2008-01-22

Дэлхийн мэдээ 2008 01 21 Даваа гараг

Лид1. Сербийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр болж өнгөрсөн байна. Сонгуульд нийт сонгогчдын 58 нь хамрагдаж саналаа өгсөн байна.
Сөрөг хүчний намаас нэр дэвшсэн Томислав Николич 40 хувийн санал авсан бол өнөөгийн ерөнхийлөгч Борис Тадич 35,4 хувийн санал авчээ. Одоогийн байдлаар хоёр нэр дэвшигчийн аль аль нь нийт сонгогчдын талаас илүү хувийн саналыг авч чадаагүй байна. Иймээс ерөнхийлөгчийн сонгуулийн 2 р үеийг явуулах нь гарцаагүй юм. Борис Тадич Европын холбооны орнуудтай ойртохыг илүүд үздэг бол Томислав Николич ОХУ тай цэрэг уцлс төрийн холбоотон болохыг хүсдэг юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Сербид ерөнхийлөгчийн сонгуулийн 2 р үеийг 2 сарын 3 нд явуулах юм байна.
Лид2. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хойд хэсгийн нутгаар цасан шуурга болжээ. Байгалийн үзэгдлийн үеэр хятадын хойд хэсгийн нутгийн хөдөө аж ахуй, газар тариалан, холбоо харилцаа, зам тээврийн салбарын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж их хэмжээний хохирол учруулсан байна.
Хятадын Хубэй мужыг бусад мужтай холбодог гол замууд цасан боогджээ. Иймээс хот ачаа тээвэр, хоорондыг автобусны үйлчилгээ саатсан байна. Ойролцоогоор 300 мянган хүн зорьсон газраа товлосон цагтаа хүрч чадаагүй тухай хятадын төв телевиз мэдээлжээ. Анхой мужид цасан шуурганаас болж нэг сая 200 мянган хүний хэвийн амьдралын хэмнэл алдагдаж 29 сая долларын хохирол учраад байгаа гэнэ. Энэ мужид 87 га талбай цасанд хучигджээ. Сүүлийн өдрүүдэд хятадын хойд хэсгийн нутгуудаар агаарын хэм хүйтэрч халаалт дулаан доголдож байна гэсэн гомдол тасрагүй байна. Ойрын хэдэн өдөртөө цаг агаар сайжрахгүй гэж цаг уурын албаныхан ард иргэдийг анхааруулжээ.

Лид3. Кубын шинээр байгуулагдаж байгаа парламент 2 сарын 24 нд Фидель Кастрогийн хувь заяаг шийдэх гэж байна. Энэ тухай Кубын төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэж байгаа Рауль Кастро мэдэгдсэн байна.
Эрх чөлөөний арал гэгддэг Куба улсад өчигдөр парламентын сонгууль болж өнгөрсөн юм. Кубын хууль тогтоох дээд байгуулага Үндэсний Ассабмлей нь 614 депутаттай юм байна. 1959 оноос хойш Куба орныг удирдаж байгаа Фидель Кастро албан тушаалаасаа огцорно гэдэг ойлголтыг ард түмэндээ нэг бус удаа өгч байсан ч шууд мэдэгдэл нэг ч удаа хийгээгүй юм. Тухайлбал Фидель Кастро кубын өдөр тутмын сонинд хэвлүүлсэн цуврал нийтлэлдээ залууст боломж олгох хэрэгтэй гэж онцлон тэмдэглэж байсан юм. 2006 оны 7 сард Фидель Кастро ходоодны хагалгаанд орсоноосоо хойш нэг ч удаа олон нийтийн үйл ажиллаагаанд оролцоогүй юм. Үндэсний Ассам блейн сонгуульд Кубын удирдагч Фидель Кастро эмнэлэгт нээсэн санал ава байранд орж саналаа өгсөн байна. Өнгөрсөн ням гаригт болсон сонгуульд Куба улсын хүн амын 95 хувь нь оролцсон байна.

ТОВЧ
Косовогийн Приштен хотод дэлбэрэлт болох үеэр таван хүн хүнд шархадсан байна. Приштен хотын хамгийн орчтн үеийн дүүрэгт тэсрэх төхөөрөмж ажилагаанд оржээ. Зарим гэрчүүдийн хэлснээр дэлбэрэт болохоос өмнө буун дуу гарч байсан байна. Одоогоор хэн ч энэ дэлбэрэлтийн хариуцлагыг хүлээгээгүй байна.

Мексикийн тусгай албаныхан нэгэн байшингаас зургаан хүний цогцосыг олсон байна. Хүчний байгуулагынханы үзэж байгаагаар мансууруулах бодис наймаалагчид хоорондоо маргалдаж бие биенээ хөнөөсөн гэж таамаглаж байна.

ОХУ ын Крымд шувууны томуу өвчины голомт байгааг мэргэжилтнүүд тогтоожээ. Иймээс нүүдлийн шувуудыг агнахыг хориглосон байна. Крымд шувууны томуу гарч 2: мянган тахиаг устгалд оруулж байсан юм.

АНУ ын өмнөд боон хойд зүгийн тутгаар цасан шуурга болж таван хүн нас барсан байна. Флорида мужид хасах 18 хэмийн хүйтэн байгаа гэнэ. Чикаго хотод ч бас ийм хүйтэн цаг агаартай байгаа тул хүмүүс орон гэрээсээ гарахгүй байхыг эрхэмлэж байна. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ өссөн нь цаг агаарын хүйтрэлтэй нягт холбоотой юм. АНУ ын өмнө зүгийн мужид анх удаа цас оржээ.

Лид4. Өнгөрсөн ням гаригт Гүржийн ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд ялалт байгуулсан Михаил Саакашвили тангараг өргөх ёслол болжээ.
Михаил Саакашвилигийн тангараг өргөх ёслол Тбилиси хотын Руставели талбайд болж өнгөрсөн юм. Гүржийн төрийн тэргүүн Үндсэнм хуулийг дээдэлж хууль ёсийг сахин улс үндэстнийхээ сайн сайхны төлөө ажиллана гэж тангараг өргөөд хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд хийх ажлынхаа гол чиглэлийг танилцуулсан байна. Абхаз, Өмнөд Осетийн хямралыг эцэс болгож, Европын холбоо, Умард Атлантын цэргийн эвсэлийн гишүүн болох зорилт тавтж, ОХУ тай найрсаг харилцаа тогтооно гэж Михаил Саакашвили онцлон тэмдэглэсэн байна. Михаил Саакашвилиг тангараг өргөх ёслолд Польш, Румын, Эстони, Латви Литва улсын ерөнхийлөгч, дэлхийн 17 орны засгийн газрын гишүүн уригдсан байна. Тангараг өргөх ёслол болсон парламентын ордоны өмнөх талбайд 7 мянган хүн цугларсан байна. Михаил Саакашвилиг тангараг өргөж байх мөчид Гүржийн сөрөг хүчнийхэн 80 мянган хүн оролцсон эсэргүүцлийн цуглаан хийсэн байна. Гүржийн сөрөг хүчнийхэн 1 сарын 5 нд болсон сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тэд сонгуулийн 2 р үеийг зохион байгуулахыг шаардаж байна. Сөрөг хүчнээс нэр дэвшсэн Леван Гачечилазе цус урсгахгүйгээр, энхийн замаар Михаил Саакашвилиг огцруулна гэж мэдэгджээ.

Лид5. Лондон хотын Хитроу нисэх буудалд ослын буулт хийсэн Бритиш Эйрвэйз компаний Боинг 777 онгоцны нисэгчид нь Сандэй Мирор сонинд ярилцлага өгч ослын буулт хийж байхад ямар сэтгэгдэл төрснийг ярьжээ.
Ослын буулт хийх үед онгоцны бүхээгт байсан бүх хүмүүс амь үрэгдэх нь гэж бодож байснаа нисэгч ярьсан байна. Өнгөрсөн долоо хоногт ослын буулт хийсэн Бээжин хотоос нисэж ирсэн агаарын хөлгийн бүхээгт 136 зорчигч, нисэх багийн 16 гишүүн байсан юм. Боинг газардахаас хурдаа сааруулах үед огцом өндөрөө алдаж нислэгийн зурвас талбайд хүрэлгүй газар буужээ. Үүний улмаас онгоцны дугуй хагарч баруун далавчаараа газар цохиж эвдэрсэн юм. Онгоц ослын буулт хийх үеэр хэд хэдэн хүн хөнгөн гэмтэл авсан билээ. Онгоц өндөрөө алдаж эхлэх үед бид сүйрч бүх зүйл муугаар төгсөнө гэж би бодсон гэж онгоцны нисэгч Жон Кауард сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.Лондон хотод дөхөж ирэх үед онгоцны хөдөлгүүрт гэмтэл илэрсэн юм байна. Харин хоёр дахь нисэгч онгоц өндөрөө алдаж эхлэхэд бид хөдөлгүүрийн чимээг гарахгүй байгааг анзаарсан гэж ярьсан байна. Бритиш Эйрвэйз компаний удирдлага гэнэтийн техникийн саатлын үед ослын буулты амжилттай хийж чадсан нисэх ангийнханы мэргэжлийн ур чадварыг өндөр үнэлж байна. Онгоцны хөдөлгүүрийн удирдах системд доголдол гарсан нь ослын буулт хийхэд хүргэсэн гэдэг дүгнэлтийг мэргэжилтнүүд хийж байна. Одоо Боинг 777 онгоцыг Хитроу нисэх буудлын нислэгийн зуцрвасаас зайлуулсан бөгөөд мэргэжилтнүүд үзлэг хийж байна.

Лид6. Пакистаны улс төрч Беназир Бхуттогийн амь насыг хороосон хэрэгт холбоотой хоёр хүнийг Пакистаны тусгай албаныхан баривчилсан байна.
Пакистан улсын баруун хойд хэсгийн Дера хотод Беназир Бхуттогийн аминд халдахаар бэлтгэгдэж байсан өсвөр насны нэг хүүхдийг баривчилжээ. Хэрвээ 12 сарын 27 нд Беназир Бхуттогийн аминд халдажчадахгүй бол тэр хүүг аллага үйлдүүлэхээр бэлтгэж байжээ. Баривчлагдсан 15 настай хүүгийн нэрийг Айтизаз Хан гэдэг байна. Тэр тусгай хуаранд өөр таван хүний хамт бэлтгэгдэжж байжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ ын тагнуулын газрар Беназир Бхуттогийн амийг хөнөөх хуйвалдааныг пакистаны төр нийгмийн зүтгэлтэн, алан хядагчдыг санхүүжүүлэгч Бейтулла Мехсуд зохион айгуулсан гэж мэдээлсэн юм. Баривчлагдсан 15 настай хүү өөртэйгээ хамт бэлтгэгдэж байсан хүмүүсийн тухай мэдээллийг цагдаа нарт өгсөн байна. Түүний мэдээллийн мөрөөр цагдаа нар
Лид7. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх намуудын дотоод сунгаа үргэлжилж байна.
Невада мужид болсон сунгаанд ардчилсан намынханаас Хилари Клинтон манлайлжээ. Харин бүгд найрамдах намынхан Өмнөд Каролина мужид сунгаа хийсэн байна. Сунгаанд Жон Маккейн ялалт байгуулжээ. Одоо АНУ ын 45 мужид сунгаа явагдах үлдэж байна. Бүгд Найрамдах намынханаас Жон Маккейн маш нэр хүндтэй, туршлагатай улс төрч юм. Тэр одоогоос найман жилийн өмнө Өмнөд Каролина мужид Жорж Бушт ялагдаж байсан юм. Тэр ОХУ ын эсрэг тууштай байр суурь баримталдаг хүн бөгөөд дэлхийн аж үйлдвэжсэн их найман улсын тоонд ОХУ ыг оруулахгүй байхыг санал болгож байсан удаатай. АНУ ын түүхээс харвал Өмнөд Каролина мужид бүгд найрамдах нам дотороо ялалт байгуулсан нэр дэвшигч жинхэнэ сонгуульд тунаж үлдэж байсан юм. Иймээс одоо сонгуулийн гол тулаан Хилари Клинтон, Жон Маккейн нарын хооронд явагдана гэж ажиглагчид таамаглаж байна. Ирэх долоо хоногт АНУ ын ардчилсан намынхан Өмнөд Каролина мужид ирж хуралдана.

Лид8. Газын зурваст ажиллагдаг цорын ганц цахилгаан станцид түлш шахатуун дууссан тул үйл ажилагаагаа зогсоожээ. Изриалийн засгийн газар Газын зурвастай хиллэгдэг боомтыг хаасны улмаас шатахууны хангамж тасарсан юм байна.
Газын зурвасаас Изриалийн газар нутаг руу халдсаных нь хариуд Изриаль улс хориг арга хэмжээ авч хилийн боомтоо хаах шийдвэр гаргасан юм. Хэрвээ Газын зурвасаас Изриаль руу пуужингаар харвахаа зогсоох юм бол бүх зүйл урьдийн байдалдаа орно гэж Изриалийн гадаад хэргийн яам мэдэээлжээ. Цахилгаан станц үйл ажиллагаагаа зогсоосноор нэг сая хүн эрчим хүчний хангамжгүй болох юм. Хамгийн том бэрхшээл эмнэлэг, ус цэвэрлэх байгууламжид үүсэх болно гэж албаны хүмүүс сануулж байна. Газын зурваст 1 сая 500 мянган хүн амьдардаг юм.

Лид9. Өнөөдөрөөс эхлэн олимпын наадмын бэлтгэл ажлын хүрээнд гудамжинд нийгмийн хэв журмыг сахиулах бүх нийтийн хөдөлгөөн Бээжин хотод эхэлсэн байна.
Халаасны хулгайч, залилан, жижиг гэмт хэрэг хийдэг хүмүүсийг илрүүлэх, баривчлах ажилыг Бээжингийн цагдаагийн газраас зохион байгуулж байна. Хятадын эзэн хааны ордон музейн өмнө хятадууд гадаадын жуулчдад төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйлсээс эхлээд хотоор тойрон аялуулна гэсэн үйлчилгээг санал болгодог байна. Эдгээр хүмүүсийн хувьд Бээжингийн олимпын наадмын үеэр ашиг орлогоо нэмэгдүүлэх алтан боломж юм. Олимдын наадам эхлэхээс өмнө хятадын ирнэд гадаад хэлийг хичээнгүйлэн сурч байна. Хайнань арал дээр Циньхуандао хотын гадаад хэлний дээд сургуулийн оюутан хэлний бэлтгэлээ хийж байна. Тэр 4 сарын бээжинд очиж хэлний мэдлэгээ ашиглан жуулчдада хэлмэрч хийж мөнгө олохыг мөрөөдөж байна.Хятадын 800 мянган иргэн дэлхийн 54 хэлээр гадаадын жуулчдад хэлмэрч хийх хүсэлтэй байгаагаа Олимпын наадмыг зохион байгуулж байгаа хороонд мэдүүлсэн байна. Гэвч зохион байгуулагчдын үзэж байгаагаар сайн дурын 100 мянган хүн л хангалттай гэнэ.
ЭНЭ ӨДӨР
1506 оны энэ өдөр Ромын хамба лам 2-р Юлийн зарлигаар Ватикан улсад 90 хүний бүрэлдэхүүнтэй зэвсэгт хүчин байгуулагджээ.

1911 онд Монте Карлод автомашины уралдаан анх удаа зохиогджээ.
1976 оны энэ өдөр дуунаас хурдан Конкорд онгоцыг иргэний агаарын тээвэрт ашиглаж эхэлжээ.

1977 Итали улсад үр хөндөлтийг зөвшөөрчээ.

Лид10. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын ерөнхий сайд Гордон Браун хятад улсад хийсэн айлчлалаа өндөрлөж Бүгд Найрамдах Энэтххэг Улсын нийслэл Шинэ Дели хотод хүрэлцэн ирсэн байна.
Энэтхэг Улс НҮБ ын Аюулгүйн Зөвлөлийн байнгийн гишүүн болох өргөдөлөө гаргаад байгаа билээ. Энэтхэгийн энэ саналыг Их Британи Улс дэмжих болно гэж ноён Гордон Браун Энэтхэгийн Технологийн их сургуульд зочлох үеэрээ мэдэгджээ. Энэтхэгийн технологийн их сургуулийнхан Их Британий ерөнхий сайдад сургуулийнхаа хүндэт доктор цолыг олгожээ. Дэлхийн аж үйлдвэржсэн их найман улсын хооронд явагддаг яриа хэлэлцээрийн үеэр ч бас Энэтхэгийн байр суурийг үргэлж дэмжиж байхаа тэр илэрхийлжээ. Сүүлийн үед энэтхэгийн эдийн засаг өсөж, копьютерийхн программ хангаж, мэдээллийн технологийн салбарт асар их амжилт олсон юм. Их Британи Улс Энэтхэгтэй хийж байгаа худалдааны бараа эргэлтээ нэмэгдүүлэх сонирхолтой байна. Гордон Браун нь Энэтхэгийн ерөнхийлөгч Пратибхой Патилд бараалаж дараа нь энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингхтэй хэлэлцээр хийх юм байна. Энэтхэг, Их Британи улс олон улсын алан хядлага, боловсрол, байгаль хүрээлэн байгаа орчныг хамгаалах үйлсэд хамтран ажиллах тохиролцоонд хүрчээ. Хүний эрх, эрх чөлөөг бүдүүлэгээр хумин боогдуулж байгаа Бирм улсын эрх баригчдад шахалт үзүүлэхийг Их Британий ерөнхий сайд энэтхэгийн удирдагчдад уриалсан байна.
Лид11. Пакистаны ерөнхийлөгч Первез Мушараф европы орнуудаар хийх найман өдрийн айчлалаа Бельгийн Брюссель хотоос эхэлсэн байна. Пакистаны төрийн тэргүүн Их Британи, Франц улсад айлчлал хийж, Швейцарьт эхлэх дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох юм.
Брюссель хотод Мушараф Европын Холбооны гадаад бодлого, аюулгүй байдыг мэргэжилтэн Хавьер Салона, Умард Атлантын цэргийн эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Яап де Хооп Схеффер, Европын парламентын гадаад харилцааны мэргэжилтэнүүдтэй уулзалт хийх юм байна. Уулзалтын үеэр ирэх сард болох Пакистаны парламентын сонгууль, хүнний эрхийн асуудал хөндөгдөх юм байна. Первез Мушараф улс орондоо хийгдэж байгаа ардчилсан өөрчлөлтийн тухай илтгэлийг Европын Холбооны удирдлагуудад тавина. Пакистан улс Европын холбооны орнуудтай жилд 9 тэрбум долларын худалдаа хийдэг байна. Пакистан улс нь Европын орнуудын хувьд стратегийн гол түшиц газар болдог юм гэж Би Би Си ийн сэтгүүлч онцон тэмдэглэж байна. Щвейцарийн Давост болох гэж байгаа дэлхийн эдийн засгийгн чуулга уулзалтын үеэр Первез Мушараф АНУ ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райс, Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай, Иракын ерөнхий сайд Нури Малики нартай уулзахаар төлөвлөжээ.

Лид12 Хятад улсад интернэтээр мөрийтэй тоглоом тоглогчдын тоо эрс нэмэгдсэн байна.
БНХАУ интернэт хэрэглэгчдийнхээ тоогоор тун удахгүй АНУ ыг гүйцэж түрүүлнэ гэж английн Дэйли Телеграц сонинд мэдээлжээ. Өнгөрсөн 2007 онд манай урд хөрш хятад улсад интертнэтийг тогтмол хэрэглэдэг хүний тоо 210 саяд хүрсэн юм. Энэ нь АНУ тай харьцуулах юм бол ердөө таван хувиар бага гэсэн үг юм. Сүүлийн 12 сард Интернэт хэрэглэгчдийн тоо 70 саяар нэмэгдсэн байна. 2008 онд хятад улс интернет хэрэглэгчдийн тоогоороо дэлхийд тэргүүлэх гэнэ. Сүүлийн үе хятадууд компьютер тоглоом их сонирхох болжээ. Интернэтээр мөрийтэй тоглоом тоглоход 1,4 тэрбум доллар зарцуулдаг байна.
Лид13. Парис Дакар автомашины уралдааны чиглэлийн дагуу Францын хоёр иргэн явга аялал хийж байна.
Алан хядах ажиллагаа гарах эрсдэл магадлал их байсан тул машины уралдааныг энэ жил цуцалсан юм. Явган аялагчид ч бас энэ шалтгаанаар зарим газрыг онгоцоор туулсан байна. Одоогоос нэг сарын өмнө Францын иргэдийн амийг хороосон Мавритани улсын хилийг явганаар давахгүй байхыг албаны хүмүүс зөвлөсөн юм байна.
Лид14. Францын Паорис хотод хувцас загварын долоо хоног эхэлжээ.
Үзэгчид хувцас зохион бүтээгч Валентинагийн уран бүтээлийг үзэхийг тэсэн ядан хүлээж байна. Энэ жил 71 настай загвар зохион бүтээгч загварын ертөнцийг орхих гэж байгаагаа зарласан юм. Тэр энэ долоо хоногийн лхагва гарагт өөрийн сүүлийн үеийн бүтээлүүдээ сонирхуулах юм байна. Тэр хамгийн анх 1959 онд Ром хотод болсон загварын шоунд оролцож байжээ.

No comments: