад олон улсын алан хядлагатай тууштай тэмцэнэ гэж энэ уулзалын үеэр Мушараф хэлжээ. Паксистаны ерөнхийлөгчийг Брюссельд зочлох үеэр түүний бодлогийг шүүмжлэгчид эсэргүүцлийн цуглаан хийсэн байна. Жагсагчдын зарим нь халдлагын үеэр амь үрэгдсэн Беназир Бхуттогийн хөргийг барьж, Первез Мушарафыг албан тушаалаасаа огцрохыг шаардсан байна.

Лид6 .Латвийн эрх баригчид ОХУ ын элчин сайдын яаманд ажилладаг нэг дипломат ажилтныг персона нон грант гэж зарлаж эх орноосоо албадан гаргах гэж байна.

Латвийн гадаад хэргийн яамны мэдээлснээр ОХУ ын элчин сайдын яаманд ажилладаг тухайн хүний үйл ажиллагаа нь дипломат хэм хэмжээнээс хэтэрсэн гэдэг тайлбарыг хийсэн байна. Иймээс Латвийн гадаад хэргийн яам ОХУ ын гадаад хэргийн яаманд нот бичиг илгээжээ. Латвийн тал Ороын элчин сайдын яаманд ажилдаг албандан гаргах гэж байгаа хүний нэрийг олон нийтэд зарлаагүй байна.

Эр. Манай улс Оросын дипломат ажилтныг албандан гаргах гэж байгаагийн гол шалтгаан нь түүний үйл ажиллагаа дипломат хэв хэмжээнээс давж гарсан юм. Түүний үйл ажиллагаа манай Латви улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж бид үзсэн.

Лид7. Укрианы иргэн бага насны таван хүүхдийн хамт явганаар хуль бусаар хил давжээ.

Укриан бүсгүйн хамгийн бага хүү нь таван настай юм байна. Тэд дулаан хувцас, тусгай тоног төхөөрөмжгүйгээр цасанд дарагдсан Альпын нуруугаар явсан байна. Хууль сахиулагчдын сэтгэлийг эмзэглүүлсэн зүйл нь гэвэл хоёр хүүхэд нь таарч тохирсон гуталгүй байжээ. Хууль бусаар хил даван явж байсан тэдний аялал өвлийн хүйтэн энэ улиралд эмгэнэлтэйгээр төгсөж болох байсан юм. Амжиргаагаа дээшлүүлэх гэсэн энэ эмэгтэйг 1200 метрийн өндөрт уулнаас олсон байна. Гурван хүүхэд нь хөл гара хөлдөөсөн тул эмнэлэгт хүргэсэн байна.

Лид8. АНУ ын Шинэ Мексик мужын нэгэн банкийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн дээрэмджээ. Магадгүй Америкийн төдийгүй дэлхийн түүхэнд ийм хэрэг бүртгэгдэж байгаагүй юм байна.

Тэр таяг тулж явдаг ч банкны албан хаагчдыг хяналтандаа байлгаж чадаж байгаа нь ажиглалтын камерт бичигдэн үлджээ. Суга таягтай гар буугаар зэвсэглэсэн ганц дээрэмчний эсрэг банкны ажилтнууд, хамгаалагчид юу ч хийж чадаагүй байна. Одоо гэмт хэрэгтнийг цагдаа нар эрэн сурвалжилж байна. Банкны кассир түүнд хэдий хэмжээний мөнгө алдсаныг мэдээлээгүй байна.

Лид9. Хэрвээ Косовогийн хязгаар дангаараа тусгаар тогтнолоо зарлах юм бол Серб улс үүний эсрэг арга хэмжээ авах болно гэж анхааруулсан байна.

Косовогийн хязгаарын Албанничууд 1999 оноос хойш тусгаар улс байгуулахаар тэмцэж байгаа юм. Европын Холбооны ихэнхи орнууд, АНУ Косовогийн хязгаарт тусгаар улсын статус олгохийг дэмжиж байгаа бол ОХУ, Серб, Кипр үүнийг эсэргүүцэж байна. Косово тусгаар тогтнолоо дангаараа зарлах юм бол Балканы хойгт шинэ дайны гал дүрэлзэхийг хэн ч үгүйсгэхгүй байна. Косовогийн хязгаар Умард Атлантын цэргийн эвслийн 9000 мянган энхийг сахиулагч зэвсэгт мөргөлдөөн гарахаас сэргийлэн ажиллаж байгаа юм. Одоогоос 4 жилийн өмнө Приштон хотод серб, албаничуудын хооронд мөргөлдөөн болж 19 хүн амь насаа алдаж байсан юм.

Лид10. АНУ ын Массасчусетс хотын Лоуренс хотод 14 байшин гал түймэрт бүрэн шатсан байна.

Гал унтраагчдын мэдээлж байгаагаар хамгийн эхлээд засварын ажил хийгдэж байсан шөнийн клубын байранд гал гарсан юм байна. Дараа нь түймэр зэргэлдээх байшингуудад халдсан байна. Галын дөл оюун ухааны хомдолтой хүүхдүүдийн асрамжын газрын барилгийг шатаасан байна. Азаар энэ томоохон гал түймрийн үеэр хүний амь нас эрсдээгүй юм. Гал түймэрт автсан байшин барилгад байсан хүмүүсийг аюулгүй газар руу явуулж амжсан байна. Гал унтраах ажилд хотын бүх онц байдлын газрынхан оролцжээ.

Лид11. Холбооны Бүгд Найрамдах улсад байгаль хүрээлэн байгаа очрин, агаарын бохирдолдыг багасгах үүднээс олон арван ажил хийгдэж байна.

Германы Берлин, Кёльн, Ганнойр хотуудыг экологийн цэвэр бүс гэж 2008 оны 1 сарын нэгнээс эхлэн зарласан байна. Агаар мандалд хорт хий бага хэмжээтэй ялгаруулдаг, стандартанд нийцсэн машинаар л нэр дурьдсан гурван хотод явахыг зөвшөөрсөн байна. Эдгээр хотуудаар дамжин өнгөрөх гэж байгаа жолооч нар тусгай зөвшөөрөл авч байх гэнэ. Зөвшөөрөл бүр нь хүчинтэй байх хугацаанаасаа хамаарч улаан, ногоон, шар өнгөтэй юм байна. Германд мөрдөх энэ шинэ дүрэм журмыг дэлхийн таван хэлээр орчуулан хэвлэж сурталчилж байна.

Эм. Хуучин машинд утааны шүүлтүүр тавьж, эсвэл огт ийм машинаар зорчихгүй байх хэрэгтэй. Мэдээж энэ нь хуучин магшинтай хүмүүст таалагдахгүй байх. Гэхдээ бид хотынхоо байгаль орчин, хүмүүсийн эрүүл мэндийг хамгаална гэвэл үүнийг ажил хэрэг болгох хэрэгтэй.

Берлин хотод байгаль орчинд хорт бодис бага ялгаруулдаг гэсэн батламжтай машинаар л явахыг зөвшөөрч байна.

Эр. Хотын төвийн дүүргээр зөвхөн ногоон тэмдэгтэй машинууд явах эрхтэй болж байгаа юм

Ойрын хэдэн жилийн дараа гэхэд энэ журмыг Германы бүх хотод хүчин төгөлдөр мөрдөж эхлэх юм байна. 1990 оны дундуур үйлдвэрлэгдсэн маши нууд одоо стандартын шаардлага хангахгүй тул утааны нэмэлт шүүлтүүр тавихаас нааш хотын төвөөр явах зөвшөөрөл авахгүй гэсэн үг. Жишээ нь 1992 онд үйлдвэрлэгдсэн машинд хотын төвөөр явах ганцхан жилийн зөвшөөрөлийг олгох юм байна.

Лид12.Дэлхийн топ модель шалгаруулах тэмцээн Египет зохиогджээ.

Гэхдээ зарим оролцогчид шүүгчид тэмцээний дүнг будилантуулсан гэж гомдол мэдүүлсэн байна. Харин зохион байгуулагчид, шүүгчид өөрсдийгөө огт буруугүй. Дэлхийн шилдэг топ модель шалгаруулах тэмцээнийг шудрага шүүсэн гэж мэдэгдэж байна. Германы том мопель Александра Алорас гурав дахь удаагаа дарааллан тэмцээний тэргүүн байрыг эзэлжээ. Харин хоёрдугаар байранд Белорусь бүсгүй орсон байна. Гуравдугаар байрыг Египет улсаас оролцогч хүртжээ. Дэлхийн шилдэг топд модель шалгаруулах тэмцээнд дэлхийн 40 орны төлөөлөгч оролцсон байна. Загварын ертөнцөд хөл тавтж байгаа залуу бүсгүйчүүдийн хамгийн оролцохыг хүсдэг тэмцээн нь энэ юм. Энд дээгүүр байр эзэлсэн бүсгүйчүүд дэлхийн миссийн тэмцээнд оролцохоор бүртгүүлдэг байна.

Лид. Грекийн Афин хотод дэлхийн зүрхний нийслэл болж хувирчээ. Энд зүрхэн хэлбэртэй 100 гаруй баримал, дүрслэх урлагийн бүтээлүүдийг байрлуулсан байна.

Зарим бутлаг ургамалыг зүрхэн хэлбэрт оруулжээ. Хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан хийсэн, дуу авиа гаргадаг зүрхэн хэлбэртэй баримал ч энд бий. Зүрхэн хэлбэртэй баримал бүр ойролцоогоор 70 кг юм байна. Энэ өвөрмөц үзэсгэлэн хаагдсаны дараа аварга том зүрхнүүдийг дуудлага худалдаанд оруулна. Орлогыг нь буяны үйлсэд зарцуулах юм байна.

Энэ өдөр

1561 оны энэ өдөр Английн гүн ухаантан Фрэнсис Бэкон мэндэлсэн байна. Тэр эх орноо хайрлах сэтгэл гэр бүлээ хайрлахаас эхэлдэг гэж хэлж байсан юм.

1584 оны энэ өдөр Швецарь улс григорийн хуанлиг хэрэглэж эхэлжээ. Тэгвэл 1775 оны энэ өдөр Францын эрдэмтэн Андре Мари АМПЕР мэндэлсэн байна.

1977 оны энэ өдөр Японы хөлбөмбөгчин Хидетоси НАКАТА мэндэлсэн байна.

1970 оны энэ өдөр Боинг 747 онгоц Нью Йоркоос Лондон хотын хооронд тогтмол нислэг хийдэг болжээ.

No comments: